Францад өнгөрсөн онд нэгэн чухал үйлийг хийлгэхээр Онгодууд зарлигдав. Парисийн Эйфелийн цамхаг дор очин үйлээ хийхдээ гэнэт өөртөө итгэх итгэл алга болов. Дээр минь сүндэрлэх асар том цамхаг дор зогсох би өчүүхэн бөгөөд өрөвдмөөр. Ядаж байхад хуягаа өмсөөд бөөлөх ч юмуу хэнгэрэгтэйгээ байсан бол яахав гэхсэн. Зөвхөн хуур татаж үйл хийснээ ихэд чамлан бодов. Хөөрхийдөө би гэгч амьтан энэ нүсэр юмыг хэрхэн дийлнэ вэ? Ийм юмны төлөө мөнгөө, цагаа үрэн үрэн хаа хол ядран ядран явах гэж бодов. Хөөрхий энэ Онгод гээчүүд ямар хачин балай юм хийлгэнэ вэ? Нэг хуур татаад яадаг байнаа, явуулж байгаа миний царайгээ нэг муу авгай гэхчилэн дээш харан бодол болон зогсох үед хамт явсан гадаад нөхөр зургийг минь авчихаад дуу алдан ирлээ.
Үүнийг хараач ээ. Олон Онгод гарчээ гэхэд түүнийг үзээд би өөрийнхөө бодлыг шоолон бодов. Өө яасан өөрийгөө өөд нь татчихсан мангар вэ би чинь. Нээрээ би биш Онгодууд хийх байтал би одоо юу вэ? хэн бэ? ичиж үхмээр амьтан бэ? гэж бодоод Өршөөгөөрэй Өвүг Дээдүүд минь. Өчүүхэн тэнэг Аянгат мангарыгаа шоолж байна уу та нар. Өөрийгөө гэж ихэд тоожээ би, үнэхээрийн аварга бүтээлийг хараад өчүүхэн гэж өөрийгөө бодлоо, үйлийг тань цалгардуулсан бол өршөө хэмээгээд дахин зургаа авахуулахад тоймгүй олон Онгодууд минь зургаа авахуулснаар тэднийгээ их өрөвдөв.
Шал тэнэг юм бодсон миний бодлын хариуд үзэгдэх төдий тэд минь дүрсээ үлдээжээ. Гэтэл хамт явсан нэгэн маань ямар гоё вэ? Би бас ийм олон бөмбөлгүүдтэй зургаа авахуулаадхий гээд гүйж очоод авахуултал өнөөх хэд маань алга болжээ.
Өвгүддээ итгээгүй өөдгүй улаач миний бодлын хариуд л өөрсдийгөө үзүүлж дэм өргөсөн нь тэр байлаа. Хүний газар олон сорилыг туулан, амь насаараа дэнчин тавин явах намайг хөөрхий тэд минь өрөвдсөн нь гарцаагүй. Олон олон ил далдын аюул дунд хоолтой хоолгүй, тухтай тухгүй, олон сорил дунд тэсч гарна гэдэг хэцүү. Сайхан сэтгэлээр дэмнээд, туслаж хайрлах олон байхад улаан цайм хорлохыг завдан хоолонд хор хийх, мансууруулах бодис өгөхийг оролдох, шидээр дарангуйлахыг оролдох харын шидтэнгүүд ч сорьж ирэх нь юу ч биш шүү дээ. Хорлогдсон ч хорыг нь тайлаад гараад ирэх мэдлэг, тэвчээр байх аваас чи одоо л жинхэнэ бөө болох дөхөж байна гэнэ шүү дээ. Олоон олон зүйл бий. Цагийг нь болохоор илчлэх болно. Улаачаа золиослоод ч хамаагүй эх дэлхийн төлөө зүтгэх Онгодууд минь нэг бодлын хатуу сэтгэлтэй мэт ч тэд маань өөрсдөө бас бэрхийг туулдаг.
Гэтэл тэднийг минь бичлэг, зурагт гарахад нь тоос шороо гэх хүмүүс олон байх юм. Надад бол тэд минь үнэтэй тоос шороо шүү дээ. Нэг л дор хэдхэн секундэд авах зургийн аппаратанд өнөө олон тоос шороо нь ор мөргүй алга болдог гэнэ дээ. За тэгж байтал их мэдэгч нар ч бас бий. Фотошоп хэмээн батлахаар улайрах нь ч бий. Тоос шороонууд юу өгүүлж, юу хүсдгийг уншиж мэдэх цаг ирсээн хүмүүс минь. Хавсаргасан зургуудыг үзээд бас оношоо тавина биз ээ. Амьтай амьгүй зүйлийн мөн чанарыг ялгаж үзнэ биз ээ.
Миний зургуудыг үзэж суусан нэгэн гадаад найз маань: Аянгатаа чи онгоцны ганцхан билет авчихаад яасан олуулаа ирдэг юм бэ? гэж намайг шоолж байж билээ. Онгодууд хэмээх сүнснүүд Онгоцоор хэрхэн аялдаг, юу юу хийдэг талаар сонсвол хүмүүс надад яаралтай тариа тарьж амраах байх даа. Хахаха. Олон олон аялалаар явахдаа үнэхээр хүн итгэмгүй адал явдлуудаа тэд ярьдаг л юм даа. Би ч өөрөө итгэмээргүй адал явдлууд Онгоцонд ихээхэн болдог. Үүнийг өнөө цагийн үлгэрт л оруулбал хүмүүс үлгэр гэж бодоод тайвшрах байлгүй дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.