Дутуухан биежсэн БууЭрЭлийн
Бодол оюуныг тандаж мэдрээгүй улаач нь
Өөрийн бодол
Өөрийн тааламжийг
Онгод Тэнгэрийн хүсэл хэмээн андуурах нь олонтаа.Энэ нь юуханаар мэдрэгдэх хэмээвээс:
Мэргэн бус Шийдэл
Мэдэмхий мэт Авир
Хүмүүнд хүрэмгүй Хүчгүй үг
Бардамнах ихэрхэх зан
Балагт үгс зэрэг нь арвинтай ихээр гарнам.
Зөгнөж хэлсэн үг нь
Зөнгүй байж
Ёртой хэлсэн үг нь
Ёргүй байж
Мэдэмхийрч хэлсэн үг нь
Мэргэн бус байна.
Хий биетний сэтгэл хэмээн
Өөрийн биеийг эндүүрэх
Энэ л бодлыг ялгаж салгахын тулд нь
Хэлэх үгийнхээ угт нь
Зүрхээ ажиж сурах хэрэгтэй.
Бодолд орж ирсэн үгийг нь
Зүрхээ ажин хэлэхэд
Булгилан цохилон догдлож байх нь
Ямар нэгэн учиг буйг сануулан
Онгод БууЭрЭлүүд чинь
Өөрийн зүрхээр чинь
Үг өчиж буй нь тэр билээ.
Худал хэлэх болгонд чинь
Зүрх чинь шархирна
Үнэн хэлэх болгонд чинь
Урамшуулан эвийлэх мэт мэдрэгдэнэ.
Учиг бүхний нарийнийг ухан тунгааж
Гавал тархи чинь дэлгэрэн задарч
Ивээл хайрын эх үндсийг олон харж
Ийм учигтай гэдгийг
Түмэн учгаар нь тайлбарлан хэлж
Тэнэг хүмүүн хүртэл ухан ойлгуулахад
Тэр нь Онгодын үг байдаг билээ.
Харин чиг ийм байна гэдэг үгээр
Нэгэнтээ хэлээд л
Энэнийхээ гүн учгийг нь олж чадахгүй бол
Энэ нь улаачийн бодол тэнд гүйж явааг
Улам улам ихээр тодруулан харуулна.
Онгодын нэрийг барьж
Өөрийн бодлыг гүйлгэх болгонд нь
Онгод Тэнгэрүүд нь сэвтэн байдгийг санатугай.
Зөнгүй байж
Ёртой хэлсэн үг нь
Ёргүй байж
Мэдэмхийрч хэлсэн үг нь
Мэргэн бус байна.
Хий биетний сэтгэл хэмээн
Өөрийн биеийг эндүүрэх
Энэ л бодлыг ялгаж салгахын тулд нь
Хэлэх үгийнхээ угт нь
Зүрхээ ажиж сурах хэрэгтэй.
Бодолд орж ирсэн үгийг нь
Зүрхээ ажин хэлэхэд
Булгилан цохилон догдлож байх нь
Ямар нэгэн учиг буйг сануулан
Онгод БууЭрЭлүүд чинь
Өөрийн зүрхээр чинь
Үг өчиж буй нь тэр билээ.
Худал хэлэх болгонд чинь
Зүрх чинь шархирна
Үнэн хэлэх болгонд чинь
Урамшуулан эвийлэх мэт мэдрэгдэнэ.
Учиг бүхний нарийнийг ухан тунгааж
Гавал тархи чинь дэлгэрэн задарч
Ивээл хайрын эх үндсийг олон харж
Ийм учигтай гэдгийг
Түмэн учгаар нь тайлбарлан хэлж
Тэнэг хүмүүн хүртэл ухан ойлгуулахад
Тэр нь Онгодын үг байдаг билээ.
Харин чиг ийм байна гэдэг үгээр
Нэгэнтээ хэлээд л
Энэнийхээ гүн учгийг нь олж чадахгүй бол
Энэ нь улаачийн бодол тэнд гүйж явааг
Улам улам ихээр тодруулан харуулна.
Онгодын нэрийг барьж
Өөрийн бодлыг гүйлгэх болгонд нь
Онгод Тэнгэрүүд нь сэвтэн байдгийг санатугай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.