Wednesday, September 21, 2011

Их Эзэн Хаан Чингис ба Тамын Хаан Жамухын хувь тавилан


ШАР СУДАРТ:
... Гүрэн улсын ХААН  ЖАМ – УКАУ цэцэн Чингис Хаанд ёслоод Чин тайлга өргөсөн нь:
Огторгуйд хоёр наран байна уу    Харцгаа
Огторгуйд нэг л наран байна       Та бид бүгд харлаа
Их МОНОГОУУЛ улсад нэг л хэн байсан ч
Тэр дандаа зөвхөн Чингис Хаан л байх болно
Өнөөдрийн Монгол улс Буган бичигтээс үүсэлт
Нүүдлийн соёлт гэгээн ЗАСАГ-тай билээ
Өнгөрснөөс Ирээдүйг Өнөөдрийн олзоор байгуулдаг
Өвгөдийн энэ ЗАСАГ  та нарынх билээ
Өнөөдөр бид өөрчилж байгаа бус
Тэр ЗАСАГ байсныг зарлаж, тайлж, тахиж байгаа билээ
Хонгилд наран болдог Нүүдлийн соёлт ЗАСАГ-ийг
Хараатай, Аниатай явсаар олоогүй юм билээ
Хэцүүгээр бугшсан таван зуун тавин шалтгааныг
Тэмтэрч мэдэж, таниж, тайлж олсон билээ
Хүнд аадар аянга мэт Нүүдлийн  соёлт ЗАСАГ-ийг
Хорлож , устгаж  сурсаар олоогүй байсан
Өрөө цоололдон асууж, өнчин зүрхээ сугалуулж байж
Үнэнд хүрч олсон аж төрөхүй юм шүү
Тэнгэрийн Зарлигт хүргэсэн Нүүдлийн соёлт ЗАСАГийг
Таргалж байгаад бодож олоогүй шүү
Таван мөчний яс Чулуу болтол тэмтэрч
Хөл тавьж ахисаар яваад олсон амьдрал билээ
ЗӨН тоонот Нүүдлийн соёлт ЗАСАГ-ийг
Бодож бясалгаж олсон мэтээр оролдвол хорлол шүү
Шүлсний хөөсөөр ундаалж, шүдний өнгөрөөр хооллож
Тэсэж тэмүүлж олсон аврал билээ
Мэргэн Нүүдлийн соёлт ЗАСАГ-ийг
Маргаж мэтгэлцэж, тохиролцож олсон гэвэл тураал шүү
Долоон Дээд Эцэгээсээ
1393 мэрэгшлийг өвлөсөн дархлаа билээ
КүЭн  9 хүслээр хөдөлгөөн болдог
Нүүдлийн соёлт ЗАСАГ-ийг ертөнцийн эзэн өгөөгүй
Эгэмний мах нь яс, Өсгий нь туурай болтол ажиллаж
Ухаан нь ЦОО, оюун нь СУУ болж
ӨТҮГЭ, КИЖИ, КҮЭН боловсролын ноёрхлоор олсон
Нүүдлийн соёлт аж төрөхүй юм шүү  хэмээн ЖАМУХ хэлснийг Сорхагтани Хатан тэмдэглэн үлдээжээ.
Та нар Жамухын үгийг унш даа. Юу вэ энэ чинь төрөл арилжчихаж гэмээр байгаа биз дээ. Тэр Гүрэн Улс байгуулан ХААН нь болсон байхдаа Чингис Хаантай хамт тайлга тахилга хийхдээ ингэж хэлсэн байна. Бидний Нууц товчооноос уншсан Жамух бидний толгойд огт өөрөөр буудаг биз дээ.
Хамгийн хачирхалтай нь тэр намайг БӨӨ болсноос хойш хоёр гурван удаа надад буун бид хэрэлдэж байсан тухайгаа тэмдэглэлд үлдээсэн нь бий. Би тэр муу гахайг миний ариухан биенд оруулчихлаа хэмээн Толгой онгоддоо гомдон уурлаж байсансан. Чингис Хааны анд хэмээн явдаг тэр өөрийгөө Тамын Хаан хэмээн танилцуулж байсан бөгөөд бид түүнд болохгүй муу хүний сүнсийг нь худалддаг ГэрИЭ тэй ажилладаг.
Жамух бас ЦэЦэн цолтой бөгөөд маш их сэхээрч гэгээрсэн хүн, чадварлаг хүн байсан нь харагддаг. Хаантай гурван удаа анд бололцсоноор Нууц товчоонд бичигддэг хамгийн сүүлд нь Хаанд алуулсан биз дээ. Гэтэл тэдний сүнсүүд нь яахаараа Анд байдаг билээ. Би Жамухын буултын байдал, сэтгэл санаа, хүсэл эрмэлзлээс нь түүнийг дотоод хүнийх нь хувьд бүрэн мэдэрсэн бөгөөд энд тэнд түүний тухай бичигдсэн судруудаас түүний зан араншинг уншиж таньсан ч  ХААН тэр хоёр яагаад амьдрал дээр хамт байж тэр Хааны есөн Өрлөгийн нэг болж чадаагүй хувийн шалтгааныг нь ойлгосон юм.
Тэр Чингис Хааны Хайртай БӨРТӨ хатанд дурласнаас болсон. Түүний дотор дурлалын дайн зовлон, атаархал зэрэгцэн байж Чингис Хаантай хувь хүнийхээ хувьд тэмцэлдэвч Монгол улс орон, Тэнгэрийн хүсэл, яаж амьдрах тухай Алтан Дээд Үнэнтэй тэмцэлддэггүй түүнийг мэддэг, дэмждэг, нэг санаатай байсан нь дээрхи шүлгээс нь тодорхой харагдана. Хичнээн Анд найз байсан ч, нэг юмны төлөө зүтгэж, нэг юмаа сайн мэдэж санаа нийлдэг ч хувийн асуудлаа яалтай билээ. Хаан ч гэсэн дээ Жамухтай Анд найз байсан ч хайртай авгайгаа ав ав, надад дахиад гурав байгаа гэлтэй биш.
Зазаза болиййй болийй Хаан намайг шоолоод бүр хамаг бие инээлгээд уналаа.  Хахахаха... Дахиад бас гурав байгаа гэнээээ хахахаха Чи байсан бол өгөх үү гэээд л инээгээд байлаа. Хэдэн минут ч юмаа бичиж чадсангүй. Дандаа түүнийг миний юмыг хулгайгаар уншиж байдгийг мартчих юм, шал балай юм.  Бөртө байтугай би Жамухад дургүй. Сэжиг гоожмоор зэвүүн нялуун үхэх гэж байгаа юм шиг манай Хатад руу хардаг БАБАЗАВААН амьтан.... Толгой өвдчихлөө. Одоо болихоос доо. Хүн муулж кайф авах гэсэн чинь болдоггүй ээ хэхэхэхэ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.