Tuesday, May 24, 2011

ДАЛАЙ ЛАМЫН ТУХАЙ СОНССОН ЗҮЙЛ

            Өршөөгөөрэй Далай лам болон бусад хүмүүсээ. Өчигдөрхөн л би цаг нь болохоор энэ сонссон зүйлээ бичнэ гэж байсан боловч мартчуул түвэг гэж бодоод бичихээр шийдлээ. Буурал , Дээдсүүдээс сонссон нэг зүйл маань Далай лам бол эрдэм чадалтай мундаг бөгөөд арав гаран удаа дахин төрж хүн болж байсан учраас хүний замбативийн мэдээлэл маш сайн байдаг гэнэ. Гэвч тэр сайны хажуугаар муу нэг зуршилтай бөгөөд Өөрийн зургуудаа хүмүүст тараан өгч тэр айлын бүх юмыг сонордож байдаг бөгөөд өөртөө нь ёс бус харьцвал өшөө авдаг гэнэ. Далай ламын зургийн дөрвөн өнцөг нь чих нь болдог. Уул шугамандаа Далай лам бол Тэнгэрийг шүтүүлэх, үгүй ядахдаа л Буддагийнхаа зургийг тарааж өгөх байтал өөрийн зураг, дүрсээ тараан өөрийгөө шүтүүлдэг гэмтэй хэмээн Буурлууд айлдаж байсан юм.

ХОРЛОГДСОН, ХИЙ МУУ ЮМАНД ЭЗЛЭГДСЭН ХҮНИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Өнгөрсөн хэд хоногт блогтоо орж ч чадахаа болилоо. Ихэд завгүй байв. Хааны айлтгал “Эзэн би иргэн ирлээ”,”Тэнгэрийн гэрэл” гэсэн айлтгалуудын тайлбар болон түүнтэй холбоотой миний  амьдралд тохиосон бодит явдал, хааны тайлбарлан хэлж байсан яриануудыг хамтатгасан жижиг ном бичиж дуусч байна. Энэ номонд Хааны хэлсэн үг болгон ямар их учир агуулгатайг тайлбарласан онцлогтой. Тэр болгон интернет хэрэглэх боломжгүй хүмүүст зориулан гаргаж байгаа болно.

Tuesday, May 17, 2011

shiniin 15 beelen

sarnii hajuuh budeg bembelgiig tomruulj har
tomruulj har

Шинийн 15 ны бөөлөн

 Энэ өдөр олон хүн сүсэглэсэн байна. Гадаадаас Австрали,Японоос бас оролцон сарны зураг авчээ. Бүгд санаснаар сайхан болсонд Дээдсүүдэд баярлалаа. Ганц дэлхийтэй, ганц нартай, ганц сартай бид тэднийгээ хайрлацгаая. Тэд амьтай. Дэлхий нэг Тэнгэртэй. Хаан болон Дээдсүүд энэ бүхнийг хайрлаач гэж л хүн төрөлхтөнд анхааруулж байна.

Monday, May 16, 2011

Шинийн 15 ны бөөлөн тухай.

     Маргааш Сар болон Галын бөөлөөг оройн 10 цагт хийх учраас хэрэв та завтай, шүтлэгтэй бол Саранд хандан хүслээ бодон залбирна уу! Хаана ч, дэлхийн хаана ч байж болно. Цагаа Монголтой тааруулна биз. Боломж байвал та бас сарны бичлэг хийгээрэй. Би бас бичлэг хийж Та бүхэндээ юу болсон тухай цацна. Тэнгэрт хайраа илэрхийлж, Монгол орноо мандан бадрахыг сайн сайхан бүхэнг хүсээрэй, ойролцоогоор 2 цаг хиртэй болно. Хөдөө очиж бөөлнө. Та харин хаанаас ч Саран ээжийг харж болно, Чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандаарай. Миний ээж сайхан ээжий. мяндас зөөлөн уян ээжий дууг хайрлан уяран дуулж болно. Сэтгэлдээ ч дуулж болно. Сайхан сэтгэл санаагаа тайван байлгаарай. Та Тэнгэрт ганц Нар, ганц Сар байдгийг мэднэ. Тэд таныг харж, сонсож байгаад итгэ. Тэнгэрт шүтэхэд танаас ганц хайр, итгэл л шаардана. Өөр мөнгө төгрөг, авилгал шаардахгүй. Та тэнгэрт байгаа хайртай хүмүүстээ хайраа, санаж байгаагаа бодоорой. Шинийн 13 болон шинийн 14 ны бичлэгийг  Чингис Аянгат facebook.com  д тавьсан учир үзээрэй. 15 нд би хуягаа өмсөн, хэнгэрэг нүдэн бөөлнө. Энэ блогт гэнэт бичлэг тавьж болохоо байчихаж, миний мэдлэг дутаад байна. Та бүхэнд амжилт хүссэн Аянга.
Та болбол нэг аяга сүү уугаарай. Мартах дөхлөө. Үүлтэй бүрхэг байсан ч хамаагүй шүү! Туяа , энерги бол юуг ч нэвтэлж чаддаг.

Sunday, May 15, 2011

ЧИНГИС НЭРТЭН БҮХЭНД АНХААРУУЛЖ БАЙНА.

ӨНӨӨДӨР ТЭНГЭРИЙН ЧИНГИС ЦОЛЫГ ХЭРЭГЛЭЖ БУЙ БҮХ ХҮНИЙ АЛБАН ЁСНЫ ШҮҮЛТ ЭХЭЛСЭН. 3 ЖИЛИЙН ДОТОР ЯВАГДАНА. ЭНЭ БОЛ НЭР БИШ ЦОЛ УЧРААС ТЭНГЭР ЗААВАЛ ШҮҮДЭГ. ЭНЭ ЦОЛЫГ МУУ ЮМАНД ХЭРЭГЛЭДЭГ, ЭСВЭЛ ЭНЭ НЭРТЭЙ МУУ ХҮМҮҮС 3 ЖИЛИЙН ДОТОР ХАВДАР ТУСАХ, ЭЛДЭВ МУУ БҮХЭНД ОРООГДОН СӨНӨХ БОЛНО ГЭЖ ХЭЛЛЭЭ. АВРАГДАХ АРГА НЬ НЭРЭЭ СОЛИХ ЮМ УУ, ТЭНГЭРТ ТООГДОХООР АМЬДАРЧ ТЭНГЭРИЙГ СУРТАЛЧИЛАХ. ӨӨРӨӨ ХУДАЛ ЯРИХ, ХУЛГАЙ ХИЙЛГҮЙ ҮЛГЭР ЖИШЭЭ АМЬДРАХ ЁСТОЙ! НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ ТА ЧИНГИС ХААН ЦОЛЫГ ЧИНГИС ХААН ШИГ Л АВЧ ЯВЖ БАЙЖ ТЭНГЭРТ ТООГДОНО ГЭСЭН ҮГ. НЭР, ЦОЛ ХҮНДДЭНЭ ГЭДЭГ ЮУ БАЙДГИЙГ ХАРАХ Л ҮЛДЖЭЭ.

shiniin 13 sariin beelee


Зургийг томруулж сайн харна уу!!! Та олон хүний нүүр харна. Сарны эргэн тойрон од шиг юмсыг хар! Од бол огт биш. Гэрийн энгийн видео камер учир одны зураг авч болдоггүй юм. Тэгээд ч үүлний наана Одод байна гэж юу байхав дээ. Энэ өдөр Од багатай үүлэрхэг өдөр байв. "Юу гээгч нь юм бэ?" гэхэд Хааны маань хамгаалагчид гэсэн шүү. Дээр, доор, дэргэдгүй гоё юм биш үү. Хааны сүнсийг хамгаалж манахгүй бол Хар тийрэнгүүд хорлох нь мэдээж. Ашгүй ашгүй, одоо л санаа амарлаа. Би бүр гайхаад байсан юм. Тэр юугаа хийгээд үргэлж газар байж байдагт нь, уг нь бол урин залж бөөлбөл л ирмээр байхад надтай хог хүртэл шүүрдээд, аяга хүртэл угаагаад хүн шоолоод хамаг юм хянаад  тэг ингэ гэж заагаад байхаар нь бүүр толгой эргээд, Тэнгэр дээрээсээ хөөгдчихсөн юм шиг юугаа хийгээд энд байгаад байнаа гэх мэтээр хачин юмч бодоод байсан юм. Тэр байтугай хоол ундаа яаж иддэг юм болоо? тэнгэрээс тэргээр зөөж өгөөд идчихдэг юм болов уу, яагаад надаас хоол нэхэхгүй байнаа гэх мэтээр үнэн гажиг юмс бодож өгнө. Нэг гэм нь жаахан гайхаад бодохоор намайг шоолоод инээгээд бие хөдөлгөөд байх нь ядаргаатай. Хаашаа юм бэ? надад мэдэх юм алга. Мэддэг хүн байгаа л байхдаа. Гандан орж асуултай биш. Та бүхэн бас бодоод үз дээ сонин байгаа биз дээ.


Friday, May 13, 2011

Тэнгэрүүд үнэн хэлжээ!

       Хэд хоногийн өмнө Их гай гамшиглах нь Тэнгэрүүд ууртай байна гээд бичиж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Америкууд 4 тэрбум долларын хохиролыг үернээс болж амсчээ. Яасан ч хэцүү юм дээ. Яамаар ч юм дээ. Тэнд бөө удганууд нь Тэнгэрийг бүү хилэгнүүл гэж хэлдэггүй юм байхдаа.  Бас дуусаагүй бололтой. Дахиад л гамшиг болно. Мөн Ойрхи Дорнод Аравууб бөөн дайн хямрал нь даамжирна. Дэлхийн нөгөө талд нил л үзэн ядалт, дайн дэгдэнэ. Эрчимтэй явагдана. Гадаад мэдээгээ л үзээд байхаас. Аймаар юм. Манай уул уурхайд ажилладаг олон гэр бүл хоорондоо хэрэлдээд таарахаа болих нь ... Болиочээ би сонсохыг хүсэхгүй байна гэж би зугтааж байгаа ч хэлээд байна яах вэ????? Бөөлжис цутгаад, шүлс асгараад хэцүү юм байна. Дахиад том хэмжээний газар хөдлөлт өндөр байшин нурна гэнэ. Дотор муухай оргиод байна. Ядаргаанууд намайг тайван байлга. Өнөөдөр миний ааш хөдөлчихсөн бололтойдог. Тэнгэр дээдсүүдээ тайван бай, би бас  жаахан хувийн ажил байна. Хашаа хороогоо шүүрдмээр байхад чинь тархи толгой амраагаад өг, муухай юм надад битгий мэдэгдээд бай гэх мэтээр л хэрүүл хийгээд бид байж байна.

       Мөн ямар нэг мэдээлэл өгөх гэсэн байгаа боловч блогт чинь бичиж болохгүй нь заавал бичмээр байхад чинь гэх хүмүүс байнаа. Энэ хүмүүс chinggis ayanga facebook ашиглаж болно. Найз болж болноо болно, бололгүй яахав дээ. Асуух зүйл байвал асууна биз. Хаан миний хэрэгт оролцохгүй байлгүй дээ. Өөрт нь бүхэл бүтэн блог байхад чинь би ганц  facebook-тэй байхад яадын... Нэг танил маань их том дарга болохнээ. Хэхэхэ. Цогтой гандан буурахгүй тэр хүнд амжилт хүсэн харж л байя. Тэнгэр түүнийг болно гэсэн шалганаа хө.

Зургууд дээрх нарны туяанаас өөр бас юу байнаа. Бөөлсний дараах зураг










Энийг хэн гэдэг юм болоо. Тоншуул мөн үү. Хөөрхөн юмаа


Monday, May 9, 2011

Өчигдөр гэнэт дайнд мордов.


Гэмгүй байж байгаад гэнэтийн дайн хийлээ. Өчигдөр манайхны отгуудын модонд хар санаатангууд халдан модыг нь хугалж хаян, хадагнуудыг нь хайчилжээ. Миний хүүгийн мод тэнд байдаг. Хүү минь гадаад явсан эзгүй хойгуур ийм юм болсон тул хүүдээ санаа зовов. Юун ч завтай, юун ч атаархуу юм дээ зайлуул. Миний багш эгэлгүй нэгэн, алдар цуутай болохоор байнга л энэ мэтээр атаархаж, хорсож, бүр шөнө ч тайван унтаж чадахгүй бөөлдөг модонд нь очин хорлох аугуу Атаархал шүү. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хөдлөөд багшийгаа, хүүгээ, нэг ангийн бөө нараа өмөөрөөд баахан бөөллөө. Манай багш бол маш хатуу дэг ёсоо сахидаг.

Sunday, May 8, 2011

Харин Тиймээ, санал гомдол илэрхийлсэн хүнд зориулав.

Миний блогт сэтгэгдэл орохгүйд уучлаарай. Учир нь хүмүүс янз бүрийн юм бичиж Хааныг доромжилж уурлуулахаас сэргийлсэн юм аа. Би бол ердөө л мэдээлэгч, дамжуулагч, улаач хүн.
Хэтэрхий уурлаж уцаарлах, хар санаа бодох бол надад хориотой аюултай учраас аль болох тайван байх шаардлагатай байдаг. Нэг үгээр хэлбэл Лазерийн зэвсэг атгасан хүн уурлаж, галзууран, болчимгүй юм хийвэл юу болох билээ.

МОНГОЛЧУУД ГАЗАР ШОРООГОО АЛДВАЛ ГОЁ УУ ???


 “Гал үндэстэн холбоо”ны төлөө өнөөдөр бөөлөв. Тэд надаас бөөлөөд өг гэж гуйгаагүй ч би өөрөө сайн дураараа тэдний төлөө бөөлж бүх эцэг, эхүүд тэнгэрүүдэд өргөн мэдүүллээ. Миний санаа зовж байна. Төрсөн, өссөн газар нутгаа өмгөөлөн тэмцэж байгаа тэднийг өрөвдөж, хайрлаж байна. Тэдний тухай интернэт дүүрэн л хараажээ. Хараах хараахдаа монголчууд нь шүү. Хөдөөний, бүдүүлэг, тэнэг мал, боловсролгүй, 21 –р зуун шүү хөөш гээд л...дэлгэцээр нэг л зүхжээ.

Үндэсний эмгэнэл гэж энийг л хэлдэг байх даа. Монгол хүн монголоо алдаж, монголоо мартаж, монголоо үзэн ядах болсон нь үндэсний эмгэнэл. Энэ хараагаад байгаа хүмүүсийн хоолыг булаагаад, гэрээс нь хөөвөл хувь заяатайгаа эвлэрээд л буугаад өгчих арчаагүй нь тодорхой. Би гурван жилийн өмнө Говь-Алтай явахдаа л эзэнгүй мэт болсон эзэнгүйг нь далимдуулаад тоночихсон мэт хөдөө нутгийг хараад ихэд харамсаж, гайхаж, уур хүрч билээ. 

Тэр үед би энэ хөдөөнийхөн ямар тэнэг юм бэ? Яагаад тэмцдэггүй, дуугардаггүй, амиа бодсон хүмүүс вэ? Эсвэл эд нар мөнгө аваад баяжаад хот явж, нэг бол нүүгээд өөр газар очдог юм байх даа, дарга нар яагаад энэ газраар явж үзээгүй юм бол, тэд дандаа нисдэг болохоор хараагүй юм болов уу? гэж бодсонсон. Би балчир бага байхдаа зун, өвлийн амралтаараа эмээдээ очих гээд олон удаа хот хөдөө хооронд явж байхдаа ХӨДӨӨ гэх оронд маш хайртай, дуртай болж өссөн. Харин эмээ минь хотод ирснээс хойш хичнээн олон жил хөдөөг зориогүй уджээ. Би Монголыг тэр хөдөөх тал нутгаар нь л төсөөлдөг. Олон жил гадаадад амьдрахдаа хамаатан саднуудаасаа илүү уул ус, монголын чулуу, шороог л их санасан. 

Миний амьдарч байсан гадаад оронд нэг удаа өглөө босоод гарахад нөгөөх олон сайхан машин нь нил жигд шар шороонд дарагдсан байв. Гэтэл нэг хүн танай Монголын шороо манай энд ирчихжээ. Юу гэнээ тэдний эдийн засагт нь эдгээр шороо ямар ямар хохирол учруулав гэнээ.  Та нар яаж тийм шороо дунд амьдардаг хүмүүс вэ гэсэн. Тэгсэн ч надад тэр Монголоос шуураад ирсэн гэх ад үзэгдсэн шороо маш дотно санагдан баярлан инээж байсан юм даа. 

Хотынхон бид нар хүн шүүмжлэхээсээ өмнө толгойдоо жаахан зай гаргаад бодоод үзэхэд илүүдэхгүй. Жишээ нь би хэдэн жилийн өмнө сэглэгдсэн газар орноор явахынхаа өмнөхөн таны адил л өнөөдрийн хоолоо боддог нэгэн байлаа. Тэгээд ширгэсэн гол мөрөн, нуур, ухагдаж эвдэрсэн уул нуруугаа хараад хөдөөнийхөнд уур хүрч байсан хүн. Бодвол энэ хараагаад байгаа хүмүүс тэр үеийн би мэт л байгаа байх. Та өөрийн нүдээр очоод харвал өр чинь өвдөхгүй байх аргагүй. Магадгүй бүх  хөдөө нутаг сэглэгдээд дуусах үед та ЭНЭ МУУ БҮДҮҮЛЭГ ХӨДӨӨНИЙХӨН ЭРТХЭН ХЭЛЭХГҮЙ. БИ ХОТОД АМЬДАРДАГ ЭХ ОРОНЧ ХҮН ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ АВААГҮЙ УЧРААС МИНИЙ БУРУУ БИШ... гэх болж байна уу?

Харин ч энэ Морьтонгууд орой ирж байна. Тэд хотын ухаантнууд минь харах байх, дуугарах байх, өмөөрөх байх, Төр минь хамгаална гэж найдсаар өдий хүрсэн нь мэдээж. Тэд тэр байтугай эх нутагт минь өөрийн дураар аашлах Хятадуудтай газар дээр нь тэмцэхээр хотоос эрх мэдэлтэн, хахуул авсангууд нь очоод гадныханыг  өмгөөлөн, монголчуудаа шоронд хатаадаг биз дээ. Их хааны минь үед илжигний үнэтэй байсан Хятад  энэ цаг үед монгол хөрс шороо, хүүхэн хонгоруудыг бузарлахыг хэн өөгшүүлээд байгаа юм бэ? Монгол хүнийг боолчилж болохгүй гэж зарлигдсан байтал эх орноо гэсэн Монгол хүн одоо илжигний ч үнэгүй болчихсон байгаа нь үнэн. Нэг адгуус бичихдээ: Энэ 21-р зуун шүү малуудаа гэчихжээ.

Тиймээ бид 21-р зуунд амьдарч байна. Гэхдээ 21 – р зуунд эрх чөлөө, тусгаар тогтнолтой Монгол улс,  хүн амдаа харьцуулбал хэтэрхий том гэж гадныхан шүлэнгэтэх газар шороог минь хэн бидэнд үлдээж авч өгсөн юм вэ?  Үе үеийн өвөг, дээдсүүд, Монголчууд өөрсдөө өдий хүртэл авч тээж, үүрч ирсэн. Үхэж хатаж, алуулж, дээрэмдүүлсэн ч булаалдсаар, ялсаар өдий хүрсэн.

 21 –р зуунд тэгвэл нүдээ нээгээд ХАРЦГАА, ХАЙЦГАА, ЭРЦГЭЭ!  Таны гайхаад байгаа том гүрнүүд өөрсдийнхөө газар нутгийн баялагийг ухаад байна уу? Тэд яагаад ЭКО хүнс, ЭКО амьдрал гээд үглээд унав аа? Яагаад тэд байгалиа хамгаалъя, цэвэр усны нөөц энээ тэрээ гээд байгааг анзаараач. Өөрсдийн газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнол гэж учиргүй их өмөөрч хамгаалах мөртлөө дандаа жижиг буурай орон, бусад руу туслах нэрээр өндөлзөн ухаж төнхөж, хулгай хийж, хуурч, хэлсэн эсэргүүцсэнг нь бөмбөгдөн, дэлбэлж байгааг хараач.

 Африкууд эхний золиос нь болсон биз дээ. Тэд одоо баялагийн хараалд өртөөд усны төлөө өөр хоорондоо алалцаж байна. Африкийн газрын баялагаас хэн баяжиж хэн хохирсонг хараач. Улсаа худалдаж, мөнгө дагасаныхаа төлөө Африкууд өөрсдөө амьдралгүй болсон. Харин ч тэнд халуун, дулаан орон, олон сая хүн амтай тулдаа байгаад байна.  Бид бол хахир хүйтэн өвөл ирдэг оронд цөөхүүлээ амьдардаг үндэстэн гэдгээ мартаж болохгүй!!!

 Одоо тэд шингэн түлшний төлөө тэндэх бүхэнг удирдах болжээ. Манай оронд ч хэт хайртай болоод байгаа биз дээ. Үнэндээ 21–р зуун чинь ийм л байгаа. Хаана дайн гарахгүй гэх баталгаа байгаа юм бэ? Хаана хэн тэгтлээ соёлжоод, хөгжөөд, дэлхийг захираад гайхуулаад байгаа юм бэ? Худлаа сайхан ярьж, хулгай хийсэнгүүд нь том гүрэн болчихлоо гэж гайхуулаад байгаа. Гэтэл үнэн чанартаа тэнд л хамгийн муу муухай, хар тамхи, авилга хээл хахуул, гэмт хэрэг, хүний наймаа, янхан, хүний эрхийн дор нуугдсан гомо, лэсби бүх бохир заваанууд, хуулийн нэр барьсан өөрсдийнхөө төлөө үйлчлүүлсэн бүх булхайнууд энэ зуунд байгаа биз дээ. Хэн дуртай нь онгоц хөлөглөөд хүний нутгийг бөмбөгддөг 21–р зуун хамгийн эмзэг, аюултай зуун мөн. Ийм баталгаагүй зуунд бөөн эрдэс баялагтай хэдхэн хүн амтай тэнгэрлэг хувь тавилантай ч түүнийгээ үгүйсгэх Монголчууд дээсэн дөрөөн дээр амьдарч байна. Нэг үгээр хэлэхэд бөөн дээрэмчид дунд бид амьдарч байгаагаа төсөөл.

Гэтэл зөвхөн өнгө, мөнгөнд хууртагдан үндэсний аюулгүй байдлаа үүрд юм шиг санан, "21–р зуунд амьдарч байна Хоньчдоо, Малчдаа зайлаа хөдөө рүү гээ" гэх Монгол хүмүүс өөрсдөөсөө ичээсэй! Монголын төрөөр хамгаалуулсан гадны луйварчдад уух усаа, амьдрах орчноо сүйтгүүлээд, аргаа бараад ирж байгаа хөдөөний энэ зоригтой хүмүүст халуун дулаан сэтгэлээр хандахгүй бол Та ч маргааш модоо барихаа мэдэж байна уу?

Хэрэв  Та нэг өглөө босоод сүү уух гэсэн байдаггүй, орой хоолны мах тасарчээ. Гарч хайтал олдохоо байжээ. Тэгээд л цааш нь өөрөө бодохгүй юу... Юу идэх вэ? Яаж олох вэ ? гээд...  Гэтэл Монголд ус урсахаа байснаас болж мал өсөхөө болин, жаахан устай газрынх нь мөнгөн ус болон химийн бодистой ус уусан учраас тэр малнууд бас хэрэггүй болжээ. Малгүй болсон учраас малчид ажилгүй болцгоон хотод соёлжихоор бүгд ирчихсэн гээд боддоо. Мах, сүү ч яахав ногоо идчихнэ гэж бодтол хөдөө тал бүгд сэндийлэгдэн, хорлогдоод хүний хүмүүс нь өврөө түнтийлгэн эх орон луугаа арилан ногоо тарих газар ч, эрүүл хоргүй газар ч алга болчихов.

 Хотын танд хоол хэрэгтэй юу, соёл хэрэгтэй юу? Газар нутгаа алдаад, хордуулаад, амьдрах аргагүй боллоо гэсэн хөдөөнийхөнг та юу гэж ад үзлээ. Очиж малаа малла, бүдүүлэг, соёлгүй гээд хотоосоо хөөгөөд явуулж байсан хүн бол ТА. Тэгэхээр таны өдөр болгоны хоолыг чинь бэлддэг хамгийн хүнд хэцүүг үүрч явдаг малчдынхаа  болон таван хошуу малынхаа бэлчээр, усыг нь хамгаалалцан өөрсдөө ч хоолтой явах уу, бүгдийг нь алдаад дуусах уу энэ талаар жаахан бодоод үзээч. Та яг өнөөдөр гэхэд мах Монголоос худалдан авч идэж байгаа. Та нэгэнт л өөрөө мал маллаж амьдрах чадваргүйгээс хойш чадаж байгаа хүнийг нь малтай адилтган доромжлох нь өөрийн ирээдүйн идэх хоол руугаа нулимж байгаа гэсэн үг. 

Хөдөөнийхөн энэ бол Монголын газар шорооны баталгаа, тусгаар тогнолын баталгаа. Хэрэв энэ хүмүүс л болохоо байлаа гээд хотод ирээд жагсаад унасан бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө халдлагад өртжээ гэсэн үг.  Чимээгүй ирэн нялууран алах 21–р зууны аюул нь энэ. Ад үзэгддэг өмнөх зуунуудад бол харийнхан халдаад ирэхэд Хөдөөнийхөн гэх хамгаалагчид хамгийн түрүүнд мэдээ өгч Төр, төвийнхөн цэргээ дайчлан, арга хэмжээ авдаг байсан байж таараа. Тэгэхгүй өнөөгийн хотын бид нар шиг зайлцгаа, очиж малаа хариул гэсэн бол Та одоо Улаанбаатар хотын иргэн би гээд сууж байх уу, хужаагийн эрлийз юмуу хужаагийн тариан талбай дээр мантуу горьдоод ажиллаж байх байсан биз. 

Яг үнэндээ хотын бид нарт энэ аюул ирэхэд хэд нь хэд хоногийн хоолны мах, сүү, гурил олчих чадвартай билээ. Далдын дайснууд, эдийн засгийн алуурчид Монгол улсыг чинь эзлээд байгааг ХАРААЧ. Хөдөө байтугай таны хоолыг чинь булаах, амьсгалыг чинь таслах аюул ирсэн биш үү. Энэ хөдөөнийхөнд малаа маллах бэлчээр, уух ус нь байхад л болно. Эх орон нь, газар шороо нь бүтнээрээ байхад л болно. Та нар шиг байшинд байвал амьсгал нь давчдаад унтаж ч чаддаггүй хүмүүс. Тэд уул усаа харан, уртын дуугаа дуулан, морин дэл дээр хийсэн явах дуртай хүмүүс учраас хотод ирээд хоол булааж, төр барих нь гэж айх чинь шившиг. Газар нутаг, эх орон маань ухагдан, төнхөгдөж дуусах нь, хөдөө амьдрал алга болж байгааг хүмүүст сэрэмжлүүлж, Төрд ойлгуулах гэж ирсэн хүмүүс. Монголчуудаа бүхнийг гутаан доромжлох, хардаж сэрдэхээсээ илүү учир шалтгааныг нь эрүүл нүдээр харж, дэмжих хэрэгтэй байна. 

Бидний үеийнхэн нэг л өглөө гэдгийг сайн мэдэх гэрч нар билээ. Нэг л өглөө мөнгө унаж 20-р тогтоол гэгч хэрэгжиж, нэг л өглөө хүн бүр амны хаалт зүүчихсэн SARS гэж ханиадыг таньсан шиг нэг л өглөө Монголд хөдөө байхгүй, хөдөөний хүн ч байхгүй утаат Улаанбаатарынхан л үлдчихсэн эргэн тойрон Хятадууд манай нутаг гээд сууж байвал та эхлээд Хөдөөнийхөнг хэлсэнгүй, ярьсангүй, тэнэгүүд гээд унах ч юм билүү. Ийм байдал хаяанд ирчихсэн учраас л хөдөөнийхөн маань ирээд морио унаад давхилдаад байна. 

Гэтэл хотынхон морины баас тарилаа гэж уурлах юу вэ? Морьд хүртэл бусад амьтадаа төлөөлөөд ирчээд уух ус, гишгэх газар, идэх өвсийг минь анхаараач гээд байна. Хотод ирээд шоппинг хийж байна гэж бодоогүй биз дээ. Морь болон бусад таван хошуу малын хоолны меню нь олон сонголтгүй юм шүү дээ хүмүүсээ. Тэд нарын буурал дээдсүүд тийм л байсан. Тэд ч бас адил. Шинэ зуунд амьдрах арга алга гээд Мах иддэг болчуул аюул биз дээ. Та бид хэдээс сорчлоод идээд унавал яахын бээЕЕЕЕ??????  Хамгийн түрүүнд 76-гаа зааж өгөлтэй биш. Тэгэхээр жаахан бодож, араа бодий, Араа бодий, амиа ч бодий. анхаарлаа эх орондоо хандуулж үгээ хэлцгээе.  Сонгуулиа зөв хийж сурцгаая!!!

           Хөдөөнийхөн Амьдрах аргагүй болчихоод ирж харанга дэлдэж байна. Хотынхон агаарт гарч алжаалаа тайлнаа гээд зун болохоор хөдөө явж амарна. Тэнд хотынхон зайл гэдэггүй биз дээ. Чухам хөдөө явах болохоороо миний эх орон Яасан Уужим юм бэ Монголын Сайхан Орон гэж дуулчихаад хотдоо байхаараа хөдөөнийхөн гэж тэнэгтдэг өөрсдөдөө дүгнэлт хийвэл яасан юм бэ?

Үнэндээ дэлхийг хамарсан том хэмжээний газар хөдлөлт болоход Улаанбаатарынхан уух усгүй, идэх хоолгүй, орох оронгүй сүйрнэ. Ямар манай төр Японы төр шиг тэр дор нь арга хэмжээ авч чадах биш. Бусад орнууд өөрсдийгөө яая гэж бас юун Монгол гэнэ. Түр ч байтугай амьд гарах, амьдрахын тулд ихэнхи нь хөдөө л гарч амьдрахаа бодно. Мал гэдэг амьтанг гэнэт санан сүүг нь уугаад, махыг нь идээд, арьсыг нь нөмөрчих хамгийн найдвартай амьдрах амь зуух арга юм байна гэхэд мал нь олдохгүй бүгд устсан бол яах юм бэ? Арга үгүй  дээ өвсгүй, усгүй юм чинь... устахаас өөр яахав.  Харин хөөлгөж, туулгаад байгаа малчид, мал чинь амьд тус тусын ажлаа хийж, талын том нутаг чинь тэр чигтээ эрүүл хөрс, цэвэр устай байвал Монголын ирээдүй гэрэлтэй харагдана. Монгол хүн өлсөөд, даараад үхчихгүй нь тодорхой. Дахиад л бүтээн байгуулж чадна.

 Харин ч тэр үед бусад орноос буу барин малаа, бэлчээрээ булаалдах хэрэг гарна гэдгийг бодох хэрэгтэй. Энэ хил, мал, газар шороо, ус, малчин чинь Монголын амьдралын баталгаа. Малчин гэдэг бол зүгээр л нэг мал малладаг хүн гэж бодно уу? Үгүй ээ тэд чинь хамгийн түрүүнд дайсантай тулах эрүүл саруул, хүчтэй дайчид шүү дээ.

 Багаасаа халуунд халж, хүйтэнд хөрч, эмнэг адуутай ноцолдож өссөн эрүүл чийрэг тэд жинхэнэ эх оронч, дайчид. Гэтэл хотын та өөрийгөө нэг харчих даа. Жаахан ахимаг болон дунд зэргийн насны ихэнхи эрчүүд нь гүзээгээ даахгүй амьсгаадна. Тэд адаглаад өлсөж ч чадахгүй, өлсөхийн оронд буугаад өгий л гэнэ. Нас залуу залуучууд нь бүгд сульдак,  охидоосоо ялгарах юм даанч байхгүй болчихсон байгаагаа нэг харчих даа. Харин хамаг амьдралаа нуруундаа үүрээд, нөхрөө хажуугаар нь сугавчлаад гүйж явдаг эмэгтэйчүүд нь арай дээр байх шүү.

Хотын бид бусдаас илүү соёлтой боловсон, тархитай толгойтой нь үнэн юм бол  ирээдүйгээ харж, эрүүлээр сэтгэж, туйлширалгүй хэлэх үгээ хэлэх л хэрэгтэй, дуугарах л хэрэгтэй байна. 

Тэнгэр дээдсүүд энэ хөдөөний гэх хүмүүсийг дээдлэн дэмжиж байгаа. Харин хажуугаар нь хачин сонин нөхдүүд их байж гол асуудлуудыг жонхууруулан хорлож байна. Монголд хичнээн нам хэрэгтэй юм бэ? Нэг намын хоёр нэрний төлөө эргүүтэн Монголчуудыг талцуулах Энхбаяр өөрийгөө засвал таарна. Хамаг бүхний дээр байхдаа таг харанхуй байсан тэрэнд угаасаа л цайх ч үгүй улаан нүүр заяасан бололтой. Одоо дахин төрийг үймүүлэхийн оронд ухаан сууж олны үгийг сонсон, өөртөө дүгнэлт хийвэл барав гэж. 

Уг нь эх орноо хамгаалан, луйварчдаас сэргийлэн, газар нутгаа худалдах наймааг нь зогсоохын оронд харин ч улам ихийг өгүүлэх амлалтыг нь нэхэх, илүү ихийг хувааж идэхийг уриалах Холбоонуудыг би л лав дэмжихгүй байна. Тэд гараад юу өөрчлөгдөнө гэж. 21000 биш 200000, 2 саяыг өгүүлээд яах юм бэ? Улам л Монголыг мөхөөхийг хурдлуулах биш үү. Эрдэнэс баялаг ургадаггүй биз дээ. Авах, цацахын хирээр дуусна. Дуусахаар нь яах юм бэ? Харин мал бол өсөхийн дээдээр өснө. Тэднээс хэрэглэхийн дээдээр хэрэглэж, малын буяныг хүртэхийн дээдээр хүртэж болно. Амьдралын баталгаа малаа өсгөхийн тулд ус, өвс, эрүүл эх орон, газар шороо хэрэгтэй. Малаа маллуулан,  мөнхийн хоолтой байхын тулд Малчин гэх гайхамшигтай мэрэгжилтэн заавал хэрэгтэй.

      Та болон би мал маллах байтугай, үнээ ч сааж, гэдэс ч арилгаж мэдэхгүй малнууд харин чадах ядахаараа газар нутаг, тусгаар тогтнол, эх баялагынхаа төлөө үгээ хэлээд дэмжиж байсан нь дээрсэн.  "Гал үндэстэн холбоо" энэ бол одоогоор Монгол дахь цорын ганц эрүүл холбоо байна. Холбоо бол нам биш.  Морь унаад, тэмцэлд оролцож чадахгүй ч та ядахдаа сэтгэлийн дулаан үг хайрлаж болно биз дээ. 

Миний аав ээж хөдөөнөөс л хотод ирж суурьшсан. Эмээ, өвөө нар минь ч хөдөөний л хүмүүс. Тэр байтугай Чингис хаан хүртэл хөдөөнийх биз дээ. Би бол хагас хөдөө, хагас хотынх, харин миний хүүхдүүд хотод төрсөн хүүхдүүд. Тэгэхээр хотынх, хөдөөнийхөн гэх хүмүүс үгээ жаахан бодож Монгол гэдэг үг ганц л орон гэдгийг ойлгоосой гэж хүснэ.
Энэ Монгол гэдэг Тэнгэрийн оронд миний хүүхэд, хүүхдийн хүүхдүүд, тэдний үргэлжлэлүүд энх амгалан, нулимсгүй амьдраасай гэж хүсч байна.  Миний дүүгийн охин Курд эцэгтэй ч жааханаасаа л моринд онцгой хайртай. Намайг морь авч өг гэж гуйдаг сонин охин бий. Тэр дүү охины минь хүсэл биелэн Монголд ирэхдээ ээжийнхээ нутагт хүсэл болсон морио унан тал дунд давхиж үзээсэй гэж хүсдэг.

МЭДЭМХИЙ БӨӨ НАРТ АНХААРУУЛАХАД.......

Би гэгч бөө болон Хаан Чингис толгой онго чинь болох болно гэснээс хойш сонин юм ажиглалаа. Бөө нар миний онгод тэр энэ, ийм тийм хүн ирээд ингэж тэгж айлддаг, тэгж ингэж хэлж, тийм ийм юм боллоо гээд  ярихын дээдээр ярих мөртлөө Эзэн Чингис хаан гэхээр л итгэхээ болих нь гайхмаар. Бас би бол тэрний энэний удам, тийм ийм хүн миний дээд өвөг эцэг, ах нагац, аваг гээд л ярих хирнээ манайхан Хааны удам гэхээр л хамаг уур нь хүрээд хялайгаад унах юм. Хаан Чингис чинь махан биетэй амьд л хүн байж байгаад тэнгэрт хальсан нь үнэн бодит биз дээ. Тэгээд яагаад тэрний сүнс бууж ирэх ёсгүй байдаг юм бэ? Далай лам, энэ тэр хувилгааны тэд дэх дүр, эд дэх дүр тодорлоо. Тэрний сүнс энэний сүнс бууж ирээд ингэв тэгэв гэж ярьцгаах мөртлөө Есөн өрлөг жанжинуудыг эргэж төрөхгүй, эргэж буухгүй юм шиг ярих нь гайхмаар. 


Friday, May 6, 2011

Өнгөрсөн долоо хоногт Чингис хааны хийсэн ажил

Хаан маань өнгөрсөн долоо хоногт гурван хүний заслыг хийлээ. Нэг нь өвөрмонгол хүн. Энэ хүнтэй би танилцаад гурван жил болжээ. Нэг удаа төлбөрөө удааж хэдэн сар даварлаа чамтай нэгийгээ үзнээ гээд уурлан утасдтал надад онгод орж ирэн баахан уйлсан. Тэр хүний ээж тал нь 9 өрлөгийн нэгний удам байв. Тэр нь орж ирээд түүхээ яриад Чингис удганы биенд би удаан залрах нь алдас гээд мөргөөд явсан. Харин дараагийн онгод нь учиргүй их уйлан ааваа гээд л орилоод байсан. Түүний сэтгэл маш их хөдөлсөн байсан. Аав талынх нь Алтан ургийнханы хүү нь бололтой.
Би гайхсандаа болж бас их уйлж унжаад түүнтэй юм ярьж чадаагүй.

Thursday, May 5, 2011

ИХ ГАЙ ГАМШИГЛАХ НЬ

     ДӨНГӨЖ САЯ ТЭНГЭР ЭЦЭГ ӨӨРИЙН БИЕЭР БУУН ИХЭД ХИЛЭГНЭЭД ЯВЛАА. ДААНЧ ТЭРНИЙ ТАЛД ЭЭЖ НАР Ч ОРЧИХОЖ. БИ ТЭД НАРЫГ ТАЙВШРУУЛАХ ГЭЭД ЧАДСАНГҮЙ. ХОЁР ГАРАГ ДАРАА АЛАГ ДЭЛХИЙД МИНЬ НИЛЭЭН ГАМШИГ ЯЛАНГУЯА  USA чууд НИЛЭЭН БАНГА ХҮРТЭХ БОЛОЛТОЙ. ТЭД ЮУН ТУХАЙ ЯРЬСАН БОЛОН БИЕЛЭЛТИЙГ НЬ НОМОНДОО БИЧИЖ ҮЛДЭЭХЭЭС. НЭГ БУРУУТНЫ ГЭМИЙГ НИЙТЭЭРЭЭ ҮҮРЭХ НЬ. ШУДАРГА БУС Ч БУРУУГ НЬ НИЙТЭД НЬ ҮҮРҮҮЛБЭЛ Л НҮД НЬ НЭЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖ АЙЛДАВ. ТЭНГЭРИЙН ХҮЧ, БАЙГАЛИЙН ХУУЛИЙГ ХАРААД Л СУУЖ БАЙХААС. ГЭХДЭЭ Л ТЭНД ГЭМГҮЙ ХҮН АСАР ОЛОНГ ЭД НАР ЯАГААД СОНСОХЫГ Ч ХҮСЭХГҮЙ БАЙНАА. ГАЙГҮЙ Л БАЙГААСАЙ. ДАЙН Л ГАРЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙНА.

Sunday, May 1, 2011

Medlegt dusal nemer; Deedsuudiin gutal

   Энд Тэнгэрүүдийн, Чингис хааны, Ээж нарын, Лусын, Галын гэх мэт гутал байна. Нэмээд хар цагаанаар нь сольбон өмсвөл Эрлэгийнх нь гутал болно. Уг нь тийм шуламын гутал байх ёстой ч би хялбарчлаад нөгөө хоёроос нь нэг нэг хосыг зээлчихдэг. Эрлэгт хүний амь гуйх, аврах, Эрлэг аав ээждээ очин дунд чөмөг ташилцахдаа өмсдөг журамтай. Яг Бушхүүгийн үлгэрийн шулам гэсэн үг. Хар цагааны хослол. Тэрнийг найруулсан найруулагч билгийн мэлмий нь нээгдсэн хүн юм байхдаа.
     Гэхдээ би шулам байхдаа харамсах, айх, ичих зүйл нэг ч үгүй. Миний Эрлэг Номун Хаан эцэг байгаагүй бол энэ дэлхий аль эрт хүнд идүүлээд дууссан байхсан. Тэр бол дэлхийн буянтан нь гарцаагүй. Угаасаа би тэнд очин ажиллах болбол болохгүй бүтэхгүй хүмүүсийг айлгах ажилд сайн дураараа дуртай явнадаг.
     Хуяг болон, тэргүүнүүд нь бас тус бүрдээ өөр болно. Монгол гуталнууд ийм олон янз байдгийг тэднээс л мэдэв. Тас хар нь хааны гутал, хаан Хилэнцийн тэргүүнтэй, гурвалжин хэнгэрэгээ барьдаг. Даанч би тас хар ганган хуягийг нь хийж амжихгүй байна. Хөөрхий хаан минь одоохондоо хуягаа бүрэн өмсөж амжаагүй л байна. Чингис хааны нэг гайхамшигтай онцлог нь дэндүү эгэл жирийн хар борог амьдралд хутгалдаж сурсан нь бахадмаар.
Надаас өөрийн хаан байсан үеийнхээ юмыг нэхсэн бол би хаашаа харж үхнээ. Энэ бүх хүмүүжлээ "Өэлүн эхийн минь сургаал" гэдэг юм.  Өндөр өвөг дээдсүүдийнхээ буянд өдий насалтлаа өлсөж цангаж, өмсөх зүүхээр дутаж явсангүйд баярлаж байгаа ч тэдний үеийн хэрэглэж байсанг нь яаж бэлдэж чадхав дээ.
 Halh bee nar eersdiin heregleh zuilsee belduuldeg.
Neg ijil huvtsas emsdegguig anhaarna uu!!!
Huuramch bagsh naraas bolgoomjil!!!