Thursday, February 16, 2012


Танд дахин баярласнаа илэрхийлье, Дүүд маань засал хийж өгсөнд, Таны бичсэн хятатуудтай үзэлзэх тухай, Би ч бас хэзээнээсээ дургүй хүрээд байж чаддаггүй юм,Дээр нь бас өөр гадаадын савдагууд додоотдын урвагчид хэлэх ч юм биш үг олдохгүй нь, Би дүүтэйгээ тантай хамт явж үзэлцнээ, Явахдаа хэлдэг юм шүү,  Мөн таны өргөөний Хойдын долгормаагийн бичсэн сайхан зүйлийг уншаад их талархаж бна, Бид тантай хамт сайхан монголоо сэргээн мандуулахад бүх хүчээ зориулна аа, Бид чадна чадах ч болно, Танд сайн сайхныг хүсье, Би нэг сонин зүйл уншснаа танд илгээе, үлгэр шиг ч юм шиг, Та бүхнийг хүндэтгэсэн Б,Б.

Үхэшгүй мөнхийн амьдралтай Монгол хүнтэй уулзсан минь


<!--[if !vml]-->Description: http://bolod.mn/Upload/news/74lo.jpg<!--[en
"Би хоёр жилийн өмнө Эрдэнэт явж байтал вагон дотор нэгэн сонирхолтой хүн тааралдаж билээ.
  Зам зуураа дотор халааж задалсан ганц лонх юмны даруулга болгож тэрбээр өөрийнхөө амьдралыг хүүрнэсэн боловч найз маанъ түүнийг ердөө л сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний яриа байна хэмээн үл тоомсорлоод өнгөрсөн юм. Харин надад тийм биш. Нэг л этгээд сонин санагдсан учраас сүүлдээ бүр түүнтэй хамт бууж яриа хөөрөөг нь үргэлжлүүлэн сонирхмоор санагдаж байсан гээч.
Тэр нөхөр гаднаас нь харвал дөнгөж тавь л хүрч яваа болов уу гэмээр төрхтэй хамар дээрээ нүдний шил тохсон хэн ч анзаарамгүй жирийн л нэг сэхээтэн шинжтэй хүн байв.
Харин түүний ярна хөөрөө нь яг л орчлон дэлхийг хэдийнэ туулж үзсэн хогшин хүнийх шиг мэргэн цэцний туйлд хүрсэн байсан нь надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж байв. Тэрбээр "Би энэ орчлонд 1800 жил амьдарлаа" гэж яриагаа эхэлсэн юм.
Ингэж яримагц нь манай найз түүнийг шууд л сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж үзэн купенээсээ гаргах хэрэгтэй гэж надад шивнэж билээ. Гэвч би түүнийг өөрийг нь хажуугийн купе рүү явуулаад өөрөө тэр хачин эрхэмтэй үлдэж Эрдэнэт ортол яриаг нь сонссон юм даа. Тэрбээр ийм урт удаан хутацаанд амьдарч байгаа ч амьдралд нь тохиолдсон бүх юмыг эхнээс нь тодхон санаж байдаг тухай хэлээд жил ирэх тусам ой ухаан минь улам л саруулсан дурсамж минь годорч байна гэсэн юм.
Гэхдээ жил болгон өөрийнхөө түух намтрыг хэн нэгэн хүнд ярьдаг уламжлалтай гэсэн бөгөөд тэр жилийн яг ийм үсд нь би Эрдэнэтийн вагонд таарсан учраас ярихад таггалзах юм алга гэж өгүүлсэн юм. Өорийгөө Жааяа гэж танилцуулсан тэрбээр хамгийн анх Майяа гэдэг испани нэртэй байсан ажээ. Тэрбээр Монгол улсын газар нутаг дээр Сяньби нар хучирхэг төр улсаа тогтоож байхад л амьд мэнд байсан төдийгүй баруун Европт вест гот хэмээх зэрлэг омгийнхны үр хойч нэгэн бяцхан омгийн удирдагч явсан аж. Түүний омог ромчуудын цэргийн цохилтопд өртөн бут үсрэхэд тэрбээр олзлогдон Ром хотод ирж хөлсний гладиатор болсон юмсанж.
Гэвч тэрбээр хэдэн зуун удаа  цавчуулсан ч үхсэнгүй. Боолын эзэд түүнийг ухлээ хэмээн бодож хотын захын хог руу хаясан боловч үүрээр амь орон мөлхсөөр Египетийг худалдаачидтай таарчээ. Түүнээс хойш 100 гаруй жил баруун Азид амьдрахад үхэл зовлон байтугай өвчин эмгэг ч туссангүй. Царай зүс нь яг л тавь хүрч буй үеийнхээрээ тогтон төлөвшиж. үе тэнгийнхэн нь цөм атийж бөгтийн зөнөж мунхаглаад дуусаж байхад Жааяа юу ч болоогүй юм шиг үргэлжийн идэр тавин насан дээрээ мөнхрөн үлджээ.
Сүүлдээ энэ төлөв нь олны анхаарал татаж ад зэтгэр. амилсан шулам гэгдэн тамлуулж мэдэхээр болсон тул нэг газар олон жил удаан амьдралгүй тэнүүчилж явдаг болсон аж. Тэрбээр Эртний Египетийн Александр хотын төв номын санд жар гаруй жил номын санчаар ажиллаад эцэст нь үхэж далд ордоггүй чөтгөр шулмын хүү гэгдэн тэндэхийн ваваангардич нарт баригдан амьдаараа түүдэг галд шатаалгасан боловч үхэлгүй амьд мэнд үлджээ.
Ингээд тэндээс зугтан Бага Ази буюу одоогийн Турк руу очиж зуу гаруй жил амьдарч байтал зүүн зүгээс нүүдэлчпн Хүннү нар уулгалан орж ирсэн учир тэдэнтэй нийлэн эргээд Вест хот руугаа очжээ. Тэрбээр Европт тавь орчим жил амьдарсны дараа Хүннү нарын их хаан. тэнгэрийн ташуур гэж алдаршсан Аттилла хааны баруун гарын шадар туслах болтлоо дэвшнж франкуудтай гулалдаж байсан байна. Гэвч Атиллаг үхсэнпй дараа ромчуудад барнгдаж ахин гладиатор болон хувирчээ.
Тэрбээр Ромын амфитеатрт жар орчим жил нэг ч хүнд ялагдалгүй тулалдсан учраас ромын захирагч Понтийд өршөөгдөн суллагдаж Сицили арал дээр жижигхэн газар тариалан эрхлэн амьдрах болжээ.
Гэвч ут арал дээр даруй тавин жил амьдарсны дараа шинэ католик шашинтнууд түүнийг чөтгөр шулам. чөтгөрийн хүүтэй гэрээ хийж сүнсээ худалдсан учраас үхэлгүй мөнхийн хутаг олсон гэж үзэх болсон учраас эдлэн газраа худалдчихаад нэг л өглөө усан онгоцоор Финикс рүү зугтаажээ. Ийнхуү тэрбээр 1000 он хүртэл Гүрж. Энэтхэг. Орос.
Хорезм зэрэг олон улс гүрнийг дамжсаар яваад Хятадад ирсэн байна. Хятадад Сүн улсын төрд зүтгэн гутгаар зэргийн түшмэл болтол алба хашихдаа Жааяа дэлхийн бүх орны хүмүүсийн хэлийт ойлгодог болсон байна. Харин Хятадал амьдарч байхдаа яг өөртэйгээ ижилхэн. урт насалж
байгаа Зүн хэмээх нөхөртэй уулзсан бөгөөд цаалах нь Хятадын долоон улсын үеэс эхлэн огт үхэлгүй мөнх амьдарсаар одий хүрч яваагаа түүнд тайлбарласан байна. Зүн. Жааяа хоёр Сүн улсад хамтдаа удаан амьдарч чадсангуй.
Сүн улсад нэг удаа Зүрчиднйн Алтан улсьтн их цэрэг довтолж хамаг хот тосгодыг нь сүйтгэхэд Жааяа олзлогдон одоогийн Бээжин хотын орчнм хэрэм цайз барих ажилд зүлтэжээ. Тэрбээр уг хатуу ялын ажилд бараг тавь орчим жил нухлагдан зүтгэж байтал ашгүй хойд зүгээс Чннгис хааны удирдсан монголчууд довтлон орж ирснээр сая нэг суллагдсан аж.
Олон хэл мэддэг Жааяа шууд л их хааны албанд хэлмэрчийн үүрэг гүйцэтгэж зхзлсэн бөгөөд Монголын их цэрэгтэй хамт Дундад Ази. Кипчакийн тал. Араб. Герман хүртэл цөмөрсөн их аян дайнд оролцож сүүлдээ мянганы ноён цол хүртсэн аж. Гэвч Өгөөдэйг хаан болох үед Жааяа нэгэнт өөрийнх нь нас 100 хол гараад явчихсан учир бусдад сэжиг төрүулэхгүйн тулд Араб руу зугтаажээ.
Тэнд монголчуудын Мл хаадын нэг болох Абага хааны дэргэд шадар бараа болоочоор хорин жнл амьдарсны дараа Энэтхэг орж улмаар далай тэнгисээр хэрэн тэнэдэг дээрэмчдийн хөлөгт элссэн байна. Далайн дээрэмчидтэй хамт Юань гүрний ачаа бараа тээсэн хөлөг онгоцуудыг отон дээрэмдсзэр 150 жил тэнгисийн шорвог ус амталсны эцэст дээрэмчний амьдарлаас уйдан Персийн буланд хол тавьжээ.
Иинхүү тэрбээр Доголон Төмор хаан Европ. Азийг хирдхийлгэн донсолгож байх үед эх газарт буцан хөл тавьжээ. Гэвч бараг дөрвөн зуу орчнм насалж хүний ертөнпийн жижнг сажиг үйл явдлаас уйдсан тэрбээр Самарканд хотын төвд асар их гүйлгээтзй халуун ногооны зах ажилуулж байснаа гэнэтхэн Ромын папад бараалхах Доголон Төмөрийн элчийг даган Еворп руу гарч оджээ. Гэвч тэрбээр эртний танил Ромд очоод нэг нх удсангүй Апениний хойг. Пиренейн нуруугаар дамжин Жанна д.Арк бүсгүй тодорсон зуун жилийн дайн эхэлж байсан Францад очсон аж.
Тэндээ Лион хотод гар урлал эрхлэн далан жил амьдарсны дараа Голландаар дамжин Англид ирж анхны нэртэй лордуудын нэг Гамплътон вангнйн торгон цэргийн захирагч болсон байна. Түүнд Англи орон маш их гаалагдсан учраас Оливсрь Кромвслийн хувьсгал гартал Кемпшерийн эдлэнд амьдарсан ч тухайн үед түүнийг уг шилтгээний
цус сорогч гэсэн яриа маш хүчтэй тархсан учраас бусдын анхааралд өртөхөөс болгоомжлон Испанид ирж хэдэн сарын дараа Америк тивийг колончилохоор хөдөлж байсан Веласкесийн усан онгоцонд багтан хөдөлжээ.
Ийнхүү Испаний колончилогч нартай хамт Өмнөд Америкт очсоныхоо дараа 100 гаруй жил тэнд нутгийн индиан нартай тэмцэлдэн Буэнос-Айрос хотын суурийг анх тавихад хүртэл гар бие оролцсон байна. Ийнхүү индиан нарын дунд амьдарч байхдаа тэрбээр харь гарагийн хүмүүстэй нүүр учирсан юмсанж. Буэнос-Айрост хөлөг онгоц үйлдвэрлэх газар байгуулан багагүй хөлжсөнийхөө дараа тэрбээр Европ руу буцаж иржээ.
Энэ удаа тэрбээр Европын том том хаадын ордон дамжин үдэшлэг цэнгээн. алиа зугаа наадамд оролцож нилээд хэдэн жилийг өнгөрөөжээ. 1859 онд тэрбээр Австри-Унгарын хаант улсын нийслэл Вена хотод дээдсийн цэнгүүнд оролпож явтал гэнэтхэн Туркийн эзэн хааны наша Мехмед гэгч нөхөр мань эрийг ихэд танимхайран гар барьж яриа өдсөн аж. Мань хүнийг өмнө нь жигэйхэн их үзсэн царай байсан боловч Жааяа яаж ч бодоод санадаггүй.
Иймээс тэрбээр өөрийг чинь хаана үзлээ гэж асуувал 1000 гаруй жилийн өмнө Хятадын Сүн улсад танилцсан урт настай Зүн овогт эр Туркийн хааны элчин паша болчихсон тууж явсан аж. Зүн овогт энэ урт хугацаанд өөрийнхөө туулсан амьдралыг түүнд яриад өөртэйгээ ижил огт өтөлж хөгширдөггүй, үхэж үрэгддэггүй таван ч хүнтэй энэ хугацаанд уулзаж танилцсанаа хэлээд нзгний нь хаягийг буюу Африкийн Бур хэмээх улсад амьдардаг Зама хэмээх негрийг зааж өгчээ.
Жааяа ч түүний заасан хаягаар явсаар Бур хэмзэх Английн колони болсон Африкийн улсад очиж нутаг орондоо үхэшгүй мөнхийн хаан гэж алдаршсан Заматай уулзжээ. Нэн сонирхолтой нь Зама бусад урт насалдаг хүмүүстэйгээ адил янз бүрийн орон газар хэсч явалгүй нэг л газраа 2000 орчим жил амьдарч байгаа тухайгаа Жааяад хэлсэн байна.
Ингэж их урт наслахад нь нутгийн хүмуүс нь элдвээр хавчсангүй харин ч өөрийн хаанаар өргөмжилсөөр яваад өдий хүрсэн нь гайхалтай байжээ. Гэвч Жааяаг түүнтэй уулзсанаас хойш хорин жилийн дараа Бурчууд Английн эсрэг босон тэмцэх үеэр ангилчууд мөнх настай Зама хааныг битүү торхонд хийж гагнаад далайн ёроол руу хаясанаас хойш сураггүй алга болсон ажээ. Ингээд Жааяа Германд галт зэвсгийн шинэ үйлдвэр нээн ажиллуулж байтал дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн
байна.
Холбоотны цэргүүд юуны түруунд Жааяагийн Герман дахь зэвсгийн үйлдвэр луу дайрч үнсэн товрог болгосон учраас тэрбээр амар тайван газар хайж тэндээсээ шууд л Шанхайд нисэн иржээ. Шанхайд хэсэг хугацаанд байсныхаа дараа хуучин амьдарч байсан Монголын эзэнт гүрнийг сонирхохоор Богдын хүрээнд хүрч ирсэн бөгөөд энэ уед нь Октябрийн хувьсгал эхэлсэн байна.
Жааяа Хүрээнд пүүс нээн ажиллуулж байсан боловч удалгуй хувьсгалын эсэргүү гэж баривчлагдан бүр Орос руу цөлөгдөж тэндээсээ дэлхийн хоёр дугаар дайнд оролцоод сүүлд нь суллагдаж нутаг заагдан Монголдоо буцаад ирсэн байна. Ийнхүү 1960 оноос хойш Хөвсгөл аймагт цаатан иргэдтэй хамтран амьдарч байснаа зах зээл эхэлснээс хойш байрлалаа өөрчлөи нэгэн томоохон компанид санхүүпптн ажилтнаар ажиллаж байснаа болиод эдүгээ энгийн сул амьдралыг хөөн тэнэж яваа юм байна..
Тэрбээр нэгэнт үхнэ гэж байхгүй учраас банкинд хуримтуулсан хэдэн зоосоо аваад Англи руу дамжин гарахаар шийдэж байгаа тухайгаа хэлсэн юм. Би түүнээс яах гэж тэр вэ гэхэд өнө эртний найз Зүн нь тэнд томоохон компани байгуулчихсан байгааг интернетээс олж мэдсэн гэсэн юм, Надтай хамт галт тэргэнд аялсан нөхөр энэхүү хир баргийн хүн итгэмээргүй хачирхалтай түүхэз товчхон ярьсны эцэст бид Эрдэнэтэд хөл тавин зам салсан юм.
Үхэшгүй мөнхийн увидас олсон гайхамшигт тэнүүлч маань үүрийн цэнхэр туяан дотор надтай салах ёс хийн салж одсон бөгөөд харин хамт явсан найз маань мэдрэлийн өвчтэй хүнээс арай гэж нэг юм салж амрав уу хэмээн мөрийг минь алгадаж байсан юм. Гэвч тэрхүү сонин намтартай хүний яриа одоо хуртэл чихэнд маань сонсогдсоор байгаа бөгөөд магадгүй биднийг үхээд алга болчихсон хойно ч тэрбээр таван тивийн аль нэг улсад тааваараа энх тунх аж төрж байх буй за гэж бодогдоод байгаа юм даа" гэж билээ.

Аянгат: Надад энэ гоё сонин түүхийг ярьж өгсөн танд баярлалаа. Хэдийгээр хүмүүст үнэмшилгүй мэт санагдавч ийм байх бүрэн боломжтой. Далд ертөнцийн болон Ил ертөнцийн холбоо ийм л чухал зүйлс юм. Гадаадад ч ийм хүмүүсийн тухай домог яриа байдаг. Үхэшгүй мөнхийн Гүнгийн тухай би бас уншиж байсан. Түүний тухай баримтууд байдаг юм байналээ. Түүхийг нь та сайн уншаарай дахиад бод. Хэрэв та үхэж чадаад Сүнс тань төрлөө олон амьдарч чаддаг бол энэ хүн шиг гунигтай түүхийг туулахгүй. Хүн хичнээн 1000 жил амьдраад амьдраад яах вэ? Үүний оронд үхээд дараагийн төрлөө олоод богино боловч хугацаанд зовлон жаргал үзэж байсан нь дээр. Бүх хүн ийм болбол дэлхий хэцүүдэнэ гэдгээ ухаарч байгаа биз дээ. Жамын юм Жамаараа байх шиг сайхан юм хаа байхав дээ. Хүн төрөл олсноо дээдлэн бодож, шүтэж эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Эх дэлхий маань ийм аугуу том биш байсан бол энэ хүн ганцхан газар амьдрана гэж бүр тамаа цайх байсан бизээ.
 Хичнээн богино түүх хэлж үлдээсэн ч энэ хүний ганцаардалыг мэдрэх хэрэгтэй. Тэр хайр дурлал, хүүхдийн тухай дурссан ч үгүй. Хэрэв түүнд нандин байсан бол заавал тэдний тухай үг хавчуулах л байсан. Гэвч үхэшгүй мөнх хүн маань яагаад энэ талаар нэг ч үг дурсаагүй юм бол. Магадгүй дурсвал түүний зүрх өмрөх ч юм билүү. Хичнээн олон хүнд хайртай болон хүүхэд гаргалаа ч бүгд өөрийг нь орхин үхнэ гэдэг бол хүсэх зүйл мөн үү? Ганцаардлын туйл болсон тэр хөөрхий дэлхийн тавхан хүнээ л хайн явах болсон нь аргагүй бизээ. Мөнхийн амьдралыг хүсэн мөрөөдөгч  мөнгөтэй нөхдүүд уншаасай билээ. Мөнгө жаргал өгдөггүй. Харж байгаа биз дээ Одууд мөнгөнд умбадаг байж яагаад хар тамхи, архинд толгойгоо мэдүүлэн амиа хорлодог вэ? Тэд мөнх амьдарвал яанаа. Хүн төрөлхтөн амьдралыг үзэн ядаж дэлхийг бусниулах хамаг мууг л сэдэх бизээ.
Энэ хүний тухай бодох хэрэгтэй, яг л өөрөө оронд нь байгаагаар төсөөлөн бодоорой. Тэгвэл танд шашин шүтлэг, дайн байлдаан, арьсны ялгавар үзэл, дарлал доромжлол шал тэнэг гэдэг нь ойлгомжтой болно. Хүн хэлэлтгүй би ч Гэгээнийгээ хүмүүжүүлэх асуудал үүсээд байгаа. Тэр цэцэрлэгтээ явж эхэлсэн бөгөөд энд ойрын гурав хоног нартай байна. Гэгээн: Миний хажууд нэг охин үргэлж суугаад хаа ч явсан дагаж яваад зовлонтой байна гэж хэлж байсан ч би эхний удаа нэг их бодсонгүй орхив. Харин өнөөдөр аавдаа: Нэг охин ээж нь ирчээд байхад надтай тоглоно гээд явахгүй байхаар нь би бүүр Шоконд орлоо ш дээ. Явахаар нь шокноос гарлаа гэжээ.
Мөн тэдний цэцэрлэгийн нэг энэтхэг хүү: Уучлаарай ноёнтоон. Таны хүү намайг үргэлж зоддог. Энд энд гээд л биеэ заан Гэгээний зодсон газруудыг үзүүлжээ. Өө уучлаарай би хүүдээ сайн хэлж өгнөө өршөөгөөрэй гэж нөхөр хэлжээ.  Би Гэгээнээс юун учир ангийнханыгаа ингээд байгааг асуухад: Тэд надад саад болсон. Муухай хар арьстай гэв. Ингээд л би түүнд баахан тайлбарлаж өгөхөд их л дургүй хүлээн авлаа. Та өөрөө зодолд гэдэг биз дээ гэв. Хэээхэхэхэ нээрээ миний буруу бас байв. Бид ирээд Гэгээн цэцэрлэгт ороход эндхийн том биетэй хүүхдүүд түүнийг дээрэлхэн зодоод байсан үед би зодолдохыг зааж өгч зөрүүлээд аваад хая гээд л сургадаг байснаа санав. Чамайг зодвол л зодолд зүгээр байхад бүү зод гэж хэлээгүй юм байхдаа би.
Тэр хэд хэдэн удаа эндхийн хүүхдүүдтэй зодолдон багш нь ирж салгасан тухай ярьж байв. Бас цагдаа нь хүртэл ирсэн гэсэн. Үүдний хамгаалагчаа л хэлж байгаа биз. Эднийхэн бас их дээрэлхүү бөөрөлхүү талдаа хүмүүс. Жаахан дорой байвал дээрэлхэх санаа маш их бий. Иймээс ганцаараа гадаад гэлтгүй үзэлцээд бай зодолд л гэж хэлэх миний л буруу байхдаа бодуул. Өөр ямар ч арга байдаг юм бүү мэдээ. Би л лав өөрөө хүн шогловол хэзээ ч Зааа гээд намуухан дуугарч байгаагүй зодооч хэрүүлч юм болохоор туршлага алгаа алга.
 Эцэг нь ялгаагүй. Жинхэнэ үзнэ дээ. Монгол хүн гэж ямар байдын харуулна даа  гээд л махийгаад хэрэлдээд давхичихна эднийхэнтэй. Хурлууд дээрээ алалцсаар л гарч ирдэг. Ийм эцэг, эх хоёртой хүний хүүхэд бодвол их л бүдүүлэг байхдаа. Биднийг энд өмөөрөх төрөлх Монголчууд маань байхгүй болохоор яахав дээ, одоо өөрөө өөрсдийгөө өмөөрөн л алалцан амьдрахаас өөр яахав. Лав л эндхийн Энэтхэгчүүд их хачин хүн муутай, хов живэнд дуртай. Хоорондоо ч таарамж муу, гадныханыг дээрэлхэх дуртай, бага ажиллаж их мөнгө авах дуртай хүмүүс байнадаг.
Нөхөр сүүлийн хэд хоног нилээн тэмцэлдэн хэрэлдээд дийлсэн чинь энд ажилладаг цөөхөн гадаад Сомоли, Филлипин нар учиргүй их баяр хүргэж бөөн баяр болов. Таныг ирэхээс өмнө эд нийлээд биднийг их дээрэлхдэг байсан ашгүй гэж яг боллоо. Бурхандаа баярлалаа тэр байдаг юм байна гэсэн гэх юм. Бодвол Исүүсийгээ л хэлсэн биз. Миний нөхөр бол Исүүсийн хүү биш Автай цэцэний Алаг үр нь Эзэн Богдын хүргэн үр шүү дээ хахаха. Хөгширч яваа түүнийг маань тэдний буурлууд Алаг үр минь гэж, манайхан Хүргэн үр минь гэдэг юм. Эрхлүүлэх гэж хахахаха. Аав ээждээ эрхлээгүй өссөн хөгширч буй бид хоёр Буурлуудыгаа ингэж хайрлан өмгөөлөхөөр өөрийн эрхгүй нулимс урсан эрхэлдэг нь сонин.
Монголчуд маань нутагтаа л нэргүй болохоос гадны оронд хэнд ч даруулдаггүй онцлогтой хүмүүс. Энд хоёр ч хотод англи хэлний курст Монголчууд  ирдэг. Одоо байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр залуус маань сурах хугацаандаа дарга л хийж байна. Бусад нь японууд сурдаг юм. Манай Маша аль хэдийн тэднийг мэдээд уулзан бас эндхийн бидний мэдэхгүй хоолны газруудыг илрүүлэн дэлгүүр, тортны газруудыг ярьж өгөв.  Солонгос хоолны газар, Тортны газар ч байдаг гэнээ. Би МакДональдс, Япон хоолны газар болон европ хоолны хэдхэн газар л мэддэг байсан болтойдог. Мөн  буруу дэлгүүрээр яваад л өшиглөөд байсан бололтой. Нэг бүхэл бүтэн дэлгүүрийн арал байдаг гэнэ бас. Эндхийн нүдэнд харагдах уулс, далайгаар нь тэнээд байснаас нарийн нүхүүдээр нь ороогүй бололтойдог.
Гэгээн одоо хэл суран ойр зуур ярьдаг болсон бөгөөд хэлж буй үгүүдийг ойлгодог болсон байна. Багш нь их магтан бүх юманд маш идэвхитэй оролцон хамгийн дураараа, чөлөөтэй байдаг, их мундаг хүү гэжээ. Ирэх жил сургуульд ороход том ангийнхан нь бас дээрэлхэх байхдаа. Хэлтэй болчих юм чинь хэрэлдээд байх байлгүй дээ. Хүний газар амьдарна гэдэг ч хатуухан даваа шүү.
Би ч гэсэн гадаа гурван цаг болоод ирхэд л харлаад, борлоод ирдэг энэ халуун орны хүмүүсийг Хар арьстан гэж мэдрэлтэж байх нь бидний л буруу юм. Ялгаа алгаа алга. Хаана ямар орон зайнд хэрхэн амьдарч байгаа тэр л газартаа  хүн гээч хувирдаг ажээ. Хамелион чулуу, амьтан гээд л бид ярьдаг хирнээ өөрсдийн маань биенүүд маань байгальдаа зохицон хувирч, дасан амьдардаг гэдгээ ойлгох цаг болжээ. Би ч өөрөө энд амьдарч наранд нь шарагдаж, шумууланд нь хазуулан, хүн дунд нь ороогүй бол юу гэж донгосоод л бичиж байх байсан болдоо. Миний үзэл бодлууд хөөрхий ингээд өөрчлөгдөөд байх юмаа. Ичмээр ч юм шиг. Онол алгаа алга. 
тултал нь савлуурдан бараг бүтэн эргэх гэж байгааг хараад айсандаа гараа тавитал би хийсээд л алга болон холоо очин цемент дээр тас хийтэл манартлаа унасан билээ. Маш их өвдөн гэнэт ухаа ортол манай байрны нэг банди алгаа ташин бөөн баяр инээж ёстой гоё уналаа хахаха гээд л шоолон хоёр гараа нүдэж байв. Хөгийн новш, яасан бэ гээд гүйж ирээд асуух ч тархигүй тэнэг гэж бодуут би өвдөхөө болин шалбархайнуудаа шүлсдээд л тэр лүү муухай харж байсан санаанд оров. Дүүжин Цагаан өвчит чинь хөөрөөд тэр үед миний дотор ороод улам их савлуурдан хүч нэмээд байсан эзнийг олж мэдлээ. Тархиараа саваад нам болсон бол яана. Дүүжин чи надтайгаа зүйл дуусах байсансан. 
Монголчуудаа өөрсдөдөө итгэцгээ!!!
Мөн өөрийгөө ховсдохуй гэж нэг ном уншив. Бас нэг ёогийн ном уншив. Би өөрийн хөөсөн томорсон биеийн тухай шинжлэх ухааны тайлбар хайсан юм. Тэнд биеэ байрнаасаа гарч байгаагаар төсөөлж сур, тэрнийг мэдэр энэ тэр гэсэн байна шүү. Мөн далдыг мэдрэхүй гэж ч ном уншиж байснаа санав. Эд дандаа гадаад зохиолчтой юм. Тэгэхээр надад тохиосон юм бол онолын хувьд бүрэн боломжтой болж таарав. Буурлуудын буян яахав дээ. би буян үйлдсэндээ энэ бүхнийг хийж чаддаг болжээ. МОНГОЛ ХҮНИЙ ОНЦЛОГ нь Тэнгэртэйгээ холбогдох чадвар яг мөн нь бүрэн батлагдаад байна. Бусад орныхон бөөн сүр болон бясалгаж, цаг алдан мөнгө төлж суудаг шүү дээ. Гэтэл Монголчууд ойлгох л юм бол Хөх толбонд нь бүрэн чадвар нь байна шүү. 
Ингээд би гэнэт нэг юм бодох боллоо. Миний эрлэг сүнс хөлөнд минь бий. Шулам байдаг шүү дээ. Хүний хөл газарт гишгээ л бол хаа байгааг нь мэдэх гоц чадвартай. Эрлэг ингэж ажлаа хийдэг. Гэтэл өнөөдөр Дүүжин цагааны оршдог хоёр гараа мэдлээ. Савлуурт дүүжигнэх тэр арай дэндүү. Гар нь хүрсэн бүхнийг л мэддэг юм байна. Эндээс харвал аргийн онол ч юм уу шинжлэх ухаанд хов хүргэхэд ер нь хүний бие энэ гариг эрхэсийн л хүүхдүүд юм биш үү. Лав л бөө хүн таван төрөлдөө төрдөг гэдэг шүү дээ. Ай би ямар мэдэх биш дээ. Гэхдээ ийм хардлага төрлөө. Өөрийн биед тохиосон явдлуудыг задлан бодож үзээд. 
Гэхдээ арай ч Мянма ноён биш байхаа. Тэр лав нэг удаа засал хийж өгсөн юмдаг айлд. Орчлонгийн сайхан Мянмаад талархлаа хэмээн хэлүүлж байсан юмдаг. Наашаа харуул наад далайн загас жараахай гэрэлтэн хүүхнүүд нь савж унаж, цаашаа харуул цаадуул нь савж унадаг гээ биз дээ хахаха. Тийм балай юмыг би хараад сэргэхээ больчуул түвэг зүгээр хахахаха.  Өө яанаа өршөгөөрэй: Буруу юм хэлсэн болтой. Онгод уурсан загнав. Бас санаа алдав. Түүх үргэлжилж байтал энэ Мянмаа ноён илрэх байлгүй дээ. Хахахаха үзэсгэлэнтэй эм хүн гэж би бодож уншиж байснаас үзэсгэлэнтэй эр хүн гэж бодож байсангүй. Үлгэрт л тийм юм бичээстэй байсандаг. Түвэг зүгээр түмэн амьтантай булаалдан, хардаж харамлаж суух гэж яршиг байгаа даа. 
Яг л тэрэн шиг Оддын дунд дүүлэн савлуурдан хоёр гар минь салгалав. Би өндөр дээрээс айдаг. Маш дургүй гэж бодтол "Чи намайг дуудвал огт айхгүй" гэх юм. Үгүй гэтэл миний зүрх палбагнаад л өндөрт гараад айдаг мэдрэмж төрөн бүх бие хачин болов. Ингээд би огиж гарлаа. Нөхөр үсэрч босч ирэн яав Сүү авчрах уу? Бас ямар хүүр нь дайраад унав гэв. Дайрлагадаа манатай өөрийнхөө доторхи нэг сүнстэйгээ дурлалаас болон хэрэлдэж байхад чинь хахаха. Түүнд хэлбэл хардаад Сүйд болно биз дээ.  Хэрэв би Дүүжин Цагаанд эзэн эрх өгөөд дураар нь тавивал тэр миний нөхрийг тоох ч үгүй хаяад аягүй бол нөгөө залуудаа үнэнээ хэлээд амьтны тархи эргүүлээд унавал яана. Түвэг зүгээр. Ганц биеэ би захирч байсан нь дээрсэн. Эднийг дураар нь тавивал 9 нөхөрт гарна гэх биз. Өөрийнхөө ганцыг яая гэж байхад түвэг зүгээр. Би түүнийг аргадан заза чинийх сайхан юм байна ойлголоо дахин муулахгүй гэж байж тэр намайг өндөрт савлуулахаа болив. Дүүжин Цагааны хайрт залуу нь Тэнгэртээ бол мааш өндөр том алаг нүдтэй, хамгийн сайхан залуу байдаг гэсэн ш дээ хэн мэдкү. Түвэг зүгээр. Нөгөө Орчлонгийн сайхан Мянма нь юм байлгүй дээ. 
Тэгмэгч би багын явдлаа санав. Би бараг долоо наймдугаар ангидаа байрныхаа гадаа байх тийм дүүжин савлуур дээр тоглосон юм. Гэтэл надаас хамааралгүй маш хүчтэй бүүр ч хүчтэй
Өчигдөр би шөнө Дүүжин цагаантайгаа хэрүүл хийлээ. Дүүжин цагаан бол миний нэгэн сүнс шүү дээ. Одны охин байгаа юм.  Би унтахаар хэвтэж байтал: .......... чамайг би маш их санаж байна. Хайртай шүү гэв. Энэ бол уг нь миний амнаас гарч би өөрөө хэлж байгаа гэсэн үг. Гэвч би сэртэсхийн юу гэнээ юуны чинь санаж байна гэж юун хайр, би түүнд дургүй гэтэл болохоо байгаад явчихав. Зүрх пилбэгнээд л байх юм. Би биеэ хурдан учрыг нь олохоор чагнан ойлгохыг хичээлээ. Гэтэл би Оддын дунд савлаад л байгаагаа мэдэрлээ. Миний хоёр гар сульдан чичэрхийлмэгц гэнэт нөгөө муу Одны охин сүнсээ бодон уур хүрэв. Тэр дүүжин савлуур дээр савлаж байгаа мэт, хоёр гарнаасаа олсноос бариад аймшигтай савлах мэдрэмжийг оллоо.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.