Tuesday, June 7, 2011

ГАЛ ХОЛБООГ ДЭМЖИЖ, ГАЛЫН БӨӨЛӨӨГ ХИЙЛЭЭ.

ЭНЭ ӨДРИЙН БИЧЛЭГ САЙХАН, СОНИРХОЛТОЙ ГАРСАН. БИЧЛЭГЭЭ ЗАВТАЙ ҮЕДЭЭ ТАСДАЖ ТАВИХААС. ЗУРГУУДААС ТОЛИЛУУЛАВ. ЭНЭ ӨДӨР ХУЯГГҮЙ БӨӨЛЛӨӨ. Бөөлөөний эхний болон сүүл хэсгийн зургуудаас тавилаа. ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН УУЛЗАХ БОЛНОО.

Энэ өдөр малгайгүй шалдан толгойтой байсан надад өндөр гоё малгай ирсэн юм биш үү. Аав Одноос элчээ илгээжээ.

ЭНЭ ЗУРГИЙГ ТОМРУУЛЖ ХАР.  ЭРЛЭГ ИРЖ БУЙ ЗУРАГДАА, ГАЗРААС УРГААД МИНИЙ БАРУУН ГАРТ ОРООГДСОН БАЙНА. ТЭГЭХЭЭР ГАЛ ХОЛБООГ ДЭЭД ТЭНГЭР Ч ДООД ТИВ Ч ДЭМЖИЖ БАЙНА. ТЭД МОНГОЛ НУТАГТАА ХАЙРТАЙ. ЭХ ДЭЛХИЙДЭЭ ХАЙРТАЙ УЧРААС ЗӨВ ЮМНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ МОРЬТОН БААТРУУДАА УУХАЙЛЖ БАЙГАА БОЛНО. Энэ бөөлөө бол миний гэрээсээ хол ганцаараа харанхуй шөнө бөөлсөн анхны бөөлөө байлаа. Мөн би энгийн эмэгтэй хүн талаасаа бодвол танихгүй олон эрчүүдтэй газар шөнө гав ганцаар өөрийн нэг ч ойр дотны хүнгүй очиж буй тохиолдол. Гал холбооны тэмцэгчдийг гутаагчид тэднийг архичид, танхай балмад, бүдүүлэг хөдөөний засаг захиргаагүй хэмээн муулахын дээдээр муулдаг. Энэ талаас нь болгоомжилж бодвол тэд уриагүй байхад өөрөө би та нарыг дэмжинээ бөөлнөө хө гээд очих бол надаас бяцхан зориг зүрх шаардсан ч Миний дээдсүүд надтай хамт болохоор бас би эх орныхоо төлөө өчүүхэн ч гэсэн дуу хоолойгоо хүргэж чадах юмаараа дэмжиж туслах ёстой учраас, Би их Хааны улаач учраас айж болгоомжилж амиа бодох ичгүүртэй амьдарсанаас хийх үйлээ хийх болно. Энэ зургийг үзээд Би Эрлэг аавыгаа их өрөвдлөө, миний хөл хүрч яваа аль ч газраас охиноо өмөөрч хамгаалж мэдрүүлдэг аугуу хүчтэн Миний Эрлэг аав минь.  Би эв эрүүл сав саруул байгаа болохоор Гал холбооныхон архичид дээрэмчид биш нь тодорхой. Үнэний төлөө тэмцэгчид яаж гутааж байсан ялгараад л гараад ирдэг.
БӨӨ талаас нь бодох бол танихгүй мэдэхгүй газар хуяг дуулгагүй, ямар ч хамгаалалтгүй, ганц эрхи бөгж ч үгүй хөл нүцгэн бөөлөх намайг бүх л Далдын муу юмнаас хамгаалах аугуу хүчтэн Дээд Тэнгэрүүд, Эзэн Чингис Хааны гайхалтай онго түүний үнэнч шадар өрлөг жанждууд миний 9 аав ээж нар минь, гайхалтай онгод шүтээнүүдийн минь хүч чадлын гайхамшиг билээ. Би үнэхээр азтай хүн юм байна. Хүмүүст бүр ихээр туслах болноо.

ДЭЭДСҮҮД ОРОЙ ГЭНЭТ ЭНЭ ХОЛБОО РУУ УТАСДАХЫГ ХЭЛЖ УУЛЗАНА БИДНИЙГ БУУЛГА ГЭЖ АЙЛДСАН. ТЭГЭЭД ЯРИХАД ТЭД ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ӨГЛӨӨ МОРДОХ ГЭЖ БАЙСАН БАЙНА. АМЖИЖ УУЛЗСАНДАА БАЯРТАЙ БИ Ч БАЯРТАЙ БАЙЛАА.
ДЭЭДСҮҮД ТЭДЭНД ВИДЕО БЭЛЭГЛЭН ГАЗАР НУТГИЙГ ЧИНЬ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА БҮХНИЙГ БАРИМТЖУУЛААРАЙЬ ТЭМЦЭЛ ЧИНЬ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙГАА УЧИР БҮҮ ШАНТАР ХЭМЭЭЛЭЭ.
ДЭЭДЭС ГАЛ ХОЛБООНЫ ТОЛГОЙЛОГЧООС ЧИ БИДНЭЭС ЮУ ХҮСНЭ ВЭ, АЙЛТГАЛ БАЙНА УУ ГЭХЭД... БИДНИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ТА БҮХЭНД БАЯРЛАЖ БАЙНАА. БИДЭНД ТАНААС ХҮСЭХ ЮМ ҮГҮЙ БИЛЭЭ. БИД ГАЗАР НУТАГ, ЭХ БАЙГАЛАА ӨӨРСДИЙН БҮХ Л ХҮЧ ЧАДЛААРАА ХАМГААЛАХ БОЛНОО гэж хариулав. Дээдсүүд энэ хүнийг маш сайхан хариуллаа жинхэнэ эр хүн байнадаа. Миний Хөх Дайчин эрс мөнөөсөө мөндөө гэж бахархалтай байлаа. Тэгсэн ч Тэнгэр Дээдсүүд та бүхний талд шүү. Олноос олон дэмжигч ардтай нэгдэж олноос олон болох болно гэж билээ. Тэгэлгүйдээ Монголчууд эх орондоо хайртай ухаантай ард түмэн шүү дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.