Chinggis Ayanga
March 8 at 4:56pm
Өргөөний маань гишүүн Гэгээ Гэглэмдээ зориулж КайБайУл хааны алс хүний нутагт дайтаж явахдаа дуулдаг байсан дуугаа надад сонирхуулан дуулж өгч байсан дууны үгийг нь би бичиж авч байснаа өнөөдөр задаллаа. Гэгээ Гэглэмийн маань ээж Мөнх Тэнгэртээ тайван амгалан заларч үрсдээ бүү санаа зовоорой үрс тань танд хайртай шүү хэмээн эмэгтэйчүүдийн өдрөөр ерөөл өргөцгөөе. дууны үгийг нь дор сийрүүлэв.
Сарны мөнгөн гэрэлд
Сайхан ээж минь бүүвэйлдэгсэн
Санаа цацах сөзлөгөөрөө
Сайшааж намайгаа өсгөсөн
Халуун нандин ээжээ
Хатуу газар санахнээ
Хад чулууг ч өргөх
Хатыг сэтгэпдээ олдогсон
Нарны алтан гялбаанд
Намайгаа нөмөрлөх ээж минь
Нартад явах жамыг
Наддаа өвлүүлж өсгөсөн
Хатуу сургаалт ээжийгээ
Халуунд санах бүрнээ
Хар мууг дарахыгаа
Хатуу сэтгэлдээ олдогсон
Хөрстийн хүйтэн жаварт
Хөнжилдөө тэвэрч дулаацуулсан
Хөх Тэнгэрээс заяасан
Хатан ээжийгээ санахнээ
Хаан сургаалыг өвлүүлж
Халамжлан хайрласан ээж минь
Хамгийг ухаарах ухааныг
Хөвүүн наддаа үлдээждээ.
хэмээх дууг дуулж өгсөн.
бүтэн бадгуудаар нь түрүүн бичиж чадсангүй тасласан өршөөгөөрэй. Иймд өргөөндөө бүтнээр нь бичиж орууллаа.
Фүжи уулын бэлд
-
Алтан шаргал нарны амин гэрэл бөхлөгдөж
Асаасан галын дөлүүд мөнх тэнгэртээ хүрч
Асралт эзний мэлмий тэнгэрийн хаяанд тулж
Анзаарч тэтгэсэн бүхнээр а...
1 month ago
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.