АЯНГАТ:
Заак закзак бас л муу юмны хэрүүл хийхгүй бол болохгүйнээ. Сүүлийн хэдэн өдөр хийсэн заслаас харвал Хараалтай удмаар хараагдсан хүн олон байлаа. Бөө нар минь ээ хараалаас хол байх хэрэгтэй байнаа. Хар хараал эргээд л чамд бууна шүү дээ. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үг дэмий гараагүйдэг. Лам нар ч жаатай хараал хийхиймаа. Орхимжны доор нуугдчаад, нирваан дүр эсгэчээд л ам ажил бүгд зөрнө.
Нэгэнт л Хараал гэж байдаг бөгөөд зарим нь байдаггүй юм гэж цэцэрхдэг ч байдаг л юм даа. Байж ч байнадаг. Хүн намайг хараачлаа гэж бодоод тэрэндээ өөрөө шаналж хараагдсан мэт болдог гэсэн нэгэн их мэдэгчийн нийтлэл уншиж байсан. Гэвч тэр дутуу тайлсан. Удам дамжсан хараалыг үр хүүхэд нь мэддэггүй ш дээ. Тэд манайхыг харааж гэж боддог ч үгүй. Гэтэл хараал нь байгаад байгааг юу гэх вэ.
Хараалыг хариулахдаа бөө нар болон лам ч бай алив чадвартангууд минь бүү давж хараах гэж зүтгэж байв Үр дүнгүй байдаг юм.
Хараал хаясан болон хараасан эздийнхээ хар толгойд буц гэсэн л шившлэг байдаг юм. Харин буцаах аргачлал үйлдэл нь өөр ч шившлэг нь ийм хялбар байна. Муу юмс хараал хэзээ ч биенээсээ давна гэж байдаггүй. Хараалын дүү хэрүүл. Хэрүүл хийхдээ ч хамгийн шударга нь биенээсээ давах гэж хэрэлдэж байхаар хэлсэн бүхэн чинь өөрийн толгой дээр чинь л гээд хашгираад бай урдаас нь. Тэгвэл хүн уурлаад яаж ч хэрэлдэн хараасан өөрийн үг амьтай өөрийн толгой дээр гэдгээ ухаарч чадвал хэрүүлээр даваад байх юм гарахгүй. Санамсаргүй хэрэлдээд санаа нь амраад явах хүн байх ч санаатайгаар хараал болгон үйлдэх олон байх юм.
Хараал болон Хэрүүлийг даган хийсч намирдаг Хар Сүнсүүд бий. Манай өргөөний Адтай Одтой Хойд Долгормаа маань бас л ард олонд хэрэгтэй мэдээлэл өргөөндөө тависанг би чирээд ирлээ. Түүний эмэг эх нь Жуужаа гэж авгайлуулдаг эмээ байжээ. Энэ хүн авдарандаа толь болон бусад хэрэглэлээ нуудаг байжээ. Гэвч өндөр эмэг маань ач охиндоо их л зүйлийг хэлж ойлгуулж үлдээж чаджээ. Сэргэлэн охин ч эмээгийнхээ хэлсэн бүхнийг сонсож авснаа санан та бүхэндээ хуваалцан тавьжээ. Сайхан сэтгэл гэж энэ буюу. Тэнгэр түүнийг ивээг! Өндөр ээж Жуужаан алдар мандан бадраг! Цаг хатууд ч сөрж зогсож чадсан удган эмгийнхээ сургамж сургаалиас Монгол түмэндээ толилуулъя.
ХАЯЛАГА ДАЙРАЛТААС ХАМГААЛАХ ТУХАЙ
Өргөө гэрийнхэн минь амгалан байна уу. Өнөөдөр та бүхэндээ хаялага дайралтын тухай хамгаалах тухай өөрийн мэдсэн зүйлээ хуваалцья.
Ерөнхийд нь хаялага дайралт гэдгийг адил гэж ойлгодог боловч энэ бол тэс өөр 2 зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хаялагыг ихэвчлан санаатайгаар үйлддэг бөгөөд хараалын жижигрүүлсэн хувилбар гэж ойлгож болно
Харин дайралт бол санамсаргүйгээр тохиолдох зүйл юм. Ингээд одоо нарийвчлан тайлбарлая. Учир нь хаялага дайралтын талаар мөн чанарыг нь мэдэхгүйгээр хамгаалах боломж байхгүй тул эхлээд энэ зүйл юу вэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
1. Хаялага.
Хаялага гэдгийг хараалын жижигрүүлсэн хувилбар гэж би дээр хэлсэн. Хаялагыг хэд хэдэн янзаар үйлдэх бөгөөд хаялагын хөлөлгөөнөөс шалтгаалаад үйлчлэх нөлөөлөл нь янз бүр байна.Хаялагын хувьд хэн нэгэнтэй маргах муудалцах, мөчөөрхөн тэмцэлдэх, хүчээ сорих зэрэгт санаатайгаар илгээгддэг тамлага дуудлагат хүчний нөлөөлөл юм. Хүчний нөлөөлөл гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх гадны хүчин зүйлс тэр хүнд нөлөөлөх гэсэн утгатай. Гэхдээ энд нэг зүйлийг сайтар нягтлах хэрэгтэй. Хаялага юугаар илгээгдсэнээс /хаялагын хөлөл / шалтгаалан үйлчлэх нөлөөлөл өөр өөр байна. Ойр зуур мэдэхэд илүүдэхгүй хэдэн шинжийг илэрхийлье. Үүнд
Махбодийн хаялага: Махбодийн хаялага хүний хамгийн эмзэг эрхтэн болон хамгийн их өвддөг тэр хэсэгт хүрнэ. Даралт ихэсдэг хүн бол даралт ихэсч муурч унана. Гар хөл болон булчингууд татна. Зүрхээр хатгуулна толгой өвдөнө ерөнхийдөө тухайн хүний махан биеийн тэжээлийн дутагдалтай хэсэгт ихээр нөлөөлнө. Тэжээлийн дутагдалтай гэдэг нь зохистой хүнсийг хэрэглэж махан биеийг эрчимжүүлээгүй хэсэг газар гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ямар нэг өвчиний симптом байдлаар илэрнэ.
Усан хаялага: Усан хөлөлтэй хаялага нь тухайн хүний биеэр тууралт гарах, огиж бөөлжих, суулгах гүйлгэх бас хамгийн тэнэг нь архинд дурлуулж живүүлнэ.
Галын хаялага: Гал буюу голомтыг чиглэсэн хаялага бөгөөд тухайн айл гэрийн бүхий л хүнд нөлөөлдөг аюултай зүйл болой. Ихэнхдээ голомтоо самарч дуусгана. Галын зээд хамгийн хүчтэй нөлөөлдөг бөгөөд отгон хүүгээр оролдож галаа манах эзэгтэйг хамгийн ихээр зовооно.
Хийн хаялага: Тухайн хүний эдийн гарлагаар илэрдэг бөгөөд эртнээс үүнийг гарзны үүд нээгдэх гэхчилэн нэрлэсэн. Буян заяаг нь хийсгэж бусдын өмнө сөхрүүлнэ. Энэ хий хөлөл гэдэг нь нөгөө хий үзэгдлүүд байх нь их. Миний таньдаг нэг зайран богцондоо буг чөтгөрийг хураадаг гэсэн бөгөөд үүгээр яадын гэхэд хэрэгтэй үед нь гаргаад хойноос нь шидчихдэг гэж билээ. Тэр хүн өөрөө мууг хийж байна гэж ер хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ бол бөөд өгөгдсөн нэг давуу эрх гэж тайлбарлаад би дахин түүнтэй уулзалгүй дайжихаас өөр аргагүй болсон. Хийн хаялаганд өртөхөд шууд мэдэгдэхгүй ч айл гэрийг аажмаар сөхрүүлж боолын боол босгоны шороо болгоно. Эд идээ хомсдоод элдэв үйл хаагдаад ирэхэд хүн хүний өмнө омог бардам зангаа дарж тэргүүн гудайхаас өөр аргагүй болгодог.
Бусад хаялагыг цаг нь болохоор угтангууд өөрсдөө мэдэх байхаа. Хаялагыг боссон бөө л илгээдэг. Хамгийн сонин нь олон түмнийхээ зовлонг нимгэлхээр уналаггүй нэгэнд уригдалгүй хүрч зовсон нэгэнд зорин очиж өөрийн үйлийг хурааж өндөр тэнгэрт таалуулах хувьтай улаач хараалын хэлбэр болох хаялага илгээдэг нь андгай тангаргаа зөрчиж тэнгэрт тэрссэнтэй адил байгаан. Гэхдээ эрхтэй улаач байдаг гэж сонсож байсан боловч эрхээ эдлэхээ мэдэхгүй мунхаг зангийн илрэл бизээ.
2. Дайралт
Дайралт бол хаялганаас ялгарах нь санамсаргүй тохиолддог зүйл юм.
Дайралт онгод тэнгэрээс болон муу зүйлээс ирдэг.
Онгод тэнгэрийн дайралтыг харвах гэнэ. Өөр хүний онготой таарахад санамсаргүйгээр таагүй зүйл үйлдэхэд харваж болно. Боссон улаачийн эдлэл хуяг эвдрэх зэргээр илэрнэ. Эсвэл гэнэт дотор муухайрч толгой эргэн хэсэг хугацаанд бие дагжин таагүй байдалд ордог. Яагаад дайрав гэж эмзэглэх хэрэггүй буруу зөвгүй өмөөрч булган үрээ хамгаалж байгаа буурлуудын үйлдэл гэж ойлгоорой. Өршөөл эрж өргөл одуулбал хялбархан өнгөрөх. Гол нь онгодын дайралтыг улаач нь өөрөө огт мэдэлгүй өнгөрдөг.
Муу зүйлийн дайралт бол миний урьд та бүхэнд бичиж байсан хар сүнсний үйлчлэл юм. Хар сүнсний үйлчлэл хорон мууг л илэрхийлдэг бөгөөд хар сүнсний үйлчлэлд өртөхгүйн тулд сайн санаа сайхан сэтгэл зохистой хүнс уужим ухаан байхад л болно.
3. Хаялага дайралтаас хамгаалах нь:
Ямарч хүн хаялага дайралтаас хамгаалах төрөлх зөнтэй байдаг. Мөн удганы блогт хамгаалах аргуудын талаар хаана ирдэг хэрхэн өнгөрөөх гээд зөндөө л бичсэн байгаа тул блогоо сайн уншихыг дахин та бүхнээс хүсье. Мөн хамгаалах хамгийн гол арга болох дуудлагаа дуудах сүүгээ уух өргөлөө одуулахаа мартваа.
Тэгээд хамгаалах энгийн аргуудыг дор жагсаалаа. Гэхдээ энд боссон бөөгийн хамгаалалтын талаар дурдаагүй бөгөөд босоогүй энгийн ардууд хийж болох аргуудын талаар бичлээ.
- Арц ганга агь аргалын утаа зэрэг анхилуун үнэртнээр утах. Аргал гэдэг өөрөө арц ганга агийн нийлмэл учир энд орж байгаан. За тэгээд байгалийн үнэрт бүхий л ургамал байж болно. Зандан удвал цэцэг зэрэг сайхан үнэртэй мод ургамал ч орно.
- Гэрт байгаа муу зүлээс улаан сухай, заг зэрэг хатуу мод, улаан болон алтан харгана, зарааны үс зэргээр домноно.
Сухай модны дом: Сухай сухай би суга жалгаар ургахдаа суугаа газраа хамгаалсан суунаг татан шатахдаа сунтаг татан ариусгасан, бие үгүй амилсан, бурхан үгүй бумбалсан буянтны хойморт заларсан бумбын улаан сухай гээд дохиж домноно. Заг бас адилхан замбад ганц заг заяат галын манаач залаат үрсийн зарц үндэс нь үл тасрах үжирлийг үл үзэх гээд үндэс болон мөчрийг заасан газарт залдаг.
- Галаар ариусган хөөх. Гал бол угийн ариусгах хүчин чадалтай бөгөөд гал гэхээр түүдэг гал түлэх гэж бөөн ажил болох хэрэггүй зүгээр л лаа асаагаад түүгээрээ ариусгахад болно. Гал түлдэг айл бол давсан ширэг хэрэглээрэй.
- Усаар ариусган хөөх. Энэ бол хамгийн нийтлэг хар домын арга бөгөөд аягатай усаар эргүүлэж хойшоо харсан харанхуй нүхэнд асгадаг. 3 настай хүүхдийн шээсийг ашиглаж болно. Бүүр боломжгүй байвал өөрийн шээсийг ашиглаарай. Үнэртэн буюу арц ганга агь хийсэн усанд орж хэвтэхэд бас ариусдаг. Эсвэл арц ганга агийг бага хэмжээгээр аваад буцалсан усанд хийж дээрээс нь архи бага зэрэг хийгээд рашаан болгон нүүр гар тэргүүн цээж цавь суга хөлөө угаана. Ус нь урсгал ус биш рашаан болон булгийн ус байх хэрэгтэй. Угаахдаа 3 удаа балгаж залгиад 3 удаа амаа зайлж асгаад эхлээд тэргүүнээ дараа нь нүүр болон цээжээ гэх мэтчилэн дараалалтай угаана. Угаасан усаа хойшоо харсан харанхуй нүх юмуу зүүн урд зүгт олны хөл зам зэргээс хол асгана. Зам дээр асгахыг цээрлэх бөгөөд салаа замаар үржиж улам олон болно гэдэг.
- Эрээн дээснээс чөөгий нар айдаг тул гэрт эрээн дээс байх сайн. Эрээн дээсний дом аавын самнасан алтан ноос ээжийн томсон эрээн дээс алтан тоонотын үүдийг сахьсан, алив муугийн амийг авах, ургашгүй муугийн хоолойг боомлих утаа үгүй замхруулах, мөр үгүй жилийлгэх алтан дээс гээл 3 удаа шавхуурдана.
- Хүнсээр засах. Борви тойгны шөлийг гал дээр 3 эргүүлж битүү зооглох мөн гүүний саамаар арчих, шар тосоор тослох, гүзээний шөлөөр угаах зэргээр засаж домноно. Эдгээр нь тухайн хүний биед хамгаалах давхарга үүсгэдэг. Арвайн гурилаар хуурсан шар тос самарч хонины сүүл хөвүүлсэн ааг ихтэй цайг уухад дом болно. Цайндаа 7 банш хийж болно. 7 баншийг зөвхөн ядаргаа тайлдаг гэдэг буруу юм 7 үеийн буурлуудаас буртагаа гээхийг хүсэн 7 тан боллоо гэж хүртдэг учиртай. Хаялага дайралтанд өртөөд суларсан биенд эрчим өгдөг юм. Тойгны яс болон шагайг хүлхэх хэрэгтэй. Нэрмэл архинд шар тос хөвүүлж бага зэрэг халаагаад унтахын өмнө бага тагшаар нэг ууна. 3 өдөр уугаад 3 өдөр завсарлана. Тэгээд энэ мэтээр 9 өдөр уухад 9 сүвний хаялагыг хааж гаргана.
- Чулуугаар домноно. 9 голын чулууг галд хийж улайсгаад гаргаж хөргөөд элгэн дээрээ эргүүлж, харцага яс, хатан далан дээрээ төөнөж домноно. За тэгээд энэ мэт арга их байдаг бөгөөд та бүхэн өөрөө өвөө эмээгээсээ асуугаад олоорой.
Домын үйлийг хийхдээ болж өгвөл хэрхэн юуны учир энэ домыг хийж байгаа хэн гэдэг хүнд хийж байгааг хэлээд домын тамлагыг унших нь үр дүнтэй болно. Жишээ нь:
Цэрэннадмидын охин Долгормаагийн улаан хоолойд учирсан уршигт энэ өвчин махан биенд нь таарсан дайрлага байх магад тул гээд гүрээ хоолойг нь гүүний саамаар арчиж байна. Алдхан биеийн рашаан усаар булхаж байна. Арц гангаар ариусгаж байна аавын цахьсан ээжийн асаасан шүрэн улаан галын дөлөөр шилбээрдэн хөөж байна гэхчилэн гээд домоо хийнэ шүү дээ.
За өргөө гэрийнхэн минь аятай сайхан байж ажил үйлс нь өөдрөг байгээ.
Аянгат:
Гайхамшигтай сайхан мэдээлэл байгаа биз дээ. Би бөө болоогүй байхдаа ширэглэхийг л мэддэг байв. Манай эмээ хүүхэд уйлбал тэгдэг байсан. Бас тугалга хайлуулж харуулдаг. Шөнө заавал хамарт нь хөө түрхэн туулайчилдаг. Хэхэхэ нээрээ одооны туулай нар чинь унаа мунаанд нуугдан суудаг насанд хүрсэн хүмүүс болсон биз дээ. Тэд хамартаа Хөө түрхчүүл бүүр баригдахгүй шүү хэхэхэ. Туршаад үзээрэйдээ үнэн шүү. Гэхдээ торгуулийн мөнгө кармаалж явахаа мартав. Арвиждын гэнэлээ. Хахаха.
За тэгээд Монголд байгаа Бөө нар ойрд бие тань тавгүй хэцүү байгааг мэдэрч л байгаа байх. Хар Сүнсүүд яаж зүгээр байхав. Өөрсдийг нь намнах сургаар маш эрчимтэй бэлдэж эхэлсэн шүү дээ. Энэ бүх дайрлагаас хамгаалж сурах хэрэгтэй байна даа. Багш нар чинь эрхбиш хэлж байгаа байлгүй дээ.
Хар Сүнсний хажуугаар мулгуу Бөө нар чааваасдаа Аянгат надтай тэрсэлдэх гээд ядчих юмаа. Ядарсан багшийн зүдэрсэн юмнууд байж бас их санаатай. За жишээ нь: Мөнх Наран Ээжийн хүч чадалд нь хязгааргүй гээч өөрийгөө мугтдаг, Наран ээжийн сургаал шашныг анхлан дэлгэрүүлэгч үндэслэгч гээч ЁоЁотой юм золтой л боож үхсэнгүй. Хэдэн шавь нараа хашгичин урвагчид та нарт байна гэх юм. Энд чинь урваад шарваад байгаа юм ер юу байнаа. 1000 хүн цуглуулан бясалгал хийдэг бизнес нь нурах нь гэж айгаа юу? Та өөрийнхөөрөө бясалгалаа хийгээд л байж л байна биз дээ. Уурлаад байх юу байнам. НАРыг тань эсэргүүцсэн хүн ер үгүй нэмээд Сар, Одод, Тэнгэр Монгол Газар гэсэн үг л зааж байнадаг. Энэ үгүүдийг оруулаад л мөнгөө аваад бясалгалаа хийвэл болоо юм биш үү. Ядарсан амьтан ч болдоо. Хүч чадалд хязгаар байна уу гэнэ шүү. Өөрийгөө л гэсэн оготны хүчтэй юм байж.
За тэгтэл ХурцЖавхлангийн шавь нар юм гэнэ базарваани тэр бичиж байгаа юмыг нээ чааваас зүдэрсэн гэдэг нь. Аянгатын аялдан дагагчдыг бутраана гэчихжээ хэхэхэ. Хахахаха Хохохохохо. Тэгээд нууц бүлхэм үүсгээд л тэндээ бичиж гарсанг нь уншаад хариугүй элэг хөшсөнөөсөө болоод зуурдаар явчихсангүй Аянгат. Тэр дотор нь байдаг нь хуулаад л над ПАААС гээд явуулж байгаа юм чинь. Хахахаха Донгионууд.
Та нар боддоо танай Албинтуулдаг багшид би атаархаад яахын. Хурцжавхлан Тэнгэрийн төлөө юу хийсийн? Албин Тийрэн босгох, бусдын буурлуудыг дарах хулгайлахдаа л гаршин мөнгө босгодог болохоос түүнд гайхуулаад байхаар юу байгаан. Тийрэнтсэн шавь нар нь сар болоод их удахдаа 3 сар болоод л хүн бас босгоод мэдрэлтээд унах юм. Манай багш хорьдог юм даа. Чадал суугаагүй, бөө болоогүй байж удмын юмаар бүү оролд гээд. Доод тал нь гурван жил болчихоод хуцаж сур гэдэг юм. Би л том толгойтой доо эрт хуцаад байгаа болохоос манай багшийн шавь нар бол номтой журамтайдаг.
Шавийн тоогоор уралдахаа юу гэж боддог юм бэ? Мангар гэдэг нь. Өө тэнд бичсэнгүүдийг нь хараарай. Би дараа нь бэлэнгээр нь бас тавьж өгнөө. Дэндүү урт хөөрүү ярианууд болохоор блогоо бузарлаад яахав.
Аянгат би архи битгий уу, Монгол хүнгээ мэдэр, Хужаа нартай тэмцье, биеэ үнэгүй эрчимжүүл, Бөөг зөв ойлго, Бөө нар нэгдэх хэрэгтэй, Бөө нар мөнгөний хойноос явж Бөөгийн нэр төрийг унагаж байна, Удам судар Монголчуудаар тоглож болохгүй л гэж уриалдаг хүн.
Тэрнээс тэдний Ах дүү Хурцжавхлан, Сэрэглэн хоёр лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, Орондоо баана уу, Ордондоо жаргана уу над юуны хамаа байнам. Ганц та нарын хохироосон олон хүн надад хандаж байгаагаас анхааруулан хэлж байна. Үүний төлөө Аянгатын фэнүүдийг задлая гэх шиг мангар төлөвлөгөө зохион суух ямар хэрэг байнаа. Би өөрийн фэн гэх хүмүүсээсээ гав ганцтай нь л нүүр учран уулзаж явсан юм шүү. Тэд намайг биш Монгол улсынхаа төлөө сэтгэл зовдог, Их Хаандаа хайртай, түүнийг таниж мэдсэн, Тэнгэрийн үйлийг зөв шударга хийхийг зорьсон хүмүүс л цуглан байгаа билээ. Тээээнэг гэдэг нь мөнгө цагаан нүд улаан гэж энэ дээ. Өөрсдөө Бөө нар байж чааваас мэдэхгүй гэж боддог бололтой. зүсээ хувирган орж ирээд л энд тэндхийн хүн рүү нь өдөөн хатгаж баахан юм бичиж үзнэ. Та нар НЭР, Зурагныхаа ард нуугдсан ч мэдээлэл уншиж болдог шүү дээ.
Багш нар чинь заагаагүй бол би зааж өгий итгэхгүй бол туршаад үз. Пээпүүгийн зураг нэрийг нь хараад л нүдээ аниад анхаарлаа төвлөрүүл. Гарын алгаа дэлгэцэнд ойртуул мэдээлэл нь чамд очино. Нэг бол нэг номын зураг юм уу хүний зураг аваад л нүдээ аниад анхаарлаа төвлөрүүл. Гарын алгаа зураг дээгүүр нь гүйлгэ. Чамд хамгийн наад зах нь эерэг сөрөг мэдээлэл нь очино.
Бөөгийнхөө ажилд суралцаачээ. Ингэж дэмий юманд донгиотож байхаар багш нартайгаа бүх шавь нараа цуглуулаад Аянгийг Ал гээд бөөлөөд үз. Чадлыг чинь харъя. Ухаан муугаа бусдад бүү гайхуул. Чадах юм нь чааваас ил ертөнцөд яаж хорлох вэ гэж л шившиг тээж байх юм даа. Ил ертөнцөд та нар намайг хорлож чадах ч Угтайгаа, удамтайгаа, угсаатайгаа, үлдэх үргүй Тэнгэрт төлөх болно доо.
Иймээс мэддэг чаддаг юмаараа мэдсэн шиг мэдэж, чадсан шиг чадах зориг зүрх байдаг юм даа надад. Алдаагаа засаад би нээрээ хүний удам угаа эд хөрөнгө үрж буруу хэрэг хийсэн байх вий гэхийн оронд Аянгын аялдан дагагчдыг даръяааа гээд л төлөвлөгөө зохион тэнэгтэх гэж дээ. Шавь болгон чинь өөрсөд шиг чинь тэнэг гэж бодно уу? Тэдэн дунд та нарын атгаг санаанд гэмгүй өртсөн нь дийлэнхи нь байдаг юм. Өөрсдийн тань ухаан бэлгийн мэлмий тань л мэднэ дээ.
Аянгатыг алах биш Хааныгаа алах, Тэнгэрийн үйлийг л таслах гэж зүтгээд байгаагаа ухаардаг болоосой. Уншаад яахын мэдээжийн юм гээд тэд блог уншдаг ч үгүй учраас юу бичдэгийг нь мэдэх ч үгүй. Авах мөнгө авилга нь тасрах бий л гэж амь тэмцэх ажээ. Шударга сайхан сэтгэлтэй хүмүүс бол би л өөрөө суугаад байна Буурлууд биш байна шалгуулая. Би хүмүүсийг хуурч чадахгүй гээд л сураад эрээд ирдэг. Тэдний буруу юу ч байхгүй. Бөө гээчийг мэдэхгүйгээс болон хүнээ л таниагүй. Энэ хэнд ч байх асуудал. Би ч мэдэхгүй байсандаг. Одоо л харин мөнгөнөөс болж хүмүүсийг алж байгааг хараад дуугүй сууж чадахгүй нээ. Чөтгөрлүүгээ тонилбол таарна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.