Sunday, March 27, 2016

Монгол улсын Таван Тусгаар Тогтнолд Сангажавын Баярцогтын учруулсан хохирол



Монгол улсын Таван Тусгаар Тогтнолд
Сангажавын Баярцогтын учруулсан хохирол

Саяхан С.Баярцогт гэгчид хариуцлага тооцож буй их хурлын үйл явцыг зурагтаар хараад шал дургүй хүрэв. Батчимэг нь еэвэнгийн тал нь энэ байна, нөгөөх нь энэ байна гэж эргүүлж мэдэн будилдаг шиг л аяглаж,
С.Баярцогтыг энэ хурлаар оруулж байгаа нь өөрөө ёс зүйн шийтгэл гэж гүрийх ажээ. Хэрхэн арга хэмжээ авахаа ч мэдэхгүй тусламж гуйх “Ёс Зүйн хорооны дарга” гэгчид зэвүү, дургүй хоёр зэрэг хүрсэн би Онгод Тэнгэрүүдэд хов хүргэж, асууж сураглалаа.

Аянгат: Өнөө цагийн Монгол Төрд “Ёс зүйн хороо” гэж нэг юм байна. Ёс зүйгүй байгаа Төрийн түшээдийг ёс зүй зөрчсөн эсэхийг нь тогтоож, шийтгэл оноогдуулдаг ухаантай юм байна. Шийтгэл нь сонирхол татлаа. Төр Баярцогтоос Их Хурлын дэд даргын албан тушаалыг нь авсан ч их хурлын гишүүн хэвээр нь үлдээв. Гэтэл олон гишүүд хэрвээ би өөр албан тушаал эрхлээгүй, зөвхөн их хурлын гишүүн байсан бол надаас юуг авах вэ? гэж асуухад нь Батчимэгт хэлэх үг байсангүй. Та нарын амьдарч байсан үед ямар арга хэмжээ авах байсан бол, үүнийг тодруулж асуух гэсэн юм.

Онгод БууЭрЭл: Төр ёс зүйтэй эсэх тухай ярих нь өөрөө буруу. Хэрэвзээ төрийн өндөрлөгт суугаа хүн алдас гаргавал юугаараа хариуцлага хүлээх юм бэ? Төрийн өгсөн суудал сэнтий түүнд ер хамаагүй. Учир нь тэр төрийн өмч. Харин төрийн өндөр албатан хүмүүн алдас хийсэн бол тэр алдсаа, хэрхэн хохирлоо нөхөн барагдуулах юм бэ? Амиараа юм уу, отгоороо юм уу, хошуугаараа юм уу гэдгийг нь хэлэлцэнэ. Энэ бол төрийн түшээдийн ёс зүй юм. Түүнээс биш төрийн ёс зүй гэж ярих учиг байхгүй.

Төрийн албан тушаалийг Төр өөрөө хурааж авч байгаа нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн Төрийн түшээнд өгч буй шийтгэл огт бус. Харин Төр өөрийн юмаа хурааж авч буй л хэрэг. Тиймээс бүрэн авах хэрэгтэй. Гэтэл түүний хийсэн балгийг хэн цайруулах юм бэ? Түүний учруулсан хохиролыг нь барагдуулж байж Төр чигчтэй явна. Хэдий хэмжээний хохирол учруулсан байна, үүнийг нь гаргах ёстой. Үүнийг анх Төрийн түшээ болох үед нь тангараг өргүүлж, тохирсон байх ёстой. 

Эзэн ЧинГис хааны болон түүнээс өмнөх үед ганц Төрийн түшээ ч биш, отгийн хариуцлагаар л ярьдаг байсан. Хэрэв Төрийн өндөр албаны түшээ хүн хохирол үүсгэх аваас түүнийг төлөөлө болгосон отгоос хэм өгч Төрийн хохиролыг барагдуулдаг байсан. Учиг нь Төрд гарч байгаа хүн бүхэн отгийг төлөөлж гардаг учраас дор хаяж нэг түмэн ардын эд хөрөнгөөр барьцаа тавьж Төрд гарна. Тэр хүмүүний алдаатай үйл түмэн ардын эд хөрөнгөөр барьцаалагддаг. Төрийн түшээ алдаа гаргавал тэр түмэн ард хохиролыг ядаж багахан ч гэснээр нөхөн төлөх чадвартай байх ёстой. 

Харин Юан гүрний үед мэдлэгтэн, оюунтангууд төрд гарсан. Тэдэнд хувийн өмч гэдэг зүйл байхгүй болоод ирсэн учраас амиар нь барьцаа тавьж байсан. Ямар мадаг гаргасныг цэгнэнэ. Жанжин дайнд ялагдлаа гэхэд амиа хоохойлж байгаад дайнд ялагдсан бол цаазаар авна, харин үнэхээр хүчин мөхөсдөөд ялагдсан бол өршөөнө. Үүнийг ямар алдас гаргасныг сайд нар хэлэлцэн өршөөх болон нөхөн төлбөр авах асуудлыг шийднэ. 

Аянгат: Сая ёс зүйн хорооноос шийтгэл авсан С.Баярцогт гэгч этгээд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хөрөнгөө нуужээ. Харь оронд нэг сая доллараа байршуулжээ. Олон жил шүүмжлүүлж, шүүмжлүүлж явж байгаад “Би яахав ёс зүйгээрээ өөрөө УИХ-ын дэд дарга гэсэн албан тушаалаа өгөв гэж хуцав. Ёс зүйн хороо нь ч өндөр сэнтийгээс нь буулгачихлаа, арга хэмжээгээ авчихлаа” гээд байгаа. Олон хүмүүсээр хэлэлцүүлж байгаа маань өөрөө ёс зүйтэй хэрэг гэж уур хүргэлээ.

БууЭрЭл: “ЁС ЗҮЙ ГЭДЭГ БОЛ ХОХИРОЛЫГ БАРАГДУУЛАХ” гэдэг утгатай байх ёстой. Жаяг, засаг ч гэсэн хохирлыг тооцдог. Ард түмэнд, Төрийн ажилд цаг хугацааны, эд хөрөнгөний, хүн амины, ирээдүй хойчийн ямар хохирол үүтгэсэн, түүнийг тооцож, тухайн хүмүүнээс чадамжтай бол хохиролыг барагдуулах, хоригийг гаргах. Чадамжгүй бол амийг нь авах гэсэн хоёр л заалт байна. Өнөө цагт бол амийг нь авахгүй ч гэсэн арай хэрэгтэйгээр тэр хүмүүнээс нөхөн төлбөр авах арга байна. Жишээ нь: Чиний зүрх гэхэд л өртөгтэй болсон цаг шүү дээ. Тиймээс чи бөөрөө өг, элгээ өг гэх зэргээр хуульчилж болно биздээ. Тэр хүн өөрийнхөө эд хөрөнгөө төрд тушаагаад ч хохирлоо барагдуулж дийлэмгүй бол биеэс нь эрхтнүүдийг нь жижиглээд жижиглээд авч болно. 

Аянгат: Манайд одоо тийм хууль алгаа. Тэр хүүр өөрийгөө бичиг баримтанд “Хятадын Монгол” гэж бичсэн байна. 

БууЭрЭл: Монгол нутагт Хятад амбан байх боломжтой. Юан гүрний үед бол тийм зүйл байсан. Хятад хүмүүн нь Монголд хэрхэн яаж Хятад улсаа төлөөлөн сууж байгаа санаатай. Тиймээс би түүн дээр нэг их учиг ургуулаад байхгүй. Гагцхүү хаан нь хүртэл баримталж байх “Их Засаг” гэж юм байх ёстой биз дээ. Их Засагт яаж хохирол учруулсаныг тодорхой болгоод төлбөр авах хэрэгтэй. 

Аянгат: Тэр Баярцогт Хятадыг төлөөлж Монголд суугаагүй ээ. Монголын иргүнийг төлөөлж Монгол Төрд сууж байгаа хүн. 

БууЭрЭл: Тэгвэл яах гэж Хятад гэж бичиж байгаа юм. Гэхдээ тэр бол учиг бишээ. Төрийн хэрэг бодит байх тусмаа сайн. Бидний үеп тэр Хятад байна уу, Монгол байна уу хамаагүй. Хүмүүн гэдэг утгаараа л харна. Түмнийг төлөөлж байгаа шүү дээ. Есүгэн хатныг Татар гээд үгийг нь хэлэлцэхгүй байх юм уу? Үгүй. Түүнийг хүмүүн гэж үзэж “Хатан” гэдэг суудлын хариуцлагаар ярина. Төрийн суудалд түмний итгэлийг даагаад гараад ирсэн бол Хятад байна уу, Монгол байна уу ерөөс учиггүй байсан.

Аянгат: Тэгвэл Баярцогт хужааг Төрд ямар хохирол учруулсныг эхлээд тооцож гаргах нь тийм үү? Төрд учруулсан хохирол нь ямар, ямар юм байж болох уу? 
БууЭрЭл: Тэгнэ. Нөгөө л таван тусгаар тогтнол шүү дээ. За Баярцогт хүмүүнийг чинь шинжиж үзье. Тэрээр Монгол улсын таван тусгаар тогтнолд хэрхэн хохирол учруулсныг тооцъё.

1. Хилийн тусгаар тогтнол. Үүнд хил хязгаарт аюул учруулсан, газар нутгаа худалдсан. Эсвэл газар нутаг руу довтлох мэдээ сэлт гадаадад хүргэсэн. Эс бөгөөд захчин, торгууд буюу танайхаар гааль, цагдаагаас эд хөрөнгөө нуусан, хил давуулан оруулж ирсэн, хилээс гарган явуулсан гэх мэт. 

Баярцогт нь хөрөнгө орлогын мэдүүлгээ нуун дарагдуулж хууль зөрчсөн нь хэм (татвар)-ээ өгөөгүй хөрөнгө гэсэн үг. Аливаа хөрөнгө нь Монголын нутаг дэвсгэрээс явж байгаа бол хэмээ өгнө, орж байгаа бол хэмээ өгнө. Гэтэл харь оронд байршуулсан хөрөнгөдөө Монгол улсад хэм татвараа төлөөгүй хохирол учруулж байна. Нууцаар гаргасан гэсэн чинь үүнийг илтгэнэ. 

Хэрэв Монголын ямар нэгэн зүйлийг худалдаж, Монгол улсад орж ирэх ёстой байсан хөрөнгийг оруулж ирээгүй харь оронд нуусан бол адилхан л Монголын хөрөнгө учраас. түүгээр нь хохиролоо тооцоолох ёстой. 

Заргач: Нэг бодит зүйл байна. Одоо Монгол төрд байгаа түшээд хариас авсан авилгалаар бий болгосон хөрөнгөө ОФФШОР ДАНС гэх хууль бусаар хөрөнгийг хууль зүйн дагуу мэт зөвшөөрч хадгалдаг, ингэснийхээ төлөө тэр жижиг улс өөрийн амьдрах нөхцлөө бий болгодог. Гэтэл сая ОХУ-ын тэргүүн нь оффшор бүсэд данстай төрийн түшээдээ нэг бол та нар хуулиас зугтаалгасан энэ хөрөнгөө эх орондоо оруулж ир. Үгүй бол би мэдээллэж хууль бусаар хадгалсан энэ хөрөнгийг чинь хураана гэсэн бодлого явуулсан. Энэ мэргэн санаа байсан байгаа биз. Өөрийн эх орны хуулиас зугтаалгаж, нууж гадагш нь гаргасан учир хууль бус хөрөнгө болж, улмаар хөрөнгийн эзэд заргалдаж чадалгүй өөрсдийн хууль бусаар нууж байсан хөрөнгөөсөө салсан үйл явдал болсон. 

БууЭрЭл: Энэ чинь тэр үеийн бидэнтэй адилхан л байна. Тэр үед панзчид олон пүүсүүдэд хөрөнгө үлдээгээд дараа жил би чамаас хөрөнгө авна гэх замаар өөрийн эх оронд байх хөрөнгийг нууж, гадаадад эргэлдүүлж, нуух үйл байсан. Тэр нь хэзээ нэгэн цагт илэрнэ. Энэ үед бид: 
Нэг бол жаягт нийцүүл, Их Засагт нийцүүл хэмээнэ. Учир нь “Их Засаг” хуулинд орж гарах арван тэмээ бүхний хоёр нь Төрийнх гэж заасан. Энэ жаягийн дагуу өг. Мөн эх орондоо энэ мөнгөөрөө дэлгүүр хоршоогоо ажиллуул, зах арилжаа, дамлагаагаа хийгээд аж төр гэж шаардана. 

Эсэргүүцвэл тухайн хөрөнгийг Төр өөртөө авна. Тухайн нутагт байгаа амбан сайд өөртөө хураах замаар Төрд өгөх зарчим байсан. Тэр хөрөнгө харьд хадгалагдахын оронд эх орондоо эргэлдэж байвал Төрд дэмтэй. Учир нь тэр чинь ардад цалин пүнлүү болж, эргээд ардаасаа хэм татвар авах замаар Төрд төвлөрнө. Ийм замаар эргэлдэж, цусны үүрэг гүйцэтгэх юм. Гэтэл бүх биеэр гүйж, биеийг тэжээх үүрэг бүхий цусыг дарж байна гэдэг чинь ГЭМ. 

2. Ахуйн тусгаар тогтнолд учруулсан хохирлыг тооцох. Төрийн буюу ард түмний ахуйгаас хаанаас нь мөлжиж, нуух орлогоо олсныг тооцно. Мөлжлөг байсан учраас дарах хөрөнгө гарна шүү дээ. Дамнаа байсан ч гэсэн хэзээ мөлжлөг нь орж ирсэн вэ гэдгийг тооцно. Энэ уулийг ух, чи надад оронд нь төдий зоос өг. Энэ нь ард түмний ахуйг мөлжиж буй хэрэг. Эсвэл чи төрийн тийм чигийн бодлого баталж надад амьдрах бололцоо өг гэх тохироо нь ч мөн адил ард түмний ахуйг мөлжиж хөрөнгөжиж буй хэлбэр юм. Үүнийг Төрөөс “Мөлжлөгийн хөрөнгө” гэж үзэн шууд татан авах хэрэгтэй. Ахуйгаас мөлжсөн учраас тэр бол ард түмний хөрөнгө. Нуусан, дарсан, хууль бус бүхэн ахуйгаас мөлжсөн хөрөнгө гэж тооцоод шууд татна. 

Заргач: За бүр тэрийг нь нотолж чадахгүй юм гэхэд ядаад өгөх ёстой хэмээ өгөөгүй гэдгээр хохиролоо төлүүлэх үү? 

БууЭрЭл: Хэм татвараа өгөөгүй бол хэмийн орон зайгаар тооцон хохирол төлүүлнө. Мөлжлөгийн хөрөнгийг бүгдийг нь Төр шууд татна. 
Мөн тухайн хүний хөдөлмөр байдаг гэдгийг Монгол Төр хүндэлдэг. Иймээс дийлэнхдээ бүх хөрөнгийг тонон дээрэмдэхээс илүүтэй, хэмийн орон зайгаар нь тооцон чи арваас хоёрыг нь өгөх ёстой гэдэг тэр л хүрээгээр тооцож, төлөхийг шаардана. 

Заргач: Тэгвэл сая долларын орлогын албан татварыг багадаа л 50 000-аар өгөх байсан гэж яллах нь байна. 

БууЭрЭл: Мөн тэр хөрөнгө Монгол нутагт байрших ёстой. Төрийн хэм татварын ардыг тэтгэх эргэлтэд тэр хөрөнгө орох аваас ард түмэнд хэдий их бололцоо нээж өгөх вэ? Хохиролыг ингэж тооцно доо.

3. Цусан тусгаар тогтнолд хэрхэн хохирол учруулсан байх вэ? Монгол цустан бүрд сахих жаяг, цааз буй. Монгол нутагт иргэншилгүй болгоно гэсэн “Их Засаг” байж болохгүй. Тэгвэл бүгд Монголоо гувшчихаад харь луу нүүгээд одно. Тиймээс иргэншилгүй болгохын оронд цаазаар авах гэдэг гагц хуультай байх нь зүй. Чи “Их Засаг”-ийг бүрнээ эсэргүүцэж байгаа юм бол “Цаазаар авахуул” гэх гагц хуультай шүү дээ. 

Аянгат: Элбэгдорж гэгч үнэгний сүүл цаазын ялийг үгүй болгосон. Магад тэр алсыг харж өөрийгөө цаазлуулахгүй гэж л үүнийг сэтгэж дээ гэж бодох боллоо. Жил ирэх тусам сайнаасаа мууг хийх нь ихсэж, багаа хуулж хаяад байгаа. Сайн хүний дүрийг бүтээх гэж хичнээн зүдрэхэв дээ. Баярцогтыг хаацайлагч энэ нөхөр Монголчуудын тархин дээр чацга алдах боллоо. Энэ хоёрт улайх нүүр байдаггүй, ичих булчирхай нь устчихсан, амласан байтухай ярьсан хэлснээ ч санахаа байсан учраас удахгүй болох сонгуулиар хүссэн хүсээгүй ард түмэн тэдний санаархалд цааз өгнө гэж бодож байна. Би хүртэл Элбэгдоржийг нь дэмжиж далдагнаж байсандаа гутаж байна. Муухай дурсамж болон үлдлээ дээ. 

БууЭрЭл: Төрийн зөөлөн хуулийг хүлээн зөвшөөрч хэм татвараа төлж, эс бөгөөс мөлжсөн хөрөнгөө Төрд өгөн Төрийн нүүрийг харж болох байсаан. Гэвч энэ боломжоо алдаж би өгтөхгүй гэх аваас цаазаар аваад мөлжсөн хөрөнгийг хураана. Энэ бол Төрийн хатуу хууль. 

Тэр хүмүүнд Төрийн зөөлөн хуулийг биелүүлэх боломж байсан ч эс биелүүлбэл Төр төмөр нүүрээ үзүүлнэ. Эс бөгөөс тэр өмчөө аван харьдаа гарах гэж байгаа бол тэрний дайны эрхтэнээ чи надад өг гэх бас нэг хууль байна. 

Хулгайн хэрэгтэн болон өөр бусад хэрэгтэн ялтануудыг алж болдоггүй юм бол оронд эд эрхтэнээрээ хохиролоо төл гэх хууль байж болно. Цусаа төрд өг. Төр тэрийг чинь хэрэгтэй хүн ардад нь өгье. Домчийн салбар луу хөрөнгө болгон оруулж болно. Тэгвэл харь гүрэнд нэг хүн элэг хүлээж хэвтэхээр манай улсад ирээд өндөр үнэтэй ч элэгтэй болоод авахаа бодно биз. Хэрэв алах хууль нь байхгүй бол ийм хууль байх нь зүй. Учиг нь гэмтэнг алаагүй, алаагүйгээрээ хүний эрхийг дээдэлж байгаагаа харуулна. Гэхдээ аль нэг эрхтэнг авснаараа бас тэр хүмүүний ардад учруулсан хохиролыг төлүүлж байгаа хэрэг. 

ТӨР БОЛ ЯМАР Ч БАЙСАН ХОХИРОЛ БАРАГДУУЛАГЧ, ХОЁР ТАЛД ТЭНЦЭТГЭЛ ОЛГОГЧ. 

Хөрөнгөтний хууль хэзээ ч зөв байдаггүй. Хөрөнгөтөнд үйлчлэх хуулийн нөгөө талд заавал ард хохирдог. Төрийн хууль хөрөнгөтөн биш ардад, нэгж ардад, дундаж иргэн болох Дэмч, Домч, Засагчид ээлтэй байх тусмаа аятай байдаг. Төрийн хууль хөрөнгөтөнгүүдэд ээлтэй байх тусмаа гарз хохиролтой. Дээрэм тонуулын хэрэг болж хувирна. Төрийн дээрэм болно. 

4. Соёлын тусгаар тогтнолд хэрхэн хор хүргэв. 

Аянгат: Хэл, соёл дээрх хохиролыг нь яаж тооцох вэ? С. Баярцогтын хувьд хэл, соёлд ямар хохирол учруулсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна.

БууЭрЭл: Буруу соёл үүсгэж байгаа биз дээ. Хөрөнгөө нуучихдаг юм байна гэх буруу аргын соёл үүсгэж байна шүү дээ. Хар соёл үүсгэж байна, үүний сэдлийг хийж олон түмэнд хар үлгэр болж буй хэрэг. Мөн хууль тогтоогч өөрөө хуулиа зөрчиж болдог хар соёлыг үүсгэж буй гэмтэн. Улсаа үл тоох хар соёлыг дэврүүлж, гүйцэтгэж байна гэх мэтээр олон зүйл байгаа биздээ. 

5. Засгийн тусгаар тогтнолд хэрхэн хор хүргэв.
.
Заргач: Нөгөө талаар “Хятадын Монгол” гээд биччихээр Монгол улс Хятадад дагаар орсон мэт сэтгэгдэл олон ардад төрүүлж, түүнээс нь улбаалах хохирол үүснэ шүү дээ. Үүнийг орхиж болохгүй. Үүнд нь бас ял оноох хэрэгтэй.

БууЭрЭл: Энэ бол “Их Засаг”-т хамаатай. “Их Засаг”-т “Монгол хүмүүн Монгол цус, язгуураар отог омгоо илэрхийлж, Төрийн сэнтийд сууна” гэх утгат хууль байх аваас үүгээр яллаж болно. Харин хүмүүнээ төлөөлж, хүмүүн гавлын хүчээ дайчилж Төрийн сэнтийд сууна гэх хуультай бол боломжгүй. “Их Засаг” хуулиндаа хэрхэн заасныг үзнэ. 
Иймээс хоёр нэгжит байна: 
1. Монгол яс цус, газар нутагт өсөж төрсөн хүн түмнийг төлөөлж Төрийн сэнтийд гардаг.
2. Хүмүүн мөн чанарыг төлөөлж Төрийн сэнтийд хаанахын хэн, яс цус хамаагүй гардаг гэх хоёр жаягийн алийг та нар сонгосноос шалтгаална. 

Аянгат: Одоогийн “Үндсэн хуулийн 21.3т зааснаар Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж заасан заалт байгаа учраас 1 заалттай юм байна. 
Мөн Төрийн албаны тухай хууль, УИХ гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд: Монгол улсын иргэн л Төрийн алба эрхлэх, Төрийн албанд сонгогдох, томилогдох эрхтэй байхаар заасан. Гадаадын иргэн, Харъяалалгүй хүн Төрийн алба эрхлэх, Сонгох сонгогдох эрхгүй байдаг.

Гэтэл Баярцогт Хятадын Монгол гэж бичсэн нь тэр өөрийгөө Хятадын иргэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэж үзвэл тэр Монгол Улсын Үндсэн Хууль, түүнд нийцэж гарсан Төрийн албаны тухай хууль, УИХ хурлын сонгуулийн тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэстэй юм байна. Цаазлах бүрэн үндэстэй юм байна.
Хятадын Монголын Баярцогт гэсэн нь өөрийнхөө амин мөн чанарыг гаргасан байна. 

БууЭрЭл: Та нар “Хятадын Монгол” Баярцогтыг сонгож толгой хийснээрээ өөрсдөө буруутай. Тиймээс өөрсөддөө ухаан нэм. Анх сонгогдож байхдаа худлаа ярьсан бол давхар худалч гэж яллана.

Аянгат: Анх сонгогдохдоо би “Хятадынх” гэж хэлээгүй шүү дээ. 

БууЭрЭл: Тийм бол тэрээр ард түмнийг хуурсан, худалч, хулгайн хэргээр яллагдана. Ингэвэл арай бодитой. Тэр Баярцогт гэгч анх сонгогдохдоо ямар өргөх бичиг ард түмэндээ барьсан юм, өөрийнхөө онцлогийг юу гэсэн юм, түүнтэйгээ зөрчилдөж байгаа нь гэм шүү дээ. Өргөх бичигтээ өөрийг биччихээд, өөрийг үйлдсэн нь ард түмнийг хуурсан хулгайн хэрэг мөн биз дээ. Танайхаар бол залилангийн хэрэг шүү дээ. 

Аянгат: Сангижавын Баярцогт гэгч нь Монгол улсын таван тусгаар тогтнолд хохирол учруулагч гэдгийг өөр бусад гэрчүүд мөн дэлгэрүүлэн яллах бизээ. Ямартаа ч түүнийг би Онгодуудад мэдүүлсэн бөгөөд өөрийн хийсэн үйлийн үр, үйлийн өрөө хэрхэн даахаа мэдэхгүй бол мэдүүлж болдог, яллаж үүрүүлж болдог Эзэд буй гэдгийг давхар сануулмуй.

Хэрхэхийг Мөнх Хөх Тэнгэрт даатгасу.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.