Monday, June 13, 2011

Гэгээрэх гэж юуг хэлдэг вэ?


Мартсанаас ГЭГЭЭРЭХ гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна юу гэсэн үг вэ гэж хүн надаас асуусан байна.
Товчхондоо Монгол ухаанаар амьдрахыг ГЭГЭЭРЭХ гэж хэлж байгаа юм. Бүгдийг амьтай хэмээн хайрлан хүндэлж, Тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ хайрлан, эцэг эх, элгэн саднаа, өвөг дээдсээ хүндлэн үгийг нь сонсож сурах, амьдрах ухаанд суралцахыг ГЭГЭЭРЭХ гэж ойлгож болно.
Эртний судар буюу ам дамжигдан цээжлэгдэн ирсэн сургаал аугуу их Сорхагтани хатны номонд ГЭГЭЭРЭЛ гэдгийг:

Идэхийн тулд бусдыг булаагаагүй, тэр гэгээрэл
Цаг бусаар үхэж, цагдуулж яваагүй, тэр гэгээрэл
Ууж идэхийг биш амьдрахыг зоривол ,тэр гэгээрэл
Ус өвсийг хамгаалж хэрэглэвэл, тэр гэгээрэл
Уул усандаа уягдвал, тэр гэгээрэл
Учирсан нөгөөгөө амар байлгавал, тэр гэгээрэл
Унаган байгалийн жаягт зохицвоос, тэр гэгээрэл
Ураг төрлөө хамтаар хариуцваас, тэр гэгээрэл 

хэмээн гайхамшигтайгаар энгийнээр тайлбарлажээ. Энэ бол нэг ёсондоо хүн өөрийн ухаантай амьдарч, өөртөө эзэн болон амьдрахыг сургасан сургаал. Монгол ухаанаар амьрах арга, хүн болж төрөөд зөв амьдрах хамгийн энгийн сургаал үгс юм. Сорхагтани хатны ном бол амьтай бодит ном гэдгийг дахин давтан хэлье. Би тэр номноос бодит амиудыг гүйцээн амилуулж буулгаад Чингис удган цолыг Дээд Тэнгэр эцгээс авч байсан билээ. Энэ цолыг Эзэн Чингис Хаан маань бахархалтайгаар зарлиг хэмээн бичүүлж түүх болгон үлдээсэн тухай нэгэнт бичигдсэнг санаж байгаа байх.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.