Аянгат: Эх үрэн зургаан зүйл гэж юу вэ?
БууЭрЭл: Наран, Саран, Сүүн ээж буюу
Амин хэмийн Наран ээж
Үржин төлжихүйн Саран ээж
Үүрд оршихуйн Дэлхий ээж гурав
Эх гурван зүйл ажгуу.Эл гурван ээжээс төрсөн
Амь, Амьтан, Мангдай гурвын
Эх заяа энэрэл хайрын
Гурван дээд эжий байдаг ажгуу
Дээд ээжийн хайрыг өвлөж төрсөн бид
Үрэн харилцаа ажгуу
Үүнээ эх үрэн зургаан зүйл харилцаа
Хэмээдэг ажгуу.
Энэ их үйл нь
Биеэс Бие тасарч
Оршихуйгаас оршихуй үүсч байхын
Эх ундрагын хууль бөгөөд
Өнө мөнхийн үргэлжлэлийн
Мөнхийн хутаг ажгуу.
Фүжи уулын бэлд
-
Алтан шаргал нарны амин гэрэл бөхлөгдөж
Асаасан галын дөлүүд мөнх тэнгэртээ хүрч
Асралт эзний мэлмий тэнгэрийн хаяанд тулж
Анзаарч тэтгэсэн бүхнээр а...
1 month ago
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.