Байгалийн гамшиг нүүрлэсээр байна
Өчигдөр 8 цаг 36 минут
Хятадын 13 муж үерт автлаа
Сүүлийн хэдхэн хоногийн дотор Хятадын 13 муж үерт автаад байна. Зөвхөн зургадугаар сарын 11-ний мэдээгээр үет 94 хүн амиа алдаж, 78 хүн сураггүй болжээ. Хятадын үер ба гантай тэмцэх албаны мэдээнээс иш татан энэ тухай Жунго синьвэнь агентлаг мэдээлсэн байлаа.
Агаарын хүйтэн урсгалын улмаас Шар ба Хөх мөрний сав нутагт энэ сарын 9-10-нд усан бороо асгарсан байна. Аньхой, Хубэй, Хунань, Жянсу, Гуанси-Чуаны автономийн районд унасан хур тунадасны хэмжээ 200 миллиметрээс давсан байна. Гол мөрний төвшин эрс нэмэгдэн үер бууж эхэлжээ. Энэ үерийн улмаас 8,48 сая хүн хэлмэгдээд байна. Үер 465 мянган га талбайн газар тариаланг сүйтгэн 27 мянган байр сууцыг урсгалаа. Үерийн эдийн засгийн шууд хохирол 7,5 тэрбум юань гэж тооцогджээ.
Цаг уурчдын мэдээгээр зургадугаар сарын 13-15-нд Шар мөрний дунд ба доод хэсгээр хүчтэй бороотой. Энэ мөрний сав нутгийн үерийн байдал ноцтой болж байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.