ОулЭн ээжийн зүтгэл инү
Бага насны гашуун дурсамж
Балга хоолны бяцхан тэмцэл
Эр чадлыг хөгжүүлэх
Эмс охидыг хайрлах
Алтан дэлхийн амьдралын
Амин эхийг оносон
Өвөг Дээдсийн сургаалд
Өвдөг дэрлэж суралцсан
Балчир насны минү
Багахан түүх ану
Ээжийгээ хүндлэн биширсэн
Эрхэм нэгэн дээд нь
Эцгийгээ бодон дусалсан
Эрхэм нэгэн булаг нь
Ханиа бодон бичсэн
Халуун нэгэн элэг нь
Хаадын түүхийг эхэлсэн
Элгэн нэгэн бичлэг нь
Бурханаа таниад аль гэж
Бөхрөн сууж мөргөюү
Үрсийн үрсэд таныг нь
Үнэнд бишрэн явму
Дөрвөн түмэн удаа
Дөтлөн ирэх дайснаас
Төвөг бүхнийг сэрэмжлүүлж
Түүх шастирыг ухуулсан
Эрхэм дээд Хан уул нь
Эзэн болгож намайг мөнхрүүлсэн
Эртний дээд ёсыг ухуулж
Энэ биеийг Өвгөдтэй учруулсан
Амь мину халхлагч
Авралт Бурхан уул танд
Бүр Их уул болгож
Буман жилдээ биширьюү
Түмний Хан уул болгож
Түмэнтээ сөхрөн мөргөюү.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.