Monday, March 24, 2014

Нэгдүгээр хэсэг. МОД ТАРИХ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ

Нэгдүгээр хэсэг. МОД ТАРИХ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ

МодЧин БуурЭЛ Пагмажалсан: Балчрууд бөөгийнхөө зан үйлийг тодорхой мэдэхийг хүсэхгүй байна уу.
АЯНГАТ: Харин бөөгийн зан үйлийг сайн мэдэж авъя гэж бодоод.
БуурЭЛ: Мод тарихтай холбоотой би бөөгийн зан үйлийг хэлье. Эхлээд Газар, Мод, Лус гурвыг холбож өгдөг зан үйл хийнэ. Үүнийг нь бөөлөн мэдүүлж, биедээ залан, ард түмэн хариуцах эзэнд нь гурван эзний үгийг хүргэдэг юм.

Sunday, March 23, 2014

Модчин Онгодтой хөөрөлдсөн нь

Амар байцгаана уу? Гэрлийн өргөөний андуудаа.
Зүрх Хайрханд мод тарих чин хүсэлдээ хөтлөгдөн Эзэн Дээдсээс хэрхэн мод тарих зааварчилгааг өгөхийг хүссэн хариуд Модчин Онгодыг дуудан буулган яриулсан билээ. Энэхүү Онгод Бууралтай ярилцсан бичлэгээ сийрүүлсэнээ та бүхэнд өргөн баръя. Та бүхэн маань өвөг Дээдүүдийнхээ талаар өөр ойлголттой болох бизээ гэдэгт найднам. Өмнө нь шар нунтагийн талаар газарч Онгод Буурлыг буулган яриулснаа бичиж өгч байсныг санаж байгаа бизээ. Алив үйл хийхэд учиргүй юм гэж алга._ Мөн бөө хэмээх үрс ямар хэрэгтэй, юу хийдэг, юу суралцдаг талаар ойлголттой болох буйзаа. Өмнө нь би хашаандаа арваад төрлийн мод тарьж ургуулах үедээ орчин цагийн номноос харан байж тарьж байсан ч доороо бас үндэснүүд нь асар их утга учиртай байдаг талаар олон ном судлан цуглуулж уншиж байхдаа Буурлаас авсан ийм мэдээлэл уншиж байгаагүй билээ. 

Friday, March 21, 2014

Боловсрох ухааны тухай

Амар байцгаана уу? Боловсрох ухааны тухай та бүгдийн бичсэнгүүдийг БуурЭлд уншиж танилцууллаа. Хариулт: Монголчууд гучин таван эрдмээр боловсорч байсан бөгөөд үүнийгээ Боловсрох ухаан хэмээнэ. За тэгээд Гучин Таван Эрдэм гэж юу байсныг Алтан судраас уншцгаан боловсрох ухаан мөн үү биш үү, Орчин цагийн боловсрох ухаанаас дээр үү доор байна уу гэх мэтээр бодоцгооно бизээ.

Sunday, March 16, 2014

Буух ёстой Долоон умбалын эх дэлхийд гүйцэтгэх ёстой үүрэг.

Буух ёстой Долоон умбалын эх дэлхийд гүйцэтгэх ёстой үүрэг.
1. Хүү хүйстэй. Номлогч болох ёстой. Хэрэв хүсвэл түүнийг өөрийнх нь хүслийн дагуу лам болгох эс хүсвэл шашин судлаач, нийгэм судлаач болгох ёстой. Энэ хүү шашны чиг хандлагыг шинэчлэх ёстой. Өөрөө хүсвэл зайран болж болно. Түүнд саад хийх ёсгүй. Өмнө нь хувилгаан болох ёстой тодруулагдан эрдэм номоо суран байсан ч Гүнжийн сүмийг шатаах үед багш нарын хамт шатаагдан амиа алдсан.

Их Жараны сүүлийн үрийн буулттай өдөр

  • АМАР БАЙЦГААНА УУ? ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙХӨН МИНЬ.
    ИХ ЖАРАНЫ СҮҮЛИЙН ҮРИЙН БУУЛТТАЙ ӨДӨР ӨНӨӨДРӨӨР ТАСЛАГДАЖ БАЙГАА БИЛЭЭ. ИЙМЭЭС ОДОО БҮГДЭЭРЭЭ ӨРГӨӨГӨӨРӨӨ САРАН ЭЭЖДЭЭ СҮҮ ӨРГӨН ГУЙХДАА: ҮРИЙН ТЭНГЭРЭЭС ХҮСЧ БУЙ ГУЙЛТ БҮРИЙГ БИЕЛҮҮЛЖ ӨГНӨ ҮҮ ХЭМЭЭН БОЛОМЖООРОО СҮҮ ӨРГӨНӨ ҮҮ. УДГАН, ЗАЙРАН, ЭГЭЛ ЭНГИЙН ГЭЛТГҮЙ БҮГД ЭНЭХҮҮ ҮЙЛЭНД ХҮЧ НЭМНЭ ҮҮ.

Friday, March 14, 2014

Хар Бэхи Дээдсийн тухай

ЗА ӨРГӨӨНИЙХӨНДӨӨ БЯЦХАН НУУЦ ЗАДЛАЯ.
ТА БҮХЭНД ДААЛГАВАР ӨГӨН ЗАЙНЫ СУРГАЛТ ЯВУУЛАН БУЙ ХАР БЭКИ ДЭЭДЭС БОЛБООС ХЭН ГЭЭЧ ЯМАР ОНГОД ЮУНЫ УЧИР ЭНД ИРЧЭЭД ТА БҮХЭНТЭЙ ЗАВ ЧӨЛӨӨГӨӨРӨӨ ХАРЬЦАНГАА АЛТАН СУДРУУДЫН НУУЦЫГ ҮГ БҮРЧЛЭН ТАЙЛЖ ХЭЛЖ БИЧҮҮЛЖ БАЙНА ВЭ?

Wednesday, March 12, 2014

Хүний Ухааныг 5 ангилдаг гэнэ.

Хүний ухааныг ерөнхийд нь Тав ангилдаг гэнэм.
1. Бойжих ухаан
2. Боловсрох ухаан
3. Суу ухаан
4. Оо Суу Ухаан
5. Төрийг төвшитгөх төмөр дөрвөн ухаан хэмээн Монгол өвөг Дээдүүд хуваадаг гэнэм.

Боловсрох ухаан гэж юу вэ? Асуулт хариулт хэлэлцүүлэг

За дараагийн даалгавар нь Боловсрох ухаан гэж юу бол хэмээн бодож байна бичээд байгаарай.
Ирэх долоо хоногоос Буурлууд өмнө асууж байсан асуултуудынхаа дагуу сургалтуудаа явуулж сургаалаа айлдах бизээ. Хэлсэнгүүдийг нь бичих гэж л цаг их орж байнам. Өргөөнд хэд хэдэн асуултуудыг тавьсан байсныг санаж байгаа байх. Энэ бүхэн өөрөө сургалтууд гэдгийг ухаарна бизээ. Ямар нэг юмыг бодож, сэтгэж, анзаарч эхлэх нь бидний тархины унтсан эсүүдийг сэргээх, дурсамжуудыг өдөөх, хөх толбоны дуудлага сэрэхүйнүүд хамтдаа явагдаж байдаг гэдгийг анхаарна бизээ.