Эдгээр бодлогыг БууЭрЭл Дээдсүүд Гэрлийн Өргөөний гишүүдээр бодуулж санал сэтгэгдлийг нь авсаны дараагаар хариултыг нь нийтэлсэн юм. Бүх 7 бодлогыг асуулт, хариултын хамт нэгтгэн энд оруулав.
Эдгээр асуултуудад хүмүүс хэрхэн яаж хариулсан хийгээд Онгод БууЭрЭл-үүд хэрхэн тайлбарласныг Гэрлийн Өргөө групп болон Chinggis Ayanga фэйсбүүк хаягнаас авах боломжтой.
Бодлого 1
Хятад хүн Монгол хүнээс 5 зоосоор ноос авчээ. Эргүүлэн 6 зоосоор Монгол хүндээ зарав. Дахин тэр ноосоо хятад хүн 7 зоосоор авав. Эргүүлэн 8 зоосоор Монгол хүндээ зарав. Хятад хүн хэдэн зоосны ашиг олов. Монгол хүнд хир ашиг гарав. Энэ бодлогоны хариу олон тааврыг бодоцгооно уу? гэж БууЭрЭл өнөөгийн бидний эдийн засгийн байдлыг энэ бодлогоор дамнуулан тайлбарлав. Та бүхэн тунгаан бодож өнөөгийн эдийн засгаа өөрсдөө бодож олно уу.