Thursday, September 15, 2011

ТЭНГЭРИЙН ХЭЛ


Персийн зохиолч Рашид Ад Дины “Судрын Чуулган”  нь Монгол ноён Чинсан, түүхч Абдуллах Кашани, хоёр хятад эрдэмтэн, энэтхэг ламын хамтарсан бүтээл бөгөөд тухайн үеийн түүхийн үнэт бүтээл дурсгалд тооцогддог. Рашид ад Дин нь Тулуй Хааны удам Хасан (1295-1304 )Хааны Төрийн Сайд байсан эрдэм мэдлэгтэй хүн байжээ. Энэ бүтээлдээ Чингис Хааны өвөг Дээдсийн тухай “Алтан ном” болон бусад холбогдох ном судруудыг ашигласан байдаг. Ийм ч учраас “Судрын Чуулган” хэмээн нэрлэсэн нь дамжиггүй. Рашид Ад Дин судрынхаа оршилд” Хүчирхэг Эзэнтний эзэмшилд орсон мужуудын уудам их дэвсгэр нутаг нь аюул ч үгүй, аймшиг ч үгүй тайван байгаа бөгөөд ямар ч согоггүй сайн хуулийн дагуу жолоологдож байна “ гэж дурссан нь Чингис Хааны “ ИХ ЗАСАГ буюу ИХ ЯСА хуулийн тухай бичсэн нь тодорхой.
“ИХ ЗАСАГ” хууль бол Алтан Дээд ГэрИЭ хэмээн бас ойлгож болно. “ИХ ЗАСАГ” хуульд хөндөгдөөгүй үлдсэн нэг ч сэдэв байхгүй ч бүрэн эхээрээ олдсон нь одоо хүртэл чимээгүй байгаа. “ИХ ЗАСАГ” хуулийн үндсэн суурь, утга агуулага нь мэдээж ТЭНГЭРИЙН ХУУЛЬ байсан нь тодорхой. Жишээ нь: ...Гэр лүү орохдоо босгон дээр гишгэж болохгүй...
...Хэрвээ хэн нэг хүн удирдагчынхаа өргөөний үүд босгыг санаатайгаар гишгэсэн байвал алагдан шийтгэгдэх аюултай... гэх мэтүүд нь өнөөх л гэрийн үүд хаалганы тухай дурдсан байна. Тэгэхээр Монгол хүн бүр үүнээс хойш, түүнээс цааш ГЭР гэж дугуй цагааныхаа Хаалга үүдний учрыг сайн ойлгож ямар ч байсан хүүхдүүдээ гэрийн босгон дээр гишгиж, хаалга алдалж зогсохыг хориглон маш сайн тайлбарлаж байх нь бидний хийж, хэлж байх нэг үүрэг боллоо.
 Мухар сүсэг гэж шоологчид анхааралтай байгаарай. Сүнс гэж байдаг нь батлагдсан учраас Гэрийн хаалга нь Ертөнцөд мэндлэх, одох замын чинь орж гарах бүрд чинь сануулдаг. Төрөхдөө бүтэлтэй төрөх, тахир дутуу төрөх, үхэж төрөх, онжигоороо төрөх, эх нь үхэх, өвчлөх гээд л төрөхөд тохиох элдэв муу зүйлс, үхэхдээ зовж тарчилж үхэх, зуурдаар талийх, үхчихээд төрлөө олохгүй тэнүүчлэх гэх мэт үхсэний дараах түмэн зовлон энэ бүх муу ёрийг санаж сэрж, цээрлэж байх нь амьд явахдаа хийх чиний болон өмнөх үеийн чинь хийсэн үйлийн үрийн үргэлжлэл гэдгийг бага балчраасаа мэдэж авахад тустай.
... Зун, Хаврын улиралд хэн ч усанд ордоггүй, гараа урсгал усанд угаадаггүй, алт, мөнгөн саваар ус хутган авдаггүй, угаасан хувцасаа газар дэлгэдэггүй байна.
Хэн усанд шумбана тэр шийтгэгдэнэ... энэ тэр хэмээн бичигдэн үлдсэн нь юуг илэрхийлнэ вэ?Энэ бол УС УУХГҮЙ БОЛ АМЬД БҮХЭН ХАТАЖ ҮХЭХ АЛТАН ДЭЭД ҮНЭН- ийг хамгаалахын төлөө хуульчилсан  нотолгоо. Тэр ус хэдий чинээ цэвэр тунгалаг байна. Хэзээ ч юу ч тохиосон Устайгаа байхад Амьтайгаа гэсэн үг. Гэтэл одоо Туул голын хаанаас нь бид залгилах вэ? Уучихаар булаг шанд, гол мөрөн Монголд алга болон түүгээр мөнгөн ус болон химийн элдэв хор, хүний хир л урсаж байна.
Гэтэл гадаадынхан үүнийг тайлбарлахдаа харанхуй мунхаг, заваан бүдүүлэг, мухар сүсэгтэй, хэрэв зөрчвөл Тэнгэр дуугарч, Аянга ниргэнэ гэж үхтэл айна. Хэрэв ийм болбол бүгд сандран зугтаана хэмээн шоолж тайлбарлажээ. Манай түүхийн багш нар ам нэгтэй дэмжин ашгүй Оросуудын буянаар бид усанд ордог болсон гэж мэдэмхийрнэ.
Тэнгэрийн Зарлиг гарчихсан байхад түүнийг зөрчвөл хилэгнэж байна гэж айх сандрах нь зөв биз дээ. Алт мөнгөн саваар ус хутгахыг цээрлэдэг гэж... Энэ бол маш бодууштай зүйл. Одоо БӨӨ нар лус аргадахдаа мөнгөн эдлэл өргөдөг. Буурлууд нь орж ирээд өөрсдөө л гарнаас минь хайртай бөгжийг минь аваад юм уу , ууж байсан мөнгөн аяга мэтийг хүүе гэхийн завдалгүй л өргөчихдөг нь учиртай л байгаа биз дээ.
Миний хүүг босоход 12 жилтэй мөнгөн бөгж хийлгэ гэж зарлигдсаны дагуу би мөн их юм болж хайж, захиалж байж арай гэж хийлгэлээ дээ. Тэгтэл жилийн дараа Туул голд хүүгийн маань найз живэхэд миний хүү үсрэн орж амийг нь аварсан юм. Гэтэл нөгөө бөгж нь оронд нь тэр усанд өргөл болоод үлдсэн юм даа. Хайран бөгж, хайран бөгж би түүнийг хийлгэх гэж яаж их хүч цаг гарган, мөнгө төллөө хэмээн харамсмаар  ч хүний амийн дэргэд тэр юу юм бэ? нохойн баасны ч үнэгүй л байхгүй юу. Тэр бөгжийг авна гэвэл гар хуруугаа оролдож бөөн юм болж авдаг байсан. Тэгэхэд гарт эргэлдээд л явдаг нөгөө бөгж нь байж л байгаа байхгүй юу. Лусад 12 жилтэй нь таалагдсан нь маргаангүй.
Би өсвөр насандаа хүүхдийн зусланд амарсан удаатай. Тэнд нэг их устай гол байсан. Түмэн ах эгч нарыг дурайн тэнд очин голд ордог байсан. Бага сага сэлж сурч оролдож байсан би яагаад ч юм голын гүн хаа хол хэсгээс гэнэт гараад ирсэн юмдаг. Би амаар ус орон доош унаж байснаа л санахаас өөр юу ч санадаггүй юм. Гэхдээ намайг уснаас гарахад хамгийн хачин нь хэн ч мэдээгүй, намайг алга болсныг ч мэдэхгүй голынхоо тэнд хүүхдүүд тоглож байсан. Би өөрийгөө яагаад тийм хол очсоныг ч мэддэггүй. Тэдэнтэй л хамт байснаа санадаг. Тэгээд бас яагаад тэр хол модны ёроолоос гараад ирснээ ч санадаггүй юм. Би хамар, амаа хорсон өвдөж байсныгаа сайн мэддэг. Тэгээд яахав дээ мангар гар юу болсноо хэнд ч хэлээгүй юм даа. Хүүхдүүд намайг сэлж чаддаггүй гэж шоолно гэж бодоод. Мөн аав, ээж маань мэдээж огт мэдээгүй өнгөрсөн. Өөрөө ч таг мартсан юм.
Харин би Бөө болсны дараа миний тэр явдлыг Лус Хаан эцэг минь сануулж, саваагүйг минь хэлж, чамаас болж би өмнө нь нэг удаа энэ Нартад ил гарсансан. Өөр хүн байсан бол нартад байхгүй байсан. Чамайг би өргөж гаргасаныг санаж байна уу гэж байсандаг. Хэхэхэ хэн мэддийн би санахгүй байгаа юм чинь гэхдээ л яах аргагүй хол газар уснаас гараад ирсэндээ. Одоо бол усанд сэлнээ гонж. Зугтаадаг. Дахиад Лус аав аврая нааш ир гэсэн ч очихгүй дэг. Миний хамар, хоолой маш их хорсож өвдөж байсандаг.
Лус Хаан аав маш хатуу ааштай, намайг өмөөрөөд их муухай ааш гаргадаг. Жаахан тэвчээр муутай санагдсан. Авгай нь ч гэсэн дээ ирчихээд Атамандаад л сүрдүүлж байгаад гардаг. Авгай ч гэж дээ. Уг нь бас миний ээж л дээ. Тэдний бага охины сүнс нь бас надад байдаг гэсэн. Тэдний  охин ч гэж дээ бас л хэцүү. Миний биед байх бас нэг би юм шүү дээ.
Номон дээр би өөрийн 9 сүнснийхээ тухай тайлбарлаж байсан шиг санагдана. Тэдний хүсэл сонирхол ааш аяг нь өөр өөр. Хааяа би тэд нартайгаа бас үзэж тардаг тухайгаа блогт өмнө нь бичсэн байхаа. Өчигдөр бас л тийм нэг явдал орой болсон юм. Орой унтах гэж байтал миний танил нэгэн залууд аюул нүүрлээд байна. Чи түүнийг олж холбоо барин сануул гэв. Үгүй ээ гээд л би тас гүрийн унтах гэтэл тэр намайг унтуулсангүй босгоод суулгачихав. Энэ бол шал тэнэг хэрэг би түүнийг хаанаас эрж хайх юм бэ? Намайг юу гэж бодох юм бэ? Надад итгэх ч үгүй. Тэрэнд нүүрлэх аюул над ямар хамаа байсан юм гэхэд "Чи түүнийг ол. Хэл. Хурдан сануул би түүнийг зовлонд унахыг харахыг хүсэхгүй байна" гэв.
Надад тэр залуу чинь хамаа ч үгүй. Би түүнд дуртай биш гэхэд: "Би дуртай тэгвэл. Тэр чинь миний нөгөө төрлийн хайртай залуу минь байгаа. Бид чиний энэ төрөлд учрах тавилангүй ч хэдэн жилийн дараа гэчих вээ? Учирч суух ёстой" гээд л тархи эргүүлсэн юм яриад салдаггүй. Ямар ч байсан би чадахгүй хүсэхгүй байна хэмээн уурлаад намайг унтуулахгүй суулган савчих түүнээс зугтаан шалавхан нөхрөө тэвэрч аваад унтахаар хэвтлээ.
Гэтэл нөгөө муу чинь намайг хорлодог байна ш дээ. Тэгвэл чиний энэ мууд би дургүй гээд миний нөхрийг миний гараар түлхээд хаячихав. Нөхөр нойрмоглон яасан бэ? гэхэд би сандран аан энд шоргоолж юм уу, гүрвэл юм уу нэг юм гүйх шиг санагдаад гэхэд нөхөр нойрондоо болоод дахиад тасрав.
Зааазазаза. Өөр арга бодоцгооё гээд түүнтэй эвийн гэрээ байгуулан. Би түүнд таньдаг хүнээрээ  миний блогны хаягийг өгүүлэхээр боллоо. Тэр блог уншаад өөрт юу болоод байгааг мэдэг. Би тэр залууд чинь дургүй учир уулзахыг ч хүсэхгүй байгаа тул чи намайг бас мэдтүгэй. Тэр хэрвээ өөрөө бүгдийг ойлгоод юмаа хийж чадвал би түүнд туслалаа л гэсэн үг. Харин чи миний нөхрийг битгий шоглох гээд бай ойлгов уу хэмээцгээн тохиролцлоо. Энэ мэт бидний хооронд үе үе санал зөрөх юмс их гарна. Миний 9 Дээд сүнсэнд 1 хүү, 8 охины Сүнс байдаг бөгөөд тэд бүгд миний биед тус тусын газраа оршино.
Мөн би ирээдүйд Хааны өргөөг барих газраа тэр уулын Савдгаас гуйн аргадахад миний алтан бөгжийг оронд авчихсан шүү дээ.
Тэгэхээр алт, мөнгөнд Газрын Савдаг, Лусууд дуртай байх нь. Иймээс ийм саваар хутгавал яах вэ? Чамаас тэр савыг нэхэн амар заяаг чинь үзүүлнээ гонж болох нь байна шүү анхаараарай. Харин одоо хүн бүр л гартаа нэг гялаахай юм уу цагаахай зүүхгүй бол хүний тооноос хасагдаад байгаа энэ үед голд нүцгэн гараа байтугай алтан, мөнгөн, алмазан бөгжтөнгүүд угаавал хэцүүдэхнэ байна. Яагаад гэвэл тэд бүгд сэрчихсэн амь нь сэргэчихсэн үе энэ мянган болно.
БӨӨ болсон чинь л бөөн мөнгөн бөгж, эрх, зүүлт, толь зүүгээд яваад байдаг учир нь ялгарах гангарах гэсэн юм биш. Тэдний амь, биеийг хамгаалан өмнөөс нь тэд нь устаж үгүй болж байдаг юм. Овоо тахилга энэ тэр дээр мөнгөн юмс, энд тэнд хэвтэх алт мөнгөн эдлэл бол бүр аюултай ийм юмыг хүн авч болдоггүй. Дайрсан дайрлага, хорлолд өртсөн юмс болно. Иймээс дээр үедээ энгийн ард бол алт мөнгө хэрэглэдэггүй байсан.
Тэнгэртэй харьцдагууд л ийм зүйлс хэрэглэнэ. Хэрэв айл хэрэглэлээ гэхэд маш их учир шалтгаантай хэрэглэдэг байжээ. Манай онгодууд анхны буултан дээрээ л миний өчнөөн үнэтэй авсан мөнгөн аяга, гадуураа 12 жил сийлүүлэн алтадсан аягыг минь авч шидлэсээр байгаад салгаад эвдээд хаячихсандаг. Аяга нь жижигдээ юу хэмээн өгөх зэс, гууль бүгдийг нь шидлэсэн. Шаазан аягыг бол бүр тоох ч үгүй.
Харин сүүлд нь надад аяганыхаа мөнгийг нэмүүлж эр хүн барихад гар доош болохоор хий гэсэн юм. Юу гэсэн үг юм хаа байгаан тэр их алт мөнгө чинь амар юм болох нь шив дээ хэмээн би уурлахад тэд надад тайлбарлаж өгсөн. Айлын буян заяа эр, эм хүний ууж буй тэр аяганд шингэнэ. Төдий хирээр арвижина.  Гэхдээ түүнийг дараагийн удам залгагч нь үе дамжуулан хичнээн үеэрээ хэрэглэх учир нэг сайн тийм аяга байлаа гэхэд цааш хэдэн үе болно. Алт мөнгөн эдлэлийг ингэж хэрэглэдэг байснаас биш одооны та нар шиг хүн бүр алт мөнгө хэрэглэдэггүй.
 Хүн бүр алт , мөнгө, эрдэнэс хэрэглэснээс болоод Хөрст дэлхийгээ ухан, хүйсийг нь самран эрэх болжээ та нар хэмээсэн билээ. Тэгэхээр Алт, Мөнгө гэгч нь айл гэрийн удам дамжин хэрэглэгдэн явах ёстой эд. Лус савдагт өргөл өгдөг. Мөн муу юмны хорлолыг шингээн газарт нь булж хаядаг номтой байжээ. Алт мөнгөний буяныг дааж авч явж чадах ёстой айлууд нь түүгээр аяга, эдлэл хийн түүнийг удамшуулдаг байжээ. Буян даадаггүйчүүдэд нь Алт мөнгөнд чөтгөр хорогдон эзэгнэх учир энэ эдлэлүүдэд хүмүүс ухаанаараа ханддаг байжээ.
Судрын чуулган дээр нэг инээдтэй түүх байсныг уншаад би элгээ хөштөл инээсэн юм.
Дээд төрөлт нэгэн Хаанд лалын ариун сүсгийг тоодоггүй нэгэн Араб ирэн сөгдөв.
“Би зүүдэндээ Чингис хааныг харлаа. Тэрбээр айлдсан нь: "Лалын сүшигтэн нарыг ахиу хөнөөтүгэй.  Тэд бол их тэнэг хүмүүс гэж миний хөвүүнд хэл” гэв гэжээ. Хаан асуув: Тэр чамд өөрөө хэлэв үү. Хэлмэрчээр хэлэв үү?
Араб: Өөрийнхөө амаар
Хаан: Чи Монгол хэл мэддэг юм уу?
Араб: Үгүй
Хаан: Чи худал хэлж байгаад эргэлзэх зүйл алга. Учир нь миний эцэг Монгол хэлээс өөр ямар ч хэл мэддэггүй гэдгийг би баттай мэдэж байна. Түүнийг Хороо гэж айлджээ. Хэхэхэхэ.  Би энэ тухай Хаанд уншиж байснаа санан хэлж бас баахан инээлдлээ. Мөн сайхан шийджээ. Хахахаха. Хэлбэл би өөрөө хүүдээ зүүдэнд нь ороод хэлчихэж дөнгөх байлгүй Хахахаха гээд л баахан хөхөрч байсан юм даг.
Онгодуудын хэл бол их сонин. Манай онгодууд би байтугай хэн ч ойлгохооргүй хэлээр ярьдаг байлаа. Би маш их гайхан анхан үедээ өөрийгөө зохиож яриад байна уу хэмээн хардаж тийм хэлээр ярихааа оролдоод бүтэхгүйгээ мэдсэн. Ямар ч бай нэг юмыг зохион дуугарч ярина гэдэг заавал толгой шаардан гацах, авианууд нь ямар ч утга авцалдаагүй болох, хэл ээдрэх, эрүү өвдөх, толгой өвдөх шинж гардаг. Та үүнийг туршаад үзээрэй. Их удахдаа л 5 минут дуугарвал их юм. Гэтэл миний мэдэхгүй тэр хэлээр тэд зогсоо чөлөөгүй хичнээн цаг ярихдаа түгдэрч гацахгүй, өгүүлбэр байгаа нь мэдэгддэг.
Энэ хэлээрээ хоорондоо ярилцана. Би хаанахаар яриад байна гэхээр Тэнгэрийн хэл гэдэг юм. Гэхдээ надад ойлгуулах, хэлэх юмаа шууд оюун санаагаар хэлж ярина. Анхны буусан бага онгодууд бол шууд монголоор ярина. Харин орчин цагийн Монгол хэлээр Дээд буурлууд ярих сурах давтлагаа маш хурдан хийдэг байлаа. Хэлж чадахгүй бол рашаанаа уугаад л хэлээд байна. Мөн яриан дундаа зарим үгээ мартах мэдэхгүй юм гарвал миний толгойг тоншин: Улаач үүнийг хэлээдэх гэж шаарддаг байлаа.  Ардын жүжигчин гэдэг үгийг анх тэдэнд хэлэхэд маш хэцүү байсныг би тод санаж байна.
Анх буухаасаа элдэвлэх өөрийгөө харан гайхсан би Хэрэв энэ авьяас над эрт байсан бол би өдийд Ардын жүжигчин болох байжээ хэмээн боддог байлаа. Уйлна инээнэ. Эр эм, хөгшин залуу, хүүхэд, баатар, хатан, шивэгчин, цоглог, ууртай, уяхан зөөлөн бүх л төрлийн хүний ааш аягийг гаргах онгодуудын зан чанар хувиралтаас болон би эхлээд өөрийгөө солиорчихож л гэж боддог байсан.
Солиорсон бишээ лавтай мэдсэнээсээ хойш энэ авьяасаар би хичнээн шагнал аваад Ардын жүжигчин болчихсон байх байж гэж бодсон. Тэд намайг шоолон бяцхан түшээ болон нөхөрт маань миний бодлыг илчлэн хэлэхдээ Ардын Жүжигчин гэж үгийг хэлэх гэж их эвгүй дахин дахин давтаж, миний толгойг тоншин байж хэлүүлэн инээдэг байсан юм. Ардын ..... жий.... жүүү жжиии гээд л гацан юу билээ гээд л хөхрөнө. Тэгэхээр бүүр дээр үедээ Жүжигчин гэдэг үг өөрөөр хэлэгддэг байсан байхдаа. 

Бяцхан түшээ майл явуулжээ. 3 сарын хэдэн гэж бичээд тэмдэглээд яваад байсан зүйл бол миний тэмдэглэлээ хөтөлж бичиж байсан өдрүүд юм. Намайг өнгөрсөн түүхүүдээ тэмдэглэл болгон бичиж нетэд тавь гэснээс хойш би тэмдэглэлүүдээ бичсэн бөгөөд өмнөх түүхүүдээ санаанд орсонгоо тэмдэглэн явсан. Харин энэ өдрийг тэмдэглэ гэсэн бүхнийг нь өөрсдийн дэвтэр юм уу, тэр хавьд байсан цаас дээр бичин тэмдэглэж орхиж байллаа. 1 сарын 18 нь бодитой бөгөөд би даалгавруудаа дөнгөж хийж эхлэн байсан үе. 12 сарын 1 нд би угаа барьсан.  Түүхээ бичих даалгавар өгсөн өдрөөс эхлэн тухайн өдрийнх нь он сарыг тавиад явсан юм байна. Ер нь товч он сарын түүхээ бас тэмдэглээд тавьсан зүгээр байдаг бололтой.
ХААНЫ АНХ  ЭЭЖИЙН ГЭРТ БУУГААД АЛБАН ЁСООР ТЭМДЭГЛҮҮЛСЭН ЦАГ МИНУТ НЬ 2011 он 1сарын 18 өдөр өглөөний 10 цаг 20 минут

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.