Үерийн улмаас 170 гаруй хүн амиа алджээ
Өнөөдөр 10 цаг 52 минут
Хятадын зүүн хэсгийн мужид их хэмжээний үерийн улмаас хоёр сая гаруй хүн хохирчээ. Хэдэн өдөр дараалан орсон хүчтэй аадар бороо Зэйжиан, Хубей зэрэг мужийг үерт автуулсан юм. Дээрх мужийн жижиг аж ахуй эрхлэгч 1,000 гаруй хүмүүсийн бизнес дампуурч, тариалалт үерт сүйтгэгдсэнээс хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсч байгаа ажээ. Үерийн улмаас 170 гаруй хүн амиа алдаж, сураггүй алга болжээ. Хятадад үүн шиг аюултай үер 1955 оноос хойш болж байгаагүй гэнэ. Тус улсын Засгийн газар үерт автсан мужийн оршин суугчдын нүүлгэн шилжүүлэхээр цэргийнхнийг дайчилж байна. Хятад үерийн гамшгийн хэмжээг дөрөвдүгээр зэргийн аюултай гэж тодорхойлжээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орсон аадар борооны ус байшин барилга, орон сууцыг үерт авхуулж, муж бүхэлдээ усанд автаад буй аж. Сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн ган гачиг Хятадын төв болон хойд мужийн тариалалтад сөргөөр нөлөөлж байсан юм. Хятадын Янгце голын сав орчмын зарим газарт сүүлийн 50 жилд болоогүй ган болсон юм. Гэсэн хэдий ч газар тариалангийн бусад мужид ган үржилжилсээр байгаа нь ургацын хэмжээг бууруулна гэж албаны хүмүүс сэрэмжлүүлж байгаа ажээ.
Хэрэв Хятадын ургацын хэмжээ багасвал дэлхийн хүнсний бүтээгдэхүүнийн үнэ улам нэмэгдэнэ гэж ажиглагчид таамаглаж байна.