Орчлон ертөнцийн оосоргүй их орон зайн нар, сар, гариг, хар нүх гэх “Үлэмж оршихуй”-н тэнцвэрийн үндэс нь түүнийг тэтгэх амь, амьтан, мангдай гэх бусдаас тэжээлээ авч, бусдад тэжээлээ өгч байдаг “Үргэлжлэх оршихуй” юм.
Үргэлжлэх оршихуй нь үр удамшлын хэлхээгээр орших биеэ төрүүлж, дээд хүчин зүйлийнхээ тэнцвэрийг тогтоож байдаг. Түүний нэг биеийн нас богино, тогтоох тэнцвэр нь ний хам шинжтэй. Алдрах тэнцвэрийг удамшлын хэлхээгээр засан төвхнүүлж, мөнх аж төрөх чадамжтай.
Түүнчлэн үүтгэлийг тэтгэгч, задралыг төгөлдөржүүлэгч болох өөрөө өөрийгөө бүтээж, өөрөөсөө өөрийгөө төрүүлдэг эс биетэн, эдлэг нэхлэгтэн оршино.
Эс биетэн, эдлэг нэхлэгтэн нь үржил шимийг задалж, хий, чийг, тоосны анхдагч хэв шинжийг хадгалагч “Бага оршихуй” болон оршин тогтнодог. Эдгээр гурван оршихуй нь нэгэн цогц болж байж ертөнц тэнцвэрэ олно. Хамгийн бага нэгжээс үлэмж нэгж хүртлээ, энх тунх, амар амгалан аж төрөх ажээ.
Эдгээр гурван оршихуй нь оюун ухаан, бие махбодид хамаарах амьдран оршихуйн утга учиртай, хэлхээ холбоотой, хэм давтамжтай.
Утга учир гэдэг бол оюун ухаан, сүнсэн орчинд хамааралтай.
Хэм давтамж гэдэг бол цөмлөг орчинд хамааралтай. Цөм оршихын тулд эрчим сүлэлдэлгээ байх учир урсац, давтамжууд үүсдэг.
Хэлхээ холбоо гэдэг бол хэлхэлдэн холбогдож байж бие үүсэх учир оршин байхуй нь хүнд бол биемахбод, амьтан дээр бол бодгал, нар сар огторгуйд бол эдлэг орчин болно. Энэ бүхэн бол амьдралын хөдөлгөөн юм.
Ухвал, утга учир нь сүнсний хөдөлгөөн, хэм давтамж нь цөмийн хөдөлгөөн, хэлхээ холбоо нь биеийн хөдөлгөөн юм. Энэ бүх хөдөлгөөн нь тэнцвэрт орших авас амьдралын мөн чанар болно. Хэрэв энэ бүх хөдөлгөөн алдарвал сүнс бугшдаг, цөм зогсож задардаг, бие махбодь үхжиж аль алинд нь мөхөл ирдэг.
Иймд сүнс нь энх тунх, цөм нь ханамал тэгш, бие нь эрүүл саруул байх хөдөлгөөнийг хангах ухааныг Домчийн ухаан эрэлхийлдэг.
Энд хэдэн зүйлийг тайлбарласан байна вэ? хэмээн асуулгаж байна. Өгүүлбэрзүйн хувьд ойлгомжтой байна уу.
Дээрхи зүйлүүдийг тэр үеийн хэллэгээр утга санаа найруулгаар БууЭрЭл ийн хэлэв. Та нарт аль нь ойлгомжтой байна вэ.
Түгээмэл дэлгэмэл ОрЭн ЗайЭн д
Төвөг г Сэтгэ Эл ТНГР ину АмиЭн голч ТэнцЭл
Хар ОдЭн, ГэрИэ т ОдЭн ХарЧи аан үгүй суна х мэл субай
ХамаарАх Аийй ами гурван хүч ину ҮүсЭхЭл уун удамшилт
Хий, Чийг,Тоос Үүт Гэх ч ЭсЭн нэү бай эх ажиэ.
ИэКү ОрЭн, АмиЭн ОрЭн ХамОорч
АмиЭн ОрЭн Эс ОрЭн ХамОорч
ЕсЭн ЗүйЭл тэгш тух ажиэ.
СүүнЭс ину У Кау н ОоИэ уун хөтөлт
Ами ину кэм хөтөлт
БодИэ ину торлог хөтөлт
ДомЧи ину эрэн бидчик уу экэ хөтөлт узуур ба
МөнКү ОрЧиЭл тух тав аж ам уу
ДомЧи ЧиНэуЭл-г аж ам уу.
БууЭрЭл-д энэ доод хувилбар нь хэлэхэд амархаан. Гэтэл бидэнд ойлгуулж дээдэх шиг хувьсгахын тулд , доод утгаа задлаж ойлгуулахын тулд шинэ хэл сурах мэт түвэгтэй тулгарч байгааг ойлгож хүндлэн хайрлацгаана уу.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.