Амар байцгаана уу? Гэрлийн Өргөөнд минь бас нэгэн багш нэмэгдсэн нь ЧАНАЙ Дээдэс билээ. Түүний талаар товч мэдээлэл мөн тайлбар хийе.
Монголын нууц товчооны 2 р бүлэг 72, 73р дэсд байх өгүүлбэрийг олж уншина уу. Гэхдээ Монголын Нууц Товчоо хэмээх жижиг бор хавтастай Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай Шинэ Хөрвүүлэг хэмээх доктор профессор Ш. Чоймаа багшийн номыг нь авч уншиж байна уу. Учир нь энэхүү шинэ хөрвүүлэг бол эх хувиас нь элдэв юм нэмэлгүйгээр өөрийн дураар өөрчлөлгүйгээр хөрвүүлэн бичжээ. Үүгээрээ бусад Монголын Нууц Товчооноос илүү хэмээн зөвлөмөөр байна. Дээдсүүдээс би бас эртний үг хэллэгүүдийн учрыг асуух зуур ...Эртний үгийн тайлбар толиудад нь бага сага зөрөө байдаг ч энэ бол бөөгийн язгуур үг хэллэг алдагдаж утгийг мэдэхгүй болсонтой холбоотой хэмээн бодно.
