Амар байцгаана уу Гэрлийн өргөөнийхөн минь. 3 сарын 20 ны өдрийн бүтэн нар хиртэлттэй холбоотойгоор та бүхэн улаач биш ч гэсэн гэртээ олон зул юмуу лаа асаан түмпэн сав юмуу, ямар нэгэн юм нүдэн дуу гаргаж, хэрүүл огт гаргахгүй, дуу чимээ ихтэй байхыг сануулж байна. Эрт дээр үеэс Монголчууд нар, сар хирттэхэд ийм зан үйл хийж байсан нь мухар сүсэг огтхон ч биш. Бөө нар бол хэнгэргээ дэлдэн бууж Онгодууддаа буулгацгаадаг бол бөө биш үрсүүд нь сав суулга тачигнуулж, нохой гаслуулах ямар учир байна вэ?
Энэ нь нар бүтэн хиртэхэд биднийг хамгаалж, манаж явдаг сахиусууд, эцэг өвгүдийн сүнсний эрчмээ алдаж, нойрмоглон унтах аюул байдаг бөгөөд энэ зур харанхуйн хар сүнснүүдийн хувьд бол баярт мөч бөгөөд мөнхийн өрсөлдөгчөө дарангуйлах, идэх, хорлох хамгийн таатай орчин болдог. Иймээс л хэмээ алдаж буй өөрсдийн онгон сахиус, хамгаалагчдад хэм өгөхийн тулд галтай байж, гэрлээр тэтгэн, дуу авиа чанга гарган оюун санааг нь унтуулахгүй байдаг учиртай. Үргэлж нар, сар хиртээд байдаггүй билээ. Эндээс бусад хугацаанд та бидний төлөө зүтгэж байдаг тэднийгээ сэтгэл гаргаад хамгаалах нь бидний хайр, талархлаа илэрхийлж үйлээ үзүүлэх ховорхон боломжуудын нэг бус уу. Та бүхэн хичээн соёрхоно уу.
Жич: Үүнтэй холбоотой шинжлэх ухааны мэдээллүүдийг та бүхэн олж доор тавина бизээ. Зан үйл юунаас болж гарч ирж, мөн түүнийг өдий болтол биелүүлж явдаг нь учиртай бус уу? Мухар сүсэг гэх аваас туршаад үзнэ бизээ. Та юу ч хийлгүй явна биз. Харин бие чинь сулран, нойрмоглох, түүнээс хойш хэрхэхийг харахыг хүсвэл таны хэрэг. Хэнийг манадаг сахиус чинь олзлогдсоныг харж байх хэрэг байна уу. Сүнс гэж буй бөгөөд түүний хэрхэн амьдарч, юугаар амьдарч хооллож, эрчимээ хэрхэн авдаг нь сонирхолтой биш гэж үү.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.