Хоо эмгүн: Хүн өртэй бол заавал төлөх ёстой. Энэ бол шударга бус үйлдэл огт биш. Чиний сүнс эргэлтэнд орсон ч тооцооноос гарахгүй ээ. Үйлийн өрөө барж байж л дуусгана. Үйлийн өрийг чинь таны өмнөөс нь даасан шиг даана гэвэл бөө төлөөс их авдаг. Иймдээ ч цаг цаг, үе үедээ бөө муу нэртэй байдаг. Эсвэл ядаргаатай зүйл их нэхдэг. Энэ нь мод тарь гэх мэт. Мянган мод тарь гэх мэтээр үйлийн өрийн даалтыг нэхдэг. Модоо тарихгүй бол төлөөсөө төл өмнөөс чинь бөө тарих болно гэдэг. Гэхдээ модоо зөв тарьж, нас биенд нь хүргэж ном ёсоор нь хийх нь чухал. Модоо тарихгүй бол зовоод л явж байна биз хэнд хамаатай юм.
Үйлийн өр гэдэг нь уул усны өр юм. Ан амьтны өр, ургамал модны аминд хүрсэн эдэлсэн үйлийн үр юм. Усыг бохирдуулна гэдэг чинь ус уух ан амьтдыг зовоож хохироосон чиний үйлийн өр. Уул сэндийчсэн бол тэнд орших ан амьтан, ургамал ногоон амийг таслан гэр орныг нь сүйтгэсэн үйлийн өртэй. Хүний зовлонгоор хүүдэгнэсэн бол тухайн хүний удамд үйлийн өртэй. Улаач хүн үйлийн үрээ олигтой даагаагүй бол тухайн үйлчлүүлсэн хүндээ үйлийн өртэй. Иймээс улаач хүн ч үйлийн өрөө сайтар ухаарч зөв үйлээ хийх ёстой. Тухайн хүн модоо тарьж, байгальд хохиролоо барагдуулахдаа өөрийн биеэр үйлдээгүй бол өмнөөс нь төлөөсийг нь авч улаач хүмүүн хийж өгөх ёстой. Гэхдээ тариад хаяхгүй тарьсан бүхэн чинь ургах ёстой.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.