Wednesday, January 23, 2013

Сөгд гэхийн тухайд.


Сөгд гэхийн тухайд.

Ай хөөрхий гэж яасан ч ядаргаатай юм бэ. Сөгдүүлнэ, сөгдүүлэхгүй гээд л бөөн маргаан. Сөгдөх, Сөгдөхгүйдээ тулбал ЧИН ҮНЭНийг л олох хэрэгтэй. Миний хувьд энэ бол яааамар ч ач холбогдолгүй маргаан юм. Учир нь алив юманд учир шалтгаан заавал бий. За гэдэг үгийг хүртэл маш олон янзаар хэлж маш олон асуудал үүсгэдэг. Уриалгахан За гэвэл хүмүүс учраа олоод баяртай л байна. Заа гээд ууртай ширүүн хэлбэл дургүйцсэн эгдүүцсэн байна. Зазаза гэвэл эсэргүүцсэн гэж үзэн хэрүүл болдог биз дээ.

Тэгвэл алив нэг үгийн учир шалтгаан хаана, хэзээ, хэдийд, хэн, яаж хэлэв гэдэг ч бодууштай зүйл юм байна шүү.
Ер нь энэ БӨӨ шиг хэцүү юм алгаа алга. Багш шавь ч учраа олохоо байдаг хаашаа юм бэ. Уг нь багш мэлмийтэй юм чинь мэлмийгээр мэлмийдчихээд л намайг юу хийж байгааг хараад л баймаар юм. Гэтэл юу гээч болоод худлаа бичээд гүтгээд байгаа юм бэ. Замбаараа байхдаа би очоод өөрөө амаараа Сөгд гээ юу? Эсвэл Онгодоо буулгачаад Сөгд гээ юу тов тодорхой баталгаатай нь бичихгүй бол нүд шууд дагзандаа гарах нь байна. Эсвэл хэн нэг нь хутган худлаа яриа юу гэдгийг ийм асуудал болсон ямааны махыг халуун дээр нь олохгүй бол миний түүх гүтгэлгээр дүүрэх нь байна. Амьд сэрүүн арзайж байхад ингэж байгаа юм үхсэн хойно минь юу гэх болоо. 

Сөгд сөгд гэсэн үг үнэхээр замчлагч багш бид хоёрын харилцаанд гарсан юмдаг. Гэвч ХЭЗЭЭ гээч. Ёстой нөгөө мангар бацаан байжээ гэгч үед  босоод хоёр гуравхан сартайд болсон юм. Би угаа залаалснаас хойш манай Онгодууд цагаан сар хийхгүй гэж гөжүүдлээд сүйд болов. Гэтэл залаалагч багш цагаан сарыг нижгэр тэмдэглэн залаалсан шавь нар нь байтугай замбын шавь нар бүгд очдог номтой. Нэгэнт цагаан сараар хүнтэй золгож болохгүй, айл хэсэж болохгүй гэсэн даалгавартай би ачит залаалагч дээрээ өмнө нь очин цагаан сараар ирж чадахгүйнээ, манай Онгодууд ингээд байна. Харин би санаа зовоод өмнө нь энэ тухай мэдэгдэж эртхэн тантай уулзахаар ирлээ гээд цагаан сарын бэлгээ Онгодод нь гурав, Улаачид нь гурав, Түшээд нь гурав гэдэг тоогоор нь Есөн бэлэгтэйгээ очин мэдэгдэж байсан үе юм. Гурвын учир нь жаргал, зовлон, жаргал гэсэн дараалал байдаг гэж заасныг мартаагүй л байна. Ингээд сайхан юм зааж өгөөд байхад манай Онгодууд гэдэг зөрүүд юмнууд уурлаад би тэгээд хэнийх нь үгэнд орох вэ. Дундуур нь болгох гээд л замбаараа өөрөө өмнө нь очиж байлаа шүү дээ эвтэй дөрвөн амьтадтай цагийн сайханд.

Залаалагч Багш өөрөө л чиний ард хоёр Хатан Онго чинь дагаж явна. Намайг Сөгд гэх юм арай ч үгүй байлгүй дээ. Би яасан гэж сөгдөхөв дээ гээд байсан юмсан. Тэр үеийн намайг та нар нэг боддоо. Юун дагуул Онгодоо харахдаа манатай. Дагаж явааг ч ухаарахгүй мангар мэдрэмжгүй, Сөгд гэж хэлэхийг нь ч сонсохгүй дүлий, Дагаад явж байгааг нь ч харахгүй сохор, багш болон Онгодууд яаж яриад байгааг нь ойлгохгүй эргүү, юугаа хийгээд намайг дагаад Багшийнд очсонийг ч ойлгохгүй донгио, надаар яалгах гээд, надаас юу хүсээд угаа бариулсныг нь мэдэхгүй тэнэг амьтан байлаа шүү дээ. Энэ бол би угаа залаад удаагүй байтал болсон цагаан сарын үе гэхээр Би юу? Чи юу? Ороод байна уу? Гараад байна уу гэсэн миний алтан үе байлаа. 

Багш өөрөө л амаараа танайхан тэгээд байна гэсэн болохоор багш л сонсож, харж чадсан юм байгаа биз. Күе мөн агуу яа, мундагаа гээд л багшийгаа шүтээд л амаа ангайдаг үе байлаа. Тэр өдөр багшийн найман ханатай гэрт уулзсандаа. Хамт явсан миний дүү нар ч амьд сэрүүн байгаа. Ядахдаа би Онгодоо буулгаж  уулзсан ч биш.  Багштай л лав хэзээ ч манай Онгодууд буусан үедээ уулзаагүйг замбын толгой минь мөрөн дээрээ байсан болохоор сайн мэдэж байна.  Хийгээрээ чухам уулзаад тэглээ ингэлээ гээд л өөрөө багштан яриад байдаг биз дээ. Тэгчихээд одоо юу болоод байгаа юм бэ.

Улайм  цайм шавь намайг Сөгд гэлээ гэснийг нь уншихаар би тэднийд очоод амаараа хэлсэн баймаар. Үг үсгийн алдаа юмуу ч гэж бодлоо. Гэнэт гижиг хүрэв. Ядахдаа Онгод буугаад Сөгд гэлээ ч гээгүй байх юм. Онгод буугаагүйг маш сайн санахтайгаа. Хөгшин намайг самуураад мартчихсан гэж бодоод байгаа юм биш биз дээ.  Өөрөө худлаа яриад байдаг юмуу хаашаа юм. Миний онгодууд худлаа юм бол манай хүүгийн Автай цэцнийх бас худлаа юу, үеэл Даян хатныхан чинь бас худлаа юу. Миний найз нарынх бас худлаа юмуу. Тэгээд худлаа юм бол өч төчнөөнөөрөө цугласан тэр олон шавь нарын чинь алтан ургийн гэх бүх Буурлууд юундаа дөмбийгөөд юм хэлдэггүй юм бэ. Танай Буурлууд бас яахаараа хэлдэггүй юм. Яахаараа засаад өгчөөгүй юм гээд маш олон асуулт гарах бус уу.

Онгодтой нь яриагүй замбад буруу зүйл хийсэн гэв үү. Юу буруудуулчихав. Онгод ингэдэг гээд хүн зодоод байна уу, төч өчнөөн амбан шар, атан тэмээ нэхчихээ юу, хэнийг хулхидаад юу авчихаа вэ? Уламжлал ёс зөрчлөө гээд байгаа юмуу. Тэр мэдэмхийрээд хов зөөгөөд хуцаад байгаа юмнуудаа өөрт нь очиж хэл гээрэй.

Бас би зөнөг залгах цаг арай ч болоогүй явж байгаа. Хоёрхон удаа л бүүр сүүлд отог дээр бууж Онгодуудаа залсангаа ч сайн мэднэ. Бүх бичлэг нь надад бий. За тэгээд одоо Хаан буусан байх үед багш маань улаач биеэрээ  таарвал Хаан сөгдөх ёстойг ойлголоо.
Чухам л эрдэм шинжилгээний оргил онц сонирхолтой цаг учраас манай дүү нар эхнээс нь дуустал тэр хоёр удаагийн бичлэгийг хийсэн. Нэг нь өнөөх алдартай хэрүүлийн алим болсон утсаар ярьдаг бичлэг шүү дээ.  Эхний удаагийнх дээр манай Онгодууд уурсан хамаг юм өшиглөн явж, түшээгүй  өөрөө  өөрийгөө ундаалчихаад босч яван юм өшигчин үглэж, хүрээнээс гаран Наранд мөргөчихөөд голын галд мод нэмэн ханхалзан алхах манай Онгодууд болон намайг тэр үед буусан бүх улаач нарын түшээд цугласан болгон эвэртэй тэмээ үзсэн мэт л бүгд хараад Буурлуудаа ч ундаалахаа мартаж гайхаж байсандаа.   Бичлэг нь бүгд байгаа.

 Утсаар ярих бол юу ч биш, өргөөгөө цэвэрлээд, галаа түлээд, айл хэсдэг шүү дээ.   Түшээгүй байж буугаад ганц биеэрээ чөлөөтэй ярин, явдаг Онгод залсан надаас өөр хэн ч тэр үед тэр отогт байдаггүй байсандаг. Манай хүүгийн Онгодууд ч түшээтэй, намбатай, ямбатай гайхамшигтай байдаг байлаа. Отгийнхон бүгд л түшээ нар нь бөгтийсөн өвөө, эмээ нараа түшэн буулган явуулдаг л байсандаг. Ганцаараа ийм гажигтай би тэр үед өөрөө ч мэл гайхаж цэл хөхөрч байлаа. Гэвч багшийн Буурлууд  ч хадам Буурлууд ч бусад айлын Буурлууд ч намайг тэр үед Албин залчихаж янзлая гээгүй харин Онгодоо захирч зал гэж л айлдаж байсан бус уу. Би алдаатай байлаа гэвэл тэр олон Буурлууд багшийн Буурлууд мэлмийгүй мэдрэлгүй байсан болж байна уу. Замбын юмандаа Онгодуудыг хутгаад байх хэрэг байна уу.

Ингэхэд Миний буруу юу, Онгодын буруу юу гэдгийг нарийн тодруулахгүй бол замбаараа сэтгэлээрээ явж байсан би ачтан багштайгаа ч таархаа болих нуу энэ чинь.
За жишээнүүдээ хагас хугас бичье.

Багш хадаг хэрэглэдэг гэтэл манайх хадгуудыг орж ирэнгүүтээ галд хийчихнэ. Би замбаараа байвал хадаг галд хийх байтугай айна биз дээ. Багш хуягтай бөөлсөнгүй  гэнэ. Хуяг байтугай ноосон цамц ч өмсөх хэцүү болоод байна.  Гэтэл нөгөөдүүл чинь орж ирэхээрээ яг одоо ч энэ хөхөө өвлийн хүйтэнд тайлж хаяад хөл нүцгэн, дан цамцтай цасан дээр бөөлөөд унана. Нуруу, гүзээ минь ил гарч салхи сийгэх тусам л бөөн баяр. Цасан дээрээ хэвтүүлчихнэ. Давхарласан болгоныг минь тайлж хаяна. Хээрийн бөөлөөнд явж байгаа манай хэд мэдэж л байгаа. Хувцасыг минь бариад нөмөргөхийг хичээнэ.  Гал харуул цогонд дурлаад барина, иднэ. Галаар засал хийхдээ улаан гараар минь галд оруулна. Халуун төмөр долоолгуулна. Замбаараа би үүнийг хүсдэг ч үгүй. Би өөрөө хүйтний харшилтай, хэл хавдаад, биеэр юм туураад, огиод сүйд болдог. Нээрээ тэр маань яагаад алга болчихвоо. Хэрэгтэй л эд байж дээ надад.

Багш өгөө авааг тэнцүүлэхгүй бол Онгодуудад шоглуулдаг гэдэг нь айдаа мөн ч надад тааламжтай байв. Онгодууд бөөн орлого олвол би хувь хүртэнэ гэж баясах ч нөгөөдүүл чинь миний юмыг хүртэл дээрээс нь өгөөд намайг шатаадаг. Өгөхийг хүний сэтгэл мэднэ гэх хирнээ авахыг надад зөвшөөрөхгүй. Найзаасаа авах Хоёр сая төгрөгийг минь Аянгатад битгий өгөөрэй гэнэ. Дүүгийн өгсөн мянга таван зуун долларын үнэтэй камерийг Гал холбоонд өгчихнө. Таньдаг хүн босох гээд 450 000 төгрөгний өр дарханд тавьсныг миний мөнгөөс аваад өгчихнө. Гэхдээ энэ мэтээр байхад хүн даварч давхар санаалбал маш дургүй. Тэд сэтгэлээсээ л бүхнийг хийхийг хүснэ. Замбаараа байвал би Авъяа авъяа л гэхээс өгье өгье гэмээргүй л байна шүү.

Багш өргөө гэртээ л бөөл гэхэд өнөөдүүл чинь Хаа дуртай газраа бөөлнө. Үгэнд нь орохгүй бол намайг чаддаг сайхан аргатай. Ходоодоор нааддаг тэд миний ходоодыг дураараа хөдөлгөнө дөө. Огиод л зогсохгүй би хурдан бууж өгөхгүй бол өмдөнд минь шээс дусаана. Олон хүний өмнө би паацагнаад явах болж байна уу. Больё больё гээд л мөн хурдан үгэнд нь орно. Замбаараа бол би хүнтэй уулзах дургүй мэд үү. Айл хэсэх дургүй мэд үү. Гэтэл миний хүслээр байна уу.

Багш өдөрт олон толгой засахгүй шүү чи  хорь байхад болно гэхэд Манай зөрүүдүүд хорь байтугай хоёр зуу, гурван зуугаар ч байсан чадал байна. Хуц харж бай, ингэж засдын гээд өөрсдөө орж ирээд өглөөнөөс орой болтол намайг яс шалан дээр суулгаад засал хийнэ. Замбаараа байвал би тэр олон хүний заваарсан олон чөөгийг уухыг хүсэхгүй нь мэдээж. Гэтэл миний амаар уулгаад, ходоодонд минь хийдэг.

Багш ном бичиж болохгүй гэсэн гэтэл тэд Багштан чинь мэддэг юмуу, бид мэддэг юмуу гээд л ном бичүүлсэн нь "Тэнгэр Монгол Газар" ном шүү дээ. Багш нетээс хэрүүлийн алим бичлэгээ ав гэсэн харин зөрүүд тэд намайг аваад үзээрэй чи гэсэн. Замбаараа бол үлийгээ хийж нетэд зургаа тавьдагийн гэх үндсэн зан суртахуунтай хүн би.

Багш амаа мэд хүнд алуулна шүү гэсэн. Нөгөөдүүл чинь албал ална биз. Орыг нь бид яахаа мэднэ, баяртай хүлээнэ гэнэ. Замбаараа бол би бас л Албал ална биз. Үхчихээд зуурна даа чамайг л гэж шар хөдөлдөгөөрөө адил болтой. Багш ир гэхээр очоод яах гээв чи гэж намайг загнана. Зөрөөд очихоор багш намайг доош нь хийж би өөрийгөө муу сурагч хэмээн ухааран  гутарч, Онгодууд уур нь хүрнэ. Одоо багш намайг олон хүн дагууллаа гэж зэмлэж байгаа бололтой. Манайх бүүр ч олныг дагуулах болно гэж зөрнө. Замбаараа бол би нөхөр Гэгээн хоёрынхоо дунд хэвтэж баймаар байна шүү.

Багш бөөгийн ёсыг гажуудуулан ичээв гэжээ. Харин өнөөх зөрүүдүүд чинь Бөөгийн бурангуй ёсыг халж шинэчлэнэ гэвэл яах уу. Замбаараа бол би юугаа мэддийн надад мэдэл байх биш. Түвэг зүгээр. Сүүжээ амраавал зүгээрсэн.

Багш цагаан сарыг нижгэр тэмдэглэж байхад манайхан намайг хийх гэлээ гээд мацаг бариулан гэрт ганцааранг минь хориод даалгавар өгөөд Хий гээд суулгачихдаг. Энэ тухай ч би бичиж л байв. Замбаараа бол айл хэсэх дургүй ч бууз идэх дуртайдаг. Бэлэг өгөх дургүй ч бэлэг авах бас зугаатай шүү. Өө ээж бандаааш, эмээ бандааш, эроток бандааш, эрээн бандааш, жижигхэн хулхи мээмчиг, хүүх үнээний мээмчиг, харшил өгдөг саван, гайгүй үнэртэй саван, хужаа  хулхи шампууу, үс завааруулдаг шампуу, оймс гээд л баахан айлын янз бүрийн таарах таарахгүй бэлгүүдийг үзээд л онцгүйг нь өөр хүнд өгөөд л ккк, аа сайхан сайхан.

Ингээд бодохоор бидний хэнд буруу байна вэ. Багш буруу юм юу хэлчээв, өөрийнхөө өдий хүртэл мэдсэн сурснаа уламжлалт бөөгийн ёс дэгээ л хэлээд байдаг. Яг дагаад яс хийгээд явж байгаа надаас бусад шавиудынхаа тухай магтаад бичсэн л байнадаг. Гэтэл тэс зөрүүд манай Онгодуудыг хэн захирах вэ. Багшийн Буурлууд л арга хэмжээ аваад дээгүүр доогуураа дэглээд нам болговол болоо биш үү. Замбаараа бол би надад таалагдахгүй юмаа олон дахин хийх дургүй хүн. Тэгэх тусмаа миний буруу биш байхад түвэг л байна. Мэдээж миний хүслээс өөр учир Онгодуудтайгаа их үзэлцдэг байсангаа түүхэндээ бичээ биз дээ. Цаг хугацаа л бүхнийг харулж байна. Ер нь эцсийн бүлэгт би Онгодуудынхаа үгэнд ороогүй бол хэн намайг таних вэ. Энэ олон номоо гаргаж, энэ олон хүний сайн мууг мэдэж амьдралын мөн чанарыг би ойлгох байсан уу. Хөгшин надад тэгж байх нас, цаг байхгүй учраас л Онгодууд зөрөөд намайг үйл хийлгэсэн учраас би тэд нарын зөв гэдгийг ойлгов. Багш ч залуу хүн байна. Хөгшин улаач болон зөрүүд Онгодын тухай ойлгох хэрэгтэй биз дээ. Ердөө л ийм л үйл явдлууд болсон учраас багшийг ч, намайг ч, Онгодуудыг ч буруутгаад байх хэрэг алга.

Яагаад гэвэл урд нь ийм явдал болж байгаагүй. Далд ертөнцийн юмыг хэн хамгийн төгс сайн мэднэ гэж. Одоо цааш энэ монгол дороомоонууд хэрхэн үргэлжлэхийг хэн мэдэхийн. Би үргэлж суралцаж, алдаа оноон дээрээ л амьдарч, үүнийгээ бусдад сургамж болгохын үүднээс л бичдэг Онцлогтой. Харин ийм байх ёстой гэж хүнд яс тулгаж загварчилдаггүй. Харин би биш маш олон ухаант хүмүүс угаа аваад байгаа билээ. Энэ хүмүүс үйл хэргээ үргэлжлүүлсээр Бөөгийн шинэ дэг ёс, уламжлалт ёсоос авахыг нь аваад хаяхыг нь хаяж, одоох орчин цагтаа тохируулан сайхан зөв зүйтэй хүндлэл хайрыг гаргах нь гарцаагүй.

Онгодуудыг ойлгоё гэвэл одоох орчин цагийн БИ гээ удаах олон жилийн дараа улаачдаа буухдаа хэрхэхээ бодит ертөнцтэй нь уялдуулан ойлгохгүй бол яг л ийм шинэ хуучны зөрчил гарна. Олоон жилийн дараа бидний улаач нар улам л хөгжсөн байна. Амьдрах орчин нь ч бас сэтгэлгээ нь бас асар хөгжсөн байна шүү дээ. Тогооч нь гээд робот ирээд үйлчлээд байдаг болсон Түшээ нар маань роботууд байвал яахын.  Ориг түшээ олдохгүй бол товчыг нь дараад төмөр ч гэсэн түшээгээрээ туслуулахаа бодно биз дээ.  Би бол ориг ч бай, робот ч бай түшээг яаж ийгээд л аргыг нь олоод ажиллуулчихаж дөнгөнө зүгээр.  Нэг төмөр түшээг ажиллуулчихсан чинь Пий Пай ийм Буурал гэж хаа байсын гээд одоох утастай адил бодоод эсэргүүцээд байвал яах уу.

Эмгэнэл нь робот түшээ ч бас гайгүй Робот улаачтай болчихгүйн тулд л Буурлууд буугаад сэрэмжлүүлээд байгаа бус уу. Энэ их хар утаан дунд өссөн хүүхдүүд амьдрахын тулд уушгаа төмрөөр солиод, анагаах гээч нь улам хөгжөөд эд эрхтэнгүүдээ төмрөөр хийчихдэг ч юмуу, хиймэл махаар солиод болгоод байдаг болчихыг үгүйсгэх аргагүй. Үгүй ээ гэх аргагүй. Намайг л харахгүй юу засгийн нүдгүй бол харахгүй. Давхар шилэн нүд буюу төмөр рамтай шил зүүж байж улаач хийгээд байгаа биз дээ. Гэтэл хэдэн зууны өмнө манай удамд шилэн нүдтэнгүүд байдаггүй байсан. Тэд миний нүдэнд их дургүйцэж хичнээн ч удаа авч шидэж хэмхэлсээр эцэстээ өөрсдөө дасан үйл хийх болсондоо.

Орон зай, цаг хугацаа, хөгжил дэвшил, түүх гээч юмыг үргэлж уялдуулан бодож байх хэрэгтэй. Автай Цэцэний Онгодыг ч бодоод үз дээ. Яг л багшийн хэлснээр яван намайг мөн ч их дэглэсэндээ. Хадам Бууралын нэг толгой Онго тэрээр манайхан иртэл ёстой дунд чөмгөөрөө жиргэж байсандаг.
Жишээ нь бид өргөөнд нь үргэлж дөрвөн хөллөнө. Ухарч гарсаар байгаад түшээ нь ч өөрийн гэрээсээ ухарч гардаг болсон. Нэг давхарт би цай чанахдаа чухам л амтыг нь үзэн их л сайхан цай чанасаар очтол урдаас цацаад хаяна. Яав ийв гэхээр цайны дээж өгөөгүй амслаа гэнэ. Хажууд хараад байж байдаг юмуу хаашаа юм гээд түүнээс хойш амсахгүйгээр давс хужирыг нь тааруулах гэж бөөн асуудал босно. Өдөрт л таван тансагийг нь аяга аягаар өргөхдөө манайх өөрсдөө талхаа ч идэхээ болих дөхсөн. Өдөрт л хоёр литр сүү алга болон, тараг, сүү, шимийн архи, айраг таслахгүй. Сар болоод л хэвийн боовтой таваг засна. Торго дурдан, хадаг яндарт умбана. Цагаан сараар өдөр бүр торгон дээлээ солино, буруу юм яривал зодуулна, ташуурдуулна. Өглөө нь ажилтай байж шөнө хулгана цагийн бөөлөөнд чилийтэл сууна. Дуу дуулж өгнө. Хоорондоо шивнэж ярилаа гэж загнуулна. Шүлэглээд л баахан юм урсгана тогтоож авч чадахгүй ангайгаад л дуусаа. Сургаалиуд нь их гоё боловч толгой түрүүгүй холбоод өнөөхөөс нь хоёр үг тогтвол их юм. Гэхдээ мэдээж эрдэм чадлаа үзүүлэн элээ бариа хийн, галаар наадан, ганган ганган үзүүлбэр үзүүлэн, ямар ч мэдээ алдуулах тариагүй, бахьгүй хуруугаараа л шүд мүд суга татна гээд л сонирхолтой нь сайхан ч ямба гээчийг үзүүлэх шиг болно.

Орж ирээд хэвтээд унтаад өгнө. Харанхуй шөнө бид дуулаад л тэр унтаад л, зогсохоор  зад загнана гэх мэтээр  маш их юм болно. Ер багшийнхтай ихэр ч юмуу ах дүү ч юмуу байдаг байсандаг.
Харин манай Онгодууд бууснаас хойш өөр болсон. Хаан уурсан ямбалах гэж ирээ юу, ирээд юу хийгээд гийгүүлчээв тэгээд гээд л хэсэг зэмлэн тэд ч гүрийн нэг жил хиртэй болсон. Харин сүүлд тэд эвлэлдэн нэгдэн хөөрхий минь хамгийн сүүлийн бөөлөөн дээр ганцаархнаа хамгийн урд буучихсан, түшээгүй, цайгүй сууж байгааг хараад би өрөвдөн хүн явуулж цай өгүүлсэн билээ. Нэг буухаараа 5 литр цай элбэг ууж байгаад морддог Хадам Буурлуудыгаа өрөвдөж байлаа. Харин тэд Аянгатыг ч мөн дэглэдэг сайхан байлаа гээд дурсаж байна гэсэн дээ хэхэхэ. Азаар манайхан ирж намайг аварчдээ. Гэхдээ л манай  Буурал буугаагүй байвал Бэр гэдэг утгаараа шалавхан шиг Сэгсгэрийг дууд гэж байгаад л хэлэх ёжлох үгээ хэлээд амжих учир би эртхэн Буурлуудаа буулгачих нэг аргатай болсондоо хэхэхэ. Манай Буурлууд буусан байхад тэдний дэгтэй гэж хэхэхэ. Ямбалж байсан сайхан цагаа дурсан, Ямбаа хураалгачихлаа хэмээн харуусах ч Үнэнтэй нийцэх нь Онгодуудын ч үүрэг билээ. Сэгсгэр ч биеэ тоогоод аяганы амсар зуулгахаа болио шив гэчихсээн сууж байна гэсэн. Хэхэхэ. Сэгсгэр нь жаатай арга сурсан шүү дээ. Түрүүлээд буучихвал амар зүгээр Аавынхаа хормойд нуугдаад аашлуулахгүй байгаа юм чинь хахаха.Гэхдээ л  хазгар хүүхэн хадамсаг гэж хөөрхий муу Хадам Буурлуудыгаа бас цайгаар дутаачихгүй санаатай амьтан хүн явуулаад байнаа. Инээдтэй юм.

Эртний тэр сайхан үе байлаа ч шинэ нийгэм шүү дээ. Одоо цаг улам л хэцүү, хүн бүр өөрийн дураар байдаг болсон үе. Хэрвээ Бөөг аварч үлдэе, цааш хөгжүүлж, амьдруулая л гэж бодож байвал шинэ эринийг хүлээн зөвшөөрч, хэт ямбалах биш, зөв аргаар явахгүй бол хэт хуучинсаг бол ялангуяа залуучууд залхан тоохоо байдгийг бүгд л мэдэж байгаа. Хадам Буурлуудын түшээ нь хүртэл зугтаагаад л одсон шүү дээ. Гашуун боловч Үнэнтэй эвлэрч улаач нар нь ухаарч Буурлууддаа ухааруулах хэрэгтэй дээ. Иймэрхүү дэг жаяг нь хэтийдээд юу ч хождоггүй. Яг үнэндээ өөрөөлийнх байтугай өөрсдийнхөн чинь ч бас үргээд ирдэггүй нь үнэн л биз дээ.

Ийм юмнууд болоод байгаа юмыг чинь би тэгээд яахын. Харин ч асуудлыг нь хурцдуулахгүй гээд холхон байгаа нь буруу юмуу. Багш ямар юугаа ч мэдэхгүй сурч яваа би биш дээ. Төрийн зайран хүн өөрөө энэ зөрүүд Онгодуудын учрыг олчиход яадын. Зүгээр байгаа намайг гүтгээд байх чинь. Тэгж яривал яршиг шүү зүгээр. Замбаар нь муу л бол хойд зүгийн хар овоохой гэх гээд байвал би л лав хүлээн зөвшөөрөхгүй.Тэгэх тусмаа Бөөгийн багш хүн өөрөө бөө байж ийм асуудлыг  мэлмийдээд, зөвөөр зохицуулахын чинь оронд Ганболд мэтийн гадны юмнуудын бахыг хангаад, гадны хүмүүсийн үгийг үг гээд итгээд, намайг болохоор гүтгээд байхдаа яадын. Тэгж ярихгүй ээ хө. Замбаараа байгаа бол би өөрөөс чинь өчнөөн эгч, сайн муугаа, зөв буруугаа мэднэ зүгээр. Онгодуудаар далайлгавал тэр Онгодуудтайгаа өөрсдөө учраа ол. Онгод байсан ч шударга л байх хэрэгтэй биз дээ. Би ямар гэрээнд гарын үсэг зурчихаа юу. Хачин хий юм яриад байхын. Өөрөө бас болсон явдлыг сайн бодох хэрэгтэй. Би л лав өөрөө Сөгд гээгүйдэг. Онгод, Хүн хоёроо ялгахаа байгаа юу. Тэгэх тусмаа олон жилийн бөө хүн байж. Онгод байлаа ч  улаачынх нь нэрийг гутаах зорилгоор илүү юм бичих юу вэ. Бөө хүн байж Онгодууд нь дагаж явдагийг нь мэдсээр байж яахаараа Хааныг гутаагаад байдаг юм бэ ер нь. Тэд чинь уурлаад байдаг ш дээ. Хааныг завхай гэлээ, уранхай гуталтай гэлээ, жинхэнээсээ буух болоогүй зарцууд нь ирээд чамаар наадаж байна. Лаг болохоор чинь жинхэнэ нь бууна ч гэх мэтийг чинь мангар би сонсоод тийм л байх гэж итгэлээ ч дагаж явдаг Онгодууд чинь дүлий, сохор юмуу. Өөрөө Бөө хүн байж бас бодох хэрэгтэй. Улаач нь хичнээн хөгшин , мангар байж болно. Гэхдээ Онгодуудыг нь арай ч тэгж болохгүй биз дээ. Үүнд л уурсаад багш руу явуулдаггүй ш дээ манай Онгодууд. Хэн л очоод гүтгүүлээд доромжлуулаад байхын.

Жишээ нь Хаан 108 татвар эмтэй, өөр цаана нь хэд ч байсын гэхээр чинь: Орондоо орох завгүй тэмцэлдэж явсан Хаан хэдүйдээ тэр олон эмийг нэг нэг хүүхдээр дүүргэх юм бэ. Амьдралтай юм ярих ёстой биш үү. Жинхэнэ биш дараа нь буух гэж байна гэхээр чинь: Намайг доромжиллоо. Би хүн байхдаа ч хүний гараар могой бариулж, хүний араар бэлдсэн юман дээр нь ирж байгаагүй. Одоо ч ингэж шившиг болохгүй гээд байгаа юмдаа. Энэ үгүүдээ Багшийн Онгодуудаар л батлуулан хэлүүлж Хааныг мухарлах хэрэгтэй биш үү. Тэгэхгүй бол одоо буугаад байгаа Хаан чинь Үгүй ээ гээд мэлзээд байгаа юмыг чинь би яахын.  Би тэгээд хэнд нь итгэх болж байна. Ийм асар их асуудал зовлонтой байхад чинь яахаараа бас дуудаад ямар шинэ юм гаргаж ирж хүний толгой эргүүлэх гээд байгаа юм бэ. Харагдаж үзэгддэггүй юмнуудаас болж би л лав дахин хэрүүл хийхийг хүсэхгүй байна. Надаас болж зовоод байвал бусад бүх хүнд хамаагүй би өөрөө муу сурагч гэдгээ ил хэлчихлээ. Олон юм яриад байгаа нөхдүүдийг Аянга өөрөө блогтоо бичсэн өөрөө унш гээд заагаад өгчих. Бидний мууг үзэх гэж байгаа юмнуудад өгөөш бэлдэж өгч баясуулаад яахав дээ. Тэд горьдсоны ч гарз. Болсон бүх явдлыг уншаад ойлгох нь ойлгог. Ойлгохгүй нь өөрийн толгойдоо гомд. 

Ийм л амархан шийдэгдэх асуудал учир хүмүүс ч биднээс болж маргаад байх хэрэг алга. Нээг их сүртэй юм биш байгаа биз дээ.  Буруу л ойлголцоо биз. Багш энэнээс хойш хүнээс юм сонсвол мэлмийдчихээд л үнэн худлыг нь ялгаад явж байвал барав гэж. Би ч яршиг зүгээр юу хий гэнэ түүнийг нь хийж байгаад энэ хэдэн өөрийн удмын зөрүүд эмгэн, өвгөнийхөө үгэнд орж яваад л үхвэл барав гэж. Ямар хоол булаалдаж байгаа биш дээ. Бидэнд муудалцаад байх юм ч алга. Өөр өөрийнхөө замаар л явахгүй бол би багшийг дуурайвал хэрээ галууг дуурайх гэж байгаад хөлөө хөлдөөв гэгч болно биз дээ. Надад ямар тийм мундаг эрдэм чадал байх биш. Багшийн үгэнд би биш манай Онгодууд орохгүй учир бол ердөө л Бөө хэмээх энэ далд ертөнцийг загварчилж болдоггүй. Онгод бүхэн өөр. Бөө бүрийн буулт өөр, Бүжин туулайн гүйдэл өөр гэдгийг л батлан байгаа явдал учраас биднийг муудчихлаа гээд баясаад ч хэрэггүй. Эрхбиш мангар Магнай биш манай багш учраас учраа мэдэж л таараа. Би хүүгийнхээ багшийг хайж сонгохдоо толгойн цар хүрээ, хир хүн чанартайв, юу ярих нуу гэх мэтийг нь харж байж л сонгосондог. 

Сохор шүтлэг, айдсаар сонгоогүй. Замба дээр хир бодолтой хүн бэ гэдгээр нь харсан. Багшаас эсрэг нь багш надаас нүүр улайж явдаг бол би харин бахархаж явдаг. Би л өөрийнхөөрөө бодож байвал багш намайг юу гэх нь ямар хамаатай юм. Хэлэх үгээ хэллээ. Өөр юугаа ярьдын ойлговол ойлгоно биз. Ойлгохгүй бол тэр л биз. Лав л надад муу юм хийгээгүй. Сайн сайхан олон л юм өгсөндөг. Харин зөрүүд эсэргүү, дайсны цэрэг Онгодуудыг би яалтайв. Хэрэв Онгод биш Албин байвал багш өөрөө бөөлөөд л гаргаад өгчих байлгүй дээ. Одоохондоо бол надад их хэрэгтэй Албингууд байгаа юм. Маш их юм тайлбарлаж өгч, ихийг сургаж, хөгшин болтлоо дураар дургисан намайг хүн дүрст оруулаад байгаа болохоор би хадны завсар хавчуулагдсан мэт л байна даа. Онгод болон Аянгатыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй дээ. Жирийн хүмүүст хэцүү ч БӨӨ нар бол өөр учраас мэлмийтэй мэлмийгүй, мэдрэмжтэй мэдрэмжгүйтэй нь ялгарна даа.

Шинэков би Онгодуудаа дийлэхгүй байхад Манай энэ танхай дураараа Онгодуудыг залаалсан Онгодууд бусад мундаг Онгодууд тийм олуулаа байж яагаад дараад өгч туслаагүй юм бэ. Харин сарын дараагийн нэг цугларалтанд багшийн Онгодууд Алтан ургийн улаач эхлэн хэнгэргээ дэлд хэмээн хамгийн бага тэнэг шинэков улаач надаар бөөлөөнд хэнгэрэг дэлдүүлэх хэрэг юу байна. Энэ өдөр ч манайхан буусан олон Буурал дунд дураараа тэнэж явж бас л ирсэн олны нүдийг бүлтийлгэсэн учраас хүний Буурлууд томоотой цайгаа уугаад суугаад байхад манайх гэж хаашаа юм, утсаар ч ярьж анхаарал татаад, бүжигч хийж айлгүйтээд санаа зовмоор юм би л чадахгүй юм байна, хөгшин болохоороо би муу сурагч байна гэж бодоод дахин нийтийн Отогийн бөөлөөнд зүглэхээ больсон билээ. Энэ тэгээд хэний буруу юм бэ. Заавал нүд болон тэнд очоод байх ёстой юмуу би.

Бүх бичлэг нь бий бөгөөд Онгодууд маань буугаад багш дээр очоод Сөгд гэж нэг ч үг дуугараагүй тэр байтугай зүглэн очоо ч үгүй учир миний мэдэхийн манай Онгодууд багшийг Сөгд гэхийг би бол өөрөө сонсоогүй, үзээгүй нь харин ч нэг баталгаатайгаа бий дэг. Бусад олон ч батлана биз. Багшийн өөрийн амнаас л цагаан сарын өмнөх үед учраа ойлгуулахаар очих үед танайхан тэгээд байна гэснийг би өмнө нь түүхэндээ ч бичиж байлаа. Гажигтай байхаа энэ Онгодууд гэж л бодож байснаас учрыг нь нарийн тунгаасан ч үгүй. Тэр өдөр багшийнхаас гараад явахад харин миний хамраас цус гарч, бие салганан чичирч, Онгодууд их уурссан нь багшийн өөрийн болчимгүй үг байсан.

Чингис Хаан гээч юм хэлээд ингээд ингээд гэж би болсон юмнуудаа ярихад: "Чингис Хаан дөрвөн эхнэр, 108 татвар эмтэй байсан. Тэдний хүүхдүүд хичнээн ч их юм билээ. Өөр нууц хичнээн ч хүүхэд байгаан. Тэд бүгд алтан ургийнх. Хаан хэн дээр нь ч бууна" гэж хэлсэнгээ тод санаж байгаа байлгүй дээ. Одоо бодоод байхад энд нь уурсан багшийн мэлмийдэж сонссон Онгодууд Сөгд гэж хэлсэн юм байлгүй дээ. Хэдэн мянган хүүхэдтэй байлаа ч ийм хүндэтгэлгүй ярих нь Хаанд харин ч нэг ёс зүйгүй болно байлгүй дээ. Би ч тэр үед дагаж намираад л яг тийм байх гээд л ачит багшийнхаа балиашиг хийж байсандаг. Харин одоо бол хөх инээд хүрчихлээ.

Ийм л түүхтэй Сөгд гэсэн үг байсан бөгөөд азаар энэ тухай аааль эрт би бас блогтоо бичиж баримтжуулжээ. Одоо л бичвэл аягүй бол зохиосон болох байлгүйдээ. Өдрийн тэмдэглэл асар их ач холбогдолтой , эд мөрийн баримт болдог юм байна.

Хэхэхэ юуны чинь Сөгд гэсэн тэр хоёр хатны үгийг би сонсохдоо манатай. Багш өөрөө л сонссоноо, мэлмийдсэнээ хэлсэн нь үнэн бөгөөд харин энэ яг л болсонг өөрөө сая бичиж.
Гэхдээ харамсалтай нь намайг гэж андуураад байгаа юмуу хаашаа юм. Үгүй байлгүй дээ. Тэр төрийн зайран хүн улаачын махан ам болон Онгодуудаа ялгамаар. Махан амаар ч махан биеэрээ ч би ингэж хэлэх ямар ч утга үгүй, ямар ч ийм тохиолдол гарч байсангүй. Махан биетэй улаач би өөрөө очоод багшийг Сөгд гэсэн бол ёстой шившиг гээч тэр дээ. Аянгат удган нэрээр яахав. Миний зан чанар, төрөлх ёс суртахуунд ч ийм шившиг байдаггүй. Би нэр алдар, албан өндөр тушаалыг огтоос тоож яваагүй ориг ганц сайхан чанартай хүн шүү. Тэр байтугай намайг илт шоглоод Хаан олон хүнд буудаг, Чамд зарцууд нь ирж бууж байгаа, чи лаг болчуул жинхэнэ нь ирнэ гээд хийж байхад чинь ч ёстой сөгдөөд л сонсоод дуугүй гарсан нь үнэн биздээ. Энэ болтол би энэ үгүүдийг нь цайлган цагаанаар бодож би л хөгшин болоод муу сураад байна гэж өөрийгөө буруутган багшийгаа дээдлэн явж хүмүүст зааж өгч, Ном Ба Ван Со монголын бөөг хайж явахад нь манай багштай л уулз гээд явуулж байсан бус уу. Өдий болтол хамгийн чухал нандин хүмүүсээ багш руу илгээдэг байсан бус уу.

Хаан ч бас нэр алдарын төлөө явдаггүй яг тийм хүн. Хаан өөрөө хичнээн олон улаачид түшээ хийгээд хайрлаад, ундаалаад, дуу дуулаад л гарт нь манзыг нь бариулаад уулгаж явсныг олон зуун хүн батлана даа. Үүгээрээ л манай Чингис хаан бусдын өндөр алдарт Хаадуудаас илүү. Иймээс ч тэр бусдаас илүү нэр алдартай. Бусдаас илүү хүмүүст хайрлагдсан агуу Хаан байсныг би ойлгосоон.

Эсвэл багш хэн нэг хүнээс хий хоосон зувчуулсан үг сонссон юмуу. Хэхэхэ арай ч үгүй байлгүй дээ. Сонслоо ч багш шиг мундаг хүн Онгод гүйлгээд л үнэн мөнийг олчихмоор. Эцсийн эцэст Онгодуудын явдлыг би л лав мэдэхгүй. Дээгүүр, доогуураа гүйлдээд уулзалдаад байдаг гээ биз дээ. Тэд чинь учраа олчих байлгүй. Надад л лав хамаагүйдэг.

Харин замбын улаач нар, махан бие хүний хувиар яривал асуудал өөр шүү. Би хүндлэх ёстой юмаа хэнээр ч заалгахгүй хүндэлж, хайрлаж чаддаг. Мөн би өдий болтол өөрийгөө юу хийснийг санах ой тогтоолт маш сайн байгаа. Олноос олон хоногт хурааж хурааж л тэмдэглэлүүдээ бичихдээ яасан ийснээ сайн санадаг. Мартах юм мэр сэр байвч, юу билээ гээд санавал санахтайгаа. Мөн багшаас замбын хувьд насаар олон эгч хүн. Тэнэг царайлаад очиж очиж Сөгд гээд амаараа донгосоод явчих асуудалтай хүн биш. Онгод орсон үеийгээ ч баримтжуулан биччихсэн болохоор хоёрхон удаа багштай Отгийн бөөлөөнд Онгодууд буугаад Сөгд гэж хэлэх байтугай ойртоо ч үгүйг бичлэг ч гэрчилнэ. Миний ах дүүс ч байгаа.

Мөн би шударга юмыг л тууштай баримталдаг. Худлаа яриад байх шаардлага ч байхгүй. Замчлаад өгсөн багш гээд зураг хөрөгтэйгөө блогт байж л байгаа. Харин багшлаад бүгдийг заасан гэвэл худлаа биз дээ. Очоод асуух тоолонд намайг гутаагаад л явуулахаас сэтгэлээр дэмжсэн үү. Харин ч би тоодоггүй тулдаа өдий болтол хэнэггүй байдаг. Би багшаас асуухгүй хэнээс асуух вэ? Чингис Хаан гээд буулаа гээд байна гэхэд Чамаас өөр алтан ураг зөндөө хэн дээр нь ч бууна гээд цухалдаж байсан биз дээ. Би түүнээс нь зөрөө ч үгүй маргаа ч үгүй. Шүүгээд янзлаад өгөөсөй л гэж очсон.

Түүхээ бич, ном бич гэлээ гэхэд Чи удган цол авчихаад, хүнд танигдчихаад, бороо оруулчихаад ном бичвэл дээр гэж зөвлөгөө өгөө биз дээ. Тэгье гэж үгэнд чинь орох байсан ч Онгодууд намайг тамлаад баахан ном бичүүлж, блог нээлгүүлснээс болоод харин түмэн олон сайн муугаар минь дуудаад, хэрүүл дунд амьдардаг болов. Ингэхэд яах гэж бөө болдог юм бэ. Онгодуудын үгэнд орохгүй юм бол үхснээ хийж бөө болох ёстой юм бэ. Онгодууд алт мөнгөн ийм тийм юмыг хийлгэ, ав гэхээр нь л үгэнд нь ороод ном бич, юм унш гэхээр нь үгэнд нь орохгүй захирч дарах ёстой юмуу.

Жилийн дараа очиход Жинхэнэ Чингис хаан биш, зарцууд нь чамайг бэлдээд Чи мундаг болохоор чинь цагаан эсгийгээ дэвсүүлээд жинхэнэ нь бууж ирнэ гээ биздээ. Тэгтэл Онгодууд бас л уурлаад би дунд нь ядаргаа болсон. Багш болон Онгодууд та нар өөрсдөө учраа олж хэрүүлээ хийцгээ. Надад мэдэх юм байхгүй. Та мэддэг, чаддагаараа тэр Чингис Хаан маантайгаа өөрөө учраа ол. Тэр Сөгд Мөгд гээд байсан манай Хатдуудыг нь өөрийнхөө Онгодуудаар хандийг нь хага даруулахгүй юу. Би юугаа мэддийн. Арав гаран жил бөөлсөн Төрийн зайрантай хоёрхон жил болж байгаа мангар улаач Аянгат юугаа ярин, далдын ертөнцийн талаар цэцэрхдэгийн.Түвэг зүгээр. Нэгэнт л би махан биеэрээ өөрөө тэгж хэлээгүй, бас Онгод буусан байхдаа ч миний амаар Сөгд гэж хэлээгүйг, та л өөрөө тэгээд байна гэж хэлж байсныг сайн мэдэж байнадаг.  Замбаараа үнэнч шударга, өөрийнхөөрөө явмаар байна.

Замбаараа явсан ч би хүнийг ашиглах дургүй хүн. Хүнд тусласан бол ял нэхэх бүр ч дургүй. Хүнд өртэй явах ч дургүй. Замчлуулж Онгодууддаа залуулсан ч би ч бас сэтгэлээрээ л чадах ядахаараа л хариу өгсөндөг. Заавал насаараа өртэй явах ёстой юм бол нөгөөдүүлээс нэхвэл яасын. Яах гэж тэд нар хоорондоо яриад замчилж замчлуулсан юм. Намайг харин ч эмэгтэй хөгшин шавь гээд бусад бөө бүр дайрч доромжилж байхад намайг ганц удаа өмөөрсөн үү. Үнэн Худлыг нь зоригтой хэлж дийлсэн үү.

Батмагнай болон Баатар хөгсөөн нарыг тэднийг таних ч үгүй гэмгүй намайг байсхийгээд л доромжлоход нь үнэнийг хэлж чадсан уу, өмөөрч нэг үг унагасан уу, их үйл хийх гээд гуйж байхад сэтгэлээр ч болтугай дэмнэсэн үү. Хамаатан саднуудад ч үнэн худлыг нь хэлж өгөөгүй биз дээ. Өөрөө эргэлзэж байвал үнэнээ л хэлбэл болоо бус уу. Нетэд тавьсан хэл амны бай болсон зургаа ав, олон юм яриад хүнд алуулав гээд миний төлөө та хэлж байсан ч Би бол тийм хулчгар хүн биш. Ганцаараа байсан ч гандан буурахгүй. Тэгэхдээ худлаа ярихгүй. Амиа авруулах байтугай өөр олон ч хүнийхээ амийг авруулсан ачаа би яахан мартана. Гэлээ гээд харамсаад байвал аварч болсын алчуул болоо биш үү.

Ил ертөнцөд багш нь ингэ тэг гэхээр далд ертөнцийн манай Онгодууд нь үгэнд орохгүй. Би захирч дийлэхгүй байж болох ч багш далдынхантай сайн харьцдагаараа яагаад учраа олоод, тэд нарыг үгэнд оруулж болохгүй гэж. Та нараас болж би яахаа мэдэхээ байгаад байгаа бус уу. Яахаараа харьцаж мэддэгээрээ өөрсдөө уулзаад учраа олж болдоггүй юм бэ. Би ямар Сөгд гэсэн биш. Эсвэл багш яагаад өөрийн Онгодуудаараа даруулж үгэнд оруулж болдоггүй юм бэ. Тэгээгүй байж махан биетэй мангар намайг л гүтгээд байх хэрэг байхгүй шүү. Таны заасан хэлсэн болгоныг бусниулж хаядаг Онгодуудаас болж би харин нүүрээ түлж байгаа бус уу.

Тэмээ байна сур гээд багш заавал Ямаа байна цээжил гэх манай Онгодуудыг би яалтай билээ. Дундуур нь түвэг зүгээр Үхэр тэгвэл гээд явж байгаа миний буруу юм уу.

Бөө группын юм үзээгүй нөхдүүдийн үгэнд багш ороод яахав дээ. Багш манай Онгодууд галаа түлээд, гэрээ цэвэрлээд явж байдгийг сонсоо л байлгүй. Тэдэнд утас бол тоглоом. Онгод утсаар ярьдаггүй хэмээх дурак Бөө бүр миний зургийг харж мэдэж аваг. Шинэчлэгдэж өөрчлөгдөж, ёс заншил ч өөр болдогийг миний Онгодууд үзүүлэхээр Хөрстөд заларсан юм. Хэн хүн эсэргүүцэн миний Онгодуудыг дорд үзэхэд нь тэнэгтээд л зургуудаа авах болж байна уу. Худлаа юм юу байгаан. Би биш Онгод л утсаар ярьж байна. Юугаараа бөөгийн ёс журмыг гажуудуулчихаав. Багшийн отогт  буусан байсан бичлэг л байснаас хогийн савны хажууд буучаа юу. Тэд нар юу мэддэгтээ Онгод утсаар ярьдаггүй, бөөгийн ёс журам эвдлээ гээд тэнэгтээд байгаа юм бэ. Онгод утсаар ярьж болохгүй гэсэн хуулийг гаргаад ир л дээ тэгвэл. Манай Онгод хууль зөрчөөд утсаар яриад байгаа юмыг яахын. Тэгээд өдий хугацаанд шүүгээд ниргэсэн нь хаана байгаан. Манай Онгодуудад хүртэл утсанд дургүй аваад шидчихдэг, эвдлээд хаячихдаг нь ч байж байсандаг. Мэдрэлийн согогтой, сэтгэхүйн гажигтайгаа гайхуулаад далдын ертөнцийн юмыг мэдэмхийрээд бусдын Онгодыг захирах гээд байх донгионуудад бууж өгнөө холуу хэвтэнэ.  Багш хэлж чадахгүй айдаг, хэл амнаас болгоомжлон даруу байдаг бол би айх ч үгүй.

Нас нь явсан, үс нь ч цайсан би хэнээс айж юунаас эмээж агшина гэж.  Иймээс тэр бичлэг бол үүрд тэндээ байх болно. Утсаар ярьдаггүй Онгодууддаа дагуулж ирээд хамт бууя гэж олон удаа уриад байгаа шүү. Ингэж утсаар ярьдаг юм гээд заагаад өгчихье л дөө. Ирж чадахгүй, хийж чадахгүй байж бүү атаархцгаа.

Та нарын энэ үйлдэл нисэгчид атаархаж байгаатай л адил зүйл. Онгоцыг хэн жолоодож байгаан Хүн. Гэтэл түүнийг хэн бүхэн чадахгүй л байгаа биз дээ. Тэгчихээд чи нисээд байна, нисэх ёсгүй газарт машин барь гэж хуцаад байх юу байна. Утас онгоцны дэргэд юу юм бэ хүүхдийн тоглоом биз дээ. Онгодууд чинь гар нь хөдөлж, ам нь ангалздаг л бол болоо бус уу. Өөрсдийн хайрцагт орсон толгойгоо Онгодууд руу чихэх хэрэг үгүй.

Энэ муусайн дуракууд ганц намайг байтугай Багш таныг ч бахтайгаар доромжилж, загатнасан газар нь маажигдан яасан их хөөрөө вэ. Шээс нь гоожиж бүтэн нойртой хонож явахаа больсон түүнийг ихээр баясгах үг бичиж дээ та. Гэхдээ хаанаас, хэнээс, хэзээ, хэрхэн, яаж сонсоноо дэлгэрэнгүй бичмээр юм. Үнэн юм үнэнээрээ л дээр дээ. Үг хавчуулж олон хүн очдог гэж мэднээ. Тэр байтугай надад ч таныг муулж олон ирдэг. Зөв буруу олон зүйл сонссон ч ганц зүйлийг харин бодох болсон нь нэг зүйл байгааг хэлчихье.

Нэгэн ховч таны тухай надад цуурав. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэж үнэн. Аянга удган над руу юм хаяж хуяглаад гэж хэлж байна лээ гээд пал хийтэл хэлсэндээ. Хэхэхэ зав хаана байна. Юуны төлөө, юу булаалдаж би хуяглах вэ дээ. Манай Онгодууд ч зөвшөөрөхгүй, багшийнх ч тэгэхгүй нь ойлгомжтой. Учир нь багшийн Онгодуудад бид нэг ч гэм хийгээгүй өгөө авааг нь будилуулан бултаагүй. Хуурч мэхлээгүй. Өөрсдийнх нь хэлсэн бүхнийг нь дутаалгүй л өгсөн учир замбад бол өргүй гэж боддог.  Харин амиа авруулсан болохоор багшийн Онгодуудад манайхан төлөөгүй луу унжаад хилэгнүүлчихсэн юм байхдаа. Тэд нар тэр дээгүүр доогуураа л учраа олог. Өмнөөс нь би мэдэмхийрээд яахын. Миний түүхэнд энэ тухай  бичээстэй бий. Нөхөр маань биднийг ойлгодоггүй дэмждэггүй байх үед манай гэр бүл дайны хар талбарт байх үед энэ үйл болсон доо. Нөхөр хүүгээ бөө болсонд уурссаар сүүлдээ цээрийн 90 гараг дуусаагүй байхад нь архи ууж ирж агсам тавин Буурлуудын өргөө  руу салаавч гаргаж: Май та нараас би юу гуйсын, гуйх ч үгүй гэж агсамнаж байсан үеийнх бололтой. Ердөө өглөө нь нөхрийн машиныг хүргэн барьж яваад жалга нисэн эвдэлж, хайртай нохой нь хөлдөж үхэн, би гээч татаж салганаж гэрээр нэг тоглолт болсон тухай бичиж байсан санагдана.

Гэгээн унтаж байснаа сэрчихээд өглөө нь энэ тухай ярихдаа: Ээжийг нэг мангас ирээд татаад явтал хоёр хүн дээрээс бууж ирээд л булаацалдаад л гэж байсандаг. Хадам Буурлууд болон Багшийн Онгодууд намайг Эрлэгээс булаацалдаж авсан түүх яг үнэн шүү. Би тэр үед Буурлууд нь буучихаад байхад хүртэл бахь байдгаараа байх гэж, хувь заяандаа гутран Ааваа гээд л уйлж, үхэхийг маш их хүссэнсэн. Тэр үед би бөө байсангүй. Манайхан ч хүсэл биелүүлэхийн гэж хэн мэддийн. Хадам Буурал түүнээс хойш надаас сайн дураараа амиа хорлохыг дахин гуйхгүй байхыг ам авсан түүхтэй. Би Хадам Буурлаас жинхэнэ нэрээ хэлчээч гэж маш их гуйсанд хоюулаа тохироо хийе. Чи надад ам өгвөл би чамд нэрээ хэлнэ гэж билээ. Тэгээд дээрхи тохироог хийгээд би дахин Үхэх юмсаан гэж хүсэж уйлахгүй гэж андгайлсан бөгөөд Хадам Буурлууд: Чиний цэцэн ухаан, уран гар миний мулгуу үрст хэрэгтэй хэмээн намайг шовгор малгай өмсүүлж байсан юмдаг. За одоо та нэрээ хэл гэтэл Хааахаха гэж инээж байсан аа "За би хэльеэээ. Буурал гэдгийн" гээд л тас тас инээгээд хулхидаж байж билээ. Энэ хөгжилтэй цаг үед багш яахын аргагүй хийгээр манайд ирээд л миний амийг аварсан даа. Үүнд би бат итгэдэг учраас л багшийг манай зөрүүд Онгодуудтай өөрөө учраа ол гэж гуйгаад байгаа учир энэ.

Багшийн Онгодууд  надад нэг ч муу юм хийгээгүй. Би тэд нарыг хамгийн мундаг агуу Онгодууд гэж л бодож шүтэж явдаг. Үнэн юм чинь дээ. Харин багштай өдий болтол уулзаагүй удсан болохоор тэднийхэн болон манайхан багштай Дээгүүр доогуураа яасан юм би яаж мэдэхийн.  Мэдэх байтугай бодох ч зав над байгаагүй. Харин ч би золгохоор очиход бусдыг нь балбаад хаядаг хирнээ намайг хайрлан ихийг ерөөж, дээд ээжүүдийг залдаг охин гээд зайрангуудынхаа өмнүүр оруулан уулздаг, бусдаас түрүүлэн уулзаж учраад үдлүүлдэг. Хэл ам ихтэй, хэцүү бэрх их үйлтэй учир биеэ бодож, ухаантай явж, хичээгээрэй хэмээн захидаг ухаант дээд Буурлууд шүү дээ. Онгодууд ийм бөгөөд энүү тэрүүгээрээ уулзаж учраад үнэн худлаа шүүчих учраас би ееееер санаа зовдог ч үгүй. Үнэн мөнийг улаач нь мэдэхгүй ч Онгодууд нь мэднэ гэж бат итгэлтэй байдаг. Иймээс ийм хов живийг ч харин ч нэг тоодоггүй. Харин багшийн чихэнд хов зөөдөг нөхдүүд багшийг шаналган намайг доош хийж багшийн нүүрийг түлдэг биз. Багш Онгодоо явуулаад шүүгээд буруу байвал манай Онгодуудыг хорьчуул болоо бус уу.

Харин махан биетэй надад  бүү санаа зов. Би хүний юмыг худлаа хэлж аваагүй, мөнгө цаасыг нь заядаагүй, хийрхэж өөрөө амьтан Сөгд гэж хашгираагүй. Биеэ тоогоогүй. Харин Онгодуудаа бол ихэд тоогоод байгаа. Бөөн баяр хөөр, өөрийн азтай, Тэнгэртэйгээ гайхаад байгаа даа. Иймээс ухаантай байхгүй бол шүүлэгт орж савдаг болоод балрахаа мэдэх учир санаа зовох хэрэггүй. Хэн ямар санаатай юу хэлээд байгааг өөрөө мэдэхгүй бол Онгодуудаараа л тандуулчих бүрэн чадвар багшид байгаа учир иймхэн тэнэг зүйлийг залуу хүн байна харин алдаж эндэв. Миний хувьд бол замбаараа нас эгч учраас сайн сэрж санаж явдаг. Харин өөр маш их үйл хийгээд бүтээчихээд биеэ тооноо яадын.

 Атаархуу, тэнэг, хийсэн ажилгүй, замбын усан тархитай ховч бөө мэтүүд бол яршиг л байна. Хол очиж хуц гэнэ дээ. Улаач байлаа ч мэлмийгүй, мэдрэлгүй, дүлий ийм нөхдүүд богино хугацаанд миний хийж бүтээж амжуулсан ажлыг яаж ч дарах гээд дийлэхгүй. Бүр далдаараа ч юм хийгээд хүч нь хүрэхгүй доройнууд юм. Ийм нөхдүүдийн үгэнд багш итгэж ямар хэрэг байнаа. Байсхийж байгаад л багшаас намайг асууж ҮНЭН ҮҮ гэж асуудаг гээ биз дээ. Өөрсдөө бөө юм бол мэлмийдээд харчих гээрэй.

Ганц манайхан ярьдаг биш өөр олон олон Онгодууд утсаар ярих байтугай зүү тавьдаг ч Онгод байна. Улаач нар та нар өөрсдийн өмссөн зүүснээ, идэж ууж байгаагаа, амьдралаа хараад бас түүх уншиж тархиа цэнэглээч. Улс орон ч хөгждөг юм. Онгод Тэнгэрүүд ч хөгждөг юм. Хадаг байхгүй байхад өмнөх Онгодууд нь юу хэрэглэдэг байсан юм бэ. Хадаг хэрэглэлээ ёс заншил, уламжлалт арга барил эвдлээ гээд хэрүүл болсон л байлгүй. Хадаг хэрэглэж, хонь гаргалаа гээд буусан Онгод нь жинхэнэ, хадаггүй, махгүй нь худлаа буучаад байгаа юмуу. Ёс уламжлал гээд байгаанууд нь жинхэнэ Тэнгэрийн ёс гэдгээ яаж мэдээд юугаар батлаад мэдэмхийрээд байгаан. Эртээ дээр үед бөө нар хүний зүрхээр туг тахиж байсан ёс бий биздээ. Тэрийг нь тэгвэл хэрэглэхгүй яагаад байгаан өөрсдөө. Өөрчлөгдөж солигдсон л байгаа биз дээ. Энэ эргүү толгойнууд, юм үзээгүй нүдийг чинь нээх гээд л манай Онгодууд заларсан юм. Хуучинтайгаа зууралдсан Онгодууд та нарт байдаг бол түүнээс өмнөхийг нь залаад өөрсдөдөө оруулаад үз л дээ. 13-р зууных нь Онгод 11-р зууных нь Онгод биш гэх гээ юу. 80 оных нь хүн шүү, 60 оных нь хүн биш гээ юу.

Та нар өөрсдөө үхчихээд Онгод болж ирээд компьютерийг энэ юу вэ, пий пай дөрвөлжин хар юмаа унтраа гэх юмуу. Эргүүтээд байгаарай. Бөө юм бол бодит ертөнц бас далд ертөнц сүнснийхээ тухай бодож үзмээрсэн. Онгод дайрч орж ирээд төмөр хөлөг булаалддаг л биз дээ. Харин төмөр хөлөг барьж гаршсан та нар сүнс болчихоод улаачаа бүрэн эзэмдвэл машин барина л биз дээ. Утсаар ярих хэцүү байна уу эргүүнүүдээ. Утсаар ярьж үзээгүй Онгодын буруу юмуу, ганц үүнийг асуудал болгон дэвэргэж цэцэрхэж байгаа улаач нарын усан тархиудын л шинж дээ. Утсаар ярьсан нь Онгод биш Албин гэнэ. Хахаха. Албин хүртэл утсаар яриад байхад түүнийг дарах ёстой Онгодууд чадахгүй бол өөрийгөө хир бөөгөө нэг ухаарчих. Ичихгүй Албин хөөнө гээд хэдэн сая нэхэж магадгүй л байх шүү.

Ер нь бөөгийн замчлагч багш болон жинхэнэ багш шавийн тухай хүмүүс нэгдсэн ойлголттой болмоор.
Замчлагч гэвэл удам угсаатай нь холбож нааж өгөөд л болоо. Харин түүнийгээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн авч явахаа улаач нь өөрөө мэдэх ёстой. Багш гэвэл өөр биз дээ. Хичээл заагаад л үргэлж холбоотой байх ёстой биш үү. Манай замчлагч багш бол удмын Онгодуудтай минь уулзуулж ёслол хийж өгсөн. Харин намайг Чингис хааныг оруул гарга, удам нь чи мөн байна биш байна. Одоо тэг ингэ, наад заслаа ийш ньтийш нь тэг гэж зааж өгдөг багш биш учир Энэ зарим нөхдүүд багш руу дайраад нэр алдрыг нь надаар сэвтээх гээд зүтгээд байх хэрэггүйг албан ёсоор зарлая.

Багш намайг тэрний удам энэний удам гэж огт хэлээгүйг миний блогийн түүх ч гэрчилнэ. Иймээс багшид Чингис хааныг хамаатуулаад зовоогоод байх хэрэггүй. Ямар ч байсан би аавын талаас гэдгээ л сонсоод аавыгаа л эрхлүүлж, хувцаслаж, цай уулгаж, баярлуулах гэж бөө болсон түүхийг бүгд уншаад мэднэ. Миний аавын аав гэж хэнийг би ч мэдэхгүй л байлаа. Цаашихыг нь ёстой чөтгөр, бурхан хоёр л мэдэж байсан биз. Иймд багш надад Чингис гэдэг Албин наасан биш гэдгийг Усанмагнай ойлговол таарна. Бүх юмыг цаг хугацаа харуулах бөгөөд хэн буруутай нь шүүлэгтээ хэнээр ч заалгахгүй орчихно.

Надад хамаатай юмыг багшид нялзайвал намайг доромжилсноос илүү би өөрөө махан биеэрээ уур хүрэх учир харин ч багшийн төлөө бол очоод хамар дундуур нь ясан гараараа нялаад хаяж чадна шүү. Энд Онгодууд ямар ч хамаагүй. Харин багш бидний асуудал бусдад өчүүхэн ч хамаагүй бөгөөд бид өөрсдөө та нараар заалгаад байх мулгуунууд биш. Хэрхэн яаж харьцаж, хаахан холхон байхаа хэнээр ч заалгахгүй биесээ аваад явчихна. Хүний үгээр үг хийгээд байхгүй харин хэл амаа шууд өөрсдөө ярьчих чадвартай. Хувь хүнийхээ хувьд би хүнтэй муудалцаад байх дургүй сэвтэй бол холдоод одчихдог шилдэг аргатай хүн.

Багш ээж аавдаа, багшдаа л сөгдөхөөс өөр хэнд ч сөгдөхгүй нь хувь хүн махан замбын өөрийнх нь л үзэл бодол байгаа биз. Буруу нь юу байна. Харин багшийн ээж нь бол надад: Ямар ч айлд орсон тахил шүтээнд нь мөргөөд гарч байх ёстой. Ядуу ч бай, баян ч бай айл бүрийн шүтээн тэр айлдаа л шүтээн гэж хэлсэн ухаантай сайхан ээж бий. Иймээс би аль ч айлын бөөгийн шүтээн байтугай Христийн тэмдэг, Буддагийн шүтээн ч бай адилхан л хүндэлдэг.

Харин сөгдөхийн хувьд бол Үнэн л биш бол аав ээж, багш, бурханд ч би сөгдөхгүй. Хуц гэж хэлэх хачин муухай адайр ааштай хүн. Төрүүллээ л биз тэр эцэг эх тэгээд худлаа ярих юу юм яах гэж төрүүлсэн юм. Би мэдэж байсан юмуу, би нялх мэдэхгүй байсан биз дээ гээд л хэрэлдэнэ дээ. Бурхан ч гэсэн миний саналаар төрүүлчээ юу.  Хэрэв намайг дайн байлдаантай хамгийн хогийн хар тамын газар төрүүлчихээд энэ бол хүн болгосны гавьяа , дэлхийд чамайг төрүүлсний гавьяа төрүүлснийхээ ялыг асуугаад байвал Хуц л гэж хэлнэ. Би мэдсэн юмуу, миний саналыг авсан юмуу. Ер нь хүн болж төрүүлчихлээ гээд ялархаад байгаа эцэг, эхүүдэд би шүүжлэлтэй ханддаг. Тэд мэдээд байгаа юмуу, жаргаж байж өөрсдөө төрүүлчээд юу гээд байгаан. Хүн боллоо гээд би л лав үргэлж сайхан байсан юмуу, Бөөн хэрүүл, хар хэл ам, атаа жөтөө, шунал энэ тэнэг амьдралд хэн дурлах вэ. Хэн хүчтэй нь биенийгээ бариад идчихдэг амьтан байсан бол хамаагүй дээр бус уу. Тэгээд л албатай юм шиг гэрлэнэ, хэрэлдэнэ, хүүхэд гаргана, тэгснээ л бас хүүхдийнхээ төлөө бөөн зовлон. Иднэ ууна, заавал унтаж амрана, Унтахгүй бол өвдөнө хавдана ядарна гээд л ер нь хаашаа юм бэ. Ееер дурлаад байхаар юм надад байдаггүй. Сэтгэл амар, сэтгэл хангалуун ямар амьдралыг би хүсдэг вэ?

Хэрүүл тэмцэлгүй, өлсөхгүй, сонирхолтой уйдахгүй ямар нэг ажил, сэтгэлийн зовлонгүй л тийм юм хүсмээр. Бөө боллоо гээд юу өөрчлөгдөв. Бас л хэрүүл, тэмцэл одоо ч байж л байна. Элдэв Магнай нарт хариу бичиж учрыг тайлбарлах гэж хар ядаргаа. Хувь хүнийхээ хувьд би гээч ийм адайр ааштай нэгэн ажээ. Хэний буруу вэ. Тэглээ гээд би үүгээрээ л зөрөөд байвал амьдрах арга үгүй. Нэгэнт ийм болсон болохоор харин дахин энэ явдлаар бөөн хэрүүл үүсгэхгүйн тулд тайлбар биччихээд амрах минь гээд л цаг үрж байгаа нь түвэгтэй. Энэхэн жаахан Сөгд, Мөргөх гэх хоёрхон үгээс болж ийм олон хуудас болон түүх сөхөгдөн бас тайлбар бичигдэх нь ичгүүртэй. Үүний оронд нийгэмд хүртээлтэй өөр юм хийж баймаар. Өнөөх хоёр үг нь ердөө л хувь хүмүүсийн Амбицууд л байгаа бус уу. Үүнд Онгодуудыг хутгах нь шившиг. Махан биетэй хөгшин, залуу хоёр улаачын л тархи мэдэх хэрэг. Тэртэй тэргүй үнэн худлыг хардаг үздэгүүд нь цаанаа байгаа юманд илүү юм хийх нь илүү ажил бөгөөд заримыг баярлуулж, заримыг нь гайхшруулах асуудал алга.

Гэвч сургамжтай юм нь улаач нар болон Бөө нар, энгийн нэгэн хүн байлаа ч үзэл бодлоо дэвэргэж хүнд тулгах, дарамтлах, алив нэг үгийн утгыг ингэтэл гуйвуулан үнэн яг чухам үнэнийг хэлэхгүйгээр яаж ч ашиглаж болох жишээ энэ байна даа. Миний хувьд бол би Тэнгэрийн зарлиг хүлээн авсан хүн Онгодуудынхаа үгээр өдий болтол явж буй учир чин үнэнийг л эрхэмлэх болно. Алив юм хэрээс хэтэрхээрээ л асуудал үүсгэдэг бөгөөд заавал багш шавь гэхээрээ нялуурч байх ёстой юмуу. Зүгээр байгаарай. Нөхөртэйгөө ч нялуураад байдаггүй хүн шүү. Хүн хүнээрээ л байвал зүгээр. Багш шиг багш, шавь шиг шавь байя гэвэл багш нь багш шиг, шавь нь шавь шиг байж сурах ёстой. Тэрнээс ялтай өртэй юм шиг, хувь заяатай тэрсэлдээд хэн хэнээ хүндлэхгүй байж болохгүй биз дээ. Шавь байлаа ч хувь хүнийхээ хувьд бас ухаан бодолтой байдаг. Хүнд туславал тусласан шиг тусла, Хариу харин битгий тус нэх гэдэг үгийг миний эцэг сургасан юм. Гэвч би өртэй байх дургүй учир чадах хирээрээ л ачийг санаж дээдлэн явдаг. Харин хэтрүүлээд дарамтлаад байвал албатай юмуу гэдэг үгийг хаана ч хэлчихнэ дээ. Өөр дутуу өгсөн өр зээл байвал эртхэн шууд хэлчих хэрэгтэй биз дээ. Чадах юмаа бол чадна чадахгүй юмаа бол чадахгүйдэг.

Тийм тусламж хэрэгтэй байна гэвэл за гээд гүйчих сэтгэл байхаас бус өдөр бүр очоод шаль шаль гээд нялуураад байх зан надад үгүй. Харин далдын Онгод Монгодтой холбоотой юмаар бол Багш надаас хэдэн мянга илүүгээрээ өөрөө мэдээд заргаа хийгээд авахаа авна биз. Замбын би бол одоогоор төлбөрийн чадвар байх ч үгүй байнадаг. Танайхан манайханыг хүндэлсэнгүй Сөгд, Мөргө гэлээ гээд миний аавын талын Төмөр Хаан, ээжийн талын Өүлэн эх, тэдний хамсаатан Чингис хаан болон түүний хамсаатангуудыг багшийн Онгодууд өөрсдөө л дэглэхийг нь дэглээд өөрсдийг нь сөгдүүлж мөргүүлээд, сургамжлаад авах юмаа аваад шийтгэх юмаа шийтгэвэл арай өгөөжтэй байх. Би бол тэр үеийн баячуудын ядуурсан удам биш үү. Ямар би өөрөө өөрөөрөө байхдаа  очоод амаараа Сөгд гээд хашгирсан биш. Миний мэдэхийн л манай Онгодууд ч буугаад багшийг Сөгд гээд орилоод байгаагүй юмдаг.

Багш өөрөө л далдыг хардаг мэддэг, мэлмийтэйгээрээ хараад, чихтэйгээрээ  сонсоод шинэхэн улаач надад хэлж байсан түүхээ эрхбиш андуураагүй байлтайдаг. Харин манай Онгодууд бид Хатны дүрээр хувилаад явж байлаа гэснийг бодвол ийм явдал үнэхээр л болсон юм байлгүй дээ ккк. Олон авгай хүүхэдтэй завхай зайдангаар нь дуудсан болохоор Чингис Хаан уурлаад алтан ургийн багш дээр ч буугаагүй юм билүү хэн мэдэхийн. Тэрнээс надаас хэд мянга илүү эрдэм чадалтай, залуу эрэгтэй хүн дээр буувал азны л юм биз. Намайг одоо жаргаад байна гэж бодоо юу. Зүүв зүгээр айлын авгай байж байгаад таних танихгүй өчнөөн хүнд гоочлуулах сайхан юмуу. Би ч очоод шүтээнд нь мөргөөд л Онгодуудад нь хүндэтгэл үзүүлээд л явдаг байсандаг.

Одоо ийм асуудал болсон бол түвэг зүгээр холуухан байж байгаад үхчихээд очиж шүүлгэх минь. Би гүтгүүлж чадахгүйдэг. Арай ч үүх түүхээ мартаад эмгэн болчоогүй байгаа юмсан. Замбаараа яривал надтай ярьж, Далдаараа яривал манай хий үзэгдлүүдтэйгээ яриул барав гэж. Ямар чадахгүй мэдэхгүй гэх зовлон байх биш. Харин замбаараа байгаад замбын насаараа хичнээн эгч сайн, мууг ялгахтайгаа намайг дарамтлана гэвэл Хуц байлгүй. Далд болон Бодит ертөнцөө ялгаж салган тэнэг хүн хуурч байгаа аятай байж болохгүй. Алив юманд хэмжээ хязгаар гэж бий. Хүндэллээ хүндүүллээ гэхэд Онгод, Өөрийн улаач хоёрын ухааныг ижил болгон үг, ажил хоёр нь зөрөхгүй байж бүрэн хүндлэл авах ёстой бус уу. Хаан буулаа гээд улаач би Хаан шиг болчилгүй яваад л байгаа бус уу. Буруу зөрүүг ялгах ухаантайгаа хэлчих үгтэйгээ хүн. Ямар юмаа хийж, юугаа авах гэж очиж очиж багш дээрээ Сөгд, Мөргө гээд балайраад явж байхав дээ. Хэрэв шавь нь мөн бол Шавийнхаа Онгодуудыг хэрхэн үнэлж, хэрхэн доромжилдог байсан амаа харин санавал таарна. Тэгээд тэд нартайгаа л учраа олно биз. Тэглээ гээд би дунд нь хавчуулагдах нь утгагүй зүйл.

Надад бол Онгод бол л Онгод. Хэнийг нь ч би хайрлаж миний монголын өвөг дээдүүд гэж боддог. Хэрэв энэ олон мундаг сайхан Онгодууд байгаагүй бол Чингис Хаан ч Хаан болно гэж үү дээ. Иймээс л би Хааны түшээд Зэлмэ, Мухулай болон өрлөгүүд, жанжидууд, тэр байтугай харцынх нь ч Онгодтой улаач нарыг хайрлан хүндэлж, Онгод Буурлуудад хүндэтгэл илэрхийлж, түшээ хийгээд гүйхдээ ч ихэрхэж ямбархдаггүйдэг. Үүнд ч манай Онгодууд дургүйцэн зиндаархаж, хүндэлсэнгүй барьсангүй гэж ялархаж эгдүүцээд байдаггүй. Харин ч өөрсдөө ч ийм л зантай байдаг. Ялангуяа олон жил болсон туршлагатай, юм мэддэг болох тусмаа нүүдэл суудлаа бодож ярьж баймаар. Хоёрын хооронд хөгийн юмаар жишээ татахыг бодоход өөр ноцтой юм өдий хүртэл гараагүй хэмээн би  бодов. Гарах ч ёсгүй. Замчлуулчихаад сураггүй байж байж очсон би өөрт тохиосон асуултуудаа бичиж очоод амаа алгадуулан, муу сурагч гэдгээ ойлгоод л буцсан. Түүнээс хойш гарын таван хурууд багтахаар л очих тоолондоо өөрийгөө гутаалгах бүр би үгэнд нь ороод би л алдаад байна гэж бодож байсандаг.

Хамгийн сүүлд Төрийн зайран болчихоод хүү бид хоёрыг хоюуланг дуудаж уулзан загнаж байсан тэр уулзалтаас хойш ооогт уулзаагүй болохоор би  л лав элдэв гэм хийгээгүйдэг. Очоод л миалуулахаас хойш очоод яахын. Бидэнд өгөх үнэтэй зөвлөгөө ч байсан бас хэтрүүлсэн дэмий үг ч их байсандаг. Бид баян биш. Олохдоо олоод, хаяхдаа хаяад өр зээлтэй ч тууж л явдаг улс. Ичээд байх ч хэрэг алга. Монголчууд бүгд л ийм байгаа биз дээ. Аргаа бараад нөхөр хүртэл үрсээсээ хол гадаад оронд ажиллаж байна. Тэглээ гээд яахын ирж очин ууж идэж, өмсөж зүүгээд л таарах гав ганц хүний байнгын цалин тоотой хязгаартай.  Соно зайрангийн сүйтгэсэн машины төлбөрийг бүтэн зунжин, намаржин , өвөлжин хичээн зүтгэж байж төлсөн бид гэр орондоо ч тоггүй айлаар зовж л явсан. Бид ч бас амьдралтай, бидэнд ч бас мөнгө хэрэгтэй, үнэтэй байдаг. Багшийн отгийн Улаач та нар ууж идэн амралтанд амраагүй бол яалаа гэж би машины өрөнд орохын. Амьтай үлдээсэн нь багшийн гавьяа ч даатгаад явахдаа би сэтгэл амар явсан юмсан.

Улаан хуулиар байгууллагын төлбөрийг  ч төлөх аргагүй болсон бид хоёр очоод гишүүн байгаад яахын. Хоёр зуун мянган төгрөг хүү бид хоёрт дөрвөн зуу болчихоор би хэнээсээ авахын. Нэг жилдээ бол өгсөн ч яаж дахин дараагийн жил төлдөг юм. Боломж байвал болох ч байхгүй юм чинь яахын. Татвараа төлөөгүй байж гишүүн нь гэж явж, илүү юм сонсохоосоо ичих булчирхайтай би.  Алив юмыг үнэгүй хүртэх дургүй эрх, үүргээ мэддэг учраас би өөрөө ч очоогүй. Хүү яахын миний гарыг харж амьдардаг оюутан хүн. Шударга нь дээр шүү. Тэгээд ч сайн дураараа л өгөх ёстой биз дээ. Бидэнд ичиж нүүр гэж бий. Ийм хоёр шалтгаанаас болоод би санаа нийлэн чалчдаг эгч ээж дээр нь очиж чадахгүй, багш дээрээ ч байнга очиж чадахгүй болсон учраас харин ч хол завгүй байсандаа болж. Ойр байгаад олон үйл явдлууд өрнөсөн бол мартаад бүүр  нээрээ тэглүү яалуу гэх байж дээ.
Санахын дээдээр санах тоотой хэдхэн уулзалт, бичлэг байсан тулдаа ам бардам хариулт өчих нь энээ.

Харин тэр махан толгойтой Магнайд хандаж хэлэхэд надаас илүү багшид атаархаад үхчих гээд байдаг нь харагддаг. Бизнес хийдэг, мөнгөний шуналтай гээд л үхчих гээд л муулаад байдаг болохоор багшийг ямар нэг хэмжээгээр таньдаг ч юмуу мэддэг байх. Мөнгө хийхэд толгой хэрэгтэй, чадвар хэрэгтэй. Ингэж чадахгүй байж атаархаад үхчих гээд байх хэрэггүй гэмээр байна. Багш ямар замбын цалинтай ажил хийдэг биш. Бөөгөөрөө ажлаа хийдэг хүн. Эгч хамаатангууд, гэр бүлээ гээд өөрийн насанд ахадсан олныг тэжээдэг хүн. Багшийн насныхан архидаж бааардаж, зугаалж явахад багш  маань өргөөндөө шаал утгагүй баахан хүсэлт сонсон, түмэн олны зовлонтой хутгалдан залуу халуун насаа  өнгөрөөдөг нь хэн хүний хийгээд даваад байдаг ч юм биш. Үйлээ хийхдээ ч хийсэн шиг хийж, дааж чаддаг болохоор хийснийхээ хирээр авах ёстой яаааааг орчин цагийн зах зээлээр яваад байгаа юм биш үү. Магнай өөрөө чадахгүй болохоороо л боож үхчих гээд хавийн чат хэсээд, хүний муу үзээд өөрийг нь ч бас өөш болчих шавиар нь доромжлоод яваад байгаагаа бодмоорсондоо хөөрхий.

Намайг эс тооцвол миний хүү, үеэл, найз нар, танидаг олон л хүн багш дээр босоод удмаа зөв залаалаад яваад л байнадаг. Албин гэж хочлуулсан ч манай Онгодууд шиг адтай сэрэглэн, үртэй бүтээлтэй үйлс хийчихсэн Онгодууд хаана байгаан. Судруудаа гаргалаа, олон хүнийг ухаарууллаа, түмэн онгодын чуулганаа хийчихлээ. Үрийг хөрсөнд нь сайхан хийчихсэн бөгөөд удахгүй Хааны найз нөхөд өргөөний улаач нар жилийн дараа гэхэд л дийлдэшгүй гэгээлэг сайхан бөө нар олон олон гэгээлэг, сайхан үйлсийг хөгжүүлэн дэлгэрүүлэх болно доо. Тэр цагт Магнай толгойгоо хаашаа нууна даа.

 Яанаа одоо багш бид хоёр муудсан бай, сайдсан ч бай мандан бадарсаан яанаа одоо ккк. Түүхийг хэн ч өөрчилж болохгүйдэг. Замчилсан багш нь Магнай байгаагүй нь яамайдаа. Онгодууддаа гялайлаа, мунхаг намайг мангар Магнайгаар замчлуулаагүйд. Би ямар мэдэх биш. Учиртай болоод л багш бид учирч зам мөрөө заалгаа биз. Тэнгэрт тэрслээд яахав дээ. Гэхдээ замбаараа байх үедээ өөрийн ухаантайгаа л байх нь хэн хэнд маань эрхэм гэдгийг мартаж болохгүй. Мөн алив нэг үгийн утга агуулга хаана, хэзээ, ямар нөхцөл байдалд, хэн хэлсэн нь чухал. Алив юмны гуйвуулга, авашгүй хаяшгүй дэл сул  үгнээс болж атаатан бусдын олз болж, өөр хоорондоо тэмцэлдсэнээс л алтан ураг өөрсдийгөө булшилсан шүү дээ. Иймээс багш бай шавь ч бай, танил бай, таньдаггүй ч бай Монголчууд эв эеэ хичээж явсан нь дээр дээ. Очиж очиж өөрсдийн үйлд Онгодуудын үгийг оролцуулаад хэрэлдээд байвал ёстой оройгүй тэнэгийн үлгэр болох буй за.

Замба тив буюу яг одоох махан биеэрээ бол би багшаас хамаагүй олон эгч хүн. Хэлэх үгээ шууд л хэлчихнэ. Багш би байтугай надаас ахмад хүмүүсийг ч ЧИ л гэж дууддаг. Онгод залсан улаач хүн бол овог отгийн тэргүүн, олон дээдсүүдийг залж яваа учир ТА гэж дуудах ёстой гэж сургасан. Үгүй ядахдаа л ийм чухал сургаал хайрласан байхад манай Онгодууд  зөрөөд: нялх нялзрай ч бай ТА гэж дуудаж бай. Хүн бүрийг ТА гэж дуудаж бай. Өргөөнийхөнийгөө хоорондоо хөгшин залуу ялгаагүй ТА гэж дуудуулж бай гээд л намайг дарамтлаад байх юм. Багшийн үгэнд ордоггүй нь Онгодууд юмуу Би юмуу гээд бодоод үз л дээ. Энэ жишээ дээр. Би гэхэд л ЧИ-гийн нийгэмд төрж өссөн хүн бөгөөд залуухан сөөвгөр охиныг ТА гэвэл алуулчих биз. Авгай минь ЧИ дуугүй бай, Чамаас л залуу гээд арьсыг минь зумлах учир БИ яалтай билээ. Ингэхээр би биш Онгодууд багшийн үгэнд ороогүй байх нь. Энэ тохиолдолд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага би яалтайв гэмээр байгаа биз. Замба дээр НОМ БА ВАН МО зайран багш байдаг, далдын ертөнцөд БИ ЧИНГИС ХААН гээд байгаа энэ хоёр хүчтэнийг яах вэ.

Хамгийн шилдэг арга нь холуур л явж байх арга байнадаг. Хүний үгэнд ордог Онгодтой байсан бол яахав гэхсэн үгэнд ордог шавь болохсон. Хоёр талын аргыг олчих санаатай гүйгээд очихоор Онгодыг нь буруу зөвийг нь засаад өгчихгүй байж миний мангар мууг гайхаад байх багш дээр очоод байх хэрэг юу байгаан. Очихоор очлоо  Сөгд гэлээ гэж гүтгээд, очихгүй бол Ирсэнгүй биеэ тоож нэр хүнд унагалаа гээд яах гээд дургүй хүргээд байгаа юм бэ. Зүгээр махан биеэрээ бол БИ ХЭЗЭЭ Ч ДАХИЖ ОЧИХГҮЙ мэд үү. Онгод хүндэлсэнгүй гэх гээд байвал манай Онгодуудтай тооцоогоо хий. Хамгийн сүүлд арваад хоногийн өмнө Хүү рүү утасдан Ирж уулз гэсэн байсан. Хүү уулзана л гэж байналээ. Хөгшин би бол Хүү шигээ биш шүү.  Дуудахад нь очиж л байсандаг. Доромжлуулаад л буцдаг биз дээ. Ямар ялаа оноож яана уу ийнэ үү өөрийнх нь л эрх мэдлийн хэрэг. Үнэн гэж байдаг бол Үнэнийг Онгодууд харж байгаа. Тэдэнд надтай тооцоо бодоод ял асуухад оройтох юу байсын. Эрлэгт  очоод яг л энэ бичсэнгээ хэлээд мэлмийдүүлнэ  дэг. Бусдаараа  ч бууз хуушуур шиг явахгүйдэг. Яахаараа ингэж хүн гүтгэж ичгүүргүй аашилдагийн.

Замчлаад болсон юм буцаагаад л авчихдаг гээ биз дээ. Авбал автугай. Яахаараа гэмгүй байж гэмтэн болж байх ёстой юм. Яахаараа шавь гэхээрээ л дуугүй явж, дарамтлуулж байх ёстой юм. Үнэн юмыг Үнэнээр нь хэлэхэд яадаг юм. Үнэхээр барин тавин буруу юм хийгээд бузартаад болохоо байсан бол яахав гэхсэн. Өргөөний хүмүүсийг би биш Хаан цуглуулсандаг. Ямар Хаан гээд авилга аваа биш. Худлаа яриад залилан хийгээд мөнгө аваа биш. Бүгдийг нь босгоод баяжчихаж гэж хардаад байгаа бол ирээд чамайг хэн босгосон хэлэн төгрөг авсым, Аянгат татвар авсан уу гээд байцаачихаад миний өмнөөс ичиж суу. Цэрэггүй Хаан хаа харчаав. Жанжид, Хатдууд, Өрлөгүүдийнх нь улаач нар цаанаасаа л цуглаад л байгаа бус уу. Бөө хүн яадаг билээ. Онгодууд нь удирдаад л уулзуулж учруулаад ееер хараагүй байж л уйлалдаад л уулзалдаад, нийлэлдээд байгаа үнэн түүхийг би зохион бичээд байна уу. Намайг доромжилж болох ч Өргөөнийхөнийг чадахгүй шүү. Надтай эхлээд яриарай. Хаа ч би энэ хүмүүсийг өмгөөлнө. Онгодууд байтугай Би өөрөө махан биеэрээ ч ёстой хамаг чадлаараа  өмөөрнөдөг.

Яагаад энэ хүмүүс хайрыг мэдрээд, биентэйгээ жаргал зовлонгоо хуваалцаад, өвөг дээдүүдээ шүтээд, түүхээ сэргээн уншиж судлаж болохгүй гэж зүгээр байгаарай. Дугуй дугуйгаа олоод нийлээд хол өнхөрөх замд чулуу болчих санаатай нөхдүүд сонин л байна шүү. Гэрлийн өргөөнийхөний улаач нарыг болон бусдыг нь Бөө гэгээн тархитангууд болгохын төлөө улаач би чаддаг, мэддэг бүхнээ заах л болно. Би Тэнгэрт андгай өргөсөн тангарагтан хүн болохоос биш замбын хэн нэгэнд андгай өргөөгүй шүү. Өмнө нь миний цаана ганц миний Онгодууд байсан бол одоо миний цаана олон отгийн Онгод Буурлууд арзайн байгааг бүү мартацгаа. Би үхлээ ч хийдгээ хийгээд эхлүүлдэгээ нэгэнт эхлүүлж чадсан.  Олоон олон гэрэлтэй гэгээтэй хүмүүс харанхуй хар бүхнийг нэвт гэрэлтүүлэх л болно. Бөөгийн ёс заншлыг сэргээхдээ сэргээж, шинэчлэхдээ шинэчлэнэ. Ёс заншил биш Их Засаг гэдгийг судлуулах болно. Хатны судраар хүмүүжүүлж Их Засгийг ухуулах болно.

Бөө нарыг шидэнд шунуулж, эдэнд шүтүүлж биш тархиа хөгжүүлж үйлээ хийхийг заах л болно. Тэмцэх л болно. Өөр хоорондоо нь эвтэй байхыг уриалсаар, үзүүлсээр, үлгэрлэсээр л үхэх болно. Харин худал хуурмаг болгоныг хуу илчилсээр хулчийж зугтахгүйгээр тэмцсээр л байх болно. Гэрлийн Өргөөнийхөн өөрсдөө оюун бодолдоо тунгаа, үнэн худлыг өргөнөөр шүүн бод. Хүний үгээр үг хийлгүй өөрийн бодлоор тунгаа. Өөр хоорондоо улам эв түнжинтэй байж бусдыгаа гэх сэтгэлтэй болон өөрөө өөрсдөөсөө гэгээр гэж уриалж байна. Сайн мууг нь ялгаж, авахаа авч хаяхаа хаяж сур. Аянгат ч арван хуруу тэгш биш. Гэхдээ би өөрчлөгдсөөр л үзэл бодол өөрчлөгдсөөр байгаа нь хэний ач вэ. Энэ бол Хааны ач билээ. Муугийн жишээ би өөр болоод л байгаа юм даа. Биеэ засахад их хүч чармайлт хэрэгтэй. Энэ жил өргөөнийхөн өөрөө өөрийгөө засах жил билээ. Өөрөө өөрсдөө ухаарч гэгээрч, тэмцэж, ялаж ялагдаж сурах жил билээ. Иймээс миний адил олуул олуулаа сэтгэл бодлоо чөлөөтэй бичиж, бусдад сургамж хайрлаж, бусдаас суралцаж байхыг уриалж байна. Тас муу хүн гэж байхгүй харин төөрсөн хүн л гэж байх ажээ. Ердөө л учрыг нь олоод, уужуу тайвуу байвал өөрчлөгдөөд л ирнэдэг.

Бөө нар шидэнд шуналгүй, эдэнд мэдүүлэлгүй байх эрхэм чанарт суралцаад байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж сурцгаах хэрэгтэй.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.