Thursday, January 24, 2013

Түмэн Онгодын Чуулганы хөгтэй явдлуудын үргэлжлэл


Түмэн Онгодын Чуулганы хөгтэй явдлуудын үргэлжлэл

Түмэн Онгодын Чуулганы талаар хичнээн ч хуудас бичсэн болохоор их адал явдлууд өрнөснийх нь хирээр бодоход их том нүсэр ажил байсан нь тодорхой. Энэ чуулганыг зохион байгуулахад аравтын систем л хамгийн шилдэг байлаа. Тэр нь бас голоороо тавт болно. Учир нь гэрт онгодын хэрэглэлүүд болон түшээ нартайгаа хориул багтах зай хэцүү учир улаач нар тавтад хуваагдсан юм.


Олон гэрүүд дунд биенийгээ хайх хэцүү нэг захаас нөгөө зах руу явж байтал арын эгнээгээр нь нөгөөх нь явчихвал зөрнө гэсэн үг. Иймээс цаанаасаа л гэрүүдийг эмх замбараатай барих, дугаарлах, байгаа хүнийх нь нэрийг бичиж гадна нь тавихгүй бол айл бүрийн хаалгыг онгойлгож цай уух болно доо. Харин хоног нь бага тулдаа л нэрсээ арай хаалга дээр нь бичиж амжсангүй.

Гэрлийн өргөөнд нэгэн хүү аль эрт л байсан бөгөөд угаа авахаа хойшлуулсаар байгаад бүр тултал нь явна гэгч болжээ. Идэвхитэй сайн хүү учраас өргөөнийхөн маань дэмжин чадах хирээрээ тал талаас нь дэмжиж тусласаар хуяг хувцасаа бэлдчихэж.

Би өөрөө чуулганаас хэд хоног өмнө очиж тэндээ амьдарсан бөгөөд нэг орой Цагаадайн аравтынхан ирж шаазгайн гэрээ дулаалчихаад явсан юм. Хэхэхэ шаазгайн гэр гэлээ гэж уурлах байхдаа шувууны үүр гэсэн ч болохоор юмуу. Шувууны үүр гэсэн дэлхийд алдартай стадион байдаг болохоор тийм том гээд ч ойлгож болно. Тэр үед ч билүү лав л харанхуй шөнөдөө нөгөөх хүү иржээ. Маргааш босох гэж байгаа гэнэ гэсэн сураг чих дэлдэв. Аан тийм үү. Хэн босгох гэж байгаан гэхэд Мэдэхгүй гэх юм. Надаас өөр уг босгох бөө нар байхгүй дандаа шинэковуудтайгаа  байсан учраас маргааш архаг бөө нар ирэх юм байхдаа л гэж бодов.

Маргааш нь харин манай нөхрийн найз хүүхэн арын хаалгадсан учраас би босгож өгөв. Арын хаалга гэдгийн учир нь манайхан уг бариулах ажил хийдэггүй. Онцгой тохиолдолд л босгож өгдөг. Жишээ нь таны өгсөн чүдэнзний модыг асааж байгаад өөрөө босч болох уу, багш олдохгүй, мөнгөгүй гээд уйлж байсан охиныг тэр дор нь босгоод өгч байсан. Толгой дээр яалт ч үгүй унасан тохиолуудад л тэд босгож өгдөг юм. Нөхрийн найзын маань дүү нь Хааны өвлийн шубыг хийж өгсөн ба өргөөнийхөн өвлийн хүйтэнд нүүдлийн соёлоор бадрах бүх нөхцөл дулаан хувцасыг бэлдэж өгсөн ачтан юм. Одгэрэл маш гэгээлэг, сэрэглэн, сэтгэлтэй, дайчин удирдагч хүүхэн байлаа. Өргөөнийхөний гэрүүдийг эсгийгээр хангаж, өндөр өсгийт шилэн трикоддог шалдан хүүхнүүд болон шөвгөр хар гутал жийж, дотуур өмдгүй явдаг харчуудын гуя хаснуудыг үс ноостой юмнуудаар хааж, хөлд нь дулаан нохой оймс, гутал гэх мэтээр хааж нааж оёж өгсөн буянтан юм.

Тэр байтугай манайд доороосоо хөлдүү газар суугаад өвдөх эрсдэлээс хамгаалан тосч бэлдэн тэсч гарахаар сэтгээд  нохой арьсан памперстай бүсгүй ч гарсандаа. Түүнийг пампэрсаа хэрхэн өмсөх өмдний гадуур уу дотуур уу, хэрхэн уяж тогтоох, гогдож дэгээдэхийг харах зугаатай байлаа. За тэгээд памперсээ тайлах бүжиг хийдээ гээд л баахан шоолж инээдэгсэн. Өрлөгүүдийн өмнө очоод л нэг нэг уяагаар нь тайлж бүжиглэсээр явбал яахав гэхчлэн марзагнан улам дэвэргэн цуурч баясав. Одоо бодоод байхад Буурлууд нүүр хийх газаргүй болж пий пай гэсэн болов уу яасан бол. Ккк.

Бид тэнд гэр барихдаа ихэнхи нь гэрт амьдарч үзээгүй учраас хүнээс гэр сураглан олох, мөн амбаартаа хийгээд мартаж орхисон аав ээжийнхээ гэр мэрийг ухаж гаргаад ачаалаад очтол нэвсийтэл цас дарсан тэр газар хүрз ч үгүй байлаа. Иймээс хөлөөрөө, зуухны тагаар малтаж байж гэрийн бууриа гаргав. Ер нь алив ажлыг хийхдээ болзошгүй бүх юмыг бодож тооцохгүй бол болдоггүй юм билээ. Зарим нь яндангаа тооноороо хийтэл тусгаарлагч алга, төмөр утас хэрэг болов. Тэрнийг хайх гэдэг алт хайх адил юм билээ. Зарим нь туурга, дээвэр нь голоороо поошигны зайтай цоорхой, бариут салбараад өмрөөд унах жишээтэй. Энэ одоо яахаараа ийм байдаг юм гээд цоорхойг хараад Итгэлт баяны Хайран шар минь гэдэг санаанд оров. Хулганууд хулгайлаад идсээр поошиг шиг том болгожээ. Тэд маш их таргалсан нь тодорхой. Ингэхэд хулгана эсгий иддэг юмуу үгүй юу бүү мэд би л тэднийг хардав. Хөөрхий тэднийг мэдэмхийрээд гүтгэсэн бол уучлаарай. Лав цагаан эрвээхэй нар иддэг биздээ. Тэд идлээ идлээ гэхэд ходоод байтугай биенээсээ ч тийм томоор идмээргүй юм. Эдийн элэгдэлд орлоо гэхэд дундаасаа цоорсон нь ямар учиртай юм. Бүгд л нийтээрээ элэгдээд унамаар юм. Идэгдсэн нь л тодорхой. Харин хулгана уу, цагаан эрвээхэй юу гэдгийг Бөө группынхэн л мэдэх байхдаа ккк.

Оосор бүч нь дутав. За тэгсгээд овоолсхийгээд л бариад дараа ирж дахин давхарлахаар явсан бөгөөд Одгэрэл маань хорин эсгий өгсөн тулдаа давхарлаад л, дэвсээд л тансаглав. Ингэж нүүдлийн соёлоор бадрахад хэрэгтэй эсгийний тусыг мэдсэн юмдаа. Тэдний эсгий 5 м урттай, дээшээ өндөр 45000 гэнээ. Үүнийг аравтаараа хувааж авбал нэг хүнд хямд тусна. Түүнийг чуулганаараа гэрээ бүтээн сайхан дулаалчаад дараа нь хөндлөнгөөр нь смлээд хуваан аваад уртаас нь дэлгээд унтах гудас гурав давхарлан эвхээд олбог болгочихно. Нэг мөсөн гудас, олбогтой болохнээ ашгүй. Үхтлээ л нүүдлийн соёлоор бадран хөдөө хээрээр тэнэх бид чухам хямд гудас олбогтой болно гэж тооцов.

Бид гэр олох, хөдөө хээр хүйтэнд хэрхэн амьд үлдэх тухай анхны яриа санаанууд маань бүгд ГЭР БАРИХ гэсэн дээр нэгдэв. Цэргийн өвлийн майхан байдаг ч нэг л тий тий санагдав. Харин ганцхан тэрслүүд санааг Утаа удган санал болгов. Урц бариад хэдэн шургааг ашиглана. Бөөлөхөөрөө түүнээ шатаачихая гэв. Хэдэн өдөр урцанд амьдарч хэдэн урц босож, урцуудаа шатааж л бөөлөхгүй юм бол энэ бүтэхгүй ээ. За энэ мэтээр л маш их олон санаа ажилууд ундарсандаа.

Би бол гэрээ овоолсхийгээд л тогтоочих санаатай үзээд л байхад нурж унаад л байв. Тэгэхээр нь гэрийн бууриудын цас арилгав. Харин Алдармаа л яаж нурж унахгүй тогтоохыг сайн мэдээд зааж бариулав. Бас Ганхөлөгийн ажилсаг сайхан хүү машиндаж өгөв. Өөр Хутагт бас яаж тогтоохыг мэдэж заасан билээ. Алдармаа бол бөх байрын арав хориор нь л унийг нь базаад явчихна. Харин тэнд нэг унь бариад түүнийгээ даахгүй дагаад уначих нөхдүүд ч байлаа. Тиймүүд нь Алдармаагийн унинуудын үзүүрт уньтайгаа хамт өлгөгдөж явсаар л гэрүүдээ барьчихсан л юмдаа. Тэр өдөр их хүйтэн өдөр байсан бололтой. Хүйтэнд өдөржин гадаа байснаас болоод бараг сарын ханиад тусч байж арай гэж эдгээсэн юм. Онгол Жангүм хэмээх Сарантуяа надад есөн жорын өвс ногооны хольцтой элдэв төрлийн цай, хоол өгөх гэж зовоож байж эдгээсэн. Сармистай шөл идүүл зүгээр болно л гэнэ. Үгүй ээ сармисыг би үзэн яддаг гэсэн ч нэг хумсыг хулгайгаар шөлд хийсэн байлаа. За одоо яанаа сайхан сэтгэлийг нь яалтайв гээд л би идэв. Ашгүй ганц том тулдаа шөлнөөс нь гаргаад шидчихэв. Гэвч амт нь таагүй учир идсэн шиг сайхан болохгүй кайпгүй биш үү. Жангүм цай чанах зуур би хөргөгчөөс цэлцэгнүүр бариад явтал СТООП гээд л бариад авав. Та чинь одоо яасан жаахан хүүхэд шиг хэцүү юм бэ? Ханиадтай хоолой нь таг, нус нь гоожоод түлэгдчихсэн явж байж хөргөгчнөөс хүйтэн юм аваад гээд хураав. Дараа нь Кола авах гэж байгаад бас баригдав. Жангүмтэй байх хар ядаргаа юм байна хэхэхэ. Гомдоод уйлах байхдаа бас. Солонгосын хаан тамаа цайдаг байжээ. Бүх хоол нь Жангүмдэнэ, эмнүүд нь Жангүм өвснүүд, ийш тийш харианаа Жангүмдүүлнэ. Азаар би Солонгосын Хааны улаач биш нь аз. Чингис Хаанд тийм элдэв юмс хэрэггүй. Би бөө болсноос хойш идэх юмс ч өөрчлөгдсөн юмдаа.

Хонины хавирга өөх багатайг л иднэ, өөр махуудад дуртай биш. Өмнө нь би дал иддэг байлаа шүү дээ. Загас нэг их иддэггүй байтал Онгод бууснаас хойш Сэлэнгийн шарсан ч билүү утсан ч билүү загасыг ёстой нугасгүй дурлан иднэ. Онгод буухаараа ус уухаас бус цай уугаад байх нэг их дуртай биш. Хувилай жанжин бол хайлмагт  дуртай. Би л лав хайлмаг тэгтлээ иддэг ч үгүй байтал тэрнийг бууснаас хойш таваг хайлмаг барьж байгаад идчихдэг болов. Мах тэгтэл их идэх нь багасав. Ойрд төмстэй шөл л үргэлж идэх болов. Хэн нь юм болдоо. Ээжийнд ирэх бүртээ үргэлж зөвхөн төмстэй шөл л идэх учир ээж таргалдаг хэмээн сануулна. Гэвч төмстэй шөл л идээд байх боллоо.

Бусад маань ч идэх уух юмсууд нь их өөрчлөгдсөн тухай ярьсан учир ийм шинж тэмдэг их гардаг байхнээ. Жангүм хааны хувцаст санаа зовон гүйсээр ажлын хэсэг байгуулан амьсгаадан харайж, шөнө нойргүй хоносоор байж Хааныг ёстой л өвч хувцасласан юм. Гансүх гэж лаг залуу хааны малгай болон гутлуудыг хийж өгөв. Маш сэтгэлтэй нямбай хүн байлаа. Эхнэр Урнаа нь ногоон дээлийг нь хийсэн юм. Ер нь хувцасны талаар би санаа их зовон өөрөө бодон хийх гэхээр толгой дүнгэнээд тархинд юу ч оруулахгүй зуруулахгүй. Өмнө нь бол би чинь өөрийгөө болгоод л хүссэн загварын хувцасуудаа зураад, эсгээд, оёод өмсчихдөг байсандаа. Сүүлдээ Утаагаар харуултал өмнөөс нь манай Онгодууд тоглоом хийгээд шорт майк харуулаад ер үзүүлээгүй юм. Би хувцасны талаар зориуд ажил болгон байж ярилцтал: Ямар ч хувцас бай хамаагүй, Би тийм ийм гэж хэлэхгүй ээ захиалж ч байгаагүй. Миний ээж, Хатдууд, нөхдүүд маань бэлдээд л өгчихдөг. Гол нь сэтгэл нь шингэсэн учраас хувцаснуудыг нь голж шилж, зааж болохгүй гэв.

Гэсэн ч үнэхээр болохгүй байна гэсээр хэсэгхэнг хэлүүлээд би өөрөө яван дээлийн өнгөө, бас ерөнхий юмнуудаа  сонгов. Харин бүтээлч, уран гартан тэл амилуулаад надад өмсгөхөд яг таарсан. Хувцасны утга учир маш хэцүү байлаа. Би өөрөө эмэгтэй хүн гэтэл голлож буух Онгод нь Хаан байдаг. Үүнийг зохицуулна гэдэг маш хэцүү. Гэвч болдог юм болдогоороо л болж би хувцасаа өмссөн ч эмэгтэй харагдаагүй гэнэм.

Нэг өндөр биетэй бахь залуухан баатар эр шиг л харагдсаар дуусчээ. Дээлийн бүсээ харин би өөрөө санаачлан хийсэн нь болждээ. Онгод ороод ирэхээр угаасаа бас бие томрон цээж дүнхийн жавхайгаад л ирдэг шүү дээ. Манай өргөөнийхөн Буурлуудынхаа хэлснээр бүгд хуягуудаа шинэчлэн маш гоё дулаан сүрлэг хуягуудтай болжээ.

Зарим бөө нар ийм байх ёсгүй могой манжиггүй хэмээн шүүмжлэвч: Тархиа ажиллуул гэж тэд нарт зөвлөмөөр байна. Манжиг, холбог, зэв энэ бүхэн хамгаалалт болдог ч тэд байхгүй тохиолдолд харин ч хамгийн сайн хамгаалалтуудыг хуяг дотуур нь, хаа хаанаас нь харагдахгүйгээр хийж болдог гэдгийг сэтгэдээ. Эрдэмтэй, чадалтай байх тусмаа энгийн даруухан, эрхэмсэг гоё, цэвэр байдаг даа. Ямар хуяг, хувцас, хэрэглэл эдлэхийг Онгодууд нь хэлж бэлдүүлдэг гэдгийг эрхбиш Бөө юм бол мэдэх бизээ.

За Одгэрэлийн тухай бичтэл ийм өргөн сэдэв болчихов. Учир нь тэр энэ бүхнийг бэлдэн өгч биднийг хахир өвлийг ажрахгүйгээр давах бүх л нөхцөл бололцоогоор хангасанд Одгэрэл захиралтай UB FUR ХХК ны хамт олон болон Дашлхам, Сарантуяа, Наранцэцэг, Мөнхтуяа, Гансүх болон түүний эхнэр нартаа гялайлаа. Тэдний урласан Хааны дээл, тэргүүн, гуталнуудыг та бүхэн зургаас олж хараарай.

За цааш нь нөгөө хэн босгохын бүү мэд гэсэн хүү рүүгээ ороё. Тэр өдөр нөхрийн найз эмч хүүхнийг босгож дуустал нөгөө хүү ирээд хэн намайг босгох бол гээд л явж байв. Би уг бариулдаг гурван багш нарыг хүлээхэд тэднээс сураг ч алга. За юутай ч хуягаа өмсөөд бэлдчихээрэй гээд  хэлэв. Ажил дуусаад нэг цагийн үед нөгөө хүүгээ эхний гэрээс авахуулаад хайж гарав. Тэр үед мод ирсэн учраас байсан хүмүүс мод буулгахаар явсан учир тийш явж дээ гэж бодоод дуудуулав. Байдаггүй. Багш болон Утаа удгантай гурвуул хайгаад олсонгүй. Гэр гэрийн хаалга шагайж явтал бууз өрсөн гэр маш содон нүдэнд туссан бөгөөд пөөх амжиргаатай гарууд бас буузтайгаа хэмээн бодоод өнгөрөв. Үдээс хойш нар шингэх алдад дууны багш маань: Таны хайгаад байсан нөхрийг олоод ирлээ гадаа явж байна гэх юм. Гэрийг нь заалгаад ортол нөгөө л буузтай гэр байх юм. Буузтай гэр лүү лав хоёр, гурвантай шагайн асуусан байтал ямар хачин юм бэ гээд мэл гайхлаа. Би нэг асуун Утаа хоёр асуужээ.

Төгсөө байна уу гэтэл БАЙХГҮЙ ЭЭ гэж гэнэ. Дараа нь БОСОХ ГЭЖ БАЙГАА ХҮН БАЙНА УУ гэхэд Байхгүй ээ  л гэсэн юмсан. Утаа: Чамайг өөрөөс чинь өөрийг чинь асуугаад байхад яачихдаг юм бэ гэхэд нөгөөх маань гайхан бас инээв. Би түүнийг олон хараагүй болохоор бараг танихгүй Утаа ч хараагүй учир танихгүй. Чи юугаа хийгээд хаана байсын гэхэд: Дээдэс намайг хуягаа өмсчөөд хүлээж бай гэсэн тэгээд л хүлээгээд л байлаа гэх нь тэр. Хахаха. Шал инээдтэй юм. Би түүнийг багшгүй юм чинь хөөрхий амьтан босгоод өгье гээд л өдрөөс хойш л хайсан шүү дээ. Тэр ч амар амгалан амьтан юутай ч 13 р зуун дээрээ очоод өргөөний багш нарын хэн нэг дээр босчихно гэж бодоод л хүрээд ирдэг мөн ч сонин нөхөр байлаа. Бас найзаа гээд нэг залууг түшүүлэхээр аваад ирчихжээ. Хэхэхэ. Утааг сүүнд явуулан айлаас литр сүү олж ирэв. Сүүгээ ч мартсан бололтой. Тэгснээ хажуудаа жижигхээн өргөлийн гурван  аягатай юм эгнүүлээд тавьж, нэг жижигхэн таваг хорхой ааруул бэлдчихэж тэгээд л болоо. Мөн ч цомхон амар юмдаа. Ядахдаа наад идээ будаагаа хажуудаа зэрэгцүүлж биш хоймороо тавина шүү дээ гээд л би цухалдав. Гэвч Дээдэс орж ирээд хайр нь хүрч инээд алдаад түүнийг өрөвдөнө. Ингээд л үйл эхлээд түүний Буурал буув. Хээгүй сайхан Буурал болтой. Юм хумаа гутлын түрийндээ хийчих юм. Дээдэст гялайснаа илэрхийлэн шууд л яриад эхлэв.

Ангийн Тэнгэр минь мөн ч хөглөж байна даа хахаха, Анд минь тайван залардаа гээд л тэр хоёр шимийн архи нэг нэг аяга уув. Манайх ер нь архи уудаггүй. Гэвч шимийн архи энд гурвантаа хүртэв. Буурлууд баахан сууж байгаад мордоцгоов. Хаашаа юм бэ хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явдаг нөхдүүд юмуу хаашаа юм.

Энэ хөгтэй явдлын тухай гавьяат дуучдуудад ярин наргианч тэд маань Өө налчихсан явж гээд л баахан хөхрөлдөв. Налчихаж, Орчихож гээд л мэрэгжлийн инээдтэй шинэ үгүүд гарав. Налчихаараа ингэж суунаглаж хараад л нэрээр нь дуудсан ч мэдэхгүй, юм ярьсан ч ойлгохгүй, манарчихсан явдаг онцлогийг ярин үхтлээ инээлдэв. Орчихлоороо ч бүр зугаатайдаа хахаха. Өргөөний Төгсөө маань удмаа залаалсан түүх нь ийм инээдтэйгээр эхэлсэн билээ. Аль эрт л угтайгаа мэдсэн даруйдаа авсан бол архаг бөө болчихсон явж байхгүй юу, цагийг нь тулгаад налчихаад нэрээ ч мэдэхгүй, яах гэж байгаагаа ч мэдэхгүй өдөржин буузтай гэртээ буузаа ч чанахгүй суух гэж дээ. Мэдсэн бол эртхэн ороод буузуудыг чанаад идэлцээд суудаг байж. Аягүй бол Буузны эздүүд нь орчихсон ирээд төлүүлнэ гэвэл буцааж гаргаж өгөх гэж түвэг болох байсан биз. 13 р зуунд малгүй махгүй , дэлгүүргүй бид бууз хийх гэж балрах бизээ. Байхгүй юм байхгүй айлаас зээлэх байсан байхдаа. Буузтай гэрийн түүх энэ билээ.

Бид дараа нь утастай болчихоод гоё ярьдаг байлаа.
Байна уу,байна уу???  Хороо Хороо ... 21 р зуун ууу??? 13 р зуунаас ярьж байнаа гээд л хөгжилтэй нь аргагүй чалчиж өгдөг байлаа.
Энэ гэр 13 р зууны төв штаб болсондоо. Хамгийн анх арваад гэр аваачин барих үед эхлэн баригдаж дууссан. Хамгийн сүүлд хогоо цэвэрлээд буулгаж ачаалсан алдартай гэр юм. Сүүлд ЖИгийн суурин утас авчраад манай гэрт тавих гэхэд нь Түвэг зүгээр түм түжигнэж бум бужигначихна авахгүй ээ авахгүй гээд гүрийсэн  нь чухамдаа амьдралдаа гаргасан ганц зөв шийд байжээ. Энэ гэрт өөрийнхөөс нь гадна ёстой утасны дугаар мэддэг бүхэн орж ярьсан даа. Би ч бас хичнээн ч удаа дуудагдан ярьж бас мэддэг ганц хоёр хүнтэйгээ ярьж марив. Холбооны гэрийн түүх энэ билээ. Энэ гэрт өнөөх алдарт Алдармаа, ам  Пуужин, хааяа ч гэсэн хүүхэн болохыг мөрөөддөг Дээгий нар маань гоцлол амьдрагч нар байлаа. Дээгий бөө болсноос хойш бөгсөө хаялаад л хөлөө дэвслээд бүжиглэх дуртай жанжин буусаар байгаад өөрөө ч эр эмээ  мэдэхээ байчихсан гэдэг.  Харин шинэ жилээр үс мүсээ буржийлгаад плааждаад л хүүхэн болчихсон байсан ч манайхан Хөөх жанжин хүнд эмэгтэй байх зохихгүй байна гэх мэтээр баахан цаашлуулжээ. Үсээ буржийлгаж уруулаа будсан жанжин гэж хаа байхавдээ.

Намайг ирснээс хойш явуулсан машин маань цасанд боогдоод тэд өнжин би нэг шөнө нойргүй санаа зовж хоноод өөрөө очиж авчрахаар хүч нэмэгдүүлсэн машинуудтай очиж байж ирсэн юм.
Пуужин маань овоо их үнснүүд шуудайлаад бэлдсэн байсан ч нэг хөгтэй явдлаас болоод үнсгүй болох дөхсөн байв. Цасанд боогдоод явуулсан машинууд очоогүй ч холбоо тасраагүй бид тэднийг ачаалж туслахаар илгээсэн Баттулга, Содоо, Энхтайванд санаа зовсоор тэд холбоогүй болон суурин утастай хэд рүү л байнга ирсэн үү хэмээн залгана. Гэтэл өргөөний дарга Тэнгэрхүү, Баянмөнх хоёр урдаас нь тосоод гарсан сурагтай. Өвлийн хүйтэнд ганц нэгээрээ машинаар явах маш хэцүү цасанд суудаг дээрээс нь бензингүй болоод хот руу захисан байтал машинаараа тосохоор явсан гэх юм. Яах гэж явуулж байгаа юм гээд Алдармаа, Пуужин хоёроо зэмлээд л үглэж гарав. Гэвч ашгүй бензин гэрэл асаад ирэхээр нь буцаад ирчихжээ.

Ганцаараа бүү яваа наана чинь гүйдэлтэй газар байдаг юм гээд би сануулаад ярьчихав. Гэтэл бас хоёр ч багш энэ талаар анхааруулжээ. Тэд эхлээд намайг хэлэхэд нь тоглож байгаа байх гэж боджээ.Нөгөө хоёрыг хэлэхээр нь жийрхэж байсан бололтой. Гэтэл Тэнгэрхүүгийн машины хучлага нь салхи гараагүй байхад нь хуулагдсан учир айсандаа хамгаалалт хийж байгаа нь энэ гээд нөгөө хэдэн шуудайтай үнсүүдийг маань гэр, машинаа тойруулаад асгачихсан байв. Хайран юм. Бөөгийн засалд чинь чимх л юм орох байтал чинь хэдэн шуудайгаар нь цацаад хаячихдаа яахав дээ Ккк. Аянгатын мангар цэргүүд гэж үнэн байх даа хахаха. Хэзээ манлай цэргүүд болно доо. Хурцаа зайран бид хоёр маргааш нь очиж хараад баахан инээлээ. Бид нар ч хоорондоо огт холбоогүйгээр анхааруулж утасдсан нь хүчтэй нөлөөлж нөгөөх хэдийнхээ амийг авах дөхөж.  Шөнө бараг үүрээр Содоо, Энхтайван хоёр алхаж очиж гэнэ. Содоогийн гутлын ул ханзарчээ. Харанхуйд хээр, өвөл явах маш осолтойг анхаарч байгаарай. Залуучууд хөдөө хээр явахдаа ялангуяа өвөл заавал сайн бэлтгэлтэй явахгүй бол машин хэмээх төмөр хөлөгт найдах хэрэг тун осолтой шүү. Хэдийгээр төв замаас хориод км ч гэсэн өвөл хээр харанхуйд төөрөх аюул бий. Биеэндээ санаа зовоод л сайтар тооцоололгүй гарч явцгаах маш аюултай. Өргөөнийхөн маань очиж байгаа нь үлдэгсэд рүүгээ санаа зовж, үлдсэнгүүд нь очиж яваадаа санаа зовж, аль алиныг нь харж чих тавих бид эндээ санаа зовох гэж хэцүү юм билээ. Суурин утасгүй байсан бол өнгөрөө. Яадаг ч байсан хамтдаа л байвал сэтгэл амар.

Хамгийн инээдтэй нь Түмэн Онгодын Чуулганы ар талыг даан Мөнхтуяа эгч ажиллав. Идээ будаа хамаг юмсыг хариуцлагатай ажил хийж сурсан найдвартай ар тал учраас тохоон томилогдов. Чуулганаас хоёр хоногийн өмнө улаан халзан том гэр хоёр дагуул гэртэйгээ ирж баригдав. Улаан халзан гэрт санамсаргүй ороод чочив. Хаана билээ юу билээ л гэж бодохоор хоёр орноос өгсүүлээд л баян тансаг, идээ будаа ч бялхсан таваг тариа нь халгисан хивс хуар болчихсон үлгэрийн гэр байлаа. Аргагүй л Их Хатны өргөө байв. Намайг суу гээд л урихад би ажил их байсан тул мааш тухтай сайхнаар  маргааш үйлээ хийж дуусчаад удаахан тухлах минь гэхэд Тэгэлгүй яахав. Үйлээ хийчихээд юманд хөөгдсөн мэт явна гэж юу байхав. Маргааш орой сайхан найр хийхээр төлөвлөн энэ бүхнийг бэлдлээ гэв. Алсын хараа гэж энэ байхдаа. Би энэ талаар юу ч бодоогүй юм даа. Аргагүй л өөр хүн юмаа гээд баясаад гарав.

Улаан Халзан гэр ч маргааш улалзаж өгөхнээ гээд л бодов. Харин чуулган дууссаны дараа 13 р зууны нэг гэрт хүмүүс урив. Чуулган дууссан учир ихэнхи нь буцан би хамаг юмаа янзлаад дуусгаад явахаар үлдсэн үе юм. Хорь, гучаад хүн л байсан байхдаа. Шөнө унтаагүй учир бид их ядарч үдээс хойш хэсэг дуг хийчээд  босон нүүгээгүй үлдсэн айлуудаа хэслээ. Гавьяатынх буузаар бөмбөгдөв. Гялалзуур Аниа бүгдийг хийж зохион байгуулжээ. Орой 13 р зууны баганагүй гэрт манайхан бөөнөөрөө цуглан би ортол дээшээ дээшээ бүр дээшээ гэсээр хоймор залрав. Хоёр талд хоёр гавьяат маань суужээ. Гэтэл Мөнхтуяа эгч орж ирэв. Хүүе ямар хачин юм бэ яанаа одоо уучлаарай гэсээр орж ирлээ. Улаан Халзан гэрийн их хатан маань шөнөжин галаа манах, гаднах хүрээг эргэх, зохион байгуулалтын ажил хийн цурам хийгээгүй учраас үдээс хойш ядраад унтаад сэртэл гэрийнхэн нь өргөөг нь ачаад хамаг идээ будааг нь хайрцаглаад аччихсан байв гэнэ. Хахаха. Элэг авмаар юм болов. Улаан Халзан гэрийн түүх маань энэ билээ.

Харин 13 р зууны гэр маш сонин гэр байлаа. Чуулганд бэлдээд ааг амьсгаагүй байхад хурлын дараа уулзахаар хоёр бүлтгэр нүдтэй хүн ирж томоотой тэвчээртэй суусаар уулзсан юм. Лакатор гэдэг билүү юу гэдэг билээ тэрэн шиг том цэлгэр, хурц тийм л нүднүүд. Хүнтэй анх танилцахад нүүр харагддаг биз дээ. Гэтэл нүднүүдтэй л танилцах мэт нүднүүд л санаанд үлджээ. Залуухан том нүд Ах нүдийгээ чирээд ирсэн гэнэ. Ах нь угтай байлаа. За угтай байна даа. Цааш өөр сайн хүн дээр очиж давхар шалгуул, би одоо завгүй гээд л явуулсан юм. Гэтэл арваадхан хоногийн дараа чуулганаас хэд хоног өмнө Хөөх хараачээ гадаа гараачээ, нэг гоё юм байна гээд л шөнө түжигнээд байлаа. Машинуудын гэрэл асаад энд тэндгүй л хүмүүс бужигнан манай Соно хүртэл унь барьсан явж харагдав. Харахад хачин сонин тоонотой хачин сонин юм бариад байлаа.

Маргааш нь бөмбөгөр оройтой хөөрхөн буурцаг шиг гэр харлаа. Тэнгэрийн дүлий шиг ч хэлбэртэй юмуу, лонх ч шиг ч юмуу гоё гэр баригдсан харагдав. Хоёр гурав хоног дараа тэр гэрт санамсаргүй явж ороод бас гайхав. Багана байхгүй юм. Амыг нь боосон мэт шомбогор оройдоо л учир байгаа байхдаа. Эвлүүлдэг гэр байлаа. Оньсон гэр ч юмуу. Маш том зайтай тэднийх бас ор дэр, хивснээс өгсүүлээд олон юмтай. Энэ шомбогор гэрийн эздүүд нь нөгөөх том нүднүүд байлаа. Эхнэр нь бас гоё том нүд, хүүхэд бас том нүд. Нүдний хаант улс шиг. Хөөрхөн хөөрхөн гоё гоё том нүднүүд. Юм яринаа нүдтэй л яриад байгаа мэт. Би ер нь анх удаагаа л нүд гэдэг эрхтэн ийм онцгой гэдгийг мэдэж авлаа. Өмнө нь ер нь юу бодож байсан юм бүү мэд. Гэвч нүдний тухай бодож гарахад өмнөх амьдрал сайн сайхан дурсамжууд сэргэв.

Мартсанаас би анх нөхрийнхөө нүдэнд дурласан байж мэдэхээр санав. Гунигтай, ухаантай, томоотой, өрөвдөлтэй, номхон дөлгөөн нүд байсан. Харин хөгшрөх тусмаа үе үе ууртай зэвүүн хурц нүд болсон юм байнадаг. Соно зайран багадаа маш хөөрхөн нүдтэй байсан. Аав нь тугалын нүд харчаад миний хүүгийн нүд шиг гээд халамцуу хашгирч байсандаг. Том болоод бас өөр болчихсон. Гэгээний нүд бол бөөн түүх, маш сургамжтай нүд. Уг нь яг гарах ёстой гарагт нь ном, жамаар нь гаргасан бол ах шигээ хөөрхөн давхараатай нүдтэй, урт сормуустай болох байв. Даанч Машагаас хашраад дахин нэг Машатай болохгүй гээд аав бид хоёр нь санаа нэгтэйгээр долоо хоног өмнө хагалаад авчихсанаас давхраа нь ургаагүй, жижиг болчихсон юмдаа. Одоо ч би Жамын юмыг Жамаар нь болдог байж хэмээн боддог. Гэвч Гэгээний нүд хялайх, хачин хачин болгохоороо онцгой инээдтэй. Хялам хялам гээд л хачин жигтэй нүдтэй. Охин болж төрөөгүй нь яамай. Бөөн давхрааны хэрүүл гуйх байсан биз. Эр хүн ямар хамаатай юм. Нүд гэж ийм л чухал түүхүүд өгүүлэх ажээ.

Манай ээжийн дөрвөн охин дөрвүүлээ хар залуугаараа засгийн нүдтэй болжээ. Би ч яахав шөнө өдөргүй юм оёсоор сохойсон. Харин гурван дүү маань эрдэмтэн туулай болох гэж ном шагайсаар засгийн нүднүүдтэй болсон доо. Буурлууд анх буухдаа шил авч хаян хичнээнийг ч эвдлээ.Одоо харин шилэнд маань дассан. Нүдийг эмчилж болно үүний тулд шөнө бүр дасгал хийхийг заасан ч хэн тэгж шөнө бас дасгал хийж байхын мартсаар, тас үсэрсээр би нүдээ эмчилж чадсангүй дээ.

Буурлууд гэж агуу. Тэд байгаагүй бол миний махан бие аль хэдийн байхгүй болохоор л их ачаалалаар ажиллаа. Тэгсэн ч нурж унахгүй л байгаам даа.

За тэгээд нүдний Хаант улсуудын гэрийг шалны сууриас нь харсан ч орой дээрээс нь харсан ч  Нүд шиг л харагдах болохоор тэд аргагүй л Нүдэн Хааныхан бололтой. Ай хөөрхий энэ улаачид Нүдэн зайран нэр л таарах бололтойдог. Циииййриийййй рииииийй цииийййй нүд хэхэхэ. Нүдээр их үйлийг хийж болох билээ.
Бид энэ гэрт шөнө хоёр болтол чуулганаа амжилттай дуусгасны анхны сэтгэгдэл, санаа оноогоо ярин, дуулж хуурдан, налсан ба орсон нөхдүүдийнхээ онигоог ярин инээсээр сайхан найрлав. Манайханы найр бол архи дарсгүй ч бөөн галзуучуудын яриагаар баялаг, инээд хөөрөөр дуусдаггүй гоё найраараа онцлог. Нүдэн Хааны улаач Нүдэн зайрантай ярьж байхдаа нэг марзан түүх сонслоо.

Нүдэн зайран улаач болоогүй байхдаа 9 сарын 22 нд анх удаагаа 13 р зуунд бөөлсөн бөөлөөнд очиж үзжээ. Гоё юм болно гэхээр нь явжээ. Анх удаагаа л олон бөө үзжээ. Харанхуйд юу болоод байгааг нь ойлгоогүй ч  өглөө нь олон бөө нарынхаа нарны бөөлөөг харжээ. Нэг нь түүнд эд нарын удирдагч нь тэр байна гээд л зааж өгсөн гэнэ. Нөгөөх удираачыг нь харсан чинь нэг нөмгөн дээлтэй эмэгтэй явж байж гэнээ. Тэр хүн анх удаагаа гайхжээ. Эмэгтэй хүн нөмгөн явдаггүй гэж сонсож бат итгэж байтал бөө нарын удирдагч нь нөмгөн дээлтэй эм байхыг хараад гайхсан гэнэ. Хахаха аргагүй биз дээ. Харин би анх удаагаа л эмэгтэй хүн нөмгөн явж болдоггүй гэсэн үгийг нь сонсож мэдэж авав. Энэ ёс журмын хаагуур нь амьдарч байсан нь тодорхой. Дээл өмсдөггүй болохоор дээлийн тухай хэрхэн сонсох билээ.

Хахаха нээрээ дээр үеийн кино дээр хүний өвөрт орохдоо дээлээ нөмгөн явдаг билүү гээд бодлоо. Ингэхэд Мандухай кино дээр чинь эмэгтэй нь дээлээ нөмгөн биш тайлчаад шалдан орлуу ордог биз дээ. Харин Итгэлт баян л нөмгөн яваад Долгор ч билүү Дума ч билүү нэг хүүхнийг өвөртчлөх гээд барьж аваад байсан биш билүү. Хахаха. Би ямар шалдан явсан биш гэж бодож болохоор ч энэ үг надад их зүйлийг бодогдуулав. Ер нь би бараг л анх удаагаа шахуу л олон нийтийн газар дээлтэй гарч явсан нь энэ өдөр байсан байхдаа. Баяр ёслолд орж байгаа биш бүсээр яанаа. Дээлийн тухай маш хэцүүхэн хэрэглээтэй амьтан байлаа би. Дээлийг ном журмаар нь өмсөж сураагүй. Байлдааны ногоон маань нөмгөн л байдаг. За энгэрийг товчлох үнэн дургүй. Зах нь унжиж байдаг учир нь нарийн яривал яг л Буурлуудын ташуу дээлийг номоор өмсөөд байгаа юм биш үү. Бүсгүй хүн гэх юм надад ер нь нет коля байжээ. Мөн жинхэнэ дээр үеийн дээл чинь бүс бүсэлдэггүй харин бүс бүсэлсэн мэт сайхан оёсон дээл байдаг нь Хааны дээлээс харагданадаа. Би ч яахав бөө болоод л дээлтэй хутгалдсан. Харин дээл өмсдөг байсан Буурлууд энэ онцлогуудаас болоод бүс бүсэлдэггүй нөмгөн харайгаад байгаа юм биш үү. Хэхэхэ за яаж ч бодсон ном журам, жамаар нь дээл өмсдөггүй би хүний анхааралд ингэж орж гэнэ шүү.

Хоёр дахь бодол нь УДИРДАГЧ нь гэсэн үг маш их гайхуулан намайг анх удаа сонин юм бодуулав. Өдий болтол Удирдагчийн тухай би яагаад огт бодсонгүй вэ. Хүмүүс ингэж боддог хардаг байтал би гээч чинь өдий болтол өөрийгөө ердөө ч удирдагч, удирдаач гэж бодож явсангүй. Би хөгшин болтлоо юу ч удирдаж яваагүй. Нэг ч дарга хийж үзээгүй амьтан шүү дээ. Одоо бодоход Удирдагч хүн гэдэг бол аргаар л хүнийг удирддаг хүн юм байна хэмээн ойлгоод байгаа. Харин би бол нөхрөө л удирдах гэж оролдож явжээ. Үгэнд орохгүй бол самардчихна. Уйлна, уурлана. Хүүхдээ үгэнд орохгүй бол уурлана, загнана, их дургүй хүргэвэл гөвөөд авна. Өөр бусад дургүй хүргэвэл дахиж харьцахгүй холбоогоо таслахад болоо. Удирдах өөр ажил хийж явсангүй.  Удирдуулах ч дургүй. Харин хүмүүсийг уруу татах, хичээл таслах, үймүүлэх, шоглох, ганцаараа зугаацах ажлыг бол харин ч сайн байсандаа.

Хаан бууснаас хойш ч би өөрийгөө энэ талаар үнэхээр бодож байсангүй. Би бол улаач, сонссон  мэдсэнээ бусдад дамжуулах үүрэгтэй. Гол нь би энэ хэн ч мэдэхгүй далдын амьдралыг өөрт тохиосон бүхнийг хүмүүст хэлж өгөх, туслах гэж л зүтгэхээс бус удирдагч гэж ерөөсөө өөрийгөө бодсонгүй. Надад өөр бусдад хэрхэн харагдах, ямар сэтгэгдэл төрүүлэх тухай бодох сөхөө ч байсангүй.  Иймээс л үргэлж хаа ч мэдсэн сурснаа хүмүүст хэлэх, туслах, шинэ бөө нараа сургах ажилтай учраас дандаа л сургалт зохион энгийн байдалд байдаг байв. Иймээс л өглөө ОО орох гэж явж байснаа л өнөө хэдтэйгээ таармагц л болж байгаа үгүйг хэлж өгөх, харах, мэдсэн сурснаа хэлэх, засах гэх мэт ажлуудаа хийсэн билээ. Нээрээ л одоо бодоод байхад бидний тухай ямар ч ойлголтгүй хүнд үнэхээр л ингэж бодогддог байхнээ. За тэгээд би ажлаа хийгээд явж байхад бусад хүмүүс намайг таних биш яахав дээ. Би өөрөө танихгүй юм чинь. Ер нь би хүнийг өөрт хамаагүй учир ер сонирхдоггүйтэйгээ адил бодох ажээ.

Нээрээ л манай өргөөнийхөн миний өмнөөс надад санаа зовдог нь аргагүй юм байна даа. Удирдагч нь гээд нөмгөн нүцгэн юм гүйгээд байвал шараа биздээ. Хэхэхэ. Золиг гэж бүс мүс олж зүүж байхаас даа. Албан ёсоор бол удирдагч нь Тэнгэрхүү гэж Монгол Тэнгэр Үнэн гэж байгууллагын дарга, Гэрлийн өргөөний ерөнхийлөгч нь Хааны өгсөн Одноо хоёр биз дээ. Тэр хоёрыг л нөмгөн байна уу, нүцгэн байна уу  үгүй юу гэж сайн шалгаж байгаарай хүмүүсээ. Надад бол зав байхгүй. Манай Онгодууд хээрээр гэр хийж, хөл нүцгэн явж байсан мангдай голдуу Онгод шүү. Ямартаа л орж ирэхээрээ хувцас хуяг тайлж хаяад, цасан дээр ч хөл нүцгэн буухав дээ.

Хахаха яанаа одоо. Гэрлийн өргөөнийхөн минь. Гэрлийн өргөө бол зүгээр л пэйсбүүк сайн дурын хүмүүсийн эвээ нэгтгэх бие биенээсээ суралцах групп шүү дээ. Энд цугласан бөө нар бол өөрсдийгөө хөгжүүлэх гэсэн, шинийг эрэлхийлсэн, бүгд сайн дураараа л байгаа хүмүүс. Эдэнд дарга байхгүй. Харин хэрэв ажил хийх бол Гэрлийн өргөөний удирдах зөвлөл бас энэ Гэрлийн өргөөний ерөнхий зохион байгуулагч нь Одноо гэдэг удирдагч ч бас бараг дээл өмсдөггүй нөхөр байдаг. Онгод нь харин дээлээ тайлж хаядаггүй.  Ажил хийх бол энэ хүн гарч ирээд л Хооп гээд л хийчихнэ. Ажилгүй бол алга болчихно. Олны төлөөлөл болсон удирдах зөвлөлийн олон мундаг хүмүүс бий. Бөө талаас нь бол олон жил бөөлсөн туршлагатай сайн Соно, Намсрай, Хурц зайрангууд, Сэлхэн удган бий. Манай Хурцаа зайранг Хурцжавхлантай андуурав. Сайхан сэтгэлтэй  мундаг зайран юм. За тэгээд Хадам Буурлууд маань байхад би хормойд чирэгдээд явж байхад л болоо. Энэ хүмүүс өргөөнд зөвлөгөө авах гэж ирсэн хүмүүсийн зам мөрийг тэгшлээд хэлэх юмаа хэлчих учир би тэдний хажуугаар салбагнаад яадын.

Харин би бол сэтгэлээрээ л туслахыг хүсэн зүтгэж яваа улаач юм шүү дээ. Хэхэхэ  ийм болохоор би ердөө удирдагч биш. Өөрөө ч өдий болтол ингэж санаж явдаг учир хаана ч нийтийн бөөлөө хийсэн энгийн бусад хүн рүү анхаарахаас илүүтэй өргөөнд нэгдсэн улаач нартайгаа ажиллах ажлыг түлхүү хийн маш завгүй явдаг. Ямар сайндаа нөмгөн нүцгэн ч хамаагүй явж байхав дээ. Удирдагч гэсэн энэ үг надад их содон санагдан их юм бодуулав. Хаан байгаа учраас хайраар би дутсангүй. Түүний алдрыг сэвтээхгүй юмсан нээрээ. Гэхдээ Хаан бид хоёр тэс өөр хүмүүс учир ёоёотой байвал Аянгат л байна гэж бодож намайг муулж байгаарай. Би ч бас үргэлж Хааныг бодон аятай байхаа мартчих юм. Яахав махан бие хүнийх хувьд намайг их зовоохгүй дураар минь дургүүлж байгаа нь сайшаалтай. Бүр яалайд өгөхөөр л намайг барих учир тэр болтол нь мартчих юм.

Улаач болоод миний амьдрал тэс өөр болов. Нээрээ олны анхааралд орсон байна. Мөн олны хайр хишгийг чамгүй л хүртэн баяжлаа. Хэхэхэ. Баяжсан гэж хэлэхгүй бол болохгүй шүүдээ. Нэг сонин түүх бий. Халуун орондоо байхад минь намайг маш олоон саяын үнэтэй барилга заруулж өгөөч гэсэн хүсэлт ирэхэд нь би тоог нь сонсоод тогтоох ч хэцүү байв. Хэд гэч үү гээд л үе үе асууна. Хүсэлтийг нь миний ойрын хүн тавиад л үүнийг та дүүдээ бүтээж өгүүл дүү нь тэр хүний ачийг хариулна, өдий болтол намайг тэжээсэн л гэнэ, одоо цааш нь тэжээнэ л гэнэ хахаха. Би яаж чадахын бодохын ч хэрэг алга. Гэвч дахиад л хаа холоос хонх уяад байхаар нь мацаг барьж байгаад л бүтэн нэг өдөр бөөлж үзэв.

Удалгүй хүн гарч ирлээ нэрийг нь Тэр шүү л гэв. Дахин өнөөхийг нь алдчихгүйн тулд мацаглаад л нэг шөнөжин бөөлөв. Удалгүй л болчихсоон л гэв. За ашгүй нэг дотны хүн маань хоолтой байвал болоо гэж бодож явав. Гэтэл намайг данстай юу гээд байх юм. Тэрүүгээр би яахын гээд л гайхав. Надад одоо ч данс байдаггүй. Надад шагнал өгнө гэхээр нь би их гайхлаа. Би ердөө ч ийм тийм юм өгөөрэй гээгүй болохоор яасан сонин юм бэ гээд л анхаарч тогтож сонирхож, юун хүн юугаа заруулчаад танилыг минь тэжээчихээд дахиад намайг тэжээх гээд байгаа тухай анх удаагаа сайтар ухан асуун судлав. Тэр хүн хэний хэн бэ? Яагаад надад илүү юм өгөх гээд байнаа гээд л хэхэхэ. Блог сайтар уншдаг тэр хүн намайг Австрали явчих гээд байгааг мэдсэн учраас зардлыг чинь явууллаа шүү хэмээн шоконд оруулав.

Нөгөө Улуру уулын зургийг хараад нүдээд энд очино гээд байсан сэрэглэн онго Эмээ л өөрөө оччих санаатай зардлаа олчоод байгааг ухаарсан юмдаа. Ингэж би Австрали руу явах зардалыг Тэнгэрээр дамжуулаад Монголоосоо олчихсон юмдаг. Тэрнээс нөгөө Пүрэвийн хэлснээр нөхрийнхөө мөнгөөр туйлж байгаа солиотой галзуу авгай бишдэг. Хаан түүнийг ийм шог хар санаатайг мэдээд л Өргөөнөөс хөөсөнийг хараад үнэхээр агуу хүн таньдаг юм байна гэж биширсэн дээ. Би ямар түүнийг босгосон биш. Удмынхаа буурлын багшаар залаалуулаа биз дээ. Нэг удаа хээрийн бөөлөөнд буухдаа уулзсан. Харин хачин эвгүй салгалсан, чичирсэн, дэв дав хийсэн нь дайраад л орж ирээд байсан. Удмынханы дундуур ороод олон юм яриад эвгүйцүүлж болохгүй гэж бодоод салсан нь болждээ. Гэхдээ хорионд байсан хоёр онгодыг нь суллаад өгч л байлаа. Замбаараа харин сүүлд түүнийг манайхан өргөөнд байлгах хэрэггүй гэхэд их гайхаж байж билээ. Сайн л хүү, идэвхитэй яриа хөөрөөтэй, буурлуудаа дээдэлдэг, удмын өвөөтэй гээд их л зөв бодолтой сайн хүү надад санагддаг байсан. Харин түүнийг сүүлд нь хамаг муугаар харааж муулж явахыг нь тольдчихоод л хөөж дээ гэж бодлоо. Муу худалч авгай, эртхэн өргөөнөөс гарч учраа ойлго, би Онгодгүй байсан юм байна лээ. Хөвсгөлд очиж байж хүнд үзүүлэн жинхэнэ бөөгөөр явж байж, онгодгүй болсон гэсэн байлаа. Хэхэхэ. Цаг хугацаа өнгөрөхөд л өөрийн онгодуудыг яаснаа мэдэх байлгүй дээ. Хар санаалаад л байвал үйлс нь яаж бүтэхэв дээ. Өөрөөс нь бусад нь өдий болтол яагаад өсч дэвжээд байгааг харах хэрэгтэй дээ. Өөрийн бурууг өрөөлөөс хайх тусам л болохоо байдаг. Өчүүхэн нэг юманд өс санаж байгаа энэ хүн дараа нь яах ч байсан юм билээ. Ер нь хар бодолтой, өш санадаг, бусдыг үл тоодог ийм хүмүүсийг өргөөнд байлгах туйлын дургүй зан чанар нь манай Онгодуудын нэг онцлог. Надад бол гэм хийсэн биш хэмээн зүтгэх ч дараа нь миний л буруу байдаг.

Өөрөөсөө болоод өргөөнөөс гарчаад өрөөл бусдыг уруу татан хатгах хэдэн хүн байх юм. Болохгүй бүтэхгүй хүмүүсийг Онгодууд маань яаж ийгээд л зайлуулаад санаа бодлыг нь илчлээд цаг хугацааны шүүлтэд оруулаад гаргаад ирэх юм. Амиа бодсон ч юмуу, бусдыг хатгасан, хэл амтай, биеэ тоосон, энд тэнд цуурагч, ер нь хүн чанар муутай хүмүүс аяндаа шигшигдээд одох нь амар. Цаашид ч шигших ёстой гээд байгааг бодохоор юугаа хийх гээд ийм балай юм хийдгийг би мэдэхгүй. Ямар дайн хийх гэж байгаа биш дээ. Энэ энх цагт их суудлаа гэхэд л хэрэлдэнэ биз дээ. Юунд нь шигших гээд байгаан бүү мэдээ.

За тэгээд намайг Австралидуулсан залуу маань Хааныг зүрх сэтгэлээсээ хайрладаг, маш сайн ойлгодог хүн байлаа. Тэр хирээр бас намайг залж жолоодон ийш тийш өнхөрөх чиг заан ихэд туслав. Мөн би Улсынхаа нийслэл Улаанбаатарт хоёр өрөөтэй байртай болоод баяжсан байвал яах уу. Манай Гачуурт хоёр жилийн өмнөөс шуналын тулмуудын золиос болоод байшингаа хөлдөөн Соно зайран нэг өвлийг агуйд амьдарч өнгөрөөсөн түүхтэй. Мөсөн хонгил шиг манай байранд Соно зайран бас миний найз Ганаа охинтойгоо тэсч үлдэн давж гарсан даа. Байшингийн зуд нүүрлэсэн гамшигийн үр дагаврыг одоо ч бүрэн туулаагүй бөгөөд хүнд суртал, шунал бүрийг нь туулан сэтгэлийг нь амраан байж арай гэж шинэ мянганаар тогтой болсон ч хөлдүү паруудаа сольж дийлсэнгүй зудын зутруу байдалд амьдран хүүхдээ чирэн айлаар явах намайг өөрийн гэсэн дулаан байр сууцтай болгочихов. Хэний буян бэ Буурлуудын л буян биз дээ. Дааж амьдрах гэдэг л хэцүү юм надад ирсэндээ. Анхны хоёр өрөөг арай жижиг юмуу гээд л дараа нь өргөөний хэд хэдэн гишүүд маань дэмжээд нэмээд том болгочихсон ш дээ. Сэтгэлээсээ өргөл өгч байгаа юм гээд өгсөн учраас би болон манай гэр бүлийнхэн баяр хөөр бас хариуцлага үүрэв.

Энэ тухай анх нөхөртөө баяртайгаар мэдэгдсэн юм. Тэр үед нөхөр маань халуун орны шувуу байлаа. Маша энэ тухай чалчаагаараа ам алдсан даа. Ээжээ, аав их инээдтэй байрны тухай сонсоод хэд хоног муухай царайлаад л яваад байсан. Тэгснээ нэг өдөр би л лав нүүхгүй эээ. Гачууртдаа л байна. Та нар ээжийгээ дагана уу яана өөрсдөө мэд. Яахаараа байртай болдын. Олон жил нууц амрагтай байж байгаад л тэр нь сая очихоор нь өрөвдөөд байр авч өгч дөө гэсэн гэнээ Хахаха. Эр хүний толгойд яахаараа ийм эмзэг бүлгийн бодол орж ирдэг байнаа. Нууц амраг гэнэ шүү. Хахаха. Баян нууц амраг байхдаа яахав дээ. Би ядуу л нууц амрагтай болж түүнийгээ өөд татах гээд өөд уруугүй гүйх хувийн зан чанартай хүндээ. Харин ч Гачууртынхаа байшинг ядуу нууц амрагтаа өгчөөгүй нь их юм. Тэгсэн бол бас муухай царайлж байгаад та хэд ээжийгээ дагана уу өөрөө мэд гэх нүү бас. Өөдгүй амьтан нууц амрагийг нь барьчихаад аваад яв гэх нь байна ш дээ. Алалцах малалцах юм байдаггүй ээ хэхэхэ.

За өгөөд явуулах нь зүйтэй болов уу. Яршиг зүгээр. Юундаа ч булаалцах вэ дээ. Зарим эхнэр нөхрүүд өдөр нь бие биенээ хараад л хөмсөг зангидаастай, хар яр, тас түс гээд л уралцаад байх хирнээ шөнө биенийгээ харахгүй харанхуй болохоор тэврэлдээд л унтаад байдагдаа. Хэхэхэ бид хоёр ч хэдэн жил ийм байсан юмсан. Буурлууд салгасангүй дээ. Бас Буурлууд хэрэлдүүлж янз үзэж яс тогшиж байсан байдаг. Улаач намайгаа хатуужуулж амьдрал үзүүлэн, сайнтай муутай хүмүүстэй уулзуулж учруулан ухаан тэлж, хамгийн ойрын ханийг нь нэг сайхан харагдуулж, нэг муухай харагдуулж байжээ. Эээ чөтгөрөө яахаараа ийм дурактай суучихваа, сохор байжээ, дүлий байжээ, донгио байжээ, азгүй хүн болсноос шаруулж идүүлэх азтай тахиа болохгүй яав даа би гээд л гомдоллоод байх хэрэг байдаггүй л юм байна лээ. Хамгийн шалгарсантай нь  суулгасныг амьдрал үзэх тусмаа, үс цайх тусмаа л ухаардаг юмдаа. Зайлан Пад гээд л хамаг юмыг нь гаргаад шидчихдэг адайр ааштай намайг энэ олон жил хайрлаж чирж явсан нөхөр маань харин их тэсвэр тэвчээртэй байсныг би олон хүнтэй харьцан сайн мууг нь сонсож байгаа одоо үедээ ухаарчих гээд л байгаа юмдаа. Зарим хүний ярианаас сонсоод өмнөөс нь очоод нөхрийг нь зодчихмоор санагддаг. Яадаг яадаг гэнэ үү. Зүүб зүгээр байхад нь зоддог л гэнэ. Харддаг л гэнэ. Цаг хугацаа гэдэг л бүх юмны шалгуур ажээ.

За тэгээд түүнийг ирсний дараа манай удирдах зөвлөлийнхөн  нүүрээ харуулж байгаад л нөхөрт маань Хаан Дээдэстээ сэтгэлээсээ бэлэглэж байгаа юм шүү гээд л бүх мөнгө өгсөн нууц амрагууд маань хэлж уйлуулав. Энэ бол асар их хайр часар их хариуцлага ирж байгаа нь тодорхой. Үүний тулд би яах ёстой вэ. Үгүй ядахдаа л энэ хүмүүст өргүй болохын тулд бүх л зүйлээ зааж өгөх хэрэгтэй гэж бодно. Энд хэлэхгүй байх аргагүй нэг зүйл бий. Энд оролцсон хүмүүс хоорондоо ярилцаад сэтгэл сэтгэл, боломж боломжоороо л өгнө гээд өөр өөрсдөө дуртай дуртайгаараа л өгсөн байв. Яваандаа би тэднийг олонд алдартай бүр хүчирхэг болохоор нь нэртэй нь бичнээ. Харин нэг үнэг ээж оролцон тоглож би 6 саяыг өгнө гээд олон хүний нүүрэн дээр хэлээд нэрээ бичүүлчихэж. Тэгснээ харин түүнийгээ дараа нь Би ямар баян юмуу намайг 6 саяыг өг гэсэн, чуулганы дараа Онгодуудыг хураачихна гэсэн гэх мэтээр  яриад явжээ. Орон орон гаран гаран юмуу хаашаа юм хэмээн бусад нь бүгд гайхжээ. Өөрөө явах мөрөөрөө явахгүй олон хүнд анхааруулан хэлж хамт хэмээжээ.

Чуулганы дараа хүмүүс Онгодууд нь буудгаараа бууж, өөр ч шнэ Онгод буун. Хүч чадлаа авсаар, хээрийн бөөлөөг нэгдэн хийсээр суралцах их үйлстээ шамдаад л байна даа. Би яагаад болохгүй байна. Би хэлсэнийг нь биелүүллүү гэхийн оронд өөр бусдыг хатган үймүүлж байхаар, надаас бусад нь яаж байна. Бууж сурч байна уу, юу хийж байна гэж бодох хэрэгтэйсэн. Яахаараа бусад нь болоод байхад юу ч уншихгүй, буухгүй, хичээхгүй хирнээ бусдыг буруутган бүр хар санаалан хагаргах гэж зүдэрнэ вэ. Бөөгийн тухай асуултуудыг нэгтгэн Онгодуудаар бичүүлээд номоо гаргачихсан. Бүгд ээлж дараалан нэг асуулт асуухаар нэгдсэн асуултуудыг Бөө гэгээн тархи болон блогт бичсэн байгаа. Олон эргэлзээтэй асуултуудын хариуг эндээс олж болно. Олон дахин бууж, хичээж, цээрийн хугацаагаа  баримтлан байж биежинэ дээ.  Өөртөө итгэхгүй, өөрийн удмын Онгодуудыг хүч чадалгүй гэж доош нь хийж, өөр бусдыг шүтвэл өөрийн Онгод хаяж оддог. Том Онгодууд тоож буухаа больдог гэдгийг сайтар ухаарч байх хэрэгтэй улаач нар.

Шинэ байранд хандив өргөх нь өөрийн боломжоороо гэсэн учраас зарим нь 20, 30 сая, зарим нь нэг сая гээд л өөр байгаа нь энэ хүнийг чи тэдийг өг гэсэн гэж бусдыгаа гүтгэх хэрэггүйг анхааруулан баримттай нь харин бичсэн нь дээр. Үүнийг би өөрийн төлөө биш надад сэтгэл гарган өөрсдөө бэлэг өгсөн энэ хүмүүсийн нэрийг сэвтээхгүйн тулд бичив. Энэ хүмүүсийн баримт, өөрсдийнх нь квитанц бүгд  баримт болон байгаа. Ийм барин тавин юманд хэн ч хараад ойлгох юманд худлаа ярьж явахгүй байхыг Энхтуяад харин хэлчихье. Би надад ийм юм хэрэгтэй байна гэж ч хэлсэн удаагүй байтал өөрсдөө санаачлаад л бэлэг гээд өгсөнд үнэхээр гайхсан. Гэхдээ энэ бол хэдхэн ойрын хүний хүрээнд л яригдан хийгдсэн ажил болохоор Гэрлийн өргөөнд зар тавиад залилан хийгээд авсан зүйл биш шүү.  Үүнээс дүгнэлт хийн бодож байхдаа хатны сударт өгүүлдэг Дутууг Илүүгийн сангаар нөхөх гэдэг үг орж ирж билээ. Манай Онгодууд маш олон хүний заслыг дусал сүү ч үгүйгээр хийж, дээрээс нь миний юмнуудыг тараан өгч сүйд хийн би мэл гайхан байдаг байсан. Гэтэл эргээд л бусдын сайхан сэтгэл, хайр хүндлэлээр бодоо ч үгүй санаа ч үгүй байхад шууд хоёр өрөө байртай болчихдог нь Онгодуудын минь хишиг билээ.

Энэ үйл надад их юм бодогдуулав. Би гуйгаагүй шүү дээ. Гэтэл ийм гэнэтийн бэлэгтэй болсон нь үнэхээр гайхмаар. Өвөг Дээдүүд маань үнэхээр аугуу юмаа. Шуналтаж явж олоогүй энэ бэлэг надад ихийг ухааруулав. Хүч чадлыг мэдрүүлэв. Өөртөө болон Өвгөддөө итгэх итгэл, хайрыг улам бадраан өрөвдүүлэв. Хүний төлөө явахад ойлгохгүй нэгэн байвч ойлгох нэгэн ч байх ажээ. Ердөө л үнэн мөнөөрөө л явж бай. Өөрөө учир нь олдох юм байна гэж ойлгож авлаа. Одоо би Буурлуудыгаа хүний хар юм шүглэсэн хар бүрийг долоолгох, уулгахад гомдож тунирхахаа больсон. Би биш тэд хүний төлөө ингэж зүтгэж байхад хайр нь тэдэнд минь ирдэг л юм байна. Иймээс улаач нар ердөө чин сэтгэлээрээ л хүнд туслаж бай. Чамайг өрөвдөхгүй хайрлахгүй олон байлаа ч хараад өр нь өвдөх ч олон байдаг юм. Сударт өгүүлснээр...Дутууг илүүгээр нөхөөд л хүний тавилан тэгшрээд л ирдэг юм байна.

Би сүүлийн үед судраас их ишлэл авч байгаа шүү. Уншаад өнгөрөх биш. Харин судрын хаана энэ тухай бичигдсэнийг заавал хайж олж уншиж, судар чин үнэн амьд гэдгийг улам сайн ухаараарай. Тэнгэр өөрөө л ажлаа хийчихдэг.Тэр ном гаргах бол өөрсдөө л мөнгөө олоод өгчихдөг. Харин номоо тараахдаа өөрсдөө л тараачихдаг гайхалтай чадалтай. Номуудыг тоо ширхэгээр нь бодоод үржүүлбэл хичнээн сая гарсан ч тоох ч үгүй тараагаад л хаячихдаг Тэнгэр өөрөө хүчтэй. Хичнээн нь хаа  ч яваан хэн мэдкүү. За түвэг авч л байг яршиг зүгээр гээд уурсаад өгчих намайг хүмүүс гайхна. Гэвч Тэнгэр өөрөө тооцоогоо сайн хийж л байгаа биз. Тараасны хирээр ухаарал, хайр, гэгээрэл ирэх нь тодорхой. Гэвч хар санаалан шуналын өчүүхэн толбо л оруулбал хэнийх нь ч ажил бүтэхээ байх учир Тэнгэрт ном хариуцсан мэрэгжилтэн бас байдаг бололтой. Аянгатын амьдрал тэр чигтээ далд ертөнцтэй холбоотой учраас авах юмаа авч, хаях юмаа хаяж, сэрж санаж явахыг хүсэв.

Нөхөр маань одоо Бөөг жинхэнэ утгаар нь хүлээн зөвшөөрч маш сайн ойлгож хайрлан Буурлуудаа хамгаалдаг болжээ. Түүний хүүхдүүд, тэжээсэн амьтан болгон эрх болдогийн адилаар Буурлууд ч бас эрхлэн дураар байх аж. Нутгийн тахилгыг нь хийж өгнө, гоё юм авч өгнө, Буурлууддаа гээд л дэлгүүрээс бөөгийн эдлэл сонирхон явахыг нь хараад өрөвдөх сэтгэл төрнө. Хэтэрхий сайхан сэтгэлтэй тэр өөртөө үнэтэй найз нөхөддөө ч хайртай хэвээр. Яаж ч гомдоосон бай өнөөх л хэдэн найзаа өрөвдөн хайрлана. Шидмэс авч яваад боож үх гээд гомдоон уйлуулж байсан захиралдаа хүртэл үнэнч хайртай хэвээр л яван хамаг юмыг нь мартчихсан явна. Үргэлж галт уул шиг байлгаж дэлбэрүүлж байдаг Машадаа өдрийн хэд л хулхидуулсаар хашрахгүй л явна. Аа муу Машааа арай ч дээ гээд л галзуурах дөхчихөөд л цагийн дараа Миний охиоооон гэчихсэн утасдана. Би бол шал өөр зантай. Хуцваа холуу явна биз. Түвэг зүгээр гээд л гүрийчихнэ шүү дээ.

Гэгээн үе үе аавыгаа үхчихвий гэж бодон нулимс нь урсахад нууж уйлна. Аавтайгаа энэ тухайгаа ярилцжээ. Таныг үхчихвий л гэж муухай бодлоос болж миний нулимс өөрөө гоожоод байх юм. Яаж энэ бодлоос салах вэ гэж асуужээ. Бас аавыгаа үхчихлээ хэмээн зүүдлээд уйлж сэрсэнгээ ярив.Аав нь ийм муухай тохиолдолд дэрээ аваад  үлээчихээд дахиад унт гэсэн арга зааж өгсөн гэнэ. Өглөө Гэгээн аавыгаа дурсаад аав надад зааж өгсөн. Би муухай зүүд зүүдлэхээрээ ингэнэ гээд л үзүүлэн сургалт хийв. Би хэзээ аав ээж хоёртойгоо хамт амьдрах юм болдоо гэж боддог хэмээн нилээн л зовоод байгаа бололтой ярив. Үргэлж хоёр талд амьдрах нь хүүхдээ ийм шаналгаатай болгодог байх нь. Осолтгүй хэрэлдээд байхгүй эвтэй байгаа болохоор л хүүхэд энэ тухайгаа бидэнд хэлээд байна даа. Тэрнээс хоюулаа хэрэлддэг зодолддог бол хүүхэд айгаад хэлж чадахгүй дотроо шаналсаар өвчтэй болдог ажээ.

Би залуу байхдаа гэр бүл салахыг юман чинээ тоодоггүй байв. Түвэг зүгээр хэрэлдэж байснаас хол дээр хэмээн боддог байсан ч Улаач болсноос хойш энэ бүхний хор уршиг нь заавал хүүхэд хохирдог гэдгийг олж мэдлээ. Тэдний бяцхан зүрх шимширсээр, бяцхан тархи нь хүүхэд биш хөгшин хүмүүсээс ч ихийг бодон шаналсаар заавал үлдэцтэй сэтгэлийн шархтай болдог ажээ. Нялх хүүхдүүд үргэлж л хайр үгүйлдэг ажээ. Том том хүүхдүүдтэй болчихоод салбал дээр юм байна. Тэд өөрсдөө ч юмыг ойлгодог, тоох ч үгүй бололтой. Манай Маша арваад жилийн өмнө ээж аавыгаа салгах санаатай дунд нь их яс хаясан нөхөрдөө. Бтд хоёр хоюулаа л Машагаа өмөөрөөд л хэсэг баахан цухалдан хэрэлдэв. Чи хүүхдээтэглээ ингэлээ гээд л хэрэлдээд байв. Ажил ихтэй учир тухтай ярих зав ч байдаггүй байв. Японд би гэрийнхэнийгээ унтсан байхад л  орж ирдэг их ажилтай байсан. Хагас Бүтэнд ч амрахгүй. Харин сүүлд нөхөр надтай нухацтай ярих үед хоюулаа Машагийн санааг бариад аав нь зад загнаж билээ. Ямар амьтан эцэг эхээ салгах гэж ингэж байсын чамаас өөр ийм хүүхэд байна уу, яасан муу ёрын хог вэ гээд л дэлбэ үсрэх дөхөж билээ. Дараа нь бид хоёр бие биенийгээ хараад дундаасаа ийм хүүхэд үйлдвэрлэсэндээ мэл гайхсандаа. Би уйлсан чинь нөхөр аргадаад л харин ч бид хоёр биендээ хайртай болохоор салнаа гэж гонжийнжоо мэд үү Машаааааа гэмээр болов. Машад эцэг эх нь салчихсан япон найзынх нь амьдрал сайхан санагджээ. Ааваасаа мөнгө авна, ээжээсээ мөнгө авна. Дураараа дунд нь хийдүүлэн зугаална гэдэг эрх чөлөөний хөшөө шиг болох нь гэж бодоо биз. Эрх чөлөөний хөшөө чэрх чөлөөгүй шүү дээ. Тэр хаашаа ч дуртай газар луугаа явж чаддаггүй, байрлалаа ч өөрчлөхгүй, гараа ч буулгах эрхгүй Эрх чөлөөний хөшөө гэж хаашаа харсан юм байдын. Нэр нь тохироогүй юм биш үү.

Аав ээж хоёр тусдаа байвал Машад их мөнгө өгнө. Дураараа дунд нь аав дээр очлоо, ээж дээр очлоо гээд л тэнэж байх нь сайхан санагджээ. Аавдаа: Энэ ээж ёстой тэнэг ааштай, энүүгээр яахын сал гээд л Надад: Энэ аав ёстой муухай, намайг тоодоггүй, тэнэг ууртай, энүүгээр яахын сал гээд л Хахаха. Бид хоёр хоюулаа Машаг гомдоогоод байгаа бие биендээ уур хүрээд л хүүхдээ хайхарсангүй, харсангүй, би ажилтай байхад энэ одоо юу вэ гээд л биентэйгээ Хар Яр гээд байжээ. Шилжилтийн насны Маша бол ийм гэнэн Машанка байжээ. Гэгээн бол харин нялх болохоор ээж аавтайгаа хамт байхыг л хамгийн жаргал гэж үзэх аж. Гэгээн  үхлийн тухай ингэж эмзэг бодох хирнээ дүү нэг удаа: Чи эмээдээ сайн туслан үгэнд нь орж байгаарай. Эмээ нь хөгшин шүү гэхэд: Хүн чинь бүх сурсан юмаа хүүхэддээ зааж өгчихөөд үхэх ёстой. Сайн заавал хүчтэй Онгод болно. Тэгэхээр эмээ сурсан бүх юмаа бид нарт зааж өгөх ёстой гэсэн тул дүүд хэлэх үг олдоогүй гэв. Ямартаа ч үхлийн тухайд бага балчирууд янз янзаар л боддог юм байна.

Түмэн Онгодын Чуулганы тухай ярьж байтал гэр бүл рүүгээ орчихож. Энэ чуулгантай холбоотойгоор л бид цуглан нийлсэн бөгөөд сэтгэлээсээ нийлсэн нөхдүүдээс зарим нь надад байр өгснөөс болж нууц амраг сэдэв хөндөгджээ. Амрагууд маань цоо шинэ байр өгсөн учраас ашиглалтанд хараахан ороогүй байгаа юм. Харин би хөлдүү байрныхаа хажууд хуучны өргөөгөө бариад ганцаар амьдарч эхлэв. Гэтэл манай өргөөний Буурлууд улаач нартаа анхааруулжээ. Би чуулганаас хойш бараг хүнтэй уулзахгүй тог залгуулах , нүүх гээд л хог шороон дунд хутгалдаад байтал Хурцаа зайран утасдав. Та хаагуур юу хийгээд байгаа юм бэ. Буурлууд буугаад анхааруулаад таныг ганцааранг битгий байлга, Тэнгэрийн хүнийг хар юмтай хутгалдуулаад байна сэвтээчихэв гэсэн гэлээ гэх юм. Хахаха сүртэй юм гэж бодоод өнгөрөв.

Гэтэл бас өөр хүний Буурал хэлэн, нэг улаачын Буурал бас зүүдэнд нь анхааруулж гэнэ. Тэд харин уулзалдаад ярих далимдаа Энэ удган ер нь юу хийгээд хаашаа алга болчих уу. Манай Буурлууд ингэв гээд яриад Буурлууд нэг чиглэл өгсөнд анхаарч намайг баривчлах дөхөв. Та эмнэлэгт хэвт, амар, ганцаар Гачууртад амьдарна гэвэл мөрөөдөл Зоо гээд л хэд хэдээрээ хамт байдаг болов. Амар юм биш үү харин ганцаараа хэнгэрэг нүдээд л сууж байдаг би гээч олуулаа хэнгэрэг нүдээд ханиндаа сайхан юм биш үү. Хааны буянд би олон хайртай хүнтэй болжээ. Даанч бүгдээрээ олуул байх зайгүй болохоор сэрэглэн сэтгэсэнгүүд нь ирээд суучихав.
Хурц зайрангийн Буурлууд зун манайханд Удганыгаа сайн хамгаал бие нь өвдөх нь гэхэд нь манай цэргүүд ирээдүйд л тийм юм болох юм байхдаа гээд тоогоогүй гэсэн. Гэтэл Амарбаясгалант дээр бие муудаад инээдтэй юм болж билээ. Хаширсан манайхан зайрангийн Буурлын үгэнд сайн ордог болжээ.

Хоёр жил манаачгүй байж зөвхөн Буурлууд болон Савдаг хамгаалдаг байсан хашаанд минь манайханаас гэр бариад буув. Бусад нь дараа нь ирснээ өөр гэр барьчих газар хайв. Хээээхэхэ ямар азаар баахан мод тариад газаргүй болгов гэж бодлоо. Тэгсэн нөгөө хэд та нэг ирэхэд чинь моднууд чинь алга болоод бөөн урцнууд баригдчихсан байвал гайхах хэрэггүй шүү гэв. Одоо л жинхэнэ манай нөхөр гэртээ ирээд нууц амрагууд нь хашааг нь эзэлснийг хараад ухаан алдах байх даа. Ккк. Гэхдээ сайхан байлаа. Сардаа их бөөлөө хийж, цааш улаач нарынхаа сургалтуудыг эрчимжүүлэх гээд л ажил их байна.

Бас нэг хөгтэй юм болов.

Энэ жил улаач нараа хөгжүүлэх жил гэсэн учраас манай өргөөний зайран удган багш нар өөр өөрсдийн шавь нараа энд тэнд цуглуулаад их л идэвхитэй байх юм. Том байр савгүй учраас олуул цуглах боломжгүй болоод тэд шавь нартайгаа хэсэгчлэн явах ажээ.

Харин миний босгосон гэх хүмүүс та яах гэж байна гэв. Юу вэ өдий хүртэл би чинь хэнийг ч ялгалгүй бүгдэд мэддэгээ зааж, бас  энэ олон жил бөөлсөн зайран удгадуудыг цуглуулан нэгтгэж бүгдэд нь хичээл заалгасан байтал шавь шавиа гээд аваад явчих юмуу хэхэхэ. Тэнэмэл, Хэлгүй, дүлий, доголон,  мэдрэмжгүй, хүнтэй таардаггүй ааштай, гологдмол, мэдрэл муутайнууд нь миний шавь болж хоцрох нуу гээд л би шооллоо. Манайх чинь хамгийн үл бүтэх багш олдоггүй, хэнэггүй, эсүүл буруу боссон, золгүй нөхдүүдийг л түүж босгосон бус уу. Хамаг өнгөтэй өөдтэйнүүд нь Соно болон бусад багш нарынх болоод явчихав. Хахаха яанаа одоо. Би тэгүүл өдий болтол бүгдийг нь ялгалгүй заасаар шатчихсан юм биш үү. Нөгөөх миний нууц амрагууд хүртэл Соно зайрангаар замчлуулсан хүмүүс байв. За нэг оффис байтугай хашаа саравч ч гэсэн олохгүй бол тавт аравтаараа хуваагдаад талын нэг алга болохнээ.

Яг манай Онгодуудын өрөвдөөд босгосон нөхдүүд бол хүнд гарууд шүү дээ. Хүнтэй таардаггүй, хүн голдог, хэнэггүй, худалч,галзуу солиотой, ядуу, мөнгө төлөх байтугай баярлалаа ч гэж хэлж мэдэхгүй хүн ч бий. Арын хаалгадсан харин арай дөнгүүр үг сонсдог хэдхэн хүн бий. Тэгсэн хирнээ тэд нь усанд хаясан чулуу шиг юм ч асуухгүй бас дур дураараа дургих дуртай байх юм. Хахаха ерөнхийдөө над шиг хэнэггүйчүүд гэсэн үг. Ер нь шаал дэмий байдаг юм хүн босгох. Мундагууд нь л босгоно биз. Зөв авч явахгүй бол угтай хүмүүсийг өрөвдөөд зохидоггүйг би жилийн хугацаанд ажигласан. Хадам Буурлууд хүн босгохгүй гэж уурлаад зугтаад байдаг нь аргагүй л юм байна лээ. Аянгатын зараалаар л яахав гээд замчлаад өгөхөөс дөө. Бид гарын шавиа өөрсдөө сонгож босгоно . Та нар битгий ороорой хэмээн гуйсан билээ. Соноос залуу, ухаантай, багшийгаа Чад хийхэд нь ясыг нь яахаа мэдэх гарын шавь бэлдэнэ гэсэн.

Замчлах, Шавь болох гэдэг хоёр үгийг маш сайн ялгаж салган ойлгож, чанар хийж багштайгаа үүрд хадагдая гэвэл Буриад бөөгөөр явсан нь дээр. Бөөгийн уг наах ёсыг сайтар уншиж судлан ялгаануудыг ойлгох хэрэгтэй. Хичнээн том тэнгэртэй байлаа Ухаан Мунхаг улаачтай бол гай болно. Иймд гуйсан бүхнийг за яахав туслая гэхээ больж, хувь хүнийг нь сайтар туршиж шалган, ярьж, хүн чанарыг нь зулгааж байж замчлах юмуу багшлах нь Бөөгийн багш нарын гол анхаарах зүйлийн нэг дээ.

 Хэт нас залуу, хэт нас хөгшин, хэт өвчтэй бас замбын хувь хүнийх нь зан араншин, биеэ тоох өвчтэй, худлаа  ярьдаг үгүй, бөөгөө ойлгодог үгүйг нь мэдэж байж нилээн явуулж байж шавь болгохгүй бол Бөөг тоглоом мэт, мөнгө олдог хэрэгсэл мэт, амархан мэт бодоод замаас шантрах нөхдүүдийг босгоод хэрэг ч үгүй. Өрөвдөхөөр өр өшиглөнө гээч болно. Үйлийн үрээ эдлээд өөрсдөө махаа зовоож байж Тархи нь ойлговол ойлгог үгүй бол болиг гэсэн Хатуу дүрмийг өргөөний замчилдаг, багшилдаг багш нарт сануулан анхааруулж үүнээс хойш өргөөний улаач нарыг сайтар шигшиж байж цаашдын сургалтуудыг явуулах болно.

Өөрийнхөө төлөө гүйж чаддаг, бусдыг хүндэлдэг, хүнд бөөлж өгөх гэж байгаа мэт тэнэгтдэг биш улаач нарыг л сургах ёстойг анхааруулж байна. Учир нь цаашдаа бид улаач нарыг биш ДЭМЧ нарыг бэлдэх учраас сахилга дэг журам, ухаан, тэвчээртэйг л сонгохоос бус тунирхуу, худалч, ялархуу, залхуу, ухаан муутай, онгироо нөхдүүдийг шүүх шиг болно доо. Тоо биш ердөө чанар л хэрэгтэй. Жинхэнэ эх орон, хүний төлөө, дэлхийн төлөө итгэл сэтгэл, амь амьдралаа зольж чадах улаач Дэмч нарыг бэлдэх учраас аравтуудыг дахин шигшинэ. Өргөөний улаач нарт шүүлт юу ч ирж болох ч түүнийг давж гарах сэтгэлийн тэнхээ, хүний үг сонсож сурах, алдаагаа засч чадах, цаашдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх, Буурлуудаа жинхэнэ утгаар нь хүндэлж чадах, харьцаж чадах, үг хэл амаа захирч сурах, бусдыгаа гэсэн чин сэтгэлтэй байхыг онцгойлон шаардана.

Иймээс гаднаас нэг их олон хүнийг татах гээд тоо хөөцөлдөөд, нэр төр хөөгөөд байх ямар ч шаардлага байхгүй. Энэ жил бол өөрсдийгөө хөгжүүлэх, хамтаараа суралцах, шидэнд шунах биш, шидийг таних жил болно.

Түмэн Онгодын Чуулганаас хойш олон олон шинэ Буурлууд буусан бөгөөд хэд хэдэн шидүүдийг улаач нар хүртсэн байх учиртай. Одоо өөрсдийгөө таних л бол түүнийгээ ажиллуулж болно. Өргөөний хэд хэдэн улаач нар үүнийгээ нээж чадсан. Саяын хээрийн бөөлөөгөөр нилээн хэдэн зүйлийг заалган сурсан буйзаа. Гол нь яг цагтаа цуглан байх ёстой газраа ирж суралцах хэрэгтэй байна. Шинээр аравтууд зохион байгуулагдах тул бүх л юм цэгцэнд бас орох хэрэгтэйг анхааруулж байна.

Байнгын хэн ч мэдэх газрыг товлон, зөвхөн өргөөнийхөө татвараа төлсөнгүүд нь ухамсараараа ордог болох. Энэ татвараа шинэ оффис түрээслэх, өөрсдөө суралцахдаа зориулан сардаа хорин мянгын татварыг бүгд ядуу баян гэлтгүй төлөх. Татвар авах хүн нь хариуцлагатай хүн байх. Хэдэн хүн татвар төлсөн нь иржүү, үгүй юу, Юунд хэрхэн зарцуулсныг нь заавал тайлагнадаг байх. Татвар өгсөнг гэрчлэх баримт заавал өгөх олны үйлд үнэнч хүн байх, бусад нь ч давхар хянаж байх үйлд суралцана даа. Нэг үгээр хамтын хариуцлагатай байж суралцаж сайн зохион байгуулалтад орох үйлийг дахин суралцана. Энэ хирээр судар буюу онолууд, хээрийн бөөлөө буюу дадлага гэх мэтээр явна.

Олон хүнийг зохион байгуулаад аваад явах гол удирдагч нараа бас сонгоцгоох хэрэгтэй. Би бол удирдагч биш. Харин хэлдэг хүн гэдгийг бүү мартаарай. Удирдагч болох ч туйлын дургүй. Би зүгээр л Тэнгэрийн үйлээ хийгээд мэдсэнээ хүмүүст түгээх үйл л хийнэ. Энэ хүмүүсээс жинхэнэ удирдагч нар тодорч гарч, залуучууд маань ихийг сурч манлайлах ёстой гэсэн хатуу байр сууриас л хандана даа. Өөрөө засахаасаа илүү чаддаг хүмүүсээр нь хийлгэх нь миний үүрэг. Иймээс манайхан засалд ч дургүйцээд байгааг анхаарсан буйзаа. Хийж чаддаг гэдгээ нэгэнт харуулсан бөгөөд харин одоо олноос олныг нээж өгч хөгжүүлэх, өөрсдийгөө танихад нь туслах ёстой.

Гэрлийн өргөөний улаач нарын ёс суртахуунд анхаарал хандуулж шаардаж, биелүүлж сурах хэрэгтэй . Жишээ нь хэн нэгний машинд суусан бол ядахдаа сэтгэлээсээ тэр хүндээ хэрэгтэй үед нь туслаж, ачаа бараагаа буулгахад нь туслаж сурах. Замын жолоочын машинд мөнгөө төлөөд суучихсан аятай л суучаад очоод шууд өөрийн юмаа аваад явчих нөхдүүдэд дахин тэр хүн авч яваад байхыг хүсэх үү. Тэр хүнд ядахдаа боломж байвал нэг литр бензин ч гэсэн аваад өгвөл баярлана биз дээ. Тэрнээс биш би өргөөний гишүүн энэ намайг зөөх ёстой гэсэн тэнэг бодлоо авч хаях. Бие биендээ тусладаг анхаарал тавьдаг, хүндэлдэг байж л цаашид тэр хүн чамайг машиндаа суулгах дуртай болно биз дээ. Ийм юман дээр залуучууд ялангуяа анхаарах. Мөнгө өгч чадахгүй ч машиныг нь нэг ч гэсэн арчаад өгөх, хуяг хувцаст нь туслаад өргөлцөөд өгөхөөс өгсүүлээд сэтгэл гаргавал юу ч байж болно шүү дээ. Хээрийн бөөлөөнд явлаа гэхэд өөрөө л хувцасаа өмсөөд байхаас бус бусдын нийтийн ажилд хуруугаа ч дүрдэггүй нөхдүүд сайтар ойлгох хэрэгтэй. Ялангуяа маш залуу хүүхдүүд аль болох ажлаас их хойш сууж байгаа харагддаг.

Тэгсэн хирнээ машинтай, мөнгөтэй, баян нөхдүүд над үйлчлэх ёстой мэтээр аашлах нь бий. Гэрт орлоо гэхэд  ажил хийдэг хэдхэн хүн бусад нь зөвхөн өөрийн Буурлаа л буулгаад байх жишээтэй. Яагаад бүгдээрээ зэрэг хэрэгтэй юмнуудаа бэлдээд хийчихээд дуусаад бүгдээрээ хийчээд явж болдоггүй юм бэ.

Айлд очоод бөөллөө гэхэд уусан уусан аягануудаа өөрсдөө угаагаад, тэр хавиа цэгцэлчихээд явах, Айлд түвэг удаад л хамаг цагийг нь бараад байхгүй сэтгэхүйд суралцаж байж л Гэрлийн өргөөний бөөлөөг хийж сурах хэрэгтэйг бүх хүмүүст анхааруулж байна. Айлын эзэн нь зөвшөөрөөгүй байхад л энэ манай аравтын гэр гээд үнэгүй юманд нугасгүй, малгай тавибал манайх гэгчээр байгаад байх ёс суртахуунгүй байхыг анхааруулж байна. Хэрэв бүгд ирээд залуу эрчүүд нь тэр айлын модыг хүртэл жижиглээд өгчихдөг, бүсгүйчүүд нь аягаа угаачихдаг, хогоо янзалчихдаг бол тэр айл ирээд бай, ирээд бай л гэх бус уу. Энэ мэт нь аар саархан мэт боловч төлөвшилд маш хэрэгтэй. Хүний өмнөөс бөөлж өгч байгаа мэт, хүний өмнөөс амьдарч байгаа мэт зан чанаруудыг таягдан хаях нь ер улаач нарын ёс суртахуунд хэрэгтэй. Хэдий хирээр чи өөрийгөө бодно сүүлдээ чамайг авч явах ч хүн, чамд туслах ч хүн олдохгүй болно гэдгийг ой тоондоо бодоод үз. Хичнээн удаа тэсэхэв дээ. Хүнд гомдсоноос өөрөөсөө өө хайж алдаагаа олоод засахаа бодон хичээхийг сануулж байна. Учир нь долоо хоног бүр хээрийн бөөлөө хийж байгаа учир алив юм тоо нь олдоод ирэхээр заавал асуудал үүсдэг. Хэн хэндээ туслан сэтгэл гаргаж байж нэг багц болно.

Мөн хэт мэдэмхий нөхдүүд амаа сайтар хамхиж бөөгийн өвчинд ороогдоод байлгүй. Өөрөө өөрсдийгөө байтугай өндөр дээд буурлуудыгаа гутаан доромжилж байнга л харвуулчихлаа, намнуулчихлаа. Энүүгээр ч хатгав, тэрүүгээр ч сүлбэв гэж амьдийн солиорол хийхээ болих хэрэгтэй. Ийм улцгар, нялцгар байж яаж өсөж хөгжиж бөө болох юм бэ. Дандаа өөрсдийгөө доош нь хийнэ. Тийм байсан бол юугаа хийж бөө болсон юм. Өндөр Дээдүүд чинь хамгаалдаг нь худлаа болж байна уу. Бөө Гэгээн номоо сайн унш. Өөрсдийн чинь бодлоор үйл хэрэгждэг. Мөн мэлмийтэй гэж мэдэмхийрдэг нөхдүүд аяган дахь аалз таачихаад өөрийгөө мэлмийтэй боллоо гэж тооцон зөн билгийн тулаанд орж нэрээ авах хэрэгтэй. Тэгэхгүй байж хүмүүсийн сэтгэхүйгээр тоглоод олон юм ярьж байх нь маш буруу. Иймд хээрийн бөөлөөнийг маш чанартай явуулж юм суръяа гэвэл дэг журамд суралцан Онгодуудтайгаа харьцан сурцгаана.

Өмнө нь бид маш том үйлд бэлдэн аар саар жижиг сажиг зүйлстэй зууралдах зав байгаагүй. Их үйлийг Онгодууд хийсэн. Одоо харин махан биеэрээ жинхэнэ улаачын үйлд суралцан, зөн билэг, мэдрэмж бүх зүйлээ сайжруулах, тархиа цэнэглэх жилдээ.

Хааяа чатаар би сүнсээ явуулчихлаа. Олоорой, хайгаарай гээд балайраад байгаа нөхдүүд өөрсдийгөө хир бөө болчоод байна гэж бодоод байна вэ. Олзлуулчихаад авч дийлдэг юмуу. Хаагуур юу хийгээд ямар юм хийж байгаагаа мэддэг юмуу. Бөө байтугай ЛАМ нар яахаараа хүний сүнсийг дуудаж засал хийдэг юм бэ. Гэтэл бүүр өөрийн Сүнсээрээ тоглоод сууж байдаг ямар эргүү гэж ийм байхав. Чамаар л тоглуулаад байв гэж. Хэр зэрэг юманд шунаж шимтэж солиорч эхлэж байгаагаа ухаарцгаа. Тархиа цэнэглээд ухаараад гэгээрэхийн оронд эсрэгээрээ мэдэмхийрээд өөрсдийгөө мэлмийтэй гэж зарлаад өрсөлдөөд баясаад байгаа хэдэн хүүхэд байна шүү. Тэрний оронд Буурлуудынхаа нэрийг мэдээд ярилцаж сураад сургаалуудыг нь нийтэлж баймаар. Алив юм хэрээсээ хэтэрхээрээ л болохоо байдаг учир ядахдаа замбын бодит амьдралтайгаа далдын юмаа нийлүүлж ухаарч байж л БӨӨ болно доо.

Зөвхөн далдаар амьдарч явбал солиорно. Зөвхөн аргаар явбал тэнэгрэнэ. Харин ирсэн мэдээллийг хэрхэн яаж зөв залж бодит амьдралтай уялдуулахав гэдэг л Бөө хүний ажил. Хардаг бол заавал шалгаж байж ам нээх хэрэгтэй.

Жишээ нь нэг хэт мэдэмхий улаач чуулганы өмнө олон улаач нар бөөлж байхад ичих ч үгүй мэдэмхийрэх юм. Бүгд шинэ хувцастай болчихсон чинь Буурлууд нь улаач нараа танихгүй самалгыг нь сөхөж хараад төөрөөд байна гэнэ дээ. Тэгснээ Соно зайранд Дууны багшийн Онгод андуурч ороод дуулаад байна гэнэ. Яахаараа будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр ийм амьдралгүй мултарч чаддаг юм бэ. Ичиж амьдраач. Бодит ухаанаараа бодоод үз. Буурлууд чинь өөрсдөө тийм ийм гоёлтой гээд захиалаад хуягаа хийлгээ биз дээ. Мэлмийдүүлээд хийлгэхгүй чиний дураар хийлгэчээ юу. Хийхэд нь хамт байж л байдаг. Хэн яаж буруу зөрүү хийв бүгдийг нь харж л байсан байж жигд цэнхэр форм өмссөн мэт  танихаа больчоо юу.

Олон жил бөөлсөн улаачтай тэр байтугай юмыг үзсэн Соно зайрангийн догшин Онгодуудыг доромжлоод байна уу. Дээд Онгодуудыг өөр шигээ таг ухаангүй, мэдрэлгүй гэж доромжлоод байгаа юмуу. Ер нь та нарын амны зугааг гаргах гэж буугаад байна уу. Амаа мэдэхгүй ингэж ичихгүй бураад юм мэдэхгүйнүүд нь мэлмийтэй лагийг нь гайхаад түүүн шиг шидтэй болохыг мөрөөдөөд сүйд болох юм. Мэлмийтэй байлаа байлаа гэхэд ингэж ярьж байвал Бөө болоогүй байна гэсэн үг. Түүхийгээрээ байгаагаа мэдэх хэрэгтэй.Иймээс шинэхэн улаач нар ёс зүйгээ сайтар хичээж, олон жил бөөлсөн улаач нараас суралцахдаа юуны түрүүнд та нар шиг мэдэмхийрээд яриад байна уу, ямар ч амьдралгүй юм яриад байна уу харж суралц. Дээрхи яриаг гаргасан улаачид маш их анхааруулж байгаа шүү. Тэгсээр байтал  энэ мэтээр цуураад ичиж үхмээр мэдэмхийрээд байхаа болиорой. Болохгүй бол өргөөнөөс гараад өөрөө солиороод явбал дээр шүү. Мөн олон удаа хэрхэн яаж танадах, хэрхэн яаж мэлмийдэх, хэрхэн яаж амаа барих, ухаантай байхыг анхааруулж байгаа билээ. Худлаа юм зааж өгч, худлаа дэгсдүүлж ярихаа зогсоохгүй бол улаач байгаад яахав. Хаана л юу байна бүгдийг л Чөөгийдчихөж гэж мэдэмхийрэх нь хир үнэн байлаа. Олон удаа алдааг нь хэлж өгч сануулсан шүү. Багахаан юмыг мэдсэнийгээ ихээ гэж бодуул л болохоо байх бөгөөд энэ боломжоо яаж цааш нь хөгжүүлээд илүү ихийг мэдэж нэртэй төртэй удган болохоо бодохгүй бол олж авсан нэрийг алдах шиг амархан юм байхгүйг сануулж байна.

За бидэнд хуралдах цуглах газар байхгүйгээс блогоороо дамжуулан өргөөний зарим нэг залуу бяцхан улаач нарт хэлэхгүй өнгөрөх аргагүй, эртхэн хэлж засахгүй бол цаашилбал аюулд учрахыг анхааруулан бичлээ.

Өргөөнд цугласан олон улаач нарыг ухааруулах, сайн удган зайран болгоход хичээн зүтгэх нь миний гол үүрэг. Гэхдээ надад бөөлж өгөх гэж байгаа мэт араншинтай нөхдүүд бол холхон байсан нь дээр. Өөр өөрөө замбын үйлээ хийгээд явж байвал сайнсан. Учир нь алив юм сэтгэлтэй байж л бүтэхээс биш ашиг хонжоо харж ч юмуу, амин хувиа бодвол ооогт болохгүй,бүтэхгүй. Би биш манай Онгодууд хамт байж байгаа та нар ч өөрсдийгөө өөрсдийн Онгодуудынхаа сорил дунд байгаагаа ухаарах хэрэгтэй. Ухаан муутай хүнд шид өгчүүл хэнээр ч наадах  осолтой учир ОНГОД гэдэг юмыг үргэлж хамт байдаг. Хэнгэрэг нүдэхээр л бууж ирээд байдаггүйг ухаар. Тэнгэрийн шүүлтэнд та нар үхээд ордог гэж бодолгүй амьддаа шүүгдсээр байгаагаа ухаарч амьдраасай. За энэнд жаахан шид өгөөд үзье яах нуу, хир хол авч явахнуу гээд л харж л байгааг бүү март. Ам болон авиргүй өөрийн араншингаас болж хичнээн өндөр дээдийн улаач байлаа ч хэн ч биш болдог гэдгээ сайтар ухаар. Ийм жишээ гаргасан бодит хүний түүхийг дараа баримттай нь нийтлэх болно. Судрын дээдэстэй хүн тэгэх тусмаа л тэвчээртэй, аядуу, атаач биш, ухаантай байхгүй бол улаачын гологдолд өөрөө өөрөө нэрээ унагаадаг гэдгийг цармын бүргэдийн жишээгээр өргөөнийхөн бүгд мэднэ. Ийм жишээ байсаар байтал уншиж ухаарахын оронд улам л дордоод байх хүмүүс өөрсдөдөө эртхэн дүгнэлт хийж бага дээрээ биеэ зассан нь дээр. Хүнд дургүй юм байж болох ч олны дунд бусдыг хүндэлж хамтарч багаар ажиллаж байж л амжилтанд хүрнэ. Гойд гоц болоод ирвэл өөрийгөө Би лаг гэхийн оронд өөр шигээ олон хүн бэлдэхийг л хичээн зүтгэх нь гэгээрэл ярих ёстой эрх өгөгдөх юм.

Сурсан юмаа яаж бусдад түгээх вэ, яаж бусдад туслах вэ, яаж бусдыг гэгээрүүлэх вэ гэсэн итгэл тэмүүлэлтэй жинхэнэ удган зайрангууд олон болбол Тэнгэрийн үйл ч үржихийн хүрдээр бүтэн, хүчээ нэгтгэх тусам их үйлийг бүтээж чадах болно.




No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.