Төгс их ухааныг
Ур ухаанаар урлаж
Улсыг аварч ирсэн Хатад минь
Эхийн хайраар энэрч
Эрхэм ардыг амраан
Ардын нурууг амартгаж
Алсын зүгийг ширтэв.
Хотондоо хонох завгүй
Хөвгүүн үрсийн зовлонг
Холхийг чиглэх ухаанаар
Сэтгэлийг амирласан Эжий минь
Алтан гадас одны зүг
Аль буруугүй алхах аваас
Тэнгэр эцгийн ивээлийг
Төвөггүй үзнэ хэмээгээд
Өнөөгийн зовлонг
Маргаашийн жаргал гэж
Үгээр сургасан танд
Үр нь мэхийн ёсолж хүндэтгэн
Цөс их халуун цээжиндээ
Зүрх их халуун цусандаа
Мөнхөд санан ерөөе
Ард олон амар байх аваас
Алдрай охид минь амарлиюу
Алдрай охид минь амарлих аваас
Ард олон минь амарлиюу
Энэ заяанд түшиглэсэн
Энэ ар ухаан
Эхийн цагаан сүүгээр
Түмэн сацалд өргөгдмү.
Ур ухаанаар урлаж
Улсыг аварч ирсэн Хатад минь
Эхийн хайраар энэрч
Эрхэм ардыг амраан
Ардын нурууг амартгаж
Алсын зүгийг ширтэв.
Хотондоо хонох завгүй
Хөвгүүн үрсийн зовлонг
Холхийг чиглэх ухаанаар
Сэтгэлийг амирласан Эжий минь
Алтан гадас одны зүг
Аль буруугүй алхах аваас
Тэнгэр эцгийн ивээлийг
Төвөггүй үзнэ хэмээгээд
Өнөөгийн зовлонг
Маргаашийн жаргал гэж
Үгээр сургасан танд
Үр нь мэхийн ёсолж хүндэтгэн
Цөс их халуун цээжиндээ
Зүрх их халуун цусандаа
Мөнхөд санан ерөөе
Ард олон амар байх аваас
Алдрай охид минь амарлиюу
Алдрай охид минь амарлих аваас
Ард олон минь амарлиюу
Энэ заяанд түшиглэсэн
Энэ ар ухаан
Эхийн цагаан сүүгээр
Түмэн сацалд өргөгдмү.
Эр сайн болгох
Эрхэм гучин таван эрдэм
Эрхэм сайн болгох
Эрдэнийн дээд гучин таван эрдэм
Алтан үсгээр мөнхөлсөн
Ардын минү зүтгэл
Ухаан сайнаар хөвчилсөн
Урьд урьдын явдлууд
Мэргидийн үгийг мэгшилж
Сэцэн боломгүй би
Мэхлэх зовлонг туучиж
Иртэн болов би
Ухаант үгсэд суралцаж
Уртан болоогүй би
Ур хайранд өлгийдүүлж
Улсын Хан болсон би
ОулЭн үжин ээжийнхээ
Өвөрт өсөхдөө би
Өөсөө үйлдэхүйн ухааныг
Өөрөө сурсан би
Хайрын халуун цагт
Хамгийг цуглуулах би
Хатан БөөЭрТайн ухаанаар
Хал үзсэн би.
-----------------------------
Чулуу хагаравч усаар уйлдаггүй
Чуулсан мэргид хэрүүлээр өндөрлөдөггүй
Хатуужсан хүмүүн харыг боддоггүй
Хайрын сэтгэлд хар буудаггүй
Үрийн сэтгэлд өс байдаггүй
Өнөт Тэнгэрт муу байдаггүй
Хатуу газар зөөлөн байдаггүй
Хагарах их ертөнцөд түшиг хэрэгтэй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.