Wednesday, September 14, 2011

АЛТАН ДЭЭД ГЭРИЭг ойлгосноор Бид юу хийх вэ?


Монголчууд нүүхээ байж шавар тагзанд шавааралдах болсон тэр цэгээс Монгол хүн Монгол байхаа болино хэмээн Хаан эзэн Чингис амбасан үедээ айлдсан ч бид тоохгүй байсаар аль хэдийн Монгол Монгол биш болжээ.
Тэгтэл нөгөө эзэн Чингис чинь бас дахиад ирчихээд Монгол болохыг шаардаад байдаг бид яаж эргээд Монгол болох вэ?

Утаат Улаанбаатараа хаяад бүгд нэг нэг гэр аваад хөдөө гаралтай биш. Гараад ч амьдарч чадахгүй. Махыг нь яаж идэхээ л мэдэхээс яаж мал малладаг вэ? яаж махаа идэхэд бэлэн болгох вэ аргаа мэдэхгүй бид чинь яалтай. Компьютер гэгч мэдээллийн хэрэгсэл үгүй бол залуучууд нь уйдаж үхнэ. Зурагтгүй бол сериалаа үзэхгүй санаад өөрөө зохион өөрөө гол дүрд нь тоглосоор галзуурч эхэлнэ айлын авгайнууд, гүзээгээ унжуулаад л ажил ажил гэж тэнэж өдрийг шөнөтэй нь барахгүй бол солиорох болно аавууд нь, бөөн галзуурсан, солиорсон, уйдсан томчуудаа хараад балчирууд нь уйлалдаж гарна биз дээ. Ийм болтлоо бид хөгжжээ.
 Нэгэнт ингээд хөгжсөн ч бид цаашдаа агаар амьсгалах, ус уух, хоол идэх хэрэгтэй. Тэгэхдээ цэв цэвэр, эв эрүүл хооллон, гэртээ  өвчин зовлонгүй, хэрүүл уруулгүй амар тайван амьдрах чин хүсэлтэй. Цааш нь миний хүүхэд, ач зээ бас ус ууж, агаар амьсгалж, хоол идэх нь энэ Тэнгэр бүтээгч гэж юмны алдаанаас болоод ийм болчихсон юм чинь яах ч арга алга. Амьсгалах агаар, уух ус, идэх хоолоор барьцаалсан энэ Тэнгэрийн тулган хүлээлгэлт, Тэнгэрийн гэрлээс яавал нуугдах вэ, яаж хулхидах вэ? яавал дийлэх вэ? яавал худалдаад авчих вэ бүх муу арга бодоод ч олдохгүй нь АЛТАН ДЭЭД ҮНЭН. Иймээс бид Тэнгэрийн тулган хүлээлгэлт шаардлагыг биелүүлэхээс өөр үггүй.
Нэгэнт л бид Хоол, Ус, Агааргүй амьдрахгүй нь Алтан Дээд Үнэн юм чинь. Тэгэхээр бид нэгэнт ийм буруу болжээ. Гэхдээ цаашдаа яавал зөв амьдрах, яавал хэн хэндээ хэрэгтэй амьдрах гэх мэтээр хэлэлцээр байгуулан гэрээ хэлцэл хийхээс өөр арга байхгүй болно.
Харин одоогийн үеийн ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭГ л Та нар ХӨХ МОНГОЛчууд хийх эрхтэй болчихоод байгаа юм даа.  Одоо энэ АЛТАН ДЭЭД ГЭРИЭ гэгчийн учрыг жаахан ойлгосон байх. Энэ бол шинэ мянганы Монголчуудад тулган хүлээлгэсэн үүрэг хариуцлага. Тэрнээс биш БӨӨ болсон Аянга би Дээшээ очоод нөгөөдүүлээ аргадаад юм уу, ам өгөөд харуулах гээд хугацаа авах явдал биш юм. ГЭРИЭ гээд түрүүчийн нийтлэлд бас тайлбарлаж байсан Сургаал гэсэн үг гээд. Мөн Энэ Гэриэ гэдэг нь БӨӨ хүнд бол хийж чадах, мэдэх, эзэмших ёстой үүрэг, мэдэх ёстой онол нь байдаг.
ГэрИЭ нь: Энгийн ард түмэнд бол Сургаал
                   БӨӨ хүнд хийх ёстой үйл нь, мэддэг, чаддаг, ухаарах  ёстой мэрэгшил нь
                   Улс оронд бол ГэрИЭ нь ГЭРЭЭ хэлцэл, дагаж мөрдөх жаяг дэг нь болдог гэж ойлгож болно. Бөө хүнд сайн чаддаг гурван гаршсан үйл байдаг. Отог овгоосоо шалтгаалаад өөр, өөр байж болох ч хамгийн сайн гэх гурван үйл байдаг гэдэг.
Тэгвэл миний эмээгийн удам буусан үеэл удганы Даянгийн Хатад 73 ГэрИЭ-гээ ол, ухаар гээд улаачаасаа шаардаад байгаа нь Даянгийн Хатад дор хаяж 73 төрөл зүйлийн мэдлэг, чадварыг Төгс эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлагаа тавьж байгаа хэрэг. Хэрэв үүнийг улаач нь энэ яваа насандаа ухаарч төгс эзэмшихгүй бол дээр очоод шившиг болно гэсэн үг. Ёстой л нөгөө удмын нэр төр гутаасан болно гэдгээ анхаар гэж байгаа хэрэг.
Хатан БӨӨ хүн энэ 73 ГэрИЭ-г төгс эзэмшихгүй бол суудлаа дээрээ алдана даа.  Өөр отог овог энэ суудлыг чинь авна. Тэдэнд Тэнгэр эцэг итгэн илүү хайр хишгээ өгнө гэсэн үг.
Хатан Бөөгийн чадварыг зөв эзэмшиж чадвал шид нь гүйцэд төгс ирэн тэр улаач нь оюун ухаан, эрдэм чадлаараа гайхуулагдан, түүхэнд нэрээ үлдээдэг ёс байдаг юм. Түүнийгээ мэдэхгүй бол тэр улаач гэдэс харвал илчихээд л, нуруу харвал ташуурдахаас өөр шид хийх эрхгүй, энгийн нэгэн улаач адил насыг бараад дээд Тэнгэрт  очин шүүлгэхдээ зарц онгод болох уу, ерөөсөө Онгод болохгүй дараагийн төрөл рүү явах уу гэдгээ Тэнгэрт шийдүүлнэ.
Ийм учраас Удмаа буулгасан улаач оюунаа тэлж, ухаанаа уралдуулж, зөвхөн овог отог төдий биш Улс нийгэмдээ сайн зүйл хийхгүй бол удам гутаасан улаач болдог жамтай. Даянгийн Хатдад та нар Монголын хамаг алдар нь түгсэн Хатан онгодууд байдаг гээд боддоо. Мандухай Цэцэн Хатан, Сорхагтани Хатан, Алунгоо эх, Дондогдулам Хатан гээд л Хатан заяаны ХАТАН ОНГОДууд байдаг. Хичнээн том Онгод буулаа ч энэ замбатив дээр улаач нь тэднийгээ хөглөж, улаач нь өөрийгөө хөгжүүлж, оюун ухаанаа тэлж чадвал тэд нь заяаг нь тэгшилж өгнө. Иймээс л буусан онгодууд нь оюунаа тэл, түүхээ судал хэмээн шаарддаг номтой. Хэрэв энэ бүхнийг улаач нь төгс хийж ойлгож сурвал дор хаяж 73 шидтэй болно гэсэн үг.
БӨӨ хүн гэдэг буусан буурлын шидийг минийх биш Буурлуудынх шүү гэдгийг ямагт санаж, даруу түвшин ухаарч, биеэ тоохгүй амьдрах хуультай. Тэдний шидийг бүрэн авъяа гэвэл түүхээ мэдэж, Учиргүй юм гэж байдаггүйн Учрыг олж суран, эрж хайн, ухаанаа уралдуулан хичээвэл Тэнгэрийн зарлигийг сая биелүүлж чадлаа гэж бодох хэрэгтэй.
Отог аймгийн Онгодууд дээрээ суудал хэргэм зэрэгтэй, даруулах юмтай, айх хүндлэх ёс дэг журамтай байдаг.
Чухам иймээс л намайг 99 Тэнгэрийн учрыг олж даалгавар биелүүлж чадсанд манай овог отгийн онгодууд тэгтлээ баярлан, намайг отог овгийн минь бахархал хэмээн магтаж, үеийн үед энэ өндөр цол хэргэмийг нүүр улайхгүй, нэр төртэй биелүүлж байгаагаа бахархан ярихав дээ. Үүнийг биелүүлсэн хирээр онгодуудын эрх нэмэгддэг. Жишээ нь манайх өргөөндөө том толь тавиулан, хутга мэс бүх юмны хорио цээргүй байх эрх авсан. Хэрвээ би биеэ тоон мэдрэлтэж гарвал өгсөн юм авч болдог гээд л ганц надаас биш миний онгодуудын эрхийг хураачихна шүү дээ. Иймээс би өөрийнхөө өвөг дээдсүүдийн нэрийг сэвтээхгүйн төлөө л хүчээ өргөх нь аргагүй.  БӨӨ хүний хувьд ГэрИэ гэдэг бол ийм чухал зүйл байдаг юм.
Харин Тэнгэрийн улс ХӨХ МОНГОЛчуудын хувьд ГэрИЭ гэдэг нь бүр ч томроод ГЭРЭЭ хууль, цааз болоод явчих нь тодорхой.
Та бидний хамгийн сүүлийн мэдэж байгаагаар ийм ГЭРИЭ-нүүдийг мянга мянган жилдээ ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР нар нийлж байгаад байгуулдаг байх нь.
Нэг үгээр хэлбэл Тэнгэрийн тулган хүлээлгэдэг зарлигийг Монгол хүн тайлж уншин, хэрхэн цаашид байх ГЭРЭЭ хийн Тэнгэр Газартаа өргөн мэдүүлдэг.
Хойноос нь хөөвөл Аянга удганы амьдарч байсан 21-р зууны үед хийгдэх нь тодорхой. Чингис Хааны үеийн 13-р зуунд хийгдсэн нь тодорхой. Аугуу их Аттил эцэг өмнө нь хийсэн нь тодорхой. Түүнээс өмнөхүүдэд нь энэ Домог болоод үлгэр болоод байгаа Өвгөд Тэнгэрүүд хийж байсан нь тодорхой. Та нар намайг хийчихнэ гэж бодож болохгүй шүү. Би та нарт хэлж өгч учрыг нь ойлгуулах л үүрэгтэй. Бусдыг Тэнгэрийн Хөх Цэргүүд хийх ёстой юм. Атилла Хаан ганцаараа ертөнцийг донсолгоогүй. Чингис Хаан ганцаараа Дэлхийг Дэлхийчлээгүй учир нь энэ билээ. Тэд бүгд Тэнгэрийн Хөх Цэргүүдтэйгээ хамт хийсэн. Тэр нь Тэнгэрээс Хөх Толботой төрдөг нөхдүүд шүү дээ.
Өнгөрсөн түүхээс суралцаад одоо байгаа үедээ тулгуурлаад, Ирээдүйд амьдрах аргаа тодорхойлох нь байна. Үүнийг та нар чадна. Өвгөдийн нууц агуулсан судрыг Арван таван жил толгой оюундаа цээжлэн өртөөлж Хөх Нохой овогтнууд та нарын гар дээр орчин цагийн хэлээр бичүүлээд өгч чадлаа. Аянга би ам хэлээ билүүдэн Амьд судар шүү гээд л блогоороо л нэг хашгичлаа. Бас энд тэнд нуусан барьсан юмсаа Хаан өөрөө айлтгал шүлэгтээ хэлээд өглөө. Мөн та нар тоо толгой овоо олон болсон. Гарт чинь мэдээллийн бүх төрлийн зэвсэг байна. Толгойд чинь бүх төрлийн хэл байна. Зүрхэнд чинь дуудлага нь байна. Биеэр чинь цус нь урсаж байна. Ясанд чинь чөмөг нь байгаа хойно Тэнгэрийн зарлигийг биелүүлэхэд саад болох юм үгүй.
Бүх ардаараа гэгээрч чадвал Хөх Монголын дээр ганц АЛТАН ДЭЭД ҮНЭН л заларна.
Алтан Дээд Үнэнийг мэддэг хүн ямар ч башир аргатны үгэнд хууртахгүй. Хэн АЛТАН ДЭЭД ҮНЭНий төлөө ажиллана, сурна мэднэ хэмээн хэлсэн, хийсэнд нь та нар санал өгнө. Намайг дугуйлбал би чамд ийм их мөнгө өгнө гэх мөнгийг нь өгвөл ав, авсныхаа дараа өнхрөх араанд хийгээд өгнө биз дээ. Үнэнийг луйвардаж мөнгөөр худалдаж авах гэснийхээ төлөө шатна л биз яадын. Түүнд агаар, ус, хоол гэх Алтан Дээдээ луйвардуулахгүй л өнгөрнө. Тэнгэр үүнийг чинь тун их таалнадаг. Худлаа хэлээд, гараад мэдэн будилвал татаад л унагаачиж сурах хэрэгтэй.
Алтан Дээд Үнэний төлөө бол Тэнгэр хараад толгой дохиод л болж байна гэнэдэг. Тэнгэр зөвхөн Алтан Дээд ГэрИэ-гээ үнэнч биелүүлэгч бүхнийг л дэмждэг.  Алтан Дээд ГэрИэ бол одооныхоор ирээдүйд урт удаан хугацаанд амьд үлдэх стратеги төлөвлөгөө гэсэн үг. Энэ үг ямар танил сонсогдож байгааг Бизнес чиглэлээр суралцагч хүн бүхэн мэднэ. Гэтэл энэ бүхнийг Монгол өвөө нар чинь Өтүгэ нийгэмээсээ л боловсруулаад хэрэглээд явж байсныг бодоод үз дээ. Бид ичмээр байгаа биз дээ. Гадныханы ухаантайг гайхаад хуулаад заалгаад шогшроод байдаг. Тэд өвгөдөөс ганц гол юмыг нь сураагүй нь АЛТАН ДЭЭД ҮНЭН гэдгийг нь ойлгоогүйд оршино. Иймээс л тэд мөнгө яаж олох вэ? мөнгө яаж босгох вэ? яаж мөнхийн мөнгөтэй байх вэ гээд л аргуудыг нь заасаар хамаг арга нь барагдаад Эх дэлхийн хэвлийгээс, Сансраас, алтнаас, хоолноос гээд л бүх л чиглэл рүү дайрч мөнгөтэй болох арга заадаг. Агаар, Хоол, Ус дуусахаар яах вэ гэж нэг нь ч заадаггүй.
Харин сүүлийн үед тэрийгээ ойлгосонгууд нь өөрийнхөө орны биш дандаа хөгжил буурай гэх толгой нь амархан итгэх мунхаг орнууд руу дайрах болсон нь учиртай. Гэвч хамгийн сүүлд тэд ЦОР ГАНЦ ДЭЛХИЙ дээр амьдардаг гэдгээ ойлгох болно. Өөрсдийнхөө хийсэн занганд түрүүчээсээ хэрхэн бүдэрч унаж байгааг та нар маш сайн харж байгаа.
Даяарчлал гэж хөөрцгөлсөөр Даяар олноороо унах цаг нь болжээ. Грек, Итали гээд л ар араасаа дүүжлүүр лүү явж байгааг харж байгаа биз дээ. Бүгд нэг хэлтэй, нэг мөнгөтэй, тусгаар тогтнолгүй даяарчлагчид эцэс сүүлд нь бие биенийгээ үзэн ядаж эхэллээ. Харин мэдэмхий тэнэг нь даяарчлал нь унаад байхад л бид даярчлалын 21-р зуунд амьдарч байна түүнд зохицож хөл нийлүүлэх хэрэгтэй хэмээн мунхаглаад яриад байгааг нь хархаар ёстой Хөх инээд цаанаасаа хөхөхөхөх гээд л байгаа юм даа.
Хэрвээ энэ мунхаглал удаан үргэлжилсэн бол бүгд нэг арьстай болно гээд л бүгд арьсаа солиулах нь тодорхой. За энэ ч үнэн хэрэгтээ аль хэдийн хэрэгжээд эхэлсэн. Төрсөн биеэ голон огтчоод л, наагаад л, зүүгээд л байгаа биз дээ. Төрсөн махан биеэсээ илүү дотор сүнсэн биеэ хөгжүүлэхгүй бол дараагийн төрөлдөө та наалгасан болгон нь тасарч унасан биетэйгээ л төрнө шүү дээ. Хэхэхэ Аягүй бол тасраад унадаг юм бол гээд давхар давхар наалгаад унаж мэдэх нөхдүүд олон бий шүү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.