Гэрлийн өргөөний нийт галын эздүүд эрчүүддээ сайн сайхныг хүсэн ерөөж нэгэн сайхан түүхийг ярьж өгье.
Эр хүний хайрын домог.
Бидэнд энэ түүхийг Цагаан Ува БууЭрЭл ярьж өгсөн юм. Түүнийг амьд ахуй цагт улаач болсон байхад нь Хустай шүтээний хавиар гүйдэлтэй ОНГОН дайрч орж ярьж байсан түүхтэй гэнэ.
Тэр Онгоны нэрийг Тэнгэрийн юм гэдэг. Эрт дархлагдсан учраас таалсан хүмүүндээ л бууж, таалаагүй хүмүүнээ хаяж явдаг дураар ааштай нэгэн гэнэ.
Тэр Онгон амьд ахуй цагтаа нэгэн бүсгүйд чин сэтгэлээсээ дурлажээ. Мэдрэмжийнхээ оргил үед нь: Би чамд хязгааргүй хайртай. Чамайгаа үүрд хайрлах болно. Амлая хэмээжээ. Тэд ханилан суугаад олон сайхан үрс төрүүлж, аз жаргалтай амьдарсаар насан эцэслэжээ.
Гэвч өөд болсон ч хайртай хүндээ амласан амлалтаа эс мартаж, тэр амлалтаа гүйцээгүй хэмээгээд Тэнгэрт эс дэгдэн, газарт үйлээ гүйцээхээр үлджээ.
Түүний хайртай бүсгүйдээ амласан амлалт, хайртынхаа эс ширхэг бүрийг хайрлана хэмээсэн учраас хайрт бүсгүйнхээ цус, эс бүр удамшин дамжсан хүн бүрийг хайрлан манаж, хамгаалж явсаар төдий 13 р зуунд Цагаан Ува БууЭрЭл-тай хууч хөөрсөн нь тэр аж.
Онгон өөрийгөө танилцуулаад, хайрын түүхээ яриад " Миний хайрын дөнгө" гэж өөрийн амьдралаа ярьж гэнэ. Тэрээр өөрт таалагдсан замын хүнтэй ярилцах чадвартай, хэн дээр ч бууж дагаж сахих чадал агссан Онгон ажээ.
Тэр Онгонд нэр байхгүй гэнэ. Түүнээс хайртай бүсгүйнх нь цус эс шингэсэн хэн ч бай сайхан хайрынхаа тухай бахтай ярих түүнээс таны нэрийг хэн гэдэг вэ? хэмээхэд: Би хүн гээч өөрсдөдөө ялгамж өгч нэр өгч сураагүй байхад л амьдарч байсан учраас нэр гэдгийг мэдэхгүй. Харин хайрынхаа тухай бол хамгаас сайн ярьж чадна гэжээ. Иймээс л үрс хойчынхон нь түүнийг Тэнгэрийн юм хэмээн нэрийджээ.
Яс, цусан хэлхээг шүтдэг хүн үр түүнийг ШҮТЭЭН хэмээн шүтэж Хустайн шүтээн хэмээн өргөмжлөх болжээ.
Тэнгэрийн юм нь эр хүний, эцгийн агуу их хайрын түүх ажээ. Хайртай бүсгүйнхээ эс бүрийг хайрлана хэмээсэн учраас түүнээс үргэлжлэх эс бүрийг хэдэн мянган жарнаар хайрлан хайрлан хамгаалж, хариуцаж явдаг, хайрын тангарагандаа үнэнч энэ ОНГОН-ы хайхамшигтай түүхийг би ч бас биширч шүтэж явдаг хэмээв.
Монголд байх Хустайн шүтээний үнэн домог энэ бөлгөө.
Өргөөнийхөө эрчүүдэд баярын мэнд хүргэж хайртдаа, охиндоо, гэргийдээ, ээждээ, эмээдээ, бусад эмэгтэйчүүдээ хайрлаж явахыг ерөөе. Бид ч бас та бүхнийхээ нөмөр дор хамгаалуулж, хайрлуулж явахдаа түшиг тулгуур минь, багана минь, аврагч минь гэж хүндэлж бахархаж , хайрлаж явдаг шүү.
Unlike ·
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.