Thursday, April 17, 2014

ТАНД БӨӨГИЙН ТУХАЙ ЯМАР МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ВЭ?

ТАНД БӨӨГИЙН ТУХАЙ ЯМАР МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ВЭ?

хэмээсэн асуултыг Гэрлийн Өргөөнд би тавьсан бөгөөд тэдний асуусан асуултуудад ХОО ЭМГҮН хариулсан нь

АЯНГАТ: Бөөгийн ид шидийг мэдрэх?
Хоо ЭмГҮН: Би мэдэх гэснээс мэдрэх гээгүй тул орхи.

АЯНГАТ: Хөх толботон үрс хөрстийгөө устахын цагт БууЭрЭлээ эс залсан үрс нь ч бас шилжин суурьших чадамжтай юу. Эсвэл улаач үрсийн хүчээр л хийгдэх боломжтой юу. Бид хөх цэнхэр гаригтаа хүрч ирсэн нүүдэлчид гэж боддогоо.

Бясалгалын тухай

Бясалгал хэмээгч нь өвөг дээдсийнхээ өв өөд Тэнгэр өөд мацах нэгэн арга юмаа. Долоон
шаттай. Долоон шатыг Шарын шашинд цагаан зааны тэнгэрт аялах зураглал гэдгээр тодотгон зурсан байдаг. Лалын шашинд Мухамедийн гүнийн 15-ын сургаал гэдгээр үгүйлсэн байдаг. Христийн шашинд хүүгээ тэвэрсэн ариун Мари гэх хүний эргэн тойронд байх далавчтай долоон хүний зан үйлээр үзүүлсэн байдаг. Шашинаар өгүүлвэл ийм байна.

Онгодтой хэрхэн золгох дэг жаягийн хэсгээс...

Бөөгийн товчоон номд орж буй Онгодтой хэрхэн золгох дэг жаягийн хэсгээс хуулав.

Арваннэг: Шивэр, хумхай, амны өмхий, унгас бүү үнэртүүл. Онгодууд үнэрт их мэдрэг байдаг. “ хумхай гэдэг нь арьснаас үнэртэх муухай үнэр болон хулмас”

Арван хоёр: Онгодын тахил руу өгзөгний зураас харуулдаггүй учраас ухарч гардаг. Эсвэл бие муутай бол хажуу тийшээ өрөөлдөн гарч болдог.

Тэнгэр Газрын ажил гэж юу вэ?

ТЭНГЭР, ГАЗРЫН АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

ХАР БЭХИ ДЭЭДЭС: Хүүхдээ чи баруун хөлөөрөө алхдаг уу? зүүн хөлөөрөө алхдаг уу? 
Чи хөлөө хоёуланг нь хөрстөд шороон дээр тавьж байж алхдаг биз дээ, түмэн олонд тустай, үйл явцыг нь урагшлуулсан үйлдэл хийх болгон чинь Газар, Тэнгэрийн үйл ээ.

Хоо эмгүн: Хүн өртэй бол заавал төлөх ёстой.

Хоо эмгүн: Хүн өртэй бол заавал төлөх ёстой. Энэ бол шударга бус үйлдэл огт биш. Чиний сүнс эргэлтэнд орсон ч тооцооноос гарахгүй ээ. Үйлийн өрөө барж байж л дуусгана. Үйлийн өрийг чинь таны өмнөөс нь даасан шиг даана гэвэл бөө төлөөс их авдаг. Иймдээ ч цаг цаг, үе үедээ бөө муу нэртэй байдаг. Эсвэл ядаргаатай зүйл их нэхдэг. Энэ нь мод тарь гэх мэт. Мянган мод тарь гэх мэтээр үйлийн өрийн даалтыг нэхдэг. Модоо тарихгүй бол төлөөсөө төл өмнөөс чинь бөө тарих болно гэдэг. Гэхдээ модоо зөв тарьж, нас биенд нь хүргэж ном ёсоор нь хийх нь чухал. Модоо тарихгүй бол зовоод л явж байна биз хэнд хамаатай юм.

Saturday, April 12, 2014

Чанай Өвөг сурагчаа эрэх нь


Амар байцгаана уу? Өргөөний улаач нар минь. Сургалтууд эхэлсэнтэй холбогдуулан Өвгөд маань сурагчдаа сонгон шалгаруулж эхэллээ.
ЧАНАЙ Дээдсийн сургалт эхлэхэд бэлэн болох шалгаруулалтыг өөрөө зохион байгуулж байна. Идэвхитэй оролцоно уу?