Өнгөрсөн долоо хоногт худалч хүнд өглөөнөөс дараагийн өглөө хүртэл л заслуудтай, өндийх ч, түүхээ бичих ч завгүй өнгөрлөө. Энд бороо маань сайхан шижигнэтэл орсоор өгөр шумуул ховор, мөн сайхан байна. Гэвч шумуулнууд өлсөж байгаа байхдаа энэ их бороо орж байхад хаана юу хийж байдын болоо? Хэнийхээ цусыг сордог бол. Ходоод нь ч чааваас жаахан шүү дээ гэсэн шиг юм бодогдов. Өөрийгөө идүүлсээр дассан юм болов уу хэн мэдкү. Юутай ч тэдний хоол ундад санаа зовон сонирхол татлаа.
Бараг дөрвөн сар хүртэл өдөр бүр бороо орно гэч үү юу гэч үү. Бороо орох ч яахав. Гэтэл Гэгээний маань цэцэрлэг амраад байх юм. Хоёр хоног шал дэмий хар үүрээр босч харайж очтол бороотой учраас амарч байгаа л гэлээ. Тэгснээ нэг дэхь өдрөөс утсаар яриад ирнэ биз гэв. Мөн зугаатайяа. Миний мэдэхээр ёстой замбармаагүй амардаг нутаг байх юмаа. Гэвч цэцэрлэгт нь явуулахгүй бол манай мангар Маша дүүгийнхээ аашийг эвдэж дуусах нь. Гэгээн маань хүргэн хүүд маш хайртай түүнийг бишрэн шүтэж хамгийн сайхан эр хүн гэж төсөөлөн ямагт дуурайдаг. Аав нь дөрвөн хөллөж байгаад хоёр тийшээ савчдаг биен тамирын дасгалын хэрэгсэл авчээ. Нурууны өвчинд сайн, булчин чангаруулна, бэлхүүстэй болгоно яадаг яадаг шидтэй ч гэнэм зурагтаар зад рекламдсан юмыг хайран мөнгө үрээд зөрсөөр байгаад авсан юм.
Надад ч бас хэрэгтэй юм байхаа. Наад гүзээ мүзээгээ далд оруулж турдаг, нарийсдаг, эрүүл мэндэд сайн, өдөржин шөнөжин хэвтэж нуруу чинь өвддөгт сайн, юу юуных булчин сак болно ч гэнэ үү. Шааааал худлаа. Өөрөө эхний хэд хоног тонгочоод л одоо хэрэггүй хог төмөр зай эзлэх юм. Бээлкүүс нарийхан Бөөөгс бүдүүн гого хүүхэн мөрөөдсөн юм байлгүйдээ түвэг гэж. Би эхний өдөр нь хэд савчаад л шал мангар юм байна Хонь биш дээ дөрвөн хөллөөд гээд хийсэнгүй. Хөөрхий Гэгээн маань л хүргэн ах шигээ боди залуу болчих санаатай савчдаг болов. Намайг Австралаас ирхэд Гэгээн турсан байв. Миний хүү турчихаж гэхэд Доонт Воррии ээжээ. Би сайхан нарийхан болох гэж байгаа. Дасгал хийсээр тээр хардаа миний гүзээ байхгүй болж байгаа биз дээ гээд л гүзээгээ татаж үзүүлэв. Нялх хүүхэд ийм юмаар хичээллэх ч муу байхдаа. Хүүхдийн гүзээ чинь урагшаагаа цүндгэр байж байгаад том болоод алга болдог биз дээ. Гэгээн гүзээнд маш дургүй. Толинд хараад л гүзээгээ шалган бас гарын булчингаа чангалж санааширах юм.
Хүргэн ах шигээ л болох хүсэл нь дийлээд байх бололтой. Тэр эгчийгээ биш хүргэн ахаа авчруулах гэж ятгадаг байсан. Хүргэнд сайныг нь мэдэх охин маань түүнийг явуулж өгнө. Охин хот руу дэлгүүр явахаар хувцасаа өмсөхөд Гэгээн: Чи хаачих нуу гэв.
Охин би найз залуутайгаа уулзлаа гэснээс болж бөөн хэрүүл дэгдлээ. Гэгээн уурлан: Би чиний найз залуутай чинь дуугарахгүй, манайд ирвэл Кунфу Панда шиг ингэнэ гээд л үзүүлэв. Чи намайг төрөхөөс өмнө найз залуутай болохгүй одоо найз залуутай болдог нь яаж байгаан гээд л бөөн уур болов. Охин цаашлуулан үгээр идсээр бөөн шуугиан болж би орж байж салгалаа. Гэгээн цонхоор харснаа нэг улаан машин явж байна. Чиний найз залуугийнх уу гэхэд Үгүй ээ миний найз залуу явган гэхэд Өөөө бүр машин ч үгүй юм уу. Чи тэгээд явган хаагуур явах гээв. Та хоёрыг шумуул иднэ ч гэх шиг янз бүрээр хэлнэ. Яахаараа нялх хүүхэд зовоож уурлуулаад байгаа мангар вэ чи боль гэж уурсан байж тэр хоёрыг салгаж хэрүүлийг нь зогсоов.
Охин инээд алдан бөөн баяр болон Гэгээнийг уурлуулснаа шоолон ярина. Хүргэнд ховлоно хэлнэ гээд Гэгээн үнэхээр уур нь хүрчээ. Яах гэж ингэж хүүхэд явуулж, шоолж баясаж байдаг байнаа хийх ажилгүй уйдсан амьтан чинь. Хамаг ажилд саад болон намайг хүртэл босгон оролцуулдаг. Энэ асуудал аав нь ирэхээр яригдан бас л бөөн яриа хөөрөө болох нь тодорхой. Ямар ч хэрэггүй яриа шүү дээ. Аав нь хоёр эрхийнхээ хэнийг нь ч загнахгүй баясаад л өнгөрөх байхдаа. Гэсэн ч Гэгээнийг стрэссдүүлж тэгж уурлуулж аашийг нь эвдэх хэрэг огт баймааргүй.
Тоглоом тоотой нь дээр.
Тийм шүү тоглоом тоотой нь дээр. Манай амьдралд тоглоом нь шоглоом болсон зодоон болсон түүх бий юмдаг. Хөөрхий манай нөхөр одоо л засраад хонь болчихоод байгаагаас биш залуудаа шоучин гар байлаа шүү дээ. Тэр нөгөө өөрийнхөө надаас хайртай найзтайгаа ид нийлдэг байхдаа долоо хоногт дор хаяж гурав дөрвөн удаа архи зугаа цэнгэлд хамаг цагаа зардаг байв. Одоо хэдэн сардаа ганц долоовол их юм болоод байгаан чааваас. Би янз бүрийн арга хэрэглэдэг байв түүнийг ухааруулах гэж.
Хэлнэ, уйлна, хэрэлдэнэ, ном уншуулна, архинаас гаргах бэлдмэл хулхидаж уулгана, өөрөө адилхан архи ууж үзүүлнэ, хаяад алга болно, зодно, гуйна, өглөө шартахад нь хоолыг нь хийж өгөхгүй хаяна, калэндаааар дээр шөнө хагаслан ирсэн өдрүүдийг нь Улаанаар ирийтэл нь томоор бичиж тайлбарлан сануулна, архичдын тухай ярина, авгай хүүхдээсээ салсан болон аймшгуудыг нь ярина, дагуулаад ирсэн найзыг нь чарлаад айлган хөөнө, юмыг нь аваад балконоор шиднэ, коридорт гаргаад шиднэ, хаалгаа тайлахгүй байна, чирж аваачин ганданд гөлийтөл нь суулган ном уншуулна, нийлсэн новшнуудыг нь очиж харааж зүхэн загнана гээд л олон янзын шат дараалсан арга хэмжээнүүдийг бодож олон боловсруулж хийдэг байлаа.
Бүр нэг удаа дурангаараа харсан чинь далбийсан хүүр царайлаад харагдахаар нь хаалгаа урдаас нь тийрлээ. Гэтэл нэг амьтан орилоод унав. Хахаха хөөрхий дагаж ирсэн найз нь миний төлөвлөгөөний бай болон савсан хаалганд оногджээ. Манай хүн заавал хамгаалалт болгон нэг найзаа чирж ирдэг байв. Тэр өөрөө хүртэл баясан инээж аа ёстой сайхан би яг мэдээд бултсым даа гээд байвал яах уу. Найз нь шалавхан алга болов. Дурангаар харахад чи байсан яачуу гэхэд? Харин би мэдээд л найзаа урдаа оруулчихгүй юу хахахаха гээд байгуул яанам. Ийм л гажиг амьтан байв тэр.
Нэг удаа би шинэ төлөвлөгөө зохиов. Хүүтэйгээ нийлэн. Түүнийг орж ирхэд нь хүү бид хоёр зөрөөд гарав. Хүүе та хоёр хаачихна уу энэ шөнө. Баяртай дурак аа. Би амьдралаа бодож байна. Над бас нас байна, залуу байна чамаас өөр намайг хайрладаг хардаг юмнууд зөөөөндөө би шүү. Суухаар явлаа. Салан пад. Намайг тэр жаргаана гэсэн дээ гээд л гарах гэтэл: За тэгвэл тэгье тэгье. Би чамайг хичнээн зовоох уу чамайг ойлгож байна. Чи маргааш явчих. Одоо харанхуй шөнө байна гэв. Хуцаа хуц бүх юм өнгөрсөн. Би бас жаргахаа бодий. Ганц чи жаргаад би зовох ёстой юм уу хуц мэдүү гэтэл. Хүүтэйгээ хамт ир гэсэн юм уу гэв. Чамаас бусдыг нь аваад ир сууя л гэсэн юм даа гэлээ. Нөхөр хүүгээс асуув. Хүү маань толгой дохин Аав минь бид бас залхав. Тэр хүнийг танинаа явнаа л гэв.
Нөхрийн уусан архи алга болов. Сая нэг муу гөлийсөн хүүр миний хажуугаар онц сэжигтэй зөрсөн тэр муу л байхдаа бодуул. Эхнэрийг маань бас хүүг маань хүртэл авахнуу. Яасан муу зэвүүн хулгайч вэ алаад өгий гэх юм. Хөөе тайван бай чи чиний хоног төөрүүлдэг оромж болоод удсан манай гэр чамд хэрэгтэй юм уу, архиар угжиж, амраадаг жаргаадаг газраа амьдрах бүрэн боломж чинь нээгдэж байна. Би бас хүн юм байгаа биз дээ. Үлдсэн насаа хайр халамж дунд живж өнгөрөөе хэмээн зүтгэн гарах гэж өнөөх маань гаргахгүй гээд зууралдаж байтал мангар Маша маань нойрноосоо сэрэн босч ирлээ. Тэр учир зүггүй л аавыгаа өмөөрөөд хүү бид хоёртой байлдан би нөхөртэйгөө, хүү охин хоёр хоорондоо зодолдов.
Тоглоом нь ШОГЛООМ болсон ийм түүх манайд бий дээ.
Маргааш нь нөхөр ажилдаа явахдаа хацар нь миний хурц илдэн хумсанд урагдсан байв. Өглөө толинд харчихсаан шүлсээ түрхэх нь инээдтэй. Орой ажлаас ирхэд нь би ажлынхан чинь юу гэв гэхэд дарга байх сайхан юмоо хэн ч асуусангүй гэв. Хайн асуухад яадаг байнаа. Би маажисан байгаам даа. Миний хүү гэтэл бас шалбарсан байв. Муу хар шулам чинь хүүгийн минь бас шалбалж тэнэг амьтан гээд л охиноо загнан хүүгээ би өмөөрөв. Хэхэхэхэ шуламсын охин шулмасаа гэж эхийгээ ингэж дуурайх гэж дээ. Өмхий архи гудрахгүй бол юу гэж шулмас сүнсийг минь тэр сэрээхэв дээ. Би чинь ЕСӨН ӨӨР СҮНСНИЙ НЭГДЭЛ болсон биетэй хүн шүү дээ. Миний сонирхол тэр хирээр өөр өөр бөгөөд бас өөр өөрөөр илрэн өөр өөр юм сонирхдог. Тэдний түүхүүд ч өөр бөгөөд нөхрүүд сонирхдог залуус нь ч өөр өөр. Би Бөө болсноосоо хойш тэд нартай ойлголцох гэж хөгөө тариж байсан тухай блогт минь бий шүү дээ. Эрлэгтээ бол би хар цагаан өнгөтэй шуламын дүртэй. Хамгийн дайчин, хамгийн хэнэггүй, хамгийн дураараа эрх, хамгийн чадалтай, хамгийн эргэлзэх юмгүй цааш нь харуулдаг нь миний шулам сүнс юм.
Нэг удаа сонин юм сонсож билээ. Бөө болохоос өмнө бөгөөд босох бэлтгэлээ хийж байх үе юм. Ер нь намайг Хааны улаач болохыг Багш ч мэдээгүй. 27 настай залуу Хааны улаач болно угаа удахгүй авна гээд л багш ярьж байсан бөгөөд Би ямар гое вэ! яасан азтай юм бэ гээд л их баясаж байсан юмдаг. Манайхыг нэг л учир битүүлэг маш баян дээдсүүд л байна. Дээд өргөө тэнгэртээ намайг айлчилахад явах газар зааж өгөөд бусад газар нь явуулахгүй манаач манаж цагдсан гэж багш хэлж байсан.
Хаан буух нь маш нууц байсан. Манай бүлийн ээжийхэн Буурлууд, Хадам Буурлууд ч нуудаг байсан. Гэхдээ намайг асуух бүрт маш мундаг Буурлууд бий. Буухаар нь чи өөрөө мэд гээд хэлж өгдөггүй байсан юм. Харин нэг удаа хээрийн бөөлөөн дараа хүү маань ирэн Багшийн Буурлууд болон Хадам Буурлуудын хооронд болсон яриаг надад хэлсэн. Тэд миний тухай ярилцжээ. Хадам Буурлууд: "Жилийн дараа гэхэд л бэргэн маань Амийг нь авий гэснээ авч чаддаг, хүссэн бүрээ хийж чаддаг болно доо" гэжээ. Гэтэл багшийн буурал "тэгвэл Уналгаа болгох минь" гэж хэлсэн тухай сонслоо. "Хуцлаа л байна яахаараа би уналга болдог юм бэ? Өөрөө уналга болов" гээд өөрийн эрхгүй амнаас гарсан юм даа. Би тэгэхэд бөө болоогүй байсан ч маш их уур хүрч дүрс хийсэн юм. Юу гэсэн үг вэ? Уналга гээд их боддог юм. Ямар санаагаар хэлэв хэмээн бодно. Ихэд цухалдахад хүү ам алдсандаа санаа нь зовсон бололтой аятай сайхнаар тайлбарлаад өнгөрөв.
Гэвч багшийн Буурлууд маань маш сайхан ухаантай буурлууд байдаг юм даа. Сүүлд би учраа ойлгохоо болин боссоноосоо хойш сар гаран болоод болж байгаа үгүйгээ асуухаар бараалхахад "Өндөр Дээд ээжүүдийг буулгадаг хамгийн сүүлд боссон улаач эхэлж золго" гээд зайрангуудын өмнүүр хүлээн аван хүндэлж байв. Тэгэхээр дээд ээжүүдээ хүндэлдэг, маш дэг жаягтай буурлууд байгаа юм. Би бол яахав дээ. Юугаа ч мэдэхгүй мангар л байлаа. Дээд ээж нарыг нь хачин авгай нар, ааштай авгай, сайхан авгай, ядруу авгай мэтээр л ялгадаг мангар байлаа шүү дээ. Багшийн Буурлууд тэднийг тэгж хүндэлсэн учраас л би тэднийг үнэн Авгай нар юм байна гэж болсондоо хэхэхэхэ. Өүлэн ээж, Өхий Буурал ээж, Наран ээж, Саран ээж, Дэлхий ээж, Эрлэг ээж, Лус ээж, Одон ээж ч гэх шиг өөрсдийгөө лаг лаг нэрлэсэн бөөн авгай нар намайг хэсэг мангартуулан зовоогоогүй юу. Өмнөх түүх дээр бий дээ хөөрхий.
Хамгийн хатуу нь Эрлэг болон Лус ээж хоёр байдаг. Эрлэг ээж маань миний нөхрийг Чад хийхээр за яахав хүргэн байсан юм бас эрлэгийн ноёны хүү юм гээд нэг чөмгийг нь ташиж иднээ гэсэн дэг. Арай үгүй л байх л даа. Амихандаа намайг өмөөрөөд л тэгсэн байх. Лус ээж бол анх уулзуутаа л шууд заналхийлж Өгсөн юмаа буцаагаад авч болдог юм шүү. Ноён нь илүү юу Хаан нь илүү юу, Нуур нь илүү юу Далай нь илүү юу аятайхан байгаарай гээд л хэлээд авч амжиж байсан юм. Бусад нь бол их тайван. Анх нөхөртэй минь уулзахдаа өдий хүртэл хань болон хайрлан хамгаалж ирсэнд ихэд гялайлаа. Буян чинь арвижиж, бүх хүсэл тань биелэх болно гэх мэтээр л сайхан үг хэлэн хайрлаж байсандаг.
Бидний амьдралд архи л хар мөр үлдээн хэрүүл шуугиан болдог. Манай нөхөр сайн хүн үү сайн хүн. Тэр маш зөөлөн сэтгэлтэй. Хатуу чанга намайг зөөллөн авч явдаг юм. Тэр хүүхдүүддээ хамгийн сайхан сайн аав. Би л буруу хэрэг хийлээ гээд гөвөөд авч байхад аав нь ойлгуулах гээд л зүтгэдэг. Хүүхдүүд маань хорвоо дээр сайн эцэгтэй болж төрсөн азтай хүүхдүүд. Бид хар нялхаараа л суусан учраас би түүнийг дарга хийдэг гэж ойлгодоггүй, тэр намайг удган хийдэг гэж ойлгодоггүй. Бид багынхаараа л бие биенээ төсөөлж боддог. Хэнээс ч илүү биенээ мэддэг.
Гэтэл түүнийг минь өгөр муу архинд шингэсэн Дэв бузарлаад хээр гадаа хөлдөөгөөд тахир дутуу болговол яана. Авар осолд оруулвал яана. Хордуулаад үрүүлвэл яанав Хэн хохирох юм бэ? Хэн үлдэх юм бэ? Аянгат хэдэн нялх хүүхэдтэйгээ л газар дээр өдөр шөнийг барахгүй тарчилна шүү дээ. Биднээс өөр хэн ч хохирохгүй. Хэдэн найз нь сайндаа нэг л уйлна биз. Оршуулаад л маргааш нь мартана. Миний хүүхдүүдэд аавыг нь орлож чадах ч үгүй. Манай хүн ч өөрийн найзаа Чад хийхэд тэдний хүүхдүүдэд эцэг шиг нь байж чадахгүй биз дээ.
Хэдийгээр хүмүүс өөрсдийгөө гудамжинд архи уугаагүй, өвгөнтийнх шиг биш учраа мэднэ хэмээн томровч гай нь ирвэл Аврал үгүй шүү дээ. Иймээс Архи гээчийг алга болговол Монголын хичнээн олон айл өрх хэрүүл шуугиангүй амар жимэр амьдарна. Архи уусны маргааш нь цагаан тугаа мандуулаад л хонь болон гэрээ цэвэрлэж, нэг бол дэлгүүр дагуулан явж юу хүссэнг нь авч өгч, нэг бол гөлөг болон хүзүүгээ оосорлуулан оосрыг нь атгуулах өрөвдөлтэй эрчүүдийг яалтай билээ.
Уух архи боломжыг нь байнга хангаж өгөх Төр үүнд буруутай. Энд гэхэд л архи хатуу хориотой учраас тэгж мал болсон амьтан ч алга, гэр бүлийн хэрүүлүүд ч бага. Гэмт хэрэг ч бага гарч байна. Манайх шиг газар бүр архи зарахгүй байнадаг. Тамхи ч гэсэн. Архийг ер нь маш чанд хатуу хорин Төрийн хэмжээний бодлого болгож байж л айл өрх хүн ардаа аварна. Надад маш олон эмэгтэйчүүд архичин нөхрийнхөө тухай дурдан аврал гуйх юм. Мөн эхнэр нь архинд орсон хүмүүс ч хандах юм. Архиар дөрөөлөн Хар Сүнс Хаанчилдаг шүү дээ. Нийтээрээ тэмцэн, өөрөө бас ойлгон ухаарахгүй бол Архинд толгойгоо мэдүүлэн амьдралаа үрэн Сүнсээ зиндаа доошлуулан байх хэрэг байна уу?
Уул ус хангайд архитай сэржим өргөхдөө анхаарч байх хэрэгтэй!!!
Манайхан л лав хатуу үйлд л архийг хэрэглэдэг болохоос өөр огт хэрэглэдэггүй. Архинд тэр хүний, айлын бузар булайг шингээгээд ХӨРСӨНД цацахгүйгээр шингээн хийдэг. Цацах юм бол Хар юм нь суларч алдуурдаг шүү дээ. Гэтэл лам нар болон зарим бөө Тэр зүг рүү сэржим өргөөдөх гээд л цацуулаад байх юм. Мөн Онгод Тэнгэрүүдэд архи уулгах хэрэг ер байхгүй. Согтуу өвгөчүүдээр юугаа засуулах гээд байгаан.
Архи уухад нь балайшиглаад юм уу дуугүйхэн шиг байх эхнэр эсвэл нөхөр бол Чамайг хурдан ууж байгаад үхэж далд орохыг чинь хүлээж байгаа гэдгийг санаж бай! Яасан ч олон Монголчууд архи ууж ханиа тамладаг юм бэ? Битгий архи уу гэсний төлөө түүнийг ад үзэж байвал эртхэн далд орсон чинь дээр чи өөрөө. Ер нь энэ бол ухамсрын л асуудал шүү дээ. Албин баярлуулан тэжээж өөрийгөө ашиглуулж явах чамд сайхан байгаа бол бусдад бүү гай болоод бай! Хань ижлээ бүү зовоо. Албатай юм шиг суучихаад хэн чамайг гуйгаад байгаан үхэж л байна биз түвэг зүгээр. Дараагийн төрөлдөө хэрхэн зовохоо мэдвэл чадахгүй л дээ тэр. Иймээс Сүнс гэдэг юмыг судлах хэрэгтэйсэн.
Хэрэв өөрөө л хүсвэл архинаас гарч болдог юм гэдэгт итгэх хэрэгтэй! Сэтгэлийн хатгүй, тэвчээргүй, хүүхнээс долоон дор аймхай эрчүүд л архи ууж арслан зааны дүрд тоглон баясдаг байх даа хөөрхий. Архи уухгүй л бол алиалж марзагнаж ч чадахгүй юун ч доожоогүй юм дээ. Сайхан инээж чаддаг, сайхан яриад баясаж чаддаг байхад архи уух хэрэг нэг их гараад байхгүйсэн. Ихэнхи нь доожоогүй юмнууд олон нийтийн газар баясаж яриж чадахгүй болохоороо л архи ууж байж таван үг холбож өөрийгөө хуурдаг. Энгийн үед Чика царайлаад л хов хөөцөлдөж, хүнд атаархаж, хүн муулж, илүү харсаар сэтгэл нь хар хүчинд идэгдэн бие нь амрахаа болино. Худлаа гэх нүү. Бодоод үз. Албан газрын нийллэг элдэв юман дээр донгио царайлаад л дуугарч чаддаггүй юмнууд хэдэн дусал долоочихоод л олон үг донгосоод унадаг шүү дээ. Энэ бол өөрийгөө эрүүүлжүүлэхгүй бол болохоо байсны дохио. Архитай архигүй ам нь ажиллаж, инээж хөөрч явдаг хүмүүс бол стресс хамаагүй бага байдаг. Иймээс амьдралаас сайн сайхныг олж хардаггүй юмаа гэхэд ядахдаа хошин мэдрэмжинд суралцан алив юмыг шоолж инээж сурвал дээрдэг.
Одоо нийгэм маань угаасаа тас хар байгаа шүү дээ. Эндээс өөрсдөө гэрэлтэн цойлж л гарахгүй бол дагаад л хар болон сүйрнэ. Бусад нь ямар байх ямар хамаатай юм бэ? Та өөртөө өөрчлөлт хийж чадвал хүн дуурайна шүү дээ! Зарим Монголчууд хэт соёлын шоконд ороод бүүр тэнэг болсон байх юм. Жишээ нь зураач Саранцацралтын 2 ЭМ охины ярьж байгаа юмсыг харчаарай нэг. Чааваас даа. Хүүхэд төрүүлэх нь адгууслаг учраас хүүхэд төрүүлэхгүй гэж мунхаглана. Ээж, аав нь ч үүнийг хүний эрх гэж өөгшүүлнэ. Цагаан арьстнуудыг дуурайж байгаа юм байх даа зайлуул. Одоо энэ хүүхэд төрүүлэхгүй гэж маяглах эмэгтэйчүүдээс болоод цагаан арьстнууд маш их хэцүүдэн асуудал босож ирж байгаа. Цагаан залуус үүнээс болж Ази болон өөр орны хүүхнүүдтэй амьдрахыг илүүд үздэг болжээ. Хүүхэд төрүүлэхгүй байх нь танай гэр бүлийн л асуудал. Гэтэл түүнийг олон нийтэд гайхуулан, тэнэгээ зарлах хэрэг юун.
Хаашаа юм бэ? Тэр хоёр ЭМ охин аав ээж хоёрыгоо тэгтлээ үзэн яддаг юм уу. Эцэгтээ тийм хайргүй юм уу. Эцгийнх нь нэр гэж тэр айлд байдаг юм уу үгүй юу. Эцэг эх хоёрын адгуусны харьцаанаас болж өөрсдийгөө төрсөнд гутардаг юм болуу. Удам нь тасрах гэдгээ яасан их зантайгаар бахархалтайгаар мэдэгддэг юм. Зөвхөн хар амиа л хичээн өссөн энэ эмсүүд эм хүн болсон үүргээ нэг бодмоор. Эцэг эхээ адгууслан өөрсдийгөө төрүүлсэн гэх энэ хоёрт өвөө эмээ, өвөг дээд нь ч Түй хамаагүй биз. Эрх л юм байгаа биз, Дураараа л юм байгаа биз тэглээ гээд буруу эрхтэнээрээ оролдоно гэгчээр яаж байгаан. Үг амьтай. Үүлгэртсэн эмгэнүүд болоод өтлөн эцэг эх нь өнгөрөөд өгөхөд харж баясах үр удам ч үгүй, халуун цус ч үгүй ямбийсан юмнууд болохоо хэнд гайхуулан хүмүүст мууг суртчилаад байгаан. Үхлээ гээд ч өөрсдийгөө ундаалж баясгах үр удамгүй тэд хэдэн мянган жилээр тэнүүчилсээр хатаж, удмаа барах гавьяа байгуулсангаа бүү бахарх.
Тэгж нэг их хүнд гайхуулаад байх юм биш. Та нар өнөөдөр энд мундаг авьяастай, гоц байж болно. Ганган байж болно, гайхуулах их зан, эд баялагтай байж болно. Гэвч бузар амаа гэртээ л ярьж нуувал таарна. Тэд нар надад Түй ч хамаа үгүй ч сонин сэтгүүлээр Мөнгөлдэй хэн хоёр ч гэнэ вэ хүүхэд төрүүлэхгүй нөхөрт гарахгүй, адгуусны шинж гээд л бураад гайхуулан ярилцлага өгөх ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл нөгөө шар хэвлэлийнхэн гүтгээд байвал тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ. Сүнс гэж байдаг үгүй, Үнэн Худал, өвөг дээдэс байдаг үгүйг боловсролтой юм бол өөрсдөө судлан үзээсэй. Эсвэл хараагдсан гэр бүл юм бол уу бүү мэд. Хүү байхгүй. Тэгсэн хирнээ охид нь ингэж ярин бахархана гэдэг тэр эцгийнх хувьд дэндүү эмэгнэлтэй гутамшигтай.
Сонин хэвлэлүүд ч нийтлэх нийтлэхгүй юмандаа анхаарч баймаар. Хааны айлтгал нийтэл гэхэд айдаг хирнээ хамгийн бузар айдсыг болохоор уралдаад л нийтлээд байх нь өрөвдөлтэй. Монголд ийм адгууслаг гэр бүл ховор нь яамайдаа. Эцэг нь ямар ч эрх мэдэлгүй дорой нэгэн эсвэл эхнэр хүүхдээ ийм болтол үзэн ядуулсан өөдгүй эр бололтойдог. Яаж ч гэр бүлд асуудал гарлаа гэхэд аав ээждээ хүүхдүүд нь хайртай, тэднийхээ төлөө л байдагсан. Бид одоо ч зээгээ санан дурсаж зүрхэндээ уйлж харуусдаг. Нөхөр маань үе үе түүнийг ярин одоо байгаа бол хамт энд ирчихсэн сайхан байгаа даа гэж ярьдаг.
Эр хүн ингэж хэлнэ гэдэг түүний сэтгэл зүрх ямар их шархлан зовдогийн шинж. Тэр хүүхдэд их хайртай. Миний дүүгийн охин бид хоёр дээр нэг нас хүрэхдээ ирэн хоёр өнгөртлөө өссөн билээ. Бид хоёр түүнийг манай хүүхэд л гэж боддог. Аав, Ээж гэж бид хоёрыг дууддаг юм. Би бас түүнийг өвөр дээрээсээ буулгалгүй, ташаан дээрээсээ хөндийрүүлэлгүй өсгөсөн. Аав ээж нь одоо авсан ч бид түүнийгээ байнга санан дурсаж хайрладаг. Нөхөр маань халахаараа л охин минь яаж байгаа бол эндээ авчрахсан гээд нулимс нь урсаж байдаг юм. Бид хэрэлдэж муудсан ч хүүхдүүдээ бодон найрамдаж, бас хүүхдүүдээ харан баярлаж жаргалтай амьдардаг. Бид нэг юмны төлөө хамт амьдардаг. Хүүхдүүдийнхээ төлөө бид зүтгэж амьдардаг. Тэр байтугай алс холын газар ганц биеэр амьдран хүүхдүүдийнхээ төлөө шаналан зүтгэх Монгол эцэг хүнийг би мэднэ. Миний үрсийг даагаад үзэээд туслаач өгөөч гэх эр хүн ховор байтал тийм Монгол эр хүн харин олон байдаг. Хүүхдээ гэж зүтгэх нь Монгол Эр хүний чимэг юм байна гэж би боддог болсон. Монгол аав нар хүүхдүүдээ гээд зүтгэх олон байдгийг Бөө болоод л би олныг харлаа.
Гэтэл энэ айлын гурван Эм эхнэр нь ч охид нь ч нөхрөө доош хийх нь гутамшиг. Учиргүй архи уудаг гээд над шиг муулахгүй ч хэлж байгаа ярьж буй юмст нь Эр хүнийг ад үзсэн, эцгээ доош хийсэн үл тоосон, орон гэрээ тоохоо больсон үзэл нэвт ханхлуулах юм. Эцэг Эх нь охиддоо хайртай л байж таармаар. Тэднийхээ үр хүүхэд баяр бахдалыг харан баярламаар л юм. Ёстой л өөрсдөө та нар муусайн ойлгохгүй гэж томрох байлгүй дээ базарваани. Өөр бусад залуу охидод муу үлгэр үзүүлэхгүйн тулд тэд гэр бүлдээ л амьдарч байгаасай гэж хүснэм. Удмаараа хараагдсан гэр бүл ч ийм байдаггүйсэн.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.