Youtube-ээс үзэх
Фэйсбүүкээс үзэх:
ЭМХ-ийн зохион байгуулсан цуглаан дээр Гэрлийн Өргөөний улаач Соно зайрангийн Өндөр Дээд БууЭрЭлийн айлдсан айлтгалыг сийрүүлэн оруулав.
Фэйсбүүкээс үзэх:
Мөнх тэнгэрийн айлдвар оршвой
Posted by Natsag Dulamsuren on Wednesday, March 23, 2016
ЭМХ-ийн зохион байгуулсан цуглаан дээр Гэрлийн Өргөөний улаач Соно зайрангийн Өндөр Дээд БууЭрЭлийн айлдсан айлтгалыг сийрүүлэн оруулав.
Ангир уургыг амталж
Бүүвэйн зөөлөн эгшгэнд
Амгалан нойрондоо нойрсож
Эцгийн оршоосон голомтонд
Эцгийн түшсэн төрийн нөөлөгт
Орон хангайдаа
Өөрийн өргөө хотолдоо
Эзэнт гүрэндээ
Амгалан гээч нь оршин төрөх
Мэндлэн өсөх
Өсөн бойжиж
Хүйгээ эдлэх хөвгүүд охидууд
Ямар дээд заяатай болохыг умартаа юу үрс минь.
Төр нийхэм гээд дээдхэн сүлд нь яахав
Өөрийн доторх сүлд нь
Сэв байна уу даа үрс минь
Төр гээчийнхээ ард нэгний манлай
Ардын үйл нь төрийн дээд нь
Хойморь болгонд нь төрийн эзэд
Голомт бүр нь төрийн сүүдэр
Үрс та нар цөм бүгд
Хөх монголыг
Энгэр цээжиндээ хадааж
Архан нуруундаа үүрч яваа тулах багана үрс.
Таван тусгаар тогтнолын нэг болсон
Үрс олон ард та нарт минь
Арвин зовлон тохиожээ.
Үндэс, хэлээ умартаж
Орон хангайгаа алдуулж
Уул хайрхаддаа шүншиглэхээ байж
Рашаан булагаа дээдлэхээ байж
Эхээ голж
Эцгээ зандардаг болж
Эх нь үрээ,
Эцэг нь үрээ хаядаг болж.
Цаахантай нь тэгвэл,
Энэрэл гээчээр үрс та нар дутаад байна
Дэргэд нэг нь энэрэмгүй бол
Хөхрөх ТэнГэр лүүгээ хар
Тоонот наран эцгийн ивээлд багт
Хазгай бурууг шүүхээс өмнө
Алдхан бие сэтгэлийг дэнслээд үз.
Өөрийн балагаа өршөөн байж
Өрөөлийн балагийг өршөөдөг юм.
ӨРШӨӨНӨ гэдэг нь
Умартаж гээхийн нэр бус
Хүлээн зөвшөөрч засахын нэр.
Мадаг гээч алдаагаа засаж тэгшилж
Мөр нэгэн тэгшдээ
Заяа нэгэн өндөр явахыг айлдана.
Үрс та нар минь цөм бүгд
Ургах наран мэт өндөр заяатай
Үрс та нарын сэтгэл
Алаг дэлхий мэт уужуу байх учиртай.
Алдхан биедээ өвлөж ирсэн
Хэлхээ ясандаа хэлхээд авсан
Урсах нөжөөр чинь дамнасан
Нутаглах нутгаар чинь шүншиглэгдэж үлдсэн
Хөх Монголын заяа гээч нь бол
Жам нэгийг дагаж
Тэнгэр эцгийн ивээлд
Үндэстнээрээ ивэлж
Таван тусгаар тогтнолоороо
Хэний ч хараат бус
Андгай бүхэнтэй андгайлж
Дээд нэгнээ тулж
Доод нэгнээ нөөлж
Дэргэд нэгэндээ андгайтай
Эр нь эрийн дайтай явбаас
Өрх гэрийн хийморь сүлд өргөгддөг юм.
Эм нь эмийн дайтай явбаас
Өв соёл бүхэн тэгш үлддэг юм.
Үр нь үрийн дайтай байваас
Хишиг буянаа таалж хүртдэг юм.
Хөх Монголын чандмань гурван эрдэнэ
ЭР, ЭМ, ҮРийн заяа гурав нь
Өнө мөнх орчлон мэт
Өнө мөнхийн ТэнГэр мэт
Уужим амгалан мөнхөд оршиг!!!
Сонордсон үр бүр сэр
Сонордсон үр бүр тунгаа!!!
Өөрийн сэтгэлээ бодолтойгоо хөглөөд үз
Сэтгэл бодол чинь зөрвөөс
Бодлоо сэтгэлээрээ хөглөж сур
Алга дарам газар, атга шороо
Өөртэй чинь ижил
Өөрийн чинь эжийтэй ижил
Өөрийн чинь эцэгтэй адил
ЭНЭРЭЛТЭЙ,
СҮЛДТЭЙ,
АМЬТАЙ гэдгийг
Ухаж биш сэтгэлээсээ ундруулж мэдэх болно.
Энэр бас дахин энэр
Дэргэдэхээ энэр, өөрийгөө энэр.
Энэрнэ гэхээр
Хохимой толгойны сэвлэг нэгийг үнэрлэж
Илбэж зөөлөн суухыг бас
Дан ганц энэрэл гэхгүй ээ.
Хазайх үйлийг тэгшилж
Алдах үед нь хат үнэнийг буулгаж
Зэмлэл нэгийг хүртээх
Мадагаа засах ухааныг өгүүлж байгаа нь
Энэрэл мөнөөсөө мөн.
Өрөөл нэгэндээ түшиглэж
Өөрийн бүхэндээ эзэн сууцгаа.
Эзэн суух учиг нь
Өрөөл нэгний үйлийг
Өөр нэгний шимийг хуваан хураах нь
Өөрийн алдар цуугаа мандуулахын нэр бус
Даасан бүхнээ заяаг нь дүүргэж
Хүмүүн ёсоор хүнлэг төрөхийг
Өв соёлоо үнэнээр мэдэхийг
Удмын хэлхээ заяагаа
Өндөрт өргөж явахыг
Тэтгэж өгөх нэрийг ЭЗЭН СУУНА гээд байгаа юм.
Өрөөлийн үр шимийг
Өөр нэгний зүтгэлийг
Өөрийн алдраараа дарахыг бус
Өөрөө бусдыг хөглөхийг хэлээд байгаа юм.
Үрс олон минь сэрцгээ!!!
Хар дарсан орчлонгоосоо сэрцгээ!!!
Хөхрөх Монголын заяаг
Гундааж байгаа бүхнээс больцгоо!!!
Ургах наран эцэг минь
Тэргэл саран эх минь гэж шүншиглэх олон түмэн
Өөрийн эцгээ дээдэлж сур
Өөрийн эхээ хүндэлж сур.
Хожим нь дээдлэх гээд байгаа бүхэн чинь
Засах гэж байгаа бүхэн чинь
Алдуураад байгааг ажихгүй байгаа бүхэн чинь
Чандмань ёсоор үрс та нарыг зөвд хүргэнэ.
Өөрийгөө өрөөлтэйгөө өршөөж Үнэнийг ол.
Алаг хорвоод жам нэгэн оршдог учраас
Жам нэгнээс гажвал
Өв соёл, үнэн түүх, хэл, эгшиг хуур, үлгэр домог
Орон хангай, засаг төр
Энэ бүхэн чинь жамыг эс дагаваас өчүүхэн хоосон гэж мэд.
Хий биетэй хийсгэлэн дүртэй бид
Дугариг хар нүднээс минь
Дусал нулимс унахгүй ч
Цохилох зүрх нэгэнт зогссон ч
Гүрнээ их итгэл сэтгэл
Үрсээ гэх энэрэл маань
Цохилохгүй зүрхийг минь лугшуулж
Урсахгүй нулимсыг минь үгүй болгож байгаа ч
Хөө хуяг хоёрыг агсуулж
Хэц нэгийг дэлдүүлж
Удмаа гээд тамгалсан үрдээ
Хөхрөх ТэнГэрээсээ бууж
Чуулах үрсээ сэрээж
Өв соёлоо хүртээх гэж
Эгшиг хуурыг нэхээд
Үнэн үгийг сонордуулаад
Заяа нэгнийг хөглөөд
Хүлэг нэгийг жороолоод явна.
Сэрцгээ үрүүд минь сэрцгээ!!!
Хөх ТэнГэр чинь
Хөх толбоор чинь ивээж байдгыг сана!!!
Өөртөө итгэ!!!
Итгэлт андтайгаа андалсан шиг андал!!!
Төр улсаа мандуулсан шиг мандуул!!!
Эзэн суухын учиг нь гэвээс
Урьдаар таньж мэдэх.
Хөхрөх Монголоо гэвэл
Хэд чинь омогшиж байна
Үнэн түүхээ гэвэл
Хэд чинь зориг орж байна?
Тэгвэл Хөх Монголоо
Таван үгээр тодотгож барах үр
Өнөө нартад хаа байна?
Үнэн түүхээ гариг алдамгүй мэдэх
Эрдэмт үрс хаана байна?
Энэрэх гэж байгаа бол
Үнэн түүхээсээ хар
Өнгөрснөөс ирэх ирээдүйг
Өнөө гаригтаа бий болгож явдаг юм үрс минь.
Этүгэн үнэн түүхээсээ
Хүнлэг байхын учраа сэргээж
Үр хойчдоо үлдээх нийхэмийг хүсэж
Өнөө гаригтаа юу хийхээ шийдэцгээ!!!
Өөрийн мадаг байвал өршөөл эр
Орон хангайгаа сэндийчсэн бол өргөл өргө
Ахан дүүсээрээ алдраа булаацалдсан бол
Эцэг өвгүдээсээ хүлцэл хүс!!!
Мадаг бүхнийг тэгшил
Хар сэтгэлээ цайруул
Хатууг зөөллөн байж
Харыг цайруулан байж
Өндөр их заяа чинь
Үрс та нартаа заяагдаад ирнэ.
ХҮМҮҮНИЙ ДЭЭД ХҮНЛЭГ БАЙ
ГҮРНИЙ ДЭЭД ТҮҮХТЭЙ БАЙ !!!
гэж айлтгав. Гэтэл үхсэн ч тайван байж чадалгүй Хөх Монголынхоо төлөө эрх ямбаа гээж, олбог сэнтийгээ хойш тавин байж олны өмнө заларсан Онгодын үйлийг балчир оюундаа буруугаар тунгаах нэгэн ч байсныг доор жишээ татан оруулав.
Номун Зайран
https://www.facebook.com/profile.php?id=100009643966513&fref=nf
Яаж хөлдүүрсэн толгойтой улаачид ийм байдын бэ?
1.Төрд шашны үзэл суртал холилдох ёсгүй.
2,Төрийн эсрэг ямарваа шашны зан үйлийн холбогдолтой жагсаал цуглаан хийх нь аргаа барсан хэрэг.
3.Онгод тэнгэрүүд хөрстөд бус тайзан дээр буудаг болсон юм уу
4.Орчны их дуу чимээ үнэр,их долгионы хэлбэлзэлд онгодууд чийрхэж буудаггүй байтал утаа униар,микрофоны долгионд үг хэлнэ гэнэ.
5.Онгодууд төрийн байдалд бус удамдаа анхаардаг.
6.Онгодууд жагсаж бус байгалийн үзэгдлээр хүчээ харуулдаг.
7.Хийрхсэн улаачид хүчээ нэгтгэх дор бусдын тархийг нийлж угааж байна.
8.Төрийн ажил онол,судалгаа шинжилгээ,хууль дүрэмд суурьлаж явдаг болохоос улаач нарын жагсаалаар явдаггүй юм нэг л зүйл хэлэе улаачидаа оролдох юмаараа оролдож хийх үйлээ л хий битгий ингэж бөө мөргөлийн нэр төрд бусармаг үйлээр ханд гэж хэлмээр байна.Түүх түүхээрээ л үлдэх шиг сайхан зүйл байхгүй түүхийн жим алдагдахад харин монгол үгүйрэх байх. гэжээ.
Үүнд хариулт болгон Гэрлийн Өргөөний гишүүн Bayasgalan GL-ийн бичсэнийг сэхээрээгүйгээ сэхээрч, санаагүйгээ санаж, ухаараагүйгээ ухаараасай гэсэндээ оруулж байна.
https://www.facebook.com/profile.php?id=100008753804359&fref=ts
ХАРИУЛТ:
Заа гэссэн толгойтой Номун зайран хэмээх эрхэм номч улаачдаа хөлдүүснүүдийн зүгээс мэнд хүргэе ээ:
1. Төрд шашны үзэл суртал холилдох ёсгүй ээ гэж байна. Зөвөө зөв маргашгүй үнэн. Гэхдээ шашны ямар үзэл суртал холилдоод, төрийн ямар бодлого шийдвэрийг шашинжуулаад, ямар хууль эрх зүйн актанд нь шашны явцуу дэг журам үзэл суртал шингэчихээ вэ гэдгээ тодруулах хэрэгтэй болох нь ээ. Үгүй бол таныг бас гэсгэлэн гэдэгт бас эргэлзээд байнам зээ өршөөж үзээ. Шашны бүхий л ёс журам дэг зарчмууд үзэшгүй муухай юмс байсан бол хүн төрөлхтний түүхийн олон мянган жилийн явцад хүний нийгмийн харилцааг зохицуулаад байх үнэт зүйл нь болж чадахгүй юмаа. Эцсийн дүндээ төр өөрөө хүнийг хүмүүжүүлдэггүй шашны болоод зан заншлын хэм хэмжээнүүд хүнийг хүн болгоход зэгсэн их нөлөөтэй гэдгийг эрх биш та гадарлах биз. Шашин төрийн холилдсон явцуурлын үзэшгүй муухай нь шашиндаа бус шашныг төр ашиглаж төрийн эрх мэдэл болоод элдэв явцуурлаа шашнаар зөвтгөж завааруулдагт байдаг гэдгийг эрхэм гэсгэслэн толгойт улаач та бээр мэдэх байх гэж итгэж байна. Тэгэхээр минийхээр шашин төрд нөлөөлөх үесэд төрийн тунгалаг хараа болоод чиг баримжаа зөв болж ардыг амгуулсан түүх олонтаа байх авч шашинд төр ороод эхэлмэгц үзэшгүй муухай нийгмийг өрнүүлж байсныг мэдүүштэй. Нэгнээ дэмнэх ч үе байна, нэгнээ хэмлэх ч үе байна, нийлээд мандуулах ч үйл байна, нийлээд самрах ч зүйл байна. Тэгэхээр үүнийг ялгаж үзнэ биздээ.
2. Төрийн эсрэг жагсаал цуглаан гэлээ. Үүнийг ярихын өмнө төр гэдэг зүйлээ ярьцгааяаа. Төр гэхээр та төрийн гурван өндөрлөг 76 бас бус сайд дарга нарыг хэлээд, төрийн эсрэг гэхээр тэдний гаргаж байгаа шударга бус шийдвэр болоод бусармаг үйл ажиллагааг эсэргүүцэхийг хэлж байгаа бол өршөөгээрэй таны гэсгэлэн тархитай миний хөлдүүс бас таарахгүй болтой шүү. Төр гэдэг бол ард түмэн байж гэмээ нь оршдог зүйл. Юун тулд хэмээвээс тэр ард түмний цулдалд харъяалагдах тэдгээр хүмүүсийн тэнгэрээс өгөгдсөн эрх ашиг хувь заяаг хамгаалж тэнгэрийн тааллыг бүтээн өрнүүлэхэд зориулагдсан байдаг юмаа. Ард түмэнгүй төр гэж газар тэнгэрийн завсраас байтугай захаас хайгаад ч эс олдоно оо. Тиймээс төр оршин байхуй үндсэн чиг нь ард түмний тусын тулд гэдгийг ахин нэг бодууштай. Ард түмэн гэж ярихын тулд гурван цагийн дэнсийг тооцож санах учиртай. Өнгөрсөн үед яс махаа хайрлалгүй цус нулимсаа гамналгүй амь биеэ хайхралгүй амьдрал заяагаа үнэлэлгүй байлдаж дайтаж хичээж зүтгэж ирсэн тэдгээр өвгөд дээдсийн тэр иеээл ивээл бүхнийг биш юмаа гэхэд ач гавъяаг эрх биш сэтгэлдээ хөнөөмгүй гэж бодож байна. Та бидний энд амгалан жаргаж амирлан цэнгэж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийн эрхийн үндэс идээний үрийг чинь тэд бэлдэж өгсөн биш үү. Монгол эх орон гэж зөвхөн та биднийх биш, эртнээс янагш оршиж ирсэн, эцэсгүй ирээдүйд ч амьдрах тэр бүх амьд бүхний өлгий шүү эх шүү орон шүү хүнс шүү хувь шүү ерөөл шүү буян шүү заяа шүү. Тиймээс өнгөрсөн үе маань биднээс юм нэхсэнгүй, сэтгэлийн хүсэл мөрөөслийг нь тархиндаа тунгааж зүрхэндээ шингээхийг л хүссэн гэдгийг хөлдүүснүүд нь тархиндаа хийчээсэй гэж хүссэн ухаантай юмаа. Бас ирээдүй үе гэж байна аа. Бид оршин байхын үндэс нь өнгөрсөн үе лүгээ адил тэд оршин байхын үндэс нь бид гэдгийг мартаж болохгүй ээ. Тэгэхээр ирээгүй байгаа ирэх цагийн үрсийнхээ эрх болоод хувийг бид энд сүйтгэвээс ямар юмны өвгөд дээдэс гэж хүндлүүлж хүрээ татуулах эрх байх вэ тамтаггүй тамын нөөцөө бэлдсэн хэрэг болох биш үү. Энэ бүхнийг санаж 3 цагийн эх орны оршихуйн тулгуур болсон Монголын төрийг устгахын тулд бус Монголын төрийг эд нараар устгуулахгүйн тулд үр хүүхдүүддээ арчаагүй ачлалгүй эрин цагийнхан гэж хараалгуулж тамын ёроол сахихгүйн тулд гадны цөөврүүдийн гэдсийг хангах хүнсийг Монголын үр хойч өвгөд дээдсийнхээ буян заяагаар бэлдүүлэхгүйн тулд хөлдүү толгойт улаачид нь ийн жагссан юмаа. Шашны зан үйл хийлээ гэлээ, онгод тэнгэрүүд ард олондоо үр хойчдоо үгээ хэлэх нь шашны зан үйл юм бол авал орхилыг даруй үйлдэж эрт цаг шиг онгод тэнгэр буулгахыг хоригловоос тэр цагт та бид баясахчлан жаргах уу. Онгод тэнгэр гэж тэнэг хар толгойт хүмүүсийн тархийг сэрээж зүрхийг чиглүүлж харанхуйг гийгүүлж харыг арилгахын тухайтад бус юм бол өөр юуны тулд байдаг юм, өөр юм байгаа бол миний мэдэл хүрэхгүй нь нигүүлсэж хайрла. Бөөлөөн нь төрийн эсрэг бус төрийнхөө тухайтад ард түмнээ сэргээхийн тухайтад шүү дээ. Хар арьстнуудын эрхийн төлөө тэмцсэн Мартин Лютер төрийн эсрэг тэмцээ юү, Африкын ард иргэдийн төлөө барууны төртэй тэмцсэн Нелсон Мандела төрийн эсэргүү юу, Манжийн дарлалыг эсэргүүцэн боссон Амарсанаа Чингүнжав Ард Аюуш Сүхбаатар төрийн эсрэг тэмцээ юү, Дамдинсүрэн Нацагдорж Ринчен Чойном ардынхаа оюун тархийг сэрээхийн төлөө үгээ хэлж үйлээ үзэж байсан нь бас төрийн эсрэг хэрэг үү. Төр нь буруудаж ард нь өеөдөхийн цагт төрийн булхайг илрүүлж булингарыг нь шүүх нь төрийн төлөө ард түмний төлөө эх орны төлөө оршин байхын тэнцэтгэлт үүрэг хариуцлагаа үүрэхийн тухайтад зөв үйл юм. Жагсаал цуглаан хийсэн хэд нь хөөрхий минь шатаж байгаа байшинд шатаагдаж байгаа 3 сая ахан дүүсээ амраг саднаа сэрээх гэж ядаж байгаа аргаа барсан амьтад мөөн. Дооглоод ч байгаа юмуу доромжлоод ч байгаа юм уу үгийн чинь хариуд аргаа барсан нь үнэн ч амиа бодож биеэ оторлосонгүй хувиа бодож довоо шарлуулсангүй гэдгийг л хэлье.
3. Онгод тэнгэрүүд хөрстөд бус тайзан дээр буудаг болсон юм уу гэнээ. Тайз чинь тэнгэр газрын завсар бус захад нь залраа юу хөрстөд бус огторгуйд оршоо юу гэж асууяаа. Зассан тайзыг захад сэтгэж байгаа үлэмж бясалгалд чинь хүрч тэнцэх ухамсар ухаан хүрэмгүй болохоор зааж өгнө үү их багштан минь.
4. Онгод тэнгэр гэдэг таны хүндлэх сэтгэл, хайрлах зүрх, нээгдэх оюун, гийх ухамсарт чинь буудаг юм аа. Бие махбод газар оронхон төдийд буух мэт төсөөлж гадаад үзэгдлийг агуулгад шүтэж явсан бол ингэж ойлгох тань зөв өө. Сайн сайханд л буудаг зүйлийг онгод гэх юм бол зовсон зүдэрсэн дордсон доройтсонд хүртээлгүй юм бол маны хэдэн онгодууд нь таны ариун дээд онгодуудаас өөр гээд л ойлгочих. Манай хэдэн онгодууд замбын үрсийн тархи зүрх ухамсар оюуныг засаглаж гадаад бусармаг булай үйлийг цээрлүүлэх зорилготой учир тухлах тух таалах тавыг эрсэнгүй ээ гэж өршөө.
5. Төр улс чинь сүйдвээс удмаа аврах гээд юун нэмэр. Төр улс эх орон тусгаар тогтнол эзэн эрх үгүй юм бол бид энд юун шар бөө нүүр ном интэрнэт хаан харц баян ядуу хайр дурлал амьдрал жаргал чи би манай танай ярих манатай. Хөлгүй болчихөөд гутлаа тэврэх, хүзүүгүй болчихоод ороолт нэхэх, нүдгүй болчихоод шил зүүх, толгойгүй болчихоод малгай өмсөх мэт заяагүй хэрэг болох бус уу.
6. Танд хүн ард нь байгалийн гамшигт амь бие амьдрал тавилангаараа буруу зөвөө дэнслүүлээд үхэж хатаж тарчилж зовж байвал бахтай сайхан хэрэг болох нь ээ. Чамд хамаагүй болохоор чи юундаа зовох гэнэ үү. Тэнгэрийн хилэн бууваас газрын чи баярлах гэнэ үү ямар аймаар хэрэг вэ. Нэг л үрс нэг л гэр бүл гэдгээ ухамгүй юу та. Хүний зовлон өөрт хамаатахгүй бол өрөвдөлгүй санагдах яасан гэсгэлэн зүрх вээ харин. Тэнгэртээ бол онгодууд жагсах байтугай эрэмбэ зэрэг нарийн жаягтай. Та бидэн шиг мунаг мунхаг мухар хүзүүтнүүд бишээ. Тэр гамшиг сүйрлээс чинь аврах гэж хичээж байгаа юм ухаантан минь.
7. Тархи угаах гэдгийг тэнгэргүй мунхагуудад хар санаат баширын булхайнууд үе эрин улс үндэстэн дамжин үзэл суртал шашин шүтлэгээр дамнуулан мал болгож махыг нь авах хог болгож эрдэнэсийг нь булаахын тулд хийдэг хамгийн аймшигт цусгүй дайн юм шүү дээ. Ямар үндэслэлээр та ингэж хэлэв. Хийрхсэн бол хийг нь хэлж өг алдсан бол гэмийг нь олж өг. Таныг хийрхээгүйд би яаж итгэх үү. Тэнгэрийг та дээрээс тэндээс биш тархины гэгээ зүрхний хайраасаа л олно доо. Тэрийг нь сэрээж өгөхийн тулд л бид ингэж байна. Тэнэг яваад байгаасай гэж тэнсэлгүй олон дайснууд шүдээ хавирч шүлсээ гоожуулж хүлээн байна яанам та. Ухаан байвал ухаасай, ухамсар байвал сэрээсэй, зүрх байвал мэдрээсэй, зүйг таньж дагаасай гэж хийж байнам яах уу та. Хамаг дэлхийн өргөс чулууг тэгшлэн засснаас гагц өөрийн гутлын улаа ширлэвээс ялгалгүй болох мэт хамаг булхай бусчируудтай тэмцснээс харин өөрснийхөө оюун санаа зүрх сэтгэлийг сэрээвээс тэднийг дарсан болох тэр бус уу. Угаагдахааргүй тархитай байгаасай ухаантай ухамсартай болоосой гэж л ингэж байгаа юм угаалгаагүй тархитан минь.
8. Төрийн онол чинь өөрөө дэлхий даяараа гацаанд орсноо хүлээн зөвшөөрөөд удаж байна. Төрд бас хийж чадахгүй хүчрэхгүй зүйл байна, өөр механизм хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд удаж байна. Төр өөрөө эвдрэшгүй мөхөшгүй буурашгүй муудашгүй мөнх тогтмол төгс төгөлдөр зүйл биш ээ. Хүмүн нийгэм ямар байдаг лугаа адил төр ч бас сайжран дэвших муудан доройтох ертөнцийн өнгө байгалийн хуулийг тойрохгүй ээ. Муудахад нь ард түмэн өргөн босгож сайжрахад нь ард түмнээ өргөн тэтгэдэг ийм л ёсыг төр хэмээн нэршдэг юм. Улаачид төрийн эрх мэдэлд шунаагүй, төрийн эсрэг үйл ажиллагаа хийгээгүй, бөө мөргөлийн нэрийг үүгээр сүйдлээгүй, түүхийн хуудсыг сэвтүүлээгүй. Байшин чинь нурж байхад өрөөгөө засаад яанам, үндэс нь өмхөрч байхад гишүүнийг тэтгээд яанам, бие чинь үхэж байхад биеэ гоёод яанам, эх орон чинь эрсдэж байхад өөрийгөө өмөөрөөд яанам. Түүх түүхээрээ өөрөө бүтдэг зүйл биш ээ. Та бидний өглөөнөөс эхлээд унтах хүртэл өдрийн бүхий л үйл Монголтой эх оронтой хамаатай. Тиймээс түүхийг та бид өөрсдөө тэрлэдэг болохоос тэнгэр бурхан бүтээдэг зүйл биш. Түүх мэдэхгүй түүхээ мэдэхгүй түүхээсээ суралцахгүй түүхээ бодохгүй явбаас харин тэр цагт түүхийн жим алдагдах, Монгол гэж хэлэхгүй ярихгүй санахгүй бодохгүй хичээхгүй зүтгэхгүй бүтээхгүй тэтгэхгүй болох тэр цагт Монгол үгүй болох. Тийм цагийг түй май гээд сөрж босож Монгол гэдгийг чинь байсан юм байгаа юм байх ч болно гэж баталж хэлж хийж бүтээж байгаа ардын эс үрсийн нэжгээд нь юм шүү дээ. Та бид нэгдэхгүй бол юу билээ эвийн хүчийг эртнээс сануулсаар ирсэн бус уу. Зөвд нэгдэж зүйг дагахгүй юм бол ямар юмны тэнгэрийн таалал дээдсийн ивээл орших билээ.
9. Эцэст нь хэлэхэд Монгол гэдэг нэр бурханы дайтай шүтэгдэг, эх орон гэдэг зүйл ээжийн чинээтэй бодогдог, эр зориг хэмээгч бурууг дарахын тухайтад байг, энэрэл хайр хэмээгч зөвийг өрнүүлэхүйн төлөө байг. Эд малаа өг гэхэд эргэлзэвч өгөв, эмс хатдаа өг гэхэд эвэршээвч өгөв, эх орноосоо өг гэхэд эрслэн дайтав… Монгол орших эс оршихын төлөө тархиа ширгээсэн хаад дээдсээ сана, Монгол яс цусны төлөө биеэ зориулсан хатад эмэгтэйчүүдээ сана, Монгол атга шорооны төлөө амиа өргөсөн хавт баатруудаа сана, Монгол оюун санааны төлөө чөмгөө дундалсан суут мэргэдээ сана, Монгол зүрх сэтгэлийн төлөө өөрийгөө зориулсан ур билигтнүүдээ сана, Монгол буян заяаны төлөө амьдралаа өргөсөн бөө хувилгаадаа сана, Монгол уул усныхаа төлөө бахардаж гүйсэн адгуусыг сана, Монгол нуур цөөрмийнхөө төлөө газрыг туулагч жигүүртнүүдийг сана, Монгол тусгаар тогтнолын төлөө сүнсээ худалдсан түшээдээ сана, Монгол хүүхдийн хормойноос нулимстай адис авсан хутагт дээдсүүдээ сана. Та бид хэний ач гавъяагаар энд ингэж амьдарч байгаагаа дахин дахин санаж, тэдний ачийг хариулахгүй юмаа гэхэд үрсийнхээ заяаг тасалж сүйдэлж болохгүй гэдгээ ухаарч ойлгох учиртай шүү дээ. Бидэнд үрдээ үлдээх өөр юм юу байгаа юм бэ. Эх орон л үгүй бол өөр юу ч байгаад ямар нэмэр вэ. Эд хөрөнгөө харамласангүй, эрх жаргалаа харамласангүй, эхнэр хатдаа харамласангүй, эрсдэх амиа ч харамласангүй. Эх орны үнэ цэн эрх чөлөөний яруу алдар тусгаар тогнтолын эрх баялаг эзэн хүний энх жаргаланг юугаар хэмжиж чадах вэ.
Монгол гэдэг эх орон Монгол хүний
Монголоо хайрлах зүрхэн тольтод урган дэлбээлдэг цэцэг юм
Монгол гэдэг эх орон Монгол хүний
Монголоо сүслэх гэгээн оюунд өөдлөн манддаг наран юм.
АЯНГАТ
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.