Бид ажлаа хийсээр БууЭрЭл-ийн яг одоо хэлж өгч буй зүйл:
Удирдаж байгаа уургийн хэмжээнд сүнсэн бие хэлбэршиж, бүтээсэн зүйлтэйгээ адил дүртэй болно. Сүнс гэдэг нь Сүүн Эс гэх утгатай. Сүү гэдэг чинь уураг. Уургийг сүлэлдүүлэгч Эс гэсэн үг. Бүх уураг дотроос хөнөөлгүйгээр гарагч уураг бол сүү. Бусад бүх уургийн тогтолцоо нь тухайн амь бодгалийн амийг нь дэгдээж байж хүнслэх замд орно.
Ургамлын уураг гэхэд ургамлыг тасалдаг, мах гэхэд амьтны амийг таслаж байж хооллодог. Тэгвэл сүү гээч нь хайраас ялгарах хайхамшигт уураг. Үүн шиг ямарваа хөнөөлт хүчин үгүй байхад буй болсон анхны эсийг энэ үйлдэл шиг сэтгэж Сүүн Эс буюу Сүнс хэмээн нэрийдсэн учиртай.
Сүнс бол дан оршин тогтнолоороо хий орчилтой. Хий үгүй газар сүнс оршин тогтнохгүй. Сүнс нь биежихийн тулд хийн цөмлөг эргэлтийг үүсгэх бөгөөд энэ цөмлөг эргэлтэддээ 108 эх бодисын 1431 тогтонгишил, 550 хариу үйлдлийн тэнцвэр сүлэлдэлгээгээр уурагт биеийг бүтээдэг. Амьдран аж төрөхүйн нөхцөлд 550 хариу үйлдэл ихэдвэл сүнс уурагт биеэ нөхцөлдүүлэхэд тэнцвэр алдагдаж удамшлын мэдээллээс эрс ондоо уураг бүрэлдүүлж алдаа гаргадаг.
Жишээ нь: Цацраг бодисууд нь энэ 550 хариу үйлдэлт бодист хамаарна. Энэ нь ураг бүрэлдэхэд нөлөөлж гаж хөгжилтэй, илүү дутуу эрхтэнтэй, эцэг эхээс бүрэн ондоо ураг бүрэлдэхэд нөлөөлдөг. Мөн өсөн хөгжих эсийн үйл явцад нөлөөлж өмнө агуулагдах мэдээлэлжсэн эсээс ондоо эс бүрэлдэн тогтсоноор хавдар ургацгийн эсүүд буй болдог. Мөн өмнө байх мэдээллийг таньдаггүй өөрөө өөрүүгээ дайрагч, өөр эрүүл эс рүү дайрагч сувдаг эсүүдийг буй болгодог.
Хүний уурагт бие нь усан суурьтай, хийн судалтай, гал хам жинжтэй, модон үржилтэй, шороон биешилтэй. Энэ нь бүх хүнд ижил боловч тухайн газар орон хаана үүсэн удамшлын хэлхээгээсээ хамаарч 10 хуруунаас 1 хурууны хумсны цагаан толио хэмжээ төдий ондоошлууд байдаг. Жишээ нь нүдний өнгө, бие төрх, үсний өнгө ижил бус, дархлал тогтолцоо ижил бус, цусан бие ижил бус гэх мэт. Ижилсэх болоод ижил бус удамшлын хэлхээ холбоо нь эцгээс хүүд, эхээс хүүд амьдралын туршлагаар өөр өөр нөхцлийн үр дүнд бүтсэн мэдээллээс шалтгаалдаг.
Хүний амьдрал төрөлтөөс төрөлт рүү шилжихдээ нөхцөл байдал, дасан зохицол, аж төрөх зан байдал бүхнээ эсэндээ шингээн цааш өвлүүлнэ. Үүнийг бид хамгийн дээд өв хэмээн нэрлэдэг. Энэ өв өвлөгдөх явцад тусгай чадамжууд, хир олон давтамжтайгаасаа хамаарч удамшдаг зүй тогтол бий. Бүхий л амьдралынхаа хугацаанд гарын ур дүй, чадамжаа хөглөсөн хүмүүн мөн өөр шигээ ийм хүмүүстэй ураглан 5-21 үе дамнахад төрсөн бүх хүүхэд нь төрмөл ийм чадамжтай. Түүнийг багахан хөглөж суралцахад мэдрэмж мэдээлэл нь цусандаа хадгалагдан байх учир хялбар чадавхиждаг.
Сүнс нь дан уургийн нөхцөлдүүлэх давтамжаас гадна чадварыг нөхцөлдүүлэн удамшуулах чадамжтай. Тиймээс Монголчууд зөн чадамжаа, удамшуулах чадамжаа хичээнгүйлсний үр дүнд удамших бөө буй болсон. Жаягт цус холилдохгүй эрлийз, хурлийз болгохгүй гэх бодлого нь үүнтэй холбоотой. Алтай, Хангай, Хянганы бүс нутагтаа дадаж дархлаажсан бие махбодийг үгүй хийхгүй гэх бодлого юм.
Харь хүнтэй ханилан суувал тухайн хүний энэ бүс нутагт дархлаажаагүй эс хэврэг үр удмыг буй болгож, нэг хүмүүний бие махбодод гараагүй ч удамших замд гарч ирэх удамшлал дархлалын гэмтэлтэй ураг төрөх магадлалыг ихэсгэнэ. Үүнээс сэрэмжилж ялангуяа ясаа заавал Монголдоо үлдээхийг хичээдэг. Төрөлхийн гажиг согогтой хүмүүнийг засахад бэрх учраас урьдчилан сэргийлэх аргаар хамгаалдаг.
Эцэг эхээс удамшлын мэдээллийг авсан сүнс тухайн өв мэдээллээр уургаа бүрэлдүүлж хүнээс хүн, нохойноос нохой төрөх жамыг дагадаг. Эцэг эхээсээ ондоо, ах дүүгээсээ ондоо байх учиг нь тухайн бие, сүнс өөрийн гэх мөн чанартай, үзэл бодолтой, дуршил сонирхолтой байх тул тэд лугаан адил мэдээлэл болоод бодист хандадгүйтэй холбоотой.
Сүнс нь хүрд хэмээх хийн цөмийг ашиглаж, уургийг хуралдуулж, эрхтэн тогтолцоог бүрэлдүүлж, дүр төрхөө тогтоодог. Хүний махан бодиос сүнсийг салган авбал бүхий л үйл ажиллагаа нь зогсдог. Хадгалагдсан эрчим өөр өөр цаг хугацаанд ашиглагдан дуусдаг тул дэс дараалсан уургийн үхжилүүд явагдана. Хүний уурагт эсүүд дотроос хамгийн их сүнслэг эрчим хэрэглэгч мэдрэлийн эсүүд түрүүлэн үхдэг. Хамгийн сүүлд хамгийн бага сүнслэг эрчим хэрэглэгч шороон зангилаа болох яс үхдэг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.