Tuesday, May 27, 2014

Алтан чөмөг

АЛТАН ЧӨМӨГ
(чөмөгт байх узуур эсийн тухай шүлэг)

“Мөн чанарыг нь хадгалсан
Мөнх оршихуйн Алтан ургийнхны
Алтан чөмгийг хэн ч байсан жатгалж чадахгүй

Ариун цагаан сэтгэл, Суу ухаан 
Алив бүхнийг сүйхээчлэх чанарыг нь
Чөмгөнд нь байдгийг мэдсээр байж
Мөлжиж чадна гэж та санана уу?

Махыг нь идэж, Зүрхийг нь сугалж
Уушгийг нь гэмтээж, Элгийг нь эмтэлсэн ч
Бөөрийг нь хордуулж, Тархийг нь гоожуулсан ч
Бүлээн цус нь ундрах бүрэн чөмгийг эзэгнэж чадахгүй ээ.
Үе үеэрээ цус цусандаа шингээж
Өв болгож үлдээсэн нэгхэн эсийг нь
Хөх Монголын алтан чөмөг болгох
Хүний бие байгаа цагт
Халагдахыг эс үзнэм.
Эс болгоныг хорловч
Энэхэн мөн чанар нь
Үүрдийн үүрд алтан угсаатныг
Өнө Мөнхөнд Тэнгэрт мандуулах
Үүрэг хариуцлага бий.
Ташсан ч та нар талаар болгож чадамгүй ээ.
Тос нь урсаж, цус нь гадагшилсан ч
Тогоо нь хөмрөгдөж , гэдэс нь өлссөн ч
Эрхэт Тэнгэрээс байгуулсан эрхэм ГЭРЭЭГ
Хар санаат, хорон сэтгэлтэн бүхэн
Үл устгаж дийлнэм.
Энэ болбоос мөн чанар
Мөнх Хөх Тэнгэрийн Зарлиг
Шидээ хаанаас нь гаргадгийг
Сүнснээс нь олчихоод
Өнө мөнхийн алтан сүнснүүдийг
Ор үгүй болгож чадамгүй л бол
Охь язгуурт үрсүүд минь Төрж л байх болно.
Оломлох ухаан нь Мандаж л байх болно.
Эрх танхил ааштай Энхрий Гүнж нар минь
Ялдам энхрий ааштай Алиахан Хөвүүд минь
Алтан дэлхийд байгаа цагт
Алаг үзэхийн хэрэггүй .
Авхаалж самбаа нь төгөлдөржихөд
Алтан мутарт нь та нар мөргөснөө
Хувь заяаны олз гэж
Хүмүүн заяаны дээд гэж санах л болно.
Миний үрсүүд Галзуу
Миний үрсүүд Хөгжүү
Миний үрсүүд Эрх танхил
Хаан, Хатан заяаны илэрхийлэл болсон
Хамаг авир, шид нь
Эрхэмдээ зөв залбал
Эрдэнийн дээд хүчин
Энэ болбоос
Тэнгэрийн Хөвүүдийн
Тэнгэрийн Охидуудын
Мөн чанар
Мөс чанар
Чөмөгний шид
Алтан чөмөгний нууц оршвой.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.