Амар байцгаана уу. Манай Гэрлийн өргөөнд байдаггүй ч блог уншигч та бүхэндээ хандан сайн үйлсийн сэтгэлийн бэлгэнд уриалж байнаа.
Бид Хааныхаа: Биеэ засаад Гэрээ зас Гэрээ засаад Төрөө зас гэсэн сургаалийн дагуу Өөрийн биеэ гэгээрүүлэн ЗАСАХаас эхлэн Гэрлийн өргөөнд цуглан мэдээллээ хуваалцах, олон талын мэдлэгтэй болох, арга болон билгийн талын эрдэмтэн мэргэд ухаантануудынхаа сургаал айлтгалийг судлах биендээ мэдээлэх, оюунаа хөгжүүлэх, биеэ эрчимжүүлэх, бие биендээ туслан дэм дэмэндээ дээс эрчиндээ явах зорилгоор нэгдээд санал бодлоо хуваалцдаг билээ.
Олны хүч оломгүй далай гэж сайхан сэтгэлтэй, зөв бодолтой олон хүн нэгдэн биенийгээ таньдаг мэддэг болж байнаа. Энэ хүмүс маань бас өөрсдөө санаачлан нийгмийн эмзэг асуудлуудад чадах хирээрээ л оролцон хүчээ өргөхийг хүсч байгаа билээ. Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө сэтгэл гаргаж сайхан үг хэлцгээх цаг нь ирсээн.
Улаанбаатар маань Утаатбаатар болоод удаж байгаагаас сүүлийн үед маш олон үрс төрөлхийн гажигтай гарах дутуу төрөх үзэгдэл хэвийн үзэгдэл болохнээ. Олон үрсүүд дутуу нялзрай төрөн хүн болчих юмсан, амьдарчих юмсан гэсэн зовлонгийн үүдэнд очерлон төрөх боллоо. Тэдний буруу биш ээ. Бидний буруу, Төрийн буруу. Төрийн буруу бодлого, авилга хээл хахууль газрын наймаанаас болон Улаанбаатар минь Утаатбаатар болсон. Мөн өдий болтол тархиа угаалган өнгө мөнгөнд адилхан шунаж өгнө гэсэн бүхнийг л дэмжиж гаргасан бидний буруугаас нялх нялзрай үрс маань төрүүтээ л үхэл амьдралын үүдэнд дугаарлах эмгэнэлт дүр төрх бий болжээ.
Өнөөдөр манай гэрт тийм асуудал болоогүй гэж та бүү бод. Маргааш танайд мэндлэх үр тань энэ хаалганд ирвэл яах вэ? Учир нь бид баян ч бай ядуу ч бай бүгд адилхан УтаатБаатартаа амьдарч уушиглаж байгаа нь ҮНЭН биз дээ. Нэг ч гэсэн үрийг хүн болгох монголоор Энхбаатар үндсэн нэр нь инкубатор нь маш их үнэтэй юм байнаа. Монголд маань хэдэн ч Энхбаатар байтугай нялхсын эмнэлэг барьчих мөнгийг хүн бүрт сонгогдохынхоо төлөө хууран жижиглэн хувааж байгаа намууд энэ асуудлыг тоохгүй байна. Нарийндаа НАМ гэдэгт хүн л ажилладаг. Намбар Энхбаяр төрөхдөө МАХН байгаагүй, С.Батболд төрөхдөө МАН төрөөгүй, Элбэгдорж төрөхдөө ерөнхийлөгч болоогүй, Ардчилсан Нам гэдэгт нь хэн ч байдаг билээ мартаж тэд Ардчилсан НАМ болон төрөөгүй биз дээ. Тэд бүгд ээжээс унасан, эхнэр авсан, цаашид ч үржих магадлалтай нь ҮНЭН юмдаг. Тэд Утаатбаатарт ажилдаа ирдэг. Хүүхэд авгай нар нь бас адилхан утаагаар амьсгалдаг. Тэд улсын мөнгийг хэрхэн ашигтай идэхээ ч мэддэггүй мангарууд. Хоолойндоо шүүлтүүр тавьсан бол бас яахав дээ.
Хоол унд дээр бол ярих юм байхгүй тэд хамгийн үнэтэй хортой юм л иддэг хүмүүс. Хичнээн гоолиг амьтад цагаан хоолой бариад л анх олны танил болон хашгирдаг билээ. Туранхай хар хэрээнүүд шиг л харчууд, гоолио хэрээ шиг л хүүхнүүд байсандаг. Тэр нэг шидтэй байшинд ороод л чимээгүй болсоор гурван жил хагас болоод гарахад л хэрээнүүд нь тарган тахиа, хүүхэн хэрээнүүд нь тарган тогос болчоод байдаг шүү дээ. Биенийхээ гадуур л л юм наахаас биш дотрохдоо юм нааж чадах биш дээ хөөрхий. Тэд бас үе үе бөөн мөнгө хаясан өргөн дэлгэр хурим хийдэг болсон ч бүүүгд Утаатбаатардаа л хамт бидэнтэйгээ нэг утаа амьсгалдагт та нар санаагаа амраа. Тэд хүнээс гажууд төрж чадахгүй. Гардаг юм гардагаараа л гарна. Амьсгалдаг юм амьсгалдагааараа л ижлийг мангарууд ойлгохгүй байна. Алтан бичигтэй мөнгөн өлгийд өлгийдсөн ч ээж аав нь утаагаар амьсгалж үйлдвэрлэгдсэн үр. Төрөөд ч утаагаар л амьсгалах нь тодорхой. Энэ мэдээжийн ҮНЭНийг хүртэл ухаардаггүй дипломын голнууд Төрд шургалан газар зарж баяжин өөрийгөө ч өрөөлөө ч хорлов.
Эднийг хэзээ ухаарна гэж хүлээхэв. Угийн мунхаг дээрээ харалган нь нэмэгдээд хэрэг байхгүй болсон нөхдүүд байгаа юм. Удахгүй байгалийн шалгарлаар Чад хийх нь мэдээж. Харин энгийн ард бид ядахдаа нэг Монгол үрийг ч дутуу төрхөд амьдрал бэлэглэх Энхбаатартай болгох сайн үйлсийн аянд нэгдэн хандив өргөмөөр байнаа. Мэссэж бичээд бас байгаагаасаа илүүчлээд туслахыг уриалж байнаа. Хүний хүн харж суухаар өөрсдөө хөдөлцгөөх хэрэгтэй биз дээ. Яасан ч их урт тоотой мөнгүү. Тэр тоонуудыг нь гүйцээн устгамаар байнаа. Тоотой юм дуусч л таараа ч дээ. Ямар хязгааргүй биш яадын. Сар сардаа ч хамаагүй буудсаар байгаад устгаад баймаар байнаа.
Үкэ тэгээд тэрийг нь дуурайгаад хийчих Монгол үр алга уу. Хүн хийгээд байхад бид яахаараа хийж болдоггүй юм бэ? Санаж явбал бүтнэ гэж ур чадвартай хүүхдүүд энд суралцах хэрэгтэй шүү дээ. Үргэлж л бие биенийгээ дуурайсан хуульч, өмгөөлөгч, эдийн засагч болох албатай юм уу. Эзэмшвэл эх оронд хэрэгтэй мэрэгжил их байдгийг залуу хүүхдүүддээ багаас нь ойлгуулж баймаар байнаа. Хэрэгтэй үйлдвэрээ байгуулан ажиллуулмаар гэтэл бүх л ажилладагаа амыг нь бариад гаднаас аваад өөрийнхийгөө ухаж өгөөд байх юм. Тэр хөгжсөн орнууд яахаараа Монголоос баялаг авах гээд улиараад байгааг анхаараач. Хөгжсөн юм бол тэдэнд ямар хэрэгтэй юм бэ?
Та нар яг одоо европт хасах 15 хэм хүйтэрхэд л яаж миарч хиарч байгааг харж байгаа биз дээ. Аййй мөн сайхаан сайхан. Яагаад хасах 30 хүрэхгүй байнаа. Хэхэхэ ёстой нус нь сугарч ч амжихгүй хөлдөх биз. Байгалийн хүйтний өмнө бид соёлтой ухаантай гээд шилэн трикотойгоо хариагаад үзнэ биз. Даарвал өмдөө давхарлаж өмсдөг гэж анхны ойлголт авах байлгүй дээ. Хүн гээч амьтан байгаа орчиндоо цаг агаартаа орон зайндаа амьдардаг гэж ойлгож авчаад хөгжлөө ярьж байгээ.
За амьтан муулах яахав. Би ч бас халуун оронд миарч байнадаг. Бас л сая нэг шумуул хазлаа. Отож байгаад цааш харуултал миний бүлээн цус минь бүлт үсрэв гэдэснээс нь. Хайран юм эх орныхоо төлөө зориулсан бол аштай юу. За одоо яахав дээ. Амьтан тэжээсэн юм гээд л сууж байхаас даа. Халуун оронд мөнгө бага зарагддаг сайхан юм гэвч толгой муу ажилладаг болох магадлал туйлын өндөр байна. Их халуунд ходоод хөөдийн юм уу яадын хоол ч идэх хүсэл төрдөггүй нь сонин. Өчигдөр хот орж интэрнетийнхээ нэгжид явлаа. Хар халуунд гуйлгачид мөнгө гуйн газар сууна. Гэвч унтчихсан байвал яах уу. Юм гуйх ажлаа унтаж таслан буйг хараад ашгүй гээд л хажуугаар нь явлаа. Энд халуун учир утаа алгаа. Гэвч оронд нь халуун орны өвчин гэж бас бий.
Манай Маша гэнэт уйдаж эхэлсэн бололтой. Хүний эрхийн хороонд ханддаг юм уу яадын хүүхэд хулгайлж хорив гээд та хоёрыг гэнээ. Монголоос нь элдэв сайхан үгээр илбэдсээр байгаад энд авчран хорилоо гэв. Аав нь охиноо хажуудаа л харж байхгүй бол санаа нь зовоод нойргүй хонодог гэж мэддэг болоосой. Харин би хүүдээ санаа зовон амрахаа больжээ. Хүү минь халаалтгүй хүйтэн байшинд амьдарч байгаа. Хэдэн паар нь тог тасардаг ужигаас болон тас хөлдөөд дахиж сэхээхэд хэцүү болсон гэнэ. Яг л ингэж мэдэх учир зуухтайгаа байнаа гэхэд л манай нөхөр уурлан бөөн утаа униар үнэртдэг, бөөн мөнгө бас гэж уурсаад л зөрөөд эвдэрсэн зуухаа янзлуулаагүй юм даа. Болзошгүй аюул хэнд ч хэзээ ч ирдэг л байхгүй юу.
Хүний мөсгүй хүмүүсээс болон хүү маань идэр есийн хүйтэнд хэд давхарласан хөнжилд энэ өвлийг давлаа. Ирж яваа урин цаг болохоор дахиад жаахан тэсэхэд л болох биз ээ. Амьдрал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн л байх юм даа.
Улсын тогонд итгэж өдөр шөнийн тоолууранд найдах ямааар ч хэрэг байхгүйдэг. Салхины Сэнс л хурдан үр ашгаа өгөөсэй хэмээн бодно.
Гэтэл салхины сэнснүүдийг нь оруулах зөөх ачаа тээвэрт бас л Тендер зарлажээ. Хэд хэдэн компани санал өгснийг сонсоод сонирхон асуулаа. Гэтэл хужаагийн 3000 машинтай хужаа жолооч нар түүнийг зөөхөөр санал өгсөн байгаам даа. Хуцдын бэ яасан. Монголчууд машин барьж чадахгүй юм уу. Даварсын бэ яасан. Нутагтаа ачаагаа зөөхгүй бас Монголд минь ачаа зөөнө гэж хуцсан байх юм. МонСпийд Монголэкпрээс гэж урдаа Монгол гэж нэр тавихаасаа ичээсэй. Хужаа Спийд Хужааэкспэрээс гэвэл яасан юм болдоо. Монголчууд машин барьж чаддаг юм шүү арай хэтэрч байнаа бас. Тэндер хир үнэн байх нуу харж л байя даа. Хужааг ялуулахнуу Монгол бусад жолооч нарыг бодохнуу харнаа хөө. Та нар маань ч бас анхаарч харж байгаарай.
Хүний нутгийн юмыг гадны Хүн хэзээ ч хайрладаггүй юм. Тэр тусмаа хужаа нар. Энд ч гэсэн дээ. Энэ улсын хүмүүс эх орноо хөгжүүлэн хүн ардаа толгойд нь юм хийхээр гадны орны багш нарыг өндөр үнэтэй хөлсөлжээ. Гэвч нөхөр маань өчигдөр бөөн уур ирлээ. Энэтхэг голцуу гадаад багш нар аль болох биеийн амар харан бага цаг ороод их мөнгө авахаар улайран бөөн хэрүүл болжээ хурал дээр муухай амьтад гэсээр тэр ирлээ. Тэд их ажиллахыг шаардлаа хэмээн манай нөхөрт ихэд гомдож уурлан бөөн хэрүүл гарсан гэнэ. Хэрэв тэд мөнгийг нь авч байгаа бол тэдний орны хүүхдүүдийг сайн л сургах ёстой биз дээ. Чи Энэтхэг өөр улсын хүн болохоороо энэ орны хүний ирээдүй чамд хамаагүй юу гэж хэрэлд хэмээн би үг зааж өгөв.
Ер нь хүн ам нь хэт олон газрын хүмүүс ёстой хүн чанар муутай. Худалч луйварчин, долигнуур, мөнгөний араас яахаа ч буцахгүй хүмүүс байдаг юм байна. Муухай, хүн муутай хүн энэтхэг дотор их байгаа нь харамсмаар. Монголчууд хүнээс сул юм авах дургүй. Авсныхаа хирээр хүчин зүтгэж өгөхийг л боддог. Манай нөхөрт маш сайхан монгол ийм чанар нь байдагт би баярладаг. Түүнд хүн тусласан бол тэр хэзээ ч мартдаггүй. Гэхдээ шударга байх дуртай. Өглөө гээд дарамталбал хуц гэх хүн. Сэтгэлээсээ хандвал бүх л хүчээрээ зүтгэдэг юм. Ёстой цалин сайн өглөө энэ хэвээр нь бантагнуулж байгаад хугацаагаа дуусгая гэвэл бидэнд ч амар биз дээ. Гэвч энэ улсын уугуулуудад бид хайртай. Тайван дөлгөөн алхах сайхан ард түмэн байгаа юм.
Инээдээр хүнийг угтаж инээд хөөртэй байх энэ ард түмэнд сайн эмч хэрэгтэй, бас сайн өөрийн мэрэгжилтэнгүүд хэрэгтэй. Алийн болгон хүний хүний бандаш оймсыг угаан зарагдан амьдрах юм бэ эд. Тоогоор ч цөөхөн энэ хүмүүс толгойгоо ажиллуулахгүй бол нутгаа ч алдан өөрсдөө мөхнө шүү дээ. Яст мэлхйиг үзэн яддаг хүн байхгүй. Яст мэлхий шигээ гэм хоргүй дөлгөөн удаан энэ улсын ард түмэн мөхөх ёсгүй. Энэтхэгүүд даварч байна даа энд. Нутагтаа бол тэд өт хорхой шиг олон дундаа үйлээ үзэн явах байж энэ сайхан газар байгаагийнхаа буяныг зөв эдлэх ёстойсон. Хүний олноор хүнээ барьж иддэх соёл иргэншлийг соёлтой боловсон гэдэг юм байна л дооооо.
ЗА одоо сайн санаагаараа Монгол үрсдээ ганц гэсэн Энхбаатарыг аваад өгчих үйлст доорхи хаягуудыг аваад мэссэж нисгээрэй. Тэр айхтар урт тоон мөнгөөс нь хором хормоор хорооцгооё.
Saturday, February 11 at 12:00am
Одоноо Одноо Гэрлийн Өргөөний 1 гишүүний ард 20 хандивлагч байаар тооцсон тэгэхээр нэг хүнээс ойролцогоор 5000 төгрөг цуглуулахад 1 гишүүн 80 орчим мянган төгрөгийг хандивлагч нарыг төлөөлөн төлөвлөсөн хугаанд багтааж дансанд хийх хэрэгтэй байх. Одоохондоо хувь хувьдаа хандиваа цуглуулж байх хэрэгтэй байх ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ САЙХАН СЭТГЭЛТ АХАН ДҮҮС МИНЬ идэвхитэй оролцоно уу
Bolor Bon neg hun 5000 yum uu neg hunii ard 20 geed 100 000 yum uu hehe... todruulj ugnu uu
Enkhjargal Dashmaa Mash saikhan sanal baina.Harin yaj munguu tsugluulah ve? haana avaachij uguh ve?
Одоноо Одноо http://share.gogo.mn/wzSJP4GXFs18701329225932/���������������� ���������� ���������������� ������������������ ��������������������.docx эндээс хандив цуглуулах загвар хэвлэж аваарай
Одоноо Одноо Gerliin urguni gishud 300 garan bga bolohoor inkubatriin une 25.650.000 yum. Tgheer oiroltsogor 80 aad myanga bolood bga l da hamatan sadanda heled ger buliin hureendee handiviin ayn urnuulj tgd tsuglasan hamdivaa gerliin urguunii gishuun ta tuluulun togtson dansand hiih yu Одоноо Одноо Handiviin u a oroltsson buh humusiin ner usiig temdeglej avarai heregy bol gogo.share deer tavisan handiv tsuglulah husnegt taniltsuulga bga hevleed avarai link n deer bga
Одоноо Одноо Messeg handiv urguj bga gishudde bs bayarlalaa message handivaar hamgiin olon bichigdsen ugs dund Gerliin urgoo gsn ug bagtjee. saveinfants groupd delgerengui medelel bn
2. Мөн манай өргөөнийхөн маань одоо Америк улсад эмчлүүлж байгаа цусны хорт хавдартай 22 настай Гүн билгүүнд сэтгэл санаан болон Тэнгэрийн уншлага илгээн эмчлэгдэн эдгэрэх найдлага тавин сүүгээ өргөн хүслээ илгээн тэдэндээ сэтгэлийн бэлэг өргөж байгаа билээ. Өргөөний бус уншигч нар маань ч энэ хүүгийн төлөө залбиран сайн сайхныг ерөөж тэдэнтэй холбогдон үнэтэй зөвлөгөө өгч байна уу.
GERLIIN URGUUNIIHNII AMAR MENDIIG ERIE! HUUD MAANI HIISEN EHESIIN
DONORIIN EMCHILGEE NI AMJILTGUI BOLSON UCHRAAS EMCH NAR MINII
CHUMGIIG HIIJ UZEH ETSSIIN ARGA L ULDSEN GEJ UZEED, UNUUDRUUS
BELTGEL AJILDAA ORLOO. TIIMEES TA NAR MINI EEJIINH NI CHUMUG
TAARAASAI GEED L ZALBIRDAG YM SHUU!
HUNDETGESEN GUNBILGUUNII EEJ OYUNDALAI
Enkhee Tumen S Zalbiraad baigaa huugiin bie zugeer bolnoo
Batmunkh Erdenebayar tenger iveeg
Damidanjamts Erdenechimegtonshuul zalbiraad suugee urguud l baina ta 2 mini huchtei baigaarai ih l hetsuu hund uvchin yumdaa tsus gedeg hort havdar gedeg huchtei baigaarai ta 2 mini tengermongol gazar bugdeeree ta 2 toigoo hamt baigaa shuu
Kharaidii Delgertsetseg Bainga l guij baigaa. Taarah baihaa
Capyyji Peace tenger iveenee .
Sodnombaljir Mungunsar TENGER MONGOL GAZAR amitai buxneesee guin zalbirch bui TENGER ibeeg ee ta 2 ig mini
Munkhbat Kh ta 2iig Tenger iveeg ee
Uujgii Ulziibayar Bainga guinaa taarah bh tenger iveeh bolnoo
Памбагар Үр ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР, Тэнгэр Эцэг эвээг, Тэнгэр ээжий өршөө
Bat-Erdene Gantulga Chumugund donor oldoh bolov uu. Unetei bolov uu
Bat-Erdene Gantulga Donor chumug hiij bolohiig emcheesee asuusan uu. Asuugaarai
17 hours ago · LikeUnlike
Budaakhuu Oyundalai Huud mini taarah donor oldoogui uchraas miniihiiug hiih gej bgaa ymaa
Budaakhuu Oyundalai TMG geed l setgelee ongoitol helj zalbirlaa
Bat-Erdene Gantulga Tanii hemjeelshgui ih hair er zorigiig bishirch bna. Ta 2-iin tuluu zalibarna aa. Olon olon tengeriin urs guij baigaa bolhoor Deedsuud sonsoj l baigaa
Bolor Bon Тэнгэр Тэнгэр Тэнгэр Монгол Монгол Монгол Газар Газар Газар
Enkhbayar Batchuluun Тэнгэр Ивэээг
Narangerel Gansukh Тэнгэр тэнгэр тэнгэр Монгол монгол монгол Газар газар газар та 2-ыг тэнгэр ивээг
Chinggis Ayanga Tenger mni ur huuhduuddee tuslaarai. manaihan beeneeree neg tsagtaa heleerei, tenger mni
Badrakh Tugs Амар амгалан уу? Эрхэм дээдэс, Удган минь ээ. Өдөр бүр морин цагт өргөл өргөн хэлж буй.
Chinggis Ayanga amar amgalan baina uu. setgel evdeed baih yumaa. ta nartai hamt zalbirch buidaa bi ih itgej naidaj bainaa. Tenger mni
Chinggis Ayanga Oirhon bol yavaad ochihson hol ch gsen bid oluulaa tan 2iinhoo telee setgel negden suugaa shuu
Magsar Munkhbayar MUNKH TENGER ETSEG DEEREES DELHII EEJ MIN DEREGDEES IVEEG
Sodnombaljir Mungunsar shono 12 tsagt Amitai buxneesee zalbiran guij bui bilee TENGER ibeeg
Өөний Балчир ta bvhnig min tenger iweenee bitii sana zowoo. hvv tani ervvl saruul bolon ta 2 too erhlen togloh tsag udku irnee. setgelin tenhe bvgdig dawdag yum shvv.
Bolikhuu Turmandakh Тэнгэр Эцэг минь Баярсайханы Гүнбилэгүүн балчир үрдээ амьдрал хайрла
Enkhjargal Dashmaa tegelgui yahav bid bugd zalbirna aa
Tsedendamba Otgonbileg өдөр бүр морин цагтаа дуудлагаа хэлээд залбирнаа
Tsedendamba Otgonbileg тэнгэр ивээг
Sodnombaljir Mungunsar TENGER MONGOL GAZAR ibeex boltuxai
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.