Эдгээр бодлогыг БууЭрЭл Дээдсүүд Гэрлийн Өргөөний гишүүдээр бодуулж санал сэтгэгдлийг нь авсаны дараагаар хариултыг нь нийтэлсэн юм. Бүх 7 бодлогыг асуулт, хариултын хамт нэгтгэн энд оруулав.
Эдгээр асуултуудад хүмүүс хэрхэн яаж хариулсан хийгээд Онгод БууЭрЭл-үүд хэрхэн тайлбарласныг Гэрлийн Өргөө групп болон Chinggis Ayanga фэйсбүүк хаягнаас авах боломжтой.
Бодлого 1
Хятад хүн Монгол хүнээс 5 зоосоор ноос авчээ. Эргүүлэн 6 зоосоор Монгол хүндээ зарав. Дахин тэр ноосоо хятад хүн 7 зоосоор авав. Эргүүлэн 8 зоосоор Монгол хүндээ зарав. Хятад хүн хэдэн зоосны ашиг олов. Монгол хүнд хир ашиг гарав. Энэ бодлогоны хариу олон тааврыг бодоцгооно уу? гэж БууЭрЭл өнөөгийн бидний эдийн засгийн байдлыг энэ бодлогоор дамнуулан тайлбарлав. Та бүхэн тунгаан бодож өнөөгийн эдийн засгаа өөрсдөө бодож олно уу.
Бодлого 1ын хариу
Үйл явдлын дэлгэрэнгүй. Хятад хүн Монгол хүнээс 5 зоосоор ноос авсан. Төд удалгүй хадгалах газар алга маргааш 7 зоосоор авья гээд Монгол хүнд ноосоо хадгалуулаад чи миний юмыг дутаачихаж магад гээд 1 зоосны барьцаа авч 6 зоосоор эргүүлэн өгсөн. Маргааш нь 7 зоосоор аваад төд удалгүй унаа алга маргааш 9 зоосоор авна гээд мөн хадгалуулж 1 зоосны барьцаа авч 8 зоосоор Монголдоо өгсөн. Гэвч маргааш нь хятад ирсэнгүй голров. Ингээд Монгол ноостойгоо л үлдсэн. Хятад 8 зоостой болсон. дээрхи бодлогод Хятад хүн өөрийн арга залиар 2 зоосны цэвэр ашиг олж, Монгол хүнд зарах ноос үлдэж нэмж 3 зоосны алдагдалд орсон болно. Энэ бодлогоо алтан дээр авч үзье. Монгол хүн алттай байж гэнэ. Тэр нь хөрсөн лоороо байж гэнэ. Нэг гадаадын их мэдэгч ирээд пээ чи ямар байян юм бэ? би наадхийг чинь 5 зоосоор авья. Хөрсөн дороос нь гаргасны хариуд чи надад 1 зоосны хөдөлмөрийн хөлс өг гэжээ. монгол хүн бодож 5 зоос надад өгвөл 1-г нь өгөөд 4 тэй хоцорхонээ гэж баясчээ.Өнөө их мэдэгч хүн 5 зоос өгөхийн тулд алт чинь гаар дээр ил гарсан байх ёстой. Тиймээс чи надад хөдөлмөрийн хөлсөө түрүүлж төл гэжээ.
Гэтэл Монгол хүн надад мөнгө байхгүй гэжээ. Тэгвэл би чамд 5 зоос зээлүүли гэж гадаад хүн хэлэв. За тэгье гээд Монгол хүн 5 зоосыг авчээ. 5 зоосоос 1 -г гадаад хүнд өгөөд газраа ухуулжээ. гадаад хүн газрыг нь ухаад алтыг нь ил гаргачихаад зам чинь муу байна. Авч явах арга алга гэж гэнэ. Гэртээ аваачаагүй би чамд 5 зоосоо өгөхгүй гэж гэнэ. Монгол хүн: замаа 1 зоосоор засаад гадаад хүнийг явуулжээ. За яахав 3 зоостой юм чинь болно доо гэж гэнэ. Гадаад хүн гэртээ лтаа авч хариад 5 зоосны чинь зээлийн хүү 3 зоос болсон шүү гэж гэнээ. Чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж гэнэ. Ингээд Монгол хүн алтны оронд нүхтэй, зоосны оронд замтай болж хоцорчээ. Монгол хүн бодов: Сайхан молигдууллаа даа гээд гэхдээ надад зам байгаа юм чинь хөгжжээ гэж гэнэ. Гэвч Алт усаа хадгалах сав байсныг анзаараагүй юм гэнэ тэр тэнэг. Удалгүй усгүй болж гэнэ. Өөр нэгэн гадаад өөрт чинь ус өгье нутгаа зарчих, цангаж үхсэнээс Амьд явсан нь дээр гэж дараагийн бодлого эхэлжээ. Монгол хүн тийм зөв гэж сэтгээд ус авч газраа зарж гэнэ. Цангаагаа тайлсан Монголыг газрын эзэн гадаад хүн: Юугаа хийж гиюүрээд байгаа муу хар боол минь гэж боолчилж эхэлж гэнээ. Энэ бодлого биелэхэд тун ойрхон байна даа халхай гэж. Онгод БууЭрЭл бидэнд анхааруулан бодуулав.
Бодлого 2.
Онгод надаас Нэг... дээр нэмэх нь Нэг... тэнцүү хэд вэ гэж асуув.Би хоёр гэж хариулахад Бодлогоо ахиад уншина уу гэх юм. Тэгэхээр хоёр гэж хариулсан нь буруу бололтой. Та бүхэн хариултыг зөв тайлна уу. Та бүхэн идэвхитэй оролцоно уу.
БОДЛОГО 2 ын хариулт. Энэ асуултыг асуухад 2 гэж хариулсанаараа би хүн биш болсон юм даа. Хэрвээ би ядахдаа ЮУ ВЭ гэж асуусан бол ТЭНЭГ гэх тодотголтой хүн болох байжээ. Дор хаяж 4 зүйлийг тооцож харж чадсан бол би ЭГЭЛ ХҮН болх байсан гэнэм. Онгод: Чи юуг нь ч мэдэхгүй байж 2 гэж хариулна гэдэгхүн бишийн тэмдэг. Хэрвээ 2 алим дээр нэмэх нь 1 өт байсан бол чи хэд гэсэн тоо хэлэх вэ? Хэрвээ 1 бухал өвс дээр 1 бухал өвсийг нэмэж тавьсан бол чи хэд гэж хариулах вэ? Мөн хэрвээ 1 ширхэг ном дээр 1 ширхэг ном байсан бол чи хэд гэж хариулах вэ? Ингэхээр тооны ардах зүйл чинь ижил үү, ижил бус уу? хэмжээ хэлбэр, чанар нь юуг мэдэхгүй асуухгүй байж шууд 2 гэж хариулж байвал хүн биш ээ. Бид энэ мэт бодлого багаасаа бодож өссөн учраас дор хаяж 4 зүйлийг нь таньж чаддаг бол ЭГЭЛ ХҮН, 5 зүйлийг хийж чаддаг бол эзэн эрхт хүн гэх мэтээр зүйтогтлоор яваад 9 зүйлийг хийж чаддаг харж чаддаг бол мөргүн гэдэг алдар авдаг байсан юм шүү гэсэн дээ.
Тэр ангилал нь хайхалтай юм байналээ шүү. Монголчууд дор хаяж 9 ухаанаар харж батлаж сурахын төлөө тэмүүлж амьдардаг гэж хэлсээн
1. Юу вэ? гэж асууж байвал Тэнэг хүн 2. Зүй тогтол, жамыг таньж байвал Мунхаг хүн 3. Жамаас хазайвал гарах хохирлыг тооцож чадаж байвал Маанаг 4. Хохирлоос гарах арга замаа тооцвол Эгэл хүн. 5. Тооцсоноо үйлдэж чадвал Эзэн эрхт хүн 6. Бусдаар үйлдүүлвэл Сэцэн хүн 7. Дам үйлдүүлэх буюу сэцэн хүнийг зарж чадвал Хаан хүн. 8. Хааныг хөдөлгөвөл Хатан хүн 9. 1000 жилдээ үл мартагдахаар бол Мөргүн хүн гэнэ дээ хэхэхэ
Бодлого 3
3 эцэг байж гэнээ. 1 эцэг нь хаан юм гэнэ. 1 эцэг нь мөргүн юм гэнэ. 1 эцэг нь харц юм гэнэ. гурвуулаа үр хүүхэддээ өв үлдээжээ. Хаан хүн хүүтэй, мөргүн хүн охинтой, харц аав нь хүүтэй байсан ч хүү нь өөдлөөд ачтай гэнэ. Хаан хүүгээ мөргүний охинтой ханилуулж гэнэ. Дундаас нь гүнж төрсөн гэнэ. Гүнж харцын ачтай сууж, хүүтэй болж гэнэ. Одоо тэр гучид ямар өв байгаа вэ? хэмээн Онгод бодлого өгүүлэв.
ХАРИУЛТ БОДЛОГО 3. 1. Хаан хүүдээ Хаан ширээгээ өвлүүлнэ. Мөргүн охиндоо Ном мэдлэгээ өвлүүлнэ. Харцын ач хэмээх нь харцын хүүгээс хүү гарсан нь махбодоо өвлүүлсэн буюу энэ биеийн эсээ өвлүүлжээ.
2. Ханхүү мөргүний охинтой сууж Гүнж төрсөн. Гэвч тэрээр хүү биш учраас Хаан сууж эрх мэдэл авах боломжгүй. Харин мөргүн эцгээс ном мэдлэг өвлөж авна. Гүнж Харцын хүүтэй суугаад хүү төрүүлсэн. Гэвч тэрээр Хаан болохгүй ээ харин номтой хүү л болно.
Үүгээр ийм амархан Хаан ширээ эрх мэдэл үгүй болдог. Харин мэдсэн зүйл мэдлэг болон махан бие эрхтэн 2 л үлдэж хоцордог гэдгийг өгүүлсэн. Мэдлэг болон бие эрхтнийг булаадаггүй. Харин энэ хүү төрөхийн тулд хөрс шороо байх ёстой. Энэ бүхэн газар шороон дээр үе удам залган үргэлжлэх учраас газар шороо нандин өв. Үүний арай олон болгосон хувилбар нь бодлого 4 иймээс тэнд ажиллаж үзнэ үү.
Иймээс ч эртнээс өвгүдүүд Чадалтай бол Номоо өвлүүл Чадалгүй бол Махаа өвлүүл гэж сургадаг. Эдийн өв бол элэгдэх жамтай. Эрх мэдлийн өв бол тухайн цагийн ажил эрхлэлт, тэр хүний чадамж учраас тэр хүнтэйгээ л дуусдаг.
Бодлого 4
Хаан, Мөргүн, Жанжин, Дархан, Харц гэх 5 эцэг байж гэнэ дээ. Тэд үр хүүхдүүддээ өв үлдээж гэнэ.
Хариулт Бодлого 4 - Гүнж хаан ширээнд суух боломжгүй эрх мэдэл хэврэг, - Мөргүн хүний эрдэм ном өвлөх боломжтой. - Жанжин бол өөрийн хүч чадал, ур чадвар биеийн хүч - Дархан хүн авьяас билэг, ухаан - Харц бол биеээ л өвлүүлэх чадалтай. Эдгээрээс өвлөгдөх боломжтой нь Эрдэм мэдлэг болон, Бие махбод. Эдийн өв нь цаг хугацаанд элэгдэх болон найдваргүй. Эрх мэдлийн өв нь тэр цагтаа л эзэн эрхээ эдлэснээс болох батухайн хүний чадамж учраас тэр хүнтэйгээ л дуусна.
Эд болон Эзэн эрхийн өвийг байлгахын тулд Төрөөр, Их засгаар хамгаалж аж төрдөг. Эзэн байхын тулд махаа хамгаална. Гэвч мах ухаангүй бол бүгдийг алддхг. Иймээс оюун ухаан соёлыг ч хамгаалах ёстой.
Оюун ухаан нь Тэнгэрээр хийсээд байж болохгүй ээ.харин ахуйд хэрэгжиж байж оршин тогтнодог. Хэнд юу байлгах вэ гэдэг нь өв юм. Хэдэн мянган хүүхдийн удамшлыг тооцсон ч нэг л хариу бий. Мах, ном хоёрыг өвлүүлэх боломжтой. Иймээс эрүүл махбод, зөв мэдлэгийг өвлүүлнэ.
Энэ л мах, ном мэдлэгээрээ тэр эрх мэдэл, эд хөрөнгөө олж авахыг Эзэн Эрх гэдэг. Үүний тулд хөдөлмөрлөх ёстой. Монголчууд эртнээс мөрөө үлдээ гэдэг нь заах номтой бай гэсэн үг. Өв нь өмөөрөх мах юм. Өвтэй мөртэй Онгод гэвэл хүүхэдтэй номтой Онгод гэсэн үг. Иймээс л Онгодууд мах нь байхад удамдаа бууж, мэдлэгээ хэлж чаддаг. Үүнээс илүү жаргал гэж хаа байх вэ? хэмээн эдгээр бодлогуудын хариултын ухааныг талбарлаж өглөө.
Бодлого 5.
Нэгэн мөнгө зээлдүүлэгчээс хүү нь асууж гэнэ. Та нэг хүнээс авсан мөнгөө буцаагаад л хүнд өгөөд байх юм. Ямар үйл хийгээд байна вэ гэжээ. Эцэг тэгтэл хүүгийнхээ гар дээр гахайн мах тавьчихаад буцаагаад авав. Аав нь ийм л ажил хийдэг юм гэжээ. Энд юу болсон бол. Эцэг яаж ашиг олдогоо хүүдээ тайларласан бол?
Эцэг хүүдээ: Би энэ үнэр болон тосыг л цуглуулсаар баян болсон гэжээ. Тэгвэл энд ямар ухааныг суртчилж, юуг ойлгуулахыг хүссэн байх вэ?
ХАРИУЛТ: нь үнэр болон тосыг нь цуглуулж ашиг олдог юмаа гэсэн гэдэг.. ЭНЭ нь Аливаа үйлийн мөр нь заавал байдаг. Үнэр ч, тос ч үлдэхтэй адил. Иймээс бид сайн бай, муу ч бай үйл хийхдээ үлдэх мөр байдаг гэдгээ санаж амьдрах ёстой гэж ухуулав.
Бодлого 6.
Бүх хүн тэгш эрхтэй бол хэн хохирох вэ?
Бодлого 6 ХАРИУЛТ.
Хариулт: МОНГОЛ хохирно. Тэгш эрхийн тухай бодоцгооё. Бүх хүн тэгш эрхтэй бол дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг, Хятад улсууд энэ дэлхийд газар авахад өргөн уудам талд цөөнөөр орших Монголд газар олдохгүй. Энд юуг ухуулах гээд байна вэ? Эцэг өвгүдээс үлдээсэн баялаг чинь төдий их юм гэдгийг ухаартухай.
Монгол тэгээд баян орон байна уу, ядуу орон байна уу? Хил хязгаар газар нутгийн баялагаараа энэ цөөхөн ард түмэн үеийн үед бусдын атаархлыг төрүүлж ирсээн. Энэ Монгол гэх хавтгайд орших 3-хан сая хүний амны хишиг хэнээс үүдэлтэй вэ? Хэн үүнийг хамгаалж ирээ вэ? Монголчууд өөрсдөө хамгаалж ирсэн.
Бидний өвөг дээдсүүд энд золио болж амиа өргөсөөр ирсэн. Яагаад Монгол хүн 3 хан сая дөнгөж сая болов. Энэ нь бидэнд атаархдаг гадныхан өнө эртнээс л хороож ирсэнтэй холбоотой. Гурван жил тутамд явуулах хөвүүдийг устгах дайныг Зүрчид, Алтан, Манж улсууд хийж хороосон.
Шарын довтолгоон, улааны хувьсгал, японы тагнуул, хятадын тагнуул, сэхээтний төөрөгдөл, хэлмэгдүүлэлт, халх голын дайн гээд л хичнээн олон Монголчуудыг хөнөөв.
Бөө гэж хөнөөнө, лам гэж хөнөөнө, мэдчихлээ гэж хөнөөнө, бүх л шалтаг шалтгаануудаар хөнөөснөөс Монголчууд цөөхөн үлдсээн.
Одоо харин алттай хэмээн ад үзээд өөр хооронд нь алалцуулж, хөнөөсөөр өөрсдөө багахаан хохирлоор хөрснөөс арчихыг хүснэ. Өөрсдөө багахан хохирол гэх учир нь үлдсэн Монголчууд дэр аваад үхэхэд бэлэн болоод байгааг л сануулж байна. Монголчуудыг дэлхийд ад үзэх учир нь тэд дэндүү баян, тэд дэндүү омголон, тэд дэндүү ухаантайд л байсан.
Иймээс дийлэхгүйгээ мэдсэн тэд нялхаас нь тархийг нь угаая, архинд донтуулая, тоглоомонд донтуулая, мэдэмхийд донтуулая, эдэнд донтуулая, хормойд донтуулая, жалга довоор нь хуваалцаж донтуулая гэсэн арга хэрэглэж байгаа бус уу.
Үсэг бичгийг нь хүртэл хэвтээ болгож, эр эмийг нь хүртэл ялгарах зүйлгүй болгож, шөнө унтдаггүй, өглөө босдоггүй, ажилахгүй байж мөнгө хүсдэг, арчаагүй байж хөгжлийг хүсдэг, хэлэх үг нь хүртэл хараал нэмээд гадаад болж, орших хаяг нь хүртэл гадаад үсэг болж, төрийн түшээ нь хүртэл хятадынх, хүний газар хаан болохыг мөрөөдөх болж байна даа.
Гэвч өсөж төрсөн энэ нутагт чи эзэн эрхтэй, хаашаа ч явсан эзэн эрхтэй гэдгээ сана. Чарлаж хашгирахч эрх бий, хэвтэж хонох ч эрх бий. Чи түүнд мөнгө төлдөггүй эзэн эрхтэй.
Харин хүний газар чи гишгэсэнийхээ төлөө төлбөрөө төлөх ёстой. Эзэн эрх гэж юм чамд хүний нутагт байдаггүй. Иймээс ч эзэн эрх олгодог эх нутгаа худалдвал дээр үү, тос болоод эндээ үхсэн нь дээр үү гэдэг сонголт үлдэж.
Бодлого7
Есүхэй Баатар Тэмүчин хөвүүнд Олхонуд иргэн рүү явах замдаа бодуулсан бодлого. Үүнээс ойлгох ухаан нь юу вэ гэж сэтгэвэл зөвшөөрч болно. Есүхэй баатар ТэмүЧин хөвүүнд: Монгол түмний хил дээр ирээд Татар болоод Олхонууд иргэний хилийн дээсийг алхахдаа ийн бодуулжээ.
Манай нутаг хир уудам бэ? Тэр уулнаас тэр уул хүртэл, тэр уулнаас тэр уул хүртэл, тэр уулнаас тэр уул хүртэл манай газар нутаг. ТэмүЧин хөвүүн: Нэг л дөрвөлжин бус уу гээд Өртөө газраар мориор туулах учир таваас долоо гарагт морины хурд хүчээс хамаараад туулж барахаар уудам юмаа. Есүхэй баатар: Тэгвэл энэ газрыг эдлэж барна гэвэл нэг хүнд хичнээн их хугацаа хамаарах вэ гэж асуув.
Тэмүчин хөвүүний Хариулт: Гурван үг хэлж болох хормын төдий л хугацаа гэж үтэр хариулжээ. Есүхэй баатар: За гаргалгааг нь гарга гэжээ.
Бодлого 7. ХАРИУЛТ
ТэмүЧин: Хэрвээ би энэ газар нутгийг эдлэж ашиглах эрх байгаа бол эдлэх эрхээ хүнд шилжүүлснээр ашиглаж дуусна. Хэрвээ би бээр энэ газар нутгийг хариуцах аваас хэдэн мянган үеэрээ ч хариуцаж болно. Иймээс хэрвээ ашигла гэвэл ийм л хариулт зөв болном зээ хэмээжээ.
Олхонууд иргэн рүү яах гэж явсан билээ таминь ээ. Нөгөө хүргэдэд талбихаар явах зам зуур ийм яриаг эцэг хүү хоёр ярьж явжээ. 9 настай байсан ТэмүЧин хүүгээс бид одоо хир сэтгэж байна вэ? Өдий дайтай сэтгэдэг эрийг эхнэрт гаргахаар явсан нь зөв бус уу? Ийм хөвүүнд жирийн нэг охин сонгох уу? Энэ ёсыг дагах аваас өнөөгийн Монгол эрчүүдээс хэд нь гоонь эр болох бол.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.