Өчигдөр орой энд нэгэн дайрлага болов. Хаа холоос биш хажуу хавирганд байх элдэв муу Сүнс сүрэглэн бидэнд довтлов. Гэхдээ яахав Монголд би бараг өдөр бүр л хар Сүнсний дайрлагад өртөн дайтдаг байсан энд бол өдий хугацаанд их л түвшин амар байсансан. Ингээд харанхуй шөнөөр босон хэнгэрэг дэлдэлтэй нь биш хүний газар. Хуурдан тулалдав.
Хаан сууж байснаа хэсэг бодолхийлснээ цаг алдаад яахав гээд хойно байх нэгэн их өндөр уулын тэнд очиж байгаа мэт санагдав. Тэр уулыг намайг тахь гэсэн боловч бороо ороод байгаа учир би амжаагүй байгаа билээ. Хаан буцаад өмнө тахиж байсан өндөр алдартай хайрханд хүрэв. Тэгээд нэг хөлөө дээш болгон өвдгөө тулан суулаа. Яаж суух гэдэг үгийг нь би мэдэхгүй байнаа. Энэ нутагт үймээн самуун гаргахгүй байх үүрэг хүлээн та бүхэн байгаа бусуу. Миний улаач та бүхнийг уулсынхаа дээгүүр дэгэн дэгдэн харайх жаргалыг амсуулсан бусуу гээд доош хартал Хаан маань тэр хайрханаас хамаагүй том тэр хайрхан хажууд нь нэг л жижигхэн овоо мэт болов. Хаан суусан хэвээр хөлийнхөө өлмийг тэр хайрханд тааруулаад бяцхан хүчээр гишгэн дарж үзүүлэв.
Мааш томоос том Хаан л суугаад байв. Хөлний өлмийд л жижигхээн хайрхан харагдан өлмийгөө буулгах л юм бол бяцрахаар байлаа. Өршөө өндөр дээдэс минь өлмийд тань сөгдий хүчээ бид өгөх болно. Хар санаатныг хашруулан сайн сайхныг дэлгэрүүлнэ хэмээн ам өгөв. Хаан хуур татсаар тайван байснаа аажмаар хүчтэй хөдлөн хаа холын газруудаас салхи мэт эргүүлэг эргэлдэн ирнэ. Номхон далайн орнуудын уул ус хамаг бүхэн л эргүүлэгт орох мэт эргэлдээд нар зөв эргээд л миний биенд төвлөрөөд байлаа. Хуурын аянд Хааны бие найган улам хүчтэй эргэлдүүлэн байснаа гэв гэнэт Хааб гээд л нар буруу эргээд л хаагдчихав. Одоо харин Хаан биш би өөрөө сууж байлаа. Маш их ядран бие өвджээ.
Орлуугаа арай гэж ирэн хэвтлээ. Хамаг бие маш их өвдөх учир нойр ч сэргэлээ. Сая юу болвоо. Хаан ямар том биетэй болов оо. Тэр нэг шид нь юм болуу. Уулнаас хэд дахин томорч хөлийн өлмийд харагдах жижигхэн чулуу болгох сонин юм боллоо шүү гээд л бодон хэвтэнэ. Ингээд би тэр биеийн тухай бодож байтал миний бие томроод байгаа мэт мэдрэмж төрлөө. Би орон дээрээ нүдээ анин энэ бүхнийг дөнгөж бодтол миний бие аймшигтай таргалах мэть ор бүтээх хөнжил мэт болов. Хүүе ямар сонин юм бэ? Хэрэв гээд л юу л гэж бодно тэр хүртэл халив. Байшингаас бие минь томоороо халин ялхайв. Ингээд ухаанаа цэгцлэн биеэ харахад бие минь хүн харахад яг байгаа хэвээрээ байвч хий биеэрээ бол халиад л байлаа. Энэ бүхэн надад мэдрэгдэхийн дээдээр мэдэгдсэн учраас би тэр биеэ улам л сунгав. Би өөрийн мэддэг ямар л газар бодно тэр хүртэл бие минь сунгав.
Дэлгүүр, өөрийн мэддэг хотоо ч бодлоо. Тэр хүртэл пялцайгаад очоод байгаа юм чинь. Гэнэт миний соирхол маш их хүрэн биеэ сайн сонжлоо. Хэрэв нэг хөлийнхөө эрхий хурууг Австралид хүрэв гэж бодуут л тэр тийш алга болно. Үгүй байлгүйдээ гэж бодсон ч яг л сунаж буй нь надад мэдрэгдэн өвдөлт өгнө. Тэр эрхий хуруу минь биенээс хол болон чангаах учрааас би шалавхан татав. Гэтэл би өөрийгөө энэ биен дээгүүрээ тусдаа байгаад байна гэдгээ мэдрээд л бөөн инээд хөөрч өөрийн биеэ гурил нухах мэт нухаж үзлээ. Үсэрч үзлээ. Яг л резин хүүхэлдэйгээр тоглож үзэх мэт өөрийн биеэрээ тоглож гарлаа.
Сахилгагүй зан хөдлөн маш их хөөрөв. Хоёр мээмээ үлээтэл Юун Памело Андерсон түүүнээс л лаг боллоо хахаха. За бүдүүн бөгстэй хэн билээ гитаран бөгсөт Женифер Лопес болгов. Бэлхүүсээ яг шоргоорлжных шиг болгох гэтэл би өөрийн одоо байгаагаас цааш жижиг болгож болохгүй байгаагаа анзаарав. Миний бие том л болох болохоос жижигхэн болох эрдэм аваагүй нь тодорхой боллоо. Удахгүй тэр эрдэмд суралцах хэрэгтэй юм байна. Оготны нүх, жоомны нүх, шоргоолжны нүхээр ч багтах шидийг би бас зөндөө бөөлж байж их ажил хийж байж авах ёстойгоо одоо л нэг юм ухаарав. За тэгээд би лаг бөгс мээмтэй болсон тул жаахан эргэлдүүлэн үзэв. Мээмээ хоёр тийш ч болгон, бас дээшээ доошоо зөрүүлэн хөдөлгөж үзлээ. Бөгсөө дээр нь ч нэг нэмж овоолж, доор нь ч нэг овоолж дээр доор хоёр ондгор ч болгон зөрүүлэн үзэн баахан инээлээ. Ёстой сонин туршилт байв.
Ингээд мээмээ сүлбээр зүүгээр хатгаад хаятал Час хийтэл өвдөв.Хаааахахахаха яасан сонин юм бэ? Миний бие яг л өвдөлт суналтыг мэдрээд байгаа хирнээ би өөрөө түүгээр тоглож байлаа. Гэнэт ухаан орон бодлоо. Энэ юу болоод байна гээд. Тэгтэл мэдээж үндсэн Сүнс маань л биеэсээ гарсан байлаа. Тэр ёстой сахилгагүй бололтойдог. За саваагүй би нэг мээмээ дахин том үлээчээд таслан хөөргөх гэтэл маш их өвдөхөөр нь болилоо. Миний биенүүд тасрах эрдэмд сураагүй байна даа. Уг нь тасраад унавал түүнийг аваад хийх юм уу буцаагаад ургуулах шид сурах хэрэгтэй юм байна даа. Хэдий хугацаа шаардах бол??? Мөн сайхнаа дургүй хүргэсэн амьтан руу хөлөө авж шидчихээд буцаагаад ургуулах юмсан. Чих михээ сугалаад шидвэл яах болоо.
Кккккк нүдээ таваг дээр тавиад өгвөл хүмүүс ухаан алдах бол уу??? Дурлах амьтан л битгий гараасай. Зүрхээ сугалж өгөх гэж түвэг зүгээр. Энэ их ажлын хажуугаар бас дурлахтай манатай. Завтай ыыыын. Хайн. За тэгээд л хамаг эрхтнээ авч шидэн байлдах сэмжэээрээ толгойг нь бүтээгээд л татан унагаж муу хар тийрэнг боож унагах гээд л байлдаж үзэх. Нөхрөө архи уухаар явбал өлөн гэдсээ цуваад хөлнөөс нь уячихвал мөн амраа. Жууун гээд л татаад аваад ирнэ. Ихийг долоохоос нь өмнө гэх мэт бодол орж ирэн хурдхан тийм болох юмсаан гэж бодлоо.
Миний бие зах хязгааргүй сунан би маш их тоглолоо. Гэвч би нам унтжээ. Өглөө хамаг бие хөндүүр нойрмоглон арай гэж Гэгээнийхээ хоолыг бэлдэн цэцэрлэгт нь илгээв. Хөөх бие даагдахгүйнээ. Дайрлага ирэв үү. Би алуулаа юу Буурлууд минь гэтэл: Хааахахахаха гээд л инээж гарав. Савааагүй тархи мөн их дэггүйтэв. Чи ганцаараа байгаа мэт л аяглалаа. Бид хараад л толгой сэгсрээд сууж байлаа. Өөрөө өөрийгөө ингэж сэглэн тоглох хүн өнө өмнө ч үзсэнгүй. Өнө хойчид ч гарахгүй байлгүй дээ гэнгүүт өчигдөр оройн явдлаа санан шалавхан орон дээрээ хэвтэж аваад л дахин биеэ шалгалаа. Томорч байнаа. Босоод зогсож байгаад томруулж үзэхээсээ айгаад үзсэнгүй. Бас аминдаа хайртай. Хэвтэж байгаад л хөөсөн гурил мэт томрон холбирох биеэ мэдэрч байж санаа амарлаа. Хаан маань намайг шагнан хязгааргүй том болох биеийг бэлэглэсэн бололтойдог. Тэр хөөсөн биен дээр дэвхрэн хариах ёстой янзтай сайхан байсан шүү.
Хаан бол маш том биетэй болсон ч тэр эрч хүчтэй сайхан сууж байсандаг. Харин би тэгж сууж чадахгүй хөөсөн гурил шиг л бие маань өргөнөөрөө л томорхыг үзлээ. Пялцага пялцага гээд л хахаха. Яанаа одоо. Өөр ажлууд сайн хийгээд жижгэрч утас шиг нарийн, бас өчүүхэн хорхой шавьжнаас ч жаахан болж сурах хэрэгтэй байнаа.
Бие маань сайхан сунадаг болсонд ихэд баярласан би түүнийг хэрэгтэй юманд зарах тухайгаа боловсруулах нь дээр байхдаа. Бас тэр эрдэмийг сайн хөгжүүлэх хэрэгтэй байж магад. Ёстой янз бүрээр нь сунгаж тоглосоор овоо сонирхол бууран уйдсан юм. Одоо тэгээд үүнийг хэрхэн хэрэглэж сурах нь миний асуудалдаа. Мартаад хэрэглэж чадахгүй бол гохноо гохно болно. Буруу юманд хэрэглэвэл пянгий нь ямар би даах биш.
Мөн том өрөөндөө орон нүдээ анин хэвтэх зуур нүдэнд тэнгэр харагдав. Тэнгэрт байх үүлнүүд зүг гараа сунгаж үзэв. Өвдөлтгүй очдог болжээ. Үүлнүүдийг илж үзлээ, дундуур нь гараа сарвалзуулан тоглов. Хошуугаа явуулан үлээж үзэв. Гараа хоёр тийш нь явуулсаа дэлхийг тэврэх гэж бодтол хүзүү тус газар хөндүүр мэдэгдэв.Тэр хөндүүр маш их сунан татах мэт өвтгөв. Дахин хэд хэдэн удаа дасгал хийх хэрэгтэй юм байна. Мөн толгой өвдсөн. Таминь ээ та нар миний төрөлх тарган бие минь тийм болж гэж бодож болохгүй шүү нүдэнд харагдаж байгаа нь биш. Тэр нь харахад хэвээр хирнээ хийгээр сунаад яваад байгаа юм шүү. Хамгийн хачирхалтай нь ямар нэг саад өвдөлтийг бие мэдрэн яг татагнан чивчигнэх нь сонин. Бөө хүмүүс их сайн ойлгох байхдаа. Энэ мэдрэмжийг. Ямар сайндаа сүлбээр зүүгээр үлээсэн мөөмөө хатгалаа гэсэн чинь Час хийн өвдөж татагнахав дээ.
Одоо би маш их баярлалаа. Учир нь би өмнө нь Онгодуудыг чөлөөлөх дайнд дандаа л байлддаг байсан юм. Өгөр өтсөн толгойтой зарим бөөгийн багш нар шавь болсон хүмүүсийн Онгодуудыг маш их даран хорьсон байгаагаас олон бөө нар чадлаа гүйцэд авч чадахгүй байна. Одоо харин биеэ сунгаад л байлдаж байхаар шууд дээрэм хийж болох юм биш үү гэж баясав.
Надад саяхан нэгэн бөөгийн онгод хэлүүлсэн үгнээс иш татья.
.....Түмэн олноо амрааж
Төрөө түвшитгэн
Бузрыг даран
Буманд туслахаар тухлах гэтэл:
Буруунтны өмнө Сөгд гэв
Бузартны өмнө Мөргө гэв
Хазгайтанд Тусла гэв
Хүчгүйд Хүчээ өг
Бурууг Зөв гэж хэл гэв
Бузрыг Ариун гэж батла гэв хэмээгээд их л байлдаж буй тухайгаа хэлүүлсэн юмаа. Өгөр хар хогууд яахав шавь нар пээдийгээд биеэ тоогоод томрохоос нь сэргийлдэг гэж тайлбар тавьж магадгүй ч Буурлуудыг нь бурууд барьцаалан буруу бүхнийг хийлгэхээр занаж байна. Буурлуудыг бодитой гэж бодож сурцгаа. Жишээ нь тэд өөрийн зэвсэг хэрэгсэл уналга нь дутуу бол шууд байлдаад байх хэцүү байдаг. Улаачынх нь амь нас, үрсээр нь барьцаалан хорьж гар нь хоосон тэд ямар нэг хорионд тамлагдан буудаг. Бурханы дүр үзүүлдэг тэр багш нар нь наанаа инээн ихэд энхрийлэвч цаанаа энэ мэт муу үйл хийнэ. Иймээс тэд босгохдоо анхнаасаа дутуу босгодог. Новшнууд өвөө өндөр дээдүүдийг чинь хорьж цагдаж байгааг мунхаг улаач нар ойлгож байгаасай даа. Тархи нь хүрэхгүй бүх юмаа л багшаасаа асуун байхын оронд ЯАГААД гэдэг асуултыг тавьж өөрийгөө дайчлан өвөг дээдсээ авармаар юм.
Яагаад та нар 13 чанар хийж байж л багш шигээ болно гэж мунхарч суудаг мунхагууд вэ? Өөрсдийнхөө өвөг дээдсийг та нар доош хийн доромжлон итгэхгүй байхад би юу гэхэв дээ. Тархиа ажиллуулж олон юмыг судлан ойлгохын оронд л бэлэн юм л асуун шууд л чадвартан болчих мэт суух юм. Улаач нараа өөрсдийнхөө сэтгэл зүрхээ чагнаад, биеэ мэдрээд үз. Бөө болсноосоо хойш бие чинь өвдөөд хөл чинь юмуу гар чинь мөс шиг сийгэн хүйтэрч, ямар нэг газар чинь байнга хөндүүр, уур уцаартай бол Онгодууд тань хориотойн тэмдэг дээ. Мөн тархи толгой чинь ямар нэг бүслүүртэй ч юм шиг юм уу, хөл чинь уяатай ч юм уу, сүүжээр чинь жадлаад газар хатгасан мэт, хавирганаас чинь дүүжилсэн мэт, бөгсөн бие чинь чулуу болсон мэт байна уу. Өөрсдийгөө мэдэрч сураачэээ. Аан энэ замбативийн өвчин би ядраад сульдаад байна л гэж бодохоосоо илүү цаад учраа бодож үз.
Хүний Онгодууд босоод хүчээ аваад байхад чинийх гэж яачихдаг юм бэ? гээд бодооч. Босгосон нааш харж инээх хүн чинь чамайг яаж босгов бодооч. Мунхаг тэнгээсээ болоод өөрийгөө зовоох чинь багадаад өвгөдийгөө бас давхар зовоох юмаа. Зөвхөн удмын төлөө буух гэж буурлууд буугаагүй энэ ертөнцийн төлөө бууж буй учир багш шавьгүй ухааран Өвөг Буурлуудаа чөлөөлөн хүч юуг нь өгөн дээдлэн дэвжүүлэх хэрэгтэйсэн. Энэ Хар ертөнц цэвэршиж байвал чи ч адилхан цэвэршинэдэг. Залуу бөө нар ажил хийж цалин авч улсад хөдөлмөрлөн амиа зогоовол яасын. Бусдыг хүлээн авч буян үйлдэх цаг зөндөө л байгаа шүү дээ. Хүнээ булаалдан хоорондоо тэмцэлдэн, хар санаж хэн хэнийхээ үйлд харшилж хориг тавин, биетэйгээ өрсөлдөн хүний Буурлуудыг хулгайлж авахаа болихгүй бол Мөнх Тэнгэрийн шүүлтэнд чи хамгийн хатуугаар цээрлүүлэхээ мэддэг юм уу үгүй юу?
Тэнэг царайлаад өнөөгөө бүү бод. Чиний ажил Бөөгийн ажил энэ бол Сүнстэй харьцдаг мэрэгжил. Сүнс чамд буудаг гэдгээ ойлгодоггүй юм уу хаашаа юм. Чи үхсэн ч чиний Сүнс шүүлтэд орохоо мэдэхийн дээдээр мэдэж баймаар юм. Мэддэг хүмүүс бол ингэж хүнд бузар хийхгүй дээ. Мөн Бөө нар өөрөө л ухаантай байхгүй бол ямар ч үр дүн цааш гарахгүй шүү. Чухам би болохгүй нь гэж гуйгаад Буурлуудаа чөлөөлүүлчихээд хичээхийн оронд эргээд л тэнэгтээд бүх юмаа эхнээс нь эхэлж зовлонгоо зоон дээр үүрэх нь өөрийн тань ухааных гэж дахин хэлье.
Буурлуудтайгаа харилцан ярьж сурахын оронд тэднийг өөрсдөөсөө асар хөндий нэг тэнэмэл Сүнс дуудахаар ирж хэдэн юм хэлээд цай уучаад явдаг гэж ойлгоод байх юм. Улаачын хийж байгаа бүхэнг харж, сонсож байдаг. Өөрөө тэдэнтэйгээ ярьж сурахгүй, тархиа ажиллуулахгүй бол хүний боол болоод л яваад байна гэдгээ санаарай.
Саяхан нэг хүн над буриад багшаа хэлсэн. Тэр хүн нь бүр цагаандаа гарсан. Шавь нарыг шагайнаасаа дээш гаргахгүй гэсэн гэнэ. Хэхэхэ яанаа одоо. Уг нь буриадууд шавь нараа бүсэлхийнээсээ дээш гаргадаггүй гэж л сонсож байлаа. Орчин цагт шагай болчихож. Шагай гэдэг нь мэдээж жаахан өргөсөн нэр болж таарлаа. Улан доороо л байлгаж байна гэсэн үг дээ.
Нөхдүүд ээ буриадаар босоо л биз яадын тэгээд. Түүүнийг тархиа ажиллуулаад ХАЛХ болгон Буурлуудынхаа хүчийг авахуулах нь чиний гар, тархи ухаанд л байгаа ш дээ. Онгорхой сугийг оёчихож болохгүй гэж бодоо юу. Тэр тэргүүнийг нь засаж болдог юм байгаа биз дээ. Нэгэнт л буулгасан бол тэрсэлсэн ч яадаг юм бэ? Өвөг Дээдсийнхээ төлөө ухаантай бай! Багш нараа хорло гэж байгаа юм биш. Шогтсон байвал хариуг нь өгч байгаа юм. Чи босохдоо мөнгийг нь төлөөд босоо биз дээ. Өгөө авааг нь өөрийнх нь хэлснээр тэнцүүлээ биз дээ. Боолын боол босгоны чинь шороо явна гэж ам өчгөө өгөөгүй биз дээ.
Босгохын бол босгосон шиг босгох хэрэгтэйг шаардах эрхтэй. Чи гуанзанд мөнгөө төлж хоол идчихээд давхар аягаа угааж төмсийг нь хэрчиж өгөөд гардаггүй биз дээ.
Босгохын бол босгосон шиг босгох хэрэгтэйг шаардах эрхтэй. Чи гуанзанд мөнгөө төлж хоол идчихээд давхар аягаа угааж төмсийг нь хэрчиж өгөөд гардаггүй биз дээ.
Санаагаараа туслах аргагүй болсон зах зээлийн хүнд нөхцөлд мэдээж өгдөгөө өгөө л биз. Тэгээд чанар шаардах ёстой биз дээ. Бараа таваар, эд материал болохоор бөөс хайж буй мэт шалгаж авдаг байж удам судар, өөрсдийн үр хойчын асуудлаа нүд анин байх ямар хэрэг байна. Мэддэггүй бол уншаач, мэдлэгээ тэлээч, өөрөө хичээгээч. Бүх олзлогдсон буурлуудын өмнөөс тэнэг улаач нарт нь хатуу боловч ҮНЭН үг хэлэхдээ би ееер айхгүй дэг. Хүний Буурлуудаар яадын гэж гайхаж байгаа байх. Тэд нарыг чинь явуулж зардаг юм. Байлдаанд оруулан харвуулдаг. Хүний хамгийн бузартай нь зууралдуулна. Уг нь чи тэднийгээ ажиллуулах ёстой бус уу. Чиний багш юм уу. Мөнгөө төлсөн бол Хуц гэж хэлж сур. Багш нар нь ч ичиж амьдар. Хичнээнээр нь цуслачихаад томроод байх хэрэг үгүй. Цаанаа нарийн учиртай Тэнгэрт хийх үйлтэй, хариуцлагатай гэдгээ мэддэг юм бол саад хийгээд байх чинь шившиг. Хүн хүн шиг хандвал эргээд хүн шиг байна. Өнөөдөр улаач нарыг багшлах чи түрүүлж босч хэнгэрэг дэлдсэнээрээ дийлэх ч Хорвоо эргэдэг шүү. Хожим нь учирдаг шүү.
Багш Хүн шавийн эрдмээр бахархан нэр нь манддаг. Гэтэл шавиа даран өөрийгөө мандуулах нь шившиг. Буруу яваа шавиа бол бут авах нь зүйтэй. Харин мэдэхгүйг нь далимдуулан, зөөлчлөн дарлаж байх нь утгагүй. Бөөгийн багш нар нэгдэн цуглахын оронд өөр хоорондоо байлдан, шавь нараа турхирдаг. Шавиуд нь зөв буруугүй л миний багш манлай лээнин гээд л дайрдаг. Гэтэл ухаантай байвал дэмий юманд Монголчууд дайтах хэрэггүй л байхгүй юу. Нэр алдрын төлөө биш Улс түмэн, дэлхийн төлөө бол дайтахад нь шавь бүхэн хүчин зүтгэх ёстой.
Уул хангайгаа баярлуулан зөв зүйл хийх, сургаал эрдмээ түгээхэд нь шавь үр багшаа хүндлэн оролцох нь зүйтэй ч буруу нөхдүүдтэй бол түвэг л байна. Бөө гэдэг чинь мэрэгжил. Эмчтэй ялгаа байхгүй. Эмч хүн эмчилгээний төлбөр авсан ч эдгээж илааршуулж сэтгэл гаргавал бүгд хүндлэн хайрлаж алтан гартан гэдэг биз дээ. Гэтэл мөнгө төлчихөөд хариуцлагагүй хандан, анхааралгүй буруу эмчилбэл гомддог биз дээ. Ялгаа юу байгаан. Бөө эмч хоёрт. Харин ч Бөөгийн өгөө аваа хамаагүй өндөр байдаг. Авсныхаа хирээр хариуцлага хүлээн сэтгэлээ зориулж байх ёстой биз дээ. Хэн хүнээ хүний ёсоор хүндэлбэл асуудал гарахгүй шүү дээ. Багш нь багш шиг байж, шавь нь шавь шиг хэн хэндээ дэм болон байвал энэ хэцүү хатуу үйлд нэг цул болон ажиллахад таатайсан.
АЛТАН СУДАРТ ГАРДАГ ДОЛООДОЙ МЭРГЭН ОНГОД ДЭЭДЭС
Аан мөн өргөөнд маань Долоодой Мэргэний улаач заларсныг баяртайгаар мэдэгдье. Энэ аугуу дэмч бөө маань Сорхагтани хатны багш байсан хүн шүү дээ. Хатны сударт энэ тухай байгаа бөгөөд үлгэр үнэн болж үлгэрийн баатрууд амилсаар л байна даа. Түүний удлаачтай манай өргөөнийхөн маань уулзан хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ аугуу өвөгийн улаач бүсгүй даруу төлөв, хүн зоныхоо төлөө итгэл зүтгэлээ өгөх бодолтой зөв явдалтай зөв улаач юмаа.
Ингээд Долоодой дээдийн сургаалаас манай хэд маань хагаслан хугаслан тэмдэглэж авсныг эртхэн та бүхэндээ дамжуулья.
Долоодой өвгийн айлтгалийн талаар Наран эгчийн тэмдэглэлээс оруулья.
Эх дэлхий том мэт боловч миний багад тоглодог оньсон тоглоом шиг нэгийг сугалахад бутрахдаа тулжээ. Мөн биднийг даруу төлөв тайван амгалан бай. Сэтгэл тогтохгүй бол нүд ирмэхийн зуур үйлс чинь бутрана гэлээ. Муухай зан, сэхүүн зан хүнд хэзээ ч хэрэг болдоггүй. Үнэнэнэр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэв.
Ямар ч юманд тууштай ханд. Нэг хэмээр явбал оройд нь гарна. Хурдан морьны хурдаар явбал бахардаж унана гэв. Ухаан өв соёл, хууль ёс зан заншил зааж өгнө гэв.
Монгол гутал бол нялх ногоо гишгэхгүй гэж ээтэн хоншоортой болсон гэлээ. Одоо та нар муухай гутлаар баллаж байна гэв. Өөрөө мэдсэнээ өрөөл бусдаас бүү харамла гэв. Бид нарт хэдэн үеэр чинь идэх хоол хөрөнгө өгч чадна. Тэр үрэгдээд алга болно эрдэм өгвөл та нар түүгээрээ бүхнийг өөрсдөө олно гэв. Би нэг хэлснээ давтахгүй тогтоож ав гэлээ.
Унаж төрсөн эх дэлхийгээ яагаад хайрлахгүй байна дээр нь унаж өнхөрдөг үхэхдээ ч шороогоор булуулаад байж... гэлээ. Газартаа зөв залбирвал газар ээж чинь аврах чадалтай
Бид хажираар амьдарч ирсэн гэлээ. Дараа нь АБИ үж мөргөхөд тамхилаад хөөрөгний учир мэдэх үү гэв. Чанга таглаад өгвөл цаадах хүн ямар нэг асуудалтай, хүн талийсан ч юмуу гэж ойлгодог гэнэ. Хайнга таглаад өгвөл гарзтай муу явна, аятайхан зөөлөн таглаад эргүүлээд өгвөл сайн явна гэсэн утгатай гэж хэлэв гэтэл одоо чанга таглаад өгөхөд сайн уу яасан чанга таглав гэдэг болсон байна гэв. Ийнхүү өвгөд хөөргөөр ямар яваагаа биеэндээ хэлдэг цаадах нь ойлгодог байжээ.
Улаач нь үнэхээр ухаантай даруухан охин байлаа. Аргагүй л улаачаа сонгодог юм байна одоо бидний нэг болж хамтран ажиллана гэв. би мөргөж сууж байсан үеэ санаснаар бичсэн тул дээдсүүд дахин давтахгүй тул мартаагүй дээрээ бичив ойлгоогүй өнгөрөөсэн зүйл буй байхаа. Эхлээд үгийг нь ойлгоход хэцүү байсан ч түшээ гайгүй хэлж байгаа сүүлдээ ойлгохоо байсан уу бараг дуугархаа больсон тул жирийн амьдралын зүйлс биш тул өөрсдөө ойлгосноо бичив. Сайхан буурал өвөө аав минь.
Хэмээн буултанд суусан тэмдэглэлээ дамжууллаа. Мөн Долоодой Мэргэн сонин хачирхалтай түүхүүд ярьж өгсөн байна. Чу Мэргэн маань маш мэргэн харваач байсан. Морьны давхиан дунд доош унаад хөлөө сольбих хооронд нь харваж чаддаг тийм авьяастай мэргэн байсан. Мөн Үхрийн эврийг суга татан хуруугаараа эмэрч нунтаг болгон эмэрч үзүүлсэн гээд л номын багш Чу Мэргэнийхээ бөх болон бөө зөнд гаргуун хүн байсныг дурсан ярьжээ. Долоодой Мэргэн маань бага байхдаа оньсон тоглоомоор тоглодог байснаа хэлжээ. Мөн нэг гайхамшигт уран дарханы тухай ярьж өгсөн байв.
Тэнгэр ивээгээ Монгол дээдсүүдийг минь. Өвөг дээдүүдээ хайрлан улаач Бөө нарыг ойлгон хүндэлж жинхэнэ Бөө хүн гэдгийг ялгаж салган ойлгох цаг иржээ.
Мэдрэмж гэдэг үгийг та бүхэн сайн ойлгоорой. Монгол хүний хөх толбонд энэ Тэнгэртэй холбогдох мэдээлэл хүлээн авах нууц байдаг. Үүнийгээ хөгжүүлэхийн тулд Тэнгэр Монгол Газар дуудлагаа сайн хэлэх ёстой. Энэ дуудлага хэлдэг хүмүүстэй холбогдон засал хийхэд хамаагүй амар хялбар байдаг. Учир нь тэд биеэ мэдэрч чаддаг. Та нар боддоо. Миний нетээр хийдэг засал бол эхлээд түүнд юу байгааг мэдрүүлэх бас Онгод гэж Үнэн бөгөөд очоод байгаагаа мэдрүүлдэг. Үүнийг өөрт нь мэдрүүлж байж заслаа хийн Үр дүнгээ мэдрүүлж байж л дуусгахыг эрмэлздэг. Тэрнээс биш Ганданд ном уншуулдаг шиг нэг таваг тавьчаад зүүрмэглээд сууж байгаад гарвал Гэлэнмаа гэвэл таарна биз дээ. би. Харин би бүгдийг мэдрүүлж чадвал тэр хүн Тэнгэрт итгэх итгэл нь нэмэгдэнэ. Гэтэл энэ хүмүүс маань өөрсдийн чадвараа бас ойлгох баярлах хэрэгтэй. Үзэгдэж харагдахгүй улаач нетээр засал хийхэд түүнийг нь мэдрээд байна гэдэг бол дээд заяаны биетэй хүн байна та гэдэгтээ итгээрэй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.