Monday, June 13, 2011

2011 он 6 сарын 7 ны 16 цагаас 6 сарын 11 орой 18 цагт бууж ирвээ.

       Гурван өдөр, гурван шөнө Тэнгэрүүдтэйгээ байж бөөлнө гэдэг бол гурван өдөр гурван шөнө би өөрөө энэ хорвоод эзгүй байна гэсэн үг учраас гэр орны бүх л ажлаа зохицуулаад явахгүй бол болохгүй гэсэн үг. Хэн ч  Буурал, Дээдсүүдэд саад хийхгүй байх ёстой. Энэ үед Хүү зайран нутгийн тахилгадаа явж, нөхөр гадаад руу ажлаараа явсан учраас бяцхан балчираа эжий дээрээ аваачиж өгөн бэлтгэлээ хийлээ. Миний бяцхан балчир ээжийнхээ ажлыг маш сайн ойлгох учраас гурван хоног эмээдээ очих сургаар цүнхэндээ өөрийн бэлтгэлүүдээ базаан цүнхээ үүрэн хэдэн цаг хүлээлээ. Түүний цүнхийг үзэхэд тоглоомуудаа, бохь, чихэр, үзэх дуртай хүүхэлдэйн киноныхоо СД нүүдийг, бас буддаг номуудаа, харандаа дэвтрүүдээ аван дээрээс нь Спайдерментэй хөнжлөө авчээ. Энэ хөнжлөө тэр 3 настай байхдаа дэлгүүрт олж харан заавал авна гэсээр авсан юм. Энүүгээр яах юм бэ гэхэд: Би тусдаа гарахад хэрэгтэй хэмээн худалдагч, бидний инээдийг хүргэж байж авахуулсан.
Мөн тэр бие өвдөж магадгүй гэсээр эмүүдээ авлаа. Тэр ер нь аминдаа маш арчаатай өөрийгөө их торддог хүүхэд. Ханиавал энэ эмийг, гэдэс өвдвөл, бөөлжвөл, хөл өвдвөл, халуурвал энэ эмийг ууна гээд цааснуудаар нь цээжилчихсэн нэхэж авч явна. Мөн чих өвдвөл дусаана гэж чихний эмээ авчээ. Уг нь тэр тэгтлээ их өвдөөд байдаггүй ч болсон явлуудаа мартдаггүй учраас өвдөхөөс айсан бололтой. Намайг жаахан байхад гэж байгаад л өнгөрсөн амьдралаа ярина. Явсан замнуудаа маш сайн санана. Тэднийд очиход энэ замаар явж байсан гээд л өөр замаар явбал Та нар буруу яваад байгаа юм биш үү гээд л үглэж өгнө. Харин тэр хайртай юмуу таалагдсан хүмүүсээ юунд дуртайг нь асуугаад Би том болохоороо чамд авч өгнө гэж дандаа ярьдаг. 

Ээжээ чи нисдэг моринд дуртай юу ,... Дуртай гэхэд Хүү нь том болоод их мөнгөтэй болохоороо нисдэг морь арвыг авч өгнө гэх мэтээр ярина. Бас ээжээ хоюулаа миний мөрөөдлийг ярих уу гээд л унтахдаа гоё сайхан юм яриулах их дуртай. Би хүмүүсийг аврана, хүмүүст туслана гэж мөрөөдөх хамгийн дуртай.  Тэр явахдаа хүүдээ санаа зовох хэрэггүй. Би хоолоо сайн идэж, хичээлээ хийж, ажлаа сайн хийгээд ирнэ гээд явлаа. Тэр үе үе намайг дуудаад очихоор "Ээжээ би тандаа хайртай шүү" гэж хэлнэ. Ажил ихтэй би өөр яах гээвээ, юу болоо вэ гэхээр энийг л хэлэх гэсэн юмаа, өөр юмгүй гэнэ. Хөөрхий амьтан ээждээ эрхлээд хамт удаан баймаар байхад нь ээж нь түүнийг тоодоггүй мэт санагддаг юм болов уу, ийм ээж байх гэж ч боддог юм уу бүү мэд. Эсвэл ээжийгээ өрөвддөг ч юм билүү. Ямар ч гэсэн бяцхан балчир надад санаа тавин, сэтгэлээр дэмждэгт нь хайр хүрмээр.

Тэр намайг өөрөө байна уу? Онгод нь байна уу? яг мэддэг. Онгодууд байвал чимээ аниргүй өөрийн хийх юмаа хийнэ. Чухал юм гарвал дөхөн ирж зөөлөн дуугаар Өршөөл ирэн би шээлээ, ийм тийм юм хийлээ гэж хэлнэ. Өвгөдүүд түүнийг үнсэн энхрийлж, өргөөндөө дураар нь байлгадаг болохоор тэр тэд нарт их хайртай. Нэг удаа өвдөөд шөнө халуурах үедээ Ээжээ та буурлуудаа буулгаадах , би юунаас болоод өвдчихвөө, асууя гэж билээ. Нэг удаа гараа зүсчихээд их л ууртай надаас Ээжээ  хорио тавигдсан биз дээ, юун шинэ хорио гараа юу гэв. Намайг гайхахад Худлаа ярих хориотой, Хулгай хийх хориотой тэд нар хэзээ ч тавигдахгүйг мэднэ л дээ. Гэхдээ би худлаа яриагүй, хулгай хийгээгүй байхад гараа зүсчихлээ. Миний мэдэхгүй шинэ хорио гараад би мэдэхгүй гараа зүсчих вүү. Энэ чинь буурлуудын шийтгэл биш үү гэж асуусан. 

Ингээд би түүнд: Чи энэ дэлхий дээр өөрөө амьдарч байгаа. Гэгээн гэж бас хүч чадалтай, мундаг шидтэй, бяцхан буурал шүү дээ. Хамгийн муу муухай хорио байдаг түүнийг бүгд дагадаг, дагахгүй бол муу хүн болдог. Гэхдээ бүх юмыг өөрөөс биш бусдаас болж байна гэж бодвол Чи Гэгээн гэж хүн байхгүй байна гэсэн үг шүү дээ. Хоол идэхээр хүн яадаг вэ гэхэд Том болдог, биенд сайн гэлээ. Чамд хоол өгөхгүй бол чи яах вэ? Би өлсөөд үхнэ...  Тэгвэл чи хоол идэхээр Чи том болох уу? Өөр хүн том болох уу? Би том болно... Үүнтэй чинь яг ижил чи өөрөө өөртөө эзэн болж, юмаа хийгээд болгоомжтой байвал гараа зүсэх үү? Тэгэхээр хэний буруу байна вэ? гэхэд тэр: Би бодож байгаад хэлнээ. Одоо завгүй байна гэлээ. 

Мөн нэг тохиолдлыг саналаа. Миний төрсөн дүүгийн охин зургаан настай охин бол Хилэнцэт Тэнгэр эцгийн бага охин билээ. Хилэнцэт Тэнгэр эцгийн том охин нь би бөгөөд нэг удаа тэр орж ирэн бид хоёрыг тэврэн их л хайрлан, үнсэж, илж байгаад бага охиндоо Хилэнцэт зүүлт авч өг. Түүний сахиус болог. Аав нь үргэлж охиноо хамгаалж байх болно. Юу хүссэнээ шивнэж байгаарай гэж билээ. Учир нь тэр энэ замбативд төрүүлсэн аав руугаа алс хол явах болсон учир Хилэнцэт эцэг уулзан захиасаа хэлсэн. Энэ явдлаас сарын өмнө түүний ээж  намайг анх босоход бяцхан түшээ болон бидэнд туслан манайд хонохдоо шөнө охиныхоо духан дээр Хилэнцэт хорхойн дүр хараад маш их айж өдөр нь Буурлуудад шөнө харсан зүйлээ асуусан юм.

Тэгэхэд айж сандрах зүйл үгүй. Түүний нөгөө тивийн эцэг нь Хилэнцэт хар Тэнгэр учраас охины тамга юм гэж тайлбарласан.  Зургаан настай бяцхан охин харин нэгдүгээр ангид Монголд сураад буцсан. Тэр нэг удаа ангийнхаа охинтой муудалцан хэрэлджээ. Тэгээд ээждээ хэлсэн нь: "Ээж энэ зүүлтээ ав тэр миний талд ороогүй" гэж уурлажээ. Ямар учиртайг асуухад: Ангийнхаа охинтой муудалцаад ихэд уурлан Тэрнийг алаад өг гэж сахиуснаасаа гуйсан гэнээ. Гэтэл нөгөөх сахиус нь "Тэр сайн охин" гэж хариулсан гэнэ. Ингээд л Тэнгэр сахиусдаа өөрийгөө өмгөөлж хамгаалсангүй гэж гомдон сахиусаа авахыг гуйжээ. 

Эндээс харахад Тэнгэрийн гэх бяцхан үрс хүүхдүүд нь тэднийг бас л их зовоон, дураараа дургин, буруу үйлд ашиглах гэдэг нь иймхэн балчир жаахануудын ухаанаас хүртэл гардаг байх нь. Гэтэл ухаан сууж, санаа нь явсан мань мэтийн хөгшчүүд нь бүр их зовоодог нь тодорхой. Гэхдээ Тэнгэрүүд үнэхээр үнэн шударга нь эндээс харагдана. Тэд үрс нь буруу үйл хийхийг зөвшөөрдөггүй нь тодорхой. Иймээс тэд өөрсдийн шидийг нь зөвд ашиглаж байна уу? бурууд ашиглав уу? хэмээн шүүдэг нь аргаггүй юм байна.

Гурван өдрийн бөөлөн эхлэхээс өмнө нэгэн угтай хүн ирж хуураа амилуулуулан Хааны сургаалыг сонсоод явав. Тэр түүнд бүх зүйлийг тайлбарлан өгөв. Анх түүнийг надад хандан уулзахад Халх алдарт долоон удганы үр удам байна гэхэд нь Би өөрийгөө солиорч байна, үгүй байлгүй дээ гээд өөр олон жил бөөлсөн сайн бөө руу явуулсан билээ. Гэтэл тэр дахиад л надад дээр ирэн би очиж уулзлаа, угтай гэлээ намайг, би тантай л уулзмаар санагдаад ирлээ гээд дахин өргөөнд ирсэн юм. Тэр үед манай онгодууд түүнтэй их л удаан хөөрөлдөн хуур авчирч биднээр амилуулуул. Бид алс хол явах учраас чи өөрөө шийд. Багшаа зөв олж, зөв босоорой. Хэрэв биднийг хүлээвэл бид удна. Энэ хооронд онгодууд чинь догширвол хүлээх хэрэггүй шүү сайн багшаа зал гэсэн юм. 

Тэр хуураа аван дахин айлчилж ирлээ. Олон онгодууд орж гаран тус тусын үйлээ хийцгээн нэг онгод үлдээд түүнээс "За би хэн байна даа" гэхэд: "Та Чингис хаан" байнаа гэхэд Хаан ихэд инээж аргагүй л  алдарт Халх долоон удганы үр удам байна даа. Гайхалтай. Чи яаж мэдэв гэж асуулаа. Таны хөдөлгөөн, яриагаар чинь гэлээ. Тэр улаач болоогүй ч гэсэн маш их мэдрэмжтэй мундаг охин байлаа. Хаантай хоёр дахь удаагаа уулзахдаа л шууд таниж байв. Хаанаас өмнө олон Дээдсүүд бууж түүнтэй ярин засал хийсэн байтал түүнийг танина гэдэг тэр мундаг удган болох шинж дээ. Тэр яахаараа би заавал удган болох ёстой гэж, яагаад би бөө болно гэж тамгалуулж байгаа юм гэж их л бухимдалтай надтай анх уулзаж байсан юм. 

Харин Хаан түүнд хамгийн энгийнээр маш сайн тайлбарлан ойлгуулахад Тэр  баярлан, сэтгэл санаа нь өөдрөг сайхан болсон тухайгаа хэлсэн билээ. Тэр Хааныг маш энгийн хүн байсанг гайхаж байлаа. Хаан түүнтэй чалчиж өгсөн. Намайг хүртэл шоолоод авсан. Миний улаач чинь бас шүүлт явуулдаг юм. Тэнгэрийн шүүлтээс гадна Аянгын шүүлт гэж айхтар юмыг давдаг болоод байгаа бид хэмээн шооллоо. Юм хэлэхээр нь Үгүй байлгүй дээ. Би өөрөө солиороод байна уу, эсвэл энэ хэд худлаа яриад байна уу? гээд л Багш руугаа яв гэж хүмүүсийг хөөдөг гэнээ. Заавал шалгаж, удаж байж та нарт хэлүүлдэг айхтар нарийн шүүлттэй Аянга гэж аймшиг байнаа гэж ховлосон. 

Тэгээд бас Хаан намайг: Миний улаач бид нарыг харахыг хүсдэггүй юм. Нөгөө тивүүд дэхь эцэг эх, ах дүүс, гэр орноороо ч явахыг хүсэхгүй байгааг минь хүртэл ховлоод авав. Яг одоо гэхэд л би есөн өрлөгтэйгөө та хоёрыг хараад л инээгээд сууцгааж байна даа гэх мэтээр далд ертөнцийн тухай, сүнснүүдийн тухай олон зүйлийг ярьсан. 

Би өргөөндөө өглөө бүр орж ирэхдээ: Хай буурлуудаа, Хаав ааа юуу Дээдсүүдээ, Найс мийт юуууу шүү, Соооони  юууууууу баааа  ййв зазазаза миний англууу хэлуу дууслааа гэх мэтээр яридаг. Түүнийг минь хүртэл яг намайг дуурайгаад хэлж зочинтойгоо нийлээд л намайг шоолон инээлдэцгээв.

Ингээд энэ өдрийн оройноос бөөлөөгөө эхэлсэн билээ. Эхний өдөр гадаа сэрүүн тул гал түлээд өргөөндөө тухлав. Анх удаа өргөөндөө хонож үзэх нь. Хүмүүсийн сонсох нь заримдаа өргөөндөө унтахад нь онгодууд нь унтуулахгүй хөл, гараас нь татаж чангааж ярих гээд унтуулдаггүй гэж сонсож байсан. Би бөөлөхөөр бэлдэн шөнөжин бөөлөх учир гэрлээ унтраахад манай өргөөнд тавьсан фосфортой араг яс гэрэлтэж байлаа. Тэрийг хараад би  бөөлөхөө мартаад хажууд нь очин сонирхон хараад араг ясны бүжиг хийж тэрийг шоолж үзэхэд бие инээгээд явчихлаа. Гэнэт би юу хийснээ ухаарав. Тэд намайг шоолоод салдаггүй. Бие хөдөлгөн инээж, миний татьваргүй, сонин этгээд ааштай, өдий хүртэл намба сууж, томоождоггүйг минь шоолов. 

Би өөрийгөө өмөөрөн Монгол хүн 60 хүрч ухаан суугаад маргааш нь үхдэг гэсэн гэхэд бүр ХААААААХАХАХАХА гээд л алга болж өглөө. Би арай гэж тэдний инээдтэй тэмцэлдсээр хойморь гарч хийх ёстой  ажлаа эхлүүлэв. Ингээд би анхаарлаа төвлөрүүлж Өвөрмонголчуудын тухай бодон Тэнгэрт мэдүүлээд үүнд зориулсан дууг бодлоо. Ингээд би “Алсад суугаа ээж” дууг сонголоо. Яагаад вэ? Энэ дуу өөрөө их утга учиртай түүх болсон дуу. Нэгдүгээрт Ар Монголын алдарт дуучин, Тэнгэрийн дууч Жавхлан маш сайхан дуулж түмэн олон сонсох дуртай дуу болсон. Хоёрт Өвөрмонголын бяцхан хөөрхөн хунтайж энэ дууг Дэлхийд амилуулсан юм.

 Энэ дууны зохиогч, ая бичигч, дуулагчид, хөгжимчид энэ дууг амилуулсан. Энэ Хөх Монголын дуу хуурыг Монгол бяцхан хунтайж Хятадын тайз дээр дуулан бүх л цаг үе, амьдрал тэмцэл, хайр энэрэл, хагацал зовлон, хүний амьдралын хөг аялгууг олон түмэнд мэдрүүлсэн билээ. Энэ бол энэ замбатив дээрхи холбоо. Ар Монгол, Өвөр Монгол, Хятад энэ улсуудын түүх тэр чигтээ, одоо үе нь тэр чигтээ энэ дуутай холбогдоно. Энэ дуу энх амьдралын, эхийн сэтгэлийн хайрын, хагацал харуусал, ухаарлын түмэн үйл явдлын гэрч.

Яг энэ үед хунтайж хүүгийн төрсөн эх орныхон, газар нутгаа өмгөөлөн амиа алдаж, тэмцэн босож, Хятад цэргүүдэд хядуулж буй гашуун үнэнтэй амьдрал цаг үед Монгол бяцхан хүү Хятадын тайз дээр дуулан олон мянган хүний сэтгэл зүрхийг гэгэлзүүлэн, хайрыг мэдрүүлж, уйлуулж, бишрүүлж байгаа нь тохиолдол гэж үү? Тэр алуулаад , дарлуулж буй Монгол үндэстэний үр удамд ийм Тэнгэрлэг хүү байгааг харах ёстой.

 Ар Монголчууд ч яс махны чинь тасархайнууд тэнд байгааг, хятад хүн болоогүйг мэдрэх ёстой. Энэ бүхэн амьдралын бодит үнэн, яг одоо болж буй үйл явдлууд. Би Өвөр Монголчуудыг өмгөөлөн тэмцлийг нь дэмжин байхдаа интернэтээс энэ хүүгийн дууг олж сонслоо. Маш их уйлж, маш их өрөвдөж, хайрлаж, маш их харуусаж, маш их бахархаж билээ. Бас энэ хүү шиг маш олон Монгол үрс цаг бусаар Хятадад алуулж, цагдуулж, дарагдаж байгааг улам их ухаарсан. Өвөр Монголчууд бол гайхамшигт монголчууд энэ олон зуунд тэд хүний хавчлага, дарамт дор түүхээ, соёлоо, бичгээ аваад л явж байгаа гайхалтай баатарлаг ард түмэн.

Хааны минь үр сад, есөн өрлөгийнхөний үр сад, Монгол цустангууд тэнд байдаг гэж дээр миний түүхэнд бас бичигдсэн л байгаа. Иймээс би энэ дууг сонгон түүнийг Далд ертөнцөд хүргэн мэдүүлэхээр болсон юм. Гэтэл энэ гайхамшигт дуу, сайхан аялгуу, сайхан дуучид шиг дуулна гэж үү дээ. Чадах ч үгүй, мэдэх ч үгүй учраас өөртөө сэтгэл дундуур байлаа. Дуучин хоолой заяачихгүй даанч яав даа гэж өөрийн эрхэлдэг хэддээ туниж нэг үзэв. Надад маш их итгэл муу байв. Гэвч нэг юм бодлоо. Тэр нөгөө ертөнцийн хэд маань ямар Жавхлангийн концертонд бүгд сууж үзсэн биш, Хунтайжын дууг сонсож амжаагүй юм чинь үзээд алднаа хө, Яахав тэд мэддэг болоод дараа нь ориг дуучдыг нь сонсоод намайг энэ дууг яаж тэнэг дуулсанг мэдээд шоолно биз яадын гэж бодлоо. 

Тэгээд би үгийг нь цээжлэв. Аяыг хэд гурав давтав. Ингээд бүтэн хоёр, гурван цаг зөвхөн энэ дууг дууллаа. Манай Хар усан тохионхон нойр нь хүрэхгүй уур нь хүрсэн байх даа. Шөнөжин хэнгэрэг балбаад нэг эм орилоод хэхэхэ. Дуулах тусмаа би тэр хүүг, Өвөр Монголчуудыг бодон уйлж дууллаа. Уйлаад л дуулаад байлаа. Хэзээ зогсож, хэзээ юу болох юм бүү мэд. Гурван өдөр шөнөжингөө л үүнийг дуулах юм байлгүй хэн мэдэхэв. Тэгж байтал миний хийгээд байгаа үйлийн тухай онгодууд ам ангайж эхэллээ. Энд маш нууц үйлүүд болсон учраас түүхэнд нууцаараа үлдэхээс дээ. Ямар ч гэсэн миний дуу хоолой хүрэх газраа хүрчээ. 

Харин дараа нь нэг эмэгтэй орж ирлээ. Тэр маш их чадвартай байлаа. Тэр өөрийгөө энэ дэлхийн хүн төрөлхтөнийг анх хэвлээсээ төрүүлсэн эх хүн гэчихэв. Хүүеээээ, би юу сонсчихвоо. Адам, Эва гэдэг шиг арай ч дээ. Ийм үлгэр гэж юу байсын гэхэд чи үлгэрт амьдарч байгаа биз дээ гэлээ. Эва юмуу гэхэд тэр инээж биш ээ, Би Тэнгэрийн та нарыг анх газарт төрүүлсэн эх гэх юм. Тэр бас өөр эх гэв. Шарковуудын ээж юм байлгүй дээ гэж би бодтол, тэр надад чи саяын хичнээн цаг дуулсан сайхан дуугаа надад нэг дуулаад өг гэхэд би гайхсандаа болоод бас биеэ бариад олигтой дуулж чадсангүй. Ийм байж боломгүй юм гэж баймааргүй юм. Тэр мөн бол асар хөгшин сүнс байх ёстой гэж бодоход мунхаг минь бүү дэмий юм бод гэв. Тэгвэл Өхий буурал ээж анхны ээж биш үү гэхэд Тэр анхны удган гэлээ. 

Тэгснээ тэр мөнгөн аяганд сүү хийж бас баахан бөөлчихөөд Шидээ ав охин минь үүнийг уучих гэв. Хүүе хүүе, юун шид вэ, би түүгээр чинь яахын бэ? Та хүн төрөлхтний ээж юм бол би баахан хүүхэд төрүүлэх болж байна уу гэтэл тас хийтэл инээгээд салахаа болилоо. Чамайг дээд, доод тивгүй л хачин инээдтэй юмс боддог тухай цуу байдаг юм. Яг үнэн байна хихихихихи гээд л инээх юм. Чи өөрөө мэдрээдэх ямар шидтэйг гэлээ. Ингээд би мэдрээд баахан мэдээлэл ирэв. Гэсэн ч итгэмээргүй юм. Хадам буурлуудаасаа асууж байж итгэхгүй бол болохгүй нь.

Харин энэ ээж гэгч: Өө саналаа чамайг бүгдийг шалгаж, үзэхээс нааш итгэдэггүй гэсэн. Чи миний шидийг үз гээд миний камерийг асаан бичлэг хийхийг хэллээ. Ингээд би камераа суурилуулаад өөрөө тэр газраа суун түүнийг бичлээ. Хэдэн хурмын дараа би бичлэгээ үзэв. Юу ч өөрчлөгдөхгүй байна даг. Би бодохдоо ямар нэг юм цацрах илч энерги нь өмнөх бичлэгүүд шиг гарна гэж бодож байлаа. Гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй. Өө юуных нь шид байдын гээд л үзэж байтал миний камер хөдөлж бичлэг нь хөдөлсөн байв. Яагаад??? Би гав ганцаараа байгаа, бичлэг хийдэг камер цаас шиг хөнгөн биш, надаас хол зайд байгаа, суурь нь ширээн дээр модон хайрцаг тавиад бичлэгийн талбайгаа тааруулсан. Газар хөдөлвөл камер хөдлөх ёстойсон. Эсвэл Улаанбаатарт минь газар хөдөлчихсөн юм болов уу. Ингэж түүний ирсэн байгааг баримтжуулав.

Тэр хэлэхдээ намайг чиний Эзэн чинь хүртэл буулгаж байгаагүй юм шүү дээ. Би бол мөнхийн сүнс. Анх удаа чи л намайг буулгаж ирүүллээ гэхэд би таны тухай ёстой мэдэхгүй, сонсоогүй, хэзээ ч ийм юм байж болохгүй юм шигээ гэхэд. Надад үлгэр санууллаа. Би бол хамгийн нандин, ариун амь шилэн хоргонд амьдарч байдаг шиг чинь гэж төсөөл гэлээ. Тэгвэл дэлхий сөнөлөө гэхэд өөр газар танаас л хүүхэд гарах юм уу гэхэд тэгэлгүй дээ хэмээн инээлээ. Генийн сан юм уу хаашаа юм. Заза би мэдэх юм алга. Эрдэмтэд, мундаг бөө нар л мэдэх байлгүй дээ. Хаашаа хачин юмс сонсчихвоо. Итгэмээргүй юм.

Энэ өдөр би маш олон тоо томшгүй их цэрэгтэй болжээ. Тэднийг яаж хөдөлгөхөө чи өөрөө бодон олж, бас шалгуул гэлээ. Энэ тэр ээжийн өгсөн шид юм болов уу. Би уйлж дуулсаар, хамаг хувцас нойтон норчихсон байсангаа саналаа. Эхлээд юм асгачихсан юм болов уу хайран арьс хэмээн суудлаа үзэхэд суудал нь гайгүй харин миний хөлс асгарсан байжээ. Мөн энэ ээж гэгч ирээд надад аяга сүү уулгасан шүү дээ. Энэ бурууг яах болж байнаа. Би юу ч идэж, уулгүй бөөлөх ёстой байтал энэ намайг хорлочихлоо. Эсвэл энэ газраас гарч ирсэн шулам юм уу? Хаан минь байна уу яанаа гэж асуутал "Бүү санаа зов, чи бол гайхамшиг" гэж хаан тайвшруулсан учраас ямар ч гэсэн шулам биш болтой гэж бодлоо.

Гэнэт өглөө би сэрлээ. Хүүеээ юу болоод байнаа. Би чинь унтах ёсгүй биз дээ. Яанаа миний хийсэн үйл тасарчихвуу гээд босох гэтэл босч чаддаггүй. Чи битгий тонгочоод бай. Намайг, сүүж амраагаадах хэмээн нэг онго хэллээ. Юуны чинь сүүжий чинь амраахдаа манатай  цаана чинь таныг амарч байхад өчнөөн монгол үхэх нь үхээд хэцүүдэх нь гэхэд Хааахахахахагээд инээгээд уналаа. Тэгээд чи битгий үйл тасалдуулаад бай. Олон юм бүү бодоод бай гээд л хэвтээд байх юм. Би хэвтэж байж чадахгүй байлаа. Би босмоор байна. Шээмээр байна. Намайг гаргаачээ гэхэд Хайн ёдор гэж гээд Би бослоо.

 Гэсэн ч мансуурлаас гарч чадахгүй байв. Тэр босон явж хаалгаа онгойлгон, үнсээ асгав. Гадаа гарахад би охинтойгоо тааралдав. Үс нь өрвийсөн, маажиг хөллөн ганхан алхах намайг хараад тэр хот руу зугтаад алга боллоо. Буурал танай энэ ёдрыг яалтай билээ. Мэнд ч мэдчихгүй  шүү хэмээн үглэсээр манай гэрт орон нохойнуудыг хооллов. Би нохойнд дургүй гэхэд Буурал: Би нохойнд дуртай. Сайхан амьтад гээд хэдэн нохойгоо хооллов. Харин 5 гөлөг гаргасан нохойг нь гэдэс нь эвгүйцэнэ, үрс нь өвдөнө гээд манай хөргөгчийг уудлан маниусын хоолны махыг аваад өгчихөв.

Тэнгэр газаргүй эрхэлсэн тэнэг энэ охинг яалтай билээ хэмээн буурал үглэв. Охин маань манай ээж байна уу? дуудчих ухааны юм ярин, надаас мөнгө салгаж аваад арилаад өгдөг болохоор Дээдсүүд толгой сэгсрэн чамайг даа цагийг чинь болохоор дэглээд өгнөө гайгүй гэнэ. Өндөр дээдсүүдтэйгээ амар мэнд мэдэлцэн тухлан сууна гэж байдаггүй тархи нь эргэсэн ёдор гэж толгой хаялан үглэнгээ дахиад л хөргөгч ухан мах аван: Хөөрхий минь, төрсөн амьтан гэж олон гөлөгтэй нохойд хаяж өгөн гөлгүүдийг нь үлээн юм шивнэнэ.

Би ч гараа сарваагаад, амаа ангайгаад, хайран мах минь гэсээр хоцорлоо. Алчихдгийн байна энэ маажиг өвгөн чинь шинэ хонины махыг минь шууд нохойд хаяад өгөхдөө яахав дээ. Манайд хүнгүй, би гурав хоног хоол идэхгүй тулдаа л махгүй өнжих юм байлгүй. Тэгээд тэр өргөөндөө орж ирээд хэвтээд өгөв. Босоочээ босооч, би бөөлөх ёстой гэхэд нүдээ аниад хэвт гэлээ. Тэгтэл за чи зорилгоо сайн бод. Чи өчигдөрийн босгосон их цэргүүдээ яаж ундаалж, хооллож, захирч юу хийлгэхээ бод гэлээ. Юууууууу? Юу вэ тэр чинь жинхэнээсээ болоод байгаа юм уу? Тэднийг чинь Чингис Хаан л захирна биз би тэднээр чинь яахын гэхэд Эргүү минь, Чи өчигдөр өөрийн гэсэн цэргүүдтэй болчихоод Чингис хаан өөрийн цэргүүдээ, Чи өөрийнхийгөө захирна гэв.

Яанаа ямар балай юм бэ? Би бас цэрэг маллаж явах болж байна уу? Өөрийн хэдэн онгодоо мартчилгүй, гомдоолгүй, ийш нь тийш нь явуулсангаа мартахгүй гэж ядаж байхад юуны чинь түмэн буман хязгааргүй цэргүүд гэж гэлээ. Өчигдөрийн ээж л надад цэрэг захирах эрх өгөөд байсан шал балай юм өгчээ. Ийм тэнэг шидээр би яахын бэ? гэхэд Охин минь бүх юм эхэлсэн Хаан болон бусад нь Хуралдайд явсан. Чиний хийсэн үйлээс болж шинэ төлөвлөгөө зохиож нягтална гэв. Маажиг өвгөн чинь гээд байсан чинь миний эхний толгой онго Хувилай баатар минь байна шүү дээ. Би түүнтэй тоглодогоороо тоглож Хувилай Хаан гэлээ. Би хаан биш гэнэ. Яг л хэвээрээ. Даанч их ажилсаг өглөө нохой шувуу хооллоод, үнс нурам гаргаж хаяад байсан юм.

Би түүнтэй ярих гэтэл ажлаа хий, гурван гаригтаа их юм хийх ёстой гэсэн. Ааштай ёдор өвгөн. Хэхэхэ би бас тэд нарын хараалыг сурчээ. За чи цэргүүдээ яаж ундаалах вэ гэв. Ямар ядаргаатай юм бэ? Тэд тэгвэл газрын чийгнээс ч юм уу, эсвэл борооноос ундаалж, эсвэл манай худгаас ууна биз. Идэх юмаа энд тэнд байгаа хар тийрэнгүүдийг барьж идэн цусы нь сорж, махы нь иднэ биз. Би юугаа өгч яаж хооллодог юм. Өөрсдөө яагаад хийж болдоггүй юм гэхэд Чи бол жанжин, тэднийг захирах ёстой бүх юмыг чи тушаах ёстой гэв. Яанаааааа одоо хэхэхэхэ . Элэг хөшлөө. Нөгөө кинон дээр гардаг шиг юм болох нуу? 

Тэр чинь кино биз дээ. Би л лав тэр киноны чинь баатар биш гэхэд Зөрүүд золиг минь. Чи өөрөө чухам би тэмцлээ, Өвөр Монгол минь яс, цус минь гээд нус нулимс болоод байсан биз дээ  гэлээ. Хүүеээээ, яасан инээдтэй юм бэ? Болиочээ та нар. Тоглоод байгаа юм уу хаашаа юм. Би та нарыг тэд нарыг алаад өгөөч гэсэн болохоос өөрөө би цэрэгтэй болоод алаад өгий гээгүйш дээ гэхэд  Энэ бол Аянга чиний эрин зуун. Чи өнгөрсөн үеийн бүх эх оронч дайчин сүнс, цэрэг баатруудыг дуудаж сэрээсэн. Бүгдийг цуглуулсан байгаа. Чи өөрөө өөрийн түүхээ бүтээх ёстой гэлээ. Арай ч дээ. Би чинь одоо хэн бэ? Юу вэ? Хүн үү? Буурал уу? Ямар аймаар юм бэ? Зазаза одоо яахав дээ. Байлдааны төлөвлөгөө мөлөвлөгөө бас би бодох болж байна уу? гэхэд Яг тийм, тэгээд л чамайг хэвтээд нүдээ аньж байгаад бүгдийг боловсруул гэж байна гэлээ. 

Яанаа хэнээс асуунаа. Энэ юун хачин дорооомааа болоод байгааг. Ямар Солонгос дорооомаа биш дээ. Хадам буурлууд нутгийн тахилгадаа явсан байдаг. Хэнээс асуух вэ? Ард Аюушийн буурлууд дээр очих уу? Чу мэргэнтэй уулзах уу? Тувагийн хаан Цолмонбаатар зайрантангаас асуух уу? Тэд нар намайг шоолбол яанаа...Багшаас бол би айдаг юм чинь. Дураараа дургиад багшдаа бөөн лай чирээд ирсэн бол хэцүүднэ. Тэр хүн намайг Дээдийн Дээд өндөр дээдсүүдтэй минь холбож өгсөн түүнээс илүү тус юу байхав.

Гэтэл би бас зовоох гэж үү, Тийм сэтгэл, нүүр надад байхгүй гэж боддог учраас боссоноосоо хойш багш дээрээ би очиж энэ бүх хачин юмсаа асууж лавладаггүй юм. Гэхдээ багшийн буурлууд намайг Онгод чинь хурдан, эрчтэй хүчтэй байна. Энэ эрчээрээ яваарай хүү минь. Түмэн олондоо туслаж  яваарай гэж ерөөж байсан. Хадам буурлуудаа иртэл бантагнуулаад л байж байхаас даа. Тэд л миний алдаа оноог хэлдэг юм даа. Ийм ч бэртэй болох гэж боддог байх даа. Одоо яахав дээ. Морин толгойн чинээ Молор эрдэнээр сүй тавьж байж сонгож авсан юм чинь дээ.

Чааваас даа над шиг жанжин байдаг болов уу? Цэргүүдээсээ зугтаагаад, бороогоор ундаалж, тийрэнгийн цус сорж, махы нь идээд хүч чадал ав гэдэг жанжин өмнөх болон эдүгээгийн түүхэнд байхгүй биз. Цэргүүдээсээ өөрөө айгаад гүйгээд байдаг ийм бөө байдаг болов уу? Дуу гэдэг ямар хүчтэйг та бүхэн бас ойлгосон байх. Тэр Алсад суугаа ээж дууг хэдэн цагаар дуулаад би ийм олон цэрэгтэй болчихсон байна. Тэр дууг би үг бүрийг нь мэдэрч уйлж, сэтгэлээсээ дуулан, бас болж өнгөрсөн түүх, морьтой давхих дайчин эрсийг хараад байсан нь үнэн байжээ. Арай дэндүү хурдтай давхих нум сумтай, хуй салхи шиг хурдлах дайчдыг би харсан ч миний толгой тэр үед юу ч сэтгэхгүй байсан юм. Тэд миний бодол дуугаар, өнчрөөд хоцорсон тэр жаахан хүү, эх нутаг газар шороонд учраад байгаа бүхнийг сонсоод өндийгөөд давхиад иржээ.  

Би хэвтээд цэргүүдийнхээ тухай бодлоо. Намайг айж зугтааж байгааг манай цэргүүд мэдсэн болов уу гээд л эхлэв. Тэгснээ би тэднийг яаж удирдах юм бэ? Мэдээж бодлоор гээд: Цэргүүдээ Ноомхон, сул зогс. Ноомхон , сул зогс, Ноомхон сул зогс гээд үргэлжлүүлэн бодож байтал: Үгүй эээээ, Күүүэ мөн сахилгагүй ёдор шүү. Болиоч чи гэх нь тэр. Больтол бодлоо цэгцэл, өөрийгөө хянаад үз гэхэд би гэнэт өөрийгөө ухаарав. Миний дотор муухай оргин, хачин болсон байв. Одоо чи тоглоом гэх нүү чи гэж буурал хэллээ. Эээ Тэнгэр минь энэ ч арай ширүүднээ. Би ийм ажил хийж чадахгүй. Яагаад та нар өөрсдөө хийхгүй байгаа юм гэхэд: Чи бол энгийн нэгэн биш. Энийгээ хэзээ ойлгон, эрхэлж наадахаа болих вэ? Цаг нь болчихсон байна. Одоо шиднүүдээ өөрөө ашиглаж сур. Чи аль хэдийн Тэнгэрт нэртэй, газарт цуутай болсон. Удам судрын минь бахархал, өвөг Дээдсүүдийн хайртай охин минь гэж хошгирууллаа. 

Хээээээээхэхэхэхэ аймаар хошгируулдаг байна шдээ. Күкүг күкүг күкүг гээд л хошгиров. Үгүй ээ энэ арай л биш байна. Тахиа хошгирч байгаа юм шиг сонсогдлоо.  Ингэхэд хошгирох гэж тарвага л тэгдэг биз дээ. Би яаж ч бодоод юу гэж хошгирдог авиаг нь бичиж чадахгүй нь. Нэг бол илжиг шиг. Нэг бол морь шиг болоод байна. Эдгээр авиа нь тарваганы биенд таарахгүй байна. Уг нь би тарвага сайн мэднэ. Миний нагац ах анчин байлаа. Түүний буянаар би тарваганы маханд маш дуртай. Даанч миний нагац нүгэлт хар гөрөөчин ах минь өнгөрснөөс хойш тарвага надаас нүүрээ буруулж махаа идүүлэхээ бүр больжээ. Идэхиймсаан, идэхиймсаан гээд л мөрөөдөөд явж байхаас даа.  Ер нь миний үндсэн удам угсаа бол нүгэлт хар гөрөөчин. Хааны маань ч удам ийм л анчин хүмүүс байсан. Би удмаа дагаад нүгэлт хар цуглуулагч болж байгаа. Элдэв амьтны үс ноос, эвэр туруу, соёо юу ч байсан цуглуулдаг. 

Харин буурлууд минь орж ирээд тэднийг амилуулан, энхрийлж хайрлан, их үйл хийнэ. Хаа хамаагүй хядаж, мөнгөнөөс болж ан амьтад сүйрүүлж байна. Маш тооцоотой Тэнгэрийн хишгийг хүртэх ёстой. Хэн дуртай нь Тэнгэрийн амьтдыг алж, цуглуулах ёсгүй. Эрээ цээрээ алдаж дээ гэж байсан. Ёс мэдэхгүй, мунхаг амьтад өөрсдийгөө Тэнгэрт өргөж, барьцдаг цаг болж дээ. Ёсоо алдаад хэн дуртай нь хэрэглээд эхлэхээр л ан амьтад ховордож, нутаг хошуу догширдог. Ан авлах цаг хугацаа, үр төлийг нь хайрлах, тоо толгойг нь зохицуулах гэдэг ёс бүр алдагджээ хэмээн ярилцана. 

Дахиад л миний шээс хүрч гэр лүүгээ явах боллоо. Ямар хачин юм бэ хүний бие гэгч юу ч ууж, идээгүй байхад шээс хүрдэг. Шүлсээ уусан юм уу хаашаа юм. Миний маажиг онго надтай хамт гэр лүү явав. Би ичээд байхад чинь л албаар юм шиг маажигнаад надаас гарахгүй юм. Одоо зун цаг, манай гадуур хүн их явж байна тэд намайг хараад гайхна. Үс нь боссон арзайсан эмэгтэй сармагчин шиг гараа савлан, хагас суугаа байдалтай дугуй хөллөн ганхан явах сайхан харагдах уу? Ядахдаа Хишигээг оруулаачээ. Миний шивэгчин. Гэтэл тэр бас доголдолтой. Хөл нь тэгшхэн ч гараа урдаа барьчихаад л найгаж, ганхан айлгүйтэн явж, ийш тийш харан чанга ярин хөхөрч бүр ч яг галзуугийн эмнэлгийн хүн шиг явдаг. Ойрхон хүн явбал дуудаад хов яриад зогсож мэдэх л онго. Хаан Хуралдайнаасаа ирээгүй л байна. Хаан бол маш пээдгэр алхална. Гэхдээ тэр хоёр шиг гажигтай явахгүй. Ямар пээдгэр хүүхэн бэ явж байгааг нээ гэвэл надад арай дээр биз дээ. Бүтэн гурван өдрийн бөөлөөний онцлог нь нэг ч удаа би өөрийн биед буухгүй зөвхөн онгодууд байдаг юм. Тэд миний өмнөөс бүхнийг хийнэ. Хүнтэй утсаар ярина. Яаралтай юм гарвал л намайг яриулна. Тэрнээс өөрсдөө л яриад асуудлуудыг шийднэ. 

Гэрт бие засаад гарахдаа гараа угаах зуур толинд харлаа. Тэнд би өөрийгөө олж харав. Миний эрүүний дор давхар эрүү ургаж, яг бульдог нохой шиг болчихжээ. Буурал хэнэг ч үгүй толиндоо харчихаад гарах гэтэл байзаа байз, би дахин харна гэж чаргуулдан байж толинд харлаа. Би эртний танил нүүрээ олж харан гэмт хэрэгтэн хэн байсныг мэдэн баахан баясч бууралтайгаа инээлдлээ. Учир нь би бөө болохгүй хэмээн тас зөрүүдлэж байсан нэг жилийн өмнө миний бие орчлон хорвоод эгэлгүй сонин өвчнүүдээр өвдөж байсан юм. Тэрний нэг нь миний эрүү Бульдог нохойных шиг унжих өвчин. Нэг өглөө босоод толинд харахад таны эрүү цээжтэйгээ наалдсан том цүлхгэр болсон байвал та яах вэ? Аймаар өвчин туслаа хэмээн би сэтгэлээр унан уйлж, бөөн асуудал болсон ч хүүгийн бөөлөнд суугаад гарахад миний эрүү алга болчихсон байх жишээтэй. 

Миний эрүүгээр тохуурхаад байсан нөхөр Хубилай баатар байв. Өө бүр хэнэг ч үгүй толиндоо харчаад явах гэж байдаг байна ш дээ. Хэээээхэхэхэхэ хахахахахаха. Хэ нь миний инээд, Ха нь энэ буурлуудын инээд шүү. Та надад ороод миний эрүүг сунгаж даажигнасан байна гэхэд тэр маш их баяртай нь аргагүй инээлээ. Алдаг гарууд шүү эд нар. Би тэр үед өглөөд л нэг хачин өвчин тусдаг байсан. Нэг өглөө нь гэдэс олон сартай хүүхэд байгаа юм шиг томрон цэлхийнэ. Цохиод үзэхээр түн түн дуугарна. Би аймшгийн шинэ өвчин туслаа. Нэг өдрийн дотор жирэмсэн болж төрөхнээ гээд л шинэ зориулалттай нулимс гаргана. Нулимсууд чинь өөр өөрийн зориулттай л гардаг нь үнэн ш дээ. Буурал намайг шоолон хачин юм бичлээ гэнээ. Гэтэл орой нь хүүгийн бөөлөнд суун Хадам буурлууд янзлан гаргахад зүв зүгээр болчихсон гэдэсгүй болно. 

Маргааш нь бүх мөч хөдөлдөг шинэ өвчин тусна. Энэ өвчинд зориулсан шинэ нулимс гарган би тэрүүгээр нэг гуниж гутран сүрийг үзүүлнэ. Орой нь Хадам буурлын өргөөнд салгалан хүнээр түшүүлэн санжигнаж орно. Арван минутын дараа хоёр хөл дээрээ өөрөө эв эрүүл гарна. Түүний маргааш нь эрүү тачигнадаг шинэ өвчин тусчээ. Таг таг таг таг гээд л шүднүүд тачигнаж толгой бөнжигнөнө. Дахиад л шинэ зориулалтын нулимс урсан эдгэшгүй этгээд өвчин тусчээ хэмээн би уйлна. Аргаа барсан нөхөр намайг эмнэлэгт арав хоног хэвтүүлээд гаргахад л өглөө нь хэвтэрт орж байлаа. 

          Тэнд би европ болон уламжлалт бүх эм тариаг зэрэг зэрэг хийсэн. Бөгс, судас тариа дуслууд, дээрээс нь уламжлалтын баахан зүү хатгуулж бүх эм тариаг бөөндсөн ч өчүүхэн ч нэмэр болсонгүй. Тэгээд бөө болж байж л өвчнөөс салахаа мэдэн багшаа олж, буурлууддаа хүндэтгэл үзүүлэн анхны удаа уулзахад Миний дээд 10 дахь үеийн өвөг маань орж ирэн: "Миний тамгатай охин наашир" хэмээн уулзаж билээ. Чиний бие одоо өвдөхгүй бид жаахан наадсан юм гэж байсан. Сүр нааддаг онгодууд шүү. Үүнийг мэдээд их сонин санагдаж байж билээ. Хэрвээ би онгод болоод  ийм даалгавар авбал ямар өвчин зохиож наадах вэ гэж бодож олоод баахан баяслаа. Буурлууд намайг балай юм бодохоо зогсоо гэж байж цааш ургуулан бодохоо болилоо 

Эхний өдөр найз удган маань ирэв. Тэр босоод удаагүй  болохоор надтайгаа адил л буруудаж, зөвдөж яваа нэгэн. Хаан Хуралдайнаас иржээ. Удганд зарим нэг зөвөлгөө өгөн сэтгэл санаагаар дэмжив. Тэгээд түүн рүү дайрсан сөрөг хүчнийхэн рүү  хамгаалалт хийн дайралт хийх гэснээ болин Аянга цэргүүдээ явуулж суралц гэж тушаалаа.

Тэднийг явуулчихаад би шинэ цэргүүдтэйгээ ажиллаж эхэллээ. Шинэ цэргүүд гэнэ шүү. Би л өөрөө шинэ дарга байхдаа. Цэргүүд байна уу гэхэд аймаар шуугив байна гээд тэгээд нөгөөх хэд чинь гомдол мэдүүлж гарлаа. Бид юу хийх юм бэ? гэх мэт. Хүлээж бай, тарга тэвээргээ аваад тэнхэрч бай гэтэл тэд бид аль хэдийн хэвийн болсон гэв. Тэгээд би анхны даалгавраа өгөв. Найз удганыд очоод өргөөг нь эргээд, хаялга хаясанг нь цэвэрлэ гээд хэлж дуусаагүй байхад шахуу эргэчихлээ, авчихлаа, цэвэрчихлээ гэхэд би цочлоо. Ийм хурдан уу, арай ч дээ. Бушуу туулай борвиндоо баастай гэж дахиж сайн хий гээд явуулчихаад босож байх хооронд болчихлоо гэхэд бас л цочлоо. Ийм хурдан цэргүүдээр би яах юм бэ? ажил нэхээд гэлээ. 

Ингээд Өвөр Монголруу тэднийг илгээхдээ олон олон юмс бодон илгээж  явуулав. Гэтэл дахиад л бид юу хийхэв гэв. Юу вэ энэ чинь газраас ургаад л байдаг хэмээн гайхаад хэд гурван хүнд сануулга өгөхөөр явуулан бас Америк, Австрали руу таньдаг хүмүүсээ эргүүлж мэдээлэл авлаа. Ингээд би цэргүүдийнхээ чадлыг мэдлээ. Гайхмаар юм бэ?  Тэдэнд хүрэхгүй газар, очихгүй орон гэж үгүй. Би тэд нарын тухай сайн мэдэж, зохион байгуулах ажил ундрах нь байна. Гэтэл шөнө найз удганаа өмгөөлсний төлөө гэрт халдлага ирлээ. Хаан тэр бүхэнтэй байлдаад одоо утасд найзруугаа гэв.Түүний гэр лүү бас халдлага очиж байв. Манайхаас бас онгодууд тэднийхийг хамгаалахаар очлоо. Манай өргөөний гэрэл шатав. Миний уур хүрлээ. Хамгаалж залхлаа алалцая гэхэд Хаан энэ удаадаа сануул. Танил удган чинь байна. Ухаан нь хэзээ орохыг харж байя, дахиад байвал Дээд ахад нь мэдүүлнэ. Тэгээд болохгүй бол дайсан болохоос өөр арга байхгүй гэв. Тэр удган босоод 7, 8 жил болсон сайн танил маань байх юм. Нялх дүү нараа сургах гэсэн бололтой. Шөнө дахин дайрлага ирж хамгаалав. 


Үүр цайжээ. Хувилай буурал галаа засан, үнсээ асган гадуур маажигнан алхав. Энэ өдөржин л дайрлага ирж довтоллоо. Өдөр зочин ирж засал хийлгүүлэн Хаанаас их сургаал сонсоод явлаа. Үдээс хойш бас л зочид иржээ. Би гадаа гарч нохой хорьж өглөө. Маажигнан алхах намайг тэд гайхна. Өргөөнд ороход нь Хаан морилсон байв. Хаан намайг өөрийн биеэ бүрэн эзэгнэж буухгүй 3 өдөр болох учраас бид байна. Аянга удган бууж ирэх болоогүй байна гэж тайлбарлалаа. Хаан тэдэнтэй ярилцаж байтал гэнэт бас л дайрлага ирэхэд Хаан ихэд уурлав. Мөн яаралтайгаар найз удган руу утасдаж хурдан буу чам руу хуяглаад дайрч байна гэж зөвлөгөө өглөө. Хоёр цагийн дараа тэр хариу хэлж тэдний онгодууд руу их довтоллоо. Хүнд юм болсонг айлдлаа. Одоо дахиад цаг хагасын дараа дахин дайрах нь бэлтгэлтэй бай гэж Хаан зөвөлгөө өглөө. Хоёр цагийн дараа Хаан би өөрөө мордож дайтах болно. Миний цэргүүд бүрэн дийлнэ. Аянгын цэргүүдтэй цэргүүдгүй гэж хэлээд инээд алдаад алга болжээ.

 Хаан миний шинээр хийлгэсэн хэнгэргийг Аянгын аймшиг гэж нэрлэлээ. Чиний энэ хэнгэрэг Хаан хэнгэрэг болжээ гэснээ минийх ч бас Хаан хэнгэрэг шүү хэмээн гурвалжин хэнгэрэгээ илэв. Аянга чи энэ хэнгэрэг чинь Аймшигт хэнгэрэг болсон. Чиний энэ хэнгэрэг газрын уналга чинь болжээ. Чиний цэргүүд миний үс хүртэл босохоор аймшигт цэргүүд байна даа. Гайхамшигт удган минь гэж хэлэв. Гэвч Хаан миний гэдэс өлсөөд байна. Балгахан ус ч гэсэн уух юмсан гэхэд миний уруул омголтон хатсаныг анзаарав. Дуу хоолой цааш орчихжээ. Би тэс зөрөв ам бол ам би ажлаа гүйцээх ёстой гэлээ. Хавирга чанаж идэх юм уу, загас идэх юмсан гэж Хаан айлдав. Дуугүй бай намайг сориод байна уу гэсээр би шөнө болгов. Хүргэн ирж айлтгал өргөв. Хаан түүнд хэлэхдээ: Би бол өндөр дээд Чингис Хаан гэгч билээ. Гэтэл аймшигт Аянга удган гэгч хадам ээж чинь намайг юу ч идүүлж уулгахгүй хорьчихлоо. Ийм юм байж болох уу? хэмээн асууна. 

Тэгээд тэр календар гарган ирж хүргэн үртэй тоо бодож эхлэв. За чи хар энэ гарагын  өдөр Аянга удган юу ч идэж уугаагүй тэхдээ бөөлөөн бэлтгэл гээд Табан цагт иймхэн танай замбын можгор хаам гээчээс зургаа хазсан тэгээд өнөө гараг болжээ. Одоо шөнө болж байна тэхээр тэр гурван гараг болсон байна уу чи тоол гэсээр тэр хоёр гурван гараг өнгөрчээ гэж хэлэлцэхэд Хаан ихэд баясан инээж Тээр Аянга намайг илүү ихээр тарчлаах гэж байжээ хэмээн хүргэн үрийг сүүтэй цай болон нэг аяга шөл хийж өвгөдөө өгнө үү гэж гуйв. Аянга өөрөө маргааш өдийд буух болно яагаад вэ энэ хооронд зочид ирэн үйлийг нь тасалсан цагийг нөхөх ёстой. Харин хоосон байх цаг нь өнгөрсөн учраас би юмаа иднээ хэмээв. Би Хааны энэ байдлыг хараад гайхахын ихээр гайхав. Яагаад Хаан маань сүүтэй цай уух гэж гуйв аа? Сүүтэй цай гэж ер нэхдэггүй байсансан. Би даанч сүүлийн үед зөвхөн хавирганы мах л идэхээс өөр нэртэй мах идэхээ больсонгоо саналаа. 

Сүүлийн хэдэн сар манай онгодууд ус ч уухаа болин, өргөөндөө ч идээ будаа, ус тавихаа болиод би тэднийг юу идэж уудаг байнаа. Тэнгэрээс юмыг нь авчираад өгчихдөг болоо юу гэж боддог байсан. Гэтэл тэд миний идсэн ууснаас идэж уудаг гэдгийг анх удаа ингэж мэдлээ. Аугуу их Хаан хэмээдэг байж намайг энэ замбативд ингэж хоол ундгүй чангалах гэж байх уу хэмээх Хаанаа хараад би маш их өрөвлөө. Тэгсэн ч гэмээн би үйлээ гүйцээх ёстой гэж зөрөхөд аймшигт Аянга минь чи алдарт цэргүүдтэйгээ дахин нэг гарагийн дараа бууж ирж болно. Харин хоолны хорио чинь дууссан бид чиний хөлд чирэгдэн ядрахгүй хэмээв. Би сүүтэй цай нэг их уух дуртай биш. Хаа нэгтээ л уудаг. Бас ус уух дургүй. Хөөрхий хаан минь миний иддэг шоколад, чихрээр л яваад өдий хүртэл гомдол мэдүүлээгүй байсан байна. Тэдний хоолны нууцыг би мэдэж авлаа. Би хааныг  өргөөнд цай тавиулчихья та түүнээс нисч очоод уучих гэхэд үгүй ээ Би чиний биенд байж байна гэж зөрүүдлэв. 

Хаан гэнэт хэнгэрэгээ аван бөөлөв. Дахиад л дайрлага тэднийх рүү эхэллээ. Би тийш явлаа гээд явчихав. Нэгэн хүч чадалтай шинэ онгод морилоод хүргэн хүүгийн бэлдэж ирсэн цай, шөлийг морьтны хишиг явганд гэж энэ дээ. Хаан явчихлаа , харин би морьтой байна даа хэмээгээд ууж, идэж гарав. Тэгээд тэр өөрийгөө Хавт Хасар байна даа. Өчигдөрөөс ахын өргөө рүү хүчтэй халдлага тасрахаа болиод би ирчээд байна даа. Миний отог амар амгалан байгаа. Гал голомтодоо айлчлах сайхан байна шүү. Тэнд халуухан юм болж байна даа. Өнөө гарагт би өргөөнд манаж хононо хэмээн ярьж ухаан мулгуунууд өндөр дээд Тэнгэрүүд рүү үсчиж байж онгодуудаа хураалгах нь. Энэ улаач нар зэрэг зиндаа, дэв хэргэмээ ч мэдэхгүй юм даа. Түрүүлж боссоноороо чадалтай мундаг гэж санадаг юм байхдаа зайлуул. Буудаг Тэнгэрээрээ зиндаа гэж байх ёстойг мэдэхгүй мунхагууд гэлээ. Манай удам угаасаа л дарлуулж, дээрэлхүүлж байгаа бүхнийг өмөөрдөг уламжлалтай энэ ч хэвээр шив дээ.

Аянга удган ч яг л адил өмөөрч хамгаалан, өөрийгөө золиослон тэмцэж эхэлж дээ. Хүн үргэлж нэг янзаараа явдаггүй юм. Өнөө ядарч байвч маргааш Хаан болохыг хэн байг гэх юм. Өнөө ядарч байгаа ядуу хүнийг ихэрхэн дээрэлхэх ёсонд хазгайг Өүлэн эжий минь ийм бузар ёсонд биднийг сургаагүй. Ядарч байгаа бүхнийг өмгөөлөн хамгаалахыг сургаж өсгөсөн билээ. Хэрэв бид өнөө замбативд мөнгөгүй ядуу байсан бол биднийг ч бас энэ хүмүүс адилхан дээрэлхэх байсан. Сайн яваад нь долигнож, саар яваад нь ихэрхэх гэдэг өөрөө унахын цондон билээ. Ийм отог аймгийнханаас эгнэгт манайх хол явдаг гэх мэтээр ярилаа. Хаан эргэж ирлээ. Тэд Аянга удган одоо чи өөрийн үйлээ гүйцээн энэ гарагт дуусга. Маргааш гарагт бас л зочин их байх нь. Аянгын арын ажил хэцүүдэх нь ачаа бараагаа багла, өргөө гэрээ хураа. Бид өөрсдийн бүх үйлээ бас цэгцэлж, Аянгатайгаа хамт алс хол нүүдэллэх болно. Дахин шинээр бүү зочин ав. Даалтны хүмүүсээ дахин шалгаж, хугацаа тогтоо. Шинэ амьдрал эхлэх болно гэж захиа даалгавраа өглөө. 

Тэд миний хийсэн энэ дөрвөн өдрийн буултанд хэр дүгнэлт өгөхийг мэддэг нь ирж хэлнэ гэсэн билээ. Тэр нь Тэнгэр эцэг байлаа. Тэр надад шинэ шид бэлэглэн ихэд сэтгэл хангалуун сайхан ааштай байлаа. Та нар надад цол өгөхгүй яачаа вэ гэхэд Чи бүх цолыг аваад дууссан учраас чамд бид шинэ шинэ шид л бэлэглэж байх болно гэлээ. Ингээд тэд миний сүнсийг дуудаж буулгах ёслол хийв. Тэр энэ хэд хоногт алс хол Өвөр Монголд цэргүүдтэйгээ одсон гэнээ. Би та нарын хийсэнг мэдээд хараад байгаа учраас ийм юм байна гэж үү гэхэд. Чиний биед зөвхөн чиний мэдэрхүй л үлдсэн.Чи яагаад явах юм хийхдээ өөрөө бууж ирэхгүй байгаагаа ухаар. Энэ бол чи бүтэн дөрвөн өдөр Дээдсүүдийг биедээ залан бөөлсөн гэсэн үг. Бид чамайг биедээ бүтэн бууж ирүүлэхийн тулд чиний сүнсийг холоос ирүүлж байна гэв. Ингэхэд Би Дээдсүүдийг биш, Тэд намайг дуудаж буулган байр өөрчлөгджээ. Гэвч арай болоогүй байна. Дахиад бага зэрэг хугацаа хэрэгтэй хийх ажил тэнд байна гээд хойшлуулсан юм.

Хэрэв би өөрөө байвал зүв зүгээр хөдөлж алхалж өөрийнхөөрөө байж чадна гэсэн үг. Харин би байхгүй байвал миний бие үргэлж хувиран Дээдсүүд үргэлж байна гэсэн үг. Энэ удаагийн буултын онцлог нь би үнэхээр гурван өдөр, гурван шөнө балга ус ч уулгүй бөөлсөн гэсэн үг. Гэтэл би дөрвөн өдрийн дараа бууж ирэв энэ нь эхний өдөр тэр анхны ээж надад аяга сүү уулгасан, бас дундуур нь олон хүн ирж уулзан засал хийснээс болж миний Тэнгэрт өгсөн юу ч идэхгүй хэмээх ам өчиг маань хойшилсоор цагаа гүйцээсэн ч Дээдсүүд буусан хугацаа нь бүтэн дөрвөн өдөр болчихжээ. Ирсэн хүмүүс надтай биш шууд Дээдсүүдтэй уулзан засал номоо хийлгэн явцгааж надтай чалчин энэ тэрийг хүүрнэлдэх зав тэдэнд гаргасангүй. Миний улаач алс хол одсон учраас түүнийг гүйцэд буусны дараа та бүхэн ярилцаарай хэмээн явуулцгаана.

Энэ дөрвөн өдрийн хугацаанд Хаан болон Дээдсүүд дураараа дургиж өгчээ. Хоолны махыг минь нохойд өгөн, миний хүнээс авах ёстой 2 сая төгрөгийг Чи бүүр ав. Бүү санаа зов. Бид чамд бэлэглэж байна хэмээн өгч. Хүргэн хүүд минь 200000 төгрөг ав ав хэмээн өгөөд бас нэг хүнд миний улаачаас хэрэгтэй байгаа 1 сая төгрөгөө намайг ав гэсэн гээд аваарай гэх мэтээр алж өгчээ.

Өмнөх өдөр нь Гал Холбоонд видео камерийг өг чи, бид тэднийг дэмжиж байгаа. Танай замбийнхан хүн итгэхээ больсон улс. Нүдээрээ хараг, тэд чам шиг бүхнийг бичин хүмүүст үзүүлэн тэмцэг гэж өгүүлэн жинхэнэ японд үйлдвэрлэсэн сайн камерийг нь өгөөд надад хужаад үйлдвэрлэсэнг нь үлдээчихсэн юм даа. За даа тэд одоохондоо япон болон хятадад үйлдвэрлэсэн цахилгаан бараануудын ялгааг мэдэхгүй нь аргагүй байлгүй дээ. Бас ирсэн хүмүүст нөгөөх шидтэй цааснаас аваарай гэж амлаад дэндүүлчихжээ. Би тэр цаасыг чинь өөрийнхөө дуртай хүмүүст өгөх байхад чинь  хэн ирсэнд тарааж өгөөд байхдаа яахав дээ.

Хаан арай дэндүү онгироо гар султай юм гэж намайг загнахад Хөөөөхөхөхөхө гээд хөөрхөн инээсээр өнгөрүүлэв. Жаахан хүүхэд шиг арай ч дээ. Бөө нар чинь мөнгө авдаг байтал Та чинь хаашаа юм бэ? гэж загнатал Үр минь чамд дутуу юм байхгүй байгаа биз дээ гэв. Юуны чинь дутуу юм байхгүй гэж энийг чинь мэдсэн бол би өөртөө гоё юм авах байсын гэхэд Хөхөхөхөхөө Би чиний холын замын заслыг хийчихлээ. Гарах юм нь гарч байх ёстой гээд хэнэг ч үгүй инээж байх юм. Яая даа эднийг. Мөнгөө нууж байхаас даа гэж бодтол Чи нууна гэдэг Би нууна гэсэн үг Хөхөхө гэж инээнэ. Би гаргахгүй зөвхөн л оруулна яадын гэхэд Тэд тас тас хөхрөн шоолцгоов.

Би хэзээ ч баяжихгүй юм байна л даа гэтэл Чи угаасаа баян хэмээн зөрөв. Ийм гажиг Хаан гэж хаа байсын гэхэд Хааны хишиг гэж юм байдаг юм гэв. Күүэ ердөө. Би хол одоход мөнгө хэрэгтэй. Танай үе шиг таны Хаан байсан үе шиг бүх юм сайхан байна гэж бодоо юу гэж намайг уурлахад Үр минь үрсний чинь хирээр буян ирнэ гэв. Юуны чинь буян, Та нарын наад буянаас чинь болж би ядарч байна. Манай аав гэж маш сонин хүн байж билээ бас амьтанд бөөн бэлэг тараадаг. Яахав яахав гээд л тарааж өгдөг хүн байсан. Удам юм байхдаа. Би бол та нарыг бодуул зах зээлийн үед амьдарч байна. Тараасан ч танагтай тараадаг шүү гэхэд За даа мэдэхгүй дээ. Уут уутаар нь яадаг билээ чи гэв. Тэр чинь хувцас мэд үү та нар шиг мөнгө тараагаагүй хэмээн бид муудалцав. Би хүнд туслаад зээлүүлээд өөртөө хэрэг гарвал дараа авахаар тохирсон байтал шууд Чи бүүр ав, миний улаачид бүү өгөөрэй  гээд байхдаа яахав дээ. Энэ ёдоруудыг яалтай билээ.

Зазаза нэг л учир байсан юм байлгүй дээ. Учиргүй юм байдаггүй гэдэг болохоор үнэхээр зам зассан ч юм билүү хэн мэдэхэв гэж хүчээр өөрийгөө тайвшруулав. Гэтэл миний дүү охин дээдсүүдээ өмөөрөн өхөөрдөж яахав яахав гэж байх юм. Гэсэн ч гэлээ би хөлсөө садартал бөөлөн, хэд хоног нойр хоолгүй бөөлж байхад чинь ийм гэмт хэрэг тариад байхдаа яахав дээ гэж уур хүрлээ. Тэгснээ зазаза мэдэж байгаа юм байлгүй дээ гэж өөрийгөө үлээн тайтгарав. Авгай нөхөр хоёр шиг л мөнгөний хэрүүл хийлээ ш дээ хэхэхэхэ. Би чинь бас амьдралтай хүн, буяны байгуулага биш дээ. Хаан байсан үеэ дурсдаг юм уу хаашаа юм гэж үглэсээр би өөр ажил хийж бодлоо өөрчилхөөр боллоо.

Дөрөв хоногийн үдээс хойш нь таван хүн ирэв. Тэдний заслуудыг хийн хоёр хүний чөтгөрийг хөөж өгөв. Шинэ нэг өөр хоолой яриатай өвгөн онго өнөөдөр байлаа. Өндөр настан өвөг нэг хүнтэй маш их ярин сүнсний тухай, амьдралын тухай маш сайн тайлбарлаж өгчээ. Миний Аянга өнөө гарагийн орой буух ёстой хэмээн тайлбарлаж өгөв. Мөн тэднийг дагуулан гадагш гарч нарыг тайлбарлан өгч гэрт орж Гэгээний тоглоомоос уутанд хийн дагуулж ирсэн хүүхэд нь өгөв. Миний бяцхан холын хол мордох учраас энэ хэрэггүй хэмээн тоглоомоос нь өгч, зузаан курткыг нь бас өгчихөв.

Болиочээ гэж би эсэргүүцэхэд Харамч хог минь би чиний бүгдийг энэ бүдүүн ирсэн хүүхэнд өгчихий шүү гэлээ. Намайг буулгаачээ гэхэд чиний ирэх цаг болоогүй байна. Чи ухаан чинь наанаа байгаа ч биеэ захирч мэдэхгүй. Аянга цэргүүдтэйгээ үйлээ хийгээд явж байна. Түүнийг авчирахаар Чингис үр явчихсан. Тэр орой бууж ирнэ хэмээн хэлэв. Тэгээд Аянгыг буухаас өмнө би идэж авна. Ихэд өлсөж ядарч байна. Би адууны мах идмээр байна гээд шүлс нь гоожлоо. Та яагаад манай юмыг хүнд тараагаад байна гэхэд Би явах бэлтгэлээ хийж чамд туслаж байна гэлээ. Би өөрийгөө санаж эхэллээ. Хурдан ирж өөрөө өөрийнхөө юмыг хийж, өөрийн хөлөөрөө өөрөө явж, ухаан бодлоо захирч биенийхээ эзэн болохсон гэж бодов.

 Тэгэхгүй бол би эдний хийж буй бүгдийг харан ойлгож байвч эд нарыг захирч чадахгүй байв. Миний хүсэл зоргоос тусдаа юм хийнэ. Уулзмааргүй хүнтэй тэг тэг хүрээд ир хэмээн уулзаж хэдэн цаг ярина. Миний юмсыг дураараа хүнд өгөхийг нь өгч, шийдэхийг нь шийднэ. Утас дуугарахаар энэ бүдүүн хоолойтууд авч хүмүүстэй янз бүрийн юм ярина. Өөрсдийн шийдэхгүй юм гарвал Тэнгэр удганг биедээ морилхоор ярь чи гэнэ. Өлсгөлөн хэдэн цаг болж байсан учир бие их сульджээ. Нойр их хүрнэ. Гэвч би ер өлсөхгүй, ам ч цангахгүй байлаа. Харин Дээдсүүд л би өлсөж байна гэж ярих юм. Гэвч тэд өөрсдийн дураар дуртай юмсаа хийсээр.  Миний хүргэн үр ирж гэртээ их цэвэрлэгээ хийж байна. Тэр цай чанаж өгч, цуйван хийж авчирахад Дээдсүүд ихэд баясан Аянгыг ирэхээс өмнө сайхан идье. Тэр ирээд л өөрийнхөө өлссөн, ядарсанг мэдэх байхдаа гээд л идэх юм. Мацаг барих гурав хоног дууссан ч би биендээ ирэхгүй алга болжээ. Чи өөрийнхөө хийсэн юмаа хоёр гурав гариг дотор сонсоно. Дөрвөлжин хараа сайн сонс гэсэн.

Ингэхэд миний ухаан байгаад бусад нь явчихсан юм бол толгойгүй би цэргүүдээ тэнд яаж удирдаж байгаа вэ гэж асуухад чиний тэр сүнс чамаас илүү ухаантай чи бүү санаа зов гэсэн юм. Миний ориг сүнс л тэнд хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж яваа юм байлгүй дээ. Террорист Сүнс гэж би түүнийг нэрлэлээ. Харин би энд бүгдийг сонсож эсэргүүцэн хэрэлдсэн ч биеэ ухаанаа захирч чадахгүй дээрэмдүүлсээр байлаа. Болиочээ, наадах чинь минийх, өгөхгүй мэд үү гээд байхад л миний гар өөрөө мөнгөө хүмүүст өгөөд л, миний ам өөрөө хүмүүст бэлэг тараасаар... Ийм хачин юм үзэх гэж дээ. 

Энэ өдөр засал хийхэд нэг сонин юм анх харлаа. Манайхан ихэнхидээ чөтгөр, муу юмыг нь хөөхдөө хүчээр л хөөгөөд хаячихдаг байсан юм. Гэтэл энэ өдөр бууж засал хийсэн онгод маань ирсэн зочин өвгөний бие дэхь чөтгөртэй ихэд аятайхан ярилцан санал тавих юм. Энэ чиний уугуул бие биш билээ. Хэрэв чи наанаа байгаад байна гэвэл би Тамын хааныг дуудаж болох юм гэхэд Би өөрөө явчихъя гээд л явчихсан. Түүнээс өмнө тэр хоёр ихэд найрсаг хуучлан, тэр байтугай миний онго маань нулимс хүртэл унаган уярч найгаж ярилцсан билээ. Тэгээд түүнд эелдэг санал тавин тэр нь явсан.  Өвгөн зочины бие нь тайвширч, хөлс нь асгарч, толгойн өвчин нь намджээ. Дээдэс түүнийг дахин шалгаж үзээд тэр зайлаад явсаныг нь хэлэн түүнд олон зөвлөгөө өгөн, уул усны савдаг, хий сүнснүүдийн тухай хялбархаан тайлбарлаад явуулсан. Тэр эмэгтэй хүн буюу шулам байсан гэж тайлбарлав. Тэгээд тэр хоёр жаргал зовлон ярилцан миний онгод уйлсан юм байлгүй дээ. Эсвэл тэр сайн шулам байсан юмуу, яагаад түүнтэй эелдэг харьцсанг ойлгосонгүй би.

Мөн Гал холбооны тухай тэд гэнэт яриад унав. Яг одоо л болжээ. Жинхэнэ эр цэргүүд, Тэнгэрийн цэргүүд болчихож хэмээв. Юун тухайг нь хэлсэн юм бүү мэдээ. Тэд хаагуур юу хийж яваа юм би мэдэхгүй. Манай буурлуудаас тэднийг бас дагаж яваа хэмээн ярихыг нь сонсов. Юу хийж дагаж яваа юм бэ? гэхэд бид тэнд бас ажилтай л гэцгээв. Энэ хооронд харин манайхнаас мэдээ ирнэ. Нөхөр чинь тэнд явж байна. Бие нь ийм тийм байна. Зайран хүү Сутай дээр байна. Тэнд ёстой сайхан байнаа. Шар охин чинь тэнд арзайтал инээгээд гурван бүсгүй үртэй явж байна. Балчир тийм юм хийж байна гэх мэтээр үе үе хэлнэ. Хэрэв хэн нэгт нь эвгүй юм болуут гараараа ямар нэг юм хийгээд үлээчихнэ. Лав л миний нөхөр ядаргаанд орчихсон ганхаад арай гэж явж байна. Хөл нь өвдөөд байгаа юм байна гэх мэтээр мэдээлэл нь цуврах учир тэд гэртээ хамт байгаа юм шиг л надад санагдана.

Манайханы онгон шүтээнүүд заларснаас хойш би элдэв юманд санаа зовохоо бүр больжээ. Урьд нь нөхрөө болон хүүхдүүдээ оройтвол яачихваа, үхчихвий, гэмтчихвий, ингэсэн юм болов уу, тэгсэн юм болов уу гэж санаа зовон харуулддаг байсан бол одоо бараг ирж очиж байгааг нь ч анзаарахаа больтлоо санаа амарчээ. Яагаад гэвэл би биш буурлууд түүнийг дагаад хамгаалаад явж байгаа учраас. Үе үе тэрний ойрын энэ талд нь суудаг тийм төрхтэй хүн хүргэн үрд ийм юм өглөө. Өөрсдийнх нь өвгөдөөр янзлуул гэх мэтээр давхар мэдээлнэ. Харин Хадам буурлууд Алаг үрээ аймшигтай өмөөрч хамгаалан явна. Тэдэн гарагын дараа эр тийм ийм хүн, эм ийм тийм хүн чамтай уулзана. Энэ нь үнэн тэр нь худал.Тэрнээс нь болгоомжил гэнэ.

Нэг удаа нэг хүүхэн хонгор юм хийлгэлээ зайрин хүүг аваачин өрөөг нь цэвэрлүүл гэхэд заарин хүү очин өргөөг нь цэвэрлэн ариутгах зуур таваг хагаран, суудал дороос нь чанга чарлан эмэгтэй хүний сүнс зугтаасан. Үүнийг нөхөр сонсоод их гайхав. Тэгэхэд нь за чамд хийсэн юмаа тархиндаа хурааж хэдэн гараг чиний сайн мэдэх хүүхэн өвдөнө. Тэгээд хэн чамд хар санаалж юм хийсэнг мэд гэв. Түүний удирдлагад ажилладаг хүүхэн сар эмнэлэгт хэвтсэн юм даа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж. Одоо яахав дээ. Хэн тэрнийг миний нөхрийн төлөө ном уншуул гэсийн. Би л лав гуйгаагүйдэг. Ер нь онго тэнгэртэй айлуудын хүмүүст зориулан юм хийлгэх маш аюултай. Эхлээд өөрт нь буцаан мэдрүүлдэг. Хэд давтагдвал цэрвэх юмгүй л амийг нь авах юм уу сэглээд хаячихна.

Сэглүүлснээс амиа өгсөн нь дээр. Өнгөрсөн хоёр өдөр дайны хажуугаар дажин гэгчээр хажуу хавиргаар нь их дайрлага ирж Дээдсүүд нилээн хилэгнэв. Эхний өдөр нь за яахав таньдаг юм байна. Дайн гаргаж болохгүй зөвхөн хамгаал хэмээн хичээсэн боловч тэр олон жил болсон удган найз руу минь олон удаа дайрсан юм. Манайхан тэдний отог овгийг хамт хамгаалж байсан ч олон дахин дайрсан. Маргааш нь гэнэт Хаан дахин дайрч байна хурдан мэдэгд гээд жаахан байж байснаа өөрөө мордсон билээ. Ингээд тэднийд бүүр дээд өвөг Дүнчүүр ван нь бууж ирэх сайхан завшаан гарав. Цаг нь уг нь арай болоогүй байсан ч цаг бусын дайрлага, ухаангүй удганы хар санаанаас хамгаалан Дээд өвгүүд бууж ирлээ. Одоо тэд юунд ч дийлдэхгүйг мэдэж авцгаа. Тэдний өргөөнд Хаан айлчлан Тэнгэрийн Зарлиг уншигдан үнэхээр гайхалтай явдлууд болсон тухай анд удган хэллээ. Гэхдээ энэ бол тэдний отог овог, манайханы нууц учраас энэ талаар дэлгэрэнгүй бичихээ болив.

6 сарын 11 ны оройн 18 цагт би гэнэт өөрийн биедээ буужээ. Утсаар өөрийн хоолойгоор ярьж, өөрийн хөлөө хөдөлгөн явж, өөрийнхөө нуруу бие, сайхан гүзээгээ мэдэрч ихэд баяслаа. Та нар чинь намайг хэнгэрэг дэлдэн ёслол төгөлдөр буулгахгүй яасан юм гэхэд Дээдсүүд бөөнөөрөө инээгээд уналаа. Өршөөгөөрэй Хахахахахаха, Тэнгэр удган минь ёсгүй загначихаж хэмээн баахан инээв. Би биеэ бүрэн мэдэрлээ, сайхан хүйтэн Кола уун, маш амттай юм идмээр санагдан байж ядав. Тахиа, гахай, гүзээ, загас, үхрийн хэл, зайдас бүгдийг нь хольж идмээр санагдлаа. Огурцыны шүүс ууж, бас жив жинхэнэ хар шоколад, айраг, нухсан төмс ч идмээр юм шигээ. Нэг үгээр хэлэхэд би өлсөн шүлс асгарч байв. Миний бие их сульдчихсан байв. Гэсэн ч би орой дахин бууж юу болоод өнгөрсөн тухай маш сайн мэдэхийг хүслээ. Зөв буруу юу хийсэнгээ нягтлах ёстой гэж бодлоо.

Бас би дахин удаан хугацаагаар буухдаа зарлиг бичиж үлдээгээд явж байхаар төлөвлөв. Миний зөвшөөрөлгүй миний юмсыг хүнд тараах ХОРИОТОЙ. Зөрчсөн онгодыг би биедээ дахин залахгүй хэмээн Зарлиг үйлдэж тавий байз гэж бодлоо. Тэгэхгүй бол аягүй бол энэ хэд нөхрийг минь ч юм уу гэрийг минь хүртэл хүнд бэлэглэчихсэн сууж байхнаа тоохгүй нь. Би явахдаа гурван өдөр шөнө балга ус ч уухгүй бөөлөх болно гэж хэлсэн болохоор эд нар идэх юм ярин, өдөр үе үе манайд орохдоо хөргөгчийг минь дахин дахин онгойлгож үзэж байсан ч идэж уугаагүй яг цагаа барьсанаас би ийм дүгнэлт гарган туршлага суулаа.

Тэд миний зорилгыг биелүүлсэн хирнээ намайг хоосруулж өгсөн байлаа. Хэн мэдэхэв дээ банкыг минь ухчихна гэж.  Тэгсэн хирнээ өөрсдийн том данхар хөөргөө олж гарган Өвгөн ахыг ирэхэд нь барин тамхилж Минийх хэмээн өөрсдийн юмаа чухам хямгадан хэлж тайлбарлаж байсан. Өөрсдийнхөө хөөргийг болохоор хүнд бэлэглээгүй байгаа юм чинь. Тэд түшээгүй болохоор хээр гадаа буухдаа өөрсдийн юмандаа маш их гамтай хянуур, Мөнийх, Өнэ Мөнийх мэд үү хэмээн авч далд хийн, энд тэндээсээ уяж, аягаа арчин уут саванд нь хийж явдаг.  Ингээд миний гурван өдрийн төлөвлөгөө дөрвөн өдөр болж байж дуусав. Өвөр Монголд их цус асгарчээ. Олон ч хүнийг хар хятадууд тамлан алсан байна. Тэд нам даран дахин өндийхгүй болтол дарахыг улайран дайрч байна. Монгол хүний нэг амь бүрийг яаж үнэлэхийг Та нар харахын дээдээр харах болно доо. Тэнд миний газрын хар цэргүүд минь байгаа.

Тэднээс гадна эрх чөлөөнийхөө төлөө хятад хүмүүс ч дээд удирдлагуудаа эсэргүүцэх болно. Өнөө шөнө би бас нэгэн бүлгийг амилуулан Тэнгэрээс  цутгах бороо мэт, газраас ургах өвс  мэт л өөрсдийн удмууд дээр нь унуулах болно. Түвд, Уйгарууд тэдний шидтэн дээдсүүдийг би нүдсээр байгаад л нойрноос нь сэрээнэ дээ. Хэдхэн жилийн дотор л дэлхий ертөнц өөр болох болно.

Би өөрийн биендээ эзэн болчихоод гэр лүүгээ урамтай гэгч нь алхаж орлоо. Бяцхан руугаа утасдав. Бяцхан маань: Сайн л сууж байлаа. Би Спайдермэн номоо будаад дууссан. Аавыгаа ирэхэд бүр дуусгачихна. Би авьяаслаг байна уу гэлээ. Миний хүү яасан мундаг юм бэ? гэхэд Ихэд л ядарлаа. Гэхдээ би дуусгачихсан байгаа гэв. Өөр сонин юутай вэ гэхэд: Юу байхав дээ. Эмээтэйгээ л зууралдаад байж байлаа гэв. Миний хүү ер нь өвгөн шиг яриатай. Буддаг ном будахыгаа их чухал ажил гэж тооцдог. Би энийг будаад дуусвал Та хоёр их мөнгөтэй болий ш дээ хэмээн заавал будаж дуусгадаг. Тэр хүнд бэлэг авч өгөх дуртай болохоор мөнгө их ярина. Маш том жиип, онгоц, усан онгоц, нисдэг машин авч өгнө гэж мөрөөдөн ярьдаг.

Орой би өнгөрсөн бүхнээ нягтлан шалгаж алдаа оноо юу байна хэмээн бөөлөв. Гал Холбоо” ны толгойлогч руу өчигдөр Дээдэс ярьсан байв. Би тэр танихгүй хүнээс санаа зовон уучлал гуйн утасдав. Дээдэс буугаад би дөрвөн өдөр эзгүй байсангаа тайлбарлав. Мөн Дээдэс намайг түүний цэргүүдэд хоёр тагнуулч байгааг хэл хэмээн шаардсанг дуулгалаа. Манай онгодуудаас тэдэнтэй яваа учраас тэр хоёр удахгүй өөрсдөө зайлах болтол нь нөлөөлнө хэмээн хэллээ. Яанаа ичмээр юм. Энэ хэд чинь хаа хамаагүй амандаа орсон бүхнээ чалчиж өгдөг болжээ. Гэсэн ч намайг заавал хэл гэсэн тул хэлж амраав. Толгойлогч инээгээд өчигдөр танай онгод надад санаа авмаар сургаалууд айлдсан шүү гэв.

Хаан тэдэнд уул усны савдаг бүгд та нарыг харж ивээж буй тул бүү санаа зов. Та нар тэдний оршин буй газрыг хамгаалж буй учир бүх юм зүгээр хэмээв. Мөн тэдний цэргүүдэд Сэлэнгэ нутагт саад учирсанд бөөлөв. Хаан өөрийн дэмждэг холбоогоо балайшиглаад дууссаны дараа би өдрийн ирсэн хүргэн ахынхаа тухай, түүний хүүхдүүдийн тухай бодлоо. Миний нэг дүү аавтайгаа яасан ч адилхан хөөрхий. Аавтайгаа ирээд явсан бөгөөд би тэдний тухай бодож байхдаа эмээгээ санаж бага насаа санаж тэднийгээ өрөвдөв. Миний ээжийн дүүгийн нөхөр миний газар дээрхи ганц хүргэн ах маань их л өтөлждээ. Ямар сайхан том биетэй залуухан томоос том баатар шиг ах байлаа даа.

Энэ ахын авгай нь миний нагац эгч, би түүний өвөрт унтдаг байсан юм. Нэг өглөө сэрэхэд миний орны өмнө тавагтай идээ чихэр сандал дээр тавин надад зориулан тавьжээ. Эмээ маань аль эрт босчихсон сууж байв. Би эгчийгээ тэр амттангуудаас нь идчихээд эгчийгээ хайв. Тэр үед эмээгийнх маань сумын төвийн айл байсан санагдана. Эгчийгээ хайгаад олоогүй би эргэж гэрт орон эмээгээс асуухад хойшоо айл зааж өгч тэнд байгаа гэв. Тэнд очиход дүүрэн хүнтэй дуу дуулцгаан буй гэрт эгч маань хоймор нь сууж харагдсан. Тэрнээс хойш тэр миний өвөрт унтахаа больж өөр хүний өвөрт унтдаг болчихсон юм даа. 

Одоо бодоод байхад энэ хүргэн ах маань миний эгчийг надаас тэр тавагтай идээгээр авчихсан юм биш үү. Ээжийн талын хамаг хүргэнүүдээс газар дээр ганцаараа үлдсэн нь миний хүргэн ах юм. Эднийх арван хүүхэдтэй өнөр өтгөн айл. Эдэн дээр нь нэмээд би очиж хонож хоолноос нь булаалцалддаг байсан. Эхний хэдэн том хүүхдүүдийг нь би зун хөдөө очихдоо харж өгдөг байлаа. Лав дөрвөн жижиг дүү байсан даг. Би тэднийг орон дээр нь хөндлөн хэвтүүлж эгнүүлээд өдөр унтуулахдаа нүдий нь аниулаад шүлсээ нүдэн дээр нь түрхээд харж болохгүй аймаар шүү унтаарай хө гэж байгаад л унтуулчихдаг байж билээ. Яаж би том болоод цэцэрлэгийн багш болоогүй юм. Тэгсэн бол бас энэ аргаа хэрэглээд баригдан хөөгдөх байсан байхдаа хэхэхэ. Тийм багш байдаг бол яанаа.

Би энэ бага дүү нараа дагуулан маш их тоглоом хийж өгдөг байсан. Дүү нартаа төмөр утсаар эргэж явдаг дугуй хийн өгч түрж тоглоно. Молоконы лааз цоолон мод хийж хадаас хадан утас уяад Хуучир хөгжим болгон тоглоно. Бас дөрвөлжин модонд дугуй төмөр хадан машин хийж өгч тоглодог байсан юм даа. Мөн тэднийгээ дагуулан газар ухан шороогоор тоглон амбаар сав, байшин, барилга, гэр барин тоглохын дээдийг үлгэрлэхийн дээдээр үлгэрлэдэг байлаа. Хаа хог байна ухаж төнхөн юм олон тоглоом хийж хадаж, буу хийн байлдаж тоглоно. Тэгж байгаад харин хэдэн дүүтэйгээ хамт хамуурсан юм даа.  Миний эгч биднийг томоос нь жижиг хүртэл нь шалдлан хүхэртэй тос түрхэн галд ээлгэн шарж байж л би заваарахаа больсон юмдаг. Тэгэхэд би маш жаахан охин байжээ.

Ингэж дураараа дургих намайг харин миний хүргэн ах нэг удаа муухай харж, загнаж ад үзэлгүй өөрийнхөө олонтой хамт бужигнуулдаг байсан сайхан сэтгэлтэй сайн хүн юм. Нэг удаа ах маань наадамд хөдөө явахад нь би машиных нь кузовт бараанд нуугдаж суугаад ганцаараа салхи татуулан давхих машин дээр нь явж тэднийг нилээн айлгаад авсан юмдаг. Энэ мэт хөг олоон олон. Харин миний ах өнөөдөр миний өмнө сөгдөөд суучихсан миний Дээдсүүдээс сургаал сонсоод сууж байх гэж. Амьдрал гэж ямар тааж боломгүй оньсого тоглоомоор дүүрэн юм бэ? Би тэдний тухай бодонгоо эмээгээ санан уйлж хэнгэргээ дэлдэн дуулж уйлсаар байв. Миний хайртай нагац ах нар минь, газар дээрхи ганц хүргэн ах минь, миний хэдхэн эрэгтэй дүү нар минь, ээжийн талын хэдхэн эрчүүдээ өрөвдөн тэднийг бодон уйлан дуулсаар байв.

Гэтэл онго орж ирэн охин минь бүү уйлдаа. Чи тэднийгээ хүссэн шигээ сайхан хийморьлог явуулах гэвэл энэ отог овогтоо Эрийн Тэнгэр тахь гэлээ. Би яаж чадах юм бэ? яаж тахьдаг юм мэдэхгүй тэгээд ч ээжийн талын улаач байгаа тэр тахьдаг юм байгаа биз гэхэд Тэр чам шиг тэдний төлөө уйлан дуулан, хайрлан бөөлөхгүй байгаа биз дээ. Чи чадна гэлээ. Би бодлоо. Нээрээ би чадна шүү дээ. Юун төлөө 99 Тэнгэр буулгадаг билээ. Тэр Эрийн Тэнгэрээ буулганаа хө гээд л бэлдэн түүнд зориулсан бүхэнг хийж бөөллөө. Гэтэл ихэмсэг тэр орж ирлээ. Надад хэлэхдээ За яахав би чиний цусан төрлийн тэр эрчүүдийг чинь гурван жил дааж болноо. Гэхдээ дараа нь Даян Хатад өөрсдөө намайг өөрсдийн өргөөндөө залж тахих ёстой. Тэгвэл яахав тэдний отог овгийнхоны эрчүүд бүрэн төгс хийморьлог болно доо гэв. 

Гэтэл би энэ Эрийн Тэнгэрийг мөнхрүүлсэн ардын дууг олчихов. Түүнийг нь дуулж өгөхөд тэр их догдлон өөрөө бас дуулав. Хэдэн минут дуулах хоорондоо би түүний өмнөх төрлийн жинхэнэ нэрийг олон түүний нэрийг хэн гэдгийг мэдээлтэл тэр хачин болчихов. Яаваа хэмээн надыг сандартал эжий Тэнгэр та намайг эргэн хүн болж төрөх үүд хаалгыг нээчихлээ гээд гунигтай байлаа. Яанаа чи хүн болж төрөх албагүй шүү дээ. Би санамсаргүй чамайг мэдэрч байгаад мэдчихлээ гэхэд Би таны зээ хүү болон төрнө. Та надад миний нэрийг өгөөрэй. Би яг таны тэр олсон шиг чинь зайран хүү болох болно гэвээ. Яагаад чи намайг эжий Тэнгэр гээд унаваа гэхэд Тэнгэр удган цолыг аль эрт авсан билээ. Та өөрөө л үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч энэ өнгөрсөн дөрвөн өдөртөө Тэнгэрийн зарлиг гарсан бид Аянга удганыг ТА гэж хүндлэн дуудаж, эжий гэж энхрийлж байх Зарлиг гарсан гэв. Хийх ажилгүй амьтад хүнд нэр хоч, цол олж өгч байх ямар хэрэг байдаг байнаа. Би үнэхээр ийм юм сонирхдог ч үгүй дэг. 

Юу бэ? Би хөгширчихсөн юм уу? Одоо хэдтэй болсон бэ? Багш хэлэхдээ бөө хүний нэг жилийн нас энгийн хүний арван жилийн настай тэнцүү гэж хэлж байсан. Намайг та нар хамаг юм хурдлууллаа гээд байдаг. Тэгэхээр би насаа хүртэл мянгадуулчихсан уу ? гэхэд Үгүй энд нас сүүдэр хамаагүй. Хийсэн бүтээсэн, хэр Тэнгэрийн үйл хийснээр нь чадлаар нь зэрэг цол, өргөмжлөл өгдөг юм. Та гурван настай байсан ч хийх ёстой Тэнгэрийн үйлийг гайхамшигтай бүтээж чадвал бид Өндөр дээд, Та гэх мэтээр л харьцдаг гэлээ. 

Би нэг юм саналаа. Чу Мэргэний улаач манайд ирэх үед зайран хүүд буусан манай хадам нэг онгод надад хэлэхдээ. Чи аль хэдийн надаас эрдэм чадал, зэрэг цолоороо давсан гэж байсныг саналаа. Тэгэхээр хийсэн Тэнгэрийн үйлс, амилуулсан, устгасан гэх мэт одоо болоод байгаа энэ бүх үйлээр нь Тэнгэрт цол зэрэг өгөгддөг бололтой. Шал гажиг юм. Байсхийж байгаад л нэг толгой эргүүдсэн нэр цол өгнө. Надад орж ирдэг хөгшин эмэг өвгөчүүд намайг Та гээд унавал баларлаа ш дээ. Ийм тэнэг юм гэж хаа байдын.

Үкээ тэгээд би энэ цол хэргэмээр чинь юугаа хийхэв дээ. Хэнд хэрэгтэй юм. Би муу муухайг устгаж, сайн сайхныг бүтээн, Миний Монгол л дайнгүй, үрс минь жаргалтай, Монголын газар шороо бүрэн бүтэн, ус нь тунгалаг, хэзээ ч гадаа гараад явахад зүрх түгшихгүй амар амгалан байхыг л хүсч байна. Надад өөр юу хэрэгтэй юм бэ? Үүний төлөө би өөрийн чадах бүхнээ л хийнэ. Би бас үхээд Тэнгэрт оддоос дүүжлэгдэн дэмий тэнэн дүүжин даажиндаж тоглохыг хүсдэг. Би Аянга нэрэндээ л дуртай. Богинохон, хэлэхэд амар, бичихэд залхуугүй, эр эм нь хамаагүй, нялуун зөөлөн цэцэг жимс гэсэн биш ширүүн догшин яг надад таарсан нэр. 

 Өөр надад юу хэрэгтэй юм. За ямар ч байсан дэндүүдээ дэндүү даанч дэндүүдээ гэмээр Халхын сайхан хүү миний удамд төрж намайг өмөгөө хэмээн дуудах нь тодорхой болжээ. Энэ Тэнгэрийг Монголчууд минь мэддэг. Түүний тухай ардын дуу бас домог үлгэр байдаг юм байна. Үүнийг нь би Монгол ардын туульсаас уншиж байсан учраас нэрийг дор нь олсон юм шүү. Хаан үлгэр домгоо сайн унш гээд байдаг маш их учиртай байжээ. Тэр бол бөөгийн цагаан толгой эсүүл нэвтэрхий толь байхаа. Сэргэлэн хүмүүс бол дор нь өлгөж санаа аваад л учрыг нь олно доо. 

Миний энэ бүх түүх, өдрийн тэмдэглэлээс ялангуяа бөө удгадууд их мэдээлэл аван ашиглах бүрэн боломжтой. Тэдэнд их л тус болох учиртай юмсан. Гэхдээ мунхагаар шууд дуурайх гэж оролдвол маш аюултай. Тэнгэрүүд буух хүн, тамгалсан хүн гэх мэт маш их ёс журам дэг, соёл байдаг юм шүү дээ. Үгүй ядахдаа л энэ гурвалжин хэнгэрэг барьчихаж би бас баринаа гэвэл пянгий нь даахгүй нэг бол Шархад, нэг бол шатаах зуух юм уу, хүүрээ ил тавиулах хэрэг болно. Дээд том сахиуснууд гурвалжин хэнгэрэг барьдаг. Энэ гурвалжин хэнгэрэг бол Чингис Хааны хэнгэрэг. Хааны зөвшөөрсөн отог омгийнхон, Тэнгэрт цоллуулсан сахиусууд л барина. Бас барихдаа хэд хичнээн удаа барих тоотой. Барих барихгүй, хураах зөвшөөрлийг Тэнгэр шийднэ. Гурвалжны учир нь пирамид шүү дээ. Энэ хоёр маш их утга , нууц, хүч чадал агуулдаг. Эздүүд нь тусдаа байдаг. Эхлээд өөрт нь буцаан мэдрүүлдэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.