ТЭНГЭР, ГАЗРЫН АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
ХАР БЭХИ ДЭЭДЭС: Хүүхдээ чи баруун хөлөөрөө алхдаг уу? зүүн хөлөөрөө алхдаг уу?
Чи хөлөө хоёуланг нь хөрстөд шороон дээр тавьж байж алхдаг биз дээ, түмэн олонд тустай, үйл явцыг нь урагшлуулсан үйлдэл хийх болгон чинь Газар, Тэнгэрийн үйл ээ.
Түүнээс бусад үйлдэл чинь чиний тэнэглэл, ойлгочих вуу.
Үйл явцыг зөв чигрүү нь хөдөлгөж байгаа бүх үйлдэл чинь Тэнгэрийн үйлээ, Түмэн олны мунхаглалыг засаж байгаа чинь Тэнгэрийн үйлээ,
Харин мунхаглал руу чирж, хүн гай гээчийг үүсгэж байгаа үйлдэл бүгд энэ нийгэмийг бусармаг болгох гарц, та нар бүгдээрээ хүн төрөлхтөн, хөх толботныг нэг нийхэмийн гацаанаас гаргаж, өөрийн хийж чадахаар үйлийг урагш алхуулахаар төрсөн заяатан үрс гэдгээ ухаарцгаа.
Тэгэхлээр замбын үйл гэдэг нь хэц нүдээд суугаад байх биш, газрын үйл гэдэг нь хоолоо хийгээд суугаад байх биш, чи хоолоо хийхдээ гүн учигтай, хүний биед тустай өвчнийг нь анагаах хоол хийе гэвэл Тэнгэр үзлээр хоол хийж байгаа нь энэ. Энэний төлөө Онгодууд буусан юм, өнөөдөр чиний мэдэхгүй дутуу хийх гэж байгаа үйлдэл, сэрэмжлэх гэж буусан.
АЯНГАТ: Замбаараа би өөрийн үйлийг сайн хийж байвал, яагаад заавал хэц хэнгэрэг нүдэж үйл хийх ёстой юм бэ? Заавал бууж яах гэсэн юм бэ? Би өөрийн замбын чухал ажиллаа сайн хийж байвал болох юм биш үү гэж захиа иржээ.
ХАР БЭХИ ДЭЭДЭС: За би энэнд тайлбар өгье, чи өнөөдөр өөрийнхөө хийж байгаа үйлээ 120 жилийн баталгаа хийж чадах уу? Хүн төрөлхтөнд гай болохгүй гэдэг. Айн? Тэгж чадах нь гараа өргөөдөхөө. Энэ төрөөс хий гэсэн ажил, ажилаас нь хий гэсэн ажил, 120 жил ямар ч учиг гаргахгүй. Хүн төрөлхтөнг аврах нь заавал байдаг юм, ядаж л хор болгохгүй яадамжтай байдаг, энийг мэдэж байна уу? 120 жил өөрөөр хэлбэл үхсэнээс чинь хойших жилүүд, ухчих вуу? Ийм учираас хэнгэрэг нүдээд юмны гүнийг ойлгодохоо, юмны ирээдүйг хараадахаа гэдгийг хүсэж байгаа юм.
Яагаад нарийн нандин хийх гээд байгааг ойлгоно уу. Чи өнөөдөр замбын ажилаа, эсгийгээ урлаад сууж байлаа, гэтэл тэр жигд хэмтэй эсгий юу, дундаа сийрэг захдаа нягтралшил ихтэй байвал, сөөжлөн орших олон давхар эсийг байвал яах уу, энэ бүгдээ өөрийн ажилтай төвлөрүүлэн мэдрэг байх ёстой,
Чи багш байна уу? зөвхөн нэг аргаар заадаг байж, за тэгвэл БууЭрЭлээ буулгаад олон аргаар заадаг болж сурчээ. Хүний аргыг олоод ямар ч мулгуу хүүхдэд ойлгуулдаг болчихжээ. Энэ л чи Замбын ажилаа Тэнгэрийн үйлээр хийж байгаа нь энэ.
Энэний төлөө та нар хэнгэрэг нүддэг юм. Өөрийнхөө ажлыг, ул суурьтайгаар гүн төгөлдөр хийж, мэдэхгүй зүйлээ мэдэх гэж, энэ биеэ эрүүл байлгах гэж уг удмаа энх байлгах гэж цаашаагаа ач, гуч тэднээс гарах үр хүүхдүүдийг тайван амгалан амьдруулах гэж өнөөдөр хэнгэрэг нүдэж байгаа юм. Мэдэхгүй зүйлийг чинь хэлээд байдаг хий биетэй хийсэглэн дүртэй өвгөд БууЭрЭлүүдээ сонсдоггүй учигаас хэнгэрэг нүдэж сонсдог юм, хэнгэрэг нүдэж мэдэрдэг юм. Хэнгэрэг нүдээд суралцдаг юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.