Бөөгийн товчоон номд орж буй Онгодтой хэрхэн золгох дэг жаягийн хэсгээс хуулав.
Арваннэг: Шивэр, хумхай, амны өмхий, унгас бүү үнэртүүл. Онгодууд үнэрт их мэдрэг байдаг. “ хумхай гэдэг нь арьснаас үнэртэх муухай үнэр болон хулмас”
Арван хоёр: Онгодын тахил руу өгзөгний зураас харуулдаггүй учраас ухарч гардаг. Эсвэл бие муутай бол хажуу тийшээ өрөөлдөн гарч болдог.
Арван гурав: Тооно ширтдэггүй, багана түшдэггүй. Үг сонсохгүй байгаагийн шинж юм. Багана түших нь зовлонг арвидуулж байна хэмээнэ. Учиг нь юм өргөөд зовж байгаа хүнийг улам дарах шиг хэцүү үйлдэл хэмээн үзнэ.
Жиш: шинэ үгс Чанай дээдсээс сурав би. Бөгсний зураас, хөхний зураас гэх мэтийг сонсоод нээрээ хүн чинь урд хойноо хоёр зураастай байдаг юм байна гэж мэдэв шүү хэхэхэ. Өөр зураас байдаг билүү үгүй билүү сайн бодох хэрэгтэй юм байна. Мөн толгойны үснээс өөр үснүүд ч бас салхилдаг хийсдэгийг ухаарав хахаха. Хумхай гэдэг хөлсний үнэрийг мэдэв. За тэгээд бусад болдоггүй юмнуудынхаа учрыг ухаарав. Хэхэхэ. Зугаатай ном гарах нь дээ яана одоо бөө группийнхэн галзуу Аянгатын галзуу Онгодууд гэж ярих сэдэвтэй болждээ хэхэхэ.
--------------------------------------------------------------------------------------------------
Чанай Дээдэс маань бас эрчүүдийг шоглоод авлаа.
Хөвүүн үрс нь сэтэртэй мал шиг олон цоорхойтой. Яртай мод шиг эрээн бусгай, эр эрхтнээ чивчиртэл боосон салтаавчтай байж яаж эр хүн шиг үр тогтоох юм. Хайвганасан алхаатай, гийнасан хоолойтой, юм үзээгүй булбарай, сэв үзээгүй цагаан, эхийн сүүнээс гараагүй анхилуун байж яаж голомт залгах юм. Хүүхэд хийж, хөлөг унаж чадахгүй эр хүнийг эрд бүү тооц.
Ахас ихэс аавууд нь хээлтэй эмийн гэдэс царайлчаад, баавгайн алхалтаар алхаж байх нь наснаасаа илүү өтөл байх нь юутай гутралтай. Сархадыг шимээд, чихрийг хүлхэлээд юутай гунигтай.
-------------------------------------------------------------------------------------------------
Амар байцгаана уу? Дэг жаягийн тухай Чанай Дээдэс айлдах зуур ийн хөөрлөө. Та бүхэн юу хэмээн бодном.
Арван дөрөв: Энгэр заам ил задгай, хөхний зураасыг харуулахгүй. Гуя хасаа гарган, салтаа дэлгэхгүй ээ.Үүнийг садар гэж үзнэ. Хормойлох учиртай. Өнөө цагийн охин үрсүүд нь төө хиртэй богинохон хормойвч өмсчихөөд гуя хасаа ил гаргаж, нүүр улайм алхана. Суухад нь салтаан үс нь хийснээ. Гараа өргөхөд нь суганы үс нь хийсэм богино хувцаслах юм. Яаж ариун сайхан харагдах юм. Бөс байдаггүй юмуу, тийм тарчигтай тулсан ядуу юм уу? Байдгаа барсан Үнэхээр ичгүүртэй.
гэж ярилаа. Та бүхэн юу бодном.
Гэрлийн Өргөөн дэх хэлэлцүүлгийн хэсгээс....
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.