Monday, November 12, 2012

Тэнгэр Эцгийн шившсэн “ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР“ дуудлагын талаар Онгод Дээд Буурлуудын айлдвар


Тэнгэр Монгол Газар
Мөнх Хөх Тэнгэр
Наран, Саран, Одон
Амь бүхнээс
Өндөр Тэнгэрээс
Өвөг Дээдсээс
Тэнгэр Эцгээс эрчим гуйх нь
ТЭНГЭР хэмээн эхэлсэн бөлгөө


МОНГОЛ хэмээх нь 
Монтобэ бодисыг
Энэ биедээ хураасан
Хөх толбот
Хүмүүн төрөлхтнийг
МОНыг голлох
Тэнгэрийн үрс хэмээсэн бөлгөө

ГАЗАР хэмээх нь
Газар эхийн хэвлийд
Эхийн амин 
Эцгийн амин
Энэ хөх толбоор дамжин урсаж
Тэнгэр Газрыг нийлүүлэн
Эрчим юугаар
Энэ биеийн сүнсийг тэтгэх нэгэн үг бус уу

Хий, Салхи, Агаар
Энэ бүгдээр
Энэ сүнсний
Эрчмийг нөхөх
Эгэлгүй шидэт дуудлага бус уу

Титэм, Шүд  үсэг болох
Эрчим юу гээч нь болбоос
Эргэлдэх хүрдийг чинь таслах
  Энгүй олон тийрэнг түлж алан
Зажилж хаян, хайчилж гаргаж байгаа учиртай

Босоо дүрсээр нь сайтар
Биедээ шингээж авах учиртай
Тэнгэр гэж хэлэхдээ
Тэнгэр эцгийнхээ
Тэр босоо дүрсийг ажин
Тэнгэрийн сумыг биедээ орлуулах учиртай


Монгол гэдэг үг
Өөрийн энэ ууц нуруу
Дал мөр хавьд байх
Мон Тобэ бодисийн
Элдэв янзын бохирдлыг
Титэм, Шүдээр зажлан хаяж
Шилбэ юугаар гарган задалж
Хайч юугаар хайчлан
Эцсийг нь үздэг учиртай

ГАЗАР гэхдээ биедээ байсан
Тэр бүх зүйлсийг гулгуулан гаргах
Тэр дүрсийг та нар ажсан уу

Ийм л учиртай
Шидэт гурван үгийг
Босоо дүрсээр нь
Бичих учиртай

Дөрвөлжин бичгээр бичвэл 
Энэ биеийг чинь
Хамгаалах хуяг адил болно
Буган бичгээр бичвэл
Энэ биеийн чинь
Шидэт зэвсэг нь болно
Шоргоолжин бичгээр бичвэл
Энэ биеийн чинь
Угаах ус нь болно
Ханзан бичгээр бичвэл
Энэ биеийн чинь
Тарнит шид нь болох учиртай

Будаа шиг олон хэлж
Бултаараа амгалан байтугай
Наран мандах бүрт
Саран мэлтийх бүрт
Хором мөч бүхэнд
Санах хормынхоо төдийд
Бүгд хүн дүрстэнийг 
Бодох зүрх сэтгэлдээ
Наран, Саран, Одондоо залбиран
Эрчмээ цуглуулж
Элдвийгээ хөнөөлгөж

Бүх сүнсээрээ мэдэрч
Бүх хүрдээ ажиллуулан
Бүх эрчмийг хураан
Биеэ цэнэглэж, цэвэрлэн 
Хэдэн гариг ч байсан 
Хэдэн жил ч байсан
Амгалан энх оршиж
Арвин их үйлийг бүтээх эрчмийг нь
Арвинтай цуглуулах учиртай

Тэнгэр Эцгийг бэлгэдсэн
Тэр агуу дуудлага үг
Хаан Дээдсийн байгуулсан
Их Монгол Улсын агуу их сүр хүч чадал
Газар эх, Тэнгэр эцэгБайгаль дэлхийг холбосон
Шидэт гурван үг
Гурван гурвын ес байдаг нь учиртай
Үг бүрийг гуравладаг нь  учигтай
Үг нэг бүрт
Тэнгэртээ сүсэглэн мөргөхүй
Газар эхээ хайрлахуй
Нар, Сар, Одон гурваа
Шүтэн залбирахуй хэмээх
Гурван далд цаад утга бас бий

Гутгаар утга нь болбоос
Гурвалжин бичиг
Сүр хүчит их үйлийг хийх
Гурвалжин хэц,
Пирамид Гурвалжин дүрстийн 
Гурван өнцөгт их үйлийг хийх
Гурвалжин, дөрвөлжингийн гүнзгий утга
Их хүчийг хуримтлуулах
Их эрчмийг нь өгөх
Энэ бүх утга санааг агуулсан

Шидтийн шидэт
Дээдийн дээд ийм л агуу
Алтан дуудлага үгс юм даа

Биеийн орой хэсэг
Толгой тэргүүн, мөрний газар
Тэнгэр гэдэг үгийг
Хуруу юугаараа бичин
Өөрийн чинь шид нь
Хаана байгаа
Үзүүр төгсгөл болгон дээр очно

Монгол гэдэг үгийг
Өөрийн нуруу болон голоороо бичиж
Өөрийн хүрдний байрлалыг
Сайтар анзаарч ажина уу

Газар гэдэг үгийг
Хөлийн хоёр урт савханд бичиж
Хайрлах шид юуныхаа байрлал
Хүрд юугаа ажих
Түлхүүр үг нь болдог учиртай
Бясалгах суудал гэдэг бол
Тэнгэртэйгээ харьцах суудал
Есөн хүрдийг нэгэн газар байрлуулан
Эл үгийг хэдэнтэй хэлэх аваас

Биеийн дотоод эрхтэн
Мэлмий, Хоолой, Зүрх, Ходоод, Сав мөн
Үндэс болоод Ул, Гарын  шид юугаа
Газартаа энэ үгийг шившин
Хаана, хаана гэрэлтэж байгаагаар
Өөрийн удмын Дээдсүүд чинь
Хаана, хаана нь шид юугаа хайрласныг харж болно
Хамгийн гол нь биеэ чагнаж
Хамаг бүхнийг тандахад л учир бий дээ

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.