Миний нагац утасдан надад миний охион, нэг сүм Монголд байдаг гэнээ "Оройгүй сүм". Түүнийг Монголчууд битүүлж чадаагүй гэх юм . Энэ сүмийн оройг битүүлчихвэл Монгол мандана гэнэ. Монголын муу яваа энэ сүмийн оройтой холбоотой гэнээ. Хар Хятадын хараал энэ сүмийн оройг битүүлдэггүй гэнээ. Хэрэв энэ үнэн бол миний охин оролдоод үзвэл яах бол. Өөрт чинь муу бол битгий оролцоорой. Тэр сүмийн орой нь битүүрчихвэл Монголд тэр нь хэрэгтэй юм болов уу гээд л эгч нь хэллээ гэв.
Хаан үүнийг сонсоод хөх инээд нь хүрч бас хэн гэж мулгуу эргүүнүүд нь ингээд цуураад унав гэлээ. Ганц сүмийн оройг битүүлээд болчихдог манддагсан бол та хэдэн мулгуунаас өмнөх мэлмийтэнгүүд, хүчтэнгүүд, чадалтангууд, хувилгаанууд юугаа хийж байсан юм бэ? Ухаанаа онгойлгооч. Мөнх Хөх Тэнгэрээ хаячихаад юуны чинь сүм дуганы орой. Мянга, түмэн сүм дуган бүтээгээд битүүлээд та нар хаа мандан бадарчаав. Хэн нэгэн зальхай ламын арганд орж бас ембүү цаасаа өргөх нь өргөнө л биз. Хараал гэдгийнхээ ч учрыг олохгүй, хараалыг яаж хариулдагаа ч мэдэхгүй мал байна даа тэр чинь хэмээв. Хэзээ ламбугай нар уул, ус тахиж байлаа.
Түүхээ мэдэж, түүхээ олж гэгээрцгээх хэрэгтэй юмсан. Жинхэнэ Буддагийн үнэн түүх, сургаалыг мэддэг лам хувраг энэ Монголд байгаа юм уу? Мэддэг хувилгаан байвал хэлж ойлгуулж өгөх хэрэгтэй юмсан. Өөрийн юмаа хүний юмаар бузарлан хольж хутгачихаад өөрсдөө ч түүндээ толгой нь эргэн харалган амьдрах юм хэмээлээ. Дээр Хөх Тэнгэрээ харахгүй сүм дуганахантай зууралдаад байвал энэ Хөх Монгол хэзээ хөгжинө. Хар Хятадууд гэж их ярих хирнээ Тэд та нарыг яаж мухруулсаныг олж харахгүй л мэдэмхийрэх юм. Тэнгэрээсээ, өвөг дээдсээсээ, түүхээсээ салаад хүний бүхэнг харж дуурайж, шүтэж, өнгө мөнгөний араас Хар Хятадынхаа араас өнхрөх болсноос л Монгол уруудсан гэдгээ мэдэж байна уу?
Сүмийн орой битүүлнэ гэнэ шүү. Хараал гэдэг чинь шид. Шидийг шидээр хариулдаг болохоос эд хөрөнгөөр хариулдаг юм уу. Тийм л орой битүүрэхгүй шид хийсэн бол тэр шидтэй ламбугай нар чинь өөрсдөө шидээрээ битүүлнэ биз. Энэнд чинь зон ард ямар хамаатай юм. Тэнгэрээ мартсан тэнэгрэлээ зөвтгөх гэж мөн ч их хөглөх нь дөө хэмээсэн билээ. Чингис хааны үед сүм дуганд ороод мөргөж байсан тухай та сонсоогүй, уншаагүй биз дээ. Хаан Тэнгэрт сүсэглэхдээ ариун дагшин онгон байгаль, өндөр уулын орой дээр гараад л Тэнгэрт мөргөж сүсэглэдэг байсан болохоос сүм дуганд ороод арц хүж, уугиулаад мөргөн, энд тэндхийн сүмд очлоо гэж нэг ч түүхэнд нь бичээгүй. Тэр үед Монголчууд хүчтэй байсан биз дээ.
Одоо ч сүм дуган энд тэндгүй, суврага энд тэндгүй л байна. Өмнө нь ч долоо найман зуугаараа л байсан гэгддэг. Хайран юмыг нь улаантнууд шатааж эвдсэн гээд л бичигдсэн байдаг. Тэгээд Монгол мандсан нь хаа байгаан. Харин ч улаантан хэмээх шашингүйчүүд энэ шарын шашныг хазаарласан тулдаа Монгол улс Хоёр сая Долоон зуун Жаран таван мянга Найман хүнтэй тоологдож хумсын чинээ ч газартай, худлаа үнэн ч тусгаар тогтнолтойгоо байгаа юм биш үү. Мөхөж сөнөх гэж байгаа аюулыг нь хараад Тэнгэр тэр үеийн хамгийн сайн сонголт болох шашингүйг нь сонгон Сүхбаатар хэмээх алтан ургийн хүүгээ илгээн Монголын хувь заяаг чиглүүлсэн нь Тэнгэрийн шийд.
Тэгээгүй бол яг одоогийн Түвд шиг, Өвөр Монгол шиг л болох байсан нь гарцаагүй. Газар ч үгүй, эрх чөлөө ч үгүй. Хятадын зарц орон болчихсон мал маллах зориулалттай хүмүүс л болох байлаа. Одоо тэр Сүхбаатарын талбайд морины баас тарилаа муухай үнэртэй гэх эмэгтэйчүүд жаахан царайлаг нь ший янгууны газар дууч эм хийн, хужаа нарын зугааг гарган өмхий амыг нь үнэртэн, царай муутууд нь үнээний дэлнээс зүүгдэн, энэ Хятадыг өмөөрөөд байгаа 76 хэзээ ч төрд гарах заяагүй даруулж суух байлаа шүү дээ.
Зурагтаар гарч байсан тэр нэг тэнэг Монгол залууг санаж байна. Сургуулиа төгсөн хонхны баяраа хийн гоёод Сүхбаатарын талбай дээрээ ирж баярлатал энэ Дээлтэй тэнэг хувцастай хүмүүс муухай л байна. Бидний баярыг гутааж байна гэх эргүү залуу өөрөө дээд сургууль төгсөх байтугай дээл ч үгүй хужаагийн тариан талбай дээр өтгөн зуурч бордоо хийгээд зогсож байх байсан. Ийм сэтгэхүйтэй, донгио Монгол залуу Хятадын их дээд сургуульд ёстой орж харагдаач. Үнэхээр цойлсон дараад дараад дарагдаггүй авьяастан, толгойтонгууд л үндэсний цөөнх ч гэсэн даруулсаар байвч гарч сурч чаддаг. ӨвөрМонгол болон Хятадын дарангуйлалд байгаа бусад бүх үндэстэнгүүд ингэж л амьдардаг нь яг одооны бодит үнэн.
Тэдний төлөө хөдөөнийхөн морьтойгоо ирсэн тэмцэж байхад Дээлтэй тэнэг хувцастай гэх тэр новшийг газраас хөөх юмсан. Чааваас өөрөө хужаагийнхаа хямдхаан костюмыг өмссөн харагдаж байсансан. Харин ч сонин содон түүхийн дурсгалтай үед сургууль төгсөн хонхны баяр хийлээ хэмээн зургаа авахуулчихаад дурсаж суухгүй тэнэг. Тэнэг гэх үг ч түүнд гоёдож байна даг. Тэр яанаа би Дээд мэрэгжилтэн гээд ичихгүй Төрийн албанд ажилд орох гэж хөөцөлдөж байгаа байх даа. Дээдсүүд минь түүнд бүү ажил олдуулаарай. Хэхэхэхэ. Үгүй ядахдаа эмэгтэй төгсөгч залуу тархи тэгж хэлсэн бол яахав гэтэл эрэгтэй хүн ингэж хэлэхдээ яахав дээ. Тэрнийг энэ морийг унаадах гэвэл тэмээ шиг доош нь суулгаж байгаад унах гэж оролдох байх даа. Эсвэл хэвтүүлж байгаад унах биз. Илжиг буруу харуулан унуулаад урагш нь хөөчих юмсан. Төр минь цэвэр байг. Сайхан ухаантай дайчин, төрийн удмын залуу хүүхдүүдээр цусаа сэлбэг.
Тэнгэр Монголыг бүх цаг үед нь сүйрлээс аварч хамгаалж ирж байсан. Нуух газар нь нууж, ил гаргах газар нь ил гаргаж, дагах газар нь дагуулж, босох цагт нь босгож Хөх Монголоо хамгаалж ирсэн. Түүний хүчинд Аянга би монгол эцэг эхтэй болон төрж, монголдоо өсөж, дарлах дайсангүй, дайны хөлөөс хол, дуртай үедээ хөдөө гараад явчих боломжтой, дуртай нөхөртэйгөө өөрийн дураар гэрлэж, хэн нэгнээс хамааралгүй аз жаргалтай амьдарлаа. Сайлуулж, муулуулж байвч аль ч төрийнх нь үед эрх чөлөөтэй байсан нь Монгол гэх энэ газарт төрсний хишиг билээ. Цэдэнбал дарга хөөрхий дөчин дөрвөн жил төр барихдаа Монголоо эх баялагтай нь, газар нутагтай нь, эх хэлтэй нь бидний үед аваад л хоцорсон өвөг дээдсүүдийн минь нэг шүү дээ. Аль уусаад өөрийгөө танихаа больсон улс орнуудыг тэр гэх юм бэ? Энэ их байгалийн баялагыг маш их хав дарсан ухаантай Дээдэс байжээ гэж би түүнийг хүндэлж байна.
Тухайн цаг үе, орон зайндаа тэр хүн Монголоо тусгаар тогтнолоо алдаагүй, биднийг зовоож өсгөөгүй л гавьяатай хүн. Монголын агаар цэвэрхэн, ус цэвэрхэн байсан юм шүү. Мэдээж алдаа оноо байсан ч улс орны амин сүнс нь зөв хүний гарт байсныг хүлээн зөвшөөрөх ёстойсон. Магадгүй ийм учраас л элдэв Шар, Хар Далдын хүчнээс хамгаалан Тэнгэр Дээдсүүд маань Ленинг илгээсэн байж ч магадгүй. Тэд Ленинд муу биш байдаг. Янз бүрийн амьдрал үзэж, нүд тайлж зөв бурууг нь харж байж хамгийн сайн сайхан сонголт хийх хувь заяаг нь бидэнд таниулж байгаа байлгүй. Энэ богино хугацаанд Монгол түүхийн бүх л үзэл суртал, шашин шүтлэг, нугачааг бага багаар тууллаа шүү дээ. Бүгдийг нь л дуурайн далагнаж харайж үзлээдэг. Бүгд л буруу байлаа. Бидний Дээсүүдийн л зөв байсанг амьдралаараа харцгаалаа. Ингээд ухаарах, шийдэх, зориглох, өөрсдөдөө итгэх, Тэнгэртээ итгэх, шинээр амьдрах цаг иржээ.
Харин одоо л энд тэндгүй эх нутгийг минь ухах, сэндийлэх сэтгэл муутай гадаадууд, амьдрах орчин маань хоногоос хоногт өмийж, хоолны мах болох хонинууд маань хордож үхэцгээж, ирээдүйд санаа зовохгүй байх аргагүй болоод байнадаг. Одоо харин бүх буруу зөрүү шашнуудын мөн чанар танигдан шалгарч буй энэ үед өөрсдийнх нь зөв байсныг таниулан эргэж эрин мянгандаа оройлон хөгжихийг Мөнх Хөх Тэнгэр сануулан зааж байгаа билээ. Манай төрийн тэргүүн Монгол улсын аав, ээж, Сайд өвөөнүүд, 76 ах эгч нар маань л ухаарч түүхэнд юу гэж бичүүлж үлдэхээ ухамсарлаасай гэж залбирч байна. Ирэх сонгууль бол Энэ эриний, мянганы хариуцлагатай сонгууль учраас МОНГОЛ хүн бүр ухаантай хариуцлагатай хандахыг хичээнгүйлэн уриалж байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.