Wednesday, September 28, 2011

ХҮҮНЖҮЙ


Алив амьтанд амьдрал байдаггүй. Амьд явах л байдаг.
Хүнд бас амьдрал байхгүй...идэж, өмсөж, яваад л үхдэг
Бусад амьтнаас ялгаатайн нь гэвэл “ижил төрлөө” ... алдаг
Ижил төрлөө алж эс чадвал, өөрөө үхдэг
Эсвэл би үлдэнэ Үгүй бол чи үлдэнэ... гэх
Ийм муухай мунхаглал зөвхөн хүнд л байдаг
Алах юмуу, алагдах гэж эхээс төрдөг
Адгийн амьтан хүнээс өөр ямар ч төрөлд байхгүй
Энэ араншингаас зөвхөн ГЭГЭЭРЛЭЭР л сална
Энгүй их хүсэл байвал бас салж болно.
Хүсье гээд бодоход хатуу жаяг хэрэгтэй.. хэмээн
Түмэн настай ДЭМЧ  Алтайн Мангдай нарт хэлжээ.
ТЭР ЗАРЛИГ НЬ ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ БАЙНА гэж ДЭМЧтайлжээ
Одоо л Тэнгэрийн Зарлиг гээч юмаа арай дөнгүүр толгойтой Дэмч тайлж мэдэж Алтайн хүмүүст хэлэн сургаал хэлсэн байна.
Энэ зарлиг дагуу дэг журам тогтоон, хамтаараа хариуцан биелүүлж түүнийгээ хамгаалан удирдаж шаардан, биелүүлдэг болгох хүнийг ХҮҮНЖҮЙ хэмээн нэрлэсэн байна. Энэ Хүүнжүй гэгч нь одооныхоор багш, гэгээрүүлэгч нар гэсэн үг байх нь. Эд “БУХ СӨРҮҮЛЭХҮЙ” хэмээх онолыг тухайн нийгмийн амьдрал тэмцлээс олж тайлан хэрхэх тухай ухамсарлаж шинээр “НЭГ ТОЛГОЙТОЙ ЗУРГААН БИЕТ МОГОЙН ҮЛГЭР” зохион ухуулга суртчилгаагаа эхэлжээ. Тэд зорилготой амьдрах учрыг ойлгуулах анхны ухамсарыг тайлж ойлгуулах болов.
Гэвч энэ шинээр сэтгэгч, шинийг эрэлхийлэгч, шинэ үг хэлэгч ХҮҮНЖИЙ нарыг нөгөө лаг биетэй хүч чадалтай дуракууд хүлээн авахгүй уурлаж, ТЭНХЭЭ БАЙХАД ТОЛГОЙ ХЭРЭГГҮЙ хэмээн мунхаглан Хүүнжүй нарыг ад үзэн доог тохуу хийж эхэлжээ. Энэ үеийн ухамсарыг хөгжүүлэх шинэ санаа, шинэ онолууд нь ТҮҮХ болон Хадан дээр зурагдан өдгөө хүртэл түүхийн баталгаа болдог байна. Гэтэл орчин үеийн эрдэмтэн мэргэд энэ хадны зургуудыг юу гэж тайлбарладаг билээ. ЭЭЭ нүдний улай гэмээр. ТЭД: Энэ бол бүдүүлэг Хүннү нийгмийн үеийн хадан дээр зурсан СҮГ ЗУРАГ. Тэд байгаа юмаа харан дуурайлгах гэж дүрслэн оролдож эхэлсэн нь дэвшилтэт зан юм хэмээдэг билээ. Гэтэл энэ Сүг гэгч зургууд нь ТҮҮХ өгүүлж, түүний утга агулга нь тэр үеийн нэрийн хуудас, онолын баталгаа болсон байдаг. Хойд цэнхэрийн агуйд зурагдан үлдсэн ӨТҮГЭ үеийн энэ зургуудыг Сорхагтани Хатан судартаа жишээ авсан байдаг. Одоо тэр зургийг Нүрзэд агсан судартаа олж дүрсийг нь буулгасан байдаг. Сүүлийн үед тэр зургийг нь шинэ үеийн ухаатнууд үхэрт нь эвэр, мээм хийгээд, могойн сүүлүүдэд нь толгой зурчаагүй л байгаасай хэмээн залбирахаасдаа.
Энэ бол маш их утга агуулсан учраас Өтүгэ үеийн тэр шүтээнийг Монголчууд хамгаалалтанд аван мөлхөн очиж тэр үеийн ухаантангуудаас уучлал гуйж байвал таарна.
Түүнд мөргөөд байвал авдар авдараар Алт, Вагон вагоноор нь дуртай юмыг нь өгдөг гэсэн шүү. Хэхэхэхэ. Худлаа гэвэл очоод мөргөөд үзэхгүй юу. Дээд 76 бол тусгай үйлчилгээ бас үзүүлэн 76 нас өнгөртлөө Дээд суудалдаа залруулах хүслийг нь биелүүлэх шидтэй тул хамгаалалтандаа аваарай. Авахгүй бол гомдоод Өтүгэ цаазлагч нар амар заяаг чинь үзүүлэхгүй. Амрааж унтуулахгүй бодол, зүүдэнд чинь эргэлдвэл яана. Хэхэхэ. Би тэднийхээ төлөө л хэлж байнадаг.
Доог тохуу хийгдэж доромжлогдож байсан ч ДЭМЧ гандан буурнаа гонж. Төрөхөөс заяасан төгс ухааныг яалтай билээ ажиглалтаа үргэлжлүүлээд хартал ХИЖИ болон Алтанй Мангдай нар бусад амьтнаас ялгарах ганц давуу талтай байв. Энэ нь буруу зөвийг ялгах эцэгтээ захирагддаг Эцгийн эрхт үе нэгэнт болсон байв. Энэ ДОНГИО, МУНХАГуудын тархинд гэрэл тусгахын тулд ТЭНГЭР гэдэг чинь эцэг чинь шүү, ЗАРЛИГ гэдэг нь Эх чинь шүү гэж ойлгуулбал болохоор юм.ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ нэрээр түмэн хүнд хамтад нь хариуцуулан даалгавар өгөх гарцыг мэдсэн ч нууцаа хэлсэнгүй. Үүнийг хэлээд ч энэ эргүүнүүд ухаарахгүйгээс хойш үлгэр ярьвал арай дээр байх.
Өөр аргаар ойлгуулая гээд ойлголцохын тулд огтлолцдог занг нь ашиглая. Олон хүн нийлж нэгийгээ өмөөрөх, хамгаалах онцгой арга сэдэн үр ашгийг нь үлэмж их болгон магтсаар “АНД” хэмээх айлын гэгээрэлд тулгуурлан ухааруулая. Нууцаа задлаад хэрэг үгүй. Нөгөө хөлдүүнүүд бас л өө хайгаад нураачих тул нарийн аргаар хийхээр болжээ.
Гэвч Анд бололцоод ч нэмэр алга. Нөхрөө алж орхих ӨТҮГЭ ухамсарт алдаа байсаар байв. Яагаад болохгүй байна хэмээн ахиад л ДЭМЧ хайж, тэмтэрч, бодож, ажиглаж харав. Үнэн хөлдүү, донгио, мунхаг юмнуудад уур нь хүрсэн Дэмч нэг өдөр гэрийнхээ хаяанд гуниглан алтан наранд ээлгэн суув. Хавар цаг болжээ.  
Өвс идэн, ус ууж бодох санах юмгүй наранд налайх хонь, ямаа, үхэр гэхчлэн одооныхоор таван хошуу мал, тэр үеийнхээр ХӨХТӨНГҮҮД, аянгынхаар мээмтэнгүүдийг харан гуниглан ДЭМЧ сууна. Тэдний хүүхдүүд яагаад гараад шууд өвс идэж ус ууж болдоггүй мээмээ хөхдөг юм болоо. Хүн ч яахав, нялх хүүхэд шүдтэй, юмаа аваад идэж чадах биш СҮҮ ууж болно. Гэтэл эд нарын хүүхдүүд төрүүтээ л босож тэнцээд дэнжигнээд, явдаг. Хүний хүүхдээс хамаагүй хурдан хугацаанд хөлд орж, явж, биеэ даадаг байж яагаад МЭЭМ ХӨХӨВ. ??????? Учиртай хэмээн бодсоор Хүний ч, Хөхтөний ч хүүхдүүдээ тэжээх юм нь СҮҮ гэж нэг л зүйл байгааг олж ухаарав.
Хүүеэээ би ямар мангар вэ? Яагаад энэ тухай бодсонгүйв ээ. СҮҮ энд л учир байна. Энэ Сүү  гээч л хүнийг ч амьтныг ч хурдан өсгөж, том болгодог, биед нь хэрэгтэй шидтэй юм байна хэмээн ухаарчээ. Худлаа гэвэл та нар шууд гараад мах идээд, хүн хазаад байгаа нохой олоод ир, Төрөнгүүтээ гол явж ус уугаад, өвс идээд байгаа Тугал олоод ир. Гаруутаа Юу байна ээжээ гэчихээд л Алим идээд байгаа хүүхэд бүх улсын бүх төрөхөөс хайгаад олоод ирдээ. Яагаад тэр үед ч байсан энэ юм, одоо орчин үед хөгжчихөөд соёлжчихоод байхад ч хэвээрээ байгаад байгааг АНХААР. Учиртай болоод л тэр. Иймээс СҮҮНЭЭС АМЬД АМЬТАН ЭРЧИМ авдаг нь ХАЖИР ҮНЭН бизээ.
Гэвч нэг юм байнаа. Энэ том болсон ХӨХТӨНГҮҮД мээмээ хөх байтугай, өөр бусдынхаа ч мээмийг хөхөөд Сүү уух заяа алга. Зөвхөн нялх төл нь л мээмээ хөхөж сүү ууна. Тэгвэл Хүн том болсон ч өөрсдийнхөө сүүг  уухаа больсон ч бусад Хөхтөнгүүдийн Сүүг уугаад байдаг мөн азтай яа хэмээн бодуутаа НЭГ НУУЦыг олж харжээ. Чухам иймээс л ХҮН амьтнаас ялгаатай байж тархи нь хөгжиж, сэтгэдэг, ухамсартай болжээ хэмээн бодов. Яанаа нөгөө дуракууд чинь Аянга худлаа ярьсаныг батлах гээд л хонинд өөрсдийнх нь сүүг уулгаад туршаад эхлэх вий. Нохойд сүү өгөхөд долоочихдог. Нохой бусад амьтдаасаа илүү ухаантай. Муур гэж нэг хөөрхөн амьтан бас их ухаантай. Сүүг түлхүү хэрэглэсэн бүхний толгой арай өөр байгаа биз дээ.
Энэ ДЭМЧ СҮҮ гээч нь маш чухал амин дэм агуулдаг цаанаасаа ЖАМ ёсны амьд амьтдыг тэнхээ оруулдаг ХООЛ гэдгийг ойлгов.
Нар, Сарны утга учрыг тэднээс эрчим хүчин авахыг хэн ч надаар тайлбарлуулалтгүй мэднэ. Ганцхан энэ Сүүн дээр л өөр өчнөөн хоол бий дэг. Жимс ногоо гэж нил битаамин даг гэж зөрөх байв. Харин миний хэдэн ядарсан Монголчууд сүүлийн үед энэ хэрэглээнээс эрс холдсон билээ. Сүүгээ арвилж гамнасандаа сүүтэй цай гэгчээр орлуулж, тараг ууя гэхээр нил будаг, чихэр хольсон заваан юм. Ахиухан сүү авахаар тал хувьд нь хулхидуулан ус хольсон сүү авна. Малын цагаан буян, Тэнгэрийн оноосон буяныг битгий МӨНГӨНИЙ хар бузартай холиод байгаарай! Сүү цагаан идээний наймаачид. Буян заяа нь хаяж одохыг харах шиг л болно шүү дээ. Ялангуяа Монгол хүн үүнийг бузар хэмээн цээрлэх ёстой.
Би эмээгээ маш их санадаг ч дэлгүүрт барааны савангаас өөр юмгүй тэр тэнэг цагийг хараагүйд баярладаг. Миний эмээ хар цай уун сууна гэдэг надад сэтгэлийн зовлон байхаар шүү. Одоо хичнээн эмээ сүүний бараа харахгүй суугаа болдоо аймаар. Ер нь хүн хөгшрөөд ирэхээр сүүний хэрэглээ нь бас цаанаасаа шаардагддаг. Энэ нь Сүнсэн биед нь хэрэг болдог буйзаа.
Алив амьд амьтан нар, сар, сүүнээс эрчим амин хүч авч сульдаад унахгүй босч чаддаг байна. Энэ амьтдаас хүн сүүг нь ашиглаж бас махыг идэн хэрэглэн АМИН ДЭМ авдаг. Та нар МОНГОЛ гэж оронд төрсөн МОНГОЛ хүн гэдгээ мэдэж МОНГОЛ цаг агаар , орчиндоо тохирсон ХООЛ ХҮНСЭЭ хэрэглэх ёстой. Өөрсдийн эрүүл хоолоо, уламжлалаа мартчихаад л халуун оронд амьдардаг хүүхэн дуурайн мунхаглахаасаа ичих хэрэгтэй. Чинхай өөрийнхөө улсдаа л Чинхай байтал энд хөл толгойгоо олохгүй мунхаглах нь инээдтэй. Тэдний идэж уудаг юмс, амьдардаг орчин Монгол биш. Түүнийг дагах бол нутагт нь очоод яс хийвэл мөн сайнсан. Хүний юмыг хуулж байхаар өөрийн юмсаа боловсруулан, өөрийн гэртээ амьдрах шинэ хоолоо бодож гаргавал яасан юм.
Амар юм болохнов шив дээ. Христ гэж хойд эцэгтэй, Чинхай гэж тогооч ээжтэй эдгээр Монголчууд өөрсдийгөө хэн бэ? Хаана амьдардаг, маргааш хаана амьдрахаа бодоод үзээсэй. Монгол өвөг дээдэс чинь ч мах идвэл мангар болно гэдэг л байсныг дараагийн дугаартаа дахин өгүүлэмз.
Хүн эдгээрээс гадна мэдлэгтэй байж, засаг дэгтэй байн мөрдөж заншил болгож байж ГЭГЭЭРЭХ амин хүчинтэй болно. Дутуу шариктай юмнуудыг та нар дутуу эрчимтэй гэдгийг нь ойлгоорой. Олон хүн надад Чингис Хааныг буусан гэхэд хүн итгэдэггүй, намайг сэжиглэж харлаа гэж хэлдэг. Тэд чинь дутуу шариктай байгааг л ойлго. Дутуу шариктангууд хир тэсээ аж. Учир нь энэ Тэнгэрийн гэрэл зүгээр буучаад байгаа биш шүү дээ. Хүлээгээд л хугацаагаа харан, хийх ажлаа хийж байгаа. Нэг л өглөө нөгөө туяагаа тусгахад түүний туяаг биедээ хүлээн аваагүй, дасгаагүй байсан хүмүүс хэрхэн шарагдан тарчлах нь аймаар. Одоо тусгаж буй эрчмийг биедээ хир их шингээнэ дараагийн туяан дохиог тэсэх дархлаа чинь суугдсан байна. Энэ бол ХААНЫ айлтгалын нэг нууц билээ.
Хаан бол Хаан шиг байна уу гэхээс зүгээр нэг буудаллан, аяга цай уучихаад аян замдаа гарчихна гэж бодоод байгаа юм биш биз дээ. Тэр хэлсэн л бол ЗА-гаа биелүүлдэг. Заавал зорьсондоо хүрдэг. Заавал ялдаг нь нууц биш.
За одоо та нар Хааны бууж ирсний тухай өөрөөр бодоод үзээрэй. Цаад нарийн учрыг нь таах гээд, илчлэх гээд бодоцгоо. Тэр бууж ирснээсээ хойш аавын талын удмынхантайгаа уулзаа ч үгүй дэг. Тэгэхээр тэр удмын нэрийг нь гутаасан тэднийг сургах гэж өөд татах гэж ирээгүй байх нь. Надаас өгсүүлээд та нар олж хараарай.
СҮҮНЭЭС гадна ТОБОМИН гэгч бодис амьтны аймгаас хүнийг эрс ялгаруулжээ. Энэ бодисыг АМИН ЧАНАРЫН ЯС ЦУСНЫ ДЭЭД БОДИС хэмээн тодорхойлжээ. Энэ бол та бидний ХӨХ тамга. Түүнийг ХАТАН хэлэхдээ БАЙГАЛИЙН ТАНИГДАШГҮЙ ЭРДЭНЭ гэжээ. Ингэхэд энэ хөх толбийг нарийн шинжлэн судлаж доторхийг нь ухсан Монгол хүн байна уу??? Мэнгэ л хэмээсээр бүх орон өдий хүрсэн биз дээ.
Энэ эрдэнийн нөөц нь юун ЦӨМ, юун ЧАДРАА л байхгүй юу.
Харин энэ бодис буюу хөх толбыг түмэн настай үлгэр туульчид тайлчихсаныг СОРХАГТАНИ хатан мэдээлжээ. Би л лав анзаараагүй шүү. Та нар бас хайлцаарай тэр үлгэрийг. Би ч бас заваа гаруул үлгэрээ ухаж үгний утгыг нь олж үгийн сүлжээ бөглөе.
НЭГ ТОЛГОЙТ МЯНГАН МОГОЙН ҮЛГЭР гэдэгт энэ бодисын нууцыг шингээн зохиосон гэнэ дээ. Унших үлгэрийн нэр ч тодорхой боллоо. Үлгэрч ГАНСҮХ маань байна уу? Энэ үлгэрийг мэдэх үү? Мэдвэл блогтоо болгоогоорой. Бүх хүмүүс санал онолоо бичээрэй. Тэнгэрмонголгазар блогтоо. Тэр бол бүх хүний блог шүү дээ.
ХҮҮНЖҮЙ гэгч багш гэгээрүүлэгчид хичнээн үүнийг хэлсэн ч  толгой нь хүрэхгүй дээ уурссан ХИЖИ нүүд алж орхидог байжээ.
Үртэнийг гаслуулан үхэл зарлаж тайвширдаг энэ ХИЖИнүүдийг хараад үнэхээр ХИЖИ гөрөөс ҮНЭГҮЙ байгаа буй за хэмээн ЧУ ҮНЭНИЙГ ДЭМЧ хэлжээ. Чу үнэн чухал үнэн гэж ойлгож болох ч ЧУ үнэн гэдгийг орчин үедээ хэрэглэж заншвал дээр гэж бодно. ЧУХАЛ буюу ЧУ-г ХАЛ хэмээн хориг шидэт үг хэрэглэсэн ч юм уу тийм биз дээ.
ХИЖИ гөрөөсүүд гэгээрснийхээ ачаар хүслээ мэддэг болсон байна. Хүслээ мэддэг болсон цагаас нь тэднийг ХҮН хэмээн нэрлэдэг болсон гэжээ.
Тэгвэл одоо хүслээ мэддэг ч хэтэрхий ихийг хүсдэг ХҮН  гээч эргээд ХИЖИ гөрөөс болохоор шамдан байна уу даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.