Saturday, July 2, 2016

МОНГОЛЧУУД ЯАГААД НЭГДЭХ ЁСТОЙ ВЭ?



2016 оны 6 сарын 29 нд Монгол түмэн сонгуулиа өгч ирэх 4 жилийнхээ амьдралыг шийдэцгээв. Булхайтай ч бай, булхайгүй ч бай ялалт байгуулсан МАН –аар тархиа хийж, өөрсдөө гар хөл нь болохоор Монголчууд шийдлээ. Олон жил ээлжлэн Төр барихдаа худал хуурмаг амлалтаар ард түмний тархийг угааж, ходоодоор нь удирдаж, карма түрийвчний сэтгэхүйг гүн бат суулгахыг хичээж ирсэн АН болон МАН намуудын мөн чанарыг ард түмэн улам бүр таньсаар байгаагийн баталгаа нь бие даагч С.Жавхлан хол тасархай түрүүлж гарч ирснээр батлагдлаа. Хэрвээ чи Төр-д санаархаж байгаа бол дор хаяж С.Жавхлан шиг Монгол сэтгэхүйтэй болчихоод санаарх гэдэг зарчим цаашид үргэлжлэхийн эх үүсвэр тавигдлаа гэсэн үг.
Олон жил хууртагдсан ард түмэн энэ удаагийн сонгуульд чамбай хандлаа. МАН, АН намуудад уурссандаа бие даагч хүссэн бүхнийг гаргаагүй нь Монгол түмэн ухаантай бас тэвчээртэйн гол шинж. Тэд болох болохгүй танигдаагүй олон хүнийг сэтгэлийн хөдөлгөөнөөрөө сонгож, Төрийн жолоог атгуулахаасаа эмээдэг болжээ. Харин нэгийнх нь ялагдлаар нөгөөд нь сануулга өгч алдаагаа ухамсарлах, Төрийг засах үүрэг хариуцлага дахин өгсөн сонгууль болов. 
За ил бодит харагдах өнцөгдөө нэг иймэрхүү ч харин далд ертөнцөд юу болдог бол гэдэг сонирхолтой бизээ. 

Тэнд ч бас том асуудал болдог. Сүнс гэдэг жам ёсны байдаг зүйлтэй маргах хүн гарвал тэр хүн өөрийгөө мухар сүсэгтэн гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Нэгэнт сүнс гэж байдаг нь үнэн учраас сайн, муу олон төрөл байх нь мэдээж хэрэг. Сүнс байдаг учраас л түүнтэй харьцах харьцаа, зан заншлаас үүдэлтэй олон янзын шашны байгуулага бий болсон түүхтэй. Бурхны, Христийн, Аллахын гэх томоохон шашны төлөөллүүдийн янз бүрийн урсгалууд, бүх төрлийн бөө мөргөлийнхөн, бясалгалынханы гол үйл бол мөн чанартаа сүнстэй харьцдаг бөгөөд тэдний аргачлал, өдий хүртэл туулж мэдэж ирсэн мэдлэгүүдийн хур их соёл, ёс заншил, түүхүүд нь үүнийг баттай гэрчилнэ. Далд ертөнцтэй харьцдаг энэ мэрэгшлийг хүн төрөлхтөн өдий хүртэл шинжлэн судлаж, багахан хэмжээний мэдлэгээ булаалдан амьдарч, би ч сайн, чи муу, манайх жинхэнэ, танайх дууриамал хэмээн өөр хоорондоо тэмцэлдсээр байгаа ч өөрсдөө ямар нэг сайн муу сүнсний нөлөөн дор, сүнсний тэмцэлдээн дунд амьдардагаа тэр бүр ойлгодоггүй. 

Гэвч энэ бүхэн бодит үнэн учраас л дэлхий байтухай Монголд минь ч шарын шашины өчнөөн олон хийд, христийн олон зуун сүм, Мүүн мэтийн шашины гаж урсгалуудын бүлгэмүүд, Тэнгэрийн нэрийг баривч Тэнгэрийн анхан шатны ойлголтгүй, сүнсний анхан шатны мэдлэггүй Мөнхсаруул мэтийн тийрэнтсэн нөхдүүд, гэр гэртээ бүгсэн болон гал болон нэгдсэн бөө нар гээд сайн, муу сүнсний нөлөөний төлөөлөл болсон бодит хүмүүс, албан байгууллага, нэгдэл олон байна. Сүнс гэж огт худлаа юм бол яагаад зөн билэгтэн, зурхайч, бөө, лам, бясалгагч, номлогч гэх мэтийн хүмүүс улам л олон болж, дэлхий нийтээрээ энэ асуудлыг анхаарах болов оо. Яагаад сэтгэл мэдрэлийн эмнэлэг дэлхий даяар ачааллаа дийлэхээ болиод сэтгэц, мэдрэлийн эмч нар далд ертөнцийг шинжлэн судлаж эхлэв ээ. Яагаад өнөө цагийн дүрс бичлэг, өндөр мэдрэгчтэй зургийн хальснуудад сүнсний төрлүүд, сүнснүүд өртөөд байдаг болов оо. Энэ бүхэн бол маргашгүй үнэний баталгаа. Баталгаатай юм бол эд бас бидний амьдралд маш их нөлөө үзүүлдэг. Шуналын дэв болсны улмаас өөрийнхөө биеийг, ходоодны хэмжээг ч тооцоолж дийлэхээ больсон, ханаж цадахаа мэдэхээ байсан хар сүнстэнгүүд энэ сонгуулиар нэлээн сайн суларлаа. Замбаараа гадаадын гар хөл болох байтухай гадны хар сүнснүүдийн нөлөөнд автсан, дэлхийн хар сүнсний сүлжээ Масонуудын наадгай болсон нөхдүүдийг эзэмдсэн харийн гийчин хар сүнснүүд ч Монгол Төрийн минь тогоонд дахин багтаж самрахаар нэлээн хичээлээ. 

Удам угсаандаа буугаад үр удмынхаа тархи толгойн эргээг гаргах гэж хичээн буй олон сайхан Онгод сүнснүүд байхад, Онгод гээч чинь миа миа, нэг муу зарц нар, зэрэг дэв нь шалихгүй, харин чи өөрөө л хамгийн мундаг нь, өмнө насандаа чи чинь тэдний хаан, хатан байв шүү дээ. Иймд одоо шууд Тэнгэртэй холбогдоод бас дахин хаан, хатан болж Төр улсыгаа захир гэж сүнсний мэдвэл зохихуйн мэдлэггүй нэгнийг сайхан хөөргөж байгаад авир тархийг нь эзэмдэн өөрийн хүүхэлдэй болгох хар сүнснүүд ч их бий. Өөрийн өмнөх олон төрлийн сүнснээсээ хаан хатанг нь сонгодог, удмын өвүг дээдүүдийнхээ сүнсийг өчүүхэн муу жижиг тэнгэр хэмээн нэр хоч өгөн шилж голж, сольж тэнэгтэх нөхөд ч олон байх юм. Сонгуулийн өмнө өөрийгөө өмнөх насандаа Чингис хаан байсан бөгөөд одоо Чингис хааныхаа ажлыг хийхээр Их Хуралд нэр дэвших гэж байна. Чингис хаан нь та нарынхаа төлөө зүтгэнээ гэсэн Даваачулууны Батболд гэгч дүрдээ итгэсэн нөхөр Бие даан нэр дэвшигч болж манаргаж яваад өнхрөв бололтой. Жижиг Тэнгэртэй чамтай ярихгүй гээд намайг блок хийсэн тэр нөхөр Төрд гараад юу хийх байсан нь гамшиг. Тэгэхээр дотоодын хар сүнстэнгүүд ч Төр-д шургалахаар довтолсны нэг жишээ энэ. Төр улсаа төвхнүүлж дэлхийн жишигт хүрч чадсан Монгол өвгүдийг дорд муу гаралтай, харц язгуурт, жижигхэн муу Тэнгэрүүд болсон тэднийг миний бие тэр цагт хаан, хатан нь болоод захирч явлаа. Одоо ч захирна, жаахан хүлээгээдэх, Сахиусанд Онгод нэртэй муусайн сүнснүүд яаж даруулахыг нь харуулна гэж мэдрэлтэх энэ хүмүүс Төр-д гараад юу хийх вэ? 

Энэ мэтээр хий ертөнцийн сүнснүүд ч бас тэмцэлдэж байдаг ажээ. Хүн үхэх төрөх нь жам ёсны л адил сүнс хүнтэй хэрхэн холбогдож, хэрхэн харьцдаг нь бас л жам ёсны л зүйл. Сайн муу сүнсний тулаан байж л байсан, байсаар ч ирсэн, байх ч болно. Учир нь сүнс бас амьтай учраас хооллож амьдардаг. Байгаль орчин, эх дэлхий, галактикийн хэмжээнд хор аюул учирсан учраас маш олон Онгод Тэнгэрүүд бууж ирж гэм үйлдэгч хүн төрөлхтөнийг сэхээрэхийг хүсч байна. Өнгөрсөн зуунуудад хар сүнсний хаанчлал ноёрхож эд мөнгө, шуналд автуулан, далд ертөнцтэй харьцах ардын ёс заншлыг гуйвуулах, улаачид болон дэмч нарыг олноор нь устган, мэдлэгийг нь өөрийн болгон ямар нэгэн шашин үүсгэн мунхруулж, амьдрах арга хэрэгслээ болгож Жам ёсыг гажуудуулсан. Үүнийг засах тэр мэдлэгийг дэлгэн ухааруулж, хүн бүхэн өөрийн хэмжээндээ хар сүнснээс биеэ хамгаалах, орон зайгаа тусгаарлах, элдэв сүнсэнд биеэ эзэмдүүлэхгүй байх, энгийн боловч мартагдсан бүхнийг илчлэх аваас олон хүн сахин мөрдөж, тэгснээр хар сүнсний орогнох орон зай, эзэмдэх хүний махан бие ховордох учигтай тул хар сүнснүүд маш их хичээн зүтгэж, тэмцэл явуулж байна.

Би нэг жишээг баримтат бичлэгтэй нь бичье.

Сүнсний мөн чанарын тухай өгүүлэх “Монгол Домч” судрыг гаргахгүйн төлөө маш их тэмцэл болсон билээ. Мэдээж би биш, Онгод Тэнгэрүүд ирж энэхүү судрыг хэлж бичүүлсэн юм. Судраа тухтай тайван гаргахын тулд олон олон хамгаалалт хийсэн ч олуулаа уулгалан дайрах хар сүнснүүдээс залхсан би нэг удаа хоёр хэнгэрэгээр зэрэг бөөлөн дайтав. Тэр цаг үед бидний судраа хийж байсан байрны хамгаалалтын камерт бичигдсэн бичлэгээс энэ бүхэн худлаа бишийг ойлгох бизээ. Онгодууд камерт бичигддэг учраас тэр цаг үеийн бичлэгээ үзээд ихэд олзуурхав.

 

Бичлэг үзэх холбоос: www.youtu.be/6qek9BNclQ8 

Энэхүү бичлэгт Онгодын ийм их хөдөлгөөн, дайн тулааныг энгийн хүмүүс огт мэдрэхгүй хэрхэн явж байгааг харна бизээ. Онгодууд хүчээ хуримтлуулан дайрах, эргэлтэнд үүсэх ягаан, ногоон гэх мэт туяа хэмийг анзаарч хараарай. Мөн хар сүнснүүдийн довтолгооны сүүдэрт бараан талууд бас ажиглагддаг ч  тэд гэрэл цацруулдаггүй учраас гэрэлтэж харагддаггүй юм. Харин сайн сүнснүүд буюу Онгодууд бол гэрэлтэй учраас гэрэлтэж харагддаг

Олон бөө нэгдвэл бие биенийгээ жатгалдаг, нэг дор олон бөө бөөлж болохгүй гэх мэт суртал ухуулгыг тараагч нар бол Тэнгэрийн хүчээс айгчид, тэдний эв нэгдлээс зугтагчид юм. Тэгвэл Монголчууд биднийг өвгүд дээдсүүд маань: Эвтэй бол хүчтэй, Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр хэмээн эвтэй, нэгдэлтэй байхыг сургадаг.  Гэтэл мөн чанартаа бөө бүрийн ард байх Онгодууд нэгдэн нийлж үйл хийх аваас хайхамшгийг бүтээдэг билээ. Үй олноороо дайтах дайнд нэгэн баг болон оролцож хэмээрээ, энергээрээ хар сүнснүүдийг задалж дайтдаг. Жижиг тулаанд бол өөрсдийн хэр их биежсэн, хэр их хүчирхэгээсээ хамаарч олон янзаар дайтдаг учраас улаачаараа тодорхой зэвсгүүд бэлдүүлдэг учиртай. Иймээс л бөөд олон зэвсэг байхаас гадна хамгаалалтын олон зүйлс, хуяг хувцас байдаг учиртай. Гагц бөөд ч биш шашныханд ч ийм зэвсэг болон хамгаалалтууд их. Энэ нь далд ертөнцөд дайн болдог баталгаа юм.
Хэрэв хар сүнснүүд тоогоор илт давуу байж ганц нэг Онгодыг олзолбол түүнийг бүчин авч, түүний оюун ухааныг нойрсуулж, хэмээс нь хооллож, түлшилдэг. Удаан хугацаанд алдаршиж, хүчжин бүхнийг захирахыг хүсдэг биежсэн хар сүнс бол гэнэн тэнэг хүмүүсийг мэдлэггүйгээр нь далимдуулж хууран тэдний Онгодыг улаачынх нь амиар, эсвэл удам угсааных нь нандин зүйлээр барьцаалан үйлэндээ зарцалж боолчлон тэдний хүч чадлыг нь сорон, өөрийн эрхшээлд байлгах гэх мэт олон зүйлээр Онгодууд болон хүмүүсийг хорлодог.  Ийм юмыг ойлгодоггүй, гэнэн итгэмтгий хүмүүс тэр хар сүнстний хараат болон, тархины тураалд идэгдэн авир тархины өвчин тусна. Энэ нь Би, Би, Би хэмээх Би –гээ тоох өвчин, бусдад атаач, алив зүйлийг хараар бодож сэтгэж байх, онгироо сагсуу, шуналд автах эсвэл өөртөө итгэлгүй аймтгай, сэтгэл гутралд орох, өөрөө өөртэйгөө тэрсэлдэх, бодол үйлдэл нь зөрчилдөх гэх мэт олон шинжтэй. Хар сүнснүүдийн нэгэн зальд тухайн хүнийг хамгийн хялбар аргаар баяжих, мандан бадрах, алдарших, чамаас өөр мундаг хүн үгүй мэт хөөргөсөн ч зөвхөн надад итгэ, би чиний аврагч, чамайг хамгаалагч болно гэх мэтээр сүнснийх нь хувьд өөрийнхөө эрхшээлд бүрэн оруулсан байдаг.  За тэгээд маш товчхондоо нэг иймэрхүү л юм болдог.

Та бүхэн заваа гарган миний маш товчлон хүргэхийг хичээгээд хичээгээд хэдхэн хуудас болсон тэмдэглэлийн үнэн худлыг доорх баримтат бичлэгүүдээс шалгаж үзээд мэргэн оюундаа тунгаан бодно бизээ.


https://www.facebook.com/Tengerkhuu/videos/1270424102969299/
Онгодуудын дүрс бөмбөлөг хэлбэртэйгээр камерт бичигдэж үлдсэн нь. Онгод, Сүнс гэдэг бол эрчмийн цулдал. Онгод болон Тоос ялгаатай. Энд буй бөмбөлгүүд Гэрэлтэн, чиглэлээ дураараа өөрчлөн нисэцгээж, өөрөөсөө гэрэл цацруулан гялалзаж буйг та бүхэн хараарай. :)




https://www.facebook.com/Tengerkhuu/videos/1270382699640106/

 Юүтүүб дээрх бусад баримтат бичлэгүүд:

1. https://www.youtube.com/watch?v=bTbtsRKqJYs
Аянгат УдГүн.



----------------------------------------------------

Жич: Энэ доор би нэгэн сэтгэгдлээ бичье. Домчийн судар хийгдэж байх хугацаанд Гэрлийн Өргөөний Улаачид бид үе үе тэнд очин хурал цуглаан хийдэг байсан юм. Тэгсэн тэр барилганы камер хяналтан дээр суудаг эгч Би та нарт сонин юм үзүүлье, нааш ир нааш ир гээд дуудахаар нь яваад очив. Тэгсэн эгч: Та нарыг олуулаа цуглах үед манай байшинд бөөн бөмбөлөгнүүд ирдэг, заримдаа эргэлдэж хуйлраад бүүр шуурга шиг юм болдог, энийг хар даа гээд бичлэгүүдээ үзүүлэв. Би бөө энэ тэр гэж сайн мэдэхгүй ч сүүлийн үед л энийг хараад итгэхээс өөр аргагүй болоод байна, энэ яг үнэн, заримдаа цөөхөн бөмбөлөгнүүд байдаг, та хэдийг хурал хийх ч юм уу олноороо цуглах үед буман олноороо бужигнаад хуйлраад эхэлдэг, мөн та хэдийг дагаад ард чинь явж байдаг. Тэр хүн орж ирэхээр тийм бөмбөлөгнүүд байдаг, тэр орж ирэхээр тийм тооны бөмбөлгүүд дагадаг гээд л их сонин хуучилж билээ.

Ингээд бодохоор жам ёсны зүйлсийг бид хүлээн зөвшөөрч ойлгох нь зайлшгүй. Сүнс гэдэг эрчим, хэмийн цулдал. Тэрхүү эрчим янз бүрийн хэлбэр дүрсэнд хувилдаг бөгөөд Онгод Дээдсүүдийн Сүнс бол улаачийнхаа биед буухдаа бүтэн дүрс хэлбэртэйгээ шилждэг бол, бусад үед ийм гэрэлтсэн, бөмбөлөг хэлбэртэйгээр улаачаа дагаж явдаг. Харин муу талын нөхдүүд болох Хар сүнснүүд гэрэлгүй, бүдэг саарал, их биежсэн нь ингэж камерт бичигдэж үлдсэн байдгийг харж болно. Тэнгэр Хүү


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.