1. Дэлхий ээж буюу ЭТҮГЭН ЭЖИЙ
Зөөлөн алаг хорвоогийн
Зөрүү бурууг ухааруулж
Зөв сайхан сэтгэлийг
Энэхэн биед нь түшилцэн
Алаг дэлхийн амин сүнс
Алтан нарны бяцхан охин
Этүгэн эжий таны
Өлмий бат оршиг дээ
Түмэн олон үрсийнх нь
Түйтгэр зовлон үгүй байж
Энэхэн биеийн чинь хайр
Энэ мөнхөд байж
Үүрдийн үүрдийн жаргалыг
Үрс бидэндээ хайрлах
Өөгүй нандин Этүгэн эжий
Үүрд мөнх бадраг ээ.
2. СУУ ХУРАЙ ЭЭЖ
Түмэн жилийг өртөөлөх
Буман ухааныг хайрлаж
Үрс бидэндээ үлгэр туульсийг өвлүүлсэн
Өнөд их хайрын унтах нойрны гайг
Энэхэн биеэс минь зайлуулж
Ухаан санааг саруулсан
Амар тайван амьдрахын
Анхны үсгийг заасан
Эрдэм мэдлэгийн
Эхний булгийг заасан
Өөрөө оршихуйн
Өнгөт учгийг хэлсэх
Өргөн түмний дээд
Ухаан хэмээхийг хурайлсан
Өнгөт тэнгэрийн
Өөгүй эжий таньдаа
Суу хурай өргөж
Сүү далайгаа ерөөнөм
Есөн цацлын нүхт
Энэхэн цацлаараа
Найман хүслийн дээдийг
Өргөн өргөн бишрэхдээ
Өөрийн хүслийг зангидаж
Өв их гүн ухаанд тань суралцаж
Өнгөт энэ ертөнцийн
Есөн цагаан хүсэл бат оршиг ээ.
3. СОЛОНГО ЭЖИЙ
Гэгээрэлд хүрэх замын
Гэрэлт гүүр болсон
Гоо үзэсгэлэн төгөлдөр
Гох дэгээ адил
Өндөр дээд эжийгийн
Өлмий бат оршиж
Үрс олон бидэндээ
Замыг чиглүүлж өгөөрэй.
4. САРАН ЭЖИЙ
Бүүвэйн дууны аялгуу тань
Бүтэн нойрсоход тусалнам
Энэхэн хайрын сэтгэл тань
Эрхэм сэтгэлд цагаа хураанам.
Үр удмын дээдэд
Өнгөт гэрлийг бүтээн
Харанхуй шөнийн айдсыг
Цадиггүй их хүчээр арилгаж
Энэхэн зүрх сэтгэлд
Итгэл гэрлийг бадраасан
Эрхэм дээд Эжийгийн
Хоо үзэсгэлэн орштухай
5. НАРАН ЭЖИЙ
Илчит халуун хайранд тань
Энэ бие минь бойжин
Эрхэт цагаан туянд тань
Суу ухаан оршном
Эх дэлхийн амар амгаланг
Энэхэн туяагаараа
Эв хайрыг ухуулан ээж байх
Ээлт наран ижий та мөнхөд оршиж байг.
6. ГАЛ ЭЖИЙ
Түйтгэр зовлонгийн учрыг
Түмэнтээ тайлж
Өвдөх шаналахын учгийг
Учиртайгаар тайлж
Үр балчираар тойрон
Энэхэн биеийг чинь түшиж
Өргөө голомтоо бадрааж
Өөрийн биесийг түшнэм
Ээлтэй галан эжий та минь
Эрхэм дээд нь билээ.
Энэрэл хайрын хүслээр
Түмэн олон сурганам.
Өөгүй эжий таны
Өнгө зүсэнд
Өргөө гэр минь оршиж
Үр хүүхэд минь үржнэм
Таны хишигт талархая аа.
7. ТЭНГЭР ЭЖИЙ
Дээдийн дээд тэнгэр эжий
Дэлгэрэх ухааны ерөөлт эжий
Амьдрах ухааны суу эжий
Алагхан дэлхийн элбэрэлт эжий
Түмэн бүхний язгуур эжий
Түүх дурсгалын эх эжий
Энэ л орчлонгийн их эжий
Эрхмийн дээд хөх эжий
8. БАЙГАЛЬ ИЖИЙ
Алаг хорвоог алаглуулж байдаг
Амьтан бүхнийг энэрч байдаг
Идэх хүнсээр хангаж байдаг
Эрхмийн дээд энэрэл эжий
Ногоон дээлэнд тань эрхлэн өсөхдөө
Нуур цөөрөмд тань тоглон өсөхдөө
Энэхэн биеийг тань түшин өсөхдөө
Элбэрэл хайранд тань умбан өсөхдөө
Энэ биеийн жаргалыг тух хэмээн сэтгэж
Эрхэм таны мэлмийд сөгдөн есөнтөө
Оршиж байхын ерөөлийг
Охь дээдээр өргөе
Огторгуй суу ухааныг өвлөн байж
Таныгаа дэмнэе.
9. ТӨРҮҮЛСЭН ЭЭЖДЭЭ
Энэхэн биеийг төрүүлсэн
Есөн ээжийн минь нэг
Эрхэм биеийг минь
Энэ хорвоод төрүүлсэн
Дээдийн найман ээжийн
Эрхэм охин
Энэ биений Эжий
Сүүн далай Эжий таньд
Сөгдөн мөргөж
Эрхлүүлсэн энэрэл хайранд тань
Ухааруулсан ухаант үгэнд тань
Бойжуулсан билиг оюунд тань
Бүхий л сэтгэлээрээ талархан өгүүлье
Дээдэс: За ийм есөн эжий байна даа.
Есөн цагаан хүслийн дээд эжий нар.
Найм нь Тэнгэрт, нэг нь дэргэд байна даа.
Ингээд есөн цагаан хүслийн есөн цацал гэдэг юм.
Сүү өргөхдөө есөн цацлаар ерөөн байж энэ дуудлагуудыг дуудан хэлж хүслээ хэлэн өргөөрэй.
Фүжи уулын бэлд
-
Алтан шаргал нарны амин гэрэл бөхлөгдөж
Асаасан галын дөлүүд мөнх тэнгэртээ хүрч
Асралт эзний мэлмий тэнгэрийн хаяанд тулж
Анзаарч тэтгэсэн бүхнээр а...
1 month ago
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.