Sunday, March 6, 2011

2011 оны 3 сарын 6

Өнөөдөр амралтын өдөр, сайхан амарсан байна. Бие маань ч хөнгөрчээ. Тэнгэр гэж өөр юмаа миний нус нулимсыг ховх сороод аваад явсан юм байхдаа гэж бодтол Хааахахаха инээж эхлэв. Шоочоороо эзэн хаан л байна. Тэнгэр чиний нусаар яахавдээ. Хахахаха “Чи яах гэж ийм балай юм боддог юм бэ? Болиочээ” гээд л инээгээд байх юм. Миний огт эм уугаагүй байхад хамар онгойгоод, хоолойн өвчин, биений хөшөө арилсан болохоор л тэгж бодлоо.
Охин минь чиний бодлыг бид мэдэх тул бодлоо цэгцэл. Бүү дайн байлдаан хийж байхад мангар юм бодоод, инээд хүргээд байгаарай даа. Энэ үед миний будилуулсан маш инээдтэй түүх орж ирэн би өөрөө бас инээлээ. Нээрээ Даянгийн отгийг хамгаалсан дайны үеэр би пакталаагүй юу. Элэг хөших нь. Эд нар ажлаа жинхэнээсээ хийгээд байдгийг тэгэхэд мэдээд мэл гайхаж билээ. Би хэзээ хүү шигээ, багш шигээ лаг болох юм болдоо зайлуул. Гэхдээ тэд нар шиг болуул амрах завгүй галзуурах байхдаа. Даянгийн отгийн дайны тухай миний онигоог бичвэл бас бөөн ажил болох нь тэрний оронд бусад түүхээ бичихээс дээ.
Өнөөдөр нөхөр маань өчигдрийн явдалд гэмшсэн юм байлгүй чухам гэр орноо цэвэрлээд л хойгуур урдуур булталзаад уналаа. Би ч гүрийгээд л дуугүй шилбэлзээд л юмаа хийсээр өдөр өнгөрч хурдхан Дээдсийн даалгавраа бичиж  буулгахаар суулаа. “Охин минь чи түүхээ бүр эхнээс нь бичихгүй юунд голоос нь яваа л байнадаа” гэж Хаан санууллаа. Би өмнөх хагас хугас тэмдэглэж хаяасан дэвтрүүдээ цуглуулан юу болсонгоо сэргээх боллоо.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.