Японд ТВ нэвтрүүлгээр ярьсан нь:
Цөмийн энэрги хэрэглэж байгаа орнууд нь ард иргэд эсэргүүцлээ гээд цөмийн хаягдал булах газар барьж болохгүй байнаа гээд гараа эвхээд сууж болохгүй цаг үе боллоо. Өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй Монгол орон. Энэ оронд Олон улсын цөмийн хаягдалаа булая гэсэн төсөл нууцаар явагдаж байлаа. Нэр нь цөмийн хаягдалын олон улсын булах газар.
Энэ төсөл 2011 оны 3 сард Америкт ил болсон юм. Америкийн талаас Монголын нууц цөмийн хаягдалын газрыг мэдэх өмнөх Ерөнхийлөгчийн туслах Гэйри Сэймоа хэлэхдээ, Америкийн ураны эрчим хүчээ экспортлодог улсууд болох Өмнөд Солонгос, Япон, Лаос, Тайван зэрэг орны цөмийн ашигласан хаягдалыг Монголд булах төсөл юм. Олон улсын хамтын цөмийн хаягдал булах газар. Энэ нь хамгийн аюултай зүйл болох цацраг идэвхт хаягдалаа өөрийн нутаг дээр хаяж зохицуулах гэсэн мэдээжийн зүйлийг хээв нэг зөрчих нь энэ. Нөгөө талаас Монголд бас өөрийн зорилго байсан. Монгол нь 5 жилийн өмнөөс ураны хайгуулийг эрчимтэй хийж эхлэв. Үр дүн нь дэлхийд хамгийн томд орох нөөцтэй Ураны судлыг олов. Цацрагын идэвх өндөр байгааг хэмжилтээр харуулж байна. Монголын сонирхол бол цөмийн ашиглаж дууссан хаягдалыг авах үйлчилгээ үзүүлээд оронд нь Уран худалдах явдал байлаа.
Тухайн үед Монголын цөмийн энергийн энэ төлөвлөгөөнд оролцож байсан Бадамдамдин ингэж ярив. Тийм, тэр талын ярианууд бас дуулдаж байсан. Түлш нийлүүлсэн орон эргээд ашигласан түлшний хаягдалыг авах уу яах уу гэдэг асуудал яригдаж байсан. Гадаад хэргийн яаман дээр энэ асуудалтай холбоотой энийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан. Нууцаар явагдаж байсан энэ төсөл нь монголын ард иргэдийн чихэнд хүрч, иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв . Нууц төслийг илрүүлснээс хагас жилийн дараа Монголд байгуулах цөмийн хаягдалын төлөвлөгөө чимээгүй болов. Ингээд дараах яриа нь европын цөмийн энэрги ашигладаг орнуудын дундын хаягдал булах газрын тухай яриагаар үргэлжлэнэ.
Тиймээс ард иргэд минээ, энэ төрлийн яриаг үнэмшихгүй үгүйсгэж, төр засагтаа бүрэн дүүрэн итгэж, энэ тухай хэлсэн мэдээлсэн нэгнийгээ элдэвээр хардаж байсан цаг саяхан шүү. Иймээс хойшид энэ төсөл нууцаар бидэнд мэдэгдэхгүй явагдаж байхыг үгүсгэхгүй биз дээ? Нэн ялангуяа ураны хайгуул, олборлолт хийх гээд байгаа нөхдүүд гишүүд болон ичих зовохийг мэдэхгүй шуналт Арева эд нар бол үнэхээр но-той.
Африкийн хэдэн орныг Арева яаж хордууллаа даа? Бөөн мөнгөний хомсдол, эдийн засгийн хямрал, бонд, өр гээд, нэг л өдөр тархийг чинь угаагаад энийг зөвшөөрсөн, булсан байх аюул байгааг мартаж үл болно. Харин тэмцэх нь ямар их чухалыг харсан биз дээ? Тухайн үед Абе ерөнхий сайдыг ирэхэд жагссан, орилсон тэмцсэн иргэний хөдөлгөөнийхөндээ баярлалаа гэж дахин дахин хэлье. Одоо ч гэсэн иргэний хөдөлгөөнийхөн ураны хайгуул, Арева зэргийн эсрэг өдөр бүр тэмцэж байгаа.
Маш олон хүн энэ бичлэгийг цааш нь түгээж байгаад баярлалаа.
NHKスペシャル 動画 エネルギーの奔流、 5月24日、25日、午後9時00分~9時49分(
5 sarin 24nd oroin 9 tsagaas, NHK-iin tusgai nevtruuleg, ner ni
Erchim huchnii huchtei turleg)
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.