Цагаан Ува гэдэг Онгод ийн хүүрнэв.
Бид яаж хөлжих вэ?
Бид хааш явах ёстой вэ?
Хөгжих биш хөлжих учиртай.
Хөлжинө гэдэг нь баяжина гэсэн утга биш ээ. Хөлдөө гишгэх мөр нь үр дүнтэй сайн сайхан, түмэн олонд дуурсагдах үйлтэй байгаагийн л нэр тодорхойлолт юм.
Хөгжих гэдэг нь дуу авиа нийлүүлэн орилолдоод байхыг хэлнэ. Сайн дуу, муу дууг хамтаараа орилохыг хэлнэ.
Өнөөгийн Монгол орон зарим улс орнуудыг бодвол хамаагүй дээр байна. Усныхаа судлын амийг таслачихаагүй, уул усныхаа зарим төрхийг алдчихаагүй, уугуул хэл соёлоо ч умартчихаагүй эцэг хүү хоёр хоорондоо дайтаагүй, эхнэр хүн хормойгоо тэвэрч уйлаагүй л байна шүү дээ.
Гэвч үүнийг хүсэх мэт тэр зам руу алхан байгаа дэлхий нийттээ дуугаа нийлүүлнэ гээд хөгжих гээд байгаа, сайн дууг нь биш муу дууг нь дуулаад байгаа гэнэн томоогүй, ухаангүй үрсээ зовохоос нь өмнө ухааруулах гээд байгаа өвүг олон минь өчүүхэнээс болгоогоод агууг үйлдүүлэхийг л хүсэж сууна.
Бид энэ хорвоод бодисын зүй тогтол байдгийг та нар мэдсэн. Тэнцвэрийг бус ашгийг хайсаар тэмтрэх орон зай чинь хумигдсаар аюулын харанга дэлдсэн ч авах арга хэмжээ алга.
Ашиггүй гэх нэрийн дор хохирлыг өсгөн суусаар хорвоо дэлхийн мөхөл рүү бултаараа чиглэн байна. Энэ үгийг та нар аль хэдийн сонссон ч эргэцүүлээд хийсэн зүйл чинь юу байна гэж одоо бодоод үз.
Уух ус, амьсгалах агаараа худалдаж авдаг хэдхэн хүний эрх мэдэлт хорвоо дэлхийд тэмүүлсээр л байна шүү дээ. Энд хэн хохирох вэ гэвэл хүчгүй чадалгүй, хөрөнгөгүй мөнгөгүй чи болоод чиний үр сад л хохирно шүү дээ.
Өвөө нь ачынхаа зовлонг харахыг тэвчинэ гэж үү. Тэглээ гээд ачынхаа оронд амьдарч чадна гэж үү. Үүнийг тунгааж бод. Зөв бурууг таниулах гээд байгаа нь, зөвлөж бас үйлдүүлэх гээд байгаа нь чиний оронд амьдарч чадахгүй дээ л чичиж суугаа юм шүү дээ.
Хатуугаар цадаад уйлахын цагт чинь хар толгойг чинь эвийлж бөөвийлөөд ч яахав дээ. Тэр цагт надад хэлэхгүй яаваа гэхэд чинь Тэнгэрээс буугаад бид үглэсэн шүү дээ л гэж хариулна.
Өөрөө эвдсэн хорвоодоо өөрөө зовж, үлдэж байгаа юмгүй, үогэлжлэх орон зайгүй болгож байхад чинь хэлсэн шүү дээ гээд л хайртай учраас чамайг алаагүй, харж таниулахыг хичээсэн.
Харин чи ямар явснаа эргээд сана гээд өгөр намайг тоолгүй өчүүхэнд сэтгэж, үгийг минь хий мэт хийсгэж, биеийг минь чи хийсгэлэн гээд бардамнаж байсанаа мартаа юу гээд хамтдаа уйлах болноо.
Хэрэв зээ чи өнөөдөр ухаад, хэсэгхэн ч гэсэн үйлийг засаад, хорвоогийн хоногийг уртасгаж чадвал өвгүн би бүхий л чадлаараа тэтгээд нэг үг илүү сонсоосой, нэг юм илүү мэдээсэй, нэг хүнтэй илүү уулзаасай гээд үр минь амгалан нойрсог, мууг нь зайлуулах гэж, муухайтай уулзуулахгүй гэж хий хүчнийхээ учрал тохиолдлоор
хонгор чамайгаа сахина шүү дээ.
Үйл үйл л гээд байхын өвгүн минь чи гэж асууж магад.
Үйл гэдэг чиь үйлдэж байгаа бүхэн чинь шүү дээ. Тэнгэр, Газрын үйл гээд тусгайлаад үйл байдаггүй. Чиний дайтайгаар хийж чадах бүхнийг Тэнгэрийн санаанд нийцүүлбэл тэр Тэнгэрийн үйл, Газрын санаанд нийлүүлбэл тэр Газрын үйл болно.
Наанадаж ахуйдаа байгаагаа тэгшлээд Най тухлавал үйл тэгж л бүтдэг юм. Хэдэн махбиед зөвөөр байна гэдгээр Ной тух гэдэг нь бүтдэг юм. Нийтээрээ үг хэлээ үзэл бодлоо зүгшрүүлээд ирвэл Ний тух гээч нь тэр болно. Нийтийг хохироогч хандах хандлагад зэмлэх ухааралаар ханаад ирвэл Неу тух тэр болдог. Чингээд засгаа жамд нийцүүлбэл Нүй тух гээч нь тэгж тогтдог юм.
Бултаараа тухтай бол хөлжих юмаа.
Хөлжсөн ардыг дууриаж хөгждөг юмаа.
Тэхээр бид хэрхэн хөлжих вэ? хэмээвэл ахуйн дэгээс л эхэлнэ дээ.
Байх ёстой зүйл түүний арчилгааг, мэдсэнээр ахуйд төвлөсөн ардын амьдрал тэгширнэ.
Энэ л ахуйн танин мэдэхүйг гэр өргөөнд чинь бэлэн болгох гэж өтгөс БууЭрЭл-үүд нь эл судруудыг гаргадаг билээ.
Тэхээр биднийг юу хийж бүтээгээд байгаа юм. Хөгжсөн чинь хаана байна гэх юм. Бид хөгжих гээгүй, хөлжих гээд байгаа юм. Тиймээс хөгжлийг чи өөр улсаас хай. Бид бол хөлжиж бусдыг дагуулах гээд байна. Бусдыг дагадаг нэг нь биднийг хөлжтөл хүлээж бай. Бусдыг дагуулдаг нэг нь хаашаа явахаа, хэрхэн явахыг, хэрхэн хөл дээрээ босдогийг, хэрхэн тухаа бүтээдэгийг суралцаарай.
Эр хүн гэдэг чинь!!!!!
Гэрийнхээ гаднахыг засдаг юм.
Уул ус бүтэн байна уу?
Унд хүнс элбэг байна уу?
Урд хойтох амгалан байна уу?
Учирах нэг нь тухтай байна уу ?
Удам судар минь ариун байна уу?
Урагшлах зам тэгш байна уу? гэж түүнийгээ хамаарч түүнийгээ засдаг.
Эм хүн гэдэг чинь !!!!!
Гэрийнхээ дотрыг засдаг юм.
Эд агуурс бүрэн байна уу?
Эзэн эрх нь тэгш байна уу?
Эрдэм мэдлэг нь өвлөгдөж байна уу?
Энхрий үрс нь тэнхлүүн байна уу?
Эр нөхөр нь байна уу? сайн уу? гээд
Хаанаа жолоодож явдаг Хатан Тэнгэрүүд юм шүү дээ.
Нэг хүмүүн үүнийг бултыг нь даахад хэцүү. Тиймээс ачаагаа чадлаар нь хуваагаад шударга ёсоор хандаж урагшилдаг юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.