Өглөө эрт босож цасаа цэвэрлэв. Ханд эмэг буурал ирлээ. “Өмэг нь байна ойрд буусангүй чамд” гээд яриад “чи намайг санаж байна уу, таниж байна уу?” Та Өүлэн эх юм уу, Бөртө эх юм уу? “Тэд өргөөндөө л байж байгаа. За би дахиад өөрийгөө таниулъя” гэхэд нөгөө галзуу сэрэглэн цовоо, нум сум харваж, инээд алдсан Дорнын их хатан мориллоо. Энэ онго надад анхны хоёр дахь өдрөөс л бууж ирсэн. Түүнийг ирэхээр миний бие жавхаагаад л гэдэс гүзээ алга болоод л сэмбэлзээд ирдэг. Сандал дээр хөлөө тавин алсыг харах их дуртай. Би өндрөөс өндөр уулын орой дээр гараад л эх нутгаа хардаг байлаа. Ямар сайхан гээч. Миний урд хязгаар үгүй харагдах уулс, хажууд минь жанжид, доор нь цэргүүд минь хүлээж байдаг байлаа гэж дурсана.
Урд нь Алага Бэхи гүнж байсанг би маш сайн танина. Надаар сайхан гар чинь Луутай бөгж авахуулсан шүү. Их инээдтэй юм болсонг санаж байнаа. Буцаад өмэг ирлээ. Тэр хэлэхдээ “за танив уу? Миний өмнөх дүр шүү дээ. Дараа нь би Ханд болж төрсөн. Миний хүү ихэд хилэнтэй байна. Үүнийг минь их муугаар түүхийг нь солиод байна”. Хэнийг тэр вэ? “Чи сайн танина өөрөө хэлэг” гээд Хүүгээ дуудав. Их уурссан догшин хүн ирээд хэсэг сууснаа “чи Сүх гэж мэднэ үү?” гэв. ЭЭЭЭЭ ТЭНГЭР МИНЬ Сүхбаатар жанжин уу даа .... “Тиймээ тийм”. Сүх жанжин маш их ууртай догшин орж ирлээ. “Өөрийг нь хэн юу гэсэнг олоодох би алаадахъя” гэнээ. Юу болсон юм бэ? “Чи өөрөө мэдэхгүй бол бусдаас асуугаадах” гэлээ. За би одоохон гээд утасдлаа.
Зэв жанжины хүүгээс ийм юм болоод байнаа. Итгэнэ үү байна уу өөрөө мэд гэхэд “өө энд бөөн хэл ам гараад байгаа. Чи зурагт үздэггүй юмуу” гэв. Би юун зурагт үзэхдээ манатай завгүй байна гэхэд “Маргааш жанжины хөшөө нээгдэнэ чи ирээд үзүүлчих” гэлээ.
Би түүнд тайлбарлахад “маргааш явна. Чи гартаа бүх бөгж зүү. Чамайг хамгаална. Заавал дээлээ өмс” гэв. Овоо тайвширлаа. Тэгээд Лхавгасүрэн жанжинг дуудсан. Тэр их намуун тайван байлаа. Бумцэнд, Дандар баатар нар ирэв. Дандар баатар их ууртай догшин байв. Бугын арьсны үсийг базаж хаян, хэнгэрэг хэцэнд их уурлаж байсан ч дараа нь уучлал гуйн ихэд гэмшив. Түүний өвөг дээдэс нь учрыг нь хэлсэн бололтой. Сүх жанжинг өөрийн овог бөөгөө гарга гэв. Бусад жанжид бүгдийг үрсээ эргээд, удмаа босго гэж үүрэг хэн нэгэн өгөв. Яагаад эд биенийгээ дуудсанг би ер ойлгосонгүй.
“Гурван гарагын дараа Нарны дайн эхэлнэ” гэж Наран аав ирж хэллээ. Тэгээд олон удаа хэлж зарлав. Дараа нь Наран ээж ирж гунигтай уртын дуу шиг дуу маш удаан дууллаа. Уртын дуу эндээс үүсчээ. Наран ээжийн минь дуу байсан юм байна. Удганууд тэрийг нь дуулдаг байсанг сайн ойлголоо. Ингээд гайхахад охин минь энэ дуунууд төрсөн чинь учиртай. Энд тэндгүй олон дуу үгс байгаа. Тэрэнд бид онгодоо илгээж тэрнийг нь тэнгэрийн дуучид дуулж түүнийг нь чи олон дуулж амилуулан биднийг сэргээх учиртай юм шүү дээ гэлээ. Яагаад та нар нэг хүнд нэг мөсөн өгчөөгүй юм бэ? Би дуучин байсан бол аштай юу гэхэд инээн тэнгэр гэдэг ийм л аугаа байдаг. Ардын дуу гэгддэг тэр дуунуудыг сана даа гэлээ.
Нээрээ тийм шүү. Би Хатдынхаа нэрийг олох даалгавар хийж байхад арав нь ардын дуунд мөнхөрсөн амьд хүмүүс гэж хэлсэн. Тэгээд тэр дуунуудыг хайж олон дуулахад амьтай дуунууд нь амилан Хатдын нь нэр орж ирсэн. Биш бол тэд орж ирдэггүй. Тэд бүгд дуунд мөнхөрсөн шидтэнгүүд, удгадууд байсан. Би төрсөн нэрээ гээн Аянга нэртэй болсон шиг. Хатуу цаг төрд үнэхээр гайхамшигтай ажилласан Чика өвгөд, Чика эмгэд минь дээ. Улам л өрөвдөж, хайр хүрэх юм. Нээрээ л даравч далдайж, булавч бултайх Чика буурлууд минь. Түүхийг ойлгох тусам, нууцыг тайлах тусам улам л хайр хүрэх юм. Ямар их зовлон туулж ямар их гавьяа байгуулаа вэ миний өвөг дээдсүүд. Тэр их сонин түүх болсон шүү. Би 100 хатны нэрийг нэг өдөр зовж байж олоод шагнуулсан.
Зүүн гар өвдөөд байв. Гэнэт Эрлэг аав орж ирлээ. Миний охин гэж яриад хэнгэрэг түшүүлэн биеэ сүртэйгээр суугаад “чам руу хаялга явуулсан. Тэд ирэхэд нь аав нь ингээд сууж байг. Манай эрлэгийнхэнг хөллөж чамайг эрлэгт тонилгохыг хүсчээ”. Хажуу тийш харан инээв. “Миний ганцыг надад өгөх гээ юу? Та нартай наргүй би байж байна. Харвуу дахиад ингэвэл сайхан мэдээрэй. Улаач нартаа хэл. Оюунг нь тэл. Гэхдээ өргөөнд уулзаж та нартаа уулзнаа” гэтэл өршөөл эрцгээж байна. Тэд явлаа. Хөөөх ийм аавтай юм чинь яахын. Хэнгэрэг ч нүдэхгүй инээгээд л хүлээгээд сууж байгаа юм чинь. Лайтай аан хэхэхэхэхэ. Алчих юм байна л доо хэхэхэхэ...
За нээрээ даалгавар дуусаагүй байгаа. Би тэр дөрвөн хүн биш амьтан биш юмыг амилуулах даалгавраа гүйцээхээр болов. Энэ дөрвийг олохдоо нэг цаг тархиа гашилгасан бөгөөд санамсаргүй зурхайтай календар үзэж байгаад энэ байж магадгүй гээд хөөж үзсэн билээ. Энэ дөрвийг олоход нь тав дахын хариу өөрөө таарсандаг. Энэ бол миний өөрөө ч мэдэлгүй заримыг нь аль эрт амилуулсан “Агсалдай”, “Хайрханмаа” гэх мэтүүдтэй холбоотой УС, ШОРОО, ГАЛ, ТӨМӨР, ХИЙ гэгчийн эхлэл билээ.
Эднийг бүгдийг нь амилуулсан гээд надад “Хаан Удган” цол Тэнгэр хайрласан. Харайж өгсөн байгаа биз дээ. Гэвч багш маань “өндөрөөс унах амархан шүү” гэж сануулдаг байсан. Би бол өөрөө ч мэдэлгүй өндөрлүү гарчихаад, өөрөө ч мэдэлгүй өндрөөс харайх амьтан бололтой. Шагналд дарагдаж дуусахнээ хахахаха. Одон тэмдэг байсан бол ч би овоо хэдэн юм зүүх нь. Лав алдарт эх аль хэдийн авсандаг. Ямар инээдтэй юм бэ. Хий үзэгдлүүдэд шагнуулаад л... Харагдаж зүүх юмгүй ёстой амар юм байна. Ингэхэд би өөрөө үнэхээр шагнал энэ тэрд дургүй нь гайхалтай. Тэднийг шал тэнэг төмөр л гэсэн ойлголт байдаг байлаа. Аав маань ч гэсэн магтаалд дургүй хүн байсан. Түүнийг нас барсны дараа л шагнуулсан бичиг баримт бас 2, 3 медаль авсанг нь мэдэж билээ. Ээж ч мэдээгүй. Хөдөлмөрийн юу ч гэнэ үү нэг медаль байсандаг. Тэр нь ч тэгж байгаад хаягдаад алга болжээ. Тэр медалаас нь илүү аавын маань нусны алчуур надад их эрхэм байдаг байсан.
Төмрийн амийг амилуулахаар боллоо. Эхлээд уналгыг нь бодож олов. Уналга нь луу мөн байлаа.Төмрийн эзэн нь “Гоё Галуухай” гэдэг. Үүнийг бас л их сонин олсон түүхтэй. За энэ ч яахав. Тэр Гоё Галуухай гэгч Бүх эрдэнэсийгээ өөртөө дуудан бөөлөв. Эрдэнэс ухсан бүхэн гар нь татна. Шинэ өвчин үүснэ. Тэд над дээр ирвэл эдгээх үгүйгээ Галуухай өөрөө шийдэнэ. “Хаан” цол олгов надад. Хий, гал, төмөр, ус, шороо махбодын амийг сэргээсэн. Энэ чинь яг хүн юм байна. Би өөрөө өөртэйгөө хэрэлдээд дийлээгүй шиг.
Галт шувуу амилав. Галын амь ирэв. Галт нулимс. Галыг зөөллөж, үрэгдсэнг нь аварч үрээ үлдээдэг. Хөх Дөл өөрийгөө надад харуулав. Хайр хүрмээр сонин юм байна. Түлсэн галынхаа дөл шиг дууг дуулав. Хуягаа харав. Яанаа ямар аймаар юм бэ би гал уруу яасан ч орохгүй шүү. Буурлуудаа эртхэн захиалгаа өгчихье. Надад миний 2 гар шатаж байхад би баясчихсан, дэвж дэрвэн бүжиглэн галаар наадан тэнэгтэж байгаа харагдсан. Би л лав ингэхийг хүсэхгүй байна.
Гэхдээ манай зайран хүү буухад галын буурал нь ирчихсэн нэг гараа шатаагаад дөл гаргачихсан таван хуруу нь сарвалзаад сууж байдаг шүү дээ. Дараа нь гарыг нь харахад түлэгдээгүй байдаг. Тэгээд л 108 өдөр гал асаан дотор нь бөөлнө гээд хайран дэмий шатаах мод, мөнгө хаа байнаа. Хадмын галаар нааддаг нэг буурал нь манай нэг бууралтай анд гэсэн. Тэр хоёр л гал руу ордог байсан бололтой. Багш бас гал руу ордог гэсэн. Аймаар юм. Би ч аргалж байгаад бултана даа. Тэр дурлаад байгаа галын хуягыг нь тэгэхдээ хийгээд өгчихнөө. Би энэ та нарын ирсэн түүхийг л хүмүүст хүргэвэл болоо юм биш үү. Яанаа онго инээж байна. “Хахахахаха харж л байя охин минь” гэнээ. Эд нар миний бичиж байгааг хамт уншаад хянаад байж байдгийг нь мартчихаад хамаагүй юм бичих гээд байна. Инээж байгаагаа мэдэгдэхээр уурлаж байгаа юм болов уу? Галруу орохгүй гэлээ гэж....
Орой бас л дайн болж хэнгэрэгээ нүдэв. Хүү рүү минь халдлага ирсэн гээд хамгаалав. Хүүгийн дайнч онго орж ирж талархал илэрхийлээд, “улаач маань балчирхан билээ. Бөмбөг хөөгөөд зав алга. Том юмнаас хаацааллаа. Чи таван газраа хамгаалж сурах, таван дайсанг мэдэж аваарай” гэж захилаа. Тэд надад маш чухал гол гол юмыг сануулж хайрладаг билээ.
Ээжийн дээд онго Хоо марал эмэг эх минь ирж “Миний охин чамд би нэг бэлэг өгье” гэлээ. Тэгээд байж байтал нэг ширүүн онго орж ирлээ. Тэрнийг авах эрхийг Хоо марал дээдэс мэднэ гэнэ. Түүний өндөр эмэг бололтой. Тиймээ яг л тэр байгааг би таньж чадсанд тэр гайхаад “Чи хаанаас мэдэв намайг” гээд, Чингис хааныг “Чи юу юм бэ? Хүргэн ухаантай юм уу” гэх юм. Аймаар догшин, дэндүү харгис хэрцгий, хэнд ч дийлдэхгүй онго гэнээ. Амазон хаан: “Би энэ дэлхийг захирдаг байсан. Эхийн эрхт ёсны эзэн хаан” гэж танилцуулав. Хатуу харгис тэр ихэд ууртай надыг шалган, хэлсэн бүхэнг минь өөрөө шалгаж байж үнэмшив.
Тэгээд надаас жад нэхэв. Надад байхгүй хүүгийн маань хийлгээд хэрэглээгүй байгаа энэ л байна гэж би Халх таван зэвсэг өгөхөд тэрийг амилуулаад намайг буулгасан шагнал гээд таван газрыг чинь мануулна гэлээ. Азны Коля таван газраа хамгаалуулчихлаа гэж бодлоо. Тэр надаар хэдэн дуу дуулуулж тухлаад явав. Тэр зүгээр нэг ааш муутай эм ч биш, маш харгис зэвүүн цэвдэг санагдав. Таван үг солиход ч түвэгтэй байв. Таныг нэг хөхөө тоодоггүй гэж уншсан гэтэл “Хоёр хөхөөр яахын нэг нь тэжээгээд чадна” гэв. Би бодов надад л лав ихэр хүүхэд төрүүлээгүй ч хоёр хөх хэрэгтэй л байсандаг. Миний хүүхдүүд энэ минийх, энэ аавынх гээд л инээд хүргэдэг байсан ш дээ. Би л лав нөхөр, хүүхдүүдтэйгээ байхдаа аз жаргалтай. Надад эрхлэж, хоёулаа намайг хайрлан инээдтэй юм ярин инээж хөхөрч байдаг. Гэр бүлийн аз жаргал. Уурлах уцаарлах юмгүй, амар тайван, аз жаргалтай байх сайхан биз дээ. Гэтэл энэ зэрлэг ганцаараа ямар хачин амьтан бэ. Тэр Хоо Маралд жигтэйхэн хайртай хошуугаа дэвсээд л хайрлан энхрийлж, миний үр охин минь гээд л, охин хүүхдүүдэд жигтэйхэн нялуун болж төрөл арилжих юм.
Яахаараа сайхан сэтгэлтэй миний эмэг эхийнд ийм амьтан байдаг байнаа гэж бодтол Хоо Марал ээжий хэлэв. Энэ бол эм заяаны дайчин сахиус, хэрэв тэр байгаагүй бол эм заяатангууд бүгд боол болж, эр заяатанд хайрлагдан дээдлэгдэх нэг ч эм байхгүй шүү дээ. Энэ сахиусыг хайрлаж чадсан эр л түүнийг номхруулж, хайрыг нь хүртэнэ гэв. За даа энэ шуламсыг хэн номхруулж хайрлах гэж тамаа цайдгийн яршиг гэж би бодов. Нөгөө хүүр чинь надыг алчих вий дээ гэж сэмхэн бодов хэхэхэхэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.