Tuesday, June 7, 2011

Энэ зургууд 2 хоногийн өмнөх зургууд билээ. Дээдсүүд Монгол хүүдээ өмгөөлөн Хятадад Тэнгэрийн хүчийг мэдрүүлнэ гэсэн гэж би бичиж байсандаа. Харин өчигдөр орой Дүү японоос Хятадад үер болсон гэнээ гэж мэдээллээ. Хүний юмыг булаагч, ханаж цадахаа мэдэхгүй энэ Хятад гэгч хаашаа янзын хүмүүс вэ хачин юм. Монгол хүний амийг ямар их үнээр төлөхийг тэд ойлгоосой. Дахиад л Тэнгэр тэдэнд сануулах болно.



Ган гачиг, газар хөдлөл, үер ус, өвчин зовлон, тэмцэл хөдөлгөөнүүд Тэнгэрийн хүчийг харуулах л болно. Хужаа бөө нар миний эсрэг, Дээд Тэнгэрүүдийн эсрэг бөөлөх цаг ирэхэд Надтай хамт хэнгэрэг дэлдэх Монгол бөө нар маань харин хаачив даа. Яагаад бөөгийн сайтаараа намайг муулахаас өөр юм хийдэггүй юм бэ? Олон түмэнд Бөөгөө суртчилан зөв таниулж, бодит зураг бичлэгүүдээ авч тавин Мөнх Хөх Тэнгэрийг суртчилах ёстой юмсан. Бөө гэж мэрэг төлөг тавих, ойр зуурын засал хийхээс хэтрэхгүй аятай ойлголт өгөх хэрэг байна уу? Мөнх Тэнгэрээс хишиг хүртсэн бол түүнийгээ зөв ашиглаж хорвоо ертөнц, эх орныхоо төлөө хэрэглэмээр юм.

Бидний өвөг дээд бөө Дээдсүүд нэгдэж чадсанаараа Дэлхийг донсолгон түмэн олноо оройлон дагуулж тэргүүлж явсансан. Гэтэл ургаа мод бүрт хадаг уяж, орой бүрт овоо босгон хадгаар хучихаас өөр ямар ажил хийгээд байгаа юм бэ? Хамгийн их байгаль дэлхийтэйгээ ойр, хайрладаг ярьдаг тэднээс эрчим авдаг нь бөө нар байж дуугүй суугаад байдаг нь ямар учиртай юм бэ? Нэгдэн нягтарч хүмүүсийг гэгээрүүлэх Тэнгэрийн үүрэгтэйгээ ойлгоосой.

Нэг Бөөгийн сайт дээр Миний блогт бүү ороорой гэж уриалсан байх юмаа. Яана даа яана. Хэхэхэ. Тархи нь өмдөндөө өнхөрдөг ийм хүмүүсийг. Миний блогт орж зураг үзэн, Хааны айлтгалуудыг уншаад толгой нь эргэж, дотор нь муухайрсан, шал худлаа гэчихжээ, Худлаа юм бол яахаараа тэрний дотор муухайрдаг юм. Бие нь арзайж, шар үс нь өрвийх билээ дээ. Хэхэхэ намайг л улам сайн суртчилсан байна даг. Анхааруулахад! Миний блогноос болоод олон хүн над дээр ирээд байгаа юм даа. Бусдаас мэдрэг энэ хүмүүс ямар хүмүүс вэ 3 төрөл байгаа. Эхнийх нь угтай хүмүүс. 2 дахь нь тийрэнтсэн хүмүүс. Энэ хүмүүс л айж сандран доторхи тийрэн нь зугтааж, чамайг ухааруулахгүй гэж тэмцэлдэн чиний дотор идэж ууж бат шимэгчлэх гэж шүү дээ. Гэтэл тэр бөгсөндөө тархитай хүүхэн ойлгохгүй өөр бусдыг битгий тийшээ ороорой би ингэсэн. гээд өөрөөсөө гадна өөр хүнийг бас хорлох гэж байх юм.

Харин олон дахин уншиж ойлгосон нь өөрийгөө маш их өөрчлөгдөж уян сэтгэлтэй, өөдрөг цоглог болсноо мэдэрснээ гайхан баярлаж байгаагаа хэлсэн. Зарим нь ирж чөтгөрөө хөөлгөн засуулж бие нь сайжирч, зарим нь  угтайгаа мэдэн яаж аргадах, яаж авч явах тухайгаа заалгаж байгаа болно. Ер нь хувь хүн өөрөө өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гарган, буруу зөвөө ойлгон өндөр дээдсүүдээ танин, зарим нь өөд болсон эцэг эхтэйгээ уулзан, тэдэндээ хэлэх гэснээ хэлж, сонсох гэснээ сонсон сэтгэлээ онгойлгож байгаад би маш их баяртай байгаа.

Харин зөв яваа бөө нар бол ерөөсөө бичлэг харах, унших байтугай шууд л онгодууд нь хэлж байгаа. Тэнгэрээр тоглох, хаадын сүнсээр хүн биш мулгуунууд л оролдоно. Бөө судлаачид бол хэрэглэж буй бөөгийн хэрэгслээр нь л танина. Тэгэхээр Та бүхэн өөрсдийгөө өөрсдөө шалгаад үзэхэд гэмгүй. Өнөө оройгоос эхлэн 3 өдөр шөнийн бөөлөө эхэлнэ. Энэ бол Өвөрмонголчууддаа зориулсан бөөлөө. Тэнгэр Монгол хүний амийг зүгээр нэг дуртай болгоноор тоглуулаад байхгүй. Алсан болгоных нь сүнсийг босгон дайтуулах болно гэдгээ амлаж байна. Зүгээр л буудаж алаад, ялчихлаа гэж бодож байгаа бол даанч эмгэнэл дээ. Нөгөө ертөнцөөс тэд тэмцэх болно. Бүүр амар. Хөх Толботнуудыг устгавал Дэлхий сөнөнө дөө. Тэднийг хайрлавал дэвжихийн дээдээр дэвждэг Тэнгэр эцгийн хууль байдаг юм даа.

Миний Дээдсүүд, Тэнгэр эцэг надад ганцаараа байгааг минь өрөвдсөн юм байлгүй маш том бэлэг өглөө гэсэн. Тэр нь хараал хийх эрх. Би тэрүүгээр нь ч яахав дээ шал инээдтэй юм гэж бодож байсан ч маш хэрэгтэй гэдгийг нь сая л мэдлээ. Ер нь бөө хүн хараал хийх эрхгүй байдаг. Заавал өөрийн толгой дээр эргэж ирдэг учраас энэ бол хориотой. Хараал хийх албан ёсны Тэнгэрээс олгосон эрхтэй БӨӨ Дэлхийн хэмжээнд хэдхэн л байгаа гэж хэллээ. Тэгээд түүнийг яаж хэрэглэх, юунд хамгаалалт болгон хэрэглэх, хэдэн удаа хэрэглэх эрх эдлэх, хэрэглэхийн өмнө Тэнгэрт мэдүүлж заавал өөрийн зөв буруугаа шалгуулах, хэрэглэлээ гэхэд хугацаа, арыг нь яаж мэдүүлэх гэх мэт маш их ёс горим байхыг мэдээд мэл гайхав.

Дураараа хүн хараадаг нөхдүүд яана даа. Арыг нь даахгүй, пянд нь бялба явах юм байна шүү дээ. Хэзээ ч хувийн атаархал өш хонзонгоор Тэнгэрт мэдүүлэлгүй хараал хийж болохгүй. Хараалыг хамгийн хүнд хэцүү, аминд тулсан үе, улс орон, том хэмжээний эрсдэлийн үед хийдэг гэнээ. Мөн хамгийн бузар тийрэнгүүдтэй үзэлцэх шиднүүдэд орно. Энэ бол зэвсэг юм байна. Үүнээс илүү бүү Донгос гэнээ өнөөдүүл чинь, Зазазаза үгэнд нь орноо орно. Харин нэг сайн тал нь бүх төрлийн аймшигт хараалыг буцааж эзэнд илгээдэг нь надад их таалагдлаа. Ядаргаатай юмнууд зазазаза болих гэж л байна. Хагархай хэнгэрэг минь боль гэнээ хихихихи. Өөлхий өөлхий хамаг нууцыг нь улайраад дэлгээд байна уу. Би зүгээр л хэлсийш дээ. Заза амбаардуулахаасаа өмнө болий доо. хэхэхэ элэг хөшлөө. Хэд хоногоос өмнө бид хэд жаахан муудалцаад байгаа юм. Үүнийг харин бич бич чамайг л шоолно биз гэнээ хэхэхэ.

Би Мөнхийн Гэрлийг айлчилж ирсний дараа шөнө дахин бөөлж дуусаад гадаа гарч Тэнгэр дэхь Од мичидүүдтэй ярилцсан юм. Ярих ч гэж дээ. Бодол болж байгаад тэдэнд шоолуулаад Тэдний инээд нь хүрээд сүүлдээ солойтой юм хачин юм боддог чам шиг улаач байх гэж дээ. Битгий инээд хүргээд бай гэртээ орж эртхэн унт гэж хөөсөн юм даа. Юу гэж хүн хөөгөөд байгаа юм бэ Та нар чинь сонин л байна шүү дээ. Тэгээд бодож байхад хүний бодол уншаад шоолоод байх юм гэж би муудсан юм. Заримаас нь дурдахад Би Тэнгэр дэхь Одуудыг хүний амьдралд оруулж бодож байгаад тэдний инээдийг хүргээд гэртээ хөөгдөөд орсон. Тийм биз дээ Тэд нар өөрсдөө сонин байгаа биз дээ. Та нар ч гэсэн бодоод үзэхгүй юу.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.