1. ТЭНГЭРҮҮД ДУУ СУРАВ, ... ХААН НАМАЙГ ЗЭМЛЭВ. бичлэгийн тухайд
.... Тэнгэрүүд
Зөөлөн Зөөлөн Замбуулан дууг сурах гэж баахан
Батсүхдсэн бичлэг. Хагас бичлэг тавигдсан. Намайг тамгалахдаа
Дээдсүүд маань нэгмөсөн дуучин болгочихгүй мартчихсан нь
тодорхой. Дуучин байсан бол дуу сурах, дуулах гэж хөглөхгүйсэн.
Энэ бичлэгт намайг Зүрх Хайрханг тахих тухай Тэнгэрийн зарлиг
болон хаана нь очих тухайд Тэнгэрийн гэрэл өөрөө зааж өгсөн
сонирхолтой туяа бий. Яриа болон Туяаны хүрээ, тусгалыг сайн
ажиглана уу. Гараар зааж байгаа мэт маш тодорхой тусган
Хайрхан уулын оройд очихыг заасан юм. Тэнгэр тушаагаагүй бол
юу боллоо гэж тэр өндөр уулруу хөлсөө гаргаж авирхав дээ.
Өөөөө. бичлэг чинь хэт урт байна гээд ЮУУТҮҮВ гуайгаас захиа ирээд үүнийг гаргаагүй гэнээ.
Би тэгээд энэ бичлэгийг чинь тасдаж чадахгүй юм чинь яахав дээ. Заза яадын яадын Тийм хачин сонин бичлэг байгаа нь үнэн юм чинь хадгалахаас. Өршөөгөөрэй хүмүүсээ.
Харин доод бичлэг болж байна. Богино байсан юм байлгүйдээ. Богино юм Түүдэг юм байлгүй энэ You tube гуай.
2. ЗҮРХ ХАЙРХАНЫ ТАХИЛГА гэсэн хайлтаар WWW.YOUTUBE.COM -д ХАЙНА
Тэнгэр тушаасаны дагуу маргааш нь би тийшээ санжигнан арай гэж
амьсгаадан авирсан болно. Тэнд гэхдээ сонирхолтой л юм байна.
Хайрхан дээр чухам л Ерөн есөн тэнгэр бууцгааж дураараа сайхан
байсан. Эдгээр бичлэгүүдийг суулгаж, тасдах гэж өөрөө оролдож
байгаад дэндүү харамсмаар хэрэг хийлээ. SKY үүдэн дэхь
сонирхолтой бичлэг болон олонд дэлгээгүй бас нэг сонин гоё
бичлэг миний аавууд бууж ирэн бүжиглэж байгаа, намайг илж,
эрхлүүлж байгаа хамгийн сонин гоё бичлэгээ устгаад хаячихлаа.
Уйлахаа дөхлөө. Хайран юм.
Яаж мэрэгжлийн компьютерчин болноо. Ядаргаатай ажил
болтойдог. Зав гаргаж л хийхгүй бол хамаг цаг минь урсав. Надад
энэ олон ажлыг амжуулахад олон гар, толгой, хөл хэрэгтэй байдаг.
дээрхи бичлэгүүд нь http://www.youtube.com тавигдах болно. Хэрэв тэнд бичлэг гарвал миний туршилт амжилттай болж, гарахгүй бол би энэ мэрэгжилд үнэн авьяасгүй нь тодорхой.