Өглөө хэрээтэй гэнэт ярив. Би хэрээнээс та амар амгалан уу, хэн гэдэг буурал вэ? гэтэл “Би 200 настай” гэв. Энэ хэрээг би буурлууд уналгаа хийгээд миний биед ордог шиг орчихсон яваа юм байх гэж бодсон юм. Та хэний буурал вэ? Багшийнх уу, хүүгийнх үү, эмээгийнх үү, манайх уу? гэхэд “юун багш, эмээ вэ” гэж гайхав. “Би амьтан байна. Чи бас амьтан юм уу?” гэж надаас асуув. Чи харин хүний хэл мэддэг юм биш үү надтай яриад эсвэл чи хүн юмуу. Харин чи амьтан уу? Үгүй би хүн. Тэгвэл би амьтан. Тэгээд би амьтны хэлээр яриад байгаа юм уу, чи хүний хэлээр яриад байна уу. Ёооё бүр толгой эргэчихлээ. Ямар сонин юм би амьтны хэл мэддэг болсон гэнэ шүү. Намайг бүх амьтадтай ярьж үз гэнээ. Хүний хий үзэгдлүүдтэйгээ ярьж амжихгүй байхад бас юун амьтадтай ярих.
Миний хэвлий тус газар өвчтэй болов би илж үлээж юм хийв. Хэрээ чи яагаа вэ? Чи намайг эмчилчихлээ. Би 200 настай. Чи намайг хэрээний хаан болгоод өг. Яагаад би чамайг хэрээний хаан болгох ёстой гэж. Би чамд туслана. Чи намайг дуудахад хол байлаа гэхэд миний төрөл хаа байна тэр нь чамд шууд захирагдана гэх мэт ярив. Хэрээ чи хаан боллоо гэхэд чи яаж ялгарах юм, зүүлт хувцас ч зүүхгүй, чамд эвэр юмуу илүү хөл гар ургаж ялгарах юм уу гэхэд “Би цагаан болно” гэнээ. Хааахахаха цагаан болоод байхдаа яахав дээ. Ямар хөөрхөн амьтан бэ? Цагаан хэрээ байхдаа яахав дээ. Хахахаха гэхдээ юмыг яаж мэдэхэв нээрээ л хэрээнүүд дундаа цагаан харагддаг ч юм билүү хэн мэдэхэв.
Намайг айлгаж байсан шаазгай, хэрээ, улаан хошуут, болжморууд одоо манай гадна тайван амгалан байх болжээ. Өглөө бид цагтаа хооллохгүй унтвал цонх тогшино. Хээрийн онгодуудаа гэж. Буурлууд хүн бидний биед ордог шигээ амьтны биед орон ажлаа амжуулан, хэл мэдээгээ хүргэдэг юм байна лээ. Би нэг удаа манай нэг алдартай хаан Болжмор болон ирсэнг харж билээ. Том өрөөнд хатантай нь ярилцаж байгаад хааныг асуухад тэр гадаа болжмор болон ирээд намайг хүлээж байна. Тэр хүргэн учраас чамтай уулзах, өргөөнд чинь орох ёсгүй гэв. Хаана гэхэд намайг унталгийн өрөөний цонх руугаа оч гэв. Тэнд ирээд хартал цонхны тавцан дээр цааш харан нугдайх болжморыг хараад би баахан ганцаараа инээсэн. Ямар хөөрхөн юм бэ? Буурлуудтай байх ийм сонин, хөгжилтэй, инээдтэй, хайр хүрмээр бас өрөвдмөөр байдаг.
Наран аав ирж ярив. Яагаад өглөө надад хүслээ шивнэхгүй байна гэж гомдов.
Би өчигдрийн оройн өөрийн сүнстэйгээ хэрэлдсэнгээ бодсоор уйлав. Үхээд хэн ч биш болох нь гээд. Бүгд аав ээж рүүгээ явах нь би харин хаачих юм. Амьдрал дууг дуулж баахан уйлав. Би учрыг ойлгов арав дахь нь би өөрөөг. Би тэднийг удирдаж, Би тэднийг хөдөлгөнө. Тэдэнд бүгдийг өгвөл би найман нөхөртэй болох болж байна уу. Яг ойлгоод ихэд баяслаа. Гэхдээ та нарыгаа би бас харж үзэлгүй дээ. Ямар инээдтэй юм бэ. Ингээд би тайвширч орхилоо. Тэгээд би яах гэж хүн болж төрөв. Хүмүүс яагаад бие биенээ хөнөөнө вэ? Бүх л эрин үед өөрөө өөрсдийгөө устгаад дууссан байх юм. Хүн өөрөө өөрийгөө устгадаг юм биш үү? Хөгжлийн бүх л үедээ янз бүрээр хувилан өөрсдийгөө устгах юм. Яагаад ч энэ тэнгэрийг, байгалийг ойлгохгүй юм. Нэг мөсөн шинэ хүн хийвэл яах бол гэж бодлоо. Алийг нь авч хаях вэ? Хүний бие төгс юм байна. Илүү үснүүдийг нь хусаж хаян, бүгдийг царайлаг, хөөрхөн болгон, бүгдийг нь гоолиг биетэй болгон төсөөлөв.
Тэдэнд олон толгой заяавал бүүр ихийг бодно, бас бүүр ихийг иднэ, гар заяавал хэтэрхий ажилсаг болно, Хөл заяавал гүйцэгдэхгүй нь гэх мэтээр бурхан багшийн бүтээлийг шүүмжлэхээр баахан хичээв. Загас шиг төрүүлж болохгүй нь, Тахиа шиг өндөглүүлж болохгүй нь. Секс болон хүүхэд гаргахаас нь өгсүүлээд өөр амьтадтай холиж бодлоо. Нисүүлж ч бодлоо, заавал нэг сөрөг тал гарч ирээд салдаггүй. Бүгдийг нь адил арьстай байлгаж хар, цагаан, шар гэхгүй байсан ч ялгаа алга дайтана. Тэд байтугай нэг нутагтаа Монголчууд уралцаад байна шүү дээ. За бүр төрсөнүүд хүртэл алалцаад байна. Яг ижил цутгасан юм шиг царайгаар төсөөлөхөд ийм тэнэг гунигтай амьдрал гэж юу байна гэж бодогдоно. Хамаг эрхтэнгүүдийг нь хэлбэр хэмжээг нь өөрчлөн бодож үзлээ. Ямар инээдтэй юм бэ болъё болъё. Хүн төгс юм биш үү. Гэхдээ л надад дутуу юм бий.
Би яагаад ч юм имжэнд маш дуртай. Тэрний уут нь над таалагддаг. Би ууттай хүн хийх тухай мөрөөдөв. Аль нэг юмыг нь авч хаях гээд болсонгүй, харин нэмж л юм хийх тухай бодлоо. Гэвч уут хийчихвэл бас өөр бусдынхаа арьсыг хуулж аваад байх юм болов уу энэ хүнийг ер нь яая даа. Маш олон зүүлт гоёо, мода гарах байх даа. Хэт хөгжөөд ирэхээрээ нөгөө уутаа аягүй бол мэс заслаар авахуулна, зарим нь нэмж уут оюулана. За тэгээд хэд хэдэн тасалгаа хийх зэргээр алж өгөх байх даа. Аягүй бол ориг уут хэрэгтэй гээд бие биеэ дээрэмдэж алж хядан бөөн уут цуглуулаад бөөн бизнес цэцэглүүлэх биз.
Эмд нь урд талд нь, эрд нь ар талд нь уут хийж өгөх юм уу, хүүхдээ адилхан хийж явах хэрэгтэй биз дээ. Ямар ч л гэсэн миний биед уут маш их дутагдсан юмдаг... тэгээд зогстол бод бод хүний тухай хачин юмсаа бод гэв. Маш олон хувилбар бодлоо. Энэ сонин бодлуудаараа Том Жэрри шиг Хүүхэлдэйн кино хийх юмсан. Би дуу дуулсаар нилээн тайвшрав.
Бүх юм амьтай. Яг тийм. Би хоолойгоороо дуулж бодож гунихарч байтал морин хуурын эгшигнүүд хоолойд эгшиглэн байгаа мэт улам уярсаар гэнэт морин хуурын аялгуу яаж гарсанг мэдлээ. Гайхамшиг. Тэгж байтал миний гар хэнгэрэгний модоор дээш доош гүйн хөгжим дарж буй мэт боллоо. Манай буурлууд морин хуур сур гэхэд нь чухам сурдаг хэрэг гээд би сарын өмнө дамжаанд бүртгүүлсэн. Дөнгөж хоёр дахь оролт дээрээ багш нь миний ой муутай мулгуу, эргүүг дуудан загнаж, гар хурууг минь цохиод гижиг хүргээд хэрэлдээд би больж билээ. Уг нь би түүнд анхнаасаа л би ямар ч урлагын авьяасгүй, сонсгол үгүй, таг дүлий, гар хөл мод шүү, дээрээс нь ганц ч бүтэн дуу мэддэггүй гэхэд болно л гэсийш дээ. Эхний оролтын дараа буурлууд ийм хачин сисисипапапа гэсэн юмыг анх удаагаа л үзлээ. Ингэж заадаг болоо юу. Дууг нь сургаад яаж хуурдахыг зааж өгмөөр юм. Зүрх сэтгэлээрээ, дууны эгшгээрээ сурдаг болохоос танай энэ замбативийн ийм хачин сургалтыг өнөд бид үзээгүй юмсан гэлээ.
Би уг нь нэг хоёрхон дуу заалгаад тэрнийгээ дахин дахин давтсаар байгаад гар хуруугаа хөдөлгөж сурах юм гэж бодож байлаа. Тэгж суртал зөндөө мөнгө төлөн, нот сурч, зөндөө загнуулан, зодуулах юм байна л доо. Сайн санаагаараа ганц дуу заагаад өгчих хүн олдох болов уу? Энэ сургалтууд болохоор нөгөө па нь хаашаа билээ ми нь аль гэлээ гэж хайж давхисаар байгаад аягүй бол гараа хуга цохиулах юм байна лээ. Чамаас хөгшин 50 настан нь ч сурчихдагын, 8 настан нь ч сурдагийн гээд л хөөгөөд гаргав. Хуцваа би л лав мөнгөө төлчихөөд, дөнгөж хоёр дахь оролт дээрээ, тэгээд бас гар луугаа тоншуулан загнуулнаа гонжийн жоо голионы баас байлгүй. Эхний өдрийн сураарай гэсэнг нь би хичээж байгаад л сураад очсондог. Өөрөө болж байна гэчихээд, дараагийн тэр олон ля, па, ми, рэ-нүүдийг нь олох гэж, ядахад морин хууранд нь гитар шиг төмөр ч алга.
Би ямар мэрэгжлийн хөгжимчин болох гэж байгаа биш надад ойр зуурхан нэг хоёр дуу л заагаад өгчих гэж байхад. Хэрэв тэрнийг нь би хагас дутуу сурсан байсан бол Миний буурлууд орж ирээд л маш сайхан тоглох байж шүү дээ.
ЯАГААД??? Би эмгэн гуайн галуунууд нэг нь саарал, нөгөө нь цагаан хоёр галуу байжээ гэдэг хагас мөр, маамуу нааш ирийн бас 4 мөрнөөс өөр бүтэн дуу огт мэдэхгүй. Тэгээд ч солгой нь хэтэрсэн хоолойтой тул огт дуу дуулдаггүй байсан. Харин гоё дуу сонсох дуртай ч хэзээ ч үгийг нь анхаарахгүй, аянд нь юм бодон гиюүрдэг байлаа. Надад дуулж хуурдаж, наргих цэнгэх зав ч алга, хэрэг ч үгүй байсан. Хааяа л найз нөхөдтэйгөө хэрэг болгон уулзан амаа урагдтал инээж, хэдэн сарын стрессээ тайлан, хэдэн сарын цэнэгээ авдаг байв. Гэтэл бөө болсон чинь дуулах хэрэг гарав. Ядаж байхад би түшээгүй. Өөрөө л худлаа үнэн дуулах ёстой боллоо. Баахан дууны ном авч аялаж сурав. Гэвч тэд нарын үгийг бүгдийг тогтоох гэж ядаргаатай. Хэнд хэрэгтэй юм гэж боддог байлаа.
Нэг удаагийн бөөлөн дээр өхөөрдөм бяцхан минь сууж байлаа. Нэг галзуу хүүхэн орж ирлээ. Тэр намайг дуу сурсангүй гэж загнан, өхөөрдөм бяцханг дуулуулахад Ногоон торгон дээлийг дуулж өгөхөд маш их баярлан өөрөө дагаж дуулав. Гэхдээ маш хазгай муруй хэлээр арай гэж дуулснаа хойшоо харснаа юунд та нар инээв гэчихээд усаа уун дуугаа дуулна. Үгээ хэлж чадахгүй бол уснаас уугаад л засаад хэлээд байна. Гурав, дөрөвхөн удаа давтахад л тэр үгээ цэвэрхэн хэлэн ая нь ч бүр тодорхой болсоор үгийг нь цээжилчихэв. Тэгээд л сурчихаад хэнгэрэгээ нүдэн дуурийн хоолойгоор дуулж гарна. Гургалдай хатан гэдэг гэнээ. Тэр орж ирэн хэдэн өдөр дуугаа дуулан, шинэ дуу сур гэнэ. Би яахав дээ. Үгийг нь цээжлэн аяыг нь зүглүүлэхээр тэр ирээд л залхтал дуулж бүжиглэнэ. Гэтэл тэр намайг эхийн тухай есөн дуу сур гээд би тэр олон дуунд ядрав. Ямар хэрэгтэй юм гэсэн чинь “Чи есөн эхтэй шүү дээ. Бүгдийг нь өөрөө олоод, бүгдэд нь таарсан таалагдсан дууг дуулж сур” гэсэн даалгавар өгөв.
Ингэж л би Есөн ээж, аавтайгаа мэдэж толгой эргэж эхлэх эхлэл тавигдсан юм даа. Би бүх дууг нь олоод өглөө. Аяыг нь ч сурлаа. Даанч мань шиг амьтан дуулчихаар биш тэрний сонгосон дуучид нь Долгор, Чимэдцэеэ гэх мэтийн аймаарууд. Би яаж тэдний дууг тэдэн шиг дуулах юм бэ? Дуучин болон, дууг нь гутаагаад, би чинь тэр хоёрт хайртай шүү дээ. Гэтэл “чамаар гуаглуулахгүй Гургалдай хатан өөрөө дуулна” гэнээ. Тийм байлгүй дээ чухам. Тэгээд та дуулах юм бол миний цаг үрж дэмий дуу суруулах юу байгаан гэхэд “За би өөрөө дуугаа дуулъя” гээд дуулж гарав. Нэг ч үгийг нь ойлгосонгүй, орос ч юм шиг орос ч бишээ гэхдээ дуурийн маягаар дуулаад миний толгой өвдөв. “За ямар байна? Чиний ойлгохгүй дууг дуулахад, тэгэхээр бид энэ замбативын чинь дууг сурах хэрэгтэй биз дээ. Чи бол бидний улаач, чамаар дамжуулан бид сурч, бүгдийг сурна. Иймд чи дуу дуулж, бүжиг хийж, түүхээ сайн уншаадах. Тэрнийг чинь бид уншина”.
Нэг бодлын би орчуулагч машин юм байна л доо. Над шиг ийм машинтай бол аштай юу. Надад ч гэсэн хэрэгтэй байна. Хүссэн бүхнээ дотор нь хийгээд л орчуулуулаад авчихна. Надад бас хэлэнгүүт л бичээд өгөх компютер хэрэгтэй л байна. Би энэ улирсан баларсан болсон явлуудаа бичиж нуруугаа өвтгөхгүй гэхэд мөрөөдөөд бай, мөрөөдөөд бай энээс чинь шинэ санаа төрдөг юм гэлээ.
Буурлууд зарим үгийг хэлж чадахгүй тэгвэл усаа ууж давтсаар хэлж сурна. Зарим үед үгээ мартвал миний толгойг тоншиж юу гэдэг билээ улаачаа гэж асууна. Намайг бодмогц тэр үгээ давтана. Тэгсээр тэд аймаар хурдан орчин цагаар ярьж сурлаа. Дээр нэг өвгөн буурал ирээд Тэнгэрээс хүүтэй минь уулзуулаач ихэд санаж байна гэж уйлахад тэр зөвшөөрсөн бололтой их л сонин юм болж тэр хүүгээ амилуулсан. Тэр хүү нь Америкт байгаа Индиан гэнээ. Тэрний удам сайн байна. Тэр чамайг хайж ирнэ. Тэгэхэд би хүүтэйгээ ярьчихна, харин чи тэрний улаачтай нь яаж харьцах юм бэ? Тэр хазгай хэлийг сур, бидэн шиг усаа уугаад л хурдан хэлж ярьж сур гэнээ. Та нар чинь тэр усаа рашаан болгоод уучихдаг тэр чинь дэндүү шидтэйг би харсаан. Хэзээ нэг цагт Индиан ирээд, би чиний дүү ч юм уу, ах ч юм уу, аав, ээж нь ч гэхэд ер гайхах юм алга. Нээрээ л би хамгаас их Индиан нартай уулзахыг хүсдэг байсан. Гал тойроод цовхорч бүжиглэхийг мөрөөддөг байсан. Ийм учиртай байж дээ.
Гэтэл дараагийн буурал нь ирээд тэрийг сурч яах юм. Чамд хэрэггүй. Чи төрөлх монгол хэл, тэнгэрийн хэлийг мэдэж байхад бусад нь ямар ч хэрэггүй гэв. Би та нарын тэнгэрийн хэлээс юу ч ойлгодоггүй шүү дээ. Та нар нууц юмаа өөрсдөө тэр хэлээрээ ярьдаг биз дээ. Чи сурнаа гэлээ.
Миний Гургалдай хатан маань нэг удаа өнөө олон дууг дуулахдаа номуудыг харан дуулав. Тэд уншиж сурчээ. Анх ном хараад нүд нь өвдөж, огиулдаг байсан ч сарын дотор тэд бичиг сурсан байв. Тэгэхээр нь би хэнгэрэг дээрээ тэр алдарт Есөн дууг нь бичээд, би энэ бүхэнг мартах тул та тасалдвал хараарай гэж зааж дуулав. Энийг шипэ гэдгийн ш дээ буурал минь гэхэд ихэд инээж зальт үнэг минь чамаас бас сурах юм байна шүү гэж шооллоо. Нээрээ энэ түүх маш сонин их юм болсон шүү дээ. Даанч миний залхуу хүрчихлээ. Сонирхвол дараа бичье. Бүх сонинг бичвэл үнэхээр дуусахгүй нь...
Өнөө өдрөөс хойш эзэн маань маш их гунигтай ууртай байсан. Орой яасанг асуухад маш том зайран өнгөрлөө хайран гэж их харууссан. Магадгүй тэгээд өчигдөр их цас орж дээ. Тэр сархад ууснаас болоод цаг нь болоогүй байхад нь нэг муу балиар тийрэн өрсөлдөгч алчихжээ. Хэн юм бол доо хөөрхий. Их найдлага тавьж байсан бололтой. Түүнийг залгамжлах хоёр хүүхэд нь чадвар алга. Удахгүй тэрний шидийг чамд өгөхөөр ярилаа гэсэн. Юу хийж чаддаг мундаг хүн байсан юм бол доо. Тэнгэрт хэрэгтэй л байж дээ. Яах гэж архи ууж баларсан юм бол. Тэр яваандаа өөрөө онго болон надад буугаад өөрийгөө хэлнэ гэсэн. Өгөр хар архичин гэж би уурсахад тэр тэнгэрт хэрэгтэй хүү байсан гэлээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.