Одоо бодсон чинь гайхмаар юм. Ингэж таарна гэж байхгүй биз дээ. Тэр үед бид гэр бүлээрээ бүгд, машинтайгаа хамт, бүр гэдсэн дэхь хүүтэйгээ хамт Чингис хаан кинонд хүчин зүтгэж байж одооны гэрийнхээ үндэс суурийг тавьсан нь үнэхээр гайхалтай. Нээрэн ийм юм гэж байхаа. Өрөвдчихлөө. Миний муу өвөг дээдэс минь ямар өрөвдөлтэй юм бэ? Өөрсдийг нь таг мартчихсан мангар биднийгээ харж үзэн хамгийг нь зохицуулах гэж хаа холын тэр японы чихэнд кино хий гэж шивнэж байх гэж. Кадакава найруулагчийн ярилцлагыг дээр үед би уншсан санагдлаа. Түүний яагаад Чингис хааны тухай кино хийх болсонг нь уншиж байхдаа тэнэг амьтан солиотой байхаа гэж бодож байсан шүү дээ. Хэээхэхэхэхэ нээрэн ямар сонин юм бэ элэг хөшлөө. Хөөрхийдөө тэр солиотой биш юм байна. Яг л дээдсүүдтэй ярилцсан юм гэдэгт би одоо бат итгэлээ. Даанч кино нь их муу болсон болохоос. Би л лав тэр киног огт сонирхож үзээгүй.
Манай гэрийнхэн миний сонин этгээд ааштайг гайхаж байсан. Уг нь би тэнд арын албанд нь зүтгэж тэднийг бодитой харсан ямар кино болж гээд заавал үзмээр дээ. Гэтэл би тэр киног огт үзээгүй. Ийм учиртай байж дээ. Монгол хүний амьдралыг, монгол хүний сэтгэхүйг, монгол хүний зан заншлыг гадныхан яагаад ч ойлгохгүй, яагаад ч төгс бүтээж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч тэр гол жүжигчин нь огт таалагдаагүйдэг. Тэр харин өөрийн япон хүний инээдмийн кинонд гайгүй тоглодог биз дээ. Харин нэг жүжигчинг санаж байна. Яг л монгол сайхан эр хүн шиг баатар шиг харагдан дотно санагдсанг санаж байна. Тэнгэр гэж аугаа юмаа. Хаа хол нүүгээд одсон хөх толботон тасархайнуудаа хэзээ хойно нь ингэж найруулан өөрсдөөр нь кино хийх гэж дээ.
Чингис хааны тухай кино олон байдаг. Тэр байтугай би Монголд монголчууд өөрсдөө хийсэн киног ч үнэхээр үзэх дургүй хүрээд огт үзээгүй юмдаг. Харин Бодровын киног үзэн ядах сэтгэл төрдөг. Гэхдээ би бас түүнийг огт үзээгүй. Чингис хаан түүнд тусад нь бэлэг бэлдсэн гэсэн тэр нь юу юм болоо. Лав л сайн юм биш дэг. Түүхийг өөрчилж тэр тусмаа хаан хүнийг гүтгэж болдог гэжүү. Дээрээс нь Тэнгэр эцгийн явуулсан Тэнгэрийн бөөг шүү дээ. Чингис хаан чинь зүгээр нэг хүн байсан бол яахав гэсэн, зүгээр нэг хаан байсан бол яахав гэсэн, зүгээр нэг байдаг л нэг бөө байсан бол яахав гэхсэн, даанч яанадаа яана. Тэнгэрийн цолтой бүх юмыг нь Тэнгэр өөрөө даадаг улаачыг нь гутааж зүрхлэх гэж. За тэр муу Бодров яасан ч над ямар хамаа байна. Тэр муу байтугай манай монголын тэр нэг золгүй амьтан өнгөрөөд байхад.
Эзэн Чингисийн хамгийн их хилэнг хөдөлгөсөн бүр тэнгэрээр ч биш ӨӨРӨӨ ӨӨРӨӨ шүүх болно гэж тангарагласан тэр нэг тэнэг зохиолч хөөрхий. Харин Кадакава муу кино хийсэн ч гэсэн хөөрхий амьтан Тэнгэрийн зарлигыг сонсож чадсан, тэгээд биелүүлээд, тэр нь Чингис хааны өөрөө амьдрах өргөөний суурийг тавьж чадаад өөрөө биеэрээ заларчихаад байгаа юм чинь Кадакаваг өршөөж л таараа. Лав хэзээ ч түүнд муу юм хийхгүй нь ойлгомжтой. Тэр байтугай түүнийг шагнах байх даа. Тэгэхээр тэр кино нь биш, тэр киног хийх болсон шалтгаан, түүнийг хийж байхад тохиосон болгон л баримтат кино нь үнэнг өгүүлэх үнэн бүхэн түүнийг тэнгэртэй харьцсан хүн гэдгийг нотлох болно. КАДАКАВА баярлалаа. Бас тэнд байх миний япон найзууд сайхан сэтгэлийн туйл болсон тэр хүмүүс та нартай минь Эзэн Чингис хаан танилцуулж, намайг нуухад минь тус болсонг заавал хариуг нь өгөх болно шүү дээ.Тэнд бас нууц байж л таараа. Эртний судруудыг нь олж унших юмсан.
Чингис хааны тухай өвөрмонголчуудын хийсэн киног дөнгөж гарахад нь нэг удаа үзсэн. Харин түүнийг бүгдийг нь заваа гаргаж үзэх юмсан гээд огт амжаагүй. Тэрнийг үзсэн гэдэг чинь л зөн билэг байжээ. Гэтэл адилхан Чингис хаан нэртэй киног би үздэг ч үгүй. Ийм учиртай байжээ. Тэр гол жүжигчин адилхан байсан. Тэр кино бүтэх болсон шалтгаан, түүнийг хийхэд болсон сонин явдлуудыг мэдэх юмсан. Ямар нэг юм болсон л байж таараа.
Чингис хаан Мандухай цэцэн кинонд маш их хилэгнэсэн. Түүхийг гуйвууллаа гээд. Би та тайвширдаа түүхийг уран сайхны аргаар ингэж кино хийдэг юм гэхэд “Тэр уран сайхнаа уран сайхан юмандаа л хийнэ биз. Түүхийг ингэж өөрчлөх яасан бүх зүрх вэ? Хатан Мандухайг алуулсан гэж гүтгэж яаж чадав. Түүнээс гарсан миний алтан ургийнханыг гав ганц хүү амьд үлдсэн мэтээр гутааж яаж зүрхлэв. Алтан ургийнханыг минь аварсан алтан бэрийг минь яаж ингэж зүрхлэв. Хэрхэвч зүгээр өнгөрүүлэхгүй” гэсэн.
“Чингис хааны нууц түүх” гэдэг номын зохиогч ч өнгөрсөн байхаа. Тэр өөрийн удмын өвөө, эмээ, элэнц хуланцаа өөрөө ч мэдэлгүй л доромжлох шиг болсон. Эзэн хаад, өндөр эмэг эхчүүдийн ор дэрний явдлыг Америк ахыгаа дууриан хуулаад, зохиогоод бичсэн. Гэтэл яг л тэр зуунд нь хамгийн их ор дэрний өндөр соёлтой, бөө удгад, тэнгэр зайрангууд ихтэй хүн төрөлхтөний хамгийн хүмүүжилтэй үеийг нь өөрөө мөрөөддөг амьдралдаа оруулан зохион бичжээ. Нөгөөхийг нь тэнэгүүд яг үнэн гээд л авч уншина. Түүхээ мэддэггүй, үгүй ядахдаа “ИХ ЗАСАГ ХУУЛЬ”-тай байсан монгол үндэстэн, өвөг дээдсүүдээ өөрийнх нь монгол хүн үнэхээр гутамшигтай гутаажээ. Тэр хаад, хатдуудыг үхчихсэн юм чинь юу ч гэсэн ч яадаг юм, би л мөнгө олж байвал гэж сэтгэж, нүдэндээ хайлсан мөнгө зутгуулан цаазлуулсан хүн байдаг л юм даа. Хаан маш их хилэгнэн, түүний зургийг, нэрийг нь гарын алгандаа багтаан мэдээлэл уншиж байсан.
Үүнээс гадна нэг сонин тохиолдол нь хүү бөө болох үеийн бэлтгэлд сэнтий бэлд гэсэн даалгавар байсан юм. Сэнтий гэж юу байдаг юм болоо? Бүү мэд. Хэд хоноод багш дээр очиж байж сэнтий гэж хаадын суудлыг хэлдэг байсанг мэдэж билээ. Сэнтийн ерөнхий санаа дүрслэлийг би захиалан, хийхдээ хоёр талд нь НАР, САР зураад явуулчихсан байж сэнтий ч ирж Хүүгийн буурлууд сэнтийдээ заларсан. Монголын түүхэнд байсан гучин зургаан хаадаас найм нь лав хүүгийн өндөр дээд буурал байдаг. Тэгээд бөө болсноос хойш хэдэн сарын дараа хүүгийн багш, хүү хоёр японд байдаг буурлуудынхаа сүнсийг тахиж хүндэтгэл үзүүлэхээр японд очлоо. Үүний учир нь багшийн болон хүүгийн өвөг дээдэс дотор хоёр алтан ургийн найз жанжид байсан тэд Японд амиа алдсан гэж буурлуудаас сонсоод тийш явсан билээ.
“Кита кунино хару” “Фүрүсато” хоёр дууг тэд дуулж сур гэж улаачдаасаа шаардаж байсан нь ийм учиртай байх нь. Бид Японд булшин дээр нь ирэхэд нэг гайхмаар юм нь нөгөө сэнтий дээр байсан НАР, САР хоёр байж билээ. Тэднийг эх нутагтаа явах уу гэхэд бид жанжид энд бидний цэргүүд бий гэсэн. Тэд японд толгойгоо авахуулсан их жанжид шүү дээ. Бидний найз япон манайд айлчилж ирэхэд тэр жанжин ирж эртний япон хэлээр ярихад даанч тэд айгаад юу ч ярихыг хүсээгүй, зугтаасан. Японд сүнсний тухай их л нэвтрүүлэг гардаг хирнээ өөрсдөө тэрэнд итгэдэггүй нь гайхмаар. Тэд бас ааваас төрж, аав нь ааваас, аав нь ааваасаа л гарсан баймаар юм. Тэдэнд ч бас түүх бий шүү дээ. Гэхдээ тэд түүхээ мартаагүй соёлтой ард түмэн. Түүхээ ч хүндэтгэж, уламжлал соёлоо ч өндөр үнэлдэг ухаантай ард түмэн.
Хэхэхэхэхэ арай ч дээ. Би япончуудад хайртай байдаг нь энэ л учраас байх нь Бид Хөх толботнууд учраас. Нэг эхийн үрсийн тасархайнууд. Тийм болохоор л тэнгэр үрсээ дайтахад дургүй яаж ийгээд болиулдаг нь энэ юм байна. Тэртээх он жилүүдэд Хубилай ах дүүс рүүгээ дайтахад Тэнгэр эцэг уурлан ниргэсэн. Сүүлд нь тэднийг Хөх Монголын ах дүүс рүүгээ дайтахад бас л Тэнгэр ниргэн тэднийг сургасан. Иймд бүр хэзээ ч үеийн үед монгол япон хоёр дайтаж болохгүй нь тодорхой. Тэд бол ус, нарны хамгаалагчид билээ. Харин Хөх Монголчууд бол дэлхийн хүйсийг, амийг хамгаалагчид билээ. Хөх толботон бүхэн энэ галактикийн хамгаалагчид шүү дээ. Хөх толботонгууд ах дүү Долоон баатруудын үр удам. Тэд уствал дэлхий яриангүй сөнөнө. Яагаад гэвэл хамгаалагчид сөнөх учраас. Хэрэв хамгаалагчид нь үүргээ ухамсарлахгүй, хийхгүй бол бас л дэлхий сөнөнө. Дэлхий сөнөх үед өөр гариг руу зугтана гэнэ үү. Даанч дэлхий сөнөхөд нар, сар, од бүгд сөнөх нь харамсалтай. Энэ бол хүнээр бол бүгд нэг хүний эрхтнүүд гэсэн үг гэж буурал хэлсэн юмдаг.
Иймд Япон, Монгол байтугай бусад улс үндэстнүүд ч байлдаж болно гэж үү? Дэлхий эхийн нэг нэг эрхтэнг хамгаалах үүрэгтэй тэнэг үрс нь л өөрөө өөрсдийгөө алж байна гэсэн үг байгаа биз дээ. Өөрөө өөрсдийгөө алчихаад, эх эцгээ алахаар дайрч байна гэсэн үг. Хүнээр бодолдоо энэ нь хэрэгтэй, энэ нь хэрэггүй гээд тайраад хаячих эрхтэн байна уу танд. Тайраад хаялаа гэхэд хэдий хэр тэсэх бол доо. Дэлхий чинь өөрөө энэ галактикийн үр нь, удмыг гаргадаг алтан хэвлий сав нь тэгээд нэг ч илүү юмгүй, нэг ч дутуу юм үгүй байж л амьдрал үргэлжилж, хүүхдүүд минь амьдарч, бид эргээд төрдөг.
Дахиад л япончуудын тухай ярихгүй бол болохгүй нь.
Ямар сонин юм бэ? Ийм олон тохиолдол таарна гэж үү? Усны хамгаалагчид, ЯПОНЧУУДАА?????? Наран ургах зүгт эргэн тойрон усанд дунд орших тэдэнд юуны учир байна вэ? Яагаад эртний дээдсүүд маань, одоо бид ойрхон холбогдоно вэ? Тэднийд бөө удган байдаг болов уу? Би байдаг гэдэгт итгэж байна. Тэнд зөн билэгчид их байдаг шүү дээ. Мартахаасаа өмнө гялс бичье. Хоёр жилийн өмнө би Японд нэг дэлгүүрт сууж буй үзмэрчид алгаа харуулсангаа саналаа. Би түүнээс хийх гэж төлөвлөсөн ажлынхаа амжилтын тухай асуухад тэр жилийн дараа бүх юм чинь өөрчлөгдөж, чамд өөрийн ажил гарч ирнэ. Нэг эрэгтэй хүн чиний амьдралыг өөрчлөнө гэж хэлсэн. Тиймээ яг тэгсэн. Тэр нь багш байж би бөө болжээ. Би тэр хүнтэй яагаад ч юм дахин уулзахыг маш их хүссэн. Түүнд бэлэг өгмөөр санагдаад тэр дэлгүүрт очиход тэр байгаагүй. Гэхдээ бид дахин уулзалдана гэхэд итгэлтэй байна. Тэр хоёр монгол хүүхэн ирээд эгчийг нь үзсэнээ санах байх. Лав телевизийн нэвтрүүлэгт орж байсан юмс наасан байсан. Тэр үзмэрчид амжилт хүсье!
Ус гэснээс би нэг жилийн өмнө ус амьтайг нь шинжлэх ухааны үүднээс баталсан Масүрон номыг уншиж байснаа гэнэт саналаа. Тэгээд ихэд сонирхон дүү рүүгээ унш гэж шуудангаар Япон илгээсэн юмдаг. Гэтэл бас яг л Япончууд Монголд эриний анхаарлын төвд орох шинэ зүйл барьж өгөхөөр шийдсэн. Түүнээс нилээн зайтай газар Тэнгэрийн хүйсийг хамгаалах үүрэгтэй бөө, удгад төвлөрөн бөөгнөрч хэц хэнгэрэгээ дэлдэн хамгаалж байхаар зохицуулагджээ. Энэ тохиолдол гэж үү? Нөгөө Чингис хаан кино хийдэг шиг юм болсон гэж үү? Тэгэхдээ бүр хаяа хаяагаа дэрлээд бид нэгддэг нь юуны учир вэ?????? Тэнгэр дэндүү олон жилийн өмнөөс л зогсолтгүй л ажлаа хийж байжээ. Заавал япончууд биш өөр орон байх нь яасан юм бэ??? Заавал энэ газрыг сонгон энэ үйл явдлууд таарах нь юу вэ??? Анх энэ газарт нүүж ирэх боломжыг Чингис хаан кино хийж Япончууд надад олгосон байтал бас газрыг хамгаалах үүрэгтэй нууцтай бас л Япончууд орооцолджээ. Япончууд өөр газар бэлэг барих нь яагаа вэ? Эсвэл бид өөр газар цугларах нь яагаа вэ? Энэнд Тэнгэр эцгийн задлаагүй бэлэгнүүд байгаа байх.
Би Япон найз нараа их санаж байна. Би тэдэндээ их хайртай. Ямар сайхан сэтгэлтэй хүмүүс гээч. Магадгүй зарим япончууд бас монголчууд тэднийг маань хөдөө хээр дуртай тэнэгүүд гэдэг биз. Гэвч тэд Японд байтугай Монголд ховордоод байгаа сайхан хүмүүс шүү. Гэхдээ миний хайр дотроо буцалж байдаг болохоор миний япон найз нар мэдээгүй биз. Тэд надад туслаж байсан шиг эргээд тэдэнд туслахыг би мөрөөддөгсөн. Мөнгө хожвол тэд нарыг ийш нь тийш нь аваачин амруулж баярлуулах юмсан гэж их мөрөөддөг байж билээ. Такара күжи ч билүү тэрнийг хожоод бүх сайхан сэтгэлт надтай таарч байсан тэд нарыгаа баярлуулах юмсаан. Тэгээд эхлээд тэдний гайхаж байгаа нь дараа нь мэдээд инээж баясах яг л тэр хамаагүй инээх тэдний царай харагдан өөрөө баясан инээдэг байлаа.
Ажилсаг ажилсаг гэхэд дэндүү ажилсаг, үнэнч, сайхан сэтгэлтэй, тэд маань японы эгэл жирийн ард. Тэд бас мөнгөгүй болж, мөнгөтэй болбол хуваалцан, хамгийн сайхан нь тэдний инээд байдаг байлаа. Миний өндөр дээд өвгүүд маань би одоо чадахгүй ч миний мөрөөдлийг биелүүлж тэд үхээд ирвэл хамгийн сайхнаар дээд тэнгэртээ үйлчилж хишгээ хайрлах болохоор санаа амарч байна. Бүр нэг нь манай энэ байрыг барихад ямар ч хүүгүй мөнгө өгөн хэдэн жил хүлээн суугаа. Түүний хүчинд бид байраа дуусган амьдарч байгаа. Тэрнийг бол үхэхээс нь өмнө өөрөө би баярлуулаад, үхсэн хойно нь манай Чингис хаан хайраараа ивээх болно доо. Эсвэл тэр бидний бүр дээд удам нэг эцгийн юмуу, эхийнх юмуу хэн мэдлээ. Лав л нүүгээд одсон Монголын үр садаас японы лав тал нь байдаг гэдэгт итгэдэг боллоо. Зарим нь эрт нутгаасаа гаран тэнд суугчид, зарим нь Хубилай хааны цэргүүдийн сүнс учраас л Монголд хайртай байдаг байж магадгүй.
Энэ газрын нууцыг надад хэлсэн. Түүнийг бичвэл тусад нь бас ном бичих биз.
Ингэж би өөрөө ч, хий үзэгдлүүд маань ч Японтой холбогдов. Сүүлдээ би гайхан Чингис хаан та нээрээ нөгөө алга болсон Япон жанжин арай биш биз дээ гэхэд ихэд уурсан “дэмий юм бүү ярь. Тэр ямар уул, нуруу юмуу өчүүхэн хүн алга болоо л биз. Үхсэн бүхэнг надтай холбох хэрэг юун? Би чамтай адилхан нөж атгаж төрсөн Монгол бусуу. Эцэг эхийн минь заяа гомдоно, Тэнгэр эцэг хилэгнэнэ. Тийм байсан бол эргээд би тэр Японд чинь л төрөх байсан биз. Чамайг ч бас тэндээс алга болсон манай Япон хүүхэн гээд хайгаад сураад унавал чи яах вэ” гээд бид хоёр инээлдлээ. Нөж атгаж төрсөн гэснээс нэг инээдтэй түүх санаанд орлоо. Би Чингис хааныг овоо нэг юм хүлээн зөвшөөрч дасаж байхдаа таны тухай гартаа нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Та угаасаа л тийм мундаг төржээ. Харин би ядахдаа хөлийнхөө сарвуунд хүртэл жаахан ингэж хавчаад төрөхгүй гэтэл Чингис хаан маш их шоолж инээж билээ. “Яаж гэнээ дахиад” гэлээ. Дахин үзүүлэхэд ихэд инээн “Чи нөгөө гартаа атгасан шүү дээ” гэхэд би бас инээлээ. Би ямар харсан биш дээ хахахахаха. Тэгээд тэрийг атгаж төрлөө гээд ч яах юм билээ би мангар байхаа. Хахахаха.
Гэнэт нэг юм бодлоо. Босоо бичиг, тэр сайхан бичигт ямар их дуртай вэ? Даанч би тэрийг заадаггүй үед сургууль төгссөн. Нэг удаа өөрөө сурах гээд оролдож байснаас сүүл, эвэр, гүзээ ч билүү өөрөө өөрөө харж нүдэлж байсан хэдэн үсэг үлдэж. Гэвч тэрүүгээр бичсэн юмыг уншаад гадаад хэл сурч байгаа юм шиг л болсон. Энэ бичгийг чинь орчин үеийн хэллэгт нь хувиргаад бичүүлээд сургасан бол хичнээн хүн энэ бичгийг сайн сурч бичих байсан болоо. Шал хэрэггүй юмыг өөрт хүртээлгүй юманд оролцон түүхийг өөрчлөн бичиж зүрхлэх мөртлөө хөгжилд хэрэгтэйг нь болохоор хуучин чигээр нь байлгаад байдаг тэнэгүүд. Орчин цагт тааруулж сайжруулаад л хэрэглээд байхад л улс үндэстэн улам хөгжиж, уламжлалаа ч алдахгүй онцгой баймаар санагдах юм. Тийм үү Хаан минь.
“Тэгэлгүйдээ хэт хуучинсаг үзэл чинь хөгжлийн саад. Хуучнаа баримтлан шинэчлэн сайжруулж, аль болох олон үрсийг сургах нь чухал. Яагаад юмыг олон талаас нь харж, олон талаас нь бодож, боловсруулдаггүй юм бол доо. Бид боломжтой бүхэнг л сүвэгчилдэг байсан. Харин одоо та нар хүний юм хуулахыг л боддог болж. Өөрийн бүхнээ голно. Чи өөрийн түүхээ сана даа. Аль үеийг вэ? Удирдахтай холбоотой чиний сургалтуудыг энэ чинь чамд өгч байсан дохио шүү дээ.....” Аан тэгэлгүйдээ. Гэхдээ би түүнд чинь огт гайхаж бишрээгүй, ийм амархан юмыг яасан ч их задлан бичдэг юм бэ гэж бодсон шүү дээ гэхэд “Тэгэлгүй дээ. Монголын өвгөд чинь тэрнийг чинь тэгж сүйд болон сураад гайхуулаад байдаггүй л байсан. Тэр чинь амьдрах ухаан, наад захын хар ухаан байтал миний үрс ингэж ичгүүртэй байдалд орох гэж. Гадны хүнийг өндөр үнэ төлж авчиран наад захын амьдралын хар ухааныг мөнгө төлөн заалгаж байх ч гэж дээ. Нэрийг нь өөрчилсөн болохоос монгол хүн бүрийн л өөрөө л хийчихдэг байсан амьдралдаг. Та нар тэрнээс ч мэргэнг бодож олоод хийж байх ёстой байтал” гэлээ.
Тиймээ би том сургуульд МВА хамгаалж мастер гэгч болол уу нээрээ. Тэр байтугай би докторант болоод явж байтал хүүхэд гаргах, байшин барих, бас энэ бөө гэгчээс болоод зав ч гарсангүй очиж ч чадахаа байсан. Хөөрхий намайг ойлгохгүй танхай амьтан гээд аль эрт хөөчихсөн байх даа гэж сэтгэлээр унав. Эрт мэдсэн бол бөө судлалд ордог байж дээ. Тэгээд та нарыг сайн судлаад би ч гэсэн эрдэмтэн болохгүй юу гэхэд Хаан маань: “хахахаха чамайг худлаа донгосч байна, шинжлэх ухаанч биш” гээд шүүмжлээд “чиний хэлдгээр нүдний булай гэх ч юм уу хахахахаха” гэж шооллоо. Би бас өөрөө өөрийхөөрөө юм хиймээр л байхад.
Намайг анхнаасаа та нар ийм ажил хийлгэх байсан бол түүхийн багш юм уу, утга уран зохиолын багш болгохгүй гэхэд чиний явсан бүхэн учиртай, уулзсан болгон хачиртай гэж хэлээ биз дээ. Чамд хэрэггүй нэг ч юм байгаагүй. Чамайг бид мэдэх ёстой юмсыг чинь маш хурдан ойлгуулж чадварыг чинь өгсөн. Бүгд энэ амьдралын чинь бэлтгэлүүд байсан болохоор тэднийг төгс сураад дэмий олон жил сурч байх ямар ч хэрэггүй байсан. Чамайг танилцуулах гэсэн тааруулах гэсэн болгонтой чинь л тааруулсан. Хойшид ч тэгэх учир ийм юм бүү ярь. Нээрээ л бүгд надад маш чухал хэрэгтэй байжээ. Би чинь утсан хүүхэлдэй байсан юм уу гэхэд инээж: “Чи бол тэнгэрийн хайртай охин. Чамайг алдана гэдэг маш том асуудал учраас бид чамайг хамгаалж, сургаж, ухааныг чинь тэлж байлаа. Чи санаж байна уу, маш олон удаа үхэх дөхөж байснаа”. Тиймээ, тэр бүхэнд л өөр газар явуулан, чамайг нуудаг байлаа. Хэнээс нуух гэж??? “Хар муу санаатнууд тийрэнгүүд.
Миний нэр, амьдрал, бүртгэл байхад яагаад тэд олоогүй гэж. Тэр бол чухал биш. Чиний тамга, мэнгэ гэдгийг л шиншлэнэ тэд”. Нээрээ л Чингис хааныг надад морилно гэж хэн ч хэзээ ч хэлээгүй юм даа. Энхээ удган “Чингис хааны үеэс бичгийн хүн л байх шиг байна. Сайн мэдэгдэхгүй байна гэж байсан санаанд орлоо. Багш ч надад юу ч хэлээгүй. Анх манай онгод багш дээр буун удам угсаагаа анчин, гөрөөчин удамтай. Бидэнд тэр сэнтий мэнтий хэрэггүй, шороотой холилдон, газарт хэвтэж өссөн удамтай шүү гэж танилцуулж байсан. Би тэгээд л миний өвөг дээдэс нүгэлт хар гөрөөчид байсан. Би ямар ан хийж чадах биш, гэхдээ охин нь юм чинь нүгэлт хар цуглуулагч болноо гээд л гадаад, дотоодгүй бүх газраас л ан амьтны үс, хумс, өд сөд хайж хэдэн сар өглөө, оройгүй гүйсэндэг.
Анх биднийг угтай гэдгийг хэлсэн тэр удганг би хайрлан дурсаж явдаг байтал саяхан их мууг онгод хэллээ. Тэр муу санаатан байсан байна. Хүүгийн минь нэг онгодыг хашиж, авч үлдсэнг энэ олон жилийн дараа мэдлээ. Ингэж яагаад ч болохгүй. Хайран удган хүний нэр төр. Уг нь их сайн хүн л гэж би итгэж явсан байтал бидний юм мэдэхгүйг далимдуулжээ. Цээрлэл нь дэндүү хатуу ирж, өөрөө уг удамтайгаа тэнгэрийн шүүлэгт орно гэдгээ мэддэггүй юм байхдаа. Шунал ихэдвэл шулам болно гэдэгсэн.Тэр уг нь ухаантай, боловсролтой л хүнсэндээ. Өөртөө дүгнэлт хийн, өөрөө бүхнийг буцааж байранд нь тавих байлгүй гэж найдана. Тэгэхгүй бол Хааны хилэнг хөдөлгөвөл аюултай.
Миний зайран хүү чинь Чингис хааны хайртай хүү шүү дээ. Миний цус урсаж байгаа сайхан амьтан, аргагүй л миний хүүдээ, чи ээжээсээ ч мундаг гэж хүүг минь хайрладаг. Загнах үедээ загнаж, хайрлах үедээ хайрлан хүүд минь их найдвар тавин, онгод тэнгэрүүдээ, өвөг дээдсүүдээ маш их хайрлан хүндэлж бай гэж захина. Миний хүүгийн өвөг дээдсүүд гайхалтай, гайхамшигтай, сайхан буурлууд билээ. Тэдэнтэй ярилцан, цэцэн цэлмэг ухаант үгсийг нь сонсох гэж хаа холоос ч зорин ирэх олон олон шүтэн бишрэгчтэй. Тэд бэргэн надад алдаж, онож явааг минь анхааруулан сэрэмжлүүлж, болзошгүй болгоомжгүй бүхэнг минь хамгаалан таниулж, хар бүхнээс хайрлан хамгаалдаг. Тэд асуудалд тайван хандан, хэрэгтэй үед зөв шийд гарган бүхнийг зохицуулдаг. Тэд намайг одоо аль болох тайван байж, бодол санаагаа цэгцлэн, биеэ хянах чадвартай байх ёстой гэж сургадаг. Чи эгэлгүй нэгэн, энгийн нэг хүн биш учраас хэлэх үг бүртээ бодолтой бай гэнэ. Тэд намайг хайрласандаа л номхон, дөлгөөн байхыг, амьдралаа тайван, жаргалтай үргэлжлүүлэхийг хүссэндээ надад сургаал хайрладаг.
Ийм байтал миний хүүг болон, хүүгийн онгодыг оролдоно гэдэг галзуу, халуун цочмог намайг үлээж байна л гэсэн үг. Би өөрт ирвэл тайван орхиж чадах ч өөрийн хайртай болгоныхоо төлөө бол дэндүү цочмог ууртай, өмөөрөх гэж дэндүү. Зүгээр орхино гэж зүүдэлсний ч хэрэггүй, эхлээд намайг алж байж дараа нь бол гээд л дайрах зантай. Энэ ч бас аягүй бол бас л яс, цусных байх. Бага залуу байхдаа хүртэл нөхрөө өмөөрөөд хутга аваад гараад гүйж байсан халуун цочмог зантай. Одоо бодоход тэр үед Чингис хаан ч юмуу, Хубилай жанжин ороод ирчихдэг байсан юм байлгүй дээ.
Энгийн амьдралд, энгийн байхдаа зодооч байсан би одоо өөрийгөө барьж, өөрөөр амьдрах болсон нь шал дургүй хүрмээр юм. Яадаг байсан ч тэмцэж байгаад үхнэ. Өрөвдүүлж явснаас атаархуулж явсан нь дээр гэх үзэлтэй зөрүүд, дураараа би одоо яаж шинэ амьдралд дасах вэ гэдэг асуудал болов. Үхсэн ч ядахдаа нэг хазаад эсвэл нэг маажаад авна, үхлээ ч сүнс болоод санааг нь амраахгүй зууралдах зантай би өндөр дээд буурлуудаа буулгаад хүмүүжлийн шинэ дамжаанд суух болоод байна. Ухаантай бай, тайван бай гэх тэдэнтэй би уур хүрэн зөрөлдөнө. Ухаарахаасаа өмнө нэг дэлсээд аваадахъя л даа гэж зүтгэх би болон миний өвөг дээдсүүд нэг биед орших болсон нь гайхмаар.
Миний ээжийн талын онгодууд тайван, бүгдийг зөөлөн аядуу зохицуулах, намбалаг байхад ээжийн удамд миний хайртай нагац ах, бид хоёр л зодоочоороо алдартай байх гэж. Ойлгох ч арга алга, би шинэ амьдралд дасах ёстой нь их бэрхшээл байна. Угаасаа би хэт дуугүй номхон хүнд дургүй, битүү хатуу үг, ёж үг ойлгох чадваргүй ухаан мулгуундад бүр дургүй. Надад толгой сайтай, хөгжилтэй, сахилгагүй ч хүн чанар сайтай, амьдралын ухаан их, тэвчээртэй хүн л хамгийн их таалагддаг. Харин худалч, хуурамч хүнд яснаасаа дургүй. Хэд намайг хуурсан бол тэр хүнтэй дахин харьцах ч хүсэл үгүй болдог. Гэтэл одоо намайг буурлууд өршөөдөг, нигүүлсэнгүй байж сурах хэрэгтэй гэнэ. Зазазазаза мэдэх ч юм алга. Ямар ядаргаатай юм. Бөө болно гэдэг нэг бодлын бөөн ядаргаа, хамаг бүхнийг минь харж хянаад, өмнөхөөсөө тэс өөр амьдрах, хариуцлага гэж юм хар толгойг минь зовоогоод бөөн түвэгтэй. Нэгэнт л үхсэн ч сүнс нь амьд, би амьд байхаас хойш хүмүүжихээс л биш дээ. Хэнд ч харагдахгүй, мэдэгдэхгүй газар дураараа дургих дуртай намайг хүмүүжүүлэх гэж л хүний орчлонд илгээсэн юм байлгүй дээ.
Чингис хаан одоо би тэгвэл энэ бүхэнг олон түмэнд хэлээд та танигдчихаар нөгөөдүүл чинь ирж намайг алах уу? Би үхвэл та надтай хамт дуусна биз дээ. Би тэгвэл номоо удаан бичвэл дээр юм биш үү? Надад бас хувийн хийх ажил байна шүү дээ. Хүүхдүүддээ байшин барьж өгмөөр байхад чинь гэхэд инээж “Хөөрхий дөө миний үр чи зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө ч биш энэ дэлхийн төлөөх хүн гэдгээ хэзээ сайн ухаарах вэ?” гээд шооллоо. Чи бол өөрөө, тийрэнгүүдийг дарах чадвартай болсон учраас л бид олон түмэнд зарла гээд байгаа юм шүү дээ. Би юу даа??? Яаж вэ??? Гэхдээ багш болон хадам буурлууд намайг эрт байна болохгүй гэсэн.... “Тэд чамайг хайрлаад байна. Ойлгож байна уу? Чи бол угаа аваад дөнгөж гуравхан сар болж буй нялх нялзрай. Гэхдээ энэ хугацаанд чи Алтан ургийнханы хараалыг тайлж, 99 тэнгэрийг биедээ буулган, Лус, савдгийн хаадын амийг сэргээн суудалд нь залж, таван хүчний амийг сэргээн буулгаад, аль эрт тэнгэрийн шүүлгийг эхлүүлэн, энэрэлгүй дайныг өдөөчихсөн. Ингэж чадах чамаас өөр хэн байна? Чи бол дэлхийн есөн шидтэний толгой Хаан удган болсон шүү дээ” гэж хаан хэлэв.
Би биш хаан өөрөө л хийсэн байж таараа. Нээрээ энэ дээрхи юмнуудыг чинь хийх гэж маш их сонин юм болсон. Би гэхдээ өөрөө мэдэхгүй л хийгээд байгаа. Тэр чинь тийм том юм уу? “Мэлмийтэнгүүд нь харж, мэддэгүүд нь мэдэж байгаа болохоор чи бүү санаа зов. Чи аль эрт л засал хийдгээ хийгээд эхэлсэн харин өөртөө итгэлтэй бай. Тэр чинь би өөрийнхөө хайртай хэддээ л хийсэн шүү дээ. Өөр гадны хүнтэй зууралдаагүй. Чи аль хэдийн гадны хүний онгодыг буулгасаар бие чинь өвдөөд хадам буурлуудаасаа сануулга аваа биз дээ. Тэгсэн гэхдээ тэд чинь миний найзууд би өрөвдөөд л тэгсэн шүү дээ. Охин минь өөртөө итгэлтэй бай”.
“Гэхдээ муу хүмүүсээс хол байсан нь дээр. Чи тэднийг яаж таньдагаа мэднэ биз дээ”. Тийм ээ? “Чи номоо бичиж гаргахаа л бод. Чамайг хайрлах Хөх Монголын ардууд байгаа гэдэгт итгэ. Чи тэдэнд тэнгэрийн тухай тайлбарлан, Хаан миний дамжуулан хэлсэнг хэлж, хоорондоо хэрүүл тэмцэлгүй хүчээ нэгтгэхийг л эхлээд дамжуулаад өгөөдөх”. Би тэгээд хэнтэй уулзах юм бэ? Хэн ч надад туслахгүй байхад чинь. “Охин минь ганц дайчин ганцаардахгүй ээ. Чи л эхлүүлэхгүй бол бусад нь хар толгойгоо л бодоод биеийн амраа хараад байгаад байх болно”
. Харагдахгүй ч гэсэн хаан маань хамт байгаа, миний энэ олон танилцсан сүнснүүд, аав ээж нар минь, Тэнгэр эцэг байхад би юунд санаа зовно вэ? Би ч бас хар амиа л бодоод хэвтээд байхаа бодоод байгаа бус уу. Би ямар ч байсан яаралтай эхний бичсэнгээ хүмүүст түгээхээр шийдлээ. Миний анх боссоноос хойших 3 сарын 24 хүртэл болсон гайхамшигт адал явдлуудыг дараа л заваа гаргаж бичихээс. Юу ч гэсэн тагнуул магнуулын албан ёсны байгуулага, эрдэмтэн мэргэд, хардаг үздэг тэр мундагууд, эрх бүхий байгуулагын албан төлөөлөгч нар ирж намайг шалгавал таарна. Би бол ёс суртахууны өндөр хүмүүжилтэй хүн. Худлаа яриад байх шаардлага ч байхгүй. Тэгээд ч өвөг дээдэс Чингис хааныг минь гутаагчдад дургүй хүрч байна. Дахиж босч ирэхгүй гэж санан нэр төрийг нь ашиглах муу муухай хүмүүст сэрэмжлүүлэн хэлж байна. Түүний алтан ургийнхан маш олоон. Гэхдээ алтан ургийн нэрийг гутаан, эзэн Чингис хааныг гутаан гуйвуулж, зоосны нүхээр түүний нэрийг ашиглахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ Хаан өөрөө өөрийн биеэр сэрэмжлүүлж байна!!!
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.